Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0127

 

 

 

 

 

2021 оны 02 сарын 10 өдөр Дугаар 128/ШШ2021/0127 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргaийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 1, 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “И” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Нэхэмжлэлийн шаардлага: ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн шийдвэрээр “И” ХХК-д Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ш******* гэх нэртэй газарт 1199.21 гектар талбайд ашигт малтмалын хайгуул хийх ***** дугаартай тусгай зөвшөөрлийг олгосон байдаг.

Тусгай зөвшөөрлийн дагуу дээрх газарт “И” ХХК нь ашигт малтмалын хайгуулыг хууль тогтоомжид заасан нөхцөл, шаардлагад нийцүүлэн хийж ирсэн ба тусгай зөвшөөрлийн төлбөрийг ч цаг тухай бүрт нь төлж ирсэн билээ.

Тухайлбал, “И” ХХК нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаагаа 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр, 12 дугаар сарын 06-ны өдөр тус бүр сунгуулсан ба тусгай зөвшөөрлийн дуусах хугацаа 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөр байсан.

Манай компани нь 2019 онд тус талбайд хайгуулын ажлыг мэргэжлийн “Г” ХХК-р гүйцэтгүүлэн дуусгасан (хайгуул, уулын ажлын тайлан төлөвлөгөөний цахим системд бүрэн оруулсан) болно. Yүнтэй холбогдуулан уг хайгуулын ажилд бид нийт 160 000 000 гаруй төгрөгийн зардал гаргаад байна.

2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр компанийн захирал Б.М миний жолоодож явсан авто машиныг эсрэг урсгалаар орж ирсэн машин мөргөн зам тээврийн осолд орж, ослын улмаас 2 хүн алтан амиа гарзадсан харамсалтай хэрэг rapсан бөгөөд одоог хүртэл шүүхийн байгууллагаар эцэслэн шийдвэрлэгдээгүй шалгагдаж байгаа ба өнгөрсөн хугацаанд сэтгэл санаа болон биед учирсан гэмтлийн улмаас эрүүл мэндийн хувьд хүнд байдалтай байж ирлээ.

Үүний улмаас тодорхой хугацаанд компанийн ажил саатаж, уйл ажиллагаа явуулахад хүндрэл учирсан. Компани нь 2020 оныхоо хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд урьдчилан төлж чадалгүй, Төрийн санд 2020 оны 1 дүгээр сарын 24-ний баталгаажуулж өгөхийг, мөн 2019 оны хайгуулын ажлыг гүйцэтгэн нөөц тогтоолгох шинжээч томилуулах хүсэлттэй хамтадган холбогдох баримтуудын хамтаар 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 20/03 дугаартай албан бичгээр Ашигт малтмал, өдрөөр тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж, энэхүү төлбөрийг газрын тосны газарт хандсан юм.

Хүсэлтийн хариуд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн
даргаас манай компанийн хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийг
Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт зааснаар тус
хэлтсийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр
цуцалсан үндэслэлээр хүсэлтийг хүлээн авах боломжгүй тухай 2020 оны 2 дугаар
сарын 03-ны өдөр 8/602 дугаартай албан бичгээр хариу мэдэгдсэн болно. Манай
компаниас энэхүү хариу албан бичгийг гардан авснаас хойш "Хайгуулын тусгай
зөвшөөрөл сэргээлгэх тухай" 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр 20/04 дугаартай,
03 дугаар сарын 03-ны өдөр 20/05 дугаартай, 3 дугаар сарын 23-ны өдөр 20/06 дугаартай, 3 дугаар сарын 30-ны өдөр 20/08 дугаартай нийт 4 албан хүсэлт, тайлбар, гомдлыг Ашигт малтмал, газрын тосны газрын даргад гаргасан байдаг.

Мөн дээрх гомдол, хүсэлтүүдтэй холбогдуулан Ашиг малтмал, газрын тосны
газрын дарга, кадастрын хэлтсийн даргатай компанийн гүйцэтгэх захирал миний
бие төдийгүй холбогдох ажилтан бид хүсэлт, гомдлынхоо тухай, түүнд хавсаргаж
өгсөн баримт материалуудыг биечлэн уулзаж тайлбарлан, танилцуулах зорилгоор
удаа дараа очсон боловч корона вирусын өвчний улмаас тухайн төрийн байгууллага
иргэдийг хүлээн авч уулзах боломжгүй шалтгаанаар бидэнд уулзах боломж тэр бүр олдоогүй юм. Манай компани хайгуулын тусгай зөвшөөрлийн дагуу Ашигт малтмал, газрын тосны газартай байнгын холбоотой байж ирсэн боловч сүүлийн саруудад дээрх өвчнөөс шалтгаалж тус төрийн байгууллагатай холбоо, харилцаа өнөөг хүртэл саатсаныг ойлгож байна.

Улмаар манай компанийн дээрх дугаар бүхий тайлбар, гомдолд Ашигт малтмал, rазрын тосны газрын дарга Х.Х*******нээс 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 1/2396 дугаартай хариу албан бичиг ирүүлснийг манай компани 5 дугаар сарын 22-ны хүлээн авсан бөгөөд, тус хариугаараа манай компанийн хайгуулын XV-******* дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан кадастрын хэлтсийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрийг хэвээр үлдээсэн тухай мэдэгдсэн болно.

"И" XХК нь хоёр хувьцаа эзэмшигчтэй бөгөөд захирал миний бие 66.67 хувийг эзэмшдэг ба компанийнхаа үйл ажиллагааг бүхэлд удирдаж, хариуцан ажиллаж ирсэн. Нөгөө хувьцаа эзэмшигч ямар нэгэн оролцоогүй байдаг ба АМГТГ-т миний нэрээр тус компани бүртгэлтэй мөн аливаа Төрийн байгууллагад гаргасан хүсэлт, гомдол, бусад хуулийн этгээдүүдтэй байгуулсан гэрээ, хэлцлийг миний бие компаниа төлөөлөн оролцдог. Өнгөрсөн цаг хугацаанд манай компани хайгуулын XV-***** дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг тухай бүр төлж, мөн хууль, тогтоомжид нийцүүлэн хайгуулын ажлыг гүйцэтгэж, холбогдох тайланг цаr тухайд нь гаргаж өгч байсан. Нөгөөтэйгүүр, манай компанийн хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах болоогүй, мөн компанийн захирал надад хэлж ирээгүй хийсч ирсэн тэр ослын улмаас сэтгэл санаа, эд материал болон эрүүл мэндийн хувьд хүнд нөхцөлд байсан нь компанийнхаа үйл ажиллагааг саатуулахад, тэр дундаа компанийн хайгуулын XV-****** дугаартай тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд урьдчилан төлж чадаагүй шалтгааны нэг болсон юм.

Эдгээр бүх үнэн учраа хэлж, холбогдох баримтыг хавсарган тайлбар, гомдлоо тусгай зөвшөөрлийн төлбөр төлсөн баримтын хамтаар Ашигт малтмал, газрын тосны газарт 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр өгсөн боловч яг тухайн өдрөөр кадастрын хэлтсийн дарга "тусгай зөвшөөрлийн төлбөрийг хугацаанд нь урьдчилж төлөөгүй" гэх үндэслэл зааж, Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсгийг баримтлан манай компанийн хайгуулын XV-***** дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсныг хүлээн зөвшөөрөхгүй, гомдолтой байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга нь дээрх нөхцөл байдлыг бүрэн тогтоож, үнэлээгүй, манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааг хуульд зааснаар хийгээгүй гэж үзэж байна.

Иймд "И" XXK-ийн хайгуулын XV-***** дугаартай тусгай
зөвшөөрлийг эзэмших эрхийг сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг
хүлээн авч, Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн даргын 2020
оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.
Жич:

1. “И” ХХК-ийн хайгуулын XV-****** дугаартай тусгай
зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын
хэлтсийн даргын 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаартай
шийдвэрийг манай компани гардаж аваагүй учир нэхэмжлэлд хавсаргаж
өгөөгүй ба тусгай зөвшөөрөл цуцалсныг тус хэлтсийн даргын 2020 оны 2
дугаар сарын
03-ны өдрийн 8/602 дугаартай хариу албан бичгээр мэдсэн
болно.

2. “И” ХХК нь хоёр л хувьцаа эзэмшигчтэй бөгөөд захирал
Б.М миний бие анх тус компанийг 2010 онд үүсгэн байгуулж, цорын
ганц хувьцаar эзэмшиж, компанийнхаа гүйцэтгэх захирлын үүргийг
хэрэгжүүлж ирсэн ба 2015 онд Ц.О*********н гэх хүнд компанийнхаа хувьцааны 33.33 хувийг бэлэглэснээр хувьцаа эзэмшигчдийн тоо 2 болж, Б.М би нийт хувьцааны 66.66 хувийг эзэмших болсон. Энэ ч үүднээс Б.М би компани үүсгэн байгуулагдсан цагаас хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж ирсэн байдаг ч энэхүү шийдвэрээ Улсын бүртгэлд бүртгүүлж байгаагүй. Гэсэн хэдий ч компани байгуулагдсан 2010 оноос эхлэн өнөөг хүртэл Б.М би компанийнхаа үйл ажиллагааг бүхэлд удирдаж, гүйцэтгэх захирлын үүргийг хариуцан ажиллаж байна. Энэ нь AМГТГ-т миний нэрээр тус компани бүртгэлтэй, мөн аливаа Төрийн гаргасан тайлан, хүсэлт бусад хуулийн этгээдүүдтэй байгуулсан гэрээ, хэлэлцээрээр нотлогдох бөгөөд энэхүү нэхэмжлэлдээ оролцсон болон холбогдох гэрээ, миний бие компаниа төлөөлөн шийдвэрүүдийг хавсаргасан болно.

3. Энэхүү нэхэмжлэлийг шүүхэд өмнө нь гаргасныг шүүгчийн 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 5267 дугаар захирамжаар "нэхэмжлэлийн бүрдүүлбэр
хангаж ирүүлээгүй" гэх үндэслэлээр буцаасан ба шүүгчийн захирамжийг 2020
оны 7 дугаар сарын 20-ны өдөр гардан авч, захирамжид дурдсан баримтыг
авахаар Ашигт малтмал, газрын тосны газарт 2020 оны 7 дугаар сарын 21-ний
өдөр хүсэлт гаргасныг тус газраас холбогдох баримтыг 7 дугаар сарын 23-ны
өдөр хүлээн авч, нэхэмжлэлд хавсарган нэхэмжлэлийн бүрдүүлбэр ханган
дахин гаргаж байна гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга нь хариу тайлбартаа: ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 32 тоот шийдвэрийн "И" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.

Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг "Ш*******" нэртэй
1199.21 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XВ-******* тоот тусгай
зөвшөөрлийг Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний
өдрийн 966 дугаар шийдвэрээр “И” ХХК-д анх олгожээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т "Тусгай
зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг
олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан тәлнө" гэж заасны дагуу "И" ХXК нь тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг 2019 оны 11
дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө төлөөгүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д "Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл тогтоогдсоноос хойш ажлын 10 өдөрт багтаан тусгай зөвшөөрөл эзэмшигчид энэ тухай мэдэгдэл өгөx бөгөөд түүнд тусгай зөвшөөрлийг цуцлах болсон үндэслэлийг тодорхой заана" гэж заасны дагуу цуцлах үндэслэл бүрдсэн тухай мэдэгдлийг нэхэмжлэгч компанид 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 7/7653 тоот албан бичгээр Кадастрын бүртгэлийн УУККСистемд бүртгэлтэй хаяг болох Сонгино хайрхан
дүүрэг 4 дүгээр хороо Их нарангийн 29-17 тоот хаягаар хүргүүлсэн болно.

Улсын дээд шүүхийн 2010 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн Ашигт
малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай 9 дүгээр тогтоолд
"Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан
"мэдэгдэнэ" гэдэгт төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүнийг утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон
тусrай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ
баримтжуулсан байхыг ойлгоно" гэж заасан ба "И" ХXК-д мэдэгдэл
хүpгүүлсэн албан тоот болон тус газрын 2019 оны "Баримт бичиг хүлээлцэх дэвтэр"-ийн хуулбараар баталгаажиж байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ гэсэн заалтын дагуу хэрэв тусгай зөвшөөрөл эзэмшигчийн албан ёсны хаяг, утас өөрчлөгдсөн бол бүртгүүлэх үүрэгтэй байгаагаас үзвэл энэ үүргээ биелүүлээгүй байж төрийн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 34.6-д "Энэ хуулийн 34.2-т заасан
хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд
төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна", 34.7-д "Энэ
хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ
хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална" гэж заажээ.

Гэтэл “И” ХХК-ийн зүгээс тусгай зөвшөөрлийн ээлжит жилийн төлбөрийг алдангийн хамт төлөөгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх заалтыг зөрчиж, 34 дүгээр зүйлийн 34.2-д дахь хэсэгт заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй байсан тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 32 тоот шийдвэрээр цуцалж улмаар 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 8/517 тоотоор мэдэгдлийг хүргүүлэн хуулийг хэрэгжүүлж ажилласан.

Ийнхүү төрийн захиргааны байгууллагаас тус компанид хайгуулын
XV-****** тоот тусгай зөвшөөрлийг олгохдоо тодорхой эрх үүргийг хүлээж
ажиллах тухай мэдэгдлийг тус компани /М.Ё*******/-д гардуулсныг 2015 оны
11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг.

Тодруулбал "лицензийн төлбөрийг жил бүрийн 11 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө төлсөн байна", "хууль тогтоомжоор хүлээсэн бусад үүргийг биелүүлж
ажиллана" гэж мэдэгдлийг хүлээн зөвшөөрсөн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34.2, 56 дугаар зүйлд заасны дагуу ашигт малтмалын ашиглалтын ХВ-***** тоот тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг үндэслэн АМГТГ-ын Кадастрын хэлтсийн даргын 32 тоот шийдвэрээр цуцалсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь Кадастрын хэлтсийн даргын 32 дугаар шийдвэртэй холбоотой гомдлоо Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасан хугацаанд гаргаагүй, гомдол гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасан дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татrалзах үндэслэлтэй байна.

Иймд "И" ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай
нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарыг хянаад нэхэмжлэгч “И” ХХК-ийн гаргасан ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий захиргааны акт болох Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д заасныг үндэслэн Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.7 дахь хэсэгт заасан хугацаанд тусгай зөвшөөрлийн ээлжит төлбөрөө төлөөгүй гэх үндэслэлээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсныг нэхэмжлэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ээлжит төлбөрөө хугацаа хожимдуулж төлсөн тул баталгаажуулж өгөхийг хүсч, хариуцагчийн зүгээс төлбөрөө хугацаандаа төлөөгүй, мөн хугацаа хэтрүүлсэн алдангийг төлөөгүй учраас цуцалсан гэж тайлбарлан маргаж байна.

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 966 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын Ш******* нэртэй газар 1199.21 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын XV-***** тоот тусгай зөвшөөрлийг “И” ХХК-д 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаагаар олгожээ.

Ашигт малтмалын газрын 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 754 дүгээр шийдвэрээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал 3 жилийн хугацаагаар сунгасан байна.

Ашигт малтмалын хайгуулын XV-****** тоот тусгай зөвшөөрлийн гэрчилгээний 1 дүгээр хавсралтаас үзвэл нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрлийн 1 дэх жилийн төлбөрийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр, 2 дахь жилийн төлбөрийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр, 3 дахь жилийн төлбөрийг 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр, 4 дэх жилийн төлбөрийг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн талаарх тэмдэглэгээ хийгджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж зааснаар ашигт малтмалын хайгуулын XV-******* тоот тусгай зөвшөөрлийн ээлжит 5 дахь жилийн төлбөрийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө төлөх ёстой байсан байна.

Нэхэмжлэгч нь 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 20/03 тоот албан бичигтээ ...компанийн удирдлага зам тээврийн ослоос үүдсэн эрүүл мэндийн шалтгааны улмаас ээлжит жилийн төлбөрийг хугацаа хожимдуулж 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр төлсөн гэсэн байх ба төлбөрийг баталгаажуулахыг хүсчээ.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 8/602 дугаар албан бичигт Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна, мөн хуулийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална гэж заасныг үндэслэн тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар мэдэгджээ.

Нэхэмжлэгч нь дээрх мэдэгдлийг хүлээж аваад тусгай зөвшөөрлөө сэргээлгэхээр 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 20/04, 03 дугаар сарын 03-ны өдрийн 20/05, 03 дугаар сарын 24-ний өдрийн 20/06, 03 дугаар сарын 30-ны өдрийн 20/08 тоот албан бичгүүдээр хариуцагчид хандсан байх ба хариуцагчаас 2020 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/2396 тоот албан бичгээр өгсөн хариундаа тусгай зөвшөөрөл цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын бүртгэлийн УУККСистемд бүртгэлтэй хаяг болох Сонгинохайрхан дүүрэг, 4 дүгээр хороо, Их нарангийн 29-17 тоот хаягаар хүргүүлсэн, ээлжит төлбөр, алдангийг төлсөн баримтаа ирүүлээгүй тул цуцалсан гэж мэдэгджээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.12-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь өөрийн хаяг, цахим шуудан, утас, факсын дугаар өөрчлөгдсөн тохиолдолд 14 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад мэдэгдэнэ, Улсын дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №9 дүгээр Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолд Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.4-д заасан мэдэгдэнэ гэдгийг төрийн захиргааны эрх бүхий албан тушаалтны шийдвэр эсхүл түүний утгыг агуулсан албан бичгийг өргөдөл гаргагчид болон тусгай зөвшөөрөл эзэмшигч этгээдэд гардуулах буюу хүргүүлж, түүнийгээ баримтжуулсан байхыг ойлгоно, Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.5.3-т Захиргааны актын хаяглагдсан этгээд өөрийн албан ёсны хаягтаа байхгүй, хаягийн өөрчлөлтийг захиргааны байгууллагад мэдэгдээгүй, эсхүл зориуд санаатайгаар хүлээн авахаас зайлсхийсэн тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлснээс хойш ажлын 10 өдөр өнгөрсний дараах өдрийг уг актыг албан ёсоор мэдэгдсэнд тооцно гэж заасан байх буюу нэхэмжлэгч компани нь хаягийн өөрчлөлтөө мэдэгдэх ёстой байна.

Гэтэл хаягийн өөрчлөлтөө мэдэгдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул хариуцагчийн бүртгэлтэй хаягаар хүргүүлсэн нь үндэслэлтэй байх ба баримт бичгийн бүртгэлийн дэвтрийн хуулбарын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 8/517 дугаараар хүргүүлж 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн буцаалт гэж тэмдэглэгдсэнээс үзвэл дээрх албан бичгийг хүргүүлсэн нь нотлогдож байна.

“И” ХХК-ийн захирал Б.М нь зам тээврийн ослоос үүдсэн эрүүл мэндийн шалтгааны улмаас ээлжит төлбөрөө төлж чадаагүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлсон ба хэрэгт авагдсан баримтаас үзвэл MBG гэмтэл согогийн эмнэлэгийн 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 65 дугаартай хэвтэн эмчлүүлж байсан бүртгэл байхгүй байна гэх албан тоот, тус эмнэлгийн эмч Д.Б*******ын бичсэн эмчийн магадлагаан дээр 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд ажлаас чөлөөлсөн, 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо үүнийгээ нотолсон гэрчийн мэдүүлэг, Грандмед эмнэлэгт мухар олгойн мэс засалд орсон бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хэвтэж эмчлүүлсэн гэх лавлагаа, Монголын хараагүйчүүдийн холбооны гишүүн бариач О.Э*******ын 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 14 хоног нөхөн сэргээх бариа засал хийсэн гэсэн тодорхойлолт зэргээр нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.М нь тухайн үед эрүүл мэндийн шалтгаантай байсан нь нотлогдож байх авч Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө гэж заасны дагуу нэхэмжлэгч компани нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс өмнө төлбөрөө урьдчилан төлөх ёстой байсан, бариа хийлгэж дууссан 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хойш сар орчмын дараа төлбөрөө төлсөн байгааг шүүх зөвтгөх боломжгүй байна.

Түүнчлэн шүүхээс Б.Мд холбогдох 190******* дугаартай эрүүгийн хэргээс хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулахаар түүний эрүүл мэндийн талаар шинжээчийн дүгнэлт, эмчийн дүгнэлт, хэвтэн эмчлүүлсэн талаарх баримтыг тодруулахаар шүүхээс үзлэг хийхэд маргаан бүхий хугацаанд хүндэтгэн үзэх шалтгаантай байсныг нотлох баримтууд авагдаагүй байсныг дурдах нь зүйтэй юм.

Мөн “И” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, компанийн дүрэм зэргээс үзвэл уг компанийн хувьцаа эзэмшигч нь Б.М, Ч.О*********н нар байх боловч нэхэмжлэгчээс хэрэгт гаргаж өгсөн баримтууд, шүүхээс Ч.О*********ныг гэрчээр байцаасан тэмдэглэл зэргээс үзвэл Ч.О*********н нь “И” ХХК-ийн үйл ажиллагаанд оролцдоггүй, хувьцаа эзэмшигч хоорондын маргаантай байсан байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.20-д Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага (цаашид энэ хуульд төрийн захиргааны байгууллага гэх) дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ: үйлчилгээний хөлс, түгээмэл тархацтай ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөрийг хураан авах, 32 дугаар зүйлийн 32.2-т Хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр хайгуулын талбайн гектар тутамд эхний жилд 145 төгрөг, 2 дахь жилд 290 төгрөг, 3 дахь жилд 435 төгрөг, 4-6 дахь жилд тус бүр 1450 төгрөг, 7-9 дэх жилд тус бүр 2175 төгрөг, 10-12 дахь жилд 7250 төгрөг байна, 34 дүгээр зүйлийн 34.2-т Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө, хуулийн 34.7-д Энэ хуулийн 34.6-д заасан хугацаа хэтэрсэн хоног 30 хүртэл байх бөгөөд энэ хугацаанаас хэтэрвэл мөн хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцална, 34 дүгээр зүйлийн 34.6-д Энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд тухайн жилд төлөх төлбөрийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцон алданги ногдуулна гэж заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-т заасныг тус тус үндэслэн “И” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан ...Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, нэхэмжлэгч “И” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4 дэх хэсэгт тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ОДМАА