Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2018/00067/И |
Дугаар | 00130 |
Огноо | 2018-02-05 |
Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 02 сарын 05 өдөр
Дугаар 00130
|
|
|
2018 оны 02 сарын 05 өдөр | Дугаар 142/ШШ2018/00130 | Орхон аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Ариунцэцэг даргалан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Л.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Б.Ө-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н, хариуцагч Б.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сэр-Оддамба нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Л.Б би Б.Өтай 2000 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гэр бүл болоод 2001 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр охинтой болсон. Би 2003 онд Солонгос улсад ирээд одоо болтол амьдарч байна. Энэ хугацаанд миний нөхөр өөр хүнтэй амьдарч нэг хүүхэдтэй болсон. Иймээс би Б.Өаас салах хүсэлтэй бөгөөд гэрлэлтээ цуцлуулж, охин Ө.Х- өөрийн асрамжинд авч хүүхдийн тэтгэлэг авахгүй, эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
Хариуцагч Б.Ө шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б.Ө миний бие Л.Бгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Л.Бгээс гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Охин Ө.Х- ийн асрамжийг ээж Л.Бгийн асрамжинд үлдээхийг зөвшөөрч байна гэв.
Шүүх зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Б.Өт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Зохигчид 2000 онд танилцан хамтран амьдарч, 2001 оны 05 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлж №95 дугаартай гэрлэлтийн гэрчилгээ авсан болох нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, гэрлэгсдийн дундаас 2001 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр охин Өлзийбаатарын Халиунаа төрсөн, одоо эрүүл өсөж байгаа болох нь талуудын тайлбар, Цагаанчулуут багийн засаг даргын тодорхойлолт, Ерөнхий боловсролын 13 дугаар сургуулийн тодорхойлолт, охин Ө.Х- ийн иргэний үнэмлэхний хуулбараар тус тус нотлогдож байна.
Нэхэмжлэгч Л.Б 2003 оноос хойш БНСУлсад ажиллаж амьдарч байгаа, хариуцагч Б.Ө бусадтай дотно харилцаатай болж үр хүүхэдтэй болсон цаашид тэдний амьдрал үргэлжлэх боломжгүй болсон шалтгаанаар гэр бүл цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмын дагуу тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчаас хуулийн дагуу зохих ажиллагаа явагдсан боловч амжилтгүй болсон зэргийг харгалзан шүүх эвлэрүүлэх нэмэлт хугацаа олголгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж дүгнэв.
Зохигчид хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүй бөгөөд хүүхдийн санал цаашдын ирээдүйг харгалзан охин Ө.Х- эх Л.Бгийн асрамжинд үлдээх нь зүйтэй байна.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх, үүрэгтэй.
Эд хөрөнгийн талаар зохигчид маргаагүй, нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч Б.Өаас хүүхдийн тэтгэлэг гаргуулахгүй гэсэн болохыг шүүхийн шийдвэрт дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч Л.Б нь шүүхэд төлөөлөх эрхээ БНСУлсын Сөүл хотод суух консулын газраар буюу нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн гэрчилсэн итгэмжлэлээр Т.Нд олгосон нь хууль зөрчөөгүй, хэлбэрийн шаардлага хангасан төдийгүй Т.Н нь нэхэмжлэгчийг төлөөлөх эрх бүхий этгээд мөн гэж үзнэ.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Өаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Бд олгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АРИУНЦЭЦЭГ