Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 171/2022/0165/Э |
Дугаар | 2022/ШЦТ/199 |
Огноо | 2022-05-27 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 27 өдөр
Дугаар 2022/ШЦТ/199
2022 5 27 2022/ШЦТ/199
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Г.А,
хохирогч Д.Н,
шүүгдэгч Г.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б холбогдох эрүүгийн 2225001030157 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Г.Б
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 42-09 тоотод иргэн Д.Н-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Саяхан ажилд орсон болохоор цалингаа аваад хохирол төлнө.” гэв.
хохирогч Д.Н мэдүүлэхдээ “...Тухайн өдөр Г.Бэхнэрээ зодоод байхаар нь “эмэгтэй хүнийг зодож хэрэггүй” гээд унтуулах гэсэн юм, овоо үгэнд орж байснаа намайг цохисон, би цохиулаад гэрээс нь гарсан. Намайг гэртээ ороход манай эхнэр цагдаад мэдэгдсэн. Г.Бат-Эрдэнэд цохиулснаас болоод уруул, ам хавдаад ажилдаа явж чадахгүй байж байтал ажлаас халсан, шинэ ажилд орж байгаа тул 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрөөс өмнө шүдээ хийлгэж авмаар байна. Би нэг сарын 1.200.000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан, гэтэл энэ асуудлаас болоод 1 дүгээр сараас хойш ажилгүй, орлогогүй болсон тул 4 сарын цалин 4.800.000 төгрөг гаргуулна.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Д.Н-н “...2022 оны 1 дүгээр сарын 05-ны орой үйлчилгээний төвийн ойролцоо уулзаад манай гэр рүү буюу Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн 1-01-16 тоотод ирээд хоол унд идээд амарсан. Харин маргааш 2022 оны 1 дүгээр сарын 06-ны өглөө босоод цай унд уугаад 13 цагийн үед “Булган аймгийн Сайхан сум руу явъя” гээд Даваадалай, Батдамба, Бат-Эрдэнэ нарын хамтаар явсан. Их залуу багийн самбарын дэлгүүрээс 0.75гр “АРКНI” гэх нэртэй архи аваад Булган аймгийн Сайхан сум орох замдаа авсан архиа ууж дуусгаад, Булган аймгийн Булган суманд очоод цааш явалгүйгээр Бат-Эрдэнэ “буцаад явъя, эхнэртэйгээ уулзахгүй бол бид хоёр яг салах гээд байна” гэсээр байгаад бид нар буцаад явсан, Булганаас Орхон аймаг явахдаа Булганы дэлгүүрээс 1 шил 0.5гр архи авч ууж дуусгаад Орхон аймаг руу хөдөлсөн замдаа архи нэмж авч уугаагүй явж байгаад Орхон аймагт орж ирээд “Содон” дэлгүүрээс 4 ширхэг 2.4л “Сэрүүн” пиво, мөн 0.5гр архи авсан, пивоо машинд уугаад 2022 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Бат-Эрдэнэ Уурхайчин багийн 3 дугаар байрны гадаа эхнэртэйгээ уулзаж байхдаа эхнэрээ алгадаад, хүзүүг нь боож өргөөд машин руу суулгаад Шандын 42-09 тоот руу авч явсан. Бид нар тэнд очоод үлдсэн гурван ширхэг пивоо уугаад байж байхад Г.Бэхнэрээ янз бүрээр хэлээд л байсан, бид хоёр арай гайгүй харьцаатай болохоор би “болио, битгий тэг” гэхээр үгэнд орж унтах гээд хэвтсэн. Г.Бунтах гээд хэвтэж байхад нь эхнэр нь ажилруугаа явах гэхэд нь хэвтэж байхдаа “пизда минь, янхан минь чи миний гэрээс явахгүй шүү” гээд орилоод байхаар нь Лхагваа унтуулах гээд хажуугаар нь орж хэвтээд, би дээрээс нь дарахад шууд үүрч авч шидээд нүүр рүү дөрвөн удаа цохиод, миний үүдэн хоёр шүд унасан. Би дүү Даваадалайгийн хамтаар гараад эхнэр Содбилэг рүү залгаад такси бариад гэртээ харьсан. Г.Бэхнэрээ алгадаж аваад, хэл амаар доромжлоод байхаар нь “болио, унтчих” гэсний төлөө зодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10/,
“...2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 42-09 тоотод найз Г.Бнь өөрийн эхнэртэйгээ хэрүүл маргаан хийж зодоод байхаар нь салгах гээд дундуур нь ортол намайг үүрч авч шидээд, миний нүүрэн тус газар цохисноос болж үүдэн хоёр шид унаж гэмтсэн. Г.Бодоог хүртэл миний хохирлыг барагдуулаагүй, худал хэлээд зугтаад байгаа. Бат-Эрдэнэ “шүүх эмнэлэгт үзүүлэхгүй байж байгаарай, би удахгүй хохирлыг барагдуулаад өгчихнө” гэж хэлсэн учраас хохирлоо авах гээд эмнэлэгт үзүүлээгүй. ...Би буйландаа оёдол тавиулах зэрэг олон эмчилгээ хийлгэсэн, тэрний зардлаас ч төлөлцөөгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,
гэрч С.Б-н “...2022 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Г.Б“Булган аймаг руу явна” гээд гэрээсээ гарч яваад тэр өдрийнхөө шөнө нь Уурхайчин багийн 3-6 байрны гадаа ирээд намайг “гэртээ харья” гээд согтуу, найзуудынхаа хамтаар аваад явсан. Бид нар манай гэр болох Шанд багийн 42-09 тоотод ирээд...Бат-Эрдэнэ бид хоёр гэр бүлийн маргаан хийж байгаад би Бат-Эрдэнийг аргалаад унтуулчихаад байж байхад Намдаг Бат-Эрдэнийн дээрээс дарж хэвтээд ноолоод байсан чинь Бат-Эрдэнэ уурлаад “та нар намайг аавгүй гээд дээрэлхээд байгаа юм уу” гээд босохдоо Намдаг тэр хоёр орноосоо унаад хоёр биерүүгээ хараад сууж байхдаа Намдаг Бат-Эрдэнийн шилэн хүзүүрүү нь “андаа чи одоо хүн андуураад байдаг юм уу” гээд цохиод байсан. Г.Бгэнэт уурлаад шууд Намдагийг цохичихсон, Намдаг “чи намайг цохичихлоо, хоёулаа эсвэл барилдъя” гээд босоод ирсэн чинь Бат-Эрдэнэ Намдагийг үүрч унагаад, дахиад нүүр рүү нь цохисон чинь шүд нь уначихсан. Тэгсэн чинь Намдаг “өө чи яасан мөнгөнийхөө оронд миний шүдийг цохичихож байгаа юмуу тэ” гэхэд Бат-Эрдэнэ “чи ийм хогийн юм боддог байсан юм уу” гээд маргалдаж байгаад Намдаг гэрээс гараад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16 дахь тал/,
Г.Б сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Манай гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Шандын 42-09 тоотод найзуудтайгаа архи, пиво ууж байгаад эхнэр Бадамгаравтай гэр бүлийн маргаан хийж байхад хохирогч Намдаг намайг “унт” гэхээр нь найз Лхагвадоржтой хамт хэвтсэн. Намайг хэвтэж байхад дээрээс дарж унахаар нь би уурласандаа босоод үүрч унагаасан чинь босож ирээд намайг мордож унагасан. Тэгэхээр нь би эргүүлээд доороо оруулж байгаад нүүрлүү нь нэг удаа цохисон, тэгээд Намдаг гараад явсан. Үүдэн хоёр шүд нь унасан, би энэ шүдийг нь цохиод унагаачихсан юм. Би өмнө өгсөн мэдүүлэгтээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35, 38-39 дэх тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 дугаар сарын 01- ний өдрийн 204 дугаартай; “...Д.Намдагийн биед хоёр шүдний булгаралт /дээд баруун, зүүн нэгдүгээр шүднүүд/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтэл нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Хоёр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 23-25 дахь тал/,
хохирогч Д.Н-н “...Манай найз Бат-Эрдэнэ намайг зодож, үүдэн хоёр шүд унагаасан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь/,
Г.Б иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-76/,
“Оргил дент” шүдний эмнэлгийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2/31 дугаартай тодорхойлолт /хавтаст хэргийн 26 дахь тал/,
Шүүх хуралдаан эхлэхэд хохирогч Д.Намдагийн гаргаж өгсөн “Оргил дент” эмнэлгийн 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04/30 дугаартай “...имплант шүдэлбэр нэг шүдэнд 2.100.000 төгрөг, СВСТ зураг 155.000 төгрөг, шаардлагатай яс нөхөлт нэг шүд 700.000 төгрөг.” гэсэн тодорхойлолт,
“Medipas hospital” эмнэлгийн томограф толгойн зурагны 150.000 төгрөгийн,
2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн шүдний эмчилгээ, үйлчилгээний 155.000 төгрөгийн болон 63.000 төгрөгийн баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Г.Б-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б-г гэм буруутайд тооцох;
Шүүгдэгч Г.Б нь 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум шанд багийн 42-09 тоотод иргэн Д.Н-г зодож, түүний биед хоёр шүдний булгаралт бүхий гэмтэл учруулж, “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх, хохирогч Д.Н-н “...Г.Бунтах гээд хэвтэж байхад нь эхнэр нь ажилруугаа явах гэхэд нь хэвтэж байхдаа “пизда минь, янхан минь, чи миний гэрээс явахгүй шүү” гээд орилоод байхаар нь Лхагваа унтуулах гээд хажуугаар нь орж хэвтээд, би дээрээс нь дарахад шууд үүрч авч шидээд нүүр рүү дөрвөн удаа цохиод, миний үүдэн хоёр шүд унасан. ...Г.Бэхнэрээ алгадаж аваад, хэл амаар доромжлоод байхаар нь “болио, унтчих” гэсний төлөө зодсон.” гэх,
гэрч С.Б-н “...Г.Б гэнэт уурлаад шууд Намдагийг цохичихсон, Намдаг “чи намайг цохичихлоо, хоёулаа эсвэл барилдъя” гээд босоод ирсэн чинь Бат-Эрдэнэ Намдагийг үүрч унагаад, дахиад нүүр рүү цохисон чинь шүд нь уначихсан.” гэх,
Г.Б “...Намайг хэвтэж байхад дээрээс дарж унахаар нь би уурласандаа босоод үүрч унагаасан чинь босож ирээд намайг мордож унагасан. Тэгэхээр нь би эргүүлээд доороо оруулж байгаад нүүрлүү нь нэг удаа цохисон, тэгээд Намдаг ганцаараа гараад явсан. Үүдэн хоёр шүд нь унасан, би энэ шүдийг нь цохиод унагаачихсан юм.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 3 дугаар сарын 01- ний өдрийн 204 дугаартай; “...Д.Намдагийн биед хоёр шүдний булгаралт /дээд баруун, зүүн нэгдүгээр шүднүүд/ гэмтэл тогтоогдлоо. ...Хоёр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт, “Оргил дент” шүдний эмнэлгийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 2/31 дугаартай тодорхойлолт, шүүх хуралдаан эхлэхэд хохирогч Д.Намдагийн гаргаж өгсөн “Оргил дент” эмнэлгийн 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04/30 дугаартай “...имплант шүдэлбэр нэг шүдэнд 2.100.000 төгрөг, СВСТ зураг 155.000 төгрөг, шаардлагатай яс нөхөлт нэг шүд 700.000 төгрөг.” гэсэн тодорхойлолт, “Medipas hospital” эмнэлгийн томограф толгойн зурагны 150.000 төгрөгийн, 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн шүдний эмчилгээ, үйлчилгээний 155.000 төгрөгийн болон 63.000 төгрөгийн баримтууд,
хохирогч Д.Н-йн “...Манай найз Бат-Эрдэнэ намайг зодож, үүдэн хоёр шүд унагаасан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх бөгөөд нотлох баримтууд нь энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч Г.Бшүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд, шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн хохирогч Д.Намдагийн эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, түүний нүүрэнд цохих зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Шүүгдэгч Г.Б-н хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд шүүхээс шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага оногдуулах;
Шүүх шүүгдэгч Г.Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагчаас “...долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн санал, дүгнэлтийг гаргаж,
шүүгдэгч Г.Б өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...хохирлыг барагдуулна, найзаасаа уучлалт гуйж байна.” гэсэн болно.
Шүүгдэгч Г.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр С.Бадамгаравыг зодож, энэ үйлдлийг таслан зогсоосон хохирогч Д.Намдагийн эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, биед нь хоёр шүдний булгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн 2021 оны 12 дугаар сарын 02, 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрүүдэд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж баривчлах шийтгэл эдэлж байсан хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших тул шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг тус тус баримтлан
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж,
шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч Г.Б эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Шүүх хуралдаан эхлэхэд хохирогч Д.Н “Оргил дент” эмнэлгийн 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04/30 дугаартай “...имплант шүдэлбэр нэг шүдэнд 2.100.000 төгрөг, СВСТ зураг 155.000 төгрөг, шаардлагатай яс нөхөлт нэг шүд 700.000 төгрөг.” гэсэн тодорхойлолт, 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн шүдний эмчилгээ, үйлчилгээний 155.000 төгрөгийн болон 63.000 төгрөгийн, “Medipas hospital” эмнэлгийн томограф толгойн зурагны 150.000 төгрөгийг баримтуудыг шинээр гаргаад, “би нэг сарын 1.200.000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан, гэтэл энэ асуудлаас болоод 1 дүгээр сараас хойш ажилгүй, орлогогүй болсон тул 4 сарын цалин 4.800.000 төгрөгийг нэмж гаргуулна, ...Г.БMedipas hospital” эмнэлгийн томограф толгойн зурагны 150.000 төгрөгийг тухайн үед төлсөн, мөн намайг Улаанбаатар хот руу эмчилгээнд явахад түүний ээж нь 300.000 төгрөг, өөрөө 150.000 төгрөг, нийт 600.000 төгрөг өгсөн.” гэж мэдүүлж байна.
Шүүх нотлох баримтуудыг шинжлэн судлаад, шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч Д.Намдагт учирсан хохирол, хор уршиг арилаагүй, улмаар энэ гэмт хэргийн хохирогч болсны дараа ажилдаа явах боломжгүй байснаас шалтгаалан ажлаасаа халагдаж цалин орлогогүй болж хоёр шүдээ хийлгэж чадаагүй өнөөдрийг хүрсэн нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Г.Бшүүх хуралдааны үед өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан шүд эмчлүүлэхтэй холбоотой зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн тул “Оргил дент” эмнэлгийн 2022 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 04/30 дугаартай тодорхойлолтыг, мөн улсын яллагчийн саналыг үндэслэн хохирогчид имплант хоёр шүдний үнэ 4.200.000 төгрөг, СВСТ зурагны үнэ 155.000 төгрөг, яс нөхөлт хоёр шүдний 1.400.000 төгрөг, шүдний эмчилгээний нийт 5.755.000 төгрөг,
хэрэг учрал болсны дараа буюу 2022 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хохирогч Д.Ншүдний эмчилгээ, үйлчилгээнийд зарцуулсан 155.000 төгрөг, 63.000 төгрөг, “Medipas hospital” эмнэлгийн томограф толгойн зурагны 150.000 төгрөг, нийт 368.000 төгрөг,
бүгд 6.123.000 төгрөгөөс шүүгдэгч болон түүний ээжийн төлж барагдуулсан 600.000 төгрөгийг хасаж тооцон нийт 5.373.000 төгрөгийг шүүгдэгч Г.Бат-Эрдэнээс гаргуулан хохирогч Д.Н-т олгохоор шийдвэрлэлээ.
Харин хохирогч Д.Н нь “би нэг сарын 1.200.000 төгрөгийн цалинтай ажил хийж байсан, гэтэл энэ асуудлаас болоод 1 дүгээр сараас хойш ажилгүй, орлогогүй болсон тул 4 сарын цалин 4.800.000 төгрөг гаргуулна.” гэсэн шаардлага гаргасан боловч үүнийг нотлох баримтыг ирүүлээгүй, шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй болсон тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Б-с 5.373.000 төгрөгийг гаргуулж хохирогч оршин суух Д.Н-т олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Н нь эд хөрөнгийн хохирол учирсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ