Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/212

 

2022         06          07                                     2022/ШЦТ/212

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,  

улсын яллагч Н.Д,   

шүүгдэгч Б.А, Ч.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А, Ч.Э нарт холбогдох эрүүгийн 2225002430226 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.А

Монгол Улсын иргэн, Ч.Э

Шүүгдэгч Ч.Э нь 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 7-8 тоотод иргэн Б.О-г “орноос түлхсэн” гэх шалтгаанаар толгойн тус газар нь цохиж, үснээс нь зулгааж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч Б.А нь 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 7-8 тоотод иргэн Б.Оюунсувдыг “гэрийн эд зүйл хагалсан” гэж толгойн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ “...өмнөх өдөр нь О, М нартай уулзаад, шөнө 4 цагт гэртээ харьсан, маргааш нь Энх-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ, Оюунсувд, Азаа нар манайд ирээд бид нар хоёр шил архи уугаад унтацгааж байсан юм. Энэ бол манай гэрт болсон асуудал байгаа юм, Оагсан тавиад гал голомтонд гар хүрсэн, зуухны таг авч шидэхээр нь би хоёр удаа цохисон, гэхдээ шанаа хэсэгт нь шалихгүй цохисон, зөрүүлээд миний толгой руу гар утсаараа хоёр цохиод хэвлий рүү өшиглөсөн.” гэв.

шүүгдэгч Ч.Э мэдүүлэхдээ “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр 12 цагийн үед Анхбаярынд очсон, орой 7 өнгөрч байхад унтацгаасан. Орон дээр хэвтэх жаахан зай байхаар нь би Оюунсувдын хажуугаар нь хэвтэх гэтэл намайг түлхэхээр нь би босоод явтал архины шил, аяга таваг аваад над руу шидсэн, өшиглөсөн, тэгээд цохиод дайраад байхаар нь үсдээд түлхсэн. Анхбаяр сэрсэн чинь зуухны таг авч Анхбаяр руу шидсэн, би архины шилээр толгойруугаа цохиулсан боловч гомдолтой гэдгээ байцаагчдаа хэлээгүй.” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн;

хохирогч Б.О “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр найз Мөнх-Эрдэнэтэй уулзаад 12 цагийн үед Их залуу баг 7-8 тоотод Анхбаяр гэх залуугийн гэрт очиход Анхбаяр, Энх-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ, Аззаяа нар байсан. Тэгээд бид нар Анхбаярын гэрт 1-2 шил архи уусан. Тэгээд орой 20 цаг хүртэл Анхбаярын гэрт байсан, Аззаяа яваад Анхбаяр, Энх-Эрдэнэ, Мөнх-Эрдэнэ бид дөрөв үлдсэн. Би Анхбаярын гэрийн орон дээр гараад хэвтэж байтал Эминий хажууд хэвтэхээр нь би түүнийг орон дээрээс түлхсэн, энэ үед Э“өө яасан овоо юм бэ” гэж хэлээд миний үснээс татаж орон дээрээс газарт унагааж, газраар чирээд миний толгой руу гараараа хэд, хэдэн удаа цохисон, би толгойгоо дараад уйлаад сууж байтал Анхбаяр ирээд миний үснээс татаж унагааж байгаад гараараа миний толгой руу хэд, хэдэн удаа цохисон. Энэ үед Мөнх-Эрдэнэ хажуу талын орон дээр унтаж байгаад босож ирээд “хөөе юу болоод байгаа юм бэ, болиоч” гэж хэлсэн, би цагдаад дуудлага өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

“...Э миний хажууд хэвтэхээр нь би түүнийг орон дээрээс түлхсэн. энэ үед Э“өө яасан овоо юм бэ” гэж хэлээд миний үснээс татаж орон дээрээс газарт унагааж, газраар чирээд толгой руу гараараа цохисон энэ үед би орилж уйлаад газарт сууж байтал Анхбаяр ирээд “яагаад гэрт орилж, хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ” гэж хэлээд гараараа алгадаж, гараа зангидаж байгаад толгой руу цохисон, би уурлаж ширээн дээр байсан архины шилийг аваад Анхбаяр луу шидсэн чинь хананд туссан, ширээний дээр байсан тавагтай чихэр, мөн газарт унасан. Би гомдолтой байна, дахиж толгойны зураг авахуулах шаардлагатай, одоогоор надад хохиролтой холбоотой нэхэмжлэх зүйл байхгүй, хохиролтой холбоотой гаргаж өгөх баримт байхгүй. Анхбаяр, Энар хохиролтой холбоотой 480.000 төгрөгийг надад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

          гэрч Д.М “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны манай найзууд болох Оюунсувд, Энх-Эрдэнэ, Оюунсувдын найз нь гэх эмэгтэй бид нар уулзаад Анхбаярын гэрт очсон, ...замаараа дэлгүүрээс архи болон шар айраг, ундаа, чихэр зэрэг зүйлсийг авсан, 19-20 цаг хүртэл Анхбаярын гэрт байсан. Тухайн үед би архи уугаад согтсон болохоор Анхбаярын гэрийн буйдан дээр унтчихсан байсан. Би унтаж байгаад сэрээд харахад Оархины шил шидэж байгаа харагдсан, би түүнийг тайвшруулах гээд Анхбаярын гэрээс гараад “юу болсон” талаар асуухад “танай хоёр найз чинь намайг зодсон, би цагдаа дуудчихсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

Б.А сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр сум Их залуу баг 7-8 тоот манай гэрт Мөнх-Эрдэнэ, Энх-Эрдэнэ, Оболон Оюунсувдын найз гэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирсэн. Тэгээд бид нар манай гэрт 2-3 шил архи уусан, ...би унтаж байтал хүмүүс хоорондоо хэрэлдээд байхаар нь хартал Оархины шил, зуухны таг, ширээн дээр байсан эд зүйлсийг аваад шидээд, орилоод байхаар нь би Оюунсувдад уурлаж шанаа хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохисон, мөн хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25 дахь тал/,

“...Би сэжигтнээр өгсөн мэдүүлтээ болсон үйл явдлын талаар бүгдийг ярьсан, хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Энх-Эрдэнэтэй нийлээд 480.000 төгрөг өгсөн. Оманай гэрийн идээний хоёр тавгийг шидэж хагалсан, хагарсан эд зүйлийн хохирлыг нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дахь тал/,

          Ч.Эн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би О хажууд хэвтэх гэтэл О“чи хол очиж хэвт” гэж уурлаж намайг түлхсэн. Энэ үед би Анхбаярын хажууд очиж сууж байтал Обосож ирээд ширээний дээр байсан архины хоосон шилийг над руу шидэж миний толгой руу оносон, дараагаар нь аяга болон бусад эд зүйл, зуухны таг зэргийг аваад газарт шидэж, орилж байх үед Анхбаяр сэрээд босож ирээд “юу болж байна, одоо боль” гэхэд Оурдаас нь орилоод хэрэлдээд, өшиглөөд дайраад байхаар нь Анхбаяр уурласандаа түүний толгой хэсэг рүү гараараа 1-2 удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,

          “...Онь над руу ширээн дээр байсан эд зүйлсийг шидээд байхаар нь би үснээс нь татаж байгаад түлхсэн, өөрөөр зодож, цохисон зүйл байхгүй. Анхбаяр бид хоёр 480.000 төгрөгийг Оюунсувдын данс рүү шилжүүлж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дэх тал/,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 318 дугаартай;

          “...Б.О биед тархи доргилт, нүүр, зүүн шилбэ, гуя, баруун гуянд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Тархи доргилт нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

хохирогч Б.О-н “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 7-8 тоотод Анхбаяр гэх залуугийн гэрт Анхбаяр, Энарт зодуулсан.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

хохирогч Б.Оюунсувдын Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

Зөрчлийн хэргийн баримтууд /хавтаст хэргийн 10-17 дахь тал/,

Б.А иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 64, 65, 67 дахь тал/,

Ч.Э иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 71, 73, 75 дахь тал/,

шүүгчийн туслахын хохирогчтой утсаар ярьсан тухай “...шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул гомдол, саналтай байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэсэн тэмдэглэл зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас болон Б.Анхбаяр, Ч.Энараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

         мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч Б.А, Ч.Эм нарыг гэм буруутайд тооцох;

          Шүүгдэгч Ч.Э  нь 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 7-8 тоотод иргэн Б.Оюунсувдыг “орноос түлхсэн” гэх шалтгаанаар толгойн тус газар нь цохиж, үснээс нь зулгааж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах,

          шүүгдэгч Б.А нь 2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 7-8 тоотод иргэн Б.О-г “гэрийн эд зүйл хагалсан” гэж толгойн тус газар нь цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь;

          хэргийн үйл баримтын талаарх,  

          хохирогч Б.О-н “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ... Анхбаярын гэрийн орон дээр гараад хэвтэж байтал Эминий хажууд хэвтэхээр нь би түүнийг орон дээрээс түлхсэн, энэ үед Э“өө яасан овоо юм бэ” гэж хэлээд миний үснээс татаж орон дээрээс газарт унагааж, газраар чирээд миний толгой руу гараараа хэд, хэдэн удаа цохисон, би толгойгоо дараад уйлаад сууж байтал Анхбаяр ирээд миний үснээс татаж унагааж байгаад гараараа толгой руу хэд, хэдэн удаа цохисон.” гэх,

          гэрч Д.М “...унтаж байгаад сэрээд харахад Оархины шил шидэж байгаа харагдсан, би түүнийг тайвшруулах гээд Анхбаярын гэрээс гараад “юу болсон” талаар асуухад “танай хоёр найз чинь намайг зодсон, би цагдаа дуудчихсан” гэж хэлсэн.” гэх,

Б.А “...унтаж байтал хүмүүс хоорондоо хэрэлдээд байхаар нь хартал Оархины шил, зуухны таг, ширээн дээр байсан эд зүйлсийг аваад шидээд, орилоод байхаар нь би Оюунсувдад уурлаж шанаа хэсэг рүү нь гараараа хоёр удаа цохисон, мөн хэвлий хэсэг рүү нь өшиглөсөн.” гэх,

          Ч.Э “...Обосож ирээд ширээний дээр байсан архины хоосон шилийг над руу шидэж миний толгой руу оносон, дараагаар нь аяга болон бусад эд зүйл, зуухны таг зэргийг аваад газарт шидэж, орилж байх үед Анхбаяр сэрээд босож ирээд “юу болж байна, одоо боль” гэхэд Оурдаас нь орилоод хэрэлдээд, өшиглөөд дайраад байхаар нь Анхбаяр уурласандаа түүний толгой хэсэг рүү гараараа 1-2 удаа цохисон.” гэх мэдүүлгүүд,

          Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 318 дугаартай; “...Б.Оюунсувдын биед тархи доргилт, нүүр, зүүн шилбэ, гуя, баруун гуянд зөөлөн эдэд 6 тооны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

хохирогч Б.О “...2022 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 7-8 тоотод Анхбаяр гэх залуугийн гэрт Анхбаяр, Энарт зодуулсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч Б.Анхбаяр, Ч.Энар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд, шүүгдэгч Б.А, Ч.Э нарын хохирогч Б.О эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, үснээс нь зулгаах, толгой руу нь цохих зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.А, Ч.Э нарын хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.А, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгч нарыг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага оногдуулах;

          Шүүх шүүгдэгч Б.А, Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

         мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгч нарт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн санал дүгнэлтийг гаргасан болно.

         Шүүгдэгч Б.А, Ч.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, санаа сэдэл, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу долоон зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.

          Шүүх шүүгдэгч Б.А, Ч.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.” 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

         мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Бусад асуудал;

         Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилжээ.

         Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч Б.О нь хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг гаргаагүй бөгөөд шүүгдэгч Б.А, Ч.Э нар нь 480.000 төгрөгийг хохирогч Б.Оюунсувдад хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

          Хохирогч Б.О нь шүүх хуралдааны өмнө “...шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул гомдол, саналтай байна, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү.” гэж шүүхэд мэдэгдсэн тул хохирогч нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдүүд болох шүүгдэгч Б.Анхбаяр, Ч.Энараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

         Энэ хэрэг эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Б.А, шүүгдэгч Ч.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

         2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Ч.Э нарыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.А, Ч.Э нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

         шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

         4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А, Ч.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.    

         6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.О нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын талаарх баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээд болох шүүгдэгч Б.А, Ч.Э нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

         7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдсугай.

         8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, тэдний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ