Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/66

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.А,

Орчуулагч, хэлмэрч А.А

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор  Я.Д,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч С.Алтай,

Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч К.Е,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, улсын өмгөөлөгч С.Т,

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Д.Ат холбогдох 2113000000105 дугаартай эрүүгийн хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, аав ээжийн хамт тус аймгийн Өлгий сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай гэх, Б-й ургийн Д-ийн А, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 16-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүй тэнсэж, 1 жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, мөн шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн хуулийн 3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1.2, 4 дүгээр зүйлийн 4.2, 6 дугаар зүйлийн 6.4, 7 дугаар зүйлийн 7.1-д заасныг тус тус баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, түүний нийт эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тогтоосон, тус шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 /найм/ сарын хорих ялаар /нэмж нэгтгэн 2 жил, 5 сар, 22 хоног/ тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар БМ02302010,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

1. Шүүгдэгч Д.А нь эд зүйл буюу цэргийн цоохор хувцас ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож, хохирогч А.Дэд өөрийгөө цэргийн ангид ажилладаг хэмээн танилцуулан, түүнийг аймгийн онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж, хуурч, төөрөгдөлд оруулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4.000.000 төгрөг нийт 5.000.000 төгрөг авч залилсан,

           2. Шүүгдэгч Д.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн С.Жын 17-90 УБЕ улсын дугаартай ”Тоёото спасио” загварын тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохирч,  мөнгийг нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 27 хоногийн хугацаанд төлж барагдуулна гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, залилж, хохирогч С.Жд 6.100.000 /зургаан сая нэг зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

            3. Шүүгдэгч Д.А нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Т Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг худалдаж авахаар тохирч хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилан мэхэлж, 9.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

4.  Д.А нь Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр иргэн А.Сээс 02-87 БӨТ улсын дугаартай “Тоёота веросса” маркийн тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгөөр худалдаж авъя, машины мөнгийг нь  маргааш өгье гэж түүнийг хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж автомашиныг нь авч яван залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Аыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

А.Шүүгдэгч Д.А нь залилах гэмт хэрэг үйлдэх зорилгоор цэргийн алба хаагчийн дүрэмт хувцас ашиглан өөрийгөө цэргийн ангид ажилладаг гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан, хохирогч А.Дийг сургалтанд хамруулж, аймгийн онцгой байдлын газарт ажилд оруулж өгнө гэж хуурч, төөрөгдөлд оруулан Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1.000.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4000000 төгрөг нийт 5000000 төгрөг авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1. Хохирогч А.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн фэйсбүүк хаягаараа мэдээллээ шалгаж байхад Заяа заяа гэсэн нэртэй фэйсбүүк хаягаар ахлагчийн сургуулийн сургалтанд хамруулна, 3 сарын хугацаатай гэхээр нь уг хаяг руу чат бичиж байгаад уулзахад Д.А гэх залуу хилийн цэргийн цоохор хувцастай ирж уулзаад та энэ сургалтанд 3 сарын хугацаатай суралцаж төгсөхөд шууд ажилд оруулна, миний хамаатны ах Хилийн цэргийн ерөнхий газарт ажилладаг, чамайг Онцгой байдлын сургалтанд суулгаад ахлагчаар ажилд оруулаад өгөх болно. Чи надад 5.000.000 төгрөг өгчих, би чамайг сургалтаа төгсөхөөр чинь аймгийн Онцгой байдлын газарт ажилд оруулаад өгнө гэсэн. Тэгээд би цалин буухаар нь мөнгө өгье гээд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хилийн 0165 дугаар ангийн урд Д.Айбектэй уулзаад би түүнд 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч цаасан дээр гараар баримт бичүүлж авсан. Тэгээд тэр үед надтай уулзахдаа хилийн цэргийн цоохор хувцастай ахлах ахлагч цол зүүсэн байсан учир түүнд итгээд мөнгө өгөхөд үлдсэн 4.000.000 төгрөгөө хэзээ өгөх юм гэхээр нь аавын дансанд байгаа тэрийг аваад өгье гэж хэлээд 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө 11 цагийн үед төв Хаан банк дотор байрлах АТМ-ээс аавын дансаар 4.000.000 төгрөгийг бэлэн гаргаж аваад Д.Атой талбай дээр уулзаад түүнд мөнгийг бэлнээр өгсөн. Тэр өдөр мөн уг цоохор хувцастайгаа, ахлах ахлагч цолтой явж байсан...Д.Аоос намайг залилан мэхэлж авсан 5,000,000 төгрөг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 38-39 дэх тал/,

2. Хохирогч А.Дээс нийтдээ 5 сая төгрөг хүлээн авсан талаар шүүгдэгч Д.Аын бичиж өгсөн 2 ширхэг баримт, түүнд орчуулга хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 04-07 дахь тал/,

3. Гэрч А.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Хүү минь 2021 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр надаас хадгалуулж байсан мөнгөнөөсөө 4.000.000 төгрөгийг гаргаж авах хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн 5180667899 дугаартай Хаан банкны картыг өгч явуулсан. ...1 сар орчмын дараа хүүгээсээ нөгөө мөнгөө авсан уу гэж асуухад би харин тэр залууд залилуулчихсан юм байна мөнгөө авч чадахгүй байна. ...5,000,000 төгрөг залилуулчихлаа гэж хэлсэн юм.” гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 46 дахь тал/,

4. А.А-йн Хаан банкны 5180667899 дугаарын депозит дансны дэлгэрэнгүй

 

хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 33  дахь тал/,

5. Гэрч М.Азын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...Миний хүү А.Д нь хар бор ажил хийж, мөнгө цуглуулдаг. Хүү маань тогтсон нэг ажилтай болно гээд танихгүй залуу ажилд оруулж өгнө гэхээр нь тэр залууд эхлээд 1 сая төгрөг өгсөн. Дараа нь дахиад мөнгө хэрэгтэй гэхээр аавдаа хадгалуулж байсан мөнгөнөөс 4.000.000 төгрөгийг АТМ-ээс гаргаж өгсөн. Нөгөө залуу нь мөнгө авсан тухай гараар баримт бичиж өгснийг нөхөр бид хоёрт харуулж байсан” гэх мэдүүлэг /нэгдүгээр хавтаст хэргийн 44 дэх тал/,

6.Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би 2021 оны 11 дүгээр сард фейсбүүкэд ахлагчийн сургуульд элсүүлнэ гэсэн зар оруулсан. Тухайн зарын дагуу Д гэх хаягтай залуу над руу чат бичиж хэзээ болох сургалт вэ, төлбөр мөнгө нь хэд вэ гэхээр нь 2021 оны 12 дугаар сард эхлэх сургалт байгаа юм, онцгой байдлын ахлагчийн сургуульд оруулна, төлбөр нь 5.000.000 төгрөг гэж би өөрийн ашигладаг Заяа гэсэн нэртэй фейсбүүк хаягаараа чатласан. Тэгээд 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Өлгий сумын 1 дүгээр багт хилийн 0165 дугаар ангийн урьд уулзаад 1,000,000 төгрөг авсан. Дараа нь 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр ХААН банкны төвийн АТМ-ээс гаргуулж бэлнээр 4.000.000 төгрөг авсан. Дээрх 2 удаагийн мөнгө авсан үедээ би цаасан дээр гараар баримт бичиж уг залууд өгсөн. Гэм буруугаа хүлээж байна” гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 56 дахь тал/ зэрэг баримтуудаар,

 

Б.Шүүгдэгч Д.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр иргэн С.Жын 17-90 УБЕ улсын дугаартай “Тоёото спасио” загварын тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож, мөнгийг 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 27 хоногийн хугацаанд төлж барагдуулна гэж зээлийн гэрээ байгуулж, наториатаар батлуулан, итгэл үнэмшил төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж С.Жын эзэмшлийн 17-90 УБЕ улсын дугаартай “Тоёото спасио” маркийн тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авч, иргэний нэхэмжлэгч М.Аийн  90-94 БӨҮ улсын дугаартай, “Тоёота марк икс” маркийн тээврийн хэрэгслээр 8.000.000 төгрөгөөр тооцон сольсон, улмаар М.Аээс 8.000.000 төгрөгөөр авсан 90-94 БӨҮ улсын дугаартай, “тоёота марк икс” маркийн тээврийн хэрэгслийг Х.Бд 1.250.000 төгрөгөөр худалдсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1.Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хавтаст хэргийн 114-117 дахь тал/,

2. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь тал/,

3. Хохирогч С.Жын  мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 17-90 УБЕ улсын дугаартай тоёото спасио загварын тээврийн хэрэгслийг Улаанбаатар хотоос Д.Дагиймаа гэх хүнээс 6.350,000 төгрөгөөр бэлнээр худалдан авсан. Тухайн үед би иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийг гээгдүүлсэн байсан тул өөрийн үеэл дүү болох М.Жансерикийн иргэний үнэмлэхээр итгэмжлэл хийлгэж худалдаж авч, 2 хоногийн дараа Баян-Өлгий аймаг руу ирсэн. ...Үнэмлэхээ олсны дараагаар тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлж авъя гэж бодоод нэр шилжүүлээгүй байсан. Тоёото спасио загварын 17-90 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг зарах зорилгоор Баян-Өлгий аймгийн зар мэдээнд зар тавихад Д.Эбу гэх хаягтай нэг эрэгтэй хүн фейсбүүк чатаар холбогдож машинаа нотариатаар зарах уу гэхээр нь би үгүй гэсэн. Тэгээд дахиад 7 хоногийн дараа зар тавихад Д.Эбу гэх хаягнаас машинаа нотариатаар зарах уу гэхээр нь фейсбүүк чатаар харилцаж байгаад 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр А гэх залуутай хамт аймгийн төвд байрлах нотариатын газарт очиж 2562 дугаартай зээлийн гэрээгээр Д.Ат өөрийн Тоёота спасио загварын тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 27 хоногийн хугацаанд төлж барагдуулахаар гэрээ хийж, машинаа Д.А гэх залууд өгөөд явуулсан. Тэгээд А надад мөнгө өгөхгүй явсаар байгаад 2021 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүрсэн. Би 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 85425011 гэсэн дугаар руу залгаж ярихад өнөөдөр зээл бүтсэнгүй, зээл гарахаар таны мөнгийг шилжүүлж өгнө гэж хэлчхээд одоог хүртэл өгөхгүй намайг хуурч мэхэлсэн. Иймд Д.Аоос миний машиныг буцаан гаргуулж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

4. Гэрч Ж.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн орой 19-20 цагийн үед 2 машинтай 3-4 залуучууд ирээд Д.Аыг хайж байна бидний машиныг аваад залилчихсан машин ч байхгүй, мөнгө ч байхгүй болчихлоо гэж ирсэн” гэх мэдүүлэг/ 1 дүгээр хавтаст хэргийн 135-136 дахь тал/,

5. Гэрч М.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Өлгий сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт 4 давхар цагаан байрны урд өөрийн 90-94 БӨҮ улсын дугаартай Тоёота марк икс загварын тээврийн хэрэгсэлтэй явж байхад машины жолооч талын буюу баруун урд дугуй хагарч хий гарсан учраас зогсоолд машинаа тавиад дугуйгаа сольж байхад 17-90 УБЕ улсын дугаартай Тоёота спасио загварын цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлтэй 19-22 насны, эрэгтэй, 2 казах залуучууд ирсэн ба жолооч залуу нь машинаа зарах уу гэхээр нь би зарна, 8.000.000 төгрөгөөр зарна гэхэд тэр залуу надад хоёулаа машинаа шууд сольчих уу, би бас энэ машиныг 8.000.000 төгрөгөөр зарах гээд байгаа юм гэсэн. Тэгээд би одоо жаахан завгүй байна, бодож байгаад хариу хэлье гээд өөрийн 99427378 дугаарыг хэлээд явуулсан. Түүнээс хойш 4-5 удаа над руу 85425011 дугаарын утаснаас залгаад байхаар нь шууд хоорондоо солилцохоор болж 15 цагийн үед уулзаад машиныхаа түлхүүрийг солилцоод тээврийн хэрэгслийн гэрчилгээг мөн адил хүлээлгэж өгсөн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг хэзээ солих вэ гэхэд энэ машин манай аавын нэр дээр байдаг, аав хотод байгаа, 12 дугаар сар гараад аймагт ирнэ тэр үед нэр дээр шилжүүлж өгье гэж салцгаасан ба тэрнээс хойш уулзаагүй. Уг 17-90 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл байгаа ба уг машинаар манай аав Х.Мельс хааяа таксинд явдаг. ...уг тээврийн хэрэгслийг нэр дээрээ шилжүүлж аваагүй” гэх мэдүүлэг,

М.Аийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...өөрийн Тоёота Марк икс загварын тээврийн хэрэгслийг 8.000.000 төгрөгөөр үнэлж, Д.Атой 17-90 УБЕ улсын дугаартай, тоёота спасио маркийн машинаар сольсон, хэрэв машинаа буцааж авна гэх юм бол 8.000.000 төгрөг өгөөд авч болно.” гэх мэдүүлэг / 1дүгээр хавтаст хэргийн 138, 150 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

М.Аийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:”...М.А нь миний машиныг “тоёота спасио” машинаар сольж авчихаад, миний машиныг задаргаанд өгсөн байна. Би тухайн үед Д.Аыг өөр хүний машин залилж аваад унаад явж байгааг мэдээгүй. Иймд Атой сольж авсан “Тоёота спасио” машиныг надад үлдээж өгнө үү” гэв.

6. Гэрч Х.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.А надаас 2021 оны 11 дүгээр сард 200.000 төгрөг зээлж авсан бөгөөд тэр мөнгийг асуухад тэрээр цэнхэр өнгийн 17-90 УБЕ улсын дугаартай тоёота спасибо загварын тээврийн хэрэгслийг зарах гэж байна, зарсны дараа чиний мөнгийг төлж өгнө гээд бид хоёр түүний машинтай явж байхад Елан Фарм эмийн сангийн зогсоол дээр цагаан өнгийн спорт загвартай Марк икс загварын тээврийн хэрэгслийн жолооч дугуйгаа солих гэж байхад Д.А түүнтэй уулзаад буцаад машинд орж ирээд би энэ машиныг Марк икс машинтай солихоор болчихлоо, чи миний машины бичиг баримтыг өгчих гэхээр нь би тэгвэл тэр сольсон машины чинь бичиг баримтыг авна гэхэд тэг тэг гээд тэр өдөр үдээс хойш 15 цаг өнгөрч байхад Ерөнхий боловсролын сургуулийн урд байдаг гудамжинд уулзаад Д.А нөгөө залуутай машинаа сольсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 140 дэх тал/,

7. Ашид Билгүүн ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн БӨА-22-035 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 155-159 дэх тал/,

8. Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...С.Ж гэх хүнтэй 2021 оны 11 дүгээр сард фейсбүүкээр танилцсан. Тухайн үед тэр хүн 17-90 УБЕ улсын дугаартай Тоёота спасибо загварын цэнхэр өнгийн тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр зарна гэхээр нь уг зарын дагуу холбогдож аймгийн нэгдсэн эмнэлгийн урд уулзаж үзээд худалдан авахаар тохиролцсон. Надад машин авах бэлэн мөнгө байхгүй байсан учраас тухайн хүнтэй мөнгийг 1 сарын дараа гэж хэлээд авсан. ...Уг тээврийн хэрэгслийг авч өөрөө хэрэглэж байгаад 2022 оны 11 дүгээр сарын арван хэднээр 90-94 БӨҮ улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй солилцсон” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 185 дахь тал/ зэрэг баримтуудаар,

 

 

 В.Шүүгдэгч Д.А нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр тус аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч А.Т 01-24 БӨҮ улсын дугаартай, “Приус-20” маркийн тээврийн хэрэгслийг 7.300.000 төгрөгөөр худалдан авахаар тохирч, зээлийн гэрээ байгуулан наториатаар батлуулж, итгэл үнэмшил төрүүлэн хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан залилан мэхэлж, А.Т 9.000.000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авч, улмаар уг тээврийн хэрэгслийг машины ченж хийж байсан гэх С.Т-эд 4.750.000 төгрөгөөр худалдсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1. 01-24 БӨҮ улсын дугаартай Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1 дүгээр хавтаст хэргийн 198 дахь тал/,

2. Иргэн С.Тийн Хаан банкны 5197160064 дугаартай дансны хуулга /1 дүгээр хавтаст хэргийн 221 дэх тал/,

3. Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 229-230 дахь тал/,

4. Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл / 1 дүгээр хавтаст хэргийн 233  дахь тал/,

5. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2 дугаар хавтаст хэргийн 02-06 дахь тал/,

6. Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /2 дугаар хавтаст хэргийн 8 дахь тал/,

7. Хохирогч А.Т мөрдөн байцаалтын шатанд өгсөн:”..Миний бие өнгөрсөн долоо хоногт Баян-Өлгийн зар мэдээд приус-20 маркийн тээврийн хэрэгсэл зарна гэж зар тавьсан юм. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр миний тавьсан зарын дагуу надруу үл таних залуу залгаад миний приус-20 маркийн тээврийн хэрэгслийг үзэхээр болж Номин астана гэх дэлгүүрийн урд уулзсан юм. Тэгээд үл таних 2 залуу ирж миний машиныг үзээд би 7.300.000 төгрөгөөр худалдахаар болж тохиролцсон. Тэр залуу надад мөнгө нь бэлэн байгаа 2-лаа нотариатаар батлуулж гэрээ хийе, 1 дэх өдөр мөнгийг нь данснаасаа гаргаж өгье гэж хэлсэн. Тэгээд тэр залууг суулгаад Өлгий сумын 11 дүгээр багт байрлах нотариатад очиж гэрээ хийлгүүлээд машинаа шууд өгөөд явуулсан юм. Гэтэл өнөөдөр 16 цагийн үед Өлгий сумын 5 дугаар багт ардчилсан намын зүүн 4 замд машины задаргаанд ажилладаг залуу миний машиныг унаад явж байхыг хараад гэрт нь очсон юм. Тэгээд 17 цагт машин задаргааны залуугийн гэрт очоод асууж тодруулахад надаас машин авсан залуу миний машиныг уг залууд буюу задаргааны газарт 4.750.000 төгрөгөөр өгөөд мөнгийг нь аваад явсан байна. Тэр залуу надад худал хэлж, залилан мэхэлсэнд гомдолтой байна. Тухайн үед тэр залуу надад өөрийгөө А гэж танилцуулсан. Урьд өмнө нь харж байгаагүй танихгүй залуу байсан. Тухайн залуу нь 168-170 см орчим өндөртэй, шар царайтай, цэргийн алаг эрээн өнгийн куртиктай, хар өнгийн өмд өмсөөд явж байсан. Би түүнийг урьд өмнө нь харж байгаагүй. Хажууд нь нэг залуу явж байсан, уг залуу нь бараан өнгийн хувцастай байсан шиг санаж байна, би сайн анзаарч хараагүй. Миний зарахаар болж тохиролцсон тээврийн хэрэгсэл нь 2005 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд Монгол улсад орж ирсэн, 01-24-БӨҮ улсын дугаартай сувдан цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан. Миний приус 20 маркийн тээврийн хэрэгслийн урд гупер нь доод хэсэгтээ хагарсан байсан. Өөр ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй байсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад тээврийн хэрэгслээ уг залууд 7.300.000 төгрөгөөр худалдахаар болж тохиролцсон. Тухайн үед миний машиныг худалдаж авахаар болж тохиролцсон залуу бид хоёр л байсан. Өөр ямар нэгэн хүн байхгүй байсан. Би одоо 01-24 БӨҮ улсын дугаартай приус-20 маркийн машинаа буцааж авах хүсэлтэй байна.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 24 дэх тал[u1] , шүүх хуралдааны тэмдэглэл /,

 

8. Гэрч С.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны өглөөний 11 цагийн үед миний дугаар руу үл таних залуу залгаж надаас приус-20-ын хаалга, АВЗ-ийн утас байна уу гэж асууж, таны гэрийн гадаа байна, та гараад ирээч гэж хэлсэн юм. Тэгээд би гараад очтол 2 үл таних залуу байсан ба приус-20 маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй зогсож байсан. Тэгээд би уг тээврийн хэрэгслийн хаалгыг хараад зүгээр байна гэж хэлсэн юм. Тэгээд жолооч нь надаас задаргаанд машин авах уу гэж асуухаар нь би авна, хямдхан машин авна, үнэтэй машин авахгүй гэж хэлсэн юм. Тэгээд уг жолооч нь надад приус-20 маркийн тээврийн хэрэгслээ 7.000.000 төгрөгөөр өгнө гэж хэлэхэд би авахгүй, арай үнэтэй байна гэж хариулсан. Тэгээд уг жолооч нь та өөрөө мэдээд үнээ хэл гэхээр нь би 4.500.000 төгрөгөөр л авна гэхэд уг жолооч 5.000.000 төгрөгөөс доошоо байхгүй, гэж хэлэхээр нь би уг тээврийн хэрэгслийг нь унаж үзээд 4.500.000 төгрөгөөр л авна, тэрнээс дээшээ байхгүй гэж би хэлсэн юм. Тэгээд уг хоёр залуу яваад өгсөн. Хэсэг хугацааны дараа би 15 цагийн үед байх нөгөө жолоочруу залгаад машинаа яахаар болсон бэ? гэж асуутал “..за ахаа би танай гэрт яваад очъё.” гэж хэлсэн. Тэгээд нөгөө 2 залуу манай гэрийн гадаа ирээд жолооч нь за ахаа 4.800.000 төгрөгөөр ав гэхэд би 4.750.000 төгрөгөөр авъя гэж хэлэхэд уг жолооч зөвшөөрөөд би машиныг нь унаад төв Хаан банкны гадна талд очсон. Хаан банкны гадна зогсож байхад жолоочтой хамт явж байсан залуугийн эхнэр нь ирээд суусан юм. Тэгээд уг жолооч нь надад данс байхгүй учир бэлэн мөнгө өгөөрэй гэж хэлэхэд би дансаар шилжүүлье гэж хэлэхэд уг жолооч нь хажуудаа явж байсан залуугийн данс болох 5197295427 тоот дансны дугаар хэлж өгсөн. Тэгээд би уг дансруу 4.750.000 төгрөгийг өөрийнхөө 5197160064 тоот данснаас “01-24 БӨҮ пирус-20” гэсэн утга бичиж шилжүүлсэн юм. Уг жолооч нь зургийн газар ороод ирье гээд буугаад явсан. Тэгээд хажууд нь явж байсан залуу эхнэртэйгээ суугаад үлдсэн юм. Уг жолоочийг нилээн хүлээгээд ирэхгүй байхаар нь хажууд нь явж байсан залууг эхнэртэй нь цуг гэрт нь буулгаад Бугат сумруу явсан юм. Удалгүй надад машинаа зарсан залуу надруу залгаад машинаа зарахаа болилоо гэж хэлэхээр нь би за тэгвэл буцааж ав гээд очсон юм. Ирээд уулзтал нөгөө хамт явсан залуу эхнэртэйгээ мөн нөгөө машинаа зарсан жолооч байсан. Тэгээд уулзаад гүүрээр гараад явж байхад нөгөө жолооч нь за болилоо гээд больсон юм. Миний бие тухайн жолоочийг танихгүй. Хамт үл таних нэг залуу явж байсан ба сүүлд эхнэр нь ирсэн юм. Надтай нийлээд 4-үүлээ л байсан. Тухайн тээврийн хэрэгслийг худалдаж авахаас өмнө нь би хэний машин, хэзээ авсан талаар асууж тодруулахад тухайн жолооч нь надад уг тээврийн хэрэгслийг 1 сарын өмнө 7.000.000 төгрөгөөр худалдан авч, үүнээс 4.000.000 төгрөгийг нь өгч, одоо үлдэгдэл 3.000.000 төгрөгт нь нотариатаар гэрээ хийлгэсэн байгаа бичиг баримт нь банк бусд байгаа, энэ 5 дахь өдөр хүртэл бичиг баримтыг нь бүрэн болгож өгнө гэж хэлсэн. Уг тээврийн хэрэгсэл нь сувдан цагаан өнгийн 01-24 БӨҮ улсын дугаартай приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд урьд, хойд гупер нь сэвтэй байсан. Тоормосны АВЗ, батерей гэх мэт хэд хэдэн гэрэл ассан байсан бөгөөд араанд сайн орохгүй байсан. Одоо манай хашаанд граж нь дотор байгаа. Өнөөдөр буюу 2021 оны 12 дугаар сарын 13-ны оройн 18 цагийн үед миний дугаарлуу нэг хүн залгаад та хаана байна гэхээр нь би захын хажууд явж байна гэж хэлэхэд над руу залгасан хүн миний худалдаж авсан машины эзэн нь байна намайг гэртээ хүрээд ир гэсэн юм. Тэгээд би яваад очиход үл таних залуу байсан ба өөрийнхөө машиныг надаас асуугаад болсон асуудал болох машинаа үл таних залууд 7.300.000 төгрөгөөр худалдахаар болж нотариатаар батлуулж гэрээ хийлгэсэн талаараа ярьсан юм. Тэгээд би өөр хүний машин байсныг мэдсэн. Надад машин зарсан жолооч нь энэ 5 дахь өдөр хүртэл бичиг баримтыг нь бүрдүүлээд миний нэр дээр шилжүүлж өгнө гэсэн юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 28-30 дахь тал/,

 

9. Гэрч Х.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие А гэгч залуутай 1 сарын өмнө танилцаж байсан. Тухайн үед би машин зардаг байсан учраас машин зарна гэсэн зарын дагуу надтай холбогдож танилцаж байсан. Анх 2021 оны 06 дугаар сард А гэх залууг би таньдаггүй байх үед бид хоёр хоорондоо машин солилцож байсан юм. Тухайн үед надад Nissan sanny-15 маркийн машин байсан ба А гэх залуу Тоуоtа mагк-2 маркийн машинтай байсан бөгөөд бид хоёр хоорондоо сольж байсан. Тэгээд 2021 оны 11 сарын үед байх А нь надаас зарах машин байна уу? Надад 1.500.000 төгрөгт машин олоод өгөөч гэсэн юм. Түүнээс хойш хэдэн өдрийн дараа А нь над руу залгаад надаас машин авах уу? надад улаан өнгийн АD маркийн машин байгаа талаар хэлэхэд нь би авахгүй гэж хэлсэн. Тэгээд маргааш нь би Улаанхус сумруу гэрлүүгээ явсан юм. Гэртээ очоод байж байтал А надаас 30.000 төгрөг асуугаад хэрэг болоод байна шилжүүлээд өгөөч, намайг Өлгий очиход буцаагаад өгнө найдвартай гэж хэлэхээр нь би зөвшөөрөөд шилжүүлсэн юм. Маргааш нь би аймгийн төв ороод Аоос мөнгөө асуухад  А надад мөнгө байхгүй орой өгье гэж хэлсэн. Тэгээд орой нь А манай гэрт ирээд надад Спринтер загварын машин авмаар байна мөнгө хэрэг болоод байна, би уг машинаа зараад чамаас авсан мөнгөнүүдээ өгнө гээд надаас дахиад 200.000 төгрөг асуухаар нь би 170.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд А нь надаас авсан нийт 200.000 төгрөгийг маргааш машинаа зараад өгөхөөр болоод явсан юм. Тэгээд хэдэн өдрийн дараа Аыг гэртээ дуудаад мөнгөө асуухад маргааш өгнө гэж хэлэхэд би баримт бичиж өг, үгүй бол би цагдаад өгнө гэж хэлэхэд А надад “Спасио” маркийн машины бичиг баримтаа үлдээгээд явсан юм. Тэгээд хэдэн цагийн дараа ирээд уг “Спасио” маркийн тээврийн хэрэгслээ “mark x” машинаар солино, чи надтай хамт яваад “mark x”-ийн бичиг баримтыг аваарай гэсэн. Тэгээд би Атой хамт явж “mark x”-ийн бичиг баримтыг аваад гэртээ ирсэн юм. Хэдэн өдрийн дараа би мөнгөө асуухад уг “mark x”-ээ яаралтай зарах гэж байна, мөнгө хэрэгтэй болоод чи авах юм уу гэж асуухаар нь би хэдэд өгөх юм бэ гэхэд А надаас авсан 200.000 төгрөг дээр нэмээд 1.000.000 төгрөг өгөөд аваарай гэсэн. Миний бие алтай оймсны үйлдвэрт ажилладаг учир цалингаа урьдчилж аваад уг “mагк-х-ийг” авсан юм. Уг “mагк-х” нь явахгүй эвдэрхий болохоор нь би 2.000.000 төгрөгөөр задаргаанд өгч байсан. 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр манай ажлын гадна А ирээд над руу залгаад машин үзээд өг гээд намайг дагуулаад “Номин астана” дэлгүүрийн гадна очсон юм. Яваад очтол цагаан өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл байсан ба уг тээврийн хэрэгслийн жолооч гээд нэг залуу байсан. Тэгээд А бид тэр машиныг үзээд явсан юм. Тэгээд надаас А ямархуу машин байна болохоор байна уу гэж асуухаар нь би наад чинь болохгүй байна, асуудалтай машин байна гээд битгий ав гэж хэлээд ажил дээрээ буугаад үлдсэн юм. Оройн 20 цагийн үед манай ажлын гадна А нь ирээд над руу залгаад чи ажлаас буусан уу? гэрт чинь хүргээд өгье, гараад ир гэхээр нь би гартал нөгөө цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгслийг авсан байсан. Тэгээд би суугаад машинаа авсан юм уу? хэдэн төгрөгөөр яаж авсан бэ гэж би асуухад А нь надад 4.000.000 төгрөгийг бэлэн өгөөд үлдсэн мөнгийг нь нотариатаар батлуулж авсан гэж хэлсэн. Тэгээд А намайг гүүрийн тэнд буулгаад ажил гарч байна гээд яваад өгсөн. Тэр орой нь А нь над руу залгаад тэр машинаа зармаар байна намайг 8.000.000 төгрөгөөр зараад өг гэж хэлсэн. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн өглөөний 11 цагийн үед манай гэрт А ирээд энэ машиныг нэг хүн авах гэж байна гээд намайг дагуулаад явсан. Тэгээд нэг хүнд үзүүлээд 4.750.000 төгрөгөөр өгөхөөр болж тохиролцож төв хаан банкны урд ирээд А нь надаас миний данс болох 5197295424 тоот дансыг аваад нөгөө хүнд өгсөн юм. Тэгээд А намайг хүлээж бай гээд буугаад явсан. Тухайн үед би эхнэртэйгээ хамт явж байсан болохоор нөгөө машин худалдаж авсан хүн бид 3 үлдээд Аыг хүлээсэн. Удалгүй А нь над руу залгаад машинаа зарахаа болилоо, машины эзэн нь намайг цагдаад өгсөн байна гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёрыг нөгөө сүүлд машин худалдаж авсан залуу гэрт хүргээд яваад өгсөн. Гэрт очоод байж байтал манай гэрт А такси барьж ирээд нөгөө машины мөнгө болох 4.750.000 төгрөгийг гаргаж авна гээд ирээд эхнэр бид хоёрыг дагуулаад явсан юм. Мөнгөө гаргуулж авахаас өмнө машины хуучин эзэнтэй нь уулзана гээд гүүрийн тэнд уулзаад хамт Мобикомын урд ирээд ярилцаж байгаад нөгөө хүн нь яваад өгсөн. Тэгээд сүүлд машин худалдаж авсан А залгаад уулзахаар болж 2 дугаар сургуулийн хажуу талд уулзаж байгаад “Топ” супермаркетын гадна очоод би энэ хүнтэй ярилцаж байх хооронд та хоёр яваад АТМ-ээс очоод мөнгө аваад ир гээд эхнэр бид хоёрыг явуулсан. Тэгээд эхнэр бид хоёр гүүрний наана 3 замын уулзварт байрлах Хаан банкны АТМ-д ирж 4.750.000 төгрөгийг гарган авч байхад араас А хүрч ирээд мөнгөө аваад яваад өгсөн.Тухайн үед эхнэр бид хоёр болон А байсан. Өөр хүн байгаагүй. Таксины мөнгө гээд 10.000 төгрөг л авсан. Өөр ямар нэгэн мөнгө аваагүй. А нь надруу өөрөө ирж машин үзээд өг гэж дагуулж явсан. Надад ямар нэгэн санаа зорилго байгаагүй. А нь дансгүй тул надаас данс асуухаар нь би дансаа хэлж өгсөн юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 33-35 дахь тал/,

11. Гэрч Т.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тус өдөр хичээл дээр байхад 10 цагийн үед Д.А над руу залгаад Х.Б хаана байна гэж асуухаар нь би хичээлтэй байна хичээл тараад очоод яриулья, бид хоёр дундаа нэг утас барьдаг гэж хэлсэн. Тэгээд хичээл тараад 13 цагийн үед гэртээ очиход Х.Б гэртээ байхгүй байхаар нь буцаад гараад гадуур явж байхдаа Д.А руу залгаад Х.Б хажууд чинь байна уу гэхэд байна гээд утсаа өгсөн, тэгээд би түүнтэй ярихад бид хоёр нэг хүнд машин зарж байна, одоо банк ороод мөнгөө шилжүүлэх гэж байна гэхээр нь би ч бас гадуур явж байна зах хавиар явж байна гэж хэлсэн чинь чи наашлаад явж байгаарай чамайг очоод авья гээд намайг Тэнгис төвийн харалдаа явж байхад Х.Б, Д.А нар цагаан өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй ирсэн. Жолоо барьж байсан залуу нь Д.Аоос уг машиныг худалдаж авсан, одоо мөнгийг нь шилжүүлэх гэж байна гээд нөхөр Х.Бын 5197295424 тоот данс руу 4.750.000 төгрөгийг шилжүүлсэн, тэр үед Д.А надад данс, карт байхгүй, чиний дансанд хийгээд бэлнээр гаргаж авья гээд нөхөр болох Х.Бын данс руу шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлсний дараагаар Д.А би цагдаа руу орчихоод ирье гэхээр нь машин худалдаж авсан хүн Х.Б бид гурав Д.Аыг цагдаагийн гадна хүлээгээд 15-20 минут болоод утсаа авахгүй байхаар нь Х.Б бид хоёр гэртээ хүргүүлсэн. Тэгээд орой 17 цагийн үед Д.А такси бариад манай гэрт ирээд мөнгөө гаргаж авмаар байна гэхээр нөхөр Х.Б бид гурав Номин-Астана дэлгүүрийн хажууд байдаг АТМ-ээс 800.000 төгрөгөөр 5 удаа, 740.000 төгрөгөөр нэг удаа нийт 4.740.000 төгрөгийг гаргаж өгөөд мөнгөө бүгдийг нь аваад таксинд суугаад яваад өгсөн. Тэрний дараагаар орой 23 цагийн үед нөхөр Х.Б цагдаад ирээд 00-01 цагийн үед мэдүүлэг өгчөөд гэртээ ирээд надад Д.А хүний машиныг залилж аваад зарчихсан байна гэж хэлсэн, болсон асуудал энэ юм.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 37 дахь тал/,

 

12.Ашид билгүүн ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн БӨА-22-004 дугаартай шинжээчийн дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 46-51  дэх тал/,

 

13.Иргэний нэхэмжлэгч Е.Аийн “...Миний нөхөр С.Т тухайн приус 20 маркийн тээврийн хэрэгслийг Д.А гэх залуугаас 4.750.000 төгрөгөөр худалдаж авсан. Нөхөр маань түүний дараа авто ослоор нас барж, би 3 нялх хүүхэдтэйгээ үлдсэн.Хүүхдүүд маань бага насных тул тэднийг цэцэрлэг, сургуульд зөөхөд надад машин маш их хэрэгтэй байгаа тул уг машиныг миний эзэмшилд үлдээж өгнө үү.” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 142 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл/,

14. Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “..Надад ял сонгосон прокурорын  тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...А.Т гэх залуутай 2021 оны 12 дугаар сарын 10-ны үеэр фейсбүүк хаягаар танилцсан. Уг залуу цагаан өнгийн 01-24 БӨҮ улсын дугаартай Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийг зарна гэсэн зар оруулсан байсан ба уг зарын дагуу Өлгий сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Номин Астана дэлгүүрийн урд уулзаж, машиныг нь авахаар тохиролцож 7.300.000 төгрөгөөр авах болсон. Тэр үед надад мөнгө байхгүй байсан учраас нотариатаар гэрээ хийгээд худалдан авсан. Тэгээд уг машиныг аваад 2 хоногийн дараа С.Т гэх машин задалж зардаг  зүс таних залууд 4.750.000 төгрөгөөр тохиролцож задаргаанд өгөөд мөнгийг нь Т.Бын эхнэр Т.С-ын данс руу шилжүүлж АТМ-ээс гаргуулж авсан” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 70 дахь тал/,

Г.Шүүгдэгч Д.А нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт иргэн А.Сийн 02-87 БӨТ улсын дугаартай Тоёота веросса маркийн тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгөөр худалдаж авья, маргааш мөнгийг нь өгье гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хохирогч А.Сийн эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

1. Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл / 2 дугаар хавтаст хэргийн 125 дахь тал/,

2.Хохирогч А.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Д.А нь 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр миний 42-45 УНХ улсын дугаартай Хонда Фит маркийн тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр бэлнээр надаас худалдан авсан, тухайн өдөр тээврийн хэрэгслийн нэрийг шилжүүлээгүй юм. Тэгээд маргааш нь дахиад над дээр ирээд миний Тоёота веросса маркийн 02-87 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож мөнгийг нь маргааш бэлнээр авч ирж өгөөд өмнөх өдөр зарсан машины гэрчилгээг мөн тэр өдөр нэр шилжүүлж авахаар тохиролцсон. Би өмнөх өдөр надаас машин авахдаа мөнгөө бэлнээр авч ирж өгсөн учраас түүнд итгээд машинаа өгөөд явуулсан. Тэр өдрөөс хойш түүний 94879608 дугаар руу залгахад утас нь холбогдох боломжгүй болсон. ...02-87 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг бусдад бага үнээр зарж намайг хуурч мэхэлсэнд гомдолтой байна, би өөрийн тээврийн хэрэгслийг буцааж авмаар байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 131-132 дахь тал/,

3. Гэрч Х.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр машин зарна гэсэн зарын дагуу 99223485 дугаарлуу холбогдоход “Суат” ХХК-ийн урд байна. Ирж үзвэл үзээрэй гэхээр нь очиход 19-20 орчим насны залуу байсан ба нэрийг нь асуухад А гэж хэлсэн. Тэгээд түүний зарах гэж байгаа машиныг үзэхэд 02-87 БӨТ улсын дугаартай саарал өнгийн тоёота вероссо маркийн тээврийн хэрэгсэл байсан бөгөөд гадна талаас нь үзэхэд гайгүй байсан. Асааж үзэхэд мотор нь асуудалтай байсан учраас түүнийг хэдээр зарахыг нь асуухад надад 2.000.000 төгрөгөөр зарна гэж хэлсэн. Тэгэхээр нь би засвар үйлчилгээ, торгууль зэргийг хэлж байгаад 1.300.000 төгрөгөөр авахаар тохиролцож 1.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар гаргаж өгөөд, үлдсэн 300.000 төгрөгийг тухайн машиныг өөрийн нэр дээр шилжүүлсний дараа өгөхөөр тохиролцсон. Тэгээд маргааш нь уулзаж тээврийн хэрэгслийн гэрчилгээг солих гээд утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Тэгтэл уг машины эзэн гээд А.С гэх залуу надад энэ миний машин, машинаа авна гэхээр нь би А гэх залуугаас худалдаж авсан. Чи авахаар бол мөнгөө өгөөд аваарай гэсэн...”,

 

Х.Бийн иргэний нэхэмжлэгчээр өгсөн “...Д.Ат шилжүүлсэн 1.000.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн134, 145 дахь тал/,

4. Х.Бийн Хаан банкны 5180987296 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга,

5.02-87 БӨТ улсын дугаартай Тоёота вероссо маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар / 2дугаар хавтаст хэргийн 149 дэх тал/,

6.Ашид Билгүүн ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн БӨА-22-028 дугаартай дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 150-154 дэх тал/,

8. Шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Намайг яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...Би А.Тенээс авсан приус 20 маркийн тээврийн хэрэгслийг зарсан мөнгөөрөө А.С гэх залуугаас Тоёота пит загварын тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр авсан. Дараа нь дахиад уг залуугаас Тоёотоа Веросса загварын тээврийн хэрэгслийг 3.500.000 төгрөгөөр тохирч аваад мөнгийг нь өгөөгүй” гэх мэдүүлэг /2 дугаар хавтаст хэргийн 167 дахь тал/ хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байх ба Д.А нь 2021 оны 11 дүгээр сарын 8-наас 12 дугаар сарын 11-ний хооронд нийт 4 удаагийн үйлдлээр нэр бүхий 4 хохирогчоос 5 сая төгрөг, 3 тээврийн хэрэгсэл залилан авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь эргэлзээгүй нотлогдон тогтоогджээ.

 

9.Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь хоорондоо агуулгын хувьд зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

10.Мөн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

11. Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Д.А нь ямар нэгэн цэргийн ангид ажилладаггүй болох нь тогтоогдож байх бөгөөд тэрээр амар хялбар мөнгө олох зорилгоор өөрийгөө Хилийн цэргийн 0165 дугаар ангид ажилладаг гэх зохиомол байдлыг зориудаар бий болгож, цахим хэрэгсэл ашиглан,”Заяа Заяа” гэх хуурамч хаяг нээж, “Ахлагчийн сургуулийн 3 сарын хугацаатай сургалтад хамруулна” гэх зар оруулан, зарын дагуу холбогдсон хохирогч А.Дийг өөртөө итгүүлэхийн тулд түүнтэй цэргийн дүрэмт хувцас өмсөн очиж уулзан, “Би таныг энэ сургалтад 3 сарын хугацаатай суралцаж төгссөний дараа шууд ажилд оруулж өгнө, миний хамаатны ах Хилийн цэргийн ерөнхий газарт ажилладаг, чамайг сургалтад суулгаад Онцгой байдлын газарт ахлагчаар ажилд оруулна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар хохирогч А.Дийг төөрөгдөлд оруулан, 2 удаагийн үйлдлээр нийт 5.000.000 төгрөг залилж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            12. Шүүгдэгч Д.А нь 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Баян-Өлгий аймгийн зар мэдээ группэд хохирогч С.Жын оруулсан “машин зарна” гэх зарын дагуу түүнтэй холбогдож, машинаа наториатаар зарах уу гэж асуун, улмаар С.Жын эзэмшлийн 17-90 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон  дүр үзүүлж, С.Жыг өөртөө итгүүлэхийн тулд зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулж, бодит байдлыг нуух замаар хохирогчийг төөрөгдөлд оруулан залилах аргаар түүний автомашиныг өөртөө шилжүүлэн авч, уг С.Жын тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч М.Аийн “Марк икс” загварын тээврийн  хэрэгслээр 8.000.000 төгрөгт тооцон сольж аваад С.Аийн 90-94 БӨҮ улсын дугаартай  “Тоёота марк икс” тээврийн хэрэгслийг түүнтэй тохиролцсон 8.000.000 төгрөгөөс бууруулан 1.250.000 төгрөгөөр Х.Бэд өгсөн,

            13.Шүүгдэгч Д.А нь 2021 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн зар мэдээ группэд хохирогч А.Т оруулсан “Приус 20 маркийн машин зарна” гэх зарын дагуу түүнтэй холбогдож, “Надад мөнгө бэлэн байгаа, хоёулаа нотариатаар батлуулж, гэрээ хийе, 1 дэх өдөр данснаасаа мөнгийг нь бэлэн гаргаж өгье” гэж хэлэн, хохирогч А.Т машиныг 7.300.000 төгрөгөөр авахаар тохиролцсон дүр үзүүлж, улмаар А.Тг өөртөө итгүүлэхийн тулд худалдах худалдан авах гэрээ байгуулж, наториатаар батлуулан, 01-24 БӨҮ улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг өөртөө шилжүүлэн авч, тухайн тээврийн хэрэгслийг А.Тэй тохиролцсон 7.300.000 төгрөгөөс бууруулан машины ченж гэх С.Тэд 4.750.000 төгрөгөөр худалдсан,

            14.Улмаар хохирогч А.Т 01-24 БӨҮ улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг С.Тэд худалдсан 4.750.000 төгрөгөөрөө 2021 оны 12 сарын 11-ний өдөр хохирогч А.Сээс 42-45 УНХ улсын дугаартай “Хонда пит” маркийн тээврийн хэрэгслийг 3.000.000 төгрөгөөр худалдан авч, мөнгийг нь бэлнээр төлж, түүний итгэлийг олсны дараа дахин А.Сийн эзэмшлийн 02-87 БӨТ улсын дугаартай “Тоёота веросса” маркийн тээврийн хэрэгслийг “мөнгийг нь маргааш бэлэн авч ирж өгөөд, мөн өмнө худалдаж авсан “Хонда пит” маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг  нэр дээрээ шилжүүлж авна” гэж бодит байдлыг нууж, хохирогчийг төөрөгдөлд оруулан өөртөө шилжүүлэн авч, уг тээврийн хэрэгслийг А.Стэй тохиролцсон 3.500.000 төгрөгөөс бууруулан Х.Бэд 1.300.000 төгрөгөөр худалдсан болох нь тус тус тогтоогдсон байна.

15.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн үндсэн шинж нь хохирогч буюу өмчлөгч, эзэмшигч хууртагдсан, төөрөгдөлд орсон, итгэсний улмаас залилагч этгээдэд өөрийн эд хөрөнгө, түүний өмчлөх эрхийг сайн дураараа шилжүүлэн өгсөн онцлогтой байдаг бөгөөд залилагч этгээд анхнаасаа бусдын эд хөрөнгийг буцааж өгөхгүй, үнийг нь төлөхгүй байх сэдлээр гэмт хэрэг үйлддэг.

            16. Дээрх үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Д.А нь анхнаасаа хохирогч С.Ж, А.Төлөвберген, А.С нарын тээврийн хэрэгслийг худалдан авах зорилгогүй байсан нь тухайн тээврийн хэрэгслүүдийг хохирогч нартай тохиролцсон үнээс илт бууруулан гуравдагч этгээдэд худалдаж байгаа үйлдлээр нотлогдож байх бөгөөд тэрээр амар хялбар аргаар мөнгө олохын тулд хохирогч С.Ж, А.Төлөвберген, А.С нарын тээврийн хэрэгслийг худалдан авч байгаа мэт дүр үзүүлж, тэдгээртэй зээлийн гэрээ байгуулж, нотариатаар батлуулах аргаар хуурч, хохирогч нарын эд хөрөнгийн эрхийг өөртөө бүрмөсөн шилжүүлж авсан, хохирогч С.Ж, А.Т, А.С нар нь шүүгдэгч Д.Ат хууртагдаж, төөрөгдөлд орсны улмаас тээврийн хэрэгслээ сайн дураараа түүнд шилжүүлсэн  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. 

 

17. Түүнчлэн шүүгдэгч Д.А нь хохирогч С.Ж, А.Т, А.С нарын тээврийн хэрэгслийг буцааж өгөхгүй байх, үнийг нь төлөхгүй байх сэдлээр гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн субьектив шинж юм.

18.Д.А нь гэмт үйлдлээ 2021 оны 11 дүгээр сарын 8-наас 2021 оны 12 дугаар сарын 11-ний хооронд хэрэгжүүлсэн байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасныг үндэслэн түүнийг үргэлжилсэн үйлдлээр “залилах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нь зүйтэй байна.

19.Шүүгдэгч Д.А нь гэмтэл үйлдэлдээ шунахай сэдэлттэй, шууд санаатай хандсан байх ба өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж мэдсээр байж, хүсч үйлдэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул  түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

20.Иймд прокуророос шүүгдэгч Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бүрдэл хангагдаж, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,  залилах” гэмт үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

21.Гэмт хэрэг үйлдэгдэхэд шүүгдэгч Д.Аын амар хялбар аргаар мөнгө олох гэсэн шунахайн сэдэлт, бие хүний хувьд хүмүүжил ёс суртахууны төлөвшил дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн байна гэж үзлээ.

22.Шүүгдэгч Д.А нь  гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно.

23.Энэ гэмт хэрэгт гэрч Х.Б хамтран оролцсон болох нь нотлогдоогүйг  дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай

             1.Гэмт хэргийн нийгмийн хор аюулын хэр хэмжээг тодорхойлох гол шинж нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг юм. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцдог.

 

             2.Шүүгдэгч Д.Аын гэмт үйлдлийн улмаас хохирогч А.Дэд 5.000.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Е.Ат 4.750.000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Х.Бэд 1.000.000 төгрөгийн хохирол тус тус учирч, хохирогч С.Ж нь өөрийн эзэмшлийн “Тоёота спасио” маркийн, 17-90 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хохирогч А.Т нь өөрийн өмчлөлийн “Приус 20” маркийн 01-24 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл, А.С нь өөрийн эзэмшлийн “Тоёота веросса” маркийн 02-87 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээ тус тус шүүгдэгч Д.Ат залилуулж, эд хөрөнгөөрөө хохирсон байна.

             3.Түүнчлэн шүүгдэгч Д.А нь хохирогч С.Жын эзэмшлийн “Тоёота спасио” маркийн, 17-90 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг  иргэний нэхэмжлэгч М.Аийн өмчлөлийн 90-94 БӨҮ улсын дугаартай “Тоёота марк икс” маркийн тээврийн хэрэгслээр сольж, улмаар М.Аийн тээврийн хэрэгслийг гэрч Х.Бд худалдсаны дараа Х.Б нь М.Аийн тээврийн хэрэгслийг 2.000.000 төгрөгөөр машин задалж зардаг газарт өгсний улмаас иргэний нэхэмжлэгч М.А нь 90-94 БӨҮ улсын дугаартай “Тоёота марк икс” маркийн тээврийн хэрэгслээр буюу эд хөрөнгөөрөө хохирсон нь нотлогдож байна.

             4.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ж нь “Миний эзэмшлийн “Тоёота спасио” маркийн, 17-90 УБЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.А надаас залилж аваад М.Аийн тээврийн хэрэгсэлтэй сольсон. Одоо миний машин М.Аэд байгаа тул түүний эзэмшлээс надад шилжүүлж өгнө үү” гэх хүсэлтийг,

             5.Иргэний нэхэмжлэгч М.А нь “Би өөрийн эзэмшлийн 90-94 БӨҮ улсын дугаартай “Тоёота марк икс” маркийн машинаа Д.Атой 8.000.000 төгрөгөөр тохиролцон “Тоёота спасио” маркийн машинаар сольсон. Би Аыг хүний машин залилж аваад унаад явж байгааг мэдээгүй. Д.Аоос өөрийн машинаар сольж авсан 17-90 УБЕ улсын дугаартай машиныг миний аав Мельс хааяа унаж таксинд явдаг. Тухайн үед А нь энэ машин манай аавын нэр дээр байгаа, аав хотод байдаг, 12 сар гараад ирэх байх, тэр үед нэр шилжүүлж өгье гэж хэлсэн. Би энэ машиныг нэгэнт өөрийнхөө машинаар сольж авсан тул буцааж өгөхгүй. Иймд одоо миний эзэмшилд байгаа 17-90 УБЕ улсын дугаартай, тоёота спасио машиныг надад үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг,

             6. Хохирогч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт:”Тоёота приус 20” маркийн 01-24 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь албан ёсоор миний нэр дээр бүртгэлтэй байгаа, миний өмч юм. Тухайн үед надад яаралтай мөнгөний хэрэгцээ гарсан тул машинаа зах зээлийн ханшаас хямд зарахаар зар тавьсан. Удалгүй зарын дагуу надтай Д.А холбогдож миний машиныг 7.300.000 төгрөгөөр худалдан авахаар гэрээ байгуулж, наториатаар батлуулж, унаад явсан. Би Аыг намайг залилж байгааг мэдээгүй. Түүний дараа миний машиныг С.Т унаад явж байсан тул би гэрт нь очиж асуухад тэр Аоос миний машиныг 4.750.000 төгрөгөөр авсан гэж хэлэхэд нь Ат залилуулснаа мэдсэн. Одоо миний машин цагдаагийн журмын хашаанд байгаа тул миний өмчийг буцааж өгнө үү” гэх хүсэлтийг,

             7. Хохирогч А.Т өмгөөлөгч С.Алтай: “А.Т машин нь 9 сая төгрөгөөр үнэлэгдсэн. Тухайн машины хууль ёсны өмчлөгч нь А.Т бөгөөд гэмт хэргийн замаар Приус 20 маркийн машин С.Т, Е.А нарын эзэмшилд очсон. Үүний дараа бидний хүсэлтээр машиныг цагдаагийн журмын хашаанд шилжүүлсэн. Нэгэнт А.Т эд хөрөнгө нь  биет байдлаар байгаа тул түүнийг хууль ёсны өмчлөгчид нь буцаан олгож өгнө үү” гэх дүгнэлтийг,

             8.Иргэний нэхэмжлэгч Е.А шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний нөхөр С.Т нь машин зардаг байсан ба Приус 20 маркийн машиныг Д.Аоос 4.750.000 төгрөгөөр худалдаж авсан. Үүний дараа нөхөр маань 2022 оны 1 сарын 15-нд зам тээврийн осолд орж, би бага насны 3 хүүхдийн хамт үлдсэн. Надад хүүхдүүдээ зөөхөд машин хэрэгтэй байгаа тул уг машиныг миний эзэмшилд үлдээж өгнө үү” гэх хүсэлтийг,

             9.Иргэний нэхэмжлэгч Е.А-йн өмгөөлөгч К.Е шүүхийн хэлэлцүүлэгт:”...А.Тн нь Приус 20 машинаа өөрийн хүсэл зоригоор Д.Атой иргэний хуулийн худалдах худалдан авах гэрээ хийж, өмчлөлд нь бүрмөсөн шилжүүлж өгсөн. Үүний дараа С.Т нь Д.Аоос тухайн машиныг 4.750.000 төгрөгөөр худалдан авсан. Худалдан авах үедээ Д.Аыг бусдын машиныг залилаад унаж явааг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан тул С.Т нь энэ машины хувьд шударга эзэмшигч юм. Ийм учраас цагдаагийн журмын хашаанд байгаа 01-24 улсын дугаартай Приус 20 маркийн машиныг С.Тйн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Е.Ат үлдээж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

             10. Шүүхээс шүүгдэгч Д.Аын бусдад учруулсан гэм хорын хохирлыг хуульд заасны дагуу дараах байдлаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

             11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д” Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. 2-д”Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” мөн зүйлийн 5-д “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно” гэж тус тус заажээ.

            12. Хуульд заасан  “эд хөрөнгийн хохирол” гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, ......эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно.

            13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд гэмт хэргийн улмаас бусдын эд хөрөнгөд учирсан хохирлыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу арилгахаар хуульд заажээ.

14. Тодруулбал: Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заасан бөгөөд энэ нь эд хөрөнгөд учруулсан гэм хорыг тухайн эд хөрөнгийг бүрэн бүтэн буцаан өгөх, эсхүл адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах, мөнгөөр учирсан хохирлыг нөхөн төлөх зэрэг аргаар гэм хорыг арилгах тухай зохицуулалт юм.

15. Энэ заалтыг иш үндэс болговол Д.Аын бусдад учруулсан гэм хорын хохирлыг арилгахдаа хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь ямар эд хөрөнгөөр хохирсон түүнийг нь гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, тухайн эд хөрөнгө нь эвдэрч гэмтсэн бол засах, устаж үгүй болсон бол мөнгөөр нөхөн төлөх, хэрэв төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгөөр буюу мөнгөөр хохирсон бол мөнгийг нь буцаан өгөх зэрэг аргаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээж, хор уршгийг арилгах нь хуульд нийцнэ гэж үзлээ.

16. Иймд Д.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Д нь 5.000.000 төгрөгөөр хохирсон байх тул шүүгдэгч Д.Аоос 5.000.000 төгрөг гаргуулж, хохирогч А.Дэд олгох,

17. Д.Аын гэм хор учруулсан үйлдлийн улмаас хохирогч С.Ж нь өөрийн эзэмшлийн 17-90 УБЕ  улсын дугаартай, “Тоёота спасио” маркийн тээврийн хэрэгслээр хохирсон байх бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь биет байдлаар иргэний нэхэмжлэгч М.Аийн эзэмшилд байгаа нь тогтоогдож байх тул иргэний нэхэмжлэгч М.Аийн эзэмшилд байгаа 17-90 УБЕ улсын дугаартай, “Тоёота спасио” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч С.Жд буцаан олгож, түүний эд хөрөнгийн эрхийг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх,

18. Шүүгдэгч Д.Аын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч М.Аийн эзэмшлийн 90-94 БӨҮ улсын дугаартай, “Тоёота марк икс” маркийн тээврийн хэрэгсэл задаргаанд орж, устаж үгүй болсон нь тогтоогдож байх тул түүний эд хөрөнгийн эрхийг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх боломжгүйг харгалзан уг тээврийн хэрэгслийн үнийг эрх бүхий шинжээчээс  тогтоосон албан ёсны үнэлгээгээр тооцон мөнгөөр нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна. Иймд нэгдүгээр хавтаст хэргийн 167-171 дэх талд авагдсан шинжээчийн дүгнэлтэд үндэслэж, шүүгдэгч Д.Аоос 6.500.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч М.Аэд олгох,

19. Шүүгдэгч Д.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Т нь өөрийн эзэмшлийн “Приус 20” маркийн, 01-24 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр хохирсон байх бөгөөд тухайн тээврийн хэрэгсэл нь биет байдлаар Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаанд хадгалагдаж байгаа тул уг тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч А.Т д буцаан олгож, түүний эд хөрөнгийн эрхийг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх,

20. Шүүгдэгч Д.Аын гэм буруутай үйлдлийн улмаас С.Тийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Е.Аийн эд хөрөнгөд 4.750.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Аоос 4.750.000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Е.Ат олгох,

21. Шүүгдэгч Д.Аын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.С нь өөрийн эзэмшлийн 02-87 БӨТ улсын дугаартай “Тоёота веросса” маркийн тээврийн хэрэгслээр хохирсон нь тогтоогдож байх бөгөөд уг тээврийн хэрэгсэл нь биет байдлаар иргэний нэхэмжлэгч Х.Бийн эзэмшилд байгаа нь тогтоогдож байна. Иймд иргэний нэхэмжлэгч Х.Бийн эзэмшлээс 02-87 БӨТ улсын дугаартай “Тоёота веросса” маркийн тээврийн хэрэгслийг буцаан гаргуулж, хууль ёсны эзэмшигч А.Сэд олгох,

 

22.Хохирогч А.С нь  02-87 БӨТ улсын дугаартай,”Тоёота веросса” маркийн  тээврийн хэрэгслийг 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хамаатны эгч болох Т.Улболсын гэх хүнээс 3.000.000 төгрөгөөр худалдан авч, нэр дээрээ шилжүүлж амжаагүй байсан талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн бөгөөд иргэний нэхэмжлэгч Х.Б нь мөрдөн байцаалтын шатанд “Би А.Стэй ярилцаад Д.Аын надад зарсан, А.Сийн эзэмшлийн 02-87 БӨТ улсын дугаартай,”Тоёота веросса” маркийн  тээврийн хэрэгслийг А.Сээс 1.500.000 төгрөгөөр худалдан авч, 1.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 500.000 төгрөгийг Д.Аоос хохирол авахаараа өгөхөөр тохиролцож, нэр дээрээ шилжүүлж авсан гэж,(хоёрдугаар хавтаст хэргийн 145 дахь тал), гэрч Т.Улболсын “Миний нэр дээр бүртгэлтэй байсан, А.Сийн эзэмшлийн  02-87 БӨТ улсын дугаартай,”Тоёота веросса” маркийн  тээврийн хэрэгслийг би Х.Бийн нэр  дээр шилжүүлж өгсөн” гэж (хоёрдугаар хавтаст хэргийн 138 дахь тал) тус тус мэдүүлжээ. Гэтэл хохирогч А.С мөрдөн байцаалтын шатанд “Надаас 3.500.000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон 02-87 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Д.А нь Х.Бэд бага үнээр зарж намайг хууран мэхэлсэнд гомдолтой байна. Би өөрийн 02-87 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээ буцааж авмаар байна” гэх мэдүүлгийг өгсөн нь хоёрдугаар хавтаст хэргийн 132 дахь талд авагдсан байх бөгөөд хохирогч А.С нь мөрдөн байцаалтын шатанд өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ Х.Бэд худалдсан талаар мэдүүлэг өгөөгүй, 02-87 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээ буцааж авах хүсэлтээсээ татгалзсан ямар нэгэн санал хүсэлт, тайлбар гаргаагүй,  шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй, түүний эзэмшлийн 02-87 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч Х.Бийн нэр дээр шилжсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүхээс хохирогч А.Сийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг үндэслэж, 02-87 БӨТ улсын дугаартай, “Тоёота веросса” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч А.Сэд буцаан олгох нь зүйтэй гэж үзсэн болно.

23. Д.Аын гэм буруутай үйлдлийн улмаас иргэний нэхэмжлэгч Х.Б нь 1.000.000 төгрөгөөр хохирсон нь дансны хуулга болон Х.Б, Д.А нарын мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Д.Аоос 1.000.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Бэд олгох тус тус үндэслэлтэй гэж үзлээ.

24. Иргэний нэхэмжлэгч М.А нь “Би 17-90 УБЕ улсын дугаартай, “Тоёота спасио” маркийн тээврийн хэрэгслийг Д.Аоос өөрийн машинаар сольж авсан, Д.А миний машиныг задаргаанд оруулж устгасан тул би Тоёота спасио машиныг буцааж өгөх боломжгүй, өөрийн эзэмшилд үлдээнэ” гэж, иргэний нэхэмжлэгч Е.А, түүний өмгөөлөгч К.Ержан нар нь “С.Т нь Д.Аоос 01-24 БӨҮ улсын дугаартай, Приус-20 маркийн автомашиныг 4.750.000 төгрөгөөр худалдаж авсан, А уг машиныг А.Тээс залилж аваад бусдад худалдаж байгааг мэдээгүй тул С.Т нь шударга эзэмшигч юм. А.Т нь өөрийн хүсэл зоригоор Д.Ат машинаа худалдахаар гэрээ байгуулж, машинаа өгснөөр уг машин Д.Аын эзэмшилд шилжиж, Д.А нь С.Тэд худалдсан тул 01-24 БӨҮ улсын дугаартай, Приус-20 машиныг С.Тийн хууль ёсны төлөөлөгч болох иргэний нэхэмжлэгч Е.А-ийн эзэмшилд өгөх нь зүйтэй” гэж тус тус маргасан нь Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд заасан эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгах зарчимд нийцэхгүй байна.

25. Учир нь хохирогч С.Жын эзэмшлийн 17-90 УБЕ улсын дугаартай, “Тоёота спасио” маркийн тээврийн хэрэгсэл нь гэмт хэргийн замаар, хууль бусаар М.Аийн эзэмшилд очсон, Д.А, М.А нарын хооронд хийгдсэн тээврийн хэрэгсэл арилжих хэлцэл нь хийсэн үеэсээ хүчин төгөлдөр бус байсан нь тогтоогдож байна.

 

26.Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар С.Жын эзэмшлийн 17-90 УБЕ улсын дугаартай, “Тоёота спасио” маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч М.Аийн эзэмшилд үлдээх, түүнд өгөх хууль зүйн үндэслэлгүй бөгөөд иргэний нэхэмжлэгч М.Аийн эзэмшлийн 90-94 БӨҮ улсын дугаартай, “Тоёота марк икс” тээврийн хэрэгсэл нь Д.Аын гэм буруутай үйлдлийн улмаас задаргаанд орж, устаж үгүй болсон тул түүнд учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлүүлэх үндэслэлтэй.

27. Иргэний нэхэмжлэгч Е.А нь хохирогч А.Т өмчлөлийн 01-24 БӨҮ улсын дугаартай, Приус-20 машиныг 4.750.000 төгрөгөөр худалдан авсан тул шударга эзэмшигчийн хувиар өмчлөлдөө авна гэж маргаж байх боловч, А.Т, Д.А нарын хооронд хийгдсэн тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах  хэлцэл нь мөн хийсэн үеэсээ хүчингүй хэлцэл болох нь тогтоогдсон, шударга эзэмшигч байхын урьдач нөхцөл нь тухайн эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ олж авах ёстой атал С.Т, Е.А нарын эд хөрөнгө олж авсан гэх эх үүсвэр нь хууль бус, гэмт хэргийн замаар тэдний эзэмшилд очсон нь тогтоогдож байх тул А.Т өмчлөлийн 01-24 БӨҮ улсын дугаартай, Приус-20 тээврийн хэрэгслийн хувьд С.Т, Е.А нар нь шударга эзэмшигч биш юм. Нөгөөтэйгүүр эрүүгийн гэмт хэргийн хохирлыг Иргэний хуулийн 89 дүгээр зүйл болон бусад гэрээний харилцаагаар биш, гэм хор учруулснаас үүсэх үүргийн харилцааны дагуу шийдвэрлэх  зохицуулалттай бөгөөд С.Т, Е.А нар нь шүүгдэгч Д.Ат анхнаасаа “Приус-20” маркийн тээврийн хэрэгсэл залилуулаагүй, харин 4.750.000 төгрөг өгч хохирсон тул тухайн мөнгийг нь буцаан олгож, хохирлыг арилгахаар хуульд заасан байна.

28.Түүнчлэн хохирогч А.Т өмчлөлийн, 9 сая төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч Е.А-ийн 4.750.000 төгрөгийн хохиролд тооцон Е.Ат олгоод, Д.Аоос уг машины үнэлгээ 9 сая төгрөгийг гаргуулж, А.Т-д олгох нь шударга ёсны зарчим, Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийн суурь зарчимд нийцэхгүйгээс гадна шүүгдэгч Д.Аын эрх зүйн байдлыг дордуулах, цаашлаад Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан “хохирлыг гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” заалтад үл нийцнэ гэж үзэв.

29.Иймд иргэний нэхэмжлэгч М.А, Е.А нараас шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “тээврийн хэрэгсэл эзэмшилдээ авах” замаар хохирол арилгуулах хүсэлт үндэслэлгүй байгааг дурдах нь зүйтэй.

             Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д ”Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 5.1 дүгээр зүйлийн 1-д”Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж тус тус заажээ.

2.Шүүгдэгч Д.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, тэрээр эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар түүний холбогдсон хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул Д.Ат Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

4.Шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “Энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн” гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 

5. Учир нь шүүгдэгч Д.А нь урьд насанд хүрээгүй байхдаа бусадтай бүлэглэж, залилах гэмт хэрэг үйлдэн, Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 199 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан “Залилах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан, дахин тус шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан (нэр бүхий 9 хохирогчид 21.000.000 төгрөгийн хохирол учруулсан) Залилах гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцогдож, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, Өршөөл үзүүлэх тухай 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуульд хамрагдаж, түүнд оногдуулсан 2 жилийн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон боловч тэрээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх хугацаандаа ял эдлэх журам зөрчиж, урьд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 жил, 11 сар, 3 хоногийг хорих ялаар сольсон, мөн Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр 31-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял дээр урьд тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай, ял солих захирамжаар оногдуулсан 1 жил, 11 сар, 3 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил, 9 сар, 22 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил, 5 сар 22 хоногоор тогтоосноор, одоо ял эдэлж байгаа гэх хувийн байдал тогтоогдож байгааг түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөлд тооцох үндэслэлтэй.

6. Түүнчлэн шүүгдэгч Д.Аын хувийн байдлын талаар түүнийг үрчилж авсан эх Ж.Мат “Д.А нь гэртээ тогтохгүй байнга гадуур явдаг, түүнийг хүмүүсээс мөнгө төгрөг, машин авсан гэж гэр орноор хайж ирдэг. Тэр олон хүнд худлаа хэлж мөнгө төгрөг аваад байгаа юм шиг байна. Д.Ат яаралтай арга хэмжээ авч, хариуцлага хүлээлгэхгүй бол улам олон хүнд хохирол учруулахаар байна, цагдаа, шүүхийн байгууллагаар олон удаа явсан боловч юу ч ойлгохгүй байна” гэж мэдүүлжээ.

7. Шүүгдэгч Д.А нь хувийн байдлын хувьд удаа дараа залилах гэмт үйлдэж, шүүхээр ял шийтгүүлж байгаа ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлж барагдуулаагүй, үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж байгаа хандлагын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх боловч урьд шүүхээр 3 удаа залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, ял шийтгүүлж, уг ялаа эдлэх явцдаа дахин залилах гэмт хэрэг үйлдсэн, ял эдлэх хугацаандаа засарч хүмүүжээгүй, нийгэмшээгүй, буруу үйлдэл, дадал зуршлаа засаж, өөрчлөөгүйгээс түүний үйлдэл нь олон хүнд хор уршиг учруулсан, цаашид ч хохирол, хор уршиг учруулах эрсдэлтэй, нийгэмд аюултай байна.

8. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ат 2 жил 6 сарын хорих ял оногдуулж, мөн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар түүнд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял дээр урьд шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил, 5 сар, 22 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 жил, 6 сар, 19 хоногоор тогтоон, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргасан.

9. Шүүх хуралдаанд оролцсон хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тэдгээрийн өмгөөлөгч нар нь шүүгдэгч Д.Ат оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал, хүсэлтгүй гэдгээ илэрхийлсэн.

10. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Т нь шүүгдэгч Д.А нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул түүнд аль болох хуулийн хөнгөлөлт үзүүлэхийг хүсэж, шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл,  7.1 дүгээр зүйлүүд болон өсвөр хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журам хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөхийг хүссэн болно.

 

11. Шүүхээс шүүгдэгч Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн хор аюулын хэр хэмжээ, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг нөхөн төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдал, шүүгдэгч Д.А нь урьд “залилах” гэмт хэрэгт шүүхээр гэм буруутайд тооцогдож, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 жилийн хугацаа дуусаагүй байхад дахин “залилах”гэмт хэрэг үйлдэж, 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгүүлж, уг ялыг эдлэх журмыг зөрчин, дахин “залилах” гэмт хэргийг үйлдсэн хүндрүүлэх нөхцөл байдал, хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг болон түүний хувийн байдлын талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харгалзан үзэж, шүүгдэгч Д.Ат улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүнийг гэмт хэрэг, зөрчил давтан үйлдэхээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн хор уршгийг ухамсарлан ойлгуулах, нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

12. Шүүгдэгч Д.А нь урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр 31-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийт 2 жил, 5 сар, 22 хоногийн хорих ялаар (ялыг нэмж нэгтгэсэн) шийтгүүлж, 2022 оны  5 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар уг ялаас 2 жил, 19 хоногийг эдлээгүй үлдсэн нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас ирүүлсэн “Д овогтой Аын ялын тооцоо” гэх баримтаар нотлогдож байна.

13.Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл, 6.9 дүгээр зүйлийн 1,2,4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Ат энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 6 сар хорих ял дээр урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил, 5 сар, 22 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил, 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн,  Д.Аын нийт эдлэх ялыг 4 жил, 6 сар, 19 хоногоор тогтоож шийдвэрлэв.

14. Шүүгдэгч Д.А нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч гэмт хэргийн хор уршгийг арилгаагүй, урьд удаа дараа залилах гэмт хэрэг үйлдэж, шүүхээр гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлж байсан тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлийг хэрэглэх үндэслэлгүй, түүнчлэн шүүгдэгч Д.Аын гэмт хэрэг үйлдэж байгаа аргаас үзэхэд тэрээр сэтгэхүйн хувьд өсвөр насны хүүхдийн түвшинд байгаа нь тогтоогдоогүй, энэ талаар ямар нэгэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй байх тул Д.Ат эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлд заасан өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тусгай журмыг баримталж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэв.

15. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ат оногдуулсан 4 жил, 6 сар, 19 хоногийн хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

16. Шүүгдэгч Д.А нь энэ хэргийн улмаас баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээж, хэрэгт битүүмжилсэн иргэний нэхэмжлэгч М.Аийн эзэмшилд байгаа, хохирогч С.Жын 6.100.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий 17-90 УБЕ улсын дугаартай “Тоёота спасио” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаад хадгалагдаж байгаа, хохирогч А.Т өмчлөлийн 9.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 01-24 БӨҮ улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай тогтоол, иргэний нэхэмжлэгч Х.Бийн эзэмшилд байгаа,  хохирогч А.Сийн 3.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий, 02-87 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэв.

17.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш овогтой Д-ийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж,   залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Ат  2 (хоёр) жил, 6 (зургаа)-н сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйл,  6.9 дүгээр зүйлийн 1,2,4 дэх хэсгүүдэд заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Ат энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил, 6 (зургаа)-н сарын  хорих ял дээр урьд тус шүүхийн 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 (хоёр) жил, 5 (тав)-н сар, 22 (хорин хоёр) хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 (хоёр) жил, 19 (арван ес) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жил, 6 (зургаа)-н сар, 19 (арван ес) хоногоор тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ат оногдуулсан 4 жил, 6 сар, 19 хоногийн  хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Аоос гэмт хэргийн хор уршигт 

-5.000.000 (таван сая) төгрөг гаргуулж, хохирогч С.Дэд, 6.500.000 (зургаан сая таван зуун мянга) төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч М.Аэд, 4.750.000 (дөрвөн сая долоон зуун тавин мянган) төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Е.Ат, 1.000.000 (нэг сая) төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Х.Б нарт тус тус олгож,

-Иргэний нэхэмжлэгч М.Аийн эзэмшилд байгаа, 6.100.000 (зургаан сая нэг зуун мянга)-н төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий 17-90 УБЕ улсын дугаартай “Тоёота спасио” маркийн тээврийн хэрэгслийг М.Аээс буцаан гаргуулж, хууль ёсны эзэмшигч, хохирогч С.Жд,

-Цагдаагийн байгууллагын журмын хашаанд хадгалагдаж байгаа 9.000.000 (есөн сая) төгрөгийн үнэлгээ бүхий 01-24 БӨҮ улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны өмчлөгч, хохирогч А.Төлөвбергенд,

-Иргэний нэхэмжлэгч Х.Бийн эзэмшилд байгаа 3.800.000 (гурван сая найман зуун мянга)-н төгрөгийн үнэлгээ бүхий, 02-87 БӨТ улсын дугаартай “Тоёота веросса” маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч, хохирогч А.Ст тус тус олгосугай.

6.Шүүгдэгч Д.А нь энэ хэргийн улмаас баривчлагдсан цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж,  хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD-1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хавсарган үлдээсүгэй.

7. Иргэний нэхэмжлэгч М.Аийн эзэмшилд байгаа, хохирогч С.Жын, 6.100.000 (зургаан сая нэг зуун мянга)-н төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий 17-90 УБЕ улсын дугаартай “Тоёота спасио” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 19 дугаартай тогтоол, Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын журмын хашаад хадгалагдаж байгаа, хохирогч А.Т өмчлөлийн 9.000.000 (есөн сая) төгрөгийн үнэлгээ бүхий 01-24 БӨҮ улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 01 дугаартай тогтоол, иргэний нэхэмжлэгч Х.Бийн эзэмшилд байгаа,  хохирогч А.Сийн эзэмшлийн, 3.800.000 (гурван сая найман зуун мянга)-н төгрөгийн үнэлгээ бүхий, 02-87 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 18 дугаартай прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Ат цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.Б

 


 [u1]э