Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Цэлмэг |
Хэргийн индекс | 108/2016/0050/Э |
Дугаар | 48 |
Огноо | 2016-09-22 |
Зүйл хэсэг | 215.1., |
Улсын яллагч | С.Энхмаа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 48
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэлмэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам;
улсын яллагч С.Энхмаа;
иргэний нэхэмжлэгч С.;
шүүгдэгч ******* /өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ******* *******ын Нэргүйд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын иргэн, *******-нд ******* аймгийн *******анд төрсөн, *******, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, эхнэр, ээж дүү нарын хамт Улаанбаатар хотын дүүргийн , Зүүнбаян уулын од оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, ******* *******ын Нэргүй нь
-нд Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар ангийн урд талын зам дээр улсын дугаартай “Тоёота витз” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.2 дахь заалт болох “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж 23-08 НАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Ц.ийн бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******н өгсөн:
-нд 11 цагийн үед улсын дугаартай хөх өнгийн “Тоёота витз” маркийн автомашинаар эгч Цэцгээг халуун усны газарт хүргэж өгөөд буцаад Налайх дүүргийн 1 дүгээр хороонд байрлах дугаар ангийн урд талын зам дээр явж байгаад хажуугийн суудал дээр явж байсан 6 настай дүү Болортуяаг суудлаас босоод ирэхээр нь гараараа хойш нь суулгах гээд түлхэх үед миний машин эсрэг урсгалд орсон байсан, тэгээд урдаас ирж явсан саарал өнгийн аксент маркийн машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарт тус бүр 100.000 төгрөг төлсөн, цаашид ч хохирлыг боломжийн хэмжээнд төлж барагдуулах болно, эхнэр жирэмсэн учир баригдаж, хоригдмооргүй байна гэх мэдүүлэг.
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.гийн өгсөн:
Би -ны өдөр 10 цаг 30 минутын орчимд өөрийн эзэмшлийн 23-08 НАА улсын дугаартай аксент маркийн автомашиныг жолоодож яваад Өвөршандын 19 дүгээр гудамжны урдаас хүн суулгаад Налайх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах дугаар ангийн урд талын зам дээр эгнээ байраа эзлээд явж байтал урдаас цагаан цэнхэр өнгийн машин эгц урдаас урсгал сөрж орж ирээд миний талаас машиныг мөргөж зам тээврийн осол гаргасан юм. Шүүх эмнэлэгт үзүүлэхэд хөнгөн гэмтэл тогтоогдсон, эмчилгээний зардалд 180.000 төгрөг гарсанаас 100.000 төгрөгийг нь Нэргүй төлсөн, өөр мөнгө төлөөгүй, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, мөн машины эвдрэлийг үнэлгээний компаниар тогтоолгоход 1.037.000 төгрөг гарсаныг мөн нэхэмжилнэ, энэ хүн дандаа худлаа ярьж өнөөдрийг хүртэл уучлал ч гуйхгүй намайг хохироож байна, их гомдолтой байна гэх мэдүүлэг.
Хохирогч Ц.ийн мөрдөн байцаалтанд өгсөн:
Би -ны өдөр 11 цаг өнгөрч байх үед Налайх дүүргийн “Сайн номуун” хийдэд болсон Бумбаны тахилга өргөх ёслолд оролцох гэж гэрээсээ гараад Налайх дүүргийн 7-р хороо, -р гудамжны урд талд саарал өнгийн аксент маркийн машинд суугаад төв зам руу өгсөж явтал урдаас цагаан цэнхэр өнгийн жижиг машин урсгал сөрж орж ирээд жолооч талын урдаас мөргөсөн. Миний зүүн хөлийн дунд чөмөг өвдөгний дээд хэсгээр хугарч дунд чөмөгний булууны ясны дээд хэсэгт бяцарч цууралт өгсөн учир хагалгаанд орсон. Эмчилгээний зардлаа ******* гэгчээс нэхэмжилж байна, гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх-17-18 дахь талд/
Гэрч гийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн:
-ны өдрийн 11 цагийн үед би гэрээсээ гараад төв орох санаатай алхаж явтал Налайх дүүргийн 7-р хороо, Өвөршандын 17-р гудамжны өнцөгт өөрийн эзэмшлийн 23-08 НАА улсын дугаартай саарал өнгийн аксент маркийн автомашинтай урд талдаа нэг өвгөн суулгаад хөдөлж байхаар нь дуудаад арын суудалд нь суугаад төв орох гээд хамт явсан. Тэгээд шороон замаас хар зам руу ороод өгсөж явтал урд талаас цагаан цэнхэр өнгийн автомашин урсгал сөрөөд орж ирээд мөргөж машин зогссон. Тэгээд би утсаараа түргэн болон цагдаад дуудлага өгсөн болно гэх мэдүүлэг. /хх-22-23 дахь талд/
Шинжээчийн 15 тоот дүгнэлтэнд:
Хошууч Д.Энхбаатар. /хх-29 дэх талд/
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016.08.05-ний №08 шэ/402 тоот дүгнэлт:
1. гийн биед тархи доргилт, дээд эрүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
Шинжээч эмч . /хх-ийн 32 дахь талд/
Шүүх эмнэлгийн шинжээчийн 2016.08.09-ний №08 шэ/409 тоот дүгнэлт:
1. ийн биед зүүн дунд чөмөгний булууны үе дайрсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.
Шинжээч эмч . /хх-ийн 34 дэх талд/ дүгнэлт зэрэг болно.
Эдгээр нотлох баримтуудаас зам тээврийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-3-5 дахь талд/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-9 дэх талд/, гэрч С.Наранцэцэгийн мэдүүлэг /хх-24/, гэрч ын мэдүүлэг /хх-27/, иргэний нэхэмжлэгч ын мэдүүлэг /хх-66/, *******г сэжигтэн, яллагдагчаар татаж байцаасан тэмдэглэл /хх-38-44/, *******н согтуурлыг шалгасан тухай тэмдэглэл /хх-51/, *******н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62/ болон иргэний үнэмлэхний лавлагаа /хх- 46/, хохирлын үнэлгээ тогтоосон тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-60-65/, бичиг баримт хураан авсан тэмдэглэл /хх-70/, хохирлын зардлын баримтууд зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судаллаа.
Хэргийн зүйлчлэл тохирсон, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байна.
Хохирлын тухайд иргэний нэхэмжлэгч С.д 180.000 төгрөгийн эмчилгээний зардал, автомашинд нь 1.037.000 төгрөгийн шууд хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд үүнээс мөрдөн байцаалтын шатанд ******* нь 100.000 төгрөгийг төлсөн, үлдсэн 1.117.000 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж олгох, цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж;
Хохирогч Ц. нь 882.891 төгрөгийн эмчилгээний зардлын баримтыг хавсаргаж ирүүлсэн нь нэхэмжлэлийн шаардлага хангаж байгаа учир *******гээс гаргуулж шийдвэрлэсэнээс гадна цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь тус тус нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон шүүгдэгч *******н жолооны үнэмлэх зэргийг Налайх дүүргийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг болгоомжгүй үйлдсэн боловч хохирлыг нөхөн төлөөгүй, торгууль төлөх төлбөрийн чадваргүй гэдгээ мэдүүлж байгаа зэргийг харгалзан түүнийг баривчлах ялаар шийтгэх, тээврийн хэрэгсэл жолоодож эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял хэрэглэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ЦЭЛМЭГ