Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/96

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 11                       2022/ШЦТ/96                               ******* сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,                                                                                                                    

улсын яллагч Б.Энх-Амгалан

шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130002720022 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

1. Монгол Улсын иргэн, ******* Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, “Сод Монгол” ХХК-ийн шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 7 дугаар багийн Боловсролын 1325 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******.

 

2. Монгол Улсын иргэн, ******* Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сэтгүүлч, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, охин, ах, дүүгийн хамт  Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн Чулуутын 15-22 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэлгүй, *******.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******, ******* нар 2021 оны 10 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдан, харилцан зодолдож ******* нь *******гийн биед “ нүүрний дух, хамар, зүүн хацар, дээд уруулд олон тооны шарх, дээд уруулын дотор салстын шалбаралт ” бүхий хөнгөн хохирол,

шүүгдэгч ******* нь ******* руу архины шил шидэж хагарсны улмаас шилний хагархай *******ын баруун гарын эрхий хуруу, алганы хэсгийг зүсэж сорви бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйл байхгүй...” гэв.

 

2130002720022 дугаартай эрүүгийн хэргээс:

 

          - Яллагдагч *******ын: 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Мөнхтуяа эгчтэй хамт Биллион бааранд сууж байсан. Тэр үед Чимэдцэеэ ирээд хамт сууж байгаад 22 цагийн үед Чимэдцэеэгийн таньдаг гэх 3 залуугийн хамт ******* руу хамт явсан. Тэнд очоод Чимэдцэеэ над руу үг хэлээр эхэлж дайраад бид 2 хоорондоо маргалдаад байж байсан чинь над руу босож ирээд миний үснээс зулгаахаар нь өөдөөс нь зулгаасан чинь Мөнхтуяа эгч загнаад болиулсан. Харин Чимэдцэеэ миний үснээс зулгаагаад тавихгүй байхаар нь Мөнхтуяа эгч арга ядаад Чимэдцэеэгийн үснээс зулгаагаад тавиулсан. Тэгээд сууж байсан чинь Чимэдцэеэ ширээн дээр байсан архины шилийг аваад над руу шидсэн чинь паркетан шалан дээр миний хөлийн өмнө ойгоод хагарсан. Шилний хагархай нь баруун гарын алганы дотор талыг зүсчихсэн. Би гарынхаа цусыг дараад сууж байсан чинь Чимэдцэеэ дахиад над руу дайраад үснээс зулгаахаар нь болиулах гээд маажсан чинь нүүрийг нь маажсан юм байна лээ. Би алгадсан гэж бодсон. Мөнхтуяа эгч ирж салгахаар нь би уйлаад гарч гүйгээд аймаг руу алхсан” гэх мэдүүлэг /хх 55-56 тал/,

 

- Яллагдагч *******гийн: Хонгорзул нь “Ганибал чинь гишүүн биш, манай Сүхбаатар аймаг ганцхан гишүүнтэй.Тэр нь Насаагийн Батсуурь, манай хамаатан” гэхээр нь “Насаагийн Батсуурь гэж байхгүй, чиний хамаатан гээ биз дээ, Жамбын Батсуурь гэж байгаа” гэсэн чинь өөдөөс хэл амаар доромжлоод, өөдөөс дайраад байхаар нь би архины хоосон шил хөл рүү нь шидсэн. Тэгээд босож ирээд намайг үсдээд байхаар нь болиулах гээд үснээс нь зулгаасан чинь тавихгүй байхаар нь адилхан зулгаагаад байсан. Мөн Мөнхтуяа эгч миний үснээс зулгаахаар нь миний үсийг тавь гэсэн чинь чи Хонгороогийн үснээс тавь гэхээр нь тавьсан.Тэр хоёр миний үснээс гараа авсан. Удалгүй Хонгороо нь дахиж над руу дайраад энийг нүүргүй болгоод өгье гээд миний нүүрийг гарынхаа хумсаар маажсан. Тэгээд цагдаа дуудсан чинь Хонгорзул нь гараад явчихсан” гэх мэдүүлэг /хх 62-63 тал/

 

- Хохирогч *******гийн: 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ байсан чинь таньдаг эгч Мөнхтуяа уулзъя гээд Биллион бааранд дуудахаар нь тухайн өдрийн 20 цагийн үед очсон. Очиход Мөнхтуяа эгчтэй хамт дүү Хонгорзул гэх эмэгтэй байсан. Хонгорзултай танилцаад юм яриад сууж байгаад баар хаах үеэр “BEER HОUSE”-ийн захирал Эрдэнэбат, нэрийг нь мэдэхгүй 2 хүний хамт бид зургаа чимээгүй газар суухаар болж аймгийн төвөөс зүүн хойш “Наадан ресорт”-д очоод гэр аваад сууцгаасан. Бид нар 0.75 литрийн Эдэн нэртэй архи нэгийг уугаад, нэгийг задлаад ууж байхад би тэр хүмүүст хандаж “би маргааш томилолтоор Ганибал гишүүнтэй хөдөө явна, уух хэмжээ болсон”гэж хэлсэн.Тэгсэн чинь Хонгорзул нь “Ганибал чинь гишүүн биш, манай Сүхбаатар аймаг ганцхан гишүүнтэй.Тэр нь Насаагийн Батсуурь, манай хамаатан” гэхээр нь “Насаагийн Батсуурь гэж байхгүй, чиний хамаатан гээ биз дээ, Жамбын Батсуурь гэж байгаа” гэсэн чинь өөдөөс хэл амаар доромжлоод, өөдөөс дайраад байхаар нь би архины хоосон шил хөл рүү нь шидсэн. Тэгээд босож ирээд намайг үсдээд байхаар нь болиулах гээд үснээс нь зулгаасан чинь тавихгүй байхаар нь адилхан зулгаагаад байсан.Мөн Мөнхтуяа эгч миний үснээс зулгаахаар нь миний үсийг тавь гэсэн чинь чи Хонгороогийн үснээс тавь гэхээр нь тавьсан.Тэр хоёр миний үснээс гараа авсан. Тэгээд удалгүй Хонгороо нь дахиж над руу дайраад энийг нүүргүй болгоод өгье гээд миний нүүрийг гарынхаа хумсаар маажсан. Тэгээд цагдаа дуудсан чинь Хонгорзул нь гараад явчихсан.Тэр хооронд Мөнхтуяа нь намайг орон дээр дарж унагаагаад миний утсыг булааж аваад өгөхгүй болохоор нь би цагдаа дуудахаа больё гэсэн чинь өгөхгүй өөрөө миний утсаар цагдаа руу яриад “******* дээр өгсөн дуудлага больё, хүмүүс нь явчихлаа” гэж хэлсэн. Тэгээд Хонгороо орж ирэхгүй байхаар нь Мөнхтуяагийн хамт хайхаар гарсан чинь олдохгүй байсан. Аймгийн төв рүү бид хоёр алхаад явсан.Тэр үед би Мөнхтуяа эгчид хандаад “миний утсыг өгчих” гэсэн чинь “би такси дуудсан, тэгэхдээ би чамайг суулгахгүй” гээд алхаж байх үед такси ирсэн чинь миний утсыг замын хажуу тал руу шидчихээд суугаад яваад өгсөн. Би алхаад аймгийн наана ирээд төрсөн ахыгаа дуудаад гэртээ хариад амарсан. Миний бие согтууруулах ундаа хэрэглэсэн байсан, амархан согтчихдог болохоор тойруулж байгаа хүнд нь хэлээд өөрийгөө өнжиж байсан. Ганибал, Батсуурь нараас болж маргалдсан...” гэх мэдүүлэг /хх 11-12 тал/,

 

- Хохирогч *******ын: 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Мөнхтуяа эгчтэй Биллион бааранд сууж байсан чинь Чимэдцэеэ ирсэн. Тэгээд баар хаах үед Чимэдцэеэ нь миний таньдаг хүмүүс гээд 3 залууг танилцуулаад цуг явъя гээд  ******* руу явсан. Тэгээд тэнд очоод Чимэдцэеэ эхлээд над руу үг хэлээр дайраад бид 2 хоорондоо маргалдсан бөгөөд миний үснээс эхэлж зулгаахаар нь өөдөөс нь зулгаасан чинь Мөнхтуяа эгч загнаад боль гэхээр нь би Чимэдцэеэгийн үсийг нь зулгаахаа больсон. Гэнэт Чимэдцэеэ ширээн дээр байсан архины шилийг аваад над руу шидсэн чинь миний хөлийн өмнө паркетан шалан дээр ойгоод хагарсан. Хагархай нь баруун гарын алганы дотор талыг зүссэн. Би гарынхаа цусыг дараад сууж байсан чинь Чимэдцэеэ над руу дайрч ирээд үснээс зулгаасан. Тэгэхээр нь болиулах гээд алгадсан чинь нүүрийг нь маажчихсан юм байна лээ, би өөрөө сайн мэдэхгүй байна. Алгадсан гэж бодсон. Мөнхтуяа эгч ирээд салгахаар нь би уйлаад гарч гүйгээд аймаг руу алхчихсан” гэх мэдүүлэг /хх 15-16 тал/,

 

- Гэрч *******: Чимэдцэеэ 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдөр над руу утсаар байн, байн яриад байхаар нь “эгч нь Биллион бааранд дүүтэйгээ сууж байна хүрээд ирээ” гэсэн чинь ирсэн. Чимэдцэеэ, Хонгороо, бид 3 хамт сууж байгаад орой 22 цагаас баар хаах үед Чимэдцэеэ өөр ширээний 3-н залуутай уулзаад байсан. Тэгээд гарах болсон чинь тэр 3 залуутай хамт ******* орж жаахан сууя гэхээр нь удахгүй биз дээ гээд хамт ******* орсон. Гэрт ороод 1 шил 0.75 литрийн Эдэн нэртэй архи хувааж ууж байхад Хонгороо, Чимэдцэеэ нар нам яриад хоорондоо маргалдсан. Эхлээд Чимэдцэеэ нь Хонгороогийн үснээс зулгаасан. Тэгэхээр нь салгаад байж байхад Чимэдцэеэ архины шил аваад баруун орон дээр сууж байсан Хонгороо руу шидсэн чинь архины шил паркетан шалан дээр ойж хагараад Хонгороогийн гарыг зүсчихсэн.Тэгээд бөөн цус гараад байж байхад Чимэдцэеэ нь Хонгороо руу очоод түүнийг алгадчихсан. Хоорондоо үсдэлцээд зууралдаж байх үедээ Хонгороо Чимэдцэеэгийн нүүрийг нь маажчихсан. Салахгүй зууралдаад байхаар нь би Чимэдцэеэг үснээс нь зулгаагаад Хонгороо үснээс чинь тавьчихсан байна, чи тавь гэж хэлээд тавиулсан. Удалгүй Чимэдцэеэ 102-т дуудлага өгөөд бичлэг хийгээд байхаар нь би утсыг нь булааж аваад түрийндээ хийчихсэн. Цагдаа хүлээж байсан чинь хоорондоо муудалцаад яахав гээд учраа олохоор нь би өөрийнхөө утсаар 102 луу залгаад дуудлагаа буцаасан юм. Тэр үед Хонгороо гарч яваад 10 гаруй минут болоод орж ирэхгүй явчихсан байсан” гэх мэдүүлэг /хх 19-20 тал/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 459 дугаартай “1. *******гийн биед нүүрний дух, хамар, зүүн хацар, дээд уруулд олон тооны шарх, дээд уруулын дотор салстын шалбаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 32-33 тал/,

 

          - Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 549 дугаартай “1. *******ын биед баруун гарын эрхий хуруу, алганы хэсэгт сорви бүхий гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь ир, ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх 29-30 тал/,

 

- Шинжээч : 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *******ын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийсэн ба баруун гарын эрхий хурууны дотор хэсэгт 1,5х0,2 см алганы дотор хэсэгт 3х0,2  см хэмжээтэй цайвар ягаан өнгийн зах ирмэг тэгш бус хонхор сорвитой байсан. Шарх үүсэж байж сорви тогтдог. Тийм учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна” гэх мэдүүлэг /хх-40/

 

-Сүхбаатар аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2022.01.14-ний өдрийн 1/30 дугаартай тодорхойлолт /хх-73/

 

- *******ын Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-69/

 

- *******ын эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа,иргэний үнэмлэхийн лавлагаа  /хх-71-72/

 

  • *******ын Голомт банкны дансны хуулга /хх-74-77/

 

- *******ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-77/

 

- *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа/хх-79-82/,

 

-  *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-68/ зэрэг баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч *******, ******* нар 2021 оны 10 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн ******* сумын 8 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” амралтын газарт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдан, харилцан зодолдож ******* нь маажих, зулгаах зэргээр *******гийн эрүүл мэндэд “ нүүрний дух, хамар, зүүн хацар, дээд уруулд олон тооны шарх, дээд уруулын дотор салстын шалбаралт” бүхий хөнгөн хохирол,

шүүгдэгч ******* нь ******* руу архины шил шидэж хагарснаас *******ын биед “баруун гарын эрхий хуруу, алганы хэсэгт сорви” бүхий хөнгөн хохирол тус тус санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна. 

 

2. Шүүгдэгч *******, ******* нарын зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан гэрч ******* “Чимэдцэеэ, Хонгороо, бид 3 хамт сууж байгаад орой 22 цагаас баар хаах үед Чимэдцэеэ өөр ширээний 3-н залуутай уулзаад байсан. Тэгээд гарах болсон чинь тэр 3 залуутай хамт ******* орж жаахан сууя гэхээр нь удахгүй биз дээ гээд хамт ******* орсон. Гэрт ороод 1 шил 0.75 литрийн Эдэн нэртэй архи хувааж ууж байхад Хонгороо, Чимэдцэеэ нар нам яриад хоорондоо маргалдсан. Эхлээд Чимэдцэеэ нь Хонгороогийн үснээс зулгаасан. Салгаад байж байхад Чимэдцэеэ архины шил аваад баруун орон дээр сууж байсан Хонгороо руу шидсэн чинь архины шил паркетан шалан дээр ойж хагараад Хонгороогийн гарыг зүсчихсэн.Тэгээд бөөн цус гараад байж байхад Чимэдцэеэ нь Хонгороо руу очоод түүнийг алгадчихсан. Хоорондоо үсдэлцээд зууралдаж байх үедээ Хонгороо Чимэдцэеэгийн нүүрийг нь маажчихсан” гэх,

шинжээч “ 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр *******ын биед гэмтлийн зэрэг тогтоох зорилгоор үзлэг хийсэн ба баруун гарын эрхий хурууны дотор хэсэгт 1,5х0,2 см алганы дотор хэсэгт 3х0,2  см хэмжээтэй цайвар ягаан өнгийн зах ирмэг тэгш бус хонхор сорвитой байсан. Шарх үүсэж байж сорви тогтдог. Тийм учраас Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна ” гэх мэдүүлгүүд,

Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 459 дугаартай  хохирогч *******д, 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 549 дугаартай хохирогч *******д холбогдох дүгнэлтүүд зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогдсон байна.

 

3. Мөрдөгчөөс энэ хэрэгт *******, ******* нарыг хохирогчоор тогтоож, тэдгээрийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоолгохоор тогтоол гаргаж дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2. Дараах тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ”, 2.2. “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох” гэж заасан журамд нийцсэн хийгээд хохирогч болон шүүгдэгч нараас энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******, ******* нарын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

4. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ын, хохирогч *******г маажиж, үснээс нь зулгаасан үйлдлийн улмаас *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, харин шүүгдэгч *******гийн, хохирогч ******* руу архины шил шидэж хагалсан үйлдлийн улмаас *******ын биед хөнгөн хохирол тус тус учирсан нь  хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

5. Прокуророос шүүгдэгч *******ын, хохирогч *******гийн нүүрийг маажиж, үснээс нь зулгаан цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч *******гийн, хохирогч ******* руу архины шил шидэж хагалан  гарыг нь зүсэж дээрх үйлдлүүд тус тус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гам буруутайд тооцуулах тухай дүгнэлт гаргасан нь  хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдлүүд тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

6. Шүүгдэгч нарыг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгч нарын хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг зодож, цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих шалтгааны улмаас маргалдан бие биеэ цохиж зодон эрүүл мэндэд зориуд хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******, ******* нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэдгээр нь  өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь анх удаа эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, согтуурсан үедээ хоорондын үл ойлголцлоос маргалдан гэмт хэргийг үйлдсэн, хүүхдийн хамт амьдардаг, хувийн байдал зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

 

*******гийн дээрх гэмтлийн улмаас ажлаа эрхлээгүй байсан болон  тэдгээрийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд нэг сард 45000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч нар бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч *******, ******* нар нь шүүх хуралдаанд “бие биедээ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн тул тэдгээрийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд тэдгээрт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хошуут овогт Ганболдын Хонгорзул, Зундуй овогт Сүх-Очирын Чимэдцэеэ нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 10 сарын хугацаанд нэг сард 45,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6. Шүүгдэгч *******, ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.  

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН