Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 13 өдөр               2022/ШЦТ/100                            Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Энх-Амгалан

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Нарантуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энх-Амгалангаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар *******, ******* нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1830001550090 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын  08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Нэг. Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 19б байрны 38 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, *******,

 

Хоёр. Монгол Улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* аймгийн сумын 6 дугаар  багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, *******

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* ******* нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газарт оршин суух иргэн монгол гэрийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч 1 ширхэг зурмал бурхан, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, түвд судар 16 ширхгийг хулгайлж 19.600.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би үнэхээр харамсаж байна. Би хувиараа хөдөлмөр хийж гэртээ л байдаг. Би бие муутай олон жил болж байна. Цусны болон харшлын өвчтэй. Улаанбаатар болон хөдөө уламжлалтын аргаар эмчилгээ хийлгэдэг. Миний биеийн 80 хувиар харшил гарсан байгаа. Эмчилгээ хийлгэхийн тулд хөдөө гадаа их явдаг...гэв.

 

-Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би эрх зүйч мэргэжилтэй. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Цаг хугацааг ухрааж болдог бол гэрээсээ гармааргүй байна. 2019 оноос хойш 27,650,000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч талаас ямар нэгэн маргаан байхгүй. Бид эвлэрсэн. Би ******* аймгийн шүүхэд шүүгчийн туслахаар ажиллаж байсан. Ажлаасаа өөрийн хүсэлтээр гараад хотод хувиараа мал худалдаж авах ажил хийж байсан. Ахуйн амьдралаа өөд татах гээд хөөрөг урладаг болсон. Манай эхнэр ажил хийдэг байсан боловч саяхан амаржсан. Мөн хадам ээж харвасан асаргаанд байдаг учир амьдрал ахуйгаа залгуулах хүн би байна...гэв.

 

- Хохирогч өмгөөлөгч Ж.Нарантуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 03 дугаар сараас эхлэн хохирогч г өмгөөлж эхэлсэн. Хохирогч 5 жилийн өмнө анхны мэдүүлэг өгөхдөө хэнийг сэжиглэхээ мэдэхгүй байсан. Тухайн үеийн сумын хэсгийн төлөөлөгчид ******* нь өөрөө биечилж энэ гэмт хэргийг үйлдсэн тухайгаа хэлж хохирогч болон түүний эхнэр, хадам аав нарт хэргээ илчилж ирсэн байдаг. Улсын яллагчийн дүгнэлттэй санал нийлж байна. Шударга ёсны үүднээс мөрдөн шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан. Энэ хэрэг яагаад 5 жил үргэлжилсэн гэхээр Ковид-19 болон шүүгдэгч *******ийн цусны өвчний шинжилгээ, эмчлэгдэж байгаа зэргээс хамаарсан. Яллах дүгнэлт нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэж хохирогчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Энэ хэргийн хохирогч болон шүүгдэгч нар нь төрөл садны хамааралтай хүмүүс байгаа. Хохирогч хамгийн ойрын төрөл нь *******, эхнэр Мөнхтуяагийн хувьд *******тай төрөл бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5-д зааснаар өөрийгөө илчилсэн, энэ гэмт хэргийг үйлдсэн гээд 5,000,000 төгрөгийг бариад ирсэн нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогддог. Шинжээчийн дүгнэлтээр 19,500,000 төгрөгийн хохирол гарсан байхад шүүгдэгч нар өөрсдийн гэм бурууг хүлээж, гэмшиж  8,000,000 төгрөг илүү төлсөн байгаа. Мөн шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, зөрчил болон гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хохирогч зүгээс заавал хэлээрэй гээд намайг биеэр оролцуулсан. Хэдий хохирол төлүүлж авсандаа биш шүүгдэгч нар нь төрөл садны хамааралтай, ******* аймгийн ******* сумын хүмүүс юм. Шүүгдэгч нар 32, 33 настай, 0-3 насны хүүхдүүдтэй, амьдрах гээд зүтгэж байгаа хүмүүс учир ял шийтгэлийг нь хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр шийдэж өгөөч гэдгийг заавал хэлээрэй гэсэн. Энэ асуудал дээр би ёс зүйд нийцэхгүй хэдий ч хохирогч үгийг дамжуулж байгаа. Миний хувьд хэргийг буцаах болон зүйлчлэлийн хувьд маргахгүй. Учир нь хэргийн бүрдэл бүрэн хангагдсан тул улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. Иймд өршөөлд хамруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. Шүүгдэгч нар нь ******* аймгийн ******* сумандаа  нэр бүхий хүмүүс, ******* нь хөөрөг урладаг, ******* нь Адуучин тэмцээнд 5 удаа түрүүлж байсан залуу гэдгийг би ******* аймгийн хүний хувьд хэлэх нь зүйтэй...” гэв.

 

1830001550090 дугаартай хавтаст хэргээс:

 

          - Шүүгдэгч ******* хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Намайг 2018 оны 05 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод байхад Дашдорж утсаар залгаад Хэнтий, Сүхбаатар  аймаг  руу  газар  үзэхээр  явахаар  болсон.  Адуугаа зүүн аймаг руу гаргах гэж байгаа,газар судална, чи хамт яваад өг гэхээр нь зөвшөөрсөн. Дашдорж нь таньдаг хүнийхээ цагаан саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Сүхбаатар, Хэнтий аймгийн чиглэлд гарсан. Хэнтий аймгийн хэдэн сумуудаар газар үзсэн. Хэнтий аймгаас гарч байхад зам дээр нэг танихгүй залуу гар өргөөд Түмэнцогт сум руу дөхүүлээд өгөөч гэхээр нь тэр залууг суулгаад цаашаа явсан. сумын хойно шороо нь замд орж тэр хавиар мал бэлчээрлэх газар харж явж байгаад нэг худаг дээр очсон. Худаг дээр байсан 2 хүнээс ******* аймгийн айл хаагуур байдаг вэ гэж Дашдорж асуусан. Тэр худгаас зүүн урагш явж нэг гэртэй айл дээр очиход хүн байхгүй байх шиг байсан. Би тэр танихгүй залуутай машинд сууж байсан юм. Дашдорж нь тэр айл руу орж байгаа харагдахаар нь араас нь ортол Дашдорж нь гэрийн хойд талд байх авдрын хажууд зогсож байсан. Дашдорж тэр авдрын цоожийг гараараа татаж онгойлгоод дотроос нь мөнгөн аяга 1 ширхэг, боолттой судар ном, мөн авдрын дээд талаас зурмал бурхан 1 ширхэг авсан. Би Дашдоржид болохгүй ээ юу хийж байгаа юм бэ гэхэд Дашдорж надтай юу ч дуугараагүй. Би эхлээд тэр айлаас гарсан миний араас Дашдорж нь хулгайлсан юмнуудаа юманд боогоод машины ард хийж тэндээс хөдлөөд Түмэнцогт сум орж замын хүнээ буулгаж шууд Улаанбаатар хот руу орж би Жуков дээр буугаад үлдсэн. Тэрнээс хойш би Дашдоржтой холбоо бариагүй. Дашдорж тэр хулгайн зүйлээ хаана үрж зарсныг мэдэхгүй байна. 2019 оны 09 дүгээр сард Дашдоржийн эгч Нансалмаа над руу яриад “Та хоёр Сүхбаатар аймгаас Иван гэдэг айлаас хулгай хийсэн байна”, Дашдорж цагдаад мэдүүлэг өгсөн, би тэр хохирогчтой нь уулзах гээд явж байна гэж ярьсан. Тэрний дараа манай төрсөн эгч Соёлмаа нь над руу яриад чи хулгайн асуудалд орсон байна, чи явсан юм уу гэхээр нь би тийм гэж хэлсэн. Тэгсэн эгч би Иван гэдэг хүнтэй уулзаж уучлалт гуйя гэж ярьж байсан. Тийм л зүйл болсон. Би хохирлын мөнгөний хувьд Дашдоржид 650.000 төгрөг өгсөн...Би өөрөө цусны өвчтэй байгаа юм аа. Энэ өвчнөөр өвчлөөд 17 жил болж байна. Тэр үед миний өвчин хүндрээд эмнэлэгт хэвтэж байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 163-164/,

 

          - Шүүгдэгч ******* хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ: Би ******* аймгийн ******* сумын харьяат иргэн юм. 2018 оны 05 дугаар сарын эхээр Улаанбаатар хотод орж ирээд үеэл болох Ганхуягтай яриад Хэнтий, Сүхбаатар  аймаг  руу  газар  үзэхээр  явахаар  болсон.  Учир  нь манай аав дүү нар өөрсдийн гэсэн адуутай, нутаг сэлгэх санаатай бэлчээрлэх газар судлах зорилгоор таньдаг хүнийхээ цагаан саарал өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй 2018 оны 05 дугаар сарын эхээр Ганхуягийн хамт Сүхбаатар, Хэнтий аймгийн чиглэлд гарсан. Хэнтий аймгийн Цэнхэр мандал, Мөрөн зэрэг сумдуудаар газар үзсэн ба Хэнтий аймгаас гарч байхад зам дээр нэг танихгүй залуу гар өргөөд Түмэнцогт сум руу дөхүүлээд өгөөч гэхээр нь тэр залууг суулгаад цаашаа явсан. сумын хойно засмал замаас  гараад шороо нь замд орж тэр хавиар мал бэлчээрлэх газар харж явж байгаад нэг худаг дээр очсон. Тэр хүмүүсээс ******* аймгийн айл хаагуур байдаг вэ, Иван ахынх хаана вэ гэж асуусан. Иван гэдэг нь манай холын хамаатан байгаа юм. Сүхбаатар аймгийн суманд байдаг гэж сонсож байсан юм. Иван ахаас нутаг бэлчээр асууя гэж бодсон. Тэгээд газар заалгаад зүүн урагш Иван ахынх дээр очиход хүн байхгүй гэр нь цоожгүй, хаалганы уяагаар уячихсан байхаар нь тайлаад Ганхуяг бид хоёр ороход ямар нэгэн хүн байгаагүй. Тэгэхээр нь би тэр айлын авдрын цоожийг гараараа мулталж авдар дотроос мөнгөн аяга 1 ширхэг, буудалтай судар байсныг авсан. Мөн авдар дээр байсан зурмал бурхныг авсан. Тэр үед Ганхуяг нь дэмий юм биш үү гэхээр нь би үгэнд нь ороогүй хулгайлсан зүйлүүдээ аваад машиндаа суугаад нөгөө замын хүнийг Түмэнцогт суманд буулгаад тэндээсээ шууд хот руу орсон... Тэгээд би хотод очиж Нарантуул зах дээр явж байгаад нэг танихгүй залууд тус хулгайлсан мөнгөн аяга, зурмал бурхан, судараа 280.000 төгрөгөнд зарсан. Тус 280.000 төгрөгөөр унаж явсан машиндаа бинзен дүүргэж өгөөд үлдсэн мөнгөөр нь ******* явах зардал хийгээд дуусгасан. Ганхуягт бол тэр мөнгөнөөс өгсөн зүйл бол байхгүй ээ. 2019 оны 09 дүгээр сард Улаанбаатар хотод байхад эрүүгийн цагдаагийн газраас хүмүүс ирээд намайг цагдаа руу авч явсан. Тэгээд би Иван ахыг танидаг болхоор учираа олчих байх гэж бодоод хэрэг хийснээ хэлээгүй.2019 оны 09 дүгээр сарын сүүлээр Иван ахтай өөрийн төрсөн эгч Нансалмаагын хамт очиж “тэдний гэр рүү Ганхуягын хамт орж хулгай хийснээ хэлж” уучлалт гуйгаад “хохиролоо ямар ч байсан барагдуулна” гэж хэлсэн. Мөн Ганхуягын эгч Соёлмаа нь Ивантай уулзаж уучлалт гуйсан. Тэгээд Иван гэх хүнтэй 4-5 удаа уулзахдаа нийт 10.000.000 төгрөг өгсөн. Сүүлд буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 9.650.000 төгрөг шилжүүлсэн. Нийт 19.650.000 төгрөг өгсөн. Үүнээс Ганхуяг нь 650.000 төгрөг, би өөрөө дангаараа 19.000.000 төгрөг өгсөн. Хохиролын үнэлгээ нь 19.600.000 төгрөг байсан юм. Би ямар ч байсан буруугаа хүлээж хохиролоо барагдуулж байна. 2019 оны 09 дүгээр сард Иван ахтай уулзахад Иван ах “хамаатан садан улсууд байна чи 10.000.000 төгрөг өгчих дахиад чи хулгай хийгээд үзээрэй” гэсэн. Тэгээд хохиролын үнэлгээ нь 19.600.000 гэж гарсан болхоор ямар ч байсан хохиролоо барагдуулья гээд нэмж 9.650.000 төгрөг өгсөн. Би үйлдсэн хэргээ сайн дураараа хүлээн зөвшөөрч байна... Би корона тусаад авчин маань хүндэрсэн. Тэгээд хохиролоо барагдуулья гээд ажил хийгээд өдийг хүргэчихсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 157-159/,

 

          - Хохирогч : Би 2018 оны 05 дугаар сарын 08-аас 05 дугаар сарын 10-ний хооронд Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газарт өөрийн малыг хараад ганцаараа байсан юм.2018 оны 05 дугаар сарын 08-ны орой 19 цагийн үед хонио малаа хотлуулаад хажуу айл болох Батхуяг гэх айлд орж зурагтаар цаг агаарын мэдээ үзээд орой 21 цаг 30 минутын үед гэртээ орох гээд гэрийн хаалганы цоожийг түлхүүрээр онгойлгох гэтэл сайн онгойж өгөхгүй байсан. Тэгж байгаад гэрийн хаалгаа нээж гэр рүүгээ орсон.Би гэртээ ороод шууд ороо засаж унтсан. Маргааш буюу 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 14 цагийн үед хоол цай хийж идэх гэж байтал бурхны авдрын хаалганаас цагаан утас унжсан байхаар харах гэж бодож байтал худаг дээр адуу ирсэн байхаар адуугаа услахаар явсан. Тэгээд би авдраа үзэх гэж байснаа мартсан байсан. 2018 оны 05 дугаар сарын 10-ний өглөө хонь малаа бэлчээрт эргээд өдөр гэр рүүгээ ирж цай ууж байгаад цагаан утас гарсан авдраа үзэхэд манай гэрийн бурхны авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, зурмал бурхан 1 ширхэг, түвд 16 ширхэг судар эд зүйл алга болсон байсан. *******, ******* нар нь надаас уучлалт гуйж миний хохирлыг барагдуулсан. ******* нь надад 19.650.000 төгрөг, мөн дээрээс нь нэмээд 8.000.000 төгрөг, нийт 27.650.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо надад энэ хоёр хүнээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29,48/,

 

          - Гэрч :  Би Сүхбаатар аймгийн сумын 1-р баг “Буурал” гэх газар амьдардаг юм. 2018 оны 05 сарын 08-ны өдөр Ганхүрэл бид хоёр адуу малаа услах гээд явж байхад 11 цагийн үед цагаан өнгийн машинтай 3-н хүн ирж *******ын айлууд хаана байдаг юм гэж Ганхүрэлээс асууж байсан. Тухайн цагаан өнгийн машины ард талд сууж байсан махлаг шар царайтай уруулынхаа дээд доод талд их сахалтай хүн Иван гэх хүн, ******* аймгийн Цогтоо гэх хүнийг хаана байдаг юм гэж асууж байсан. Тэгээд баруун талын замаар урагш явсан. Уг машинтай хүмүүс Түмэнцогт сумын замаас ирж зам асуусан. Би тухайн машинд сууж явсан 3-н хүний өмсөж явсан хувцсыг анзаараагүй, харин машины ард талд сууж байсан 1 хүн нь махлаг шар царайтай дээд доод уруулдаа сахалтай хүн байсан, харин нөгөө 2 хүний царайг хараагүй. Би тухайн машины марк болон дугаарыг анзаараагүй цагаан өнгийн машин байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-55/,

   

          -Гэрч : 2008 оны 05 сарын 08-ны өдөр үдээс хойш 14-15 цагийн хооронд манай гэрээс баруун зүгт 2 км зайд цагаан өнгийн Приус машин хойшоо хараад зогсож байхад нь таарсан, би үхэрт явж байсан юм. Машин дотор 2 залуу урд суудал дээр сууж байсан, хойд талын суудал дээр 1 хүн байгаа бололтой эргэж хараад яриад байсан. Би тэд нараас та нар хашаа орж яваа улсууд вэ? гэж асуухад Түмэнцогт сум явж байна машин халаад явдаггүй гэж байсан. Надад харагдсан 2 залуус, жолооны ард сууж байсан нь шар хүрээтэй хар нүдний шил зүүсэн бор царайтай, туранхай залуу байсан. Машинаасаа буугаагүй болохоор өндөр намыг нь мэдээгүй. Хажуу талын суудал дээр сууж байсан залуу бол жолоочоо бодвол махлагдуу монхор хамартай, бүлтгэр нүдтэй, бор царайтай залуу байсан. Нас нь 30-35 орчим залуус байсан.Арын хүнийг хараагүй арагшаа яриад байсан болохоор ард хүн байна гэж бодсон ...Би номерын нь хараагүй машин халаад явахгүй байна гэхээр нь л олон юм яриагүй яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,

 

          - Гэрч : Би Т.Иван гэх айлд хулгай орсон талаар хэрэг болсон өдрөөс 2-3 хоногийн дараа мэдсэн. Би өөрийн малчин хамт малаа услаад худаг дээр байж байхад Түмэнцогт сум руу явдаг замаас цагаан өнгийн Приус 20 маркийн улсын дугаарыг сайн санахгүй байна, миний бодлоо 33-11 гэсэн дугаартай байсан шиг санагдаж байна, серийн дугаарыг нь харж чадаагүй машины бүх цонхон хар теньтэй шинэвтэр Приус 20 байсан. Уг хүмүүс мал усалж байсан худаг дээр ирээд жолоочийн хажуу талд сууж байсан махлаг шар, хар саравчтай малгайтай, бараан өнгийн куртиктэй залуу нь ******* аймгийн айлууд хаана байгаа талаар асуугаад Цогтоо, Иван гэх айлуудыг хаагуур нутаглаж байгаа, эндээс хэдэн километрт байгаа талаар асуухаар нь би Цогтоо баруун урагш 10 километрт байгаа, харин Иван гэх хүний нутаглаж байгаа газрыг зааж өгөхөд тухайн хүмүүс Иван гэх хүний гэрийн зүгт явсан. Жолооч нь туранхай, бор царайтай жижигхэн нүүртэй, бараан өнгийн цамцтай байсан. Харин жолоочийн хажуу талд байсан хүн нь махлаг шар, хар саравчтай малгайтай, бараан өнгийн куртиктэй хүн байсан. Хойд талын суудал дээр байсан хүн нь туранхай, бараан өнгийн хувцастай 30 гаран насны 3 залуу байсан. Машин надаас жоохон зайтай байсан болохоор би сайн анзаараагүй юм. Харин Иван, Цогтоо хоёрын гэрийг асууж байсан залуугийн яриа нь ******* аймгийн аялгатай байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/,

 

          -Гэрч :  5-р сарын 8-ны өдөр орой 16-н цагийн орчимд манай гэрээс баруун тийш Иван ахын гэрээс урагш гэмээр цагаан өнгийн Приус машин уулын урд энгэрт урагшаа хараад зогсож байсан. Би зэргэлдээх уулын дээрээс дурандаж харсан. Тэр машин хөдлөөд баруун тийшээ яваад өгсөн. Би дурангаар харсан. Приус машиныг мэднээ 11 приус байсан байх дотор нь ямар хүн яваа нь мэдэгдэхгүй байсан хүн бууж харагдаагүй .Содон юм харагдаагүй цулгай цагаан машин байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 60-61/,    

 

          - Гэрч : Би 2019 оны 09 дүгээр сарын эхээр Нансалмаа бид 2 Балжиннямын гэрт очиход Балжиннямын бага охин байсан. Балжиннямын гэрт байж байхад гаднаас Т.Иван, Б.Мөнхтуяа 2 орж ирсэн. Тэгээд хоол цай идэж уугаад байж байхад Т.Иван ах Нансалмаад хандаж бурхан судрыг ******* /Бүүдга /, манай ******* /БоБо/ нар нийлж хулгайлсан байна гэж хэлсэн. Тэгэхэд Нансалмаа нь бид нар яаж мэдэхэв дээ гэр оронтойгоо холбоо барилгүй удаж байна ш дээ тийм зүйл болохын хувьд болсон юм шиг байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 65/,

 

          - Гэрч : ******* буюу Буудгиа нь 2018 онд Сүхбаатар аймагт байх Т.Иван ахын гэрээс судар, бурхан хулгай хийсэн юм байна лээ. Түүнийхээ оронд хөөрөг өгөх гэж байсан, мөн машинаа өгнө гэж байсан. Тэгээд машинаа өгөөгүй алга болсон гэж Т.Иван гэх ах ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 69/,

 

          - Гэрч : Би 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр гаднаас ******* гэх хүн 2 эмэгтэй хүнтэй орж ирсэн. ******* нь “1 нутаг усны хүмүүс байна, бараг сайн яривал хамаатан садан, би их муухай зүйл хийчихлээ, танай гэрээс хулгай хийсэндээ харамсаж байна” гээд мөнгө өгч байсан. Тухайн мөнгийг ******* Т.Иван ахад өгөхдөө энэ 5.000.000 сая төгрөг байгаа гэж хэлж байсан. 2018 онд Т.Иван ахын гэр Сүхбаатар аймгийн суманд байхад нь хулгай орж бурхан судар алдагдсан юм байна лээ. Тэгээд ******* нь хүмүүстэй очиж хулгайлсан юм байна лээ,түүнийхээ оронд 5.000.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 70-71/,

 

          - Гэрч :  Манайх Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Түмэнцогтын уул гэх газар 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр байхад миний өөрийн гэсэн дугаар луу нэг дугаараар залгасан юм /би тэр дугаарын санахгүй байна/.Дашдоржийн аав Төгсжаргал гэх хүн байна манай хүүхэд Дашдорж танай гэрт орж хулгай хийсэн байна. Энэ муухай хэргээс яаж ийж байгаад салгамаар байна гэж хэлэхээр нь юм дугараагүй утсаа тасалсан.Мөн 2019 оны 10 дугаар эхээр нөхөр бид хоёрыг хотод байх аав Балжиннямын гэрт байхад *******той хамт явж хулгайлсан хийсэн хүний төрсөн эгч гэх хүн /нэрийн мэдэхгүй/ ирж уулзаад манайхан төрөл садан хүмүүс байж ийм муухай зүйл хийсэн байна, уучлаарай гэсэн. Би ******* гэх хүнтэй хамт хүнтэй утсаар ярихад”  тантай очиж уулзах гэхээр очиж чадахгүй байна.Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээр ажилтай байна гэж хэлсэн” ...гэх мэдүүлэг /хх-62-63/

 

          - Гэрч : 33-11 УНХ улсын дугаартай цагаан өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл миний өөрийн нэр дээр байдаг. Манай эхнэр Хосбаяр ажилдаа унадаг. Дашдорж гэх хүнийг танихгүй, манай хамаатан садан дунд ийм хүн байхгүй...гэх мэдүүлэг /хх-72-73/

 

          - Гэрч :Манай эхнэрийн нэр дээр байдаг 33-11 УНБ дугаартай тээврийн хэрэгсэл нь 05 дугаар сарын 06-аас 05 дугаар сарын 09-ний өдрүүдэд Улаанбаатар хотод байсан. Манай хамаатан, садангийн хүмүүс миний машиныг авч байгаагүй...гэх мэдүүлэг /хх-76-77/

 

          - Гэрч :Миний нэр дээр байдаг 33-11 УНБ дугаартай тээврийн хэрэгслийг манай нөхөр 2018 оны өвөл Дархан хот руу нэг удаа ажлаар авч явж байсан. Өөр хөдөө явж байгаагүй, хүүхэд зөөдөг машин байгаа юм..” гэх мэдүүлэг /хх-79/

- Гэрч : 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 16 цаг 27 минутад би Дашдоржид хэлэлгүйгээр мөрдөгч ы гар утасны 89111881 дугаар луу хувийн ажлаар уулзах гэсэн юм уулзах боломж байна уу гэж өөрийн 89103132 дугаарын утаснаасаа зурвас бичиж илгээхэд ок гэсэн хариу ирсэн. Ингээд орой 20 цагийн үед гар утсаараа залгаж Хишиг дэлгүүрийн үүдэнд хүрээд ир гэж хэлэхээр нь өөрийн эзэмшлийн 16-87УНК улсын дугаартай хөх өнгийн приус 30 маркийн автомашинтай Дашдоржийн хамт яваад очсон. ыг машинд орж ирэхийн өмнө “ адилхан хүн юм чинь хэргийн талаар чинь асууж, цаашаа яаж шийдэгдэх талаар тодруулъя”  гээд Дашдоржийг машинаас буулгасан. Тэгээд би д “ хэрэг гарах үед Дашдорж нь Ховд аймагт явж байсан юм аа. Дашдорж өөрөө хэрэгт холбогдохоор хүн бишээ. Олон тэмцээн уралдаанд оролцож түрүүлж одон медаль авч байсан. Аав нь олон малтай. Би 3.000.000 /гурван сая/ орчим төгрөг байна.Энэ мөнгийг чамд би өгье, Дашдоржийг хот руу явуулаад, хурдан хэргийг шийдээд өгөөчээ” гэж хэлсэн. Тэгэхэд нь “ хэрэгт холбогдчихоод ингээд байгаа юм биш үү, хохирогч Ивантай уулзвал яасан юм бэ”  гэж хэлсэн. Тэгэхээр нь би “ хэрэг хийгээгүй юм чинь тэрэнтэй уулзаж яах юм бэ? Гол нь ийм ичгэвтэр хэрэгт холбогдоод явмааргүй байна. Хурдан гэр лүү явуулаад өгөхийг хүссэн юм ”. Тэгээд машин дотор тай уулзаж байхдаа Дашдоржийн өглөө өөрийн гараар бичиж өгөхөөр машины урд хэсэгт үлдээсэн өргөдлийг би Дашдоржид мэдэгдэлгүй дур мэдэж д өгсөн. Тэр хүсэлтэд Дашдоржийг хэрэг гарах үед өөр газар байсан талаар дурдсан байсан юм. мөнгийг авалгүйгээр бичсэн хүсэлтийг аваад “эргээд ярьж, утсаар холбогдъё” гэж хэлээд машинаас бууж явсан. Барагцаагаар машин дотор 20 минут гаруй тай ярьж суусан юм. Тэгээд өчигдөр орой 21 цаг 27 минутад маргааш хүсэлт дээр чинь байгаа хүмүүстэй холбогдож тэмдэглэл үйлдээд явуулах талаар ярилцъя гэсэн... гэх мэдүүлэг /хх-82-83/

 

-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2020.06.17-ны өдрийн 2873 дугаартай

1.Шинжилгээнд ирүүлсэн:

1МС_0240.0РС гэрэл зураг 2019-09-13 03:33:43 АМ цагт

1МС_0241.^РС гэрэл зураг 2019-09-13 03:33:56 АМ цагт

1МС_0242.0РС гэрэл зураг 2019-09-13 03:34:05 АМ цагт

1МС_0243.0РС гэрэл зураг 2019-09-13 03:34:13 АМ цагуудад Рhоtoshор 3.0 программаар зургуудын огноо хэсгийг засварласан байна.

7В15Е07С-17Е1-4618-А902-6АВЗСЗС881В8.JРG гэсэн нэртэй гэрэл зураг нь засвар өөрчлөлт хийгээгүй iphone 5 маркийн гар утсаар 2018-05-20 17:19:47 цагт үүсгэгдсэн.

 

 

  4В74А813-5511-4943-В29Е-3492ВЗЕС53ЕА.JРG гэсэн нэртэй гэрэл зураг нь засвар өөрчлөлт хийгээгүй iРhоnе 5 маркийн гар утсаар 2018-05-18 13:53:37 цагт үүсгэгдсэн байна.

 

    25931DAF-28D2-4307-ВDА6-820В66341292.JРG гэсэн нэртэй гэрэл зураг нь засвар өөрчлөлт хийгээгүй iphone 5 маркийн гар утсаар 2018-05-20 17:19:00 цагт үүсгэгдсэн байна...” гэх дүгнэлт /хх-86-92/

 

          - Хөрөнгийн үнэлгээний “...Хос Стандарт” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...хохирогч хулгайд алдсан Аюуш нэртэй 80Х60 харьцаатай зурмал бурхан 1 ширхэг, Агар зандан модон хийцтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Түвд 16 ширхэг судар зэргийг 19,600,000 төгрөгөөр үнэлэгдэнэ ” гэх дүгнэлт /хх-ийн 104-110/,

 

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-30/

 

-*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Гэрлэсний бүртгэлийн лавлагаа,  /хх-167-170/

 

-*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-178/

 

-*******ийн Голомт банкны дансны хуулга /хх-186/

 

-*******ийн Төрийн банкны Депозит дансны харилцагчийн монгол хуулга /хх-188-189/

 

  • *******ийн эмнэлгийн магадалгаа, /хх-171-173/

 

- ******* аймгийн сумын 6 дугаар багийн Засаг даргын 2022.03.25-ны өдрийн 211 дугаартай тодорхойлолт /хх-172/

 

- *******ийн гэрлэсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар, охин төрсний гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, Эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа /хх-174-177/

 

-*******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-179/

 

-*******ийн Голомт банкны дансны хуулга /хх-187/

 

-Хас банкны тодорхойлолт /хх-190/

 

-Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-193-198/

 

-Мобиком корпорацын тодорхойлолт, 95456241, 99869015, 99891928 дугааруудын мэдээлэл /хх-200-210/

 

- иргэний үнэмлэхийн хуулбар /хх-218/

 

-Хаан банкны тоот данс руу Х.Баасанжаваас Т.Иван руу 8.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, Д.Бат-Оюутын төрсний гэрчилгээний хуулбар, *******ийн өвчтөний картын хуулбар зэрэг баримтууд болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоох ” зарчимд тулгуурлан шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг үндэслэвэл шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газарт оршин суух иргэн монгол гэрийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч 1 ширхэг зурмал бурхан, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, түвд судар 16 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 19.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч ******* нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд дээрх үйл явдлыг хүлээн зөвшөөрч “ Яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв, гэм буруугаа хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би эрх зүйч мэргэжилтэй. Гэмт хэрэг үйлдсэндээ маш их харамсаж байна. Цаг хугацааг ухрааж болдог бол гэрээсээ гармааргүй байна. 2019 оноос хойш 27,650,000 төгрөгийг төлж барагдуулсан ” гэж, шүүгдэгч ******* нь “..Миний яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би үнэхээр харамсаж байна ” гэж  тус тус мэдүүлж гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ хохирогч Т.Иван, гэрч , ,, , нарын мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

Хөрөнгийн үнэлгээний “...Хос Стандарт” ХХК-ний 2020 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...хохирогч хулгайд алдсан Аюуш нэртэй 80Х60 харьцаатай зурмал бурхан 1 ширхэг, Агар зандан модон хийцтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Түвд 16 ширхэг судар зэргийг 19,600,000 төгрөгөөр...” дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна. 

 

3. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс г  хохирогчоор тогтоож, түүнд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хөрөнгийн үнэлгээний эрх бүхий хуулийн этгээд  болох “Хос стандарт” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр “ Аюуш нэртэй 80Х60 харьцаатай зурмал бурхан 1 ширхэг, Агар зандан модон хийцтэй дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, Түвд 16 ширхэг судар зэргийг 19,600,000 төгрөгөөр” тогтоосон нь хууль зөрчөөгүй хийгээд хохирлын үнэлгээ, шинжээч дүгнэлтийн талаар оролцогчдоос гомдол гараагүй байна.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

4. Хууль зүйн ойлголтоор “ Хулгайлах гэмт хэрэг ” нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг ойлгоно.

 

Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсвэл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд буруутгах объектив болон субъектив нөхцөл байдлын үндэслэл болно.

 

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэхээр хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйл “ Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэргийн тайлбарт “ Энэ хуульд заасан "орон байр" гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно ” тодорхойлсон ба шүүгдэгч *******, ******* нарын хохирогч   монгол гэрт нэвтэрч хулгай хийснийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр нэвтэрсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

5. Прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн, иргэн монгол гэрийн цоожийг эвдэж хууль бусаар нэвтэрч эд зүйл хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд тэдгээрийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч шүүгдэгч *******, ******* нарыг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

6. Шүүгдэгч *******, ******* нарын хувьд бусдын орон байранд нэвтэрч 1 ширхэг зурмал бурхан, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, түвд судар  16 ширхэг зэргийг хулгайлж гэмт хэргийг төгс үйлдсэн бөгөөд гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

 

Учир нь тэдгээр нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох буюу өөрсдийн хэрэгцээгээ хангах зорилгоор эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

 

Шүүхээс шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******, *******  нар гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Б.Энх-Амгалангаас “ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ид 2 жил 6 сар, шүүгдэгч *******т 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулах саналыг гаргаж байна. Тухайн гэмт хэрэг 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн. 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна.  Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино ” гэсэн заалтыг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Зорчих эрх хязгаарлах ял оногдуулахад шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлд заасан зорчих эрх хязгаарлах ялын төрлүүдээс шүүгдэгч нарын ажил төрөл эрхлэх, эмчилгээ хийлгэх зэрэг нөхцөл байдлын харгалзан үзэх үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ үндэслэлийн дагуу “эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг” гэсэн төрлийг сонгон ял оногдуулах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Эд мөрийн баримтаар хураагдсан Ipone 7 plus маркийн гар утсыг шүүгдэгч *******ид олгох, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлэх гэсэн саналыг гаргаж байна...” гэх,

хохирогчийн өмгөөлөгч Ж.Нарантуяагаас “ шүүгдэгч нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд зөрчил болон гэмт хэрэгт холбогдож байгаагүй, хохирлыг төлж барагдуулсан зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа. Хохирогч зүгээс заавал хэлээрэй гээд намайг биеэр оролцуулсан. Хэдий хохирол төлүүлж авсандаа биш, шүүгдэгч нар нь төрөл садны хамааралтай, ******* аймгийн ******* сумын хүмүүс, 32, 33 настай, 0-3 насны хүүхдүүдтэй, амьдрах гээд зүтгэж байгаа хүмүүс учир ял шийтгэлийг нь хөнгөрүүлж, хорих ял оногдуулахгүйгээр шийдэж өгөөч гэдгийг заавал хэлээрэй гэсэн. Энэ асуудал дээр би ёс зүйд нийцэхгүй хэдий ч хохирогч үгийг дамжуулж байгаа. Миний хувьд хэргийг буцаах болон зүйлчлэлийн хувьд маргахгүй. Учир нь хэргийн бүрдэл бүрэн хангагдсан тул улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна. Иймд өршөөлд хамруулж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү... гэх,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс “.....Шүүх шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар гэм буруутайд тооцсон. Улсын яллагчаас зохих ял шийтгэлийг оногдуулах саналыг гаргаж байна. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байгаа. Шүүгдэгч нар нь урьд нь гэмт хэрэг, зөрчил үйлдэж байгаагүй талаарх нотлох баримт хэрэгт авагдсан байгаа. Шүүдэгч *******ийн хувьд ам бүл 5 эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь амаржаад удаагүй, нялх хүүхэдтэй. Мөн хадам ээж нь харвалт өгсөн түүний асрамжид байдаг. Тогтсон төрийн ажилгүй ч гэсэн хувиараа худалдаа наймаа хийж ар гэрийн амьдралаа залгуулж, ам бүлийнхээ 6 хүнийг тэжээн тэтгэдэг. 

Шүүгдэгч ******* нь эрүүл мэндийн хувьд асуудалтай, олон жил энэ өвчнөөр шаналж байгаа. Ам бүл 3 эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр нь хөдөлмөр эрхэлдэг. Мөн өөрөө эхнэртээ тусалж ар гэрийнхээ амьдралыг авч, эмчилгээндээ мөнгө зарцуулдаг. Төрийн энэрлийг зайлшгүй хүртэх шаардлагатай залуу гэр бүлүүд байгаа. Түүнээс гадна үйлдсэн хэргээ анхнаасаа үнэн шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаасаа гэмшиж байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлсөн. Хохирлыг төлөхдөө шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон төлбөрөөс илүүтэйгээр 19,600,000 төгрөгийг 27,650,0000 төгрөг болгож төлсөн. Мөн мөнгөн дүнгээс гадна бусад эд материалаар хохирлыг төлсөн. Хохирогчид сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байнга харилцаа холбоотой байсан, мөн садан төрлийн холбоотой хүмүүс байгаа. Хохирогч гомдол, тэмцэлгүй, дахин нэхэмжлэх зүйлгүй, хөнгөн ял оногдуулж өгөхийг хүссэн байгаа. Дээрх нөхцөл байдал нь шүүхээс хөнгөн ял оногдуулахад харгалзан үзэх нөхцөл болно. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг нөхцөлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял шийтгэлийн хөнгөрүүлэн үзэх нөхцөл болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байхгүй гэж үзэж байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2018 оны 5 сард үйлдэгдсэн учир 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан оногдуулах ёстой хорих ялын доод хэмжээний 2/1-с дээшгүй хугацаагаар ял оногдуулах гэсэн саналыг гаргаж байна. Нэгэнт Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаа учир тус хуулийн 7.2, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг харгалзаад прокуророос оногдуулж байгаа зорчих эрхийг хязгаарлах ялдаа шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх саналыг гаргаж байна” гэх  саналыг тус тус гаргажээ. 

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор  өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс гаргасан “ шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хорих ялын доод хэмжээний 2/1-с дээшгүй хугацаагаар ял оногдуулах ” дүгнэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно, 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зохицуулжээ.

 

Эрүүгийн хуулийн  6.7 дугаар зүйлд заасан “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” тухай хууль зүйн ойлголт нь гэмт хэрэг үйлдсэндээ чин санаанаасаа гэмшиж өөрийгөө илчлэн ирж, гэмт хэргийг илрүүлэх зорилгоор мөрдөн шалгах ажиллагаанд бодитой дэмжлэг үзүүлэн үнэн зөв мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлыг хамааруулан үздэг байна.

 

Шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг “хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ” ялтай бөгөөд тэдгээрийн үйлдсэн хэрэг хэргийн баримтаар хангалттай нотлогдож, тогтоогдсон, шүүгдэгч нар гэм буруугийн талаар маргаагүй, тухайн гэмт хэргийг илрүүлэх мөрдөн шалгах ажиллагааны явцад тэдгээрийн зүгээс уг гэмт хэргийг үйлдсэн талаар өөрсдийгөө илчлэн ирж, бодитой дэмжлэг үзүүлэн үнэн зөв мэдүүлсэн, хохирогчид учирсан хохирлыг сайн дураараа шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хэмжээнээс илүү нөхөн төлж барагдуулсан, хохирогчтой нэг нутаг усны, садан төрлийн хамаатай, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж өмгөөлөгчөө биечлэн оролцуулсан зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн боломжтой гэж дүгнэлээ.

 

Тодруулбал, шүүгдэгч *******, ******* нарын холбогдсон гэмт хэрэгт хуулийн дээрх зүйлийн тохирох хэсгийг хэрэглэхийг хориглоогүй, харин зөвшөөрсөн хэм хэмжээг хууль тогтоогч хуульчилсан ба анхан шатны шүүх хуулиар зөвшөөрөгдсөн дээрх хэм хэмжээг хэрэглэх нь эрх хэмжээг хэтрүүлсэн, урвуулсан нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэх санаа, зорилгыг гаргаж гардан үйлдсэн, гэмт хэрэг үйлдэхэд *******ийг татан оролцуулсан, гэмт хэргийн замаар олсон эд хөрөнгийг дангаар захиран зарцуулсан зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тэдгээрийн оролцоо зэргийг үндэслэвэл, шүүгдэгч нарт оногдуулах ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй болно.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.3,  3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ид 1/нэг/ жил 3/гурван/ сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т 1/нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль  батлагдаж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр болон дагаж мөрдөгдсөн ба уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “ 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн” хүн энэ хуульд хамрагдахаар заасан бөгөөд шүүгдэгч *******, ******* нарын 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн хулгайлах хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуульд хамрагдаж байна.

 

Мөн *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас хохирогч хохирлыг нөхөн төлж барагдуулсан нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-т заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-т заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна“ гэснийг хангажээ.

 

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т “ 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан ... Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, ...гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан 1/нэг/ жил 3/гурван/ сарын хугацаагаар хорих, *******т оногдуулсан 1 жил 01 сарын хугацаагаар хорих ялуудыг мөн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар солихоор тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ” гэж Зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг тодорхойлсон бөгөөд шүүх шүүгдэгч нарын дээр дурдагдсан хувийн байдлыг үндэслэн тэдгээрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг оршин суух харьяаллаар тогтоохоор шийдвэрлэлээ.

 

Тодруулбал, шүүгдэгч ******* нь Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 6 дугаар хорооны 19б байрны 38 тоотод, шүүгдэгч ******* Увс аймгийн сумын 6 дугаар багт тус тус оршин суух хаягтай тул оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид 1 жил 3 сарын хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх, үүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч *******т 1 жил 01 сарын хугацаагаар ******* аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус харьяалуулан даалгана.

 

Бусад:

 

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Iphone7 plus гар утсыг эзэмшигч *******ид буцаан олгох бөгөөд хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг дурдъя.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******, Борлууд ургийн овогт Дорлигийн Ганхуяг нарыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *******ийг 1/нэг/ жил 3/гурван/ сарын хугацаагаар, шүүгдэгч *******ийг 1/нэг/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ид оногдуулсан нэг жил гурван сарын  хугацаагаар, шүүгдэгч *******т оногдуулсан нэг  жил нэг сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

 

4. 2021 оны 07 дугаар арын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг журамлан *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан нэг жил гурван сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 1 /нэг/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсугай.

 

5. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх үүрэг хүлээлгэж, үүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд  ******* аймгийн нутаг дэвсгэрээс эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх үүрэг хүлээлгэж, үүнд хяналт тавихыг ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай.

 

6. Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.Иванд учирсан хохирол  бүрэн хэмжээгээр нөхөн төлөгдсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн буюу шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

   7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч *******ийн эзэмшлийн Айпоне 7 плас / Iphone7 plus/ загварын гар утсыг түүнд буцаан олгохыг  тус шүүхийн Тамгын газрын “Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисс”-т даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       С.НАСАНБУЯН