Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 17                       2022/ШЦТ/103                             Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,                                                                                                                    

улсын яллагч Б.Энх-Амгалан

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000000078 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, ******* Сүхбаатар аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багт оршин суух,

урьд Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзахаар шийдвэрлэсэн,******* овогт ******* Отгонцэрэг, Р*******,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны орой 23.30 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* ******* задгай тоотод иргэн С.Төмөрбатыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Манай найз надаас нэхэмжилсэн зүйл байхгүй. Эмнэлэгт хамт очиж үзүүлсэн. Маргааш нь уулзаад уучлалт гуйгаад эвлэрсэн..” гэв.

2230000000078 дугаартай эрүүгийн хэргээс:

 

- Яллагдагч *******ийн: ******* гэрийн хашаан дотор Төмөрбат надаас тамхи нэхээд архиндаа согтоод агсам тавиад байхаар нь уур хүрээд гараараа нүүр рүү нэг удаа цохиход газар унасан. Босч ирээд над руу дайраад байхаар нь түлхэж унагаасан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Төмөрбат бид 2 эвлэрсэн, уучлалт гуйсан...мэдүүлэг /хх-36-37/

 

- Хохирогч : 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 16 цагийн үед манай гэрт Отгонцэрэг, Болдбаатар 2 нэг шил архитай ирээд хувааж уусан. Бид 3 манай гэрээс гараад дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад Болдоогийн гэрт очиход Болдоо болон түүний эхнэр Эрдэнэцогт нар байсан. Бид хэд тэрийгээ хувааж ууж байгаад би их согтсон байсан. Би Отгонцэрэгээс тамхи байна уу? гэхэд байхгүй гэхээр нь би чанга дуугаар тамхи олоод ир гэж хэлсэн. Тэгээд Отгонцэрэг нь гараараа миний баруун нүд рүү нэг удаа цохисон. Би цохиулчихаад сэргээд харахад миний нүдний доод талаас цус гарсан, нүд хавдсан байхаар нь эхнэр Уранцэцэгтэй утсаар яриад зодуулчихлаа ирж ав гэхэд төд удалгүй манай эхнэр ирж аваад цагдаагийн байгууллагад мэдэгдсэн...гэх мэдүүлэг /хх-07-08/,

 

- Хохирогч : 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр шиг санаж байна. Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг Дэнжийн 21-2109 тоотод байх гэртээ ганцаараа байхад гаднаас найз , ******* нар 0.75 литрийн архитай ирсэн. Тухайн архийг бид гурав хувааж ууж дуусаад дэлгүүрээс  0.75 литрийн архи аваад эхлээд Эрдэнэцогтын гэрт орж уух гээд ороход найз Эрдэнэцогт гэртээ ганцаараа унтаж байсан. манай гэр рүү явъя гэхээр нь хамт яваад гэрт нь ороход Х.******* эхнэр, Отгонцэрэгийн эхнэр, Эрдэнэцогтын эхнэр гурав бууз хийж байхаар нь бид гурав тухайн архийг ууцгаасан. Тэгээд цааш юу болсныг сайн мэдэхгүй байна, яагаад гэвэл би уусан архиндаа согтсон байсан. Миний санаж байгаагаар ******* нь миний нүүр рүү гараараа цохиж газар унагаасан. Тэгээд би *******т зодуулж байгаад сэргээд түүнтэй маргалдаж муудаад гэр рүүгээ явж байхдаа замдаа уг асуудлын талаар эхнэрт хэлэхэд эхнэр миний байгаа газраас намайг ирж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Уг асуудал болоход ******* бид хоёр байсан бөгөөд бид хоёр Х.******* гэрийнх нь хашаан дотор маргалдаж муудсан. Харин би *******ийг цохиж зодсон асуудлынхаа талаар мэдэхгүй байсан. Уг асуудлын талаар ******* мэдэж байгаа. Би *******т цохиж зодуулсны улмаас баруун нүдний доод зовхи хэсэгт бага зэргийн шалбарсан, баруун хөлний өсгий хэсэгт бага зэргийн хөндүүр болсон байсан. Би ******* гэх хүнд цохиж зодуулсны улмаас тухайн гэмтлүүдийг авсан. Тэрнээс тухайн хүнд цохиж зодуулахаас өмнө нь тухайн гэмтлүүд миний биед учирсан зүйл байхгүй. Уг асуудлын маргааш нь буюу 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр , ******* нарын хүмүүстэй уулзаад юу болсон талаар асуухад ******* нь надад хэлэхдээ чи надаас тамхи гуйхаар нь надад байхгүй гэхэд чи уурласан. Тэгээд уг асуудлаас болоод чи бид хоёр маргалдаж муудсан бөгөөд уур хүрээд нэг удаа нүүр рүү чинь гараараа цохиход чи газар унаад босож ирээд намайг зодлоо гээд орилж хашгирч дайраад байхаар нь түлхээд унагаахад буцаж босож ирээд намайг уучлаарай гээд явсан талаар хэлсэн. Би газар унаад босож ирснээс хойш болсон асуудлын талаар бүгдийг нь мэдэж байгаа. ******* нь намайг цохиж зодсонд уучлаарай эмчилгээ хийлгэх шаардлагатай бол надад хэлээрэй эмчилгээний мөнгө өгнө гэхээр нь би ямар ч эмчилгээ хийлгэхгүй. Зүгээр гээд бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...гэх дахин мэдүүлэг /хх-10-11/,

 

- Гэрч : 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* сумын төвд Отгонцэрэг, Болдбаатар хоёртой ******* гэрт нэг шил архи хувааж уусан. Тэгээд би Болдоогийн гэрт тасраад унтсан байсан. Орой сэрэхэд Болдоогийн гэрт Болдоо болон эхнэр нь мөн Отгонцэрэг эхнэртэйгээ байсан. Төд удалгүй цагдаа ирээд Отгонцэрэгийг аваад явахаар нь би юу болсон талаар асуухад Төмөрбат, Отгонцэрэг хоёр муудсан гэж байсан...гэх мэдүүлэг /хх-14/,

 

- Гэрч : 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн үед манай гэрт Отгонцэрэг, Болдоо, Доржоо гэх хүмүүс ирээд архи уусан. Архиа ууж дуусчихаад манай нөхөр Төмөрбатыг аваад Болдоо гэх айл руу явсан. орой 22 цаг 58 минутанд манай нөхөр Төмөрбат утсаар залгаад би зодуулчихлаа ирж ав гэхээр нь би машинтайгаа Болдоогийн гэрт нь очиход Төмөрбат зодуулсан нүүрнээс нь цус гарч байсан. Мөн алхаж чадахгүй доголоод байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Нүүр нь урагдаж шалбарсан баруун нүд хавдаж хөхөрсөн, хөл нь алхаж чадахгүй болсон байсан...гэх мэдүүлэг /хх-17-18/,

 

  • ******* сумын Эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт /хх-22/

 

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 108 дугаартай: биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацарт шалбаралт, баруун хөлний шилбэнд няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-23-24/,

 

- *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа,иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа / хх-47-48/

 

- Сүхбаатар аймгийн ******* сумын 2 дугаар багийн Засаг даргын 2022.01.27-ны өдрийн 17 дугаартай тодорхойлолт /хх-56/

 

- *******ийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 02 сарын 15-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-41-45/

 

- Яллагдагч *******ийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-72-73/

 

  • Яллагдагчид ял оногдуулах тухай санал /хх-78/ зэрэг баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 23-ны шөнийн  22.40 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн ******* сумын 4 дүгээр багийн ******* ******* задгай тоотод иргэн С.Төмөрбатыг зодож эрүүл мэндэд нь “ биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацарт шалбаралт, баруун хөлний шилбэнд няцрал ” бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.   

 

2. Шүүгдэгч *******ийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “  ******* гэрийн хашаан дотор Төмөрбат надаас тамхи нэхээд архиндаа согтоод агсам тавиад байхаар нь уур хүрээд гараараа нүүр рүү нэг удаа цохиход газар унасан. Босч ирээд над руу дайраад байхаар нь түлхэж унагаасан. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Төмөрбат бид 2 эвлэрсэн, уучлалт гуйсан” гэж хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч “ Миний санаж байгаагаар ******* нь миний нүүр рүү гараараа цохиж газар унагаасан. Тэгээд би *******т зодуулж байгаад сэргээд түүнтэй маргалдаж муудаад гэр рүүгээ явж байхдаа замдаа уг асуудлын талаар эхнэрт хэлэхэд эхнэр миний байгаа газраас намайг ирж аваад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байсан. Уг асуудал болоход ******* бид хоёр байсан, бид хоёр Х.******* гэрийнх нь хашаан дотор маргалдаж муудсан. 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр , ******* нартай уулзаад юу болсон талаар асуухад ******* нь надад хэлэхдээ чи надаас тамхи гуйхаар нь надад байхгүй гэхэд чи уурласан. Тэгээд уг асуудлаас болоод чи бид хоёр маргалдаж муудсан бөгөөд уур хүрээд нэг удаа нүүр рүү чинь гараараа цохиход чи газар унаад босож ирээд намайг зодлоо гээд орилж хашгирч дайраад байхаар нь түлхээд унагаахад буцаж босож ирээд намайг уучлаарай гээд явсан талаар хэлсэн.. ******* нь намайг цохиж зодсонд уучлаарай эмчилгээ хийлгэх шаардлагатай бол надад хэлээрэй эмчилгээний мөнгө өгнө гэхээр нь би ямар ч эмчилгээ хийлгэхгүй. Зүгээр гээд бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэх,

гэрч “ 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ******* сумын төвд Отгонцэрэг, Болдбаатар хоёртой ******* гэрт нэг шил архи хувааж уусан. Би Болдоогийн гэрт тасраад унтсан байсан. Орой сэрэхэд Болдоогийн гэрт Болдоо болон эхнэр нь, мөн Отгонцэрэг эхнэртэйгээ байсан. Төд удалгүй цагдаа ирээд Отгонцэрэгийг аваад явахаар нь би юу болсон талаар асуухад Төмөрбат, Отгонцэрэг хоёр муудсан гэж байсан ”гэх,

гэрч “ 2022 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 16 цагийн үед манай гэрт Отгонцэрэг, Болдоо, Доржоо нар ирээд архи уусан. Архиа ууж дуусчихаад манай нөхөр Төмөрбатыг аваад Болдоо гэх айл руу явсан. орой 22 цаг 58 минутанд манай нөхөр Төмөрбат утсаар залгаад би зодуулчихлаа ирж ав гэхээр нь би машинтайгаа Болдоогийн гэрт нь очиход Төмөрбат зодуулсан нүүрнээс нь цус гарч байсан. Мөн алхаж чадахгүй доголоод байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. Нүүр нь урагдаж шалбарсан баруун нүд хавдаж хөхөрсөн, хөл нь алхаж чадахгүй болсон байсан” гэх мэдүүлгүүд,

 ******* сумын эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, шинжээчийн 108 дугаартай “... биед баруун нүдний дээд зовхинд цус хуралт, баруун хацарт шалбаралт, баруун хөлний шилбэнд няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон байна.

 

3. Мөрдөгчөөс энэ хэрэгт С.Төмөрбатыг хохирогчоор тогтоож, түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоолгохоор тогтоол гаргаж дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2. Дараах тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ, 2.2. “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох ” гэж заасан журамд нийцсэн хийгээд хохирогч болон шүүгдэгч нараас энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

4. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч *******ийн, хохирогч С.Төмөрбатыг зодож, цохисон үйлдлийн улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь  хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

5.Прокуророос шүүгдэгч *******ийн, хохирогч С.Төмөрбатыг зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

6. Шүүгдэгч *******ийг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг зодож, цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа үл ялих шалтгааны улмаас С.Төмөрбатыг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч *******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ялтай бөгөөд прокуророос түүнд 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ял оногдуулах санал гарган, тохиролцож хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан байна гэж үзнэ.

 

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******ийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.Төмөрбат хохирол, хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч ******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаа, гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогчтой эвлэрсэн, найз нөхдийн холбоотой, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг үндэслэвэл түүнд улсын яллагчтай тохирсон ялын хүрээнд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ял оногдуулах” ялыг оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

*******ийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч С.Төмөрбат нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний  “******* нь намайг цохиж зодсонд уучлаарай эмчилгээ хийлгэх шаардлагатай бол надад хэлээрэй эмчилгээний мөнгө өгнө гэхээр нь би ямар ч эмчилгээ хийлгэхгүй. Зүгээр гээд бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” /хх-10/ гэх мэдүүлгээр нотлогдох тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овогт ******* Отгонцэрэгийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч ******* дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.Төмөрбат гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч С.Төмөрбат нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН