Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/110

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 сарын 24                       2022/ШЦТ/110                             Баруун-Урт сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,                                                                                                                    

улсын яллагч М.Ханджав,

хохирогч *******,

шүүгдэгч******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар*******т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2230000000119 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

 

Монгол Улсын иргэн, ******* ******* аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл-5, нөхөр, 3 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын 3 дугаар баг, “*******” гэх газарт оршин суух,

урьд ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 210 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ******* овогт ******* *******, РД:*******,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч******* нь 2022 оны 03 дугаар сарын 08-ны орой ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт *******ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ын хөл дээр буцалж байгаа халуун цай асгаж түлсний улмаас зүүн хөлийн шилбэ, шагай хэсгийн түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч*******т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр ын хоньтой, манай хонь нийлсэн. Тухайн өдөр нөхрийн ******* сум руу явсан. Маргааш нь “Мартын-8” гээд найзындаа очоод 2 шил архи уусан. Тэгээд орой гэртээ ирэхэд нь хонио ялгаж аваад, манай хонийг хөөсөн байсан. Орой нь хонио хашаад, маргааш нь тоолоход 60 гаруй хонь дутсан.  Дутсан хонио гэрийнхээ зүүн хойноос олсон. тай уулзахаар Ханд эгчийн рүү очсон. Тэгээд тай маргалдан муудаж байгаад тогоотой цайг нь асгасан. Гэм буруутай гэж бодож байна...гэв. 

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдолтой байна. Хохирлоо гаргуулж авна. Хөл эдгээгүй байгаа. Эмнэлэгт 10 гаруй хоног хэвтсэн. Би аймгаас хүн дуудаж Улаанбаатар хотод хамт явж үзүүлсэн. Би 3.000.000 төгрөг нэхэмжилнэ. Миний бие сайн эдгээгүй байгаа, аймгийн нэгдсэн эмнэлгийн боолтын тасагт боолт хийлгэж байгаа...гэв.

 

2230000000119 дугаартай хавтаст хэргээс:

- Яллагдагч*******ийн: Миний бие ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн “” гэх газар Ханд гэх айлтай саахалт байдаг. 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдөр манай хонь Хандын хүү ын хоньтой нийлчихсэн байсан. Тэр оройдоо ******* сум руу ажилтай болоод явсан. 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Мартын баяр гээд 2 найзын хамт 2 шил 0.75 литр архи уугаад хүнээр гэр лүүгээ хүргүүлсэн. өөрийнхөө хонийг ялгаж аваад манай хонийг хашаанаас гаргачихсан байхаар нь тай уулзах гэж Хандын гэрт ороод “хонь хашаанаас гаргалаа” гэхэд “хонийг чинь гаргасан” гээд хэрэлдээд байсан. Гал дээр байсан тогоотой цайг нь ханцуйгаараа жийрэглээд Ханд эгчийн хөл рүү асгачихсан. миний нүд рүү, Ханд гар луу галын хайчаар цохисон. Гэмтэл учраагүй. Хандын зүүн хөл рүү халуун тогоотой цай асгасан, цохиж зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-38-39/,

 

- Хохирогч *******ын: Би ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газар 3 хүүхдийн хамт мал маллан амьдардаг. 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай саахалт айлын хүн болох ******* нь нөхөр хамт 20 цагийн үед манай гадаа ирж ******* манайд орж ирээд манай хүү ыг “ чи манай хонийг хашаанаас гаргалаа”  гэж загнаад байсан. Тэгээд манай хүү ыг гарахаар нь араас нь гарахдаа намайг заамдаж миний цээжин тус газар гараараа нэг удаа цохиж гал дээр чанаж байсан тогоотой халуун цайг ханцуйгаараа чийрэглэж татаж асгаж миний зүүн хөлний шагай шилбэ хэсгийг түлсэн. Тухайн үед******* архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн бололтой нилээн согтуу байсан. Би одоо аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа, хөлөндөө боолт хийлгэж байгаа болохоор эмчилгээний зардал мөнгөө тооцож үзээгүй байна...гэх мэдүүлэг /хх-5/,

 

- Гэрч А.: Би ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газар эхнэр хүүхдийн хамт амьдардаг. 2022 оны оны 03 дугаар сарын 07-ны орой саахалт айлын ын хоньтой манай хонь нийлсэн. Тэгээд тэр орой хонио ялгах уу гэхэд өнөөдөр амжихгүй байна гэхээр нь би эхнэрийн хамт хонио хашиж орхиод сумын төв ороод маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 08-ны орой 19 цагийн хөдөө гэртээ ирэхэд өөрсдийн хонийг ялгаж аваад манай хонийг хашаагүй орхиж манай хонь тасарсан байсан. Тэгээд эхнэр бид хоёр т хэлэх гэж гэрт нь очиход гэртээ байхгүй байхаар нь ээж рүү нь очиход ээжийндээ байгаа бололтой машин нь гадаа нь байсан. Би машиндаа үлдэж манай эхнэр гэр лүү нь орж манай хонийг яагаад хашаагүй талаар маргасан байх. Тэгээд би шууд эхнэр *******ийг гараад ирэхээр явсан. Тухайн үед би гэрт юу болсон талаар мэдээгүй, дараа нь манай эхнэр тогоотой халуун цайг нь татаж асгаад Ханд эгчийн хөлийг түлсэн талаар мэдсэн. Тухайн үед ******* сумын төв дээр баярын өдөр гээд найзындаа 2 шил архи уусан...гэх мэдүүлэг /хх-12/,

 

- Гэрч Х.ын: 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ээж Хандын гэрт байхад ******* нөхрийн хамт согтуу ирээд хэл амаар доромжлоод ээжийн хөл рүү тогоотой цай цацаад дайраад байсан. Ээжийнхээ урдуур орж хамгаалахад маажиж дайраад байсан. ******* их согтуу байсан. ******* намайг цохиж зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-15-16/,

 

  • Яаралтай тусламжийн хуудас /хх-19/

 

- ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 209 дугаартай “ *******ын биед зүүн хөлний шилбэ, шагай хэсгийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь өндөр хэм хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-20-21/,

 

          - ******* аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 220 дугаартай “...*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх дүгнэлт /хх-26-27/,

 

- Иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа,үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа,иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-44-46/

 

  • Т.*******ийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-47-58/

 

- ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн 2022.04.06-ны өдрийн 42 дугаартай тодорхойлолт /хх-59/

 

-Т.*******ийн Эрүүгийн хариуцлагатай хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-80/

 

  • *******ын амбулаториор эмчлүүлэгчдийн карт 4 хуудас,

 

  • Хохирлын баримтууд 6 хуудас зэрэг баримтууд болно.

 

Хэргийн үйл баримтыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн,өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай гэж үзсэн тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад нөлөөлөхүйц буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч Т.******* 2022 оны 03 дугаар сарын 08-ны орой ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газарт *******ын гэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******ын хөл дээр буцалж байгаа халуун цай асгаж түлсний улмаас түүний эрүүл мэндэд “ зүүн хөлийн шилбэ, шагай хэсгийн түлэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.   

 

2. Шүүгдэгч Т.*******ийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “ .... Маргааш нь “Мартын-8” гээд найзындаа очоод 2 шил архи уусан. Тэгээд орой гэртээ ирэхэд нь хонио ялгаж аваад, манай хонийг хөөсөн байсан. Орой нь хонио хашаад, маргааш нь тоолоход 60 гаруй хонь дутсан.  Дутсан хонио гэрийнхээ зүүн хойноос олсон. тай уулзахаар Ханд эгчийн рүү очсон. Тэгээд тай маргалдан муудаж байгаад тогоотой цайг нь асгасан. Гэм буруутай гэж бодож байна...” гэж хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч *******ын “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай саахалт айлын хүн болох ******* нь нөхөр хамт 20 цагийн үед манай гадаа ирж ******* манайд орж ирээд манай хүү ыг чи манай хонийг хашаанаас гаргалаа гэж загнаад байсан. Тэгээд манай хүү ыг гарахаар нь араас нь гарахдаа намайг заамдаж миний цээжин тус газар гараараа нэг удаа цохиж гал дээр чанаж байсан тогоотой халуун цайг ханцуйгаараа чийрэглэж татаж асгаж миний зүүн хөлний шагай шилбэ хэсгийг түлсэн” гэх,

гэрч Х.ын: “... 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр ээж Хандын гэрт байхад ******* нөхрийн хамт согтуу ирээд хэл амаар доромжлоод ээжийн хөл рүү тогоотой цай цацаад дайраад байсан. Ээжийнхээ урдуур орж хамгаалахад маажиж дайраад байсан. ******* их согтуу байсан...” гэх,

гэрч А. “...эхнэр бид хоёр т хэлэх гэж гэрт нь очиход гэртээ байхгүй байхаар нь ээж рүү нь очиход ээжийндээ байгаа бололтой машин нь гадаа нь байсан. Би машиндаа үлдэж манай эхнэр гэр лүү нь орж манай хонийг яагаад хашаагүй талаар маргасан байх...” гэх мэдүүлгүүд,

 Яаралтай тусламжийн хуудас, шинжээчийн 209 дугаартай “... *******ын биед зүүн хөлний шилбэ, шагай хэсгийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь өндөр хэм хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар хэрэгт хөдөлбөргүй нотлогдож, тогтоогдсон байна.

 

3. Мөрдөгчөөс энэ хэрэгт *******ыг хохирогчоор тогтоож, түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоолгохоор тогтоол гаргаж дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2. Дараах тохиолдолд заавал шинжилгээ хийлгэнэ, 2.2. “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох ” гэж заасан журамд нийцсэн хийгээд хохирогч болон шүүгдэгч нараас энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

 

Тодруулбал, Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд:2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10хувь/ тогтонги алдагдсан...байдал хамаарахаар тогтоосон ба хохирогч *******ын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулсан шинжээрээ хөнгөн гэмтэлд хамаарч байгааг дурдъя.

 

4. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч*******ийн, хохирогч *******ын бие рүү халуун цай татаж асгасанн үйлдлийн улмаас *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь  хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

5. Прокуророос шүүгдэгч*******ийн, хохирогч ******* хөл рүү халуун цай асгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, улсын яллагчаас шүүх хуралдаанд дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Т.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

6. Шүүгдэгчийг гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь шүүгдэгчийн хувьд бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүний биерүү халуун цай асгаснаар түлэх, эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч үл ялих зүйлээр шалтаглан *******тай маргалдан, улмаар түүний хөлрүү тогтоотой халуун цай асгаж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч*******ийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг нь “дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ” ялтай байна.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд түүний хохирогч *******тай маргалдан, үл ялих зүйлээр шалтаглан настай хүн рүү тогтоотой халуун цай асгасан буюу гэмт хэрэг нөхцөл байдал, хувийн байдлыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.

 

Гэмт хэргийн хохирлын талаар:

 

Шүүгдэгч*******ийн үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч ******* өөрийн эрүүл мэнд, сэтгэл санааны хохирол буюу эмчилгээний болон урсгал зардалтай холбоотойгоор 3.000.000 төгрөг нэхэмжлэн 586.934 төгрөгийн худалдан авалтын баримт, 18000, 82.800, 828.00, 200.000, 1.000.000 зарцуулсан гэх гар бичвэртэй баримт, Төрийн банкны 2022.05.11-ний өдрийн 1.970.000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт, мөн 1-4 хүртэл дугаарласан 4 хуудас бүхий 16 ширхэг худалдан авалтын И-баримт  зэргийг шүүхэд нотлох баримтаар гаргажээ.

 

Түүний шүүхэд гаргасан баримтуудаас “ ГССҮТ-өөс СХД, 12км, зардал 18000 төгрөг УАА 82-58 жолооч Батхүү 2022.05.20 ”  гэх бичиг бүхий 18000 төгрөгийн, 82800, 200.000, 1.000.000 төгрөг гэх гар бичиглэлтэй баримтууд нь нотариатын баталгаагүй, нотлох баримтын шаардлага хангаагүй,Төрийн банкны 2022.05.11-ний өдрийн төгрөгийн Мөнгөн шилжүүлгийн баримтаар нэхэмжилсэн 1.970.000 төгрөг хохирогчийн *******ын эмчилгээнд зарцуулагдсан эсэх нь бусад баримтаар нотлогдоогүй, мөн 1-4 хүртэл дугаарласан 4 хуудас бүхий 16 ширхэг худалдан авалтын И-баримтаас 2 дугаар хуудасны ар талын 7 дахь баримт болох 2022.04.11-ний өдрийн НИК ХХК-ны 184.698 төгрөгийн үнийн дүнгээс “ 80 20.23 литр 53205 төгрөг, А-80 бензин 21.49 литр 56519 төгрөгийн, 4 дүгээр хуудсан дахь 2022.05.13-ны өдрийн 12:40:07 цагийн үед авсан Хаан банкны худалдан авалт гэх  баримт бүхий 20.500 төгрөгийн зарцуулалт хохирогч *******ад учирсан хохирол, хор уршигтай холбоотой эсэх нь тодорхойгүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хойшлуулахгүйгээр түүний гаргасан эдгээр нэхэмжлэлийн тооцоог шууд гаргах бололцоогүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар хангуулах буюу шүүгдэгч*******ээс нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

 

Тодруулбал, түүний зүгээс хот хооронд явсан, Улаанбаатар хотод такси, машин хөлсөлсөн, өөр орон нутгаас машинаар сахиур хүн ирүүлсэн, эмчилгээ, сувилгаанд 1.000.000 төгрөг зарцуулсан гэх боловч үүнийг нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй байх тул зөвхөн түүний мэдүүлэг, хүсэлтэд үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илт зөрчсөн үйл ажиллагаа болох юм.

 

Харин түүний 3.000.000 төгрөгийн нэхэмжлэлээс эмчилгээ болон бусад зардалтай хамааралтай 1-4 хүртэл дугаарласан 4 хуудас бүхий 16 ширхэг худалдан авалтын И-баримтаас 456.710 төгрөгийн нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байх тул шүүгдэгч*******ээс гаргуулж хохирогч *******ад олгохоор шийдвэрлэж, үлдэгдэл 2.543.290 төгрөгийн нэхэмжлэлийг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ

 

Иймд хохирогч нь эмчилгээний төлбөр, бусад зардлын 2.543.290 төгрөгийг болон цаашид гарах эмчилгээний төлбөр, бусад зардал болон хохирлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээлээ.

 

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд зөвхөн шүүх зөвхөн түүний мэдүүлэг, хүсэлтэд үндэслэн нотлох баримтгүйгээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь хууль бус, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг илт зөрчсөн үйл ажиллагаа болох юм.

Иймд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.

 

Хохирогчийн хувьд хот хооронд явсан, Улаанбаатар хотод такси, машин хөлсөлсөн, өөр орон нутгаас машинаар сахиур хүн ирүүлсэн зэрэг зардлыг холбогдох тийз, шатахууны баримтыг авах, тухай хүмүүсийг гэрчээр асуулгаж, харин эмчилгээ, сувилгааны зардлын баримтыг Эмийн сангийн болон И-баримт  зэргээр нотлох шаардлагатайг анхаарах нь зүйтэй.

 

Бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч*******ийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

 4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.  

 

5. Шүүгдэгч*******т энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******ээс 456.710 төгрөгийг гаргуулж ******* аймгийн ******* сумын 3 дугаар багийн иргэн, хохирогч  *******ад олгосугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.5  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч ******* нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол болох эмчилгээний болон бусад зардал, мөн цаашид гарах хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН