Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/111

 

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 05 дугаар сарын 25                    2022/ШЦТ/111                    Баруун-Урт сум

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч М.Ханджав,

Хохирогч *******,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2230000000089 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, ******* Сүхбаатар аймгийн ******* сум, Улаан дэл гэх газарт төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эхнэр, 2 охины хамт, *******,*******д оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ******* *******, РД:*******,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар аймгийн ******* сумаас Шилийн богд явах засмал замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 11-83 СҮА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., тээврийн хэрэгсэл байрлах явах 11.1 Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцногэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолоодож явсан 30-99 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч *******ын биед хүзүүний 5 дугаар нугалмын хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 

 

2230000000089 дугаартай хавтаст хэргээс:

 

  • Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: 2022 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө 01 цагийн үед ******* сумаас урагш 20 гаран километрт Овоот гэх газарт ээжийндээ очиж золголт хийчихээд буцаад аймгийн чиглэлд  би үеэл болох эзэмшлийн Приус-20 маркийн 11-83 СҮА улсын дугаартай машиныг жолоодоод, арын суудалд манай эхнэр Эрдэнэцэцэг, манай 2 хүүхэд, Азбаяр нар суугаад явж байсан. ******* сум руу ороход 4 орчим километр дутуу сумын гэрэл харагдаад явж байтал би үүрэглэсэн байсан. Азбаяр хөөе хөөе гэхээр нь сэртэл урдаас машины гэрэл тулаад ирчихсэн байсан. Би сандрахдаа зүүн гар тал руугаа дартал тэр машинтай зүүн талаараа мөргөлдсөн. Буугаад хартал Приус-20 маркийн автомашинтай зүүн талаараа мөргөлдсөн байсан. Энэ машин нь үеэл эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Г.Азбаяр нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор би жолоодож явсан. Би болон зорчигч нар бүс зүүгээгүй байсан. Би ээжийндээ очоод 22 цагийн үед 2.5 литрийн савлагаатай 1 ширхэг пиво хувааж уусан. Мөн 5 аяга айраг уусан. Би Жамъяандоржид тээврийн хэрэгслийн эвдрэлд 5.000.000 төгрөг өгсөн. Мөн Ханджавт эмчилгээний 380.000 төгрөг өгсөн. Хохирол, эмчилгээний зардлыг барагдуулна...гэх мэдүүлэг /хх-134-135/

 

- Хохирогч *******ын: 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар аймгаас Шилийн богд чиглэлд Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн арын суудалд унтаад явж байтал гэнэт тас гээд нүдэнд гал бутраад явчихсан. Тэгээд юу болсныг хартал машинтай мөргөлдчихсөн байсан. Хүзүүгээ дээшлүүлэх гэтэл хүзүү хөдлөхгүй болсон байсан. Цагдаа ирээд ******* сумын эмнэлэг рүү хүргэгдсэн. Тоёото приус-20 маркийн 30-99 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг дүү Жамъянсүрэн жолоодож, урд талын суудалд Жамъяандорж, ар талын суудалд би, миний хажууд манай дүүгийн охин Ч.Ууганзаяа, түүний хажууд манай нөхөр Төмөрбаатар, бид 5 явсан. Г.Жамъянсүрэн нь согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Яг хэдэн километр цагийн хурдтай явсныг мэдэхгүй. Би Улаанбаатар хотод гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Эдгэлт буруу байвал хагалгаанд орж болзошгүй гэсэн. Эмчилгээнд зарцуулсан, хот хооронд явсан зардал, хагалгаанд орсон тохиолдолд гарах зардлыг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг /хх-35-36/,

 

- Иргэний нэхэмжлэгч : 2022 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар аймгаас Шилийн богд чиглэлд миний эзэмшлийн 30-99 СҮҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зам сайн мэдэхгүй болохоор манай ах Г.Жамъянсүрэн машин бариад би урд талын суудалд суугаад сэрүүн, ******* сумаас гараад явж байхад урдаас нэг машин ойртож ирж байсан. Ах гэрлээ шилжүүлээд зөрөх гээд зам тавьж өгтөл манай машины жолоочийн эсрэг талаас буюу миний сууж явсан талаас ирээд хүчтэй мөргөсөн. Би ухаан алдаад нэг сэртэл ******* сумын эмнэлэгт байсан. 30-99 СҮҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл миний эзэмшлийнх. 2022 оны 01 дүгээр сард 9.000.000 сая төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь тээврийн хэрэгслийн хохирол 6.000.000 сая төгрөг өгнө гэж тохирсноос 5.000.000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 1.000.000 сая төгрөг өгөөгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-39-40/,

 

-Гэрч : Би 2022 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-ны шилжих шөнө 01 цагаас хойш байх ******* сумаас Шилийн богдын чиглэлийн замаар гараад 5 км орчимд явж байтал миний урдаас машин хурдтай ирж байсан. Тухайн үед би ирж байгаа машинд зам тавьж өгөх санаатай хурдаа хасаад замын баруун тал руу жолоогоо дарахад урдаас ирж байсан машин зүүн тал руугаа буюу ертөнцийн зүгээр баруун тал руу дарж миний өөдөөс эгц орж ирээд миний машиныг мөргөж замаас гаргасан. Би эрүүл байсан. Осол гарах үед миний машинд манай дүү Жамъяндорж, эгч Ханджав, манай эмэгтэй дүү Ууганзаяа, хүргэн ах Төмөрбаатар нар явж байсан. Дүү Жамъяандорж, эгч Ханджав нар гэмтэж аймгийн эмнэлэг рүү хүргэгдсэн...гэх мэдүүлэг /хх-60-61/,

 

-Гэрч : 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой Сүхбаатар аймгийн ******* сумаас урагш 50 орчим километрт хөдөө байдаг хадам ээждээ очиж золголт хийчхээд шөнө 00 цаг 30 минутын үед буцаад Сүхбаатар аймгийн чиглэлд ******* сумын урд явж байсан. Би 1 нас 5 сартай охин Мөнхжинг өвөр дээрээ аваад манай нөхөр ******* машин жолоодоод би жолоочийн ард талын суудалд унтаад явж байсан. Нэг мэдсэн түс тас гээд машин юм мөргөх шиг болсон. Тэгээд сэрээд хартал манай машин нэг машинтай мөргөлдчихсөн урд тал нь эвдэрсэн, нөгөө машины хажуу тал урд тал нь эвдэрсэн байдалтай байсан. Нөхрөөсөө юу болсон талаар асуутал үүрэглэж байгаад мөргөлдчихлөө гэж хэлж байсан. Осол болох үед би унтаад явж байсан болохоор яаж мөргөлдсөнийг хараагүй. Манай нөхөр машин жолоодоод ар талд нь би 5 настай М.Анхилуун, 1 нас 5 сартай М.Мөнхжин хоёр охинтойгоо суугаад миний хажууд нөхрийн хамаатан Азбаяр гээд залуу сууж явсан. Урд талын суудалд хүн суугаагүй. 3 том хүн 2 хүүхэд зорчиж явсан. Би бол согтууруулах ундаа хэрэглэж байхыг нь бол хараагүй ээжийнд очоод хоёр гурван аяга айраг ууж байсан. Миний болон хүүхдүүдийн биед ямар нэгэн гэмтэл бэртэл учраагүй. Манай нөхөр болон Азбаяр гэх залуу бас гэмтэж бэртээгүй. Миний зүгээс гаргах санал гомдол байхгүй. Биед гэмтэл бэртэл, зовуурь байхгүй...гэх мэдүүлэг /хх-64-65/,

 

- Иргэний нэхэмжлэгч : 2022 оны 02 дугаар сарын 04-ний орой Сүхбаатар аймгийн ******* сумаас урагш 50 орчим километрт хөдөө байдаг үеэлүүд болох Мөнх-Эрдэнийн хамт тэдний ээжийнх рүү очиж золголт хийчихээд 23 цагийн үед буцаад аймаг руу явж байсан. ******* сум руу орох гээд сумын урд явж байсан. Би жоохон согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор ******* машин жолоодоод би арын суудалд нь суугаад явж байтал урдаас нэг хурц гэрэлтэй машин ирж явсан. Тэгээд намайг харахад буруу буюу баруун гар талаар зөрөх гээд байгаа ч юм шиг харагдаад байсан. Тэр машин тулж ирээд нэг мэдсэн мөргөлдсөн. Нөгөө хүмүүс цагдаа дуудсан. Мөнх-Эрдэнийн эхнэр болон 2 хүүхэд нь надтай хамт арын суудалд суугаад ******* машин жолоодоод тавуулаа явсан. ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар нь мэдэхгүй, би жолоогоо шилжүүлж өгсөн. Мөнх-Эрдэнийн ээжийнд очоод би 3 хундага архи уусан. Тэгээд хөдлөхдөө ******* машин бариад аймаг руу гарсан. Би Мөнх-Эрдэнийг архи ууж байхыг нь хараагүй болохоор машинаа бариулаад явж байсан. Би өөрөө хэрэглэсэн байсан болохоор *******эс согтууруулах ундаа үнэртэхгүй байсан. Надад ямар нэгэн бэртэл гэмтэл зовуурь байхгүй. Миний зүгээс гаргах санал гомдол байхгүй. Тээврийн хэрэгсэлтэй холбоотой нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй.Тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Би тээврийн хэрэгсэлтэй холбоотой хохирол нэхэмжлэхгүй...гэх мэдүүлэг /хх-48-47/,

 

-Гэрч : 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар аймгаас Шилийн богдын чиглэлд хадам дүү Приус 20 маркийн машинтай эхнэр *******, хадам дүү Жамъянсүрэн, Жамъяандорж, манай дүүгийн охин Ч.Ууганзаяа бид 5 хамт аймгаас 22 цаг өнгөрөөж гарсан. Шөнийн 00 цагийн  үед байх ******* сумаас гараад Жамъянсүрэн машин бариад явж байтал өөдөөс машин явж харагдсан. Тэр машин нилээн ширүүн явж харагдахаар нь наадах чинь эвгүй яваад байна шүү гэж хэлтэл манай дүү замаа чөлөөлөөд баруун гар талруугаа шахтал тэр машин урдаас орж ирээд мөргөсөн..гэх мэдүүлэг /хх-73/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн ******* цус гэсэн хаягтай цуснаас 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх  дүгнэлт /хх-76-77/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Г.Жамъянсүрэн цус гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй...” гэх  дүгнэлт /хх-82-83/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 135 дугаартай “... биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх  дүгнэлт /хх-87-88/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 134 дугаартай “...*******ын биед хүзүүний 5 дугаар нугалмын хугарал тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний байдлаас хамаарна...” гэх  дүгнэлт /хх-91-92/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 136 дугаартай “... биед тархи доргилт, хэвлий болон нурууны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид дээрх гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх  дүгнэлт /хх-96-97/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 137 дугаартай “... биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх  дүгнэлт /хх-101-102/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 142 дугаартай “... биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх  дүгнэлт /хх-106-107/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 141 дугаартай“... биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх  дүгнэлт /хх-110-111/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 140 дугаартай “... биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх  дүгнэлт /хх-114-115/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 150 дугаартай “... биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх  дүгнэлт /хх-120-121/,

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 183 дугаартай “...М.Мөнх-Эрдэнийн биед гэмтэл тогтоогдсонгүй...” гэх  дүгнэлт /хх-126-127/,

 

- 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 02 дугаартай “..Тоёота Приус 20 маркийн 11-83 СҮА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”, тээврийн хэрэгсэл байрлах явах 11.1 Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...”, тоёота приус 20 маркийн 30-99 СҮҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй байна...” гэх Мөрдөгчийн магадалгаа /хх-31-33/,

 

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-11-19/,

  • Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-26,29/

 

- Сүхбаатар аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвийн их эмч тодорхойлолт /хх-119,128,129/

 

- Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-136/

 

- М.Мөнх-Эрдэнийн иргэний үнэмлэхийн лавлагаа,тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-139-143/

 

  • Хохирогч *******ын хохирлын баримтууд /хх-146/

 

- Хаан банкны орлогын мэдүүлэг /Иргэний нэхэмжлэгч 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /хх-148/

 

- Хохирогч *******ын Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гаргасан “Мөнх-Эрдэнийн зүгээс миний хохирлыг шүүх хуралдаанаас өмнө барагдуулсан. Одоо надад гаргах гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.Тиймээс шүүх хуралдаанд оролцохгүй...”  гэх хүсэлт зэрэг баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүгдэгч ******* нь 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө 00.30 цагийн үед Сүхбаатар аймгийн ******* сумын төвөөс урагш 5 км-т Шилийн богд явах замд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 11-83 СҮА улсын дугаартай Тоёота Приус 20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох., тээврийн хэрэгсэл байрлах явах 11.1 Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцногэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас жолоодож явсан 30-99 СҮҮ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зорчигч *******ын биед “ хүзүүний 5 дугаар нугалмын хугарал” бүхий хүндэвтэр хохирол, биед “ тархи доргилт, хэвлий болон нурууны зөөлөн эдийн няцрал” бүхий  хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

2. Дээрх үйл баримтын талаар шүүгдэгч ******* мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд “....

 

...” гэж мэдүүлж, гэм буруугийн талаар маргаагүй ба энэ нь хохирогч *******ын “...2022 оны 02 дугаар сарын 04-нөөс 05-нд шилжих шөнө Сүхбаатар аймгаас Шилийн богд чиглэлд явж байсан. Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн арын суудалд унтаад явж байтал гэнэт тас гээд нүдэнд гал бутраад явчихсан. Тэгээд юу болсныг хартал машинтай мөргөлдчихсөн байсан. Хүзүүгээ дээшлүүлэх гэтэл хүзүү хөдлөхгүй болсон байсан” гэх,

иргэний нэхэмжлэгч “ 2022 оны 02 дугаар сарын 04-өөс 05-нд шилжих шөнө ******* сумаас гараад Шилийн богд чиглэлд миний 30-99 СҮҮ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг манай ах Г.Жамъянсүрэн машин бариад явж байтал нэг машин ойртож ирж байсан. Ах гэрлээ шилжүүлээд зөрөх гээд зам тавьж өгтөл манай машины жолоочийн эсрэг талаас буюу миний сууж явсан талаас ирээд хүчтэй мөргөсөн ” гэх,

иргэний нэхэмжлэгч Г.Жамъяансүрэнгийн “ ******* сумаас Шилийн богдын чиглэлийн замаар гараад 5 км орчимд явж байтал миний урдаас машин хурдтай ирж байсан. Тухайн үед би ирж байгаа машинд зам тавьж өгөх санаатай хурдаа хасаад замын баруун тал руу үрүүлээ дарахад урдаас ирж байсан машин зүүн тал руугаа буюу ертөнцийн зүгээр баруун тал руу дарж миний өөдөөс эгц орж ирээд миний машиныг мөргөж замаас гаргасан” гэх,

гэрч “...2022 оны 02 дугаар сарын 04-ний шөнө 00 цаг 30 минутын үед буцаад ******* сумын урд манай нөхөр ******* машин жолоодоод би жолоочийн ар талын суудалд 1 нас 5 сартай охин Мөнхжинг өвөр дээрээ аваад унтаад явж байсан. Нэг мэдсэн түс тас гээд машин юм мөргөх шиг болсон. Сэрээд хартал манай машин нэг машинтай мөргөлдчихсөн урд тал нь эвдэрсэн, нөгөө машины хажуу тал урд тал нь эвдэрсэн байдалтай байсан. Нөхрөөсөө юу болсон талаар асуутал үүрэглэж байгаад мөргөлдчихлөө гэж хэлж байсан ” гэх,

иргэний нэхэмжлэгч “би жоохон согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор ******* миний машиныг жолоодоод би арын суудалд нь суугаад явж байтал урдаас нэг хурц гэрэлтэй машин ирж явсан. Намайг харахад буруу буюу баруун гар талаар зөрөх гээд байгаа ч юм шиг харагдаад байсан. Тэр машин тулж ирээд нэг мэдсэн мөргөлдсөн. Мөнх-Эрдэнийн эхнэр, 2 хүүхэд нь надтай хамт арын суудалд сууж явсан. ******* нь согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх талаар нь мэдэхгүй. Надад ямар нэгэн бэртэл гэмтэл зовиур байхгүй. Тээврийн хэрэгсэлд хохирлын үнэлгээ хийлгэх шаардлагагүй. Би тээврийн хэрэгсэлтэй холбоотой хохирол нэхэмжлэхгүй...” гэх,

гэрч “...хадам дүү Приус 20 маркийн машинтай эхнэр *******, хадам дүү Жамъянсүрэн, Жамъяандорж, манай дүүгийн охин Ч.Ууганзаяа бид 5 хамт аймгаас 22 цаг өнгөрөөж гарсан. Шөнийн 00 цагийн  үед байх ******* сумаас гараад Жамъянсүрэн машин бариад явж байтал өөдөөс машин явж харагдсан. Тэр машин нилээн ширүүн явж харагдахаар нь наадах чинь эвгүй яваад байна шүү гэж хэлтэл манай дүү замаа чөлөөлөөд баруун гар талруугаа шахтал тэр машин урдаас орж ирээд мөргөсөн...” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн ******* цус гэсэн хаягтай цуснаас 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх,

шинжээчийн 134 дугаартай: “...*******ын биед хүзүүний 5 дугаар нугалмын хугарал тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх,

шинжээчийн 136 дугаартай “... биед тархи доргилт, хэвлий болон нурууны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..” гэх дүгнэлтүүд, Мөрдөгчийн магадалгаа, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.

 

3. Энэ хэрэгт мөрдөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2. “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоох ” заавал шинжилгээ хийлгэх зохицуулалтын дагуу тогтоол гарган хохирогч *******, иргэний нэхэмжлэгч Г.Жамъяндорж, гэрч Э.Төмөрбаатар, Б.Эрдэнэцэцэг, М.Анхилуун, М.Мөнхжин,Г.Азбаяр, ******* нарын биед учирсан гэмтлийг тогтоолгохоор шинжээч томилж дүгнэлт гаргуулсан нь хууль зүйн үндэслэлтэй хийгээд шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 134 дугаартай “...*******ын биед хүзүүний 5 дугаар нугалмын хугарал тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх, 136 дугаартай “... биед тархи доргилт, хэвлий болон нурууны зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх Э.Төмөрбаатарт холбогдох 137, 142,   141, 140, 150, М.Мөнх-Эрдэнийн 183 дугаартай дүгнэлтүүдийн талаар оролцогчдоос гомдол гараагүй байна.

 

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дугаар зүйлийн 2.3. Гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.3.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан; 2.3.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр /15-30 хувь/ тогтонги алдагдсан” гэж заасан хамаарахаар бөгөөд хохирогч *******ын биед учирсан “хүзүүний 5 дугаар нугалмын хугарал...” нь дээрх журмын 2.3.1. “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш буюу удаан хугацаагаар сарниулсан” шинжид хамаарч байгааг дурдъя.  

 

3. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1. “ Мөрдөгч энэ хуулийн 27.1 дүгээр зүйлд заасан шинжилгээг шинжээч томилж хийлгэх шаардлагагүй, мөрдөн шалгах ажиллагаа явуулж тогтоох боломжтой, эсхүл өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд тогтоох боломжтой гэж үзвэл магадалгаа гаргаж болно” гэж заасны дагуу мөрдөгч М.Азбаяраас  шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн холбогдсон зам тээврийн осол нь Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн талаар магадалгаа гаргасан нь хууль зөрчөөгүй, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтад үндэслэгдсэн, тухайн хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байх ба магадалгаатай холбогдуулан оролцогчдоос гомдол гаргаагүй байна.  

 

 Хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн мэдүүлгийг үндэслэвэл шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, ядарсан нойрмоглсон үедээ машин жолоодон, урдаас ирж буй тээврийн хэрэгсэлд зам тавилгүй, машины жолоог хэтрүүлэн дарж өөдөөс ирж явсан тээврийн хэрэгслийг мөргөж осол гаргасан буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”, тээврийн хэрэгсэл байрлах явах 11.1 Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэж заасныг тус тус зөрчсөн байгааг дурдья.

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  байсан нь шинжээчийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай: “...Шинжилгээнд ирүүлсэн ******* цус гэсэн хаягтай цуснаас 0.7 промилли спиртийн агууламж илэрсэн нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогджээ.

 

4. "Зам тээврийн осол" гэдэг нь зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг ойлгодог байна.

 

Хууль зүйн ойлголтоор Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт нь Засгийн газраас баталж гаргасан бүх нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ бөгөөд авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хор уршиг учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй хэрэг юм.

 

Тухайн гэмт хэргийн объектив тал нь авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны

хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл бөгөөд энэ хэргийн объект нь хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрх байдаг.

 

5. Үйлдэл болон хор уршиг хоорондоо дараалсан шинжтэй байж, гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байхыг шалтгаант холбоо гэх бөгөөд шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн зам тээврийн осол гаргасан үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь  хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

 

6. Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн хувьд согтууруулах ундаа хэрэглэсэн, ядарсан  үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүйг буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлаж, урьдчилан мэдэж байсан боловч тухайн цаг хугацаанд зам дээр тулгарсан саадыг гаргахгүй байж чадна гэж тооцон тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зогсоолгүйгээр хөдөлгөөнийг үргэлжлүүлэн жолооны хүрдийг зүүн тал руу нь хэт дарсны улмаас осол гаргаж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

 

7. Прокуророос шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн согтууруулах ундаа хэрэглэн зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан дээрх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн, улсын яллагчаас шүүх хуралдаанд түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн шинжийг агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Тодруулбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн үндсэн үндсэн шинж нь “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” тохиолдолд хангагдах бөгөөд тухайн гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэх нь уг хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийн шинжтэй байна.

 

Иймд шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машин жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах тул түүнийг тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч эд хөрөнгөд учруулсан хохирлыг тус тус нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай ба тухайн хэрэг үйлдсэн нөхцөл байдал буюу тэдгээрийн гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан үзэж тэдгээрт эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй гэж үзнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг үндэслэвэл түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой гэж шүүх үзлээ.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8/найм/ сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт заасны дагуу тэдгээрт дээрх тэнссэн хугацаанд “оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******д хүлээлгэсэн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг оршин суух харьяаллаар Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгана.

 

Хохирлын талаар:

 

          1. Шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр хохирогчийн нэхэмжилсэн эмчилгээний зардал 1.800.000 төгрөгийг, мөн иргэний нэхэмжлэгч эд хөрөнгөд учирсан хохирол 5.000.000 төгрөгийг тус тус нөхөн  төлсөн болох нь иргэний нэхэмжлэгч шүүхийн мэдэгдэх хуудсанд бичигдсэн хариу тайлбар, хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлт зэргээр нотлогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд түүний хувьд бүрэн эдгэрээгүй, цаашид эмчлүүлэх шаардлагатай, гэм хорын хохирол бүрэн, дүүрэн арилаагүй гэж үзвэл тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эмчилгээний болон бусад зардал, хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Бусад:

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй бөгөөд М.Мөнх-Эрдэнийн №1141064 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж хүргүүлнэ.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* Мөнх-Эрдэнийг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчин хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8/найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Шүүгдэгч *******д дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх ” албадлагын арга хэмжээ авч, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь дээрх тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах зохицуулалттайг анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч М.Мөнх-Эрдэнийн №1141064 дугаартай жолоочийн үнэмлэхийг Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвд шилжүүлэхийг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5  дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Я.Ханд нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

9.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, хохирогч *******, иргэний нэхэмжлэгч Г.Жамъяндорж, Г.Азбаяр  нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН