Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/59

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 03 сарын 31 өдөр

        2022/ШЦТ/59      

 

сум

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч, хяналтын прокурор Б.Энх-Амгалан,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ханджаваас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох 2230000520082 дугаартай хэргийг 2022 оны 03 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, *******, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүү нарын хамт Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг “*******” гэх газарт оршин суух,

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 сарын 18-ны өдрийн 42 дугаар шийтгэх тогтоолоор 1 жил 11 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

/РД:*******/ ******* овгийн **************

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******”  зоогийн газрын гаднаас Г.Анхбаярын эзэмшлийн Орро А53 маркийн гар утсыг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш 720.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ын уурхайд ажилладаг. 840.000 төгрөгийн цалин авдаг...гэв.

 

 

Эрүүгийн 2230000520082 дугаартай хэргээс:

 

-Яллагдагч *******гийн: 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр манай ажлын газрын хүмүүс нийт 10-лаа сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*******” зоогийн газрын караокед шинэ жилээ тэмдэглэсэн. Тухайн өдрийн шөнө буюу 2021 оны 12 дугаар сарын 25-аас 26-нд шилжих шөнийн 00 цаг гээд ******* зоогийн газар хаагаад бид нар тухайн газраас бөөндөө гарахад Г.Анхбаяр нь уусан архиндаа согтоод гадуур хувцсаа өмсөхгүй гүйгээд явахаар нь ардаас нь Г.Анхбаяр ахыг барьж аваад бид нар бөөндөө таксинд суугаад Г.Анхбаяр ахыг түрүүлээд гэрт нь хүргэж өгөөд үлдсэн хүмүүс нь гэр гэр рүүгээ явцгаасан. Гэртээ очоод өөрийнхөө эд зүйлсийг бүртгэж үзэхэд миний хаан банкны виза карт байхгүй байхаар нь өглөө эрт босоод явсан газруудаар хайж үзэхээр болоод унтсан. Маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 26-ны өглөөний 06 цаг гээд босоод ******* зоогийн газрын ойролцоо өөрийнхөө виза картыг хайж үзэхээр явсан. Тэгэхэд зүүн бүс худалдааны төвийн урд талд байдаг модны хажуу талд “Орро” гэсэн бичиглэлтэй гар утас байхаар нь тухайн утсыг аваад үзэхэд цэнэггүй байхаар нь авсан. Тэгээд ******* зоогийн газрын баруун талаас өөрийнхөө виза картыг олсон. Гэртээ очоод тухайн утсанд эхнэрийн сим картыг хийж байгаад цэнэглэж асаагаад формат хийсэн. Гар утсанд формат хийхээр дотор байгаа бүх зүйлс устаж алга болдог. Би тухайн гар утсыг өөрөө олсон учраас формат хийсэн, тэрнээс Г.Анхбаярын гар утас гэдгийг мэдсэн байсан бол тухайн хүнд шууд өгөх байсан. Тэгээд би тухайн гар утсыг өөрөө 10 гаруй хоног ашиглаж байгаад мөнгөний хэрэг гараад сумын танил ах гэх хүнд 500.000 төгрөгт бодож даагаар худалдан борлуулсан бөгөөд тус даагыг сүүлд нь авахаар бид хоёр тохиролцсон. Тэгээд би тухайн утсыг д ахад хэсэг хугацаанд бариулж байхад цагдаагийн байгууллагаас уг асуудлын талаар хэлээд над руу залгахаар нь би тухайн хүн рүү уг асуудлын талаар хэлээд тухайн утсыг би өөрөө авсан.Тус утас одоо надад байна. Харин тус гар утсанд байсан сим картыг нь хайгаад олохгүй байгаа.Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-69-71/

 

- Хохирогч Г.Анхбаярын: Би 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ажлын хүмүүстэйгээ шинэ жилийн баярыг тэмдэглэж байгаад өөрийнхөө хариуцлагагүй байдлаасаа болоод өөрийн эзэмшлийн Орро А53 загварын гар утсаа гээгдүүлсэн. Тухайн гар утсыг хамт ажилладаг ******* олсон юм байсан. Би тухайн гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан учраас надад тухайн хүнд холбогдуулан гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-28/, 

 

-Гэрч ы: Би Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 8  дугаар багийн малчин иргэн. Миний хүү Г.Анхбаяр нь 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ******* зоогийн газарт шинэ жил тэмдэглэх гэж яваад өөрийн эзэмшлийн Орро А53 маркийн гар утсыг гээгдүүлсэн. Өөрөө ажилтай байдаг тул би цагдаагийн байгууллагад энэ талаар гомдол гаргаж байна...гэх мэдүүлэг /хх-31-32/,

 

-Гэрч : Би Сүхбаатар аймгийн ******* сумын 3 дугаар баг “Дов-Ухаа” гэх газарт эхнэр, 3 хүүхдүүдийн хамт мал маллаж амьдардаг. Манай сумын танил дүү ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шиг санаж байна, тухайн өдөр миний утас руу залгаад ахаа та андройд утас авах уу гэхээр нь үзэж шалгаж байгаад авна гэхэд таны байгаа газарт би яваад очлоо гээд утсаа тасалсан. Тэгээд би *******тэй уулзаад тухайн утсыг нь үзэхэд шинэ утас байсан бөгөөд ард талдаа 4 ширхэг хяналтын камертай, хөх цэнхэр өнгөтэй, дэлгэц болон шил нь наалт нь хагарч зуурсан зүйлгүй байхаар нь хэдэн төгрөгөөр зарах гэж байгаа талаар асуухад нэг даагаар өгнө гэсэн. Ямар учраас уг утсыг зарах гэж байгаа талаар асуухаар нь мөнгөний хэрэг болоод зарах гэж байна гэхээр нь тухайн утсыг би худалдан авахаар тохиролцож авсан. ******* нь хэсэг хугацааны дараа надаас даага авахаар болоод явсан. Уржигдар буюу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ******* нь над руу залгаад миний танд зардаг утас байгаа талаар асуухаар нь би өөрөө тус утсыг барьж байна гэхэд ахаа би тантай хийсэн худалдаа наймаагаа болилоо наад утсаа над руу явуулчих гэхээр нь тухайн утсыг *******д өгч явуулсан...гэх мэдүүлэг /хх-38-39/,

 

- Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 2202046 дугаартай: “Орро A52” маркийн гар утасны зах зээлийн үнийг 720,000 төгрөгөөр үнэлсэн...гэх дүгнэлт /хх-46-57/,

 

  • Юнител ХХК-ийн лавлагаа /хх-9-14/

 

- Орро гар утсыг хураан авах тухай Прокурорын 2022 оны 02 сарын 25-ны өдрийн 24 дугаартай тогтоол, гар утасны гэрэл зураг /хх-17-19/

 

  • Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-20/

 

- *******гийн Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-73/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 ны 02 сарын 18-ны өдрийн 42 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-78/

 

- *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-92-94/

 

-*******гийн Хаан банкны депозит дансны хуулга /хх-95-104/

 

-*******гийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гарсан “...хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учраас хэргийг минь түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх  хүсэлт /хх-116/

 

-Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай прокурорын санал /хх-120-121/ зэрэг болно.

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1.Шүүгдэгч ******* 2021 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын 7 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******”  зоогийн газрын гаднаас охирогч Г.Анхбаярын гээгдүүлсэн  Орро А53 маркийн гар утсыг олж бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

2. Шүүгдэгч *******гийн зүгээс дээрх үйл баримтыг үгүйсгээгүй, мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч мэдүүлсэн хийгээд энэ нь хэрэгт авагдсан хохирогч Г.Анхбаяр, гэрч , нарын мэдүүлгүүд, Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдсон, хэрэгт хөдөлбөргүй тогтоогджээ.

 

3. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс хохирогч Г.Анхбаярт учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн хийгээд хохирогч Г.Анхбаярын Орро А53” маркийн гар утасны зах зээлийн үнийг 720000 төгрөгөөр тогтоосон “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн талаар хохирогч Г.Анхбаяр, шүүгдэгч ******* нараас маргаагүй байна.

 

Дээрх эд хөрөнгийн үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байгааг дурдъя.

 

4. Прокуророос шүүгдэгч *******гийн, хохирогч Г.Анхбаярын Орро А53” маркийн гар утсыг завшсаны улмаас бусдад 720000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргээр зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн, шүүх хуралдаанд улсын яллагчаас түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгчийн үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т "үлэмж хэмжээний хохирол" гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг; 4.3-т “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” ойлгохоор тодорхойлсон ба хуулийн дээрх зохицуулалтаар шүүгдэгч *******гийн, хохирогч Г.Анхбаярын Орро А53 маркийн гар утсыг завшиж түүнд учруулсан 720000 төгрөгийн хохирол нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

 

5. “Гээгдэл эд хөрөнгө” гэдэг нь гэм буруутай этгээдийн ямар нэг оролцоогүй, өмчлөгч буюу эзэмшигч, ашиглагчийн хайхрамж, болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж, орхигдсон, тухайн үед эзэн нь хэн болох нь мэдэгдэхгүй эд зүйл, эд хөрөнгийг ойлгодог.

Гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн объектив тал нь өмчлөгчийн хүсэл зоригоос гадуур хаягдсан эд хөрөнгийг олж авсан этгээд өөрийн өмч мэт захиран зарцуулах эрхтэй болж, ашиглан завшиж байгаа шууд санаатай үйлдлээр илрэх бөгөөд энэ хэргийн объект нь бусдын өмчлөх эрх байдаг.

 

Иргэний хуулийн 116.1-д “Гээгдэл эд хөрөнгө олсон этгээд тухайн эд хөрөнгийн өмчлөгч буюу шаардах эрх бүхий этгээдэд нэн даруй мэдэгдэж, хүлээлгэн өгөх үүрэгтэй. Хэрэв тийм этгээд байхгүй бол орон нутгийн захиргааны буюу цагдаагийн байгууллагад мэдэгдэж, тухайн эд хөрөнгийг хадгалж хамгаалах, эсхүл тэдгээр байгууллагад шилжүүлэх үүрэгтэй” гэж зохицуулсан ба шүүгдэгч *******гийн хувьд дээрх үүргээ биелүүлэлгүй хохирогч Г.Анхбаярын Орро А53 гар утсыг бусдын өмчлөлийнх болохыг мэдсээр байж бусдад зарж борлуулан завшсан нь хэрэгт хангалттай нотлогджээ.

 

6. Шүүгдэгч *******гийн, хохирогч Г.Анхбаярын гээгдэл эд хөрөнгө болох гар утсыг завшиж 720000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл, хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

7. Шүүгдэгч *******г гэмт хэргийг шунахайн сэдэлтээр гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Тэрээр бусдын бусдын эд хөрөнгийг хууль бусаар авч болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу тухайн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг ухамсарлаж мэдсээр атлаа хувийн хэрэгцээгээ хангах, амар хялбар аргаар эд хөрөнгө олох зорилгоор хохирогч Г.Анхбаярын Орро А53 гар утсыг завшиж хохирогчийн эд хөрөнгөд зориуд хохирол учруулжээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзэх учиртай.

 

Шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан эдийн хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд орших бөгөөд шүүгдэгч ******* нь гэм буруугаа ухамсарлаж байгаа, хохирогч хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй буюу хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасны дагуу түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Тухайлбал, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Анхбаярт учирсан хохирол буюу гар утсыг буцаан өгч хохирлыг нөхөн төлсөн, хохирогч хор уршигтай холбоотой гомдол, нэхэмжлэл гаргаагүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж хэрэгт мэдүүлсэн нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

*******гийн зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Анхбаярын эд хөрөнгөд учирсан Орро А53 гар утсыг хохирол нөхөн төлөгдсөн буюу уг гар утсыг буцаан хүлээлгэн өгсөн болох нь Эд зүйл буцаан өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр тогтоогдох тул түүний түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Бусад:

 

1. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт **************г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар ялтан ******* нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг хуулиар тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож тус тус хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

5.Шүүхийн шатанд шүүгдэгч *******д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэгт иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Г.Анхбаярт учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.   

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН