Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Мандахнаран,

шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  216 дугаар зүйлийн 216.2, 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******ад холбогдох 2015 0108 0526 дугаартай эрүүгийн хэргийг 2016  оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, ******* ******* аймгийн *******ын *******д ажилтай, ам бүл 1, ******* аймгийн , , , тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаартай, ******* овогт *******гийн ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн орчимд ******* аймгийн ийн нутаг дэвсгэрт улсын дугаартай “Тоёота Аллекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 2.5а, 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчин улсын дугаартай “Ниссан Вингроүд” маркийн тээврийн хэрэгслийг мөргөж 1,290,000 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гарган, улмаар ослын газрыг санаатайгаар орхин зугтаасан, мөн уг хэрэгт шалгагдаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ны нутаг дэвсгэрт байрлах ын зам дээр улсын дугаартай “Тоёота Аллекс” маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 8.11, 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчин марк болон улсын дугаар нь тодорхойгүй том оврын ачааны машины араас мөргөж осол гаргаснаас түүний машинд зорчиж явсан Т.ын биед хүнд, Б.ы биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Х.******* нь 2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 23 цагийн орчимд ******* аймгийн ийн нутаг дэвсгэрт “Тоёота Аллекс” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.5а, 2.7а, 9.2 дахь заалтуудыг зөрчсөний улмаас “Ниссан Вингроүд” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 1,290,000 төгрөгийн хохирол учруулан зам тээврийн осол гарган, улмаар зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, мөн уг хэрэгт шалгагдаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ны нутаг дэвсгэрт байрлах ын чиглэлтэй замд “Тоёота Аллекс” маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11, 9.1, 9.2 дахь заалтуудыг зөрчин марк болон улсын дугаар нь тодорхойгүй том оврын ачааны тээврийн хэрэгслийн араас мөргөн зорчигч явсан Т.ын биед хүнд, Б.ы биед хөнгөн зэргийн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Х.******* шүүхийн хэлэлцүүлэгт: “2015 оны 08 дугаар сарын 29-ний өдөр ******* аймгийн Шивээ овоо сумын нутаг дэвсгэрт сум руу явж байсан. Уурхайн хажууд зогсож байсан 2 машины наана нь зогсож байсан автомашиныг араар дарж гарсан чинь цаана нь байсан автомашины цаагуур дарж чадаагүй мөргөсөн. Тэгээд үед хэргийн газраас сандраад зугтсан. Уг хэрэгт шалгагдаж байх хугацаандаа 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр найз тэй хамт сумаас Улаанбаатар хот орохоор гарсан. Замдаа би дэлгүүрээс ундаа аваад гараад ирэхэд найз ийн танидаг хоёр хүн “хот орно” гэсэн. Тэгээд бид 4 хамт явсан. Миний гар утас 2-3 удаа дугарахаар нь авах гэж байгаад автомашинаа дарж амжилгүй хүнд даацын автомашины араас мөргөж Налайх дүүрэгт зам тээврийн осол гаргасан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэх,

Хохирогч П.ийн мөрдөн байцаалтад өгсөн “Би “” ХХК-д хийдэг юм. 2015 оны 8 дугаар сарын 29-ний орой цагийн үед гийн уурхайн , // хэсэгт манаа хийх гэж очсон. Тэгээд төмөр замын торны гадна талд өөрийнхөө улсын дугаартай Ниссан вингрөүд маркийн машиныг тавьж орхиод төмөр замын эсрэг тал руу явган гарч манаанд гарсан. Миний машин тавьсан байсан газар намайг очихоос өмнө манай ажлын цагаан өнгийн авто машинаа тавьчихсан байсан юм. Тэгээд 2015 оны 8 дугаар сарын 30-ны өглөө 06 цагт ажлаасаа буугаад Улаанбаатар хот явах гэсэн чинь миний машины зүүн гар талын урд хэсгээр мөргөчихсөн байсан. Тэр үед ы машин тавьсан байрандаа байсан. Би цагдаа дуудаад цагдаа нар ирж ослын газар үзлэг хийхэд машинаа аваад явчихсан байсан. ы машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учраагүй байсан. ...Миний авто машинд хохирол учруулсан Х.******* нь 2015 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр өөрийнхөө дугаарын гар утсаар миний Хаан банкны тоот данс руу 1.0 сая төгрөгөөр 2 удаа, 0.5 сая төгрөгөөр 1 удаа нийт 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгийг шилжүүлсэн. Одоо надад учирсан хохирол бүрэн төлөгдөж миний хувьд Х.*******аас мөнгө төгрөг нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй болсон...” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 32-36 дугаар тал/

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн “Миний албан ёсны хаяг аймгаар явдаг боловч ******* аймгийн Шивээговь сумын т нөхөр охины хамт амьдардаг. Тэр орой 21 цагийн үед ий гэрт нь хүүхэдтэйгээ байж байхад гаднаас *******, , нар архи пивотой орж ирсэн. Тэгээд тэд нар авчихсан архи пивоо хувааж ууцгааж дуусаад ******* орж архи авч ирье гэсэн. Би жоохон хүүхэдтэй байсан болохоор архи уугаагүй байсан юм. Тэгээд хоорондоо ярилцаж байгаад , ******* бид 3 *******ын машинтай явахаар болсон. ******* өөрийнхөө улсын дугаартай авто машинаа жолоодон би урд талын зорчигчийн суудалд, арын суудалд сууж явсан. Тэгж яваад гийн уурхайн цэнхэр ын харалдаа руу явж байхад замын зүүн гар талд тавьсан байсан нэг авто машиныг мөргөх гэж байсан бөгөөд тэр машинаас хажуу тийш нь дараад гарахад цаад талд нь байсан машиныг мөргөсөн. Тухайн үед их хурдтай явж байсан. Тэгээд бид нар осол болсон газар авто машинтайгаа зогсоод би *******ад “автомашин мөргөчихлөө шүү дээ” гэсэн чинь ******* буугаагүй шууд хөдөлж яваад уурхайн хаялага нууран дээр очоод бууж машинаа харсан. Тэгээд тэндээсээ дээр ирээд ******* найз ий гэрийн хашаанд авто машинаа авч ирж орхисон. Тэр шөнөө манай нөхөр ийг Шивээгээс дуудаад “ирж ав” гэж хэлсэн. Тэгээд манай нөхөр шөнийн 01 цаг өнгөрч байхад ирж *******, бид гурвыг ирж авсан.” гэх мэдүүлэг,

/1хх-ийн 39-40 дүгээр тал/

******* аймгийн Замын цагдаагийн тасгийн 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 8 дугаар: “1. улсын дугаартай авто машины жолооч П. нь МУ-ын ЗХД-ийн 11.1 Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй (хөвөөгүй) бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. 11.4 Суурин газрын гаднахь замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд, эсвэл замаас зайдуу газарт зогсооно. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлнө.

2. дугаартай автомашины жолооч Н. нь МУ-ын ЗХД-ийн 11.1 Жолооч тээврийн хэрэгслийг замын баруун гар талд зорчих хэсгийн хашлаганд шахаж, хашлагагүй замд зорчих хэсгийг чөлөөлж зогсооно. Хэрэв зорчих хэсгийг чөлөөлөх боломжгүй (хөвөөгүй) бол түүний зах руу аль болох шахаж зогсооно. 11.4 Суурин газрын гаднахь замд амрах, хонох зэргээр удаан зогсохдоо тээврийн хэрэгслийг тусгай зориулсан талбайд, эсвэл замаас зайдуу газарт зогсооно. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлнө.

3. Toyoto Allex маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн жолооч Г.******* нь МУ-ы ЗХД-ийн 2.5 а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; в/зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; 2.7 а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 9.2 Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

4. Зам тээврийн осол гарсан даруйд жолооч Х.******* нь тээврийн хэрэгслээ нэн  даруй зогсоож тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргэтэй.

5. Шинэ нөхцөл байдалд нь жолооч П., Н. нар нь зорчих хэсгийн зүүн талд Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 11.4 гэсэн заалтуудыг зөрчин автомашинаа орхиогүй байсан бол зам тээврийн осол гарахгүй байх үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт,

/1хх-ийн 93-95 дугаар тал/

Хохирогч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн “Миний бие нь аймгийн суманд байрлах Төмөр замын т өртөөнд эхнэрийнхээ хамтаар ажилтай. 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Улаанбаатар хот явах ажил гараад төв замын дэргэд байх “” гэх дэлгүүрт ороод гараад ирсэн чинь дэлгүүрийн үүдэнд гэсэн улсын дугаартай автомашин ирээд зогссон. Тэр машин дотроос ******* аймагт ажилтай манай оюутан ангийн залуу буугаад ирсэн. Тэгээд тэй уулзаад “хаа хүргэж явна” гэсэн чинь “би Улаанбаатар хот явж байна. машин дотор жолооч бид хоёроос өөр хүн яваагүй байна” гэсэн. Тэгэхээр нь “эхнэр бид хоёр Улаанбаатар хот орох гэж байгаа юм аваад яваач” гэсэн чинь “жолоочоос нь асууя” гээд асуусан чинь уг машины жолооч зөвшөөрсөн. Тэгээд би жолоочийн арын суудал дээр суугаад явсан. Миний баруун талын суудал дээр манай эхнэр суугаад сумаас 19 цаг 40 минутын үед хөдлөөд явсан. Би хойд талын суудал дээр сууж явахдаа урд талын хоёр суудлын дундуур урдах замаа харж явсан ба заримдаа жолоочийн урд талын хянах самбарыг харж явсан. Жолооч голдуу 120 км/цагийн хурдтай явсан ба Налайх дүүрэг рүү дөхөөд уруу замаар яваад байгаа юм шиг санагдсан ба тэр үед яах ийхийн зуургүй урд талд том машин харагдангуут нь би орилсон чинь жолооч машинаа зогсоож амжилгүй урд явсан том машины хойд талыг мөргөсөн. Тэрнээс хойш би юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдсэн чинь машинаас гарсан. Машин замын баруун талд гарч цасан дээр дөрвөн дугуйн дээрээ зогссон. Машины урд хэсэг цаашаа чихэгдсэн байсан. ...Цагаан тэвштэй Хово маркийн авто машин байх шиг байсан. Ачаатай байсан эсэхийг анзаараагүй. Мөн улсын дугаарыг харж амжаагүй.” гэх мэдүүлэг,

/2хх-ийн 7-8 дугаар тал/

Гэрч Б.ийн мөрдөн байцаалтад өгсөн “2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр баасан гараг байсан ба *******тай хамт Улаанбаатар хот орохоор болоод 18 цагийн үед ******* аймгаас гараад явсан ба 19 цаг 30 минутын үед т ороод дэлгүүр орох гээд машинаас буутал оюутны ангийн , нартай таарахад Улаанбаатар хот орох гэж байна гэхээр нь “би бас явж байна машиндаа хоёулханаа явж байгаа суучих” гээд суулгаад хөдөлсөн. Тэгээд 21 цагийн үед Налайх руу ороод төмөр замын гармын ойролцоо явж байхад ******* гар утас нь дугараад доошоо тонгойгоод авч байсан ба уд том оврын ачааны машин байсан ба *******ыг “хөөе машин” гэхэд ******* утсаа доош нь тавиад зүүн гар тал руугаа дараад нөгөө машины араас мөргөсөн. Бид нар машин замаас гарч өнхөрөөд ард сууж байсан , нар хаалга онгойлгоод бууж байсан. Машин зогсонгуут би хамгаалах бүсээ тайлаад *******ыг хартал ухаан алдсан байхаар нь “сэрээрэй” гэж дуудаад сэрэхгүй болохоор нь машинаас бууж жолооч талын хаалгаар очоод дуудсан боловч сэрэхгүй, гаргах гэтэл машины хаалга онгойхгүй байсан тэгээд цаашаа яваад нар дээр очиход газар хэвтээд орилоод байсан ба ямар нэг цус гарсан зүйл байгаагүй. Харин ы хамарнаас цус гарч байсан би буцаад машинаас нөмрөх юм авч ирээд т нөмрүүлээд буцаад буцаад машин дээр очиход сэрсэн байсан учир хаалгыг оролдож байгаад онгойлгоод *******ыг машинаас гаргаад эмнэлэг дуудсан. Удалгүй эмнэлэг ирсэн. Бүгдийг нь аваад явсан би машинаа манаад цагдаа ирэхийг хүлээж байгаад ирэхээр нь осол зам дээр очиж үзлэг хийхэд нь хамт байлцсан.” гэх мэдүүлэг,

/2хх-ийн 14-16 дугаар тал/

Гэрч Л.ы мөрдөн байцаалтад өгсөн “...Хэргийн газар очиход Х.******* нь эмнэлэгт хүргэгдсэн байсан учир хэргийн газрын үзлэг хийж дуусаад шууд Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдэл орж Х.*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоохоор биеэс нь сувилагчаар цус авахуулж хэрэг бүртгэгч т цусыг материалын хамт хүлээлгэн өгсөн. ...Ослын газарт ачааны машин байгаагүй. Төмөр замын гараман дээр нүүрс асгарсан байсан. Уг ачааны машины араас мөргөсөн гэх улсын дугаартай тээврийн хэрэгсэл ертөнцийн зүгээр зүүн тийш 250 метр зайд өнхөрөөд явчихсан дөрвөн дугуйн дээрээ зогсож байсан. ..Осол болсон газарт очиход тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэг хүн байсан ба өөрөө зааж өгсөн. Мөн аспалтан зам, төмөр замын огтлолцсон хэсэг дээр нүүрс асгарсан, улсын дугаартай саарал өнгийн гупер салж унасан зэргийг үндэслээд анх ачааны машиныг мөргөсөн газрыг “А” цэгээр тэмдэглэж гэрэл зургийн аргаар бэхжүүлэн авсан. ...хэргийн газарт очиход тээврийн хэрэгсэлд зорчиж явсан гэх залуу хэлснээр ачааны машины араас мөргөсөн гэсэн бөгөөд хэргийн газарт ачааны машин байгаагүй тул тухайн үед /Чулуут 69/ постонд гарч байсан цагдаа зохицуулагч ахлах ахлагч Б.*******ад мэдэгдэж нүүрс ачсан арын аль нэг гэрэл нь марк дугаар тодорхойгүй ачааны машин ослын газрыг орхиж явсан байна цааш нь эрэг сурвалжлалтыг дамжуул гэж мэдэгдсэн. Яагаад нүүрс ачсан арын гэрэл дохио хагарсан гэж мэдэгдсэн гэхээр хэргийн газар нүүрс асгарсан улаан шар өнгийн гэрэл дохионы хэлтэрхий байсан. Мөн хэргийн газарт байсан залуу араас нь мөргөсөн гэснийг үндэслээд ингэж мэдэгдсэн.”  гэх мэдүүлэг,

/2хх-ийн 17-18 дугаар тал/

Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтад өгсөн “...Тухайн өдөр би Налайх Улаанбаатар хот орох постон дээр 24 цагаар гарч байсан. ...Тухайн өдөр станцаар хошууч аас Налайх дүүргийн 7 дугаар хороо МТ шатхуун түгээх станцын хажуу төмөр замын гарман дээр том оврын ачааны автомашины араас суудлын авто машин мөргөсөн байна. Том оврын ачааны машин байхгүй байна. Улсын дугаар болон марк тодорхойгүй том оврын ардаа эвдрэл гэмтэл бүхий нүүрс ачсан байж болох том оврын ачааны машиныг шалгаж ажилла. Мөн мэдээллийг цааш дамжуул гэсний дагуу постоор орж, гарч буй том оврын ачааны авто машинуудыг шалгаж ажиллахад ямар нэг эвдрэл гэмтэл сэжиг бүхий тээврийн хэрэгсэл илрээгүй ба цааш нь зүрх дүүргийн пост руу дамжуулж ажилласан. Тухайн үед нүүрс ачсан болон ачаа ачсан том оврын тээврийн хэрэгсэл зөндөө явж байсан.”  гэх мэдүүлэг,

/2хх-ийн 21- дугаар тал/

Гэрч С.ын мөрдөн байцаалтад өгсөн “...Би том оврын ачааны авто машин жолоодож эхлээд одоо 8 жил болж байна. ...Том оврын ачааны авто машин өөрийн жин Ховоны хувьд 16,6 тонн байдаг. Харин суудлын автомашин 1-2 тонн байдаг ба том оврын ачааны машины араас мөргөхөд том оврын ачааны авто машины жин их учир мэдэхгүй хөдлөх ч үгүй байх. Мөн ачааны автомашины ачааны урт 5,80 метр урттай нийт урт 8 метр байдаг учир том оврын ачааны автомашины кабинд сууж байгаа хүн бараг 8 метрийн хол зайд сууж байгаа ба ачааны машины дуу чимээ их хүн араагаар явж байгаа үед моторын чимээ их байдгаас сонсох ч үгүй байх. Ер нь том оврын машинд баргийн зүйл мэдрэгдэхгүй мөн дуу чимээ маш их байдаг учир баргийн зүйл мэдрэгдэхгүй.”  гэх мэдүүлэг,

/2хх-ийн 23 дугаар тал/

Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтад өгсөн “...Би одоо 13 дахь жилдээ том оврын ачааны машин барьж жолоодож байна. ...Мэдэхгүй байх боломжтой учир нь том оврын ачааны авто машин хэмжээ овор, дуу чимээ ихтэй байдаг ба яг ардаас яваа тээврийн хэрэгсэл ч гэсэн ачааны ард байгаа тохиолдолд харагдахгүй. Мөн өөрийн жин ихтэй байдаг. Учир баргийн зүйл мэдэгдэхгүй ачаатай бол араас нь жижиг суудлын авто машин мөргөхөд том оврын ачааны машин хөдлөх ч үгүй. Тэгэхээр том оврын ачааны машины жолооч мэдэхгүй байх боломжтой...”  гэх мэдүүлэг,

/2хх-ийн 24-25 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №08/шэ/575 дугаар:

  1. ын биед гавлын суурь яс, баруун нүдний ухархайн дээд болон доод хана, хацар ясны нийлмэл хугарал, зүүн атгаал ясны далд зөрөөтэй хугарал, нүүрэнд няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. 
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна." гэх дүгнэлт,

/2хх-ийн 29-31 дүгээр тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2015 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №08/шэ/576 дугаар:

  1. ы биед хамар ясны хугарал гэмтэл гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй." гэх дүгнэлт,

/2хх-ийн 32-33 дугаар тал/

2016 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн замын цагдаагийн тасгийн шинжээчийн:

  1. Осол гарахад хүргэсэн шууд шалтгаан нь жолооч Х.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 / Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна./ заалтыг зөрчсөн нь хохирогчийн байцаалтад авагдсан байх тул замын нөхцөлд хурд тохируулаагүй явсан байна.
  2. 1-р асуултаар хариулсан.
  3. Жолооч Х.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8.11 / Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна./ заалтыг зөрчсөн байна.
  4. Тухайн тээврийн хэрэгсэл нь зам тээврийн осолд орох үедээ ямар нэг зогсоох арга хэмжээ авсан тоормосны мөр авагдаагүй байх тул хэдэн км-ын хурдтай явж байсныг тогтоох боломжгүй байна.
  5. Тухайн замын зохион байгуулалт осол гарахад нөлөөлсөн зүйл үгүй.
  6. Жолооч Х.******* нь тухайн нөхцөлд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 / Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна./ заалтыг баримтлан зогсоох арга хэмжээ авах ёстой байсан.” гэх дүгнэлт,

/2хх-ийн 37 дугаар тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/1хх-ийн 5-12, 2хх-ийн 210-214 дүгээр тал/

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний 2015 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн №090 дүгээр үнэлгээ,

/1хх-ийн 17-21 дүгээр тал/

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн ахлах байцаагч Л.ы илтгэх хуудас,

/1хх-ийн 245 дугаар тал/

Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтсийн Хэрэг бүртгэх, Мөрдөн байцаах тасгийн мөрдөн байцаагч цагдаагийн ахмад М.Баярсайхан, цагдаагийн дэслэгч С.Мөнхбаяр нарын тэмдэглэл,

/1хх-ийн 246-249 дүгээр тал/

Автомашины техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт,

/2хх-ийн 39-40 дүгээр тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 69 дүгээр тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 73 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Х.*******ад Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  216 дугаар зүйлийн 216.2, 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт тус тус зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Х.******* нь цагдан хоригдсон хоног болон бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Х.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1053197 тоот жолооны үнэмлэхийг ******* аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, №00739379 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид нь олгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.*******ад ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба  ял хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдоогүй болно.  

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт *******гийн *******ыг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, мөн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас  бусдын  бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Х.*******ыг Эрүүгийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 сар 15 хоног баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар, 4 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Х.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, 3 сар 15 сарын хугацаагаар баривчлах ял дээр, мөн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялын хөнгөн ялыг хүндэд нь багтааж Х.*******ын биечлэн эдлэх баривчлах ялыг 4 сарын хугацаагаар тогтоосугай.  

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дугаар зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.*******ад оногдуулсан 4 сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар Х.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг үндсэн ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Х.*******ын  тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №1053197 тоот жолооны үнэмлэхийг ******* аймаг дахь шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлж, №00739379 дугаартай тээврийн хэрэгсэлийн гэрчилгээг хууль ёсны эзэмшигчид буцаан өгч, хуулбарыг хэрэгт хавсаргасугай.

7. Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө, цагдан хоригдсон хоног болон бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Х.*******ад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЧИНЗОРИГ