Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0125

 

 

 

 

 

 

 

2021 02 10 128/ШШ2021/0125

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Одмаа даргалж, тус шүүхийн 5 дугаар танхимд хийсэн хуралдаанаар,

Гомдол гаргагч: "Э" ХХК,

Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, Н.М,

Гомдлын шаардлага: ...Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын
төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч Ц.О, Н.М нарын 2019 оны 06 сарын 28-ны өдрийн ******* тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц, гомдол гаргагчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагч Н.М, Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ёндон нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагч" ХХК нь шүүхэд гаргасан гомдлын шаардлагадаа: ... Э ХХК нь 2016 оны 02 сарын 26-ны өдрөөс 2018 оны 08 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны Нэмэгдсэн өртгийн албан татварын илүү төлөлт, Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн байдлыг Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газрын Хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.О, Н.М нар хоёр удаагаа шалгаж 2019 оны 06 сарын 28-ны өдөр *** тоот Шийтгэлийн хуудас үйлдсэн.

Шийтгэлийн хуудсаар 165 581 432.30 төгрөгийн нөхөн татвар, 24 219927 төгрөгийн торгууль, 9 420 685.50 төгрөгийн алданги нийт 199 222 044.80 төгрөгийн төлбөр ногдуулсан. Татвар төлөгч нь дараах үндэслэлээр шийтгэлийн хуудсыг бүхэлд нь дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Үүнд:

Нэгдүгээрт:

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх гэсэн 6.6 дугаар зүйлийн 1-д "Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ":

1.1-д "зөрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол",

1.2-т "зөрчил үйлдэгдсэн, учруулсан хохирол нь нотлох баримтаар тогтоогдож холбогдогч зөрчил үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бол"

1.3-д "зөрчил үйлдсэн болох нь стандартаар баталгаажсан хэмжилт-хяналтын төхөөрөмжөөр нотлогдсон бол" гэж тус тус заасан.

"Э" XХК зөрчил үйлдсэнээ эхнээсээ хүлээн зөвшөөрөөгүй ба хуульд заасан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх нехцел бүрдээгүй нь илт байсан. Гэвч хариуцагч Татварын улсын байцаагч нар нь төлбөр төлүүлэхээр тогтоосон хялбаршуулсан журмаар зөрчлийг шалган шийтгэлийн хуудас үйлдсэн нь хуульд нийцэхгүй байна.

Хоёрдугаарт:

"Э" ХXК компани нь НӨАТ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх заалтыг" үндэслэн 2018 оны 4 дүгээр сард НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулах хүсэлт гаргасны дагуу Сүхбаатар дүүргийн татварын хэлтсээс шалгалт хийж 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр НӨАТ-ыг илүү төлөлтийг баталгаажуулсан.

Улмаар Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого хяналтын газраас илүү төлөлтийг дахин хянаад зарим өөрчлөлт оруулан 2018 оны 12 сарын 13-ны өдөр буцаан олгох татварын дүнг тодорхойлж Татварын улсын байцаагчийн ******* тоот НӨАТ-ын төлөлтийг баталгаажуулсан актыг гаргасан.

НӨАТ-ын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7-д зааснаар Татварын ерөнхий газар дүүргийн татварын ирүүлсэн саналыг хүлээн авснаас хойш ажлын долоон өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, албан татвар буцаан олгох саналыг ажлын хоёр өдөрт багтаан Сангийн яаманд хүргүүлэх үүрэгтэй.

Гэвч УТОХГ-аас баталгаажуулсан НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан актыг Сангийн яаманд хуульд заасан ажлын хоёр өдөрт багтаан шилжүүлж, буцаан олголт олголгүй татвар төлөгчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн. Ийнхүү хууль зөрчсөнийг Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөл тогтоосон.

Гуравдугаарт:

НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулж үйлдсэн, Татварын улсын байцаагчдын 2018 оны 12 сарын 13-ны өдрийн ******* тоот актыг 5 сарын дараа УТОХГ-ын даргын 2019 оны сарын 16-ны өдрийн А/21 тоот тушаалаар хүчингүй болгосон нь Татварын ерөнхий хуулийн 36 дугаар зүйлийг зөрчсөн. НӨАТ-ын илүү төлөлтийг баталгаажуулсан ****** тоот актыг өөрчлөх талаар татвар төлөгч гомдол гаргаагүй, татварын улсын байцаагчдыг шууд удирдаж буй нэгжийн дарга буюy УТОХГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга нь актыг өөрчлөх талаар санал гаргаагүй, энэ акттай холбоотой Маргаан таслах зөвлөлийн шийдвэр гараагүй болно.

УТОХГ-ын дарга нь Татварын ерөнхий газрын Татварын хяналт
шалгалт арга зүйн газрын 2019 оны 07/1105 чиглэлийг үндэслэн актыг хүчингүй болгох тушаал гаргасан нь Татварын ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан татварын алба, татварын улсын байцаагчийн хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг зөрчсөн байна.

Хэрэв Татварын ерөнхий газрын Татварын Хяналт шалгалт аргазүйн газрын даргын саналаар актыг өөрчлөхөөр бол Татварын ерөнхий газрын даргын тушаалаар актыг өөрчилнө.

Маргаан таслах зөвлөлийн тогтоолд тэмдэглэснээр Татварын улсын байцаагч нар нь өөрсдийн итгэл үнэмшлээр бус зөвхөн удирдлагаас өгсөн шийдвэр чиглэлийн дагуу М ТӨХК-ийн нислэгийн тийз зуучилсан борлуулалтад 10 хувиар татвар ногдуулсан гэжээ. Энэ Tатварын ерөнхий хуульд заасан татварын улсын байцаагчийн хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг зөрчсөн байна.

Дөрөвдүгээрт: НӨАТ-ын тухай хуульд 0 /тэг/ хувь хэрэглэх хууль хэрэглээний талаар: Э" ХХК нь 1997 оноос эхлэн онгоцны суудал захиалга, онгоцны тийз борлуулах үйл ажиллагааг дагнан эрхэлж байна. Энэ хугацаанд онгоцны тийз захиалга, тийз борлуулах үйлчилгээнд НӨАТ ногдуулах, НӨАТ-ын 0 /тэг/ хувьд хамруулах талаар удаа дараа асуулга тавьж, уулзалт зөвлөгөөн болж байсан хэдий ч энэ төрлийн үйлчилгээ эрхлэгчдийг НӨАТ төлөгчөөр бүртгэдэггүй байсан. Өөрөөр хэлбэл, НӨАТ-ын илүү төлөлт үүсч, буцаан олголт гарна гэсэн үндэслэлээр НӨАТ-аас чөлөөлж байсан.

Гэвч 2016 оноос НӨАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор манай үйлчилгээг НӨАТ-т хамруулах шаардлага тавигдаж эхэлсэн. Иймд манай зүгээс Гааль татварын ерөнхий газарт хандаж манай үйл ажиллагаанд НӨАТ ногдох эсэх, манай борлуулалт НӨАТ-ын 0 /тэг/ хувьд хамрагдах эсэх, НӨАТ-ын падааныг хэрхэн үйлдэж олгох талаар асуудал дэвшүүлж улмаар 2016 оны 03 сарын 31-ний өдөр 01-4/1560 албан тоотоор хариулт авсан.

Энэ тоотод дурдсанаар:

-Дотоодын авиа компанийн дотоодын нислэгийн тийз борлуулах үйлчилгээний хувьд зуучлагч, зуучлуулагчийн орлогод НӨАТ-ын хуулийн 7.1, 7.2.12'-д зааснаар 10 хувиар НӨАТ ногдоно.

-Дотоодын авиа компанийн гадаад нислэгийн тийз борлуулах үйлчилгээний хувьд зуучлагч, зуучлуулагчийн хувьд НӨАТ-ын тухай хуулийн 12.1.2-д зааснаар 0 /тэг/ хувиар НӨАТ ногдоно.

-Гадаад авиа компанитай хийсэн гэрээний үндсэн дээр үзүүлсэн нислэгийн тийз борлуулах зуучлагчийн үйлчилгээний орлогод НӨАТ-ын хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4'-д зааснаар 0 /тэг/ хувиар татвар ногдоно.

-Гадаад авиа компанийн тийзний үнэ нь Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн дахь заалт, Монгол улс 1999 оны 5 сарын 28-ны өдөр соёрхон баталсан Олон улсын агаарын тээврийн тухай Чикагогийн конвенцийн дагуу НӨАТ-аaс чөлөөлөгдөнө гэж заавар өгсөн.

Бид энэхүү зааврын дагуу НӨАТ-ын тайлан бэлтгэж илүү төлөлтөө тодорхойлсон ба хууль хэрэгжүүлэх талаар санаатайгаар аливаа зөрчил гаргаагүй, шийтгэл хүлээлгэж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

7.2.12.Иргэний хуулийн Гучин есдүгээр бүлэгт заасан зуучлал /зуучлах, зуучлах онцгой эрх, худалдааны телөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад/-ын үйлчилгээ үзүүлэх; 12.1.2.Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол улс хүртэл, түүнчлэн гадаад улcaac Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ,

12.1.4.Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/,

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд Монгол Улсын татварын хууль тогтоомжоос өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Тавдугаарт:

Татварын улсын байцагчдын тогтоосон 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ******* тоот актыг хүчингүй болrох үндэслэл болон Татварын ерөнхий rазрын Хяналт шалгалт аpгазүйн газрын 2019 оны 4 cарын 12-ны өдрийн 07/1105 тоотоор ирүүлсэн шийдвэр чиглэлд "Тийз борлуулах үйл ажиллаraaны экспортын борлууллатыт тодорхойлохдоо тухайн тийз борлуулагч зуучлалын гэрээг гадаадын авиа компанитай байгуулж гадаад улсаас орлого хүлээн авч байгаа нөхцөлд экспортын үйлчилгээ гэж үзэн "0" хувиар татвар ногдуулах,

Өөрөөр хэлбэл, зуучлалын үйлчилгээг хэнд үзүүлж байгаагаар нь ангилан салгаж НӨАT ногдуулна гэжээ. Энэ үүрэг чиглэлтэй татвар төлөгчид бид огт танилцаж чадаагүй бөгөөд зөвхөн Маргаан таслах зөвлөлийн тогтоолоос олж мэдсэн.

Бидний үзэж байгаагаар, ТЕГ-ын Хяналт шалгалтын арга зүйн газрын энэ тайлбар нь НӨAT-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт oруулах тухай 2019 оны 03 сарын 22-ны хуулийн 4-д заасан "12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн "12.1.1 дэх заалт" гэснийг "12,1 дэх хэсэг" гэж өөрчилсөн заалтыг буцааж хэрэглэсэн заавар байна. НӨАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3-д орсон өөрчлөлт нь энэ хуулийн 12.1.1-д заасан зөвхөн "..гаальд мэдүүлсэн экспортын бараа"-нд хамаардаг байснаа энэ өөрчлөлтөөс хойш энэ хуулийн 12.1-д заасан
бусад бүх бараа, ажил үйлчилгээ, түүний дотор олон улсын хил дамнасан тээвэрт хамаардаг болсон.

Татварын улсын байцаагчдын шийдвэр (2018 онд) гарснаас хойш 3 сарын дараа батлагдсан, хүчин төгөлдөр болоогүй (Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болох өдөр буюу 2020 оны 01 сарын 01-ээс хүчин төгөлдөр мөрдөгдсөн) чиглэл өгч, татварын улсын байцаагчдын шийдвэр хөндлөнгөөс нелеелж зөвхөн М ТӨХК-ийн гадаад нислэгийн билетийн зуучлалын орлогод 0 /тэг/ хувиар бус 10 хувиар НӨАТ ногдуулна гэж акт тогтоосон нь хууль бус байна.

Зургаадугаарт:

Монгол улс 1989 оны 9 сарын 7-ны өдөр нэгдэн орж, 1999 оны 5 caрын 28-ны өдөр УИХ-аар соёрхон баталсан Олон улсын агаарын тээврийн тухай Чикагогийн конвенцийн 15-д заасны дагуу "гэрээнд нэгдсэн орон нь тухайн улсад нэвтрэн орох, гарах, дамжин өнгөрөх нисэх онгоц, түүнд байгаа зорчигч болон хөрөнгөд аливаа татвар, хураамж, төлбөр ногдуулахгүй" гэж заасан байна.

Энэхүү олон улсын гэрээний дагуу НӨАТ-ын тухай хуулийн 12 дугаар зүйлд: 12.1.2. Mонгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад. гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнҹлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээ;

Гэтэл маргаан таслах зөвлөл, манайхаас гаргасан гомдлыг шийдвэрлэхдээ манай уйл ажиллагааг тээврийн үйл ажиллагаанд бус НӨАТ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.12-д заасан "зуучлалын" үйлчилгээнд хамааруулахаар заагаад улмаар 10 хувиар татвар ногдуулна гэж заасан нь үндэслэлгүй байна. Энэхүү 7.2.12 заалт нь "зуучлалын" үйл ажиллагааг мөн хуулийн 7.1.1, 7.1.2-д заасан "үйлчилгээ"-нд хамруулж НӨАТ ногдохыг зааснаас бус 10 хувь болон 0 хувь хэмжээгээр татвар ногдуулахыг заагаагүй.

Иймд татварын улсын байцаагч болон маргаан таслах зөвлөлийн шийдвэр хууль бус байна.

Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн тухай: Гомдол гаргагч "Э" XХК нь Татварын улсын байцаагч нарын 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн **** тоот шийтrэлийн хуудсыг эс зөвшөөрч Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 72 дугаар зүйлийн 72.1.3 дахь хэсэгт зааснаар харьяаллын дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөл хандсан. Татварын ерөнхий газрын дэргэдэх татварын Маргаан таслах зөвлөл нь татвар төлөгч "Э" ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн авч 2020 оны 09 сарын 25-ны өдөр хэлэлцээд 06 тоот тогтоолоор шийтгэлийн хуудсыг хэвээр баталсан.

Татварын улсын байцаагч нарын үйлдсэн *** тоот шийтгэлийн хуудас, Татварын маргаан таслах зөвлөлийн тогтоолыг татвар төлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул зөрчилд холбогдогчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар 2-д " оролцогч энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн... 6.12... дахь заалтад заасан эрх бүхий aлбан тушаалтны шийтгэл оногдуулсан, шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж болно", Татварын Ерөнхий хуулийн /2019 оны/ 47 дугаар зүйлийн 47.19-д "Татвар төлөгч нь Маргаан таслах зөвлөлийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд шийдвэрийг гардан авснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд хандах эрхтэй" гэж заасныг тус тус үндэслэн дараах гомдлыг гаргаж байна гэжээ.

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ..."Э" ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 256/20 дугаар албан бичгээр Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолтой танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.

1. Тус компанийн гаргасан зөрчил нь татварын албанд ирүүлсэн тайлан,
борлуулалтын журнал, санхүүгийн бусад баримтаар нотлогдож байсан тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн 1.8 дугаaр зүйлийн 6 дахь хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг Yүргийн хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх явцад дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

1.1.Хуулиар харьяалуулсан зөрчлийг өөрөө илрүүлсэн, эсхүл зөрчлийн тухай гомдол, мэдээлэл ирүүлснийг хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Дараахь үндэслэлийн аль нэг нь тогтоогдвол эрх бүхий албан тушаалтан зөрчлийг газар дээр нь, эсхүл хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэнэ: 1.1.3өрчил үйлдэгдсэн нь ил тодорхой, зөрчил, учирсан хохирлыг нотлох талаар зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагагүй бол;" гэж заасныг дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, Нийслэлийн прокурорын газарт зөрчлийн хэрэг бүртгэлд бүртгүүлсэн.

2. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 15.7-д "Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.1.2, 15.4, 15.6-д зааснаар ирүүлсэн хүсэлт, саналыг хүлээн авснаас хойш ажлын 7 өдөрт багтаан хянаж буцаан олгох татварын хэмжээг тодорхойлж, энэ тухай албан татвар төлөгчид бичгээр буюу цахим хэлбэрээр мэдэгдэж, буцааж олгох албан татварын хэмжээ, өрийн дүн зэргийг хянан баталгаажуулж, албан татвар буцаан олгох саналыг ажлын 2 өдөрт багтаан санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ" гэж заасан боловч Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газар нь гаргасан актыг хянаж, манай газарт Татварын ерөнхий газрын Татварын хяналт шалгалт, арга зүйн газар 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 07/1105 дугаар албан бичгээр тийз
борлуулах oйлчилгээ эрхлэгч татвар төлөгчдийн орлогод нэмэгдсэн өртгийн албан
татварыг ногдуулж ажиллах талаар чиглэл өгсөн чиглэл ирүүлсэн байдаг.

Энэ тухайгаа 2019 оны 04 сарын 04-ний өдрийн 07/991 дугаар албан бичгээр "Э" XXК болон манай газарт ирүүлсэн.

3. Татварын ерөнхий хуулийн 36.1-д "татварын улсын байцаагчийн акт, дүгнэлтийг тухайн татварын албаны даргын тушаалаар дараах үндэслэлээр еерчлех буюу хүчингүй болгоно: 36.1.2. татварын улсын байцаагчийг шууд удирдаж буй нэгжийн дарга нь түүний үйлдсэн актыг өөрчлөх буюу хүчингүй болгох санал тавьсан" гэж заасны дагуу Татварын eрөнхий газрын Татварын хяналт шалгалт арга зүйн газрын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 07/1105 дугаар чиглэл өгөх тухай албан бичгийг үндэслэн татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ****** дугаар актыг УТОXХГ-ын даргын тушаалаар хүчингүй болгосон. Татварын ерөнхий хууль /2008 оны/-ийн 27.3 "Татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүх шатны татварын албаны үйл ажиллагаar мэргэжил, арга зүйн удирдлагаар хангаж, үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах" гэж заасны дагуу татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь дэргэдэх газрын үйл ажиллагааг мэргэжил, аргазүйгээр хангасан. Улсын төсвийн орлого, хяналтын газрын дарга дээрх чиглэлийг үндэслэн актыг хүчингүй болгосон нь татварын алба, татварын улсын байцаагчийн хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг зөрчөөгүй болно.

4. Гааль, татварын ерөнхий газрын Стратеги хөгжлийн газрын 2016 оны 03 дугаар сарын 31-ний 01-4/1560 дугаар албан бичигт "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.2.12-т "Иргэний хуулийн 39 дүгээр бүлэгт заасан зуучлалын үйлчилгээ үзүүлэхэд албан татаар ногдуулна" гэж заасныг ундэслән нислэгийн тийз борлуулах үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно, Дотоодын авиа компанийн гадаад нислэгийн тийз борлуулах үйлчилгээний хувьд зуучлагчийн болон зуучлуулагчийн орлогод "0" хувиар албан татвар ногдоно" Татварын хяналт шалгалт, арга зүйн газрын 2010 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 07/1105 дугаар чиглэл өгөх тухай албан бичигт ".. Тийз борлуулах ажил үйлчилгээний экспортын борлуулалтыг тодорхойлохдоо тухайн тийз борлуулагч зуучлалын гэрээг rадаадын авиа компанитай байгуулж гадаад улсаас орлого хүлээн авч байгаа нөхцөлд экспортын уйлчилгээ гэж үзэн "О" хувиар татвар ногдуулах, оөреер хэлбэл зуучлалын үйлчилгээг хэнд үзүүлж байгаaraap нь ангилан салгаж, НӨАТ ногдуулна" Иргэний нисэхийн тухай хууль /1999 оны/-ийн 3.1,4-т ""агаарын хөлөг" гэж агаарын өгсөх урсгaпын нөлөөллөөр бус өөрөө агаартай харилцан үйлчилсний хүчинд агаарт тогтож, хеделгеөн хийж чадах аливаа төхөөрөмж", 3.1.18-д "нисэх буудал" гэж аэродром, агаарын тээврийн үйлчилгээний барилга, байгууламжийн цогцолбор", 3.122-т Чикагогийн конвенци" гэж Монгол Улс 1989 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр нэгдэн орсон Олон улсын иргэний нисэхийн тухай 1944 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Чикаго хотноо батлагдсан олон улсын конвенц болон түүний Хавсралтууд гэж тус тус ойлгоно"гэж тодорхойлсон байна. Олон Улсын Иргэний агаарын тухай конвенц /Чикаго/-ын Гуравдугаар зүйлийн а-д "Энэхүү Конвенц нь гагцхүү иргэний агаарын хөлөгт хамаатай бөгөөд улсын агаарын хөлөгт үл хамаарна", "Эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангилал"-ын Агаарын тээврийн туслах үйл ажиллагаа 5223-т "Энэ ангид дараах үйл ажиллагаа орно: araaрын тээврээр зорчигч, амьтан, ачаа тээвэрлэхтэй холбогдох уйл ажиллагаа: нисэх буудлын үйлчилгээ; нисэх буудал, нислэгийн хяналтын үйл ажиллагаа; нисэх талбайн үйлчилгээ, нисэх буудал дахь гал түймэртэй тэмцэх болон гал түймрээс урьдчилан сэргийлэх уйл ажиллагаа" орохоор байх тул зорчигчийн тийзний борлуулалтын үйл ажиллагаа байхгүй байна.

5. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол доор дурдсан бараа, ажил, үйлчилгээнд албан татвар ногдуулна: 7.1.1. Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан үйлчилгээ", 7.2-т "Доор дурдсан үйл ажиллагааг 7.1-д нэгэн адил хамруулна:

7.2.12 "Иргэний хуулийн Гучин есдүгээр бүлэгт заасан зуучлал /зуучлах, зуучлах онцгой эрх, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад/-ын үйлчилгээ үзүүлэх", мөн хуулийн 11.1-д "Энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан үйлчилгээний борлуулалтын үнэлгээнд 10 хувиар ногдуулна" гэж заасны дагуу зорчигчийн тийзний борлуулалтын шимтгэл буюу зуучлалын орлогод 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулсан.

Иймд татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудас нь хуульд нийцсэн байх тул хэвээр баталж өгөхийг хүсч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого хяналтын газрын татварын улсын байцаагч нар гомдол гаргагч "Э" ХХК-ийн 2016 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг шалгаж, татварын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот шийтгэлийн хуудсаар1,655,814,322.60 төгрөгийн зөрчилд 165,581,432.3 төгрөгийн нөхөн татвар, 24,219,927 төгрөгийн торгууль, 9,420,685.5 төгрөгийн алданги ногдуулсан байна.

Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөл "Э" ХХК-ийн гомдлоор 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хэлэлцээд 06 дугаартай тогтоолоор татварын улсын байцаагчийн 2019 оны *** тоот шийтгэлийн хуудсыг хэвээр баталжээ.

"Э" ХХК нь онгоцны суудал захиалах, билет борлуулах, аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг бөгөөд нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актын хамрах хугацаанд М ТӨХК-тай Агаарын тээврийн зорчигчийн тийз борлуулалтын үйл ажиллагааг эрхлэн явуулах Монгол улсын аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулах борлуулагч агентын гэрээ-г байгуулан ажиллаж байсан байна.2013 онд байгуулан улмаар 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан уг гэрээгээр М ХК-аас баталсан зорчигчийн тарифаар М-ийн Улаанбаатар хотоос эхлэлтэй олон улсын нислэгт М-ийн зорчигчийн тийз, зорчигч тээвэрлэлтийн бусад бичиг баримтуудыг борлуулан бичсэн байна.

Татварын ерөнхий газрын 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 01-4/1560 дугаар албан бичгээр нэр бүхий болон гомдол гаргагч компанид, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 01-4/138 дугаар албан бичгээр Монгол дахь Олон улсын иргэний агаарын холбоо болон онгоцны билет борлуулах үйлчилгээ эрхэлдэг нэр бүхий компаниудад тус тус хандаж ...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.12-т заасны дагуу дотоодын авиа компанийн дотоод нислэгийн тийз борлуулах үйлчилгээний хувьд зуучлагчийн болон зуучлуулагчийн орлогод 10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2-д заасныг үндэслэн дотоодын авиа компанийн гадаад нислэгийн тийз борлуулах үйлчилгээний хувьд зуучлагчийн болон зуучлуулагчийн орлогод 0 хувиар нэмэгдсэн өртгийн албан татвар ногдоно... гэх албан бичгийг хүргүүлсний улмаас энэхүү маргаан үүссэн байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль нь хувь хүн, хуулийн этгээдийн Монгол Улсад импортоор оруулсан, эсхүл Монгол Улсаас экспортод гаргасан болон Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бараа, ажил, үйлчилгээнд тухайн төрлийн албан татвар ногдуулахад үйлчлэх бөгөөд энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т зааснаар билет борлуулах зуучлалын үйлчилгээ үүнд хамаарахын зэрэгцээ, 7 дугаар зүйлийн 7.2.12-т зааснаар Иргэний хуулийн Гучин есдүгээр бүлэгт заасан зуучлал /зуучлах, зуучлах онцгой эрх, худалдааны төлөөлөл, комисс болон тэдгээртэй адилтгах бусад/-ын үйлчилгээнд энэ төрлийн албан татвар ногдуулна.

Гэхдээ энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т хуулийн 7.1.3-т заасан Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээнд ногдуулан нэмэгдсэн өртгийн албан татвар 0 хувь байхаар зааж, албан татварын 0 хувийг хэрхэн хэрэглэхийг 12 дугаар зүйлээр нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэрэглэх бараа, ажил үйлчилгээг экспортод гаргасан гэх нөхцлийг зааж хуульчилсан, тодруулбал 12.1.2 дахь заалт нь Монгол Улсын Олон улсын гэрээнд заасны дагуу Монгол Улсаас гадаад улсад, гадаад улсаас Монгол Улс хүртэл, түүнчлэн гадаад улсаас Монгол Улсын хилээр дамжуулан бусад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар 0 хувь байх, 12.1.4 дэх заалт нь Монгол Улсад оршин суугч бус этгээдэд үзүүлсэн экспортод гаргасан үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/-нд нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь ногдуулахаар байх зохицуулалт юм.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувь хэрэглэх олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэлтийн гэрээгээр хийгдэж буй тээвэрлэлтийн үйлчилгээ нь экспортод гаргах үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжид, тодруулбал М ХК-д хамаарах ёстой, харин гомдол гаргагч компанийн М ХК-тай борлуулалтын агентын гэрээ байгуулан билет борлуулах үйлчилгээг энэ ойлголтод хамааруулахгүй.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.4 дэх заалтуудаар нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хувиар тооцож татварыг баталгаажуулсан, энэ заалтад хамаарах билет борлуулалтын тоо, хэмжээ, орлогын тооцоололд талууд маргаагүй. Тодруулбал 1,655,814,322.60 төгрөгийн өртөг бүхий билет борлуулалтын үйлчилгээ нь зөвхөн М ХК-ийн гадаад нислэгийн дүнгээс бодогдсон талаар гомдол гаргагч, хариуцагч талууд маргаагүй.

Монгол Улсаас гадаад улсад гаргасан олон улсын зорчигч болон ачаа тээврийн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татварыг 0 хувиар ногдуулдаг, АНУ-ын Чикаго хотноо 1944 онд баталсан Олон улсын иргэний нисэхийн тухай конвенц-д Монгол улс 1989 онд нэгдэн орсон бөгөөд уг конвенцийн 15 дугаар зүйлд ...хэлэлцэн тохиролцогч аль ч улс хэлэлцэн тохиролцогч өөр улсын агаарын хөлөг, хөлгийн бүхээг дэх хүн, эсхүл хөрөнгөд зөвхөн нутаг дэвсгэрээр нь дамжин нисэн өнгөрөх, эсхүл нутаг дэвсгэр хүү нь нисэн орох, нутаг дэвсгэрээс нь нисэн гарах эрхийн төлөө ямарваа нэгэн хөлс, татвар бусад хураамж ногдуулахгүй гэж заасныг гомдол гаргагч компанийн билет борлуулах үйлчилгээнд хамааруулахгүй, харин хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.12-д заасан зуучлалын үйлчилгээ тул10 хувиар нэмэгдсэн өртгийн албан татварыг төлөхөөр баталгаажуулсан акт үндэслэлтэй байна.

Хэдийгээр гомдол гаргагчийн хүсэл зоригоос үл хамаарсан Татварын ерөнхий газраас ирүүлсэн чиглэлийн дагуу тайлагнаагүй хэдий ч энэ нь нэмэгдсэн өртгийн албан татварын 0 хувийг хэрэглэх үндэслэл болохгүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2015 оны/-ийн 7 дугаар зүйлийн 7.1.3, 7.2.12, 12 дугаар зүйлийн 12.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн *** тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай "Э" ХХК -ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ц.ОДМАА