Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 2022/ШЦТ/488

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч А.Х, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жалайр овогт Алзахгүйн Хт холбогдох эрүүгийн 2011 01851 0202 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Жалайр овогтой Алзахгүйн Х /РД:ДЕ89020719/

Монгол улсын иргэн, 1989 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гадаад харилцаа олон улсын худалдааны менежер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, 65 дугаар байрны 41 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч А.Х нь “БНХАУ-ын Далянь хотын Даляний их сургуулийн магистрын тэтгэлэг хөтөлбөрт хамруулж өгнө” гэж иргэн Б.У. хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “MN” тауэрын 1 давхарт байрлах Голомт банкны салбараас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн 5,566,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5114174462 дугаарын дансаар авсан,

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б.“БНХАУ руу сургуульд суралцуулахаар зуучилж өгнө” гэж хуурч, түүнээс 3 удаагийн үйлдлээр нийт 14,700,000 төгрөгийг 5114174462 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд фейсбүүк цахим орчинд “БНХАУ-ын Нанжянь хотын хэлний бэлтгэлд 100 хувь үнэгүй зуучилж өгнө” гэсэн зарыг байрлуулж, зарын дагуу холбогдсон Х.Ич.хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Н.Ичинхорлоогийн эгч Н.Сүрэнхорлоогийн эзэмшлийн Хаан банкны 5026717807 дугаартай данснаас 3 удаагийн үйлдлээр нийт 8,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5114174462 дугаарын дансанд шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 181 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн өмгөөлөгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч А.Х нь “би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэж” оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч А.Х нь “БНХАУ-ын Далянь хотын Даляний их сургуулийн магистрын тэтгэлэг хөтөлбөрт хамруулж өгнө” гэж иргэн Б.У. хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, “MN” тауэрын 1 давхарт байрлах Голомт банкны салбараас 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр шилжүүлсэн 5,566,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5114174462 дугаарын дансаар авсан,

2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хооронд Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б.“БНХАУ руу сургуульд суралцуулахаар зуучилж өгнө” гэж хуурч, түүнээс 3 удаагийн үйлдлээр нийт 14,700,000 төгрөгийг 5114174462 дугаарын дансаар шилжүүлэн авсан,

2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 08 дугаар сарын 24-ний өдрийн хооронд фейсбүүк цахим орчинд “БНХАУ-ын Нанжянь хотын хэлний бэлтгэлд 100 хувь үнэгүй зуучилж өгнө” гэсэн зарыг байрлуулж, зарын дагуу холбогдсон Х.И.хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсны улмаас хохирогч Н.Ичинхорлоогийн эгч Н.Сүрэнхорлоогийн эзэмшлийн Хаан банкны 5026717807 дугаартай данснаас 3 удаагийн үйлдлээр нийт 8,500,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны 5114174462 дугаарын дансанд шилжүүлэн авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь:

1. Хохирогч Б.. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2020 онд Хятад улсад очиж суралцах сонирхолтой судалж байхад найз Билгүүний “wechat”-нд Хятад улсын Далянь сургуульд сургах мэдэгдэл ирсэн. Тэгээд тэр мэдэгдлийн дагуу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улсын Их дэлгүүрийн хажууд Алзахгүй овогтой Хтай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр уулзаж Далянь сургуульд суралцах сургалтын төлбөрийн талаар ярилцсан. А.Х нь 15-20 сая төгрөг тэтгэлэг авах төлбөр нь гэсэн. Тэгээд намайг урьдчилгаа 5,566,000 төгрөгийг шилжүүлээрэй гэсэн. Сургалтын гэрээ байгуулахгүйгээр хувь хүний зээлийн гэрээ байгуулна гэсэн. Тэгээд би 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “MN” тауэрын 1 давхарт байрлах Голомт банкнаас өөрийн эзэмшлийн Голомт банкны 3455127029 дугаарын данснаас Хаан банкны 5114174462 дугаарын А.Хын данс руу урьдчилгаа мөнгө болох 5,566,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд 2020 оны 07 дугаар сард тэнцсэн гэсэн хариу гарна. Хэрэв тэнцээгүй бол гэрээ дуусахаас өмнө мөнгийг буцааж өгнө гэсэн. Тийм болохоор 2020 оны 08 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хүлээтэл мөнгө орж ирээгүй. Мөн сургуулиас ямар нэгэн холбоо бариагүй. 2020 оны 08 дугаар сараас гэрээн дээр байгаа 99881957 дугаарын утас холбогдох боломжгүй болж эхэлсэн...” гэх /1-р хавтаст хэргийн 42-45 дугаар тал/,

Гэрч Б.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай ажилтан Б.Уянга нь анх ажилд орохдоо болон ажиллаж байхдаа 2 жил ажиллаад гадагшаа магистрт суралцмаар байна гэж байсан учраас би дэмжлэг үзүүлж туслахаар болсон. Миний “Kanjii 1881 wechat”-аар байнга БНХАУ-ын их, дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөрт суралцах мэдээлэл ирдэг. Компанийн зүгээс Уянгад дэмжлэг үзүүлэхээр өөрийн “wechat”-нд ирсэн “БНХАУ-ын Далянь хотын Даляний их сургуулийн магистрын тэтгэлэг хөтөлбөр явагдаж байна” гэсэн мэдээллийг “Оскар” гэх хаягтай хүн тавьсан байсныг уншсан. Тэгээд энэ хүнтэй “wechat”-aap холбогдоход Далянь хотын Даляний их сургуулийн нэлээн олон ангийн тэтгэлэг хөтөлбөр явагдаж байгаа гээд надад “excel” программаар ангиудын жагсаалт явуулсан. Ямар бичиг баримт бүрдүүлэх вэ гэхэд бүрдүүлэх материалын жагсаалт явуулсан. ...ингээд 2020 оны 03 дугаар сарын 31- ний өдөр 12.30 цагийн орчим Улсын Их дэлгүүрийн урд ажилтан Б.Уянгын хамт Х гэх хүнтэй уулзаад сургуулийн талаар тодруулж асуухад 12 сая төгрөг хэрэг болно. Эхлээд урьдчилгаа 5,566,000 төгрөг төлөх ёстой. Хэрэв сургууль бүтээгүй тохиолдолд 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн дотор буцаан олгоно хугацаа хэтэрсэн тохиолдолд 0.5 хувийн алданги тооцож мөнгийг чинь буцаан олгоно, нотариат орж зээлийн гэрээ хийхэд болно гэсэн учраас манай ажилтан Б.Уянга өөрөө ярилцаж тохироод Х гэх хүний данс руу мөнгө шилжүүлсэн юм...” гэх /1-p хавтаст хэргийн 48-49 дүгээр тал/,

 А.Хын эзэмшлийн Хаан банкны 5114174462 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга, хохирогч Б.Уянгаас А.Хт 5,566,000 төгрөг шилжүүлсэн Голомт банкны төлбөрийн баримт /1-р хавтаст хэргийн 79, 129 дүгээр тал/,

2. Хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...99881977 гэсэн дугаарыг өгч над руу залгаарай гэхээр нь тэр үедээ залгахад нэг эрэгтэй хүн авснаа одоо удахгүй сургуульд зуучлахаар хүмүүс бүртгэж байна гэж хэлэхээр нь би бас БНХАУ-д магистраар суралцах сонирхолтой байгаа юм. Та ямар байдлаар яаж явуулдаг юм бэ? гэж асуухад тэр хүн сургалтын төлбөр, оюутны төлбөр, зуучлалын хөлс багтсан гээд нийт 14,000,000 төгрөг болдог юм. Би чиний дипломын голч дүнг хараад Бээжингийн Анагаах ухааны их сургууль болон Хөх хотын Анагаахын сургууль руу материалыг чинь явуулаад 2020 оны 03 дугаар сард тус сургуулиудын хариу ирдэг. Тэгээд 2020 оны 08 дугаар сард тус сургуулиуд элсэлтээ авдаг болохоор чи тэр үед нь БНХАУ-д сургуульдаа очсон байна гэж хэлсэн... Надаас авсан мөнгийг нийт 3 жилийн сургалтын төлбөр болон байрны мөнгө багтаж байгаа бас зуучлалын мөнгийг оруулсан гэж хэлж байсан. Нэг жил нь хэлний бэлтгэл, хоёр жил нь үндсэн ангидаа, 2000-3000 юанийн cap бүрийн тэтгэлэгтэй гэж хэлж байсан нь итгэл төрүүлсэн...” гэх /1-р хавтаст хэргийн 197-198 дугаар тал/,

Хохирогч Б.Б. эзэмшлийн “Хаан” банкны 5031442856 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 188-189 дүгээр тал/,

Шүүгдэгч А.Хын эзэмшлийн Хаан банкны 5114174462 дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хавтаст хэргийн 208-219 дүгээр тал/,

3.  Хохирогч Н.И. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр фэйсбүүкээр “БНХАУ-ын Нанжянь хотод хэлний бэлтгэлд 100% үнэгүй зуучилж өгнө” гэсэн зар байсан. Тэгэхээр нь би зарын дагуу өөрийгөө Х гэж танилцуулсан хүнтэй 99881977 гэсэн дугаараар холбоо барьсан. Тэгээд би Хятад улсад суралцах сонирхолтой байгаагаа хэлсэн чинь “Би чамайг 2019 оны намрын эхний хэлний бэлтгэлд явуулж өгнө, гэхдээ 1 жил Хятад хэлний сургалт авсан хүн олигтой болдоггүй юм. Би чамайг 2020 оны Монгол Улсын Засгийн газрын 100%-ийн тэтгэлэгтэй сард 3000 юанийн тэтгэлэгтэй 4 жилийн хугацаатай сургуульд оруулж өгнө. Үүнд хамрагдахын тулд чи надад 5500 доллар өгөх хэрэгтэй, би дөнгөж сая 2 хүүхдийн материал мөнгийг аваад явж байна” гэж хэлсэн... Түүнтэй гар утсаар ярьж байгаад мөнгөө өгөхөөр болсон. Тухайн үед би хөдөө ажиллаж байсан учраас би өөрийнхөө эгч Сүрэнхорлоод энэ талаар хэлээд эгч рүүгээ мөнгө шилжүүлээд, Х руу манай эгч түүний данс руу шилжүүлсэн. Тухайн үед би сургуульд сурах урилгаа ирсний дараа мөнгө өгч болохгүй юм уу гэхэд тэр хүн “Чи санаа зоволтгүй" гэж хэлж байсан. Манай эгч Сүрэнхорлоо 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Х гэгчийн данс руу нь эхлээд 1,500,000 төгрөг, дараа нь 08 дугаар сарын 23-ны өдөр 4,000,000 төгрөг, 08 дугаар сарын 24-ний өдөр 3,000,000 төгрөгийг манай эгч миний өмнөөс шилжүүлж өгсөн. Х нь тухайн үед 5114174462 гэсэн дугаартай данстай байсан. Х эхлээд Нанжянь хотын “Нанжянь” их сургуульд 100%-ийн тэтгэлэгтэй сургуульд оруулж өгнө гэсэн боловч дараа нь бүтэхээ больчихлоо чамайг “Нанинь” их сургуульд оруулж өгнө гэсэн. Тэгээд сүүлд 2019 оны 09 дүгээр сарын сүүлээр “Нанинь” сургуулийн урилга явууллаа гэсэн боловч 2019 оны 11 cap хүртэл би хүлээгээд тэр урилга нь ирээгүй. Хт энэ тухай чатаар хэлэхэд тоохгүй би Хөх хотод байна, Хятадад байна, надаар зуучлуулах өөр хүн олж аваад чиний мөнгийг гаргаад өгнө гэж хэлээд өөрөө сүүлдээ алга болсон. Би сургуульд явж чадаагүй түүнд эгчээрээ дамжуулан нийт 8,500,000 төгрөг өгсөн. Би эгч рүүгээ мөнгө шилжүүлээд манай эгч миний өмнөөс Хт түүний дансаар шилжүүлэн өгсөн. Мөнгөний эзэмшигч нь бол би байгаа юм. Тухайн үед би өөрөө хөдөө ажиллаж байсан учраас эгчээрээ дамжуулж өгсөн... Тухайн үед Х нь өөрийгөө надад “Би 10 гаруй жил Хятадад оюутан сургуульд зуучилдаг ажил хийж байна. Хятадын сургуулиудад танил байгаа, надад 10 гаруй жилийн туршлага байгаа” гэж хэлсэн. Надаас гадаад паспорт, иргэний үнэмлэх, их сургуулийн дипломын хуулбар, цээж зураг, эрүүл мэндийн хуудас, цагдаагийн тодорхойлолт зэргийг хуулбарлаж авсан...” гэх /2-р хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

 Гэрч Н.С.мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ичинхорлоо бол миний төрсөн дүү. Би дүү Ичинхорлоогийн өмнөөс А.Х гэгчид 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 1,500,000 төгрөгийг түүний данс руу, дараа нь буюу 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2 удаа нийт 7,000,000 төгрөгийг өөрийнхөө 5026717807 дугаартай данснаас А.Хын данс болох 5114174462 дугаартай данс руу зээлийн гэрээ байгуулан шилжүүлсэн. Энэ мөнгө шилжүүлсэн учир нь манай дүү надаас өмнө Хтай холбогдоод Хятад улс руу 100%-ийн тэтгэлэгтэй сургуульд явахаар хоорондоо ярилцаж тохиролцсон байсан. Тэгээд тухайн үед манай дүү хөдөө ажилтай байсан учраас над руу мөнгө шилжүүлээд Хт өгчих гэхээр нь би түүнд өгсөн. Тухайн үед Х надад хандан “зээлийн гэрээ хийчихдэг юмаа эгчээ, утга дээр нь зээлийн гэрээ гэж бичээрэй” гэж хэлээд гэрээ хийсэн. Би дүүгээсээ миний дансанд орж ирсэн 8,500,000 төгрөгийг Хт бүгдийг нь 3 хувааж түүний дансанд шилжүүлэн өгсөн... Би хамгийн эхэнд өгсөн 1,500,000 төгрөгийг Нарны хорооллын “Хас Мөнх” төвийн “ATM” дотор хамт Хтай хамт зогсож байгаад шилжүүлсэн. Дараа нь буюу 2019 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 2 удаа мөнгө шилжүүлсэн бөгөөд эхлээд шилжүүлсэн 4,000,000 төгрөгийг бас дээрх “АТМ”-аас шилжүүлсэн. Сүүлд өгсөн 3,000,000 төгрөгийг гэрээсээ буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороонд байх гэрээсээ мобайл банк ашиглаад шилжүүлж өгсөн...” гэх /хх-ин 22 дугаар тал/,

Хохирогч Н.С.эзэмшлийн Хаан банкны 5026717807 дугаартай дансны хуулга /2-р хавтаст хэргийн 14-15 дугаар тал/  

шүүгдэгч А.Х шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх, хохирогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар хөдөлбөргүй  нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч А.Хыг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч А.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр дүгнэлт, санал гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал болох урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг  тал бүрээс нь харгалзсан болно.

 

Шүүгдэгч А.Х Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт хамаарагдаж, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Шүүгдэгч А.Х нь хохирогч Б.У. 5,566,000 төгрөг, Б.Баасандуламд 14,700,000 төгрөг, Н.Ичинхорлоод 8,500,000 төгрөгийн хохирол тус тус учруулснаас

Хохирогч Б.У. “Миний бие А.Хаас 4,500,000 төгрөг голомт банкны дансаар хүлээн авсан. Үлдэгдэл хохирлыг нэхэмжлэхгүй болно” гэх /2-р хавтаст хэргийн 113 дугаар тал/, Хохирогч Б.Баасандулам” миний бие А.Хаас 14,700,000 төгрөг Хохирлоо бүрэн барагдуулж авсан болно” гэх /2-р хавтаст хэргийн 114 дүгээр тал/ зэрэг баримтаар дээрх хохирогч нарт хохирол төлбөр төлөгдсөн гэж үзлээ.  

Шүүгдэгч А.Хаас нийт 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Чингэлтэй дүүргийн 8-р хороо, Баруун тасганы 4-28 тоотод оршин суух Н.Ичинхорлоо /РД: ЙА89033104/-д олгуулахаар шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Шүүгдэгч А.Х нь шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног баривчлагдсан болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

 

Ìîíãîë Óëñûí Ýð¿¿ãèéí õýðýã õÿíàí øèéäâýðëýõ òóõàé õóóëèéí 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, Өршөөл үзүүлэх тухай хуулийн, 12.9 дүгээр ç¿éë¿¿äýä òóñ òóñ çààñíûã óäèðäëàãà áîëãîí

ÒÎÃÒÎÎÕ íü:

              1. Шүүгдэгч Жалайр овогтой Алзахгүйн Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Шүүгдэгч Алзахгүйн Хт холбогдох хэргийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дах хэсэгт зааснаар түүнд холбогдох хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай.

 3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Хаас нийт 8,500,000 /найман сая таван зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч Чингэлтэй дүүргийн 8-р хороо, Баруун тасганы 4-28 тоотод оршин суух Н.Ичинхорлоо /РД: ЙА89033104/-д олгосугай.

4. Шүүгдэгч А.Х нь шүүхийн зөвшөөрөлгүй 1 хоног баривчлагдсан болохыг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдсугай.

5. 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.9 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                     ÄÀÐÃÀËÀÃ×, د¯Ã×                                     П.АРИУНБОЛД