Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/55

 

 

2022 оны 03 сарын 24 өдөр               2022/ШЦТ/55                              Баруун-Урт сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж

улсын яллагч Б.Батнасан,

иргэний нэхэмжлэгч *******, *******,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Ургаа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батзаяа нарыг оролцуулан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлдээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1830000380315  дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр  сарын 03-ны өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:    

 

   Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1.Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймагт төрсөн, 46 настай, эмэгтэй. дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар аймгийн ын газрын даргаар ажиллаж байсан, оршин суух хаягтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ******* /РД:*******/

2. Монгол Улсын иргэн, төрсөн, 52 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Малын их эмч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Сүхбаатар аймгийн ын газрын Экспорт, Импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар ажиллаж байсан, , одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26-р хорооны 201-ийн 303 тоотод оршин суух, ам бүл 4, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт ын /РД: М369040702/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

1. Яллагдагч ******* нь Сүхбаатар аймгийн ын газрын даргаар 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажиллаж байхдаа, ын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга *******тай бүлэглэн, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тогтоолын хавсралтаар “-ийн боомтоор нэвтрүүлэх амьтан ургамал. тэдгээрийн гаралтай түүхий эд,бүтээгдэхүүн тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн үнэ”-ийг баталсны дагуу, уг журмын хэрэгжилтийг орон нутагт хангуулахдаа Ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн тээврийн хэрэгслээс авах хураамжийг батлах 9000 төгрөгийн тасалбарыг 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны хооронд хуурамчаар үйлдэн, аймгийн ын газрын тамга, тэмдгийг дарж, уг тасалбараар 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд боомтоор улсын хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн мөнгийг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгож улсад 111,688,500.00 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,

Сүхбаатар аймгийн ын газрын даргаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төсвийн 10,000,000 төгрөгөөр ариутгалын бодис болох хлорын шохойг худалдан авахдаа Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчиж харьцуулалтын аргыг хэрэглэлгүй, худалдан авах гэрээг нийлүүлэгч “” ХХК-тай байгуулалгүй гүйцэтгүүлж бусдад давуу байдал бий болгосон,

  Байгууллагад кабелийн засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн ын Хаан банкны харилцах тоот данс руу төсвийн 1,900,000 төгрөгийг шилжүүлэн тухайн иргэдийн данснаас бэлнээр авч завшин өөртөө давуу байдал бий болгосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын лабораторийн цахилгааныг засварлах нэрийдлээр иргэн ийн Хаан банкны харилцах тоот данс руу төсвийн 2.600,000 төгрөгийг,

2019оны12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын интернэтэд засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр иргэн ын Хаан банкны харилцах тоот данс руу төсвийн 1.200,000 төгрөгийг шилжүүлэн бэлнээр гарган авч нягтлан бодогч оор байгууллагын өр төлбөрийг төлүүлж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар 1 дэх хэсгийн 1.1,

 

2. Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж байхдаа, Сүхбаатар аймгийн ын газрын дарга *******тай бүлэглэн, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тогтоолын хавсралтаар “-ийн боомтоор нэвтрүүлэх амьтан ургамал. тэдгээрийн гаралтай түүхий эд,бүтээгдэхүүн тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн үнэ”-ийг баталсны дагуу, уг журмын хэрэгжилтийг орон нутагт хангуулахдаа Ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн тээврийн хэрэгслээс авах хураамжийг батлах 9000 төгрөгийн тасалбарыг 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны хооронд хуурамчаар үйлдэн, аймгийн ын газрын тамга, тэмдгийг дарж, уг тасалбараар 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд боомтоор улсын хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн мөнгийг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгож улсад 111,688,500.00 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,

мөн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн сум дахь боомтон дээр иргэн г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ ариутгал халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаагаар мөнгөний асуудал дээр 110 сая төгрөгийн зөрүү гэж яриад байгаа юм. Энэ бол маш их тоо. Би өмнөх шүүх хуралдаан дээр ч хэлж байсан. Яагаад би их тоо гээд байна гэхээр бэлнээр авсан мөнгө гээд бичигдсэн байгаа шүү дээ. Үүнийг би хүлээн аваагүй гэдгээ удаа дараа хэлж байсан. Хоёр ариутгагч ажиллаж байсан. Тэр хоёр хүн өөрсдөө авсныг ч мэдэхгүй. Тэр ч байтугай зарим гэрч нарын мэдүүлэг дээр ч байдаг. Би дансаар нь мөнгийг нь авдаг байсан, би бэлэн мөнгийг нь авдаг байсан  гэсэн мэдүүлэг ч байдаг. Хоёр ариутгагчтай холбоотой асуудал ч гэсэн байгаа гэдгийг хэлж байсан. Гэтэл үүнийг авч хэлэлцээгүй байж шууд намайг 110 сая төгрөг нь дээр буруутгаж байгааг гайхаж байна. Ер нь ариутгал халдваргүйжүүлэлтийн бодисын хураамж гэдэг асуудал 2009 оноос эхэлсэн. Өмнө нь бол яахав МХГ-ын ерөнхий газрын данс руу орж байсан байдаг. Тусдаа данстай үйл ажиллагаагаа явуулж байсан. 2009 оноос МХГ-ын даргаар ажиллаж байсан гэдэг хүн өөрөө бүр тушаал гаргаад юаниар хүртэл авч байсан тохиолдолд байгаа юм. Анхнаасаа хууль бус юм хийж байгаа байхгүй юу. Үүнийг нь би удаа дараа хэлээд байдаг байсан. Анхнаасаа хууль бус орлого, тэгсэн хэрнээ төр хохирсон гэж үзээд байгааг гайхаж байна. Тэгээд 2009 онд МХГ-ын дарга тушаал шийдвэр гаргаад, үүнийг нь үндэслэлгүй гэж хүчингүй болгоод аймгийн ИТХ-ын тогтоолоор 2009 оноос 2015 он хүртэл явсан байдаг. 2015 оны 05 гэсэн тогтоолоор аймгийн ИТХ-аас хураамж авдаг болсон байгаа. Энэ үндэслэлгүй тушаал шийдвэр байна,авто машинаас давхардуулж хураамж авч байна гэж үзээд 2019 онд Хууль зүйн дотоод хэргийн сайд Нямдорж хүчингүй болгосон байдаг. Тэгэхээр энэ хууль бус хүчингүй байсан. 2009-2015, 2015-2019 он бараг нийтдээ 9, 10 жилийн хураамжийн асуудал яригддаг. Жилд бараг 250-450 сая төгрөг орж байсан гэж байгаа юм. Зөвхөн бид хоёроор л туг тахиад байгаа учраас энд маш их асуудал яригдана.  Зарцуулах, тайлагнах журамгүй. Төсвийн төсөлдөө тусгадаггүй. Асар их мөнгө л эргэлдсэн байдаг юм. Тухайн үеийн ИТХ, тухайн үеийн Засаг дарга, тухайн үеийн МХГ-ын дарга нар энэ асуудалд холбоотой. Тэгээд бид хоёроор туг тахиад, хүний нүүр харах эрхгүй болгоод, нэр хүндгүй болгоод өчнөөн мөнгө төгрөг идсэн уусан гээд нэр хүндгүй болгочхоод байгаа байхгүй юу. Тэгэхээр би энэ нь дээр гомдолтой байгаа юм.  110 сая төгрөг би аваагүй ээ, бэлнээр авсан нь тэдэн төгрөг гээд гаргаад ир, гэхээр тогтоодоггүй. Тэрийг яаж тогтоогоод байгаа юм бэ. Ний нуугүй ярихад бид хоёр луу чихчихсэн. Тэр хоёр ариутгагч ч гэсэн авсан. Тэгтэл тэр хоёр ариутгагчийг хүртэл холбоотой гэж оруулж ирэхгүй байгаа байхгүй юу даа.  Зөвхөн бид хоёр дээр хамаг юмыг тохоод л, хэдэн жил би үүнээс стрестээд, сэтгэл санаа ч авах юм алга. Эдийн засгийн хувьд ч, нэр хүндийн хувьд ч, надад нээрээ үнэхээр амьдрахад хүнд байна. Энэ олон жилийн бараг худал хэлсэн хүнд 450-500 сая төгрөг хаагуур нь орсон юм бэ. Яаж орсон юм бэ, зарцуулалтын тайлан байхгүй, төсвийн төсөл нь байхгүй  ийм хууль бус асуудал дээр ингээд байгаад нь би харамсаж байна. Сүүлд нь нэмж оруулж ирсэн дээр л намайг ийм байдалд оруулаад байгаа юм. намайг МХГ-ын дарга Сарантуяаг би шоронд оруулж байж санаа амарна, дээлийг нь нөмрүүлж байж санаа амарна гэж ярьдаг гэсэн. яасан гэхээр аймгийн Санхүү аудитын газрын дарга болсон. Дарга болоод хамгийн анхны тушаалаараа аймгийн МХГ-ын шалга гээд “ энэ баахан мөнгө төгрөг яваад байгаа юм. Компьютер, тоног төхөөрөмж худалдан авсан” гээд яваад байгаа. Ийм ийм юм байдаг юм. Байгууллагад нь үлдсэн мөнгийг би төлөх болчхоод, дээр нь дахиад журамлаад ороод ирсэн асуудлыг би одоо яалтай ч билээ. Тэгээд л идсэн уусан юм шиг яриад л, үнэхээр хэцүү байна. Тэр байгууллагад би буруу үйл ажиллагаа явуулсан байж болно, гэхдээ тухайн байгууллагад компьютер авч, камержуулсан зэрэг асуудлууд байгаа. Зориулалт бусаар л зарцуулчихсан ийм юм байдаг юм уу. Ерөөсөө тэрийг халаасалж яваагүй ээ. Хүмүүс яахав дээ унасан дээр нь түлхэж байгаа юм шиг бүгд л миний эсрэг мэдүүлэг өгсөн байдаг юм байна лээ. Тухайн үед Засаг дарга байсан Занийн Энхтөр хүртэл ярьж байгаа байхгүй юу. Би удаа дараа очиж ариутгалын бодис байхгүй гээд гуйж байсан шүү дээ. Тэгэхэд гуйгаагүй ээ гээд улаан цайм үнэн аймаар гүтгэж байна. Та хэд үүнийг шийдвэрлээд өгөөч ээ гээд гуйгаад л явдаг байсан. Тэгээд бид нар өөрсдөө яваад, хүртэл яваад олж ирж байгаа байхгүй юу даа. Тэгэхэд худал ч хулгай ч шиг хүнийг ёстой нээрээ үнэхээр гомдмоор байна. Сүүлийн үед зүрх өвдөж, даралт ихэсдэг болчихоод байна. Нэр нүүр байхгүй, сүүлийн үед хүний нүүр харахаас ичдэг болчихоод байна. Би аавынхаа нэр нүүрийг хүртэл гутааж байна даа гэж бодож байна. Гэхдээ хүмүүс гэж муухай юм даа. дарга нь өөрөө дарга байсан хүн байж засаг дарга, ИТХ-ын дарга нартай нийлж яаж мөнгө төгрөг зувчуулж байсан бэ гэдгийг би харж л байгаа. Гэхдээ үүнийг би гаргаж тавина гэж бодож байна. Надаар туг тахиад болчихно гэж бодохгүй байна. 9-н жил хэдэн тэрбум төгрөг гарч ирэхийг би мэдэхгүй ээ. Тэр битгий хэл төрийн сангийн үйл ажиллагааных нь тайланд ч байхгүй, төсвийн төсөлд нь ч байхгүй, яаж зарцуулах талаар ч юм байхгүй, журам байхгүй, анхнаасаа идэж уусан юмаараа бид хоёрыг туг тахих гэж байгаа юм. Тэгэхээр би гомдолтой байгаа гэдгээ хэлмээр санагдсан юм.  Тэгээд тэр 05 тоот тогтоол хууль бус хүчингүй болсон тогтоол байгаа шүү. Тэгэхээр энэ бол хохирлын асуудал дээр төр хохироогүй юмаа. Хохирогч нь болохоор өөр хүмүүс байгаа.

 Дараагийн асуудал юу бэ гэхээр г би тушаал шийдвэр гаргаагүй гээд л яриад л байгаа. Үүн дээр авахаас өөр арга байгаагүй.  Хилийн мэргэжлийн хяналтын газарт тохижилт, ширээ сандал, тоног төхөөрөмж зэрэг юу ч байхгүй. Дээрээс нь хилийн мэргэжлийн хяналтын газрын даргын гэр орных нь тохижилт, бүх юм нь үлдсэн. Үүнийг тэр хохирлоос хасаж өгөөч ээ гэдэг зүйлийг яриад байгаа байхгүй юу? лацдаад, ломбодоод хурааж аваад битүүмжлээд хохирлоос хасаж өгнө үү гэсэн зүйл яриад байгаа байхгүй юу даа. Ажиллагаанууд дээр хийх юм их байна. Мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Маш их асуудал дутуу байгаа юмаа, хийх ажил байсаар байтал дутуу хүтүү юм яриад л явуулаад байгаа байхгүй юу. Би ийм л гомдолтой байгаа. Нэг их олон удаагийн үйлдэл байхгүй байгаа гэж ойлгож байна. Яахав би эмнэлгээр явсан. Зээл ч хийсэн. Буцааж өгнө гэж бодож байсан. Тэрнээс биш 110 саяар нь авчихсан зүйл бол байхгүй. Эд хөрөнгө гэдэг юм уу, засвар үйлчилгээний мөнгө гэж ерөөсөө төсөвт тусгагдаж ирдэггүй юмаа. Тэгэхээр бид нар энэ асуудлаа шийдвэрлэхийн тулд хийсэн ажил. Зориулалтын бусаар зарцуулсан нь л бол миний буруу. Үүн дээр бол би буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв. 

 

- Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны МХГ-ын даргын 22 тоот албан бичгээр МХГ-ын хилийн хяналтын хэлтсийн дарга д гэсэн хаягтайгаар ирсэн албан тоот дээр ерөнхийдөө орж ирсэн мөнгөнөөс тодорхой хувь хэмжээгээр нь боомтын тохижилт үйлчилгээ, эд материал хэрэгсэлд зарцуулахыг үүрэг болгосон байдаг. Энэ үүргийн даруу үйл ажиллагаа явуулсан байдаг. Гэхдээ яллах дүгнэлтэд дурдсанаар хамаарал бүхий хүмүүсийн дансаар орсон гарсан гэдэг асуудал байдаг. Энэ мөнгийг буцаан татан авч, өнөөдрийн байдлаар 53,4 сая төгрөгийн гүйцэтгэлтэйгээр эд хогшил, бараа материал гэрч гэдэг гэрчтэй хувцас хэрэгсэл авчирч өгч байсан гэдгээр баталсан байдаг. Иймэрхүү зүйл хийгдсэн. Нөгөө талаасаа хуурамч тасалбар гэгдэж байгаа аймгийн МХГ-ын даргын тэмдэг дарсан тасалбарыг авч, ашигласан, хадгалсан, хэрэглэсэн ч гэдэг билүү тийм байдлаар миний алдаа байсан. Бусдаар бол би өгсөн үүрэг чиглэлийнх нь дагуу эд материалыг авч төвлөрүүлээд одоогийн байдлаар боомт дээр яг л хүчин төгөлдөр хэрэглэгдээд л байж байгаа. Энэ талаар аймгийн МХГ болоод МХЕГ-ын ажлын хэсгийн бүрэлдэхүүний хийсэн тооллого хийгээд бодит байдлыг газар дээр нь үзээд акт үйлдээд явж байсан тохиолдол хүртэл байгаа. Үүнийг бол урьд нь өгсөн хүсэлтэндээ ч өгсөн байдаг. Дансаар орж гарсан мөнгө гэдэг дээр бэлнээр өгсөн мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байдаг. Энэ нь дээр яахав шүүх хуралдааны явцад шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлах явцад тайлбарлана. Ер нь гэрчээс өгсөн хувийн тэмдэглэл дээр нь ингэж болдог юм болов уу гэдгийг хэлэх байна.

Дараагийн асуудал бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх асуудал. Бидний хооронд тийм асуудал болсон нь үнэн. Би уг нь хохирогчийн нэг нь л дээ. Хилийн боомт дээр ажиллаж байсан учир тэр үйл явдал буюу маргалдаан болсны дараа маргааш өглөө нь аймагт ирээд шинжээч эмчээр үзүүлээд гэмтлээ тогтоолгосон. Миний хувьд бол ажил албан тушаад хашиж байсан учраас дараагийн шатанд танилцуулж чөлөө зөвшөөрөл авна гэсээр байтал хагас сайн, бүтэн сайн өдөр таараад би ирж чадахгүй байсаар байгаад 3-4 хоногийн дараа ирсэн. Тэгэхэд бол яахав тэр үед авсан шарх шалбархай бүдгэрсэн  байсан учраас шинжээч эмчийн дүгнэлт энэ дээр дүгнэлт гаргах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Тэрнээс биш харилцан гэмтэл учруулсан зүйл байдаг. Энэ тухай сумын хүн эмнэлгийн ерөнхий эмч тодорхойлолт байдаг. Дээрээс нь хамт байсан хүмүүс гэрчлээд байсан зүйл байгаа. бид хоёрын тухайд гэрчүүд энэ хоёр тэвэрч аваад уйлж  унжаад байсан чинь ийм зодоон цохион болсон гэж байна. Яг үнэндээ бол маш их согтолттой байсан. Согтолттой байсан учраас л хажуудах хүнээс танихгүй дээш нь доош нь болгоод иймэрхүү маргаан болж байсан тал байдаг юмаа. Гэхдээ өнөөдөр би өөрийгөө ёс зүйтэй ажил хийсэн гэж хэлэхгүй ээ. Хилийн боомтонд ажиллаж байгаа ажиллагсдын хувийн орон сууцны дотоод тохижилт, эд хогшил, хувцас, бичгийн техник хэрэгсэл, компьютер принтер гэх мэт тоног төхөөрөмж, ариутгалын замын засвар үйлчилгээ,  улсын байцаагч нарын дүрэмт хувцасны зардал зэрэгт зарцуулсан. Энэ асуудлаа би прокурорт болон мөрдөн байцаагч нартаа хэлж байсан боловч авч хэлэлцээгүй учраас арга буюу би үнэлгээний компаниар үнэлүүлээд энэ үнэлүүлсэн баримт маань хавтаст хэрэгт байж байгаа гэв.

 

- Иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Сүхбаатар аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2015 оны 02 сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоолын 2 дахь хавсралтаар бичигт боомтоор амьтан ургамал, тэдгээрийн  гаралтай түүхий эд бүтээгдэхүүн тээврийн хэрэгсэл ариутгал халдваргүйжүүлэлтийн үнийн тарифыг бол баталсан. Нэгэнт нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хуулинд зааснаар нутаг дэвсгэртээ үнийг тарифыг байгуулсан гэж бодож байна. Нэг машинаас 9000 төгрөгөөр бодож тариф тогтоосон. Ингээд 2019 онд байна уу, 2020 онд хүчингүй болгосон байна уу, тэр хүртлээ л энэ байгууллагаас гаргасан тариф хуулийн дагуу хэрэгжиж байсан. Иймээс төрд учирсан 111.688.500 төгрөгийг нэхэмжилнэ гэж үзэж байна гэв.

 

- Иргэний нэхэмжлэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Орон нутгийн төсөв аймгийн ИТХ-аараа баталж байгаа. Ер нь бол та түрүүнд асуусан. Хаана тусгасан юм бэ гээд энэ чинь гүйцэтгэлээрээ 2021 онд магадгүй хилийн боомтоос 200 сая орсон бол 200 сая орно гээд төсөвлөчхөж байгаа юм. Аймгийн ИТХ-аараа баталж байгаа. Тэгээд баталсныг нь бид нар тухайн орон нутгийн төсвийн байгууллагад харьяалалтай байгууллагууд руу цалин хөлс, бичиг хэрэг гэдэг зардлуудаа төлөвлөөд, дээрээс нь мөн аймгийн бүтээн байгуулалтын зам талбай, хүүхдийн цэцэрлэг хоол хүнс гээд бүх зүйлд төсөвлөж байгаа. 40 хувийг нь хүүхдийн тоглоомын засвар дээр, 60 хувийг нь боомт дээр ажиллаж байгаа боомтын хүмүүст зарцуулна гэсэн зүйл байхгүй. Энэ чинь нийтдээ бүхэлдээ аймгийн төсөв яригдаж байгаа...гэв.

 

Эрүүгийн 1830000380315 дугаартай хэргээс:

 

- Хохирогч иргэний нэхэмжлэгч ийн: Тасалбар дээр дарагдсан тамга нь Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын тэмдэг байсан. Харин жинхэнэ дээр аймгийн Засаг даргын тамгын газар төрийн сан гэсэн бичиглэл байдаг, бусад бүх зүйл нь энэ тасалбартай адилхан юм байна. Том оврын тээврийн хэрэгслээс хураан авч байгаа 9000 төгрөгийн тасалбар ганцхан манай төрийн сангийн дансанд орох ёстой, мэргэжлийн хяналтын дансанд орох ёсгүй. Өөрөөр хэлбэл, манай төрийн сангийн дансанд орох ёстой мөнгийг X., ******* нар хуваан хувьдаа авсан байна. Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолын 2-д “Амьтан ургамлын гаралтай болон бусад түүхийн эд, бараа бүтээгдэхүүн түүнийг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд хийгдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээний хөлсийг инфляцын түвшин, үнийн өсөлттэй холбогдуулан шинэчлэн тогтоож хавсралтаар баталсан”, мөн тогтоолын 3-т “ариутгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээний орлогыг Улсын мэргэжлийн хяналтын газарт төвлөрүүлэх хэсгээс бусад орлогыг аймгийн төсөвт тухай бүр төвлөрүүлэн ажиллахыг мэргэжлийн хяналтын газарт даалгасан”, уг тогтоолын хавсралтад том оврын тээврийн хэрэгсэл буюу 5тн дээш тн-ийн даацтай автомашинаас 15000 төгрөг хураан авдаг. Мөн Монгол улсын Сангийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан 2006 оны 11 дүгээр сарын 14-ны 366/131 дугаар “Жишиг үнэ батлах тухай” тушаалын 1-т ‘Хилээр нэвтэрч буй амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхийн эд, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн жишиг үнийг 1 дүгээр хавсралтад зааснаар 5 тн дээш тн даацтай автомашинаас 3500-6000 төгрөг хураан авахаар заасан байна. Тиймээс манай мэргэжлийн хяналтын газраас том оврын буюу 5 тн-оос дээш даацтай автомашинаас ариутгал халдваргүйжүүлэлтэнд 15000 төгрөг хураан авч, үүнээсээ 6000 төгрөгийг ын ерөнхий газарт хураалган, үлдсэн 9000 төгрөгийг аймгийн Төрийн сангийн дансанд тушаадаг юм... гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 113-116-р хуудас/,

 

-Иргэний нэхэмжлэгч ын: Би *******г газрын даргаар ажиллаж байхад боловсролын хяналтын улсын байцаагчаар ажиллаж байсан. Тэгэхээр би байгууллагын төсвийг зарцуулахад ямар нэг байдлаар оролцох эрх хэмжээний хүн биш учраас тухайн хөрөнгүүдийг хэрхэн зарцуулсан талаар мэдэхгүй байна.Ер нь хилийн боомтонд ариутгалын зориулалттай хлорын шохойг авдаг, дээр дурдсан компаниас хлорын шохой авсан эсэхийг бол мэдэхгүй байна. Манай байгууллагад 2018, 2019 онуудад лабораторийн цахилгааны засвар үйлчилгээ, шилэн кабель, интернэтийг шинэчилсэн, засварласан талаар сонсож байгаагүй, миний мэдэхээр ийм ажил хийгдэж байгаагүй. Хэрэв байгууллагад энэ ажил хийгдсэн бол би сонсож мэднэ, тэгэхээр ийм ажил манай байгууллагад хийгдээгүй. Мөн байгууллагын өр барагдуулах талаар надад сонсож мэдсэн зүйл байхгүй. Энэ талаар *******, бусад ажилтнаар надад болон алба хаагч нарт хэлж байгаагүй учир мэдэхгүй байна. Миний хувьд ******* нь байгууллагаас хэчнээн төгрөгийг авч зарцуулсан талаар сая танилцаж мэдлээ. Хуулийн байгууллагаар шалгагдаад байгууллагыг хохироосон бол дээрх мөнгийг буруутай этгээдээс нэхэмжилнэ. Өөр ямар нэг санал хүсэлт байхгүй. Би шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж бодож байна...гэх мэдүүлэг /7хх-241-243/,

 

          - Хохирогч гийн: Би Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газар 2012 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажилд ороод сумын боомтонд ариутгагчаар одоог хүртэл ажиллаж байна. 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай ажлын газрын эгч эгчийн төрсөн өдөр нь болоод манай хамт олон бөөнөөрөө дурсгалын зүйл гардуулж баяр хүргэнэ гээд 17 цаг өнгөрөөгөөд ажилчдын орон сууцанд цуглаж хоол унд чихэр жимс идэж бас архи ууцгаасан. Тухайн үед . Я., *******, нар байж байсан. Орой 21 цаг орчимд , Хаан банкны теллер , Төрийн банкны теллер Үүрийнтуяа, нар ирцгээсэн. Бид нар сууж байхад Оюунцэцэг, хоёр гэр рүүгээ харьсан байсан. , Оюунчимэг хоёр нойл орохоор явсан байсан. утас нь дугараад гарсан байсан. Бусад нь байгаагүй өрөөнд дарга, Үүрийнтуяа бид гурав үлдсэн байсан. Би Үүрийнтуяаг тэврээд хүүхдүүдийнхээ талаар яриад сууцгааж байсан. Гэнэт “ би чамайг хармааргүй байна, чи зайл”  гээд намайг гараар чичсэн би хариуд нь юм дугараагүй байж байтал гэнэт намайг үсдээд орон дээр дарж аваад нүүр лүү хэд хэдэн удаа алгадаж. цохиж, нүүр рүү маажиж миний баруун хөлийн гуя руу олон удаа өшиглөсөн юм. Би хариуд гарыг нь барьж эсэргүүцэл үзүүлсэн тухайн үед би үнэхээр их айж сандраад зөндөө уйлсан. Үүрийнтуяа гайхаад зогсож байхад , , . Оюунчимэг нар бөөнөөрөө орж ирээд салгасан. Намайг , Оюунчимэг хоёр өрөөнөөс аваад гарсан. Би буцаж ороод гэрийн түлхүүр куртик авах гэж ороод даргаас “ та яагаад намайг зодож байгаа юм бэ”  гэж асуухад босож ирээд намайг үсдээд авсан юм. Оюунчимэг, нар орж салгаад хүргэж өгсөн. Би гэртээ хариад баахан уйлсан. Би гомдолтой байна. Би гэх хүнээс 1,006,000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /4 дүгээр хавтаст хэргийн 25-27-р хуудас/,

 

         

  • х.гийн “Төрийн албан хаагчийн анкет” /1хх-3-4/

 

  • *******гийн Дансны хуулга /1хх-5-7/

 

  • Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл-/1хх 46-66, 73-158/

 

- Үзлэг хийсэн тэмдэглэл- МХГ /1хх 159-173, 210-212/

 

- Сүхбаатар аймгийн ын газрын даргын 2015.08.10-ны өдрийн “хилийн хяналтын хэлтсийн дарга, мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцагчаар *******г томилох тухай” тушаал/1хх - 175/

 

- Хэлтсийн даргын ажлын байрны тодорхойлолт/1хх 176-177/

 

  • Албан үүрэг түр орлон гүйцэтгүүлэх тухай /1хх 178/

 

- МХГ Дансны хуулга /1хх 182-199/

 

  • Хаан банкны дансны хуулга /1хх 220-250/

 

   -Магваны Бат-Оюуны Хаан банкин дахь 5018576411 тоот дугаарын дансны хуулга /2хх 1-2/

 

  • Борын Энхболдын Хаан банкин дахь дансны хуулга /2хх 3-3/

 

  • Гантөмөр Ганбатын Хаан банкин дахь дансны хуулга /2хх 5-9/

 

-  Жамбалын Молор-Эрдэнийн Хаан банкин дахь дансны хуулга /2хх 10-18/

 

  • Сүхбаатар Саранчимэг Хаан банкин дахь дансны хуулга /2хх 19-19/

 

  • Туяа Байгалмаа Хаан банкин дахь дансны хуулга /2хх 20-21/

 

  • Ухнайн Чинсайхан Хаан банкин дахь дансны хуулга /2хх 22-24/

 

  • Борын Хатанболдын Хаан банкин дахь дансны хуулга /2хх 25-28

 

-  Галсанцэвэг Бадамхандын Хаан банкин дахь дансны хуулга /2хх 29-34/

 

- Сосорбарам Ирээдүй Хаан банкин дахь дансны хуулга /2хх 35-40/

 

- Батбаатарын Тэмүүлэн Хаан банкин дахь дансны хуулга /2хх 41-47/

 

- Хоролсэдын Удвалын Хаан банкин дахь дансны хуулга /2хх 48-53/

 

- Тулгын Хаан банкин дахь дансны хуулга /2хх 54-84/

 

- Сүхбаатар Саранчимэг Хаан банкин дахь дансны хуулга /2хх 85-91/

 

- Жамбал Болормаагийн Хаан банкин дахь дансны хуулга /2хх 92-93/

 

- Гомбосүрэнгийн Цагаанхүүхэн Хаан банкин дахь дансны хуулга /2хх 94-123/

 

- Готов Баярмаагийн Хаан банкин дахь дансны хуулга /2хх 124-127/

 

- Готов Баярмаагийн Хаан банкин дахь дансны хуулга /2хх 128-139/

 

- Володя Наранбаяр Хаан банкин дахь дансны хуулга /2хх 140-142/

 

- Гомбосүрэнгийн Отгонбаярын Хаан банкин дахь дансны хуулга /2хх 143-147/

 

- Мунцаг Батсайхан Хаан банкин дахь дансны хуулга /2хх 148-152/

 

- Халтарын Уранбаяр Хаан банкин дахь дансны хуулга /2хх 153-156/

 

- Жигмэддоржийн Гэрэлчимэг Хаан банкин дахь дансны хуулга /2хх 157-162/

 

- Нямын Нэргүйгийн Хаан банкин дахь дансны хуулга /2хх 163-167/

- Бямбасүрэнгийн Амартүвшин Хаан банкин дахь дансны хуулга /2хх 168-180/

 

- Сүхбаатар Сарантуяагийн Хаан банкин дахь дансны хуулга /2хх 181-182/

 

- Ядамжавыг Энхтөрийн Хаан банкин дахь дансны хуулга/2хх 183-191/

 

- Хүрэлтогоо Мөнхтөрийн Хаан банкин дахь дансны хуулга /2хх 192-192/

 

  • *******г сэжигтнээр баривчилсан тухай тэмдэглэл /3хх-140-141/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018.01.29-ний өдрийн 02 дугаартай Сэжигтэнг баривчлах хүсэлтийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /3хх-143-144/

 

- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн Засаг даргын 2018.01.29-ний өдрийн 7/121 дугаартай тодорхойлолт /3хх-146/

 

-, нарын төрсний бүртгэлийн гэрчилгээний хуулбар /3хх-147/

 

- *******гийн Улсын хяналтын тэргүүний ажилтан тэмдгийн үнэмлэхийн хуулбар /3хх-148/

 

  • *******гийн шагналын хуулбарууд /3хх-149-153/

 

- Сүхбаатар аймгийн ИТХ-ын 2015.02.26-ны өдрийн 05 дугаартай “Журам батлах тухай” тогтоол, хавсралт /3хх-161-162/

 

- Монгол Улсын Сангийн сайд, улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан тушаал, хавсралт /3хх-166-167/

 

- Улсын мэргэжлийн хяналтын газрын даргын 2006.11.16-ны өдрийн 521 дугаартай “Ариутгал халдваргүйжүүлэлтийн үнэ батлах тухай” тушаал, хавсралтууд /3хх-168-171/

 

- ХХК-ийн газрын тосыг тээвэрлэгч Дорнын хөгжил транспорт ХХК-ийн 2017, Мост ази ХХК, нью истан ХХКийн тээврийн хэрэгслийн лавлагаа /3хх-174-180/

 

- ХХК-ийн туслан гүйцэтгэгч СNPC анги 104, Во Наi анги 33, PJCY ангийн 82 тээврийн хэрэгслийн жагсаалт /3хх-182-186/

 

- Оюуны өмч, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2018.04.05-ны өдрийн 7/2780 дугаартай *******, ******* нарын өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгө бүртгэгдсэн эсэх албан бичиг /3хх-191/

 

  • *******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх-193/

 

  • *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /3хх-194-195/

 

  • *******гийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /3хх-196/

 

  • *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-197/

 

  • *******гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /3хх-198/

 

- Албаны хэрэгцээнд зарцуулсан материалын тооцоо, эд хөрөнгө худалдан авсан төлбөрийн баримт, гэрэл зургийн үзүүлэлт /5хх-38-61/

 

- Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын ахлах байцаагчийн 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 31-03/07, 31-03/11, 31-03/10 дугаартай актууд /6хх-227/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020.11.18-ны өдрийн 206 дугаар шинжээчийн дүгнэлт /6хх-38-62/

 

- Экспрот, Импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргын ажлын байр/албан тушаал/-ны тодорхойлолт /7хх-42-43/

 

- МХЕГ-ын даргын 2015.01.29-ний өдрийн 219 дугаартай *******г Сүхбаатар аймгийн ын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай тушаал /7хх-49/

 

- МХЕГ-ын даргын 2015.06.18-ны өдрийн 298 дугаартай *******г Сүхбаатар аймгийн ын газрын даргаар томилох тухай тушаал /7хх-50/

 

- МХЕГ-ын даргын 2019.03.14-ний өдрийн Б/30 дугаартай *******г 2019.03.15-ны өдрөөс албан үүргээ биелүүлэхийг түдгэлзүүлэх тухай тушаал /7хх-51/

 

  • Сүхбаатар аймгийн МХГ-т ирүүлсэн төлбөрийн хүсэлтүүд /7хх-53-58/

 

- Сүхбаатар аймгийн ИТХ-ын 2019.04.04-ний өдрийн 01/83 дугаартай  “тус аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015.02.26-ны өдрийн албан бичиг /7хх-59/

 

- Сүхбаатар аймгийн ын газрын даргын 2018.10.11-ний өдрийн А/25 дугаартай Үнэлгээний хороо байгуулах тухай тушаал /7хх-60/

 

- сумын боомт ариутгалын сангийн засварын ажлын төслийн материал /7хх-61-78/

 

-Сүхбаатар аймгийн МХГазар, ХХК-ны хооронд байгуулсан гэрээний маягт, төлбөрийн хүсэлт, баримт, нэхэмжлэх /7хх-79-85/

 

-Хуулийн этгээдийн лавлагаа “, ххк, Мөнх сайн үүд ХХК, ХХК, Склар ХХК, ххк /7хх-86-89, 94-95, 129-130, 138-139, 143-144, 148-151/

 

- ххк-ийн төлбөрийн баримт, хүсэлт, нэхэмжлэх /7хх-90-93/

 

-, , Найман гал шарга ХХК, Мөнх сайн үүд ХХК, Дөхөм өндөр ХХК, ХХК, Склар ХХК ... компани дэлгүүр, эмийн сан, газруудаас бараа үйлчилгээ авсан нэхэмжлэх, төлбөрийн хүсэлт, баримтууд /7хх-96-128, 231-137, 140-141, 145-147, 151-175/

 

-Хилээр орж байгаа зорчигч тээврийн хэрэгслийн бүртгэл /Д.ийн Л80 автомашинаар А.бодис оруулсан бүртгэл /7хх-176-178/

 

-Байгууллагаас засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр гаргасан төсөв, зарцуулсан талаарх жагсаалт /7хх-179-181/

 

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хэргийн үйл баримт, бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэх хангалттай хийгээд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хууль ёсны эрх ашгийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

 

Гэм буруугийн талаар:

 

1. Шүүх хуралдаанд хэлэлцэгдэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэвэл, шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ын газрын даргаар 2015 оны 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн ажиллаж байхдаа тус  газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга *******тай бүлэглэн, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тогтоолын хавсралтаар “-ийн боомтоор нэвтрүүлэх амьтан ургамал,тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн үнэ”-ийг баталсан журмын хэрэгжилтийг орон нутагт хангуулахдаа ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн тээврийн хэрэгслээс авах хураамжийн 9000 төгрөгийн тасалбарыг 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны хооронд хуурамчаар үйлдэн, аймгийн ын газрын тамга, тэмдгийг дарж, уг тасалбараар 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд боомтоор улсын хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн орлогын мөнгийг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгон орон нутгийн төсөвт 111,688,500.00 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

- Сүхбаатар аймгийн ын газрын даргаар ажиллаж байхдаа нийтийн албан тушаалтан нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төсвийн 10,000,000 төгрөгөөр ариутгалын бодис болох хлорын шохойг худалдан авахдаа Монгол Улсын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийг зөрчиж харьцуулалтын аргыг хэрэглэлгүй, худалдан авах гэрээг нийлүүлэгч “” ХХК-тай байгуулалгүй гүйцэтгүүлж бусдад давуу байдал бий болгосон,

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгууллагад кабелийн засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр иргэн ын Хаан банкны харилцах тоот данс руу төсвийн 1,900,000 төгрөгийг шилжүүлэн тухайн иргэдийн данснаас бэлнээр авч завшин өөртөө давуу байдал бий болгосон,

 - 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын лабораторийн цахилгааныг засварлах нэрийдлээр иргэн ийн Хаан банкны харилцах тоот данс руу төсвийн 2.600,000 төгрөгийг,

  2018 оны12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын интернэтэд засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр иргэн ын Хаан банкны харилцах тоот данс руу төсвийн 1.200,000 төгрөгийг шилжүүлэн бэлнээр гарган авч нягтлан бодогч оор байгууллагын өр төлбөрийг төлүүлж, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан,

 

шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн ын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн даргаар 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллаж байхдаа тус газрын дарга *******тай бүлэглэн, албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тогтоолын хавсралтаар “-ийн боомтоор нэвтрүүлэх амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн үнэ”-ийг баталсан журмын хэрэгжилтийг орон нутагт хангуулахдаа ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн тээврийн хэрэгслээс авах хураамжийг батлах 9000 төгрөгийн тасалбарыг 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны хооронд хуурамчаар үйлдэн, аймгийн ын газрын тамга, тэмдгийг дарж,  уг тасалбараар 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд боомтоор улсын хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн орлогын мөнгийг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжүүлэн авч, өөртөө давуу байдал бий болгож орон нутгийн төсөвт 111,688.500.00 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн сум дахь боомтон дээр иргэн г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримтууд тогтоогдож байна.

 

2. Прокуророос хэргийн баримтаар тогтоогдож буй дээрх үйл баримтаас, шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэн Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай тогтоолын хавсралтаар “-ийн боомтоор нэвтрүүлэх амьтан ургамал. тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн үнэ”-ийг баталсан журмын хэрэгжилтийг орон нутагт хангуулахдаа ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн тээврийн хэрэгслээс авах хураамжийн 9000 төгрөгийн тасалбарыг хуурамчаар үйлдэн, аймгийн ын газрын тамга, тэмдгийг дарж, уг тасалбараар боомтоор улсын хил нэвтэрч байгаа тээврийн хэрэгсэлд ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн орлогын мөнгийг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжүүлэн авч, 111,688,500.00 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсэг,

- шүүгдэгч *******гийн Сүхбаатар аймгийн ын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр төсвийн 10,000,000 төгрөгөөр ариутгалын бодис болох хлорын шохойг худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, худалдан авах гэрээг нийлүүлэгч “” ХХК-тай байгуулалгүй гүйцэтгүүлж бусдад давуу байдал бий болгосон,

2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр байгууллагад кабелийн засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр иргэн ын Хаан банкны харилцах тоот данс руу төсвийн 1,900,000 төгрөгийг шилжүүлэн тухайн иргэдийн данснаас бэлнээр авч завшин өөртөө давуу байдал бий болгосон гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” ,

2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын лабораторийн цахилгааныг засварлах нэрийдлээр иргэн ийн Хаан банкны харилцах тоот данс руу төсвийн 2.600,000 төгрөгийг,          2018 оны12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын интернэтэд засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр иргэн ын Хаан банкны харилцах тоот данс руу төсвийн 1.200,000 төгрөгийг шилжүүлэн бэлнээр гарган авч нягтлан бодогч оор байгууллагын өр төлбөрийг төлүүлсэн гэх үйлдлийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1.1-д зааснаар,

 

- шүүгдэгч *******гийн 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн сум дахь боомтон дээр иргэн г зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зүйлчилж, хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

3. Хэргийн дээрх үйл баримт, зүйлчлэлтэй холбогдуулан шүүгдэгч *******гийн өмгөөлөгч Х.Ургаагаас “ шүүгдэгч *******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн, зүйлчлэл дээр маргах зүйл байхгүй. Энэ хэргийг өнөөдөр шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй юм. Анхнаасаа аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид нь хууль бус тогтоол гаргаад Хууль зүйн дотоод хэргийн сайдын эрх хэмжээний асуудлыг шийдвэрлэж, хууль бусаар давхардуулан төсвийн хөрөнгө бүрдүүлээд татчихсан байна. Энэ хэрэг дээр хохирогчоо зөв тогтоож чадаагүй.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-т хохирогч нь бодит хөрөнгөөрөө хохирсон байх ёстой гэж хуульчилсан. Гэтэл төр өөрөө үндэслэлгүйгээр иргэдийгээ хохироож давхардуулаад аваад байгаа нь асуудал юм. Мөн хохирол төлбөртэй холбоотой энэ тогтоол бол өөрөө хүчин төгөлдөр байсан гэж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлгүй байгаа юм. 2015 оны 02 сарын 26-ны өдөр баталсан 05 дугаар тогтоолоор тогтоогдсон хохирогч нь үндэслэлгүйгээр тогтоогдсон гэж үзэж байна. Төр бол энэ дээр ямарваа нэгэн байдлаар хохироогүй ээ. Яг бодит хохирогч нь хоёр удаа төлчихсөн иргэд юм. Тэр мөнгөнөөс төрд орох ёстой байсан мөнгө нь орчихсон байсан. Тэгэнгүүт төрд орчихсон юм чинь үлдсэн 9000 төгрөгийг илүү төлөөд байгаа иргэн, хуулийн этгээд хохирогчоор тогтоогдох ёстой.

Мөн хил хамгаалах ерөнхий газраас тухайн цаг хугацаанд 31 мянган тээврийн хэрэгсэл гарсан байна гэсэн албан бичиг мөн орсон байгаа. Гэмт хэрэг үйлдсэн орлого гээд 110 сая төгрөгийг үзсэн. Хохирсон гэх мөнгөнөөс боомт дээр ийм ийм үйл ажиллагаа хийсэн, үүнийгээ нотлох баримтаар гаргуулъя аа, үнэлүүлье ээ, шинжээчийн дүгнэлт гаргуулаад гээд хүсэлт гаргангуут хүлээж авахгүй болохоор нь өөрсдөө үнэлгээ хийлгээд өгсөн. Хэрэв нотолчих юм бол энэ хүмүүсийн чинь хохирол багасах гээд байна шүү дээ. Ийм учраас мөрдөгчийн зүгээс үнэхээр тэр эд хөрөнгө нь байсан юм уу, худал тийм зураг хөрөг гаргаж өгөөд байгаа юм уу гэдгийг нь газар дээр очоод шалгах нөхцөл байдал бий болсон, энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-д хөрөнгө орлогын хураах албадлагын арга хэмжээний зохицуулалтад хамааралтай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хувьд Сүхбаатар аймгийн санхүү, хяналт аудитын албаны улсын байцаагчийн улсын байцаагч нарын 10 сая төгрөгтэй холбоотой акт, мөн Батзориг гээд 2600000 төгрөгийн холбогдолтой акт байгаа,  “Би Ти төгс” трейдтэй холбоотой 10 сая төгрөгийн акт, мөн Үүрцайхад холбогдох акт гэж байгаа. Өнөөдөр эдгээр актуудыг хүчин төгөлдөр үйлдэгдсэн акт байна гэж үзэж байна. Тэгэхээр хүчин төгөлдөр акт байгаа учраас тодорхой хэмжээний хариуцлагын асуудал яригдсан байна. Сарантуяагийн үйлдлийг зөрчил болохыг нь тогтоосон. Тус акт нь хуулийн хүчин төгөлдөр болсон. Зөрчлийн улмаас үүссэн хохирлыг бол барагдуулсан уу үгүй юу гэдэг нь бас тодорхой биш. Аливаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагч, прокурор тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Хэргийн бодит байдлыг тогтоосны эцэст хэргийг шүүхэд шилжүүлж шүүх нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг тогтоох ёстой. Гэтэл санхүүгийн хяналт, аудитын албаны 2019 оны 03 сарын 14-ний өдрийн 31-03/07, 31-03/11, 31-03/10 гэсэн акт гарчихсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасан байдаг бөгөөд тухайн шүүгдэгчид оногдуулсан байцаагчийн актууд гэж байгаа. Ийм учраас Сарантуяад холбогдох эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргүүдийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох саналтай.           

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дээр захиргааны акт гэдгийг хуульчилж өгсөн. Захиргааны байгууллагаас тодорхой нэг байдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн шууд үр дагаврыг бий болгодог амаар болон бичгээр гаргадаг захирамжилсан шийдвэрийг ойлгоно гэж хуульчилсан. Тэгвэл шүүх асуудлыг шийдвэрлэхдээ тухайн ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад МУ-ын ҮХ, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдсөн эсэхийг бол хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчил асуудал гаргуулахгүй байх баталгааг хангах, хуульд нийцсэн ажиллагаанд шийдвэр гаргуулахаар ажиллах бөгөөд ингэснээр энэ хуульд нийцсэн ажиллагаа хэрэгждэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулийн зорилт нь юуны өмнө хуульд тусгагдсан эрх зүйн систем үндсэн суурь ухагдахуунууд тулгуурлах ёстой байдаг. Хохирогч чинь зөв тогтоогдоогүй онол дээр суурилж эрүүгийн хуулийн явдаг. Тэгэхээр онолынхоо хувьд хохирогч гэдэг маань хохироогүй газар хохирогч болоод ороод ирдэг. Энэ онолын хувьд буруу ойлголт юмаа. Иймээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан асуудлыг бол нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаач ээ, харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан хохирол төлбөр төлөгдсөн эсэх нь тодорхойгүй байгаа учраас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэх,

 

*******гийн өмгөөлөгч Эрдэнэбатаас “ Мөрдөн байцаалтаар нотлогдвол зохих үйл ажиллагаа бүрэн биш хийгдсэн. Энэ яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй.Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх дараах нөхцөл байдал бий болж байна гэж үзэж байна. 1. Гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол хүлээсэн этгээдийг хохирогч гэнэ гэж хуульд заасны дагуу хохирогчийг тогтоох ёстой. Гэтэл төрийн санг энэ хэрэг дээр хохирогчоор тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.1 дугаар зүйлийг 1-ийг зөрчсөн гэж үзэж байна. Энэ хэргийн бодит хохирогч нь Петро Чайна дайчин тамсаг компанийн туслан гүйцэтгэгч компани юм. Үүнийг бол мөрдөн байцаалтаар тогтоох бүрэн боломжтой. Туслан гүйцэтгэгч 3-4 компанийн асуудлыг шалгачих юм бол санхүүгийн баримтад нь үзлэг нэгжлэг хийдэг ч юм уу, ийм байдлаар шалгах бүрэн боломжтой. 9000 төгрөгийг улсын төсөв болоод орон нутгийн төсөвт нь хэдийг нь тушаасан юм бэ гэдгийг тогтоох бүрэн боломжтой. Ийм учраас хохирогчийн асуудлыг бүрэн тогтоох боломжгүй байна гэдэг асуудлыг тавьж байна. Учир нь 2015 оны 05 дугаартай журам батлах тухай тогтоол нь гарсан үеэсээ хүчин төгөлдөр бус байсан. ИТХ-ын тогтоол нь эрх хэмжээгээ хэтрүүлэн гарсан тогтоол байна гэдгийг Хууль зүйн яам тогтоосон. Үүнийтэй уялдаад аймгийн ИТХ нь тэр тогтоолоо хүчингүй болгочихсон байдаг. Сайдын хүрээнд шийдвэрлэх асуудлыг ИТХ нь эрх хэмжээгээ хэтрүүлэн тухайн хураамжийг давхардуулан авч байсан нь хууль зөрчсөн гэдэг нь тогтоогдсон байдаг. 2. 118688500 төгрөгийн хохирол учруулсан гэж үзээд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн. Гэмт хэрэг үйлдэж олсон орлого байхын бол тухайн хөрөнгийг илрүүлэх, энэ ажиллагааг хийх нь мөрдөн байцаагч, прокурорын үүрэг юм. Гэмт хэрэг үйлдэж олсон орлогоо юунд зарцуулсан, энэ хүн үнэхээр хувьдаа завшсан, үнэхээр байгууллагадаа эд хөрөнгө эд хогшил авсан эсэхийг мөрдөн байцаагч огт шалгаагүй, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан энэ асуудлыг шалгах ажиллагаа бол огт хийгдээгүй. ээ. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаах ажиллагааны явцад үзлэг нэгжлэг хийх, эд хөрөнгийг битүүмжлэх, очоод байгаа газарт нь тухайн авсан эд зүйлийг нь шалгах зэрэг ажиллагаануудыг хуулийн дагуу хийсэн бол гэмт хэргийн улмаас учирсан хохирол багасах бүрэн боломжтой. Зүйлчлээд байгаа зүйлчлэлийг бол бид нар маргахгүй ээ. Гэм буруу дээр бол маргахгүй. Үнэхээр төсвийн мөнгийг завшсан гээд байгаа боловч тэр мөнгөө байгууллагадаа зарцуулчихсан. Энэ бол гэмт хэрэг болсон гол шалтгаан нь төсвийн хөрөнгө бол одоо хуваарилалт нь бага байдаг, орон нутагт төсвийн хэрэгцээ, дутаа дулимаг байдгаас энэ хүмүүс өөрсдөө гэмт хэрэг хийсэн. Иймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү ”  гэх дүгнэлт, хүсэлтийг гаргаж,

шүүгдэгч *******гаас “ аймгийн ИТХ-ын 2015 оны 05 дугаар тогтоол анхнаасаа хууль шийдвэр байсан, олсон орлого хууль бус байхад төр хохирсон гэж үзээд байгааг гайхаж байна. Хоёр ариутгагчтай холбоотой асуудал ч гэсэн байгаа гэдгийг хэлж байсан. Гэтэл үүнийг авч хэлэлцээгүй байж шууд намайг 110 сая төгрөг нь дээр буруутгаж байна. Байгууллагын тамга тэмдэг дарагдсан асуудлын хувьд тухайн үед дөнгөж даргын албан тушаалд томилогдсон байсан учраас МХГ-ын тамга тэмдгийг дардаг юм байх л гэж ойлгосон. Ойлголтын буруу зөрүү л байсан. Гэтэл намайг тамга тэмдэг хуурамчаар үйлдсэн болгосон. Миний буруугаас ч болсон байж магадгүй. Яагаад гэвэл ажлаа аваад удаагүй байсан учраас тэр. тай анхнаасаа тохирсон зүйл байхгүй. Ариутгалын мөнгөнөөс авсан олон удаагийн үйлдэл байхгүй. Би эмнэлгээр явсан, зээл ч хийсэн. Буцааж өгнө гэж бодож байсан. Тэрнээс биш 110 саяар нь авчихсан зүйл бол байхгүй.

Эд хөрөнгө гэдэг юм уу, засвар үйлчилгээний мөнгө гэж ерөөсөө төсөвт тусгагдаж ирдэггүй юмаа. Хилийн мэргэжлийн хяналтын газарт тохижилт, ширээ сандал, тоног төхөөрөмж зэрэг юу ч байхгүй авахаас өөр арга байгаагүй тул  бид нарын асуудлаа шийдвэрлэхийн тулд хийсэн ажил.

Аймгийн Санхүү, аудитаас шалгалт оруулж 8 ширхэг акт тавигдсан байгаа. Тэгээд би актыг нь хүлээн зөвшөөрөөгүй. Хийгдсэн ажлууд нь байгаа юм. Зориулалт бусаар зарцуулсан байж болно гэдгийг хэлж байсан. Акт тавигдчихаад байхад давхар давхар эрүүгийн хэрэг үүсгээд явж болдог юм болов уу гээд гайхаж байна ” гэх,

*******гаас “ 2017 оны МХГ-ын даргын 22 тоот албан бичгээр МХГ-ын хилийн хяналтын хэлтсийн дарга д гэсэн хаягтайгаар ирсэн албан тоот дээр орж ирсэн мөнгөнөөс тодорхой хувь хэмжээгээр боомтын тохижилт үйлчилгээ, эд материал хэрэгсэлд зарцуулахыг үүрэг болгосон байдаг. Энэ үүргийн дагуу Хилийн боомтонд ажиллаж байгаа ажиллагсдын хувийн орон сууцны дотоод тохижилт, эд хогшил, хувцас, бичгийн техник хэрэгсэл, компьютер принтер гэх мэт тоног төхөөрөмж, ариутгалын замын засвар үйлчилгээ,  улсын байцаагч нарын дүрэмт хувцасны зардал зэрэгт зарцуулсан. Хамаарал бүхий хүмүүсийн дансаар орсон гарсан гэдэг асуудал байдаг. Энэ мөнгийг буцаан татан авч, өнөөдрийн байдлаар 53,4 сая төгрөгийн гүйцэтгэлтэйгээр эд хогшил, бараа материал, гэрч гэдэг гэрчтэй хувцас хэрэгсэл авчирч өгч байсан гэдгээр баталсан байдаг. Нөгөө талаасаа хуурамч тасалбар гэгдэж байгаа аймгийн МХГ-ын даргын тэмдэг дарсан тасалбарыг авч, ашигласан, хадгалсан, хэрэглэсэн ч гэдэг байдлаар миний алдаа байсан. Төрийн сангийн Баярхүү гэж мэргэжилтэн нь “бид нар маш их ажилтай байна. Та нар тасалбар хүргэгдтэл хийгээд явж байхгүй юу даа гэсэн юм ярьсан. Бид нар аймгийн Засаг даргад хүсэлт тавьчихсан байгаа” гэсэн. Ариутгал халдваргүйжүүлэлтийн мөнгөнөөс хувийн хэрэгцээндээ зарцуулсан мөнгө байхгүй” гэж тайлбар гарган мэтгэлцэв.

 

4. Шүүгдэгч *******, ******* нарын дээр тайлбар, өмгөөлөгч Х.Ургаа, Х.Эрдэнэбат нарын “ шүүгдэгч *******, ******* нарт холбогдох хэргийг мөрдөн байцаалтанд буцаах, хохирогчийг зөв тогтоох, анхнаасаа аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид нь хууль бус тогтоол гаргаад хууль бусаар давхардуулан төсвийн хөрөнгө бүрдүүлээд татчихсан, төр хохирсон гэж үзээд байгаа нь үндэслэлгүй ”, өмгөөлөгч Х.Ургаагийн “  *******д холбогдох  Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1.1-т заасан хэргүүд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй тул хэрэгсэхгүй болгох, цагаатгах ” тайлбар, дүгнэлт гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байх бөгөөд энэ нь хууль зүйн үндэслэлгүй, хэргийн баримтаар хэрхэн үгүйсгэгдэж байгааг дараах байдлаар тодотгон тайлбарлая.

 

4.1. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2003 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 58/4 тоот тогтоолоор баталсан Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцэд нийцүүлэн Монгол Улсын Их хурлаас 2006 оны 07 дугаар сарын 06-ны өдөр баталсан Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлд төрийн албан хаагч албан тушаалынхаа бүрэн эрхийн дагуу асуудал боловсруулж шийдвэрлэхдээ хууль бусаар аль нэг хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, албан тушаалынхаа байдлыг ашиглан эд хөрөнгө олж авах, давуу эрх эдлэх, хууль бусаар ашиг хонжоо олох, бусдад давуу байдал олгох зорилготой бусад үйлдэл хийх зэргээр ашиг сонирхлын зөрчилтэй үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна.

 

Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, мөн зүйлийн 3.1.4-т “давуу байдал” гэж энэ хуулийн 4.1-д заасан этгээд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг”, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т “хувийн ашиг сонирхол гэж нийтийн албан тушаалтан албаны бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд өөрөө болон түүнтэй хамаарал бүхий этгээдийн зүгээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг” ойлгоно, мөн хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтан буюу хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг тус тус хуульчилжээ.

 

Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1 д зааснаар 4.1.1.төрийн улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан нь уг хуулийн үйлчлэлд хамаарахыг тодорхойлжээ.

 

Шүүгдэгч ******* нь МХЕГ-ын даргын 2015.01.29-ний өдрийн 219 дугаартай тушаалаар Сүхбаатар аймгийн ын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр, 2015.06.18-ны өдрийн 298 дугаартай тушаалаар тус газрын даргаар ажиллаж байсан ба уг албан тушаал нь Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийн “Тэргүүн түшмэл”, “ТЗ-9-4”-т,

 Х. нь Сүхбаатар аймгийн ын газрын даргын 2015.08.10-ны өдрийн дугаартай тушаалаар тус газрын Хилийн хяналтын хэлтсийн дарга, мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцагчаар томилогдон ажиллаж байсан, Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэлийн “Ахлах түшмэл”, “ТЗ-7-5”- хамаарч байх ба тэдгээр нь дээрх гэмт хэргүүдэд холбогдох үедээ төрийн захиргааны албан хаагч буюу нийтийн албан тушаалтан байжээ. 

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах ” гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэл хийснээр гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд өөрөөр хэлбэл, гэм буруутай хүний зүгээс албаны бүрэн эрхэд хамаарч байгаа үйлдлийг албаны эрх ашигт харш байдлаар үйлдэх, эсвэл хийх ёстой зүйлийг албаны эрх ашигт харш байдлаар хийхгүй байх эс үйлдэхүйн хэлбэртэй байдаг.  

 

Нийтийн албанд ажиллаж буй албан тушаалтан нь хууль тогтоомж, эрх бүхий байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрээр олгогдсон бүрэн эрх, чиг үүргийн хүрээнд өөрийн үйл ажиллагааг эрхлэн гүйцэтгэх бөгөөд тэдгээрийн албаны эрх мэдэл нь дээр дурдсан эрх зүйн актын хэмжээгээр хязгаарлагддаг билээ.

 

Шүүгдэгч *******, ******* нарын нийтийн албан тушаал хашиж байх үедээ  албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан бүлэглэн ариутгал халдваргүйжүүлэлт хийсэн тээврийн хэрэгслээс авах хураамжийн тасалбарыг хуурамчаар үйлдэн, тус аймгийн ын газрын тамга, тэмдгийг дарж, уг тасалбараар олсон хийсэн орлогын мөнгийг өөрийн болон өөрийн хамаарал бүхий этгээдүүдийн дансаар шилжүүлэн авч, өөрсдөдөө эдийн засгийн давуу байдлыг бий болгосон,

мөн шүүгдэгч *******гийн Сүхбаатар аймгийн ын газрын даргаар ажиллаж байхдаа хлорын шохойг худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж харьцуулалтын аргыг хэрэглэлгүй, худалдан авах гэрээг нийлүүлэгч “” ХХК-тай байгуулалгүй гүйцэтгүүлж бусдад давуу байдал бий болгосон,

байгууллагад кабелийн засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр иргэн ын Хаан банкны харилцах тоот данс руу төсвийн 1,900,000 төгрөгийг шилжүүлэн тухайн иргэний данснаас бэлнээр авч завшин өөртөө давуу байдал бий болгон эрх мэдлээ хэтрүүлсэн дээрх үйлдлүүд нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн объектив болон субъектив талын шинжийг хангаж байгаа бөгөөд төрийн албаны нэр хүндэд харшаар нөлөөлөх үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй юм.

 

4.2. Шүүгдэгч *******, ******* нарын хувьд өөрсдийн хувийн хэрэгцээгээ хангах зорилгоор албан тушаалын байдлаа ашиглан бүлэглэн Сүхбаатар аймгийн Төрийн сангаас олгодог Ариутгал, халдаргүйжүүлэлтийн тасалбарыг компьютер дээр хуурамчаар үйлдэн, улмаар Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын тамга, тэмдгийг дарж, уг тасалбараар аймгийн төсөв төвлөрч байсан орлогыг авч өөрсдөдөө давуу байдал үүсгэсэн нь:

 иргэний нэхэмжлэгч ийн “ Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолын 2-д “Амьтан ургамлын гаралтай болон бусад түүхийн эд, бараа бүтээгдэхүүн түүнийг тээвэрлэж буй тээврийн хэрэгсэлд хийгдэх ариутгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээний хөлсийг инфляцын түвшин, үнийн өсөлттэй холбогдуулан шинэчлэн тогтоож хавсралтаар баталсан”, мөн тогтоолын 3-т “ ариутгал халдваргүйжүүлэлтийн үйлчилгээний орлогыг Улсын мэргэжлийн хяналтын газарт төвлөрүүлэх хэсгээс бусад орлогыг аймгийн төсөвт тухай бүр төвлөрүүлэн ажиллахыг мэргэжлийн хяналтын газарт даалгасан”, уг тогтоолын хавсралтад том оврын тээврийн хэрэгсэл буюу 5тн дээш тн-ийн даацтай автомашинаас 15000 төгрөг хураан авдаг. Мөн Монгол улсын Сангийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтарсан 2006 оны 11 дүгээр сарын 14-ны 366/131 дугаар “Жишиг үнэ батлах тухай” тушаалын 1-т ‘Хилээр нэвтэрч буй амьтан, ургамал тэдгээрийн гаралтай түүхийн эд, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн жишиг үнийг 1 дүгээр хавсралтад зааснаар 5 тн дээш тн даацтай автомашинаас 3500-6000 төгрөг хураан авахаар заасан байна. Тиймээс Манай мэргэжлийн хяналтын газраас том оврын буюу 5 тн-оос дээш даацтай автомашинаас ариутгал халдваргүйжүүлэлтэнд 15000 төгрөг хураан авч, үүнээсээ 6000 төгрөгийг ын ерөнхий газарт хураалган, үлдсэн 9000 төгрөгийг аймгийн Төрийн сангийн дансанд тушаадаг юм. Тасалбар дээр дарагдсан тамга нь Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын тэмдэг байсан. Харин жинхэнэ дээр аймгийн Засаг даргын тамгын газар төрийн сан гэсэн бичиглэл байдаг, бусад бүх зүйл нь энэ тасалбартай адилхан юм байна. Том оврын тээврийн хэрэгслээс хураан авч байгаа 9000 төгрөгийн тасалбар ганцхан манай төрийн сангийн дансанд орох ёстой, мэргэжлийн хяналтын дансанд орох ёсгүй. Өөрөөр хэлбэл, манай төрийн сангийн дансанд орох ёстой мөнгийг X., ******* нар хуваан хувьдаа авсан байна... гэх /4 дүгээр хавтаст хэргийн 113-116-р хуудас/,

          гэрч ийн “Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаар тогтоолоор ариутгалын төлбөрийн хэмжээг хавсралтаар баталсан. Уг тогтоолын дагуу Монгол улсын хилээр нэвтэрсэн 5-аас дээш тн даацтай тээврийн хэрэгслээс 9000 төгрөгийг хурааж аймгийн Төрийн сангийн дугаарын дансанд төвлөрүүлэх шийдвэр гарсан. 2017 оны 08 дугаар сарын дундуур ариутгагч ээлжийн амралтаа авсан. Энэ үед түүний ажлыг би хүлээн авсан. Орж ирж байгаа тээврийн хэрэгслээс хураан авсан мөнгийг тус 2 дансанд төвлөрүүлж байсан. Аймгийн мэргэжлийн хяналтын газраас 9000 /есөн мянга/-н төгрөгийн үнэ бүхий ариутгал халдваргүйтгэлийн тасалбар ирсэн түүнийг таслах талаар надад хэлсэн бөгөөд би тухайн үед уг тасалбарыг жинхэнэ тасалбартай нь харьцуулж үзэхэд Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газар гэсэн Уйгаржин Монгол бичгээр бичсэн Дөрвөлжин тэмдэгтэй тасалбар нь хуурамч, жинхэнэ нь Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар гэсэн Уйгаржин Монгол бичгээр бичсэн дөрвөлжин тэмдэг дарагдсан байсан нь хоорондоо ялгаатай байсан. Мөн дугаараараа хоорондоо ялгагдана. Энэ хуурамч жинхэнэ тасалбарын талаар , , хэлтсийн дарга ******* ын газрын дарга ******* нар мэднэ өөр хүн мэдэхгүй. Яагаад С Сарантуяа даргыг мэднэ гэж хэлж байна гэхээр аймгаас ийм тасалбар ирж байгаа талаар хэлж байсан болохоор тэнд хийгддэг юм байна гэж бодсон. Тухайн үед хэлтсийн дарга ******* ээлжийн амралттай байсан бөгөөд над руу мессеж-ээр дансны дугаар явуулаад мөнгө хий гэж хэлсэн. Тэр данс нь хувь хүний данс байсан бөгөөд ариутгал, халдваргүйтгэлийн мөнгөнөөс хий гэж хэлсэн. Би тухайн үедээ гаас зээлээд буцаагаад төлөх юм байна гэж бодсон. Одоо бодоод байхад Ирээдүй гэх хүний данс байсан мөн. Наранхүү гэх хүний данс байсан санагдаж байна. Тухайн үед мөнгө шилжүүлсэн баримтаа ариутгагч ажилдаа ороход нь хүлээлгэн өгч байсан. Миний хувьд ******* даргад бэлнээр 2000 юань өгч байсан. Би энэ мөнгийг дандаа ариутгал халдваргүйтгэлийн орлогоос өгч байсан. Саяхан байх байцаагчийг ээлжийн амралтаа аваад байх үед буюу 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 31-ний хооронд Ирээдүй гэх хүний данс руу 1 600.000 нэг сая зургаан зуун мянга/-н төгрөг, Тэмүүлэн гэх хүний данс руу 100.000 /нэг зуун мянган төгрөг, Молор-Эрдэнэ гэх хүний данс руу 500.000 /таван зуун мянган төгрөг мөн 2017 оны 12 дугаар сарын 21-нд өөрт нь бэлнээр 2.000.000 /хоёр сая/ төгрөг, мөн 2017 онь 12 дугаар сарын 29-ны орой 19 цагийн орчим Тэмүүлэнгийн данс руу 300.000 /гурван зуун мянган төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гээд байхаар нь өөрийн хүү Мөнхтөрөөр найзаас нь зээлүүлээд хийсэн. Дараа нь мөнгөө нэхсэн чинь ариутгалын мөнгөнөөс авчих гэж хэлсэн. Би ариутгалын мөнгөнөөс авч хүүгийнхээ данс руу шилжүүлж өгсөн. Үүнээс өөрөөр мөнгө төгрөг шилжүүлсэн асуудал байхгүй. Энэ үйлдлийг гэмт хэрэг гэдгийг мэднэ. Манай хэлтсийн дарга байнга ингэж авдаг байсан юм байна лээ. Би буцаагаад өгдөг байх гэж боддог байсан ч өгдөггүй байсан юм байна лээ....гэх/3 дугаар хавтаст хэргийн 60-61-р хуудас/,

          гэрч ийн “Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирсэн тэмдэгтийн хураамжийн тасалбар 9000 /есөн мянга/-н төгрөг гэсэн бичиглэлтэй ирсэн. Үүний дагуу мөнгийг хураан авч хэлтсийн дарга ******* болон ******* нарт бэлнээр эсхүл тэдний хэлсэн хувь хүмүүсийн дансанд хийдэг байсан. 9000 /есөн мянга/-н төгрөгийн тасалбарыг -аас хоосон орж ирж байгаа газрын тос тээвэрлэх том оврын тээврийн хэрэгслүүдэд олгодог бөгөөд өөр тээврийн хэрэгсэлд олгодоггүй. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2015 оны 05 дугаар тогтоолоор том оврын тээврийн хэрэгслээс ариутгал халдваргүйжүүлэлтийн мөнгө 9000 /есөн мянга/-н төгрөг хураан авахаар заасан байдаг. Харин аймгийн мэргэжлийн хяналтын даргын 2015 оны А/05 дугаар тушаалаар том оврын тээврийн хэрэгслээс ариутгал халдваргүйжүүлэлтийн мөнгө 6000 /зургаан мянган төгрөг авахаар заасан. Энэ 9000 /есөн мянга/-н төгрөгийн ариутгал халдваргүйжүүлэлтийн мөнгө мэргэжлийн хяналтад огт хамаагүй мөнгө тиймээс энэ ирж байгаа тасалбар нь хуурамч гэсэн үг. Жинхэнэ тасалбар нь Сүхбаатар аймгийн Засаг даргын тамгын газар төрийн сан гэсэн Монгол бичгээр /Уйгаржин/ бичигдсэн дөрвөлжин тэмдэг дарагдсан байдаг бол хуурамчаар аймгийн мэргэжлийн хяналтын газраас ирж байгаа тасалбар нь Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газар гэсэн Монгол бичгээр /Уйгаржин/ бичигдсэн дөрвөлжин тэмдэг дарагдсан байдаг. Хооронд нь сайн ажиглахгүй бол ялгахад хэцүү. Хуурамчаар хийгдсэн тасалбарын үлдэх хувь импортын хяналт шалгалтын өрөөнд байгаа. Үлдсэн таслагдаагүй 1927 ширхэг байна. Таслагдсан хэд байгааг мэдэх боломжгүй. Нийт надаар 23 сая орчим төгрөг шилжүүлж болон бэлнээр авсан байгаа...гэх /3 дугаар хавтаст хэргийн 62-63-р хуудас/,

          гэрч гийн “2016 оны 08 дугаар сард мал эмнэлгийн хяналтын улсын байцаагч нь ээлжийн амралтаа аваад би түүний хуучин хийж байсан ажлыг хийх болсон. Энэ ажил нь тухайн өдөрт Монгол улсын хилээр нэвтрэн орсон тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйтгэл хийсэн төлбөрийг тасалбарын дагуу аймгийн Төрийн сангийн дугаарын дансанд, аймгийн мэргэжлийн хяналтын төрийн сангийн дугаар дансанд тус тус тушаана. 2016 оны 11 дүгээр сарын эхээр байх ба хэлтсийн дарга ******* намайг өрөөндөө дуудаад аймгийн төрийн сангаас ирж байгаа тасалбар өөрчлөгдөх гэж байгаа тийм болохоор чи газрын тос зөөж байгаа том оврын тээврийн хэрэгсэлд 9000 /есөн мянга/-н төгрөгийн тасалбарыг битгий тастаж өгөөрэй, нэхвэл над руу дагуулаад ороод ирээрэй, өөр том оврын тээврийн хэрэгсэлд энэ тасалбараа тасалж өгөөрэй гэж хэлсэн. Би тухайн үед газрын тос зөөж байгаа тээврийн хэрэгсэлд тасалбар тастаж өгөхгүй хэд хоносон чинь нөгөө улсууд нь тасалбараа нэхээд байсан. Газрын тос зөөж байгаа тээврийн хэрэгслийн жолооч нар нь ихэнхдээ Хятад хүмүүс байдаг болохоор тасалбараа надаас нэхээд эхэлсэн. Би дарга дээр дагуулж ороод нэхээд байгаа талаар хэлээд дагуулаад ороход хэлтсийн дарга тасалбар дууссан ирэхээр нь өгнө гэж хэлсэн. Тэр хүмүүсийг гарсан хойно дарга надаас чи энэ хүмүүст юу гэж хэлсэн бэ гэсэн. Би тасалбар өөрчлөгдөж байгаа гэж хэлсэн гэхэд хэн чамайг тэгж хэл гэсэн юм бэ гээд намайг загнасан.

          Би тухайн үед энэ ажлыг хийж байсан чинь хэлтсийн дарга X. Улаанбаатар хотоос утсаар яриад “ албан хаагчдын ажлын хэрэгцээнд албан хувцас "Бөртэ” ХХК-иар хийлгэх гэж байна, энэ дансанд мөнгө хий” гэж хэлсэн. Би ямар мөнгөнөөс хийх талаар асуухад “ наад төрийн сангийн дансанд хийж байгаа мөнгөнөөсөө хийчих, би аймгийн Засаг дарга Энхтөртэй ярьсан байгаа, төрийн сангийн данснаас мөнгө нь ороод ирнэ” гэж хэлсэн. Би төрийн санд өдөр өдөрт нь тушаах ёстой мөнгө шүүдээ даргаа гэсэн чинь чи дуугүй шилжүүл гэж хэлсэн. Би тухайн үед нь өөрийнх нь данс руу 6 сая орчим төгрөг, Дэлгэртуяа гэх хүний данс руу 6 сая төгрөг тус тус шилжүүлж байсан. 2016 оны 11 дүгээр сарын эхээр байх цаг хугацааг нь нарийн сайн санахгүй байна. Өвлийн хувцас гэж 6-н хос хүрэм, өмд, малгай ирсэн. Мөн хавар намрын хагас түрийтэй үдээстэй гутал, ажлын хувцас, зуны цагаан өнгийн богино ханцуйтай цамц, зангиа, дамран малгай зэрэг хувцаснууд ирсэн. 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хэлтсийн дарга ******* өрөөндөө дуудаад аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга *******, өөрийнхөө данс руу 350000 төгрөг хийгээч гэж байна гэж хэлсэн. Би хураан авсан мөнгө төгрөгөө төрийн сангийн дансанд хийчихсэн гэж хэлсэн чинь чамайг хэн мөнгөө аймгийн төрийн сангийн дансанд хий гэж хэлсэн юм бэ гэж хэлээд уурлаад загнаад байсан, энэ данс руу 350000 төгрөг хий гэж хэлсэн. Би маргааш нь аймгийн төрийн сангийн дансанд тушаах ёстой байсан мөнгөнөөс 350000 төгрөгийг *******гийн Хаан банкны өөрийнх нь данс руу хийсэн. Мөн өдөр төрийн сангийн дансанд тушаах мөнгөнөөс өөрийн өвлийн идэшний махны мөнгө гэж бэлнээр 900000 төгрөг авсан. Үүнээс аймгийн төрийн санд тушаах ёстой мөнгөнөөс дарга хэрэгцээт үед нь мөнгө авч түүний хэрэглээгүй үед нь мөнгийг нь төрийн сангийн дансанд тушаадаг байсан.

2016 оны 12 дугаар сарын 01-нд мөн аймгийн төрийн санд орох ёстой орлогоос 1.000.000 /нэг сая/ төгрөгийг Нэргүй гэх хүний Хаан банкны данс руу хийлгэсэн. 2016 оны 12 дугаар сарын 02-нд 41600-42099 гэсэн дугаартай аймгийн мэргэжлийн хяналтын газар гэсэн Уйгаржин Монгол бичгээр бичсэн дөрвөлжин тэмдэг дарагдсан ариутгал халдваргүйжүүлэлтийн хураамжийн хуурамч тасалбар ирсэн. Уг тасалбар нь харахад жинхэнэ аймгийн төрийн сангийн хураамжийн тасалбартай адил харагдах боловч тэмдгээрээ ялгаатай. Аймгийн төрийн сангийн тасалбар яг ийм хэлбэр хэмжээтэй, бичиглэлтэй. тэмдэг нь дөрвөлжин байгаа юмаа. Би энэ хураамжийн тасалбарыг хуурамч гэдгийг хараад мэдэж байгаа тул даргад хэлэхэд аймгийн төрийн сангаас газрын тосны том оврын тээврийн хэрэгсэлд өгөх тасалбар ингэж өөрчлөгдсөн гэж хэлсэн. Мөн энэ тасалбараар тасалсан тээврийн хэрэгсэл хэд орж ирсэн, хэдэн төгрөг байгааг төрийн санд тушаахаасаа өмнө байнга надад хэлж бай гэсэн үүрэг өгсөн. Миний зөвшөөрөлгүй төрийн санд мөнгө тушааж болохгүй гэж хэлсэн. Аймгийн төрийн сангийн жинхэнэ 9000 /есөн мянган төгрөгийн тасалбарыг дуусаад захиалах болохоороо надад хэлж бай гэж хэлсэн. Түүнээс хойш хуурамч тасалбарын мөнгийг төрийн санд тушаагаад хэрэггүй хуримтлуул гэж хэлээд хуримтлуулж байгаад 2016 оны 12 дугаар сарын 06-нд 1 500 000/нэг сая таван зуун мянга/-н төгрөгийг Чинсайхан гэсэн данс руу хийлгэсэн. Дарга өөрөө надад хэлэхдээ аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга ******* явуул гэж байна гэж хэлсэн. Түүнээс хойш энэ мөнгийг хэлтсийн дарга ******* хувийнхаа болон өөр бусад хувь хүмүүсийн дансаар шилжүүлэн авч мөн надаас бэлнээр мөнгө авдаг байсан. Би энэ мөнгийг тушаах ёстой гэхээр ямар чиний мөнгийг авч хэрэглэж байгаа юм уу гээд намайг загнаад байдаг байсан. Хэлтсийн дарга ******* байнга өөрийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга ******* мөн ажил хувийн хэрэгцээндээ зарцуулдаг байсан. Нэг удаа ******* дарга ажлаас чинь халж чадна шүү 500.000 төгрөг шилжүүл гэж загнаад байсан. Энэ мөнгийг болохгүй гэхээр би ямар чиний хувийн мөнгийг авч байгаа юм уу гээд загнаад байдаг. Утсаа авахгүй болохоор мессеж бичиж сүрдүүлээд нөхөр хамт ажилладаг хүмүүс рүү залгаад дарамтлаад байдаг юм аа... гэх /3 хх-64-65/

гэрч “Би Монгол Улсад орж ирж байгаа том оврын тээврийн хэрэгслээс 15000 төгрөг хураан авдаг. Үүний 6000 төгрөг нь ын газрын дансанд ордог. Харин 9000 төгрөг нь аймгийн төрийн сангийн дансанд ордог. Энэ мөнгийг жолооч нараас ариутгагч нар нь хураан авдаг гэсэн. Хураан авахдаа тухайн тээврийн хэрэгслийн бүртгэлийг хийж тасалбарыг тасдан мөнгөө авдаг байсан. Авсан мөнгөө өдөртөө эгчийг байх үед тооцоо нийлдэг байсан. Харин байхгүй үед нь Оюунцэцэг эгчид өгдөг байсан. Эдгээр хүмүүс цаашаагаа холбогдох байгууллагатай тооцоо хийдэг байсан” гэх /3 хх- 68 /

          гэрч X. Хүрэлцэцэгийн “ Ариутгагч нь өдөр өдрийнхөө орлогыг мэргэжлийн хяналтын газрын төрийн сангийн дансанд оруулдаг. Энэ данснаас сардаа ч юм уу, эсхүл улирал нэг удаа сангийн яаман дахь мэргэжлийн хяналтын ерөнхий газрын орлогын дансанд төвлөрүүлдэг. Аймгийн мэргэжлийн хяналтын данснаас хэн ч захиран зарцуулах эрх байхгүй. Манай газрын хувьд 9000 төгрөгийн тасалбар байхгүй. Харин төрийн сангийн хувьд 9000 төгрөгийн хураамж авдаг тасалбар байдаг. Манай тасалбар биш болохоор би тийм нарийн ширийн зүйлийг мэдэхгүй. Манайхаас ийм 9000 төгрөгийн тасалбар огт хэвлэгдээгүй. Энэ манай тасалбар биш байна. Харин манай тэмдэг бол дарагдсан байна. Гэхдээ энэ тэмдэг албан бичиг дээр дарагддаг тэмдэг байна. Харин манай тасалбар санхүүгийн буюу зууван дүрстэй тэмдэг дарагдсан байгаа. Тэгээд ч манайхаас 9000 төгрөг хураан авдаг ямар нэгэн тасалбар байхгүй. Энэ тэгэхээр хуурамч тасалбар бөгөөд энэ тасалбарын талаар мэдэх зүйл огт байхгүй...гэх /3 хх- 69- /,

гэрч “ Манай тасалбар энэ тасалбараас хамаагүй өөр байгаа. Гэтэл энэ тасалбар дээр ганцхан тэмдэг дарсан байна. Санхүүгийн баримтан дээр хэзээ ч тэмдэг дардаггүй. Би угаасаа ийм тасалбар дээр тэмдэг дарж байсан тохиолдол байхгүй. Би өөрөө хууль бус үйлдэл болохыг мэдэх учраас хууль бус зүйл хийхгүй. Надаас ер нь тэмдэг авдаг хүн байхгүй ганцхан газрын дарга ******* л авдаг, манай өрөөний түлхүүр жижүүр дээр нэг хувь нь байгаа. Манай жижүүрээр Бямбаа, Амарбаатар, Цогтгэрэл гэж байдаг. Амарбаатар нь манай дарга *******гийн төрсөн дүү нь байгаа юм...гэх /3хх-70/,

          гэрч “ 2016 оны 08 сард би ээлжийн амралтаа аваад Улаанбаатар хотод явж байхад дарга залгаад данс руу чинь мөнгө шилжүүлнэ. Мөнгөн аяга аваад ир гэхээр нь өөрийнхөө дугаар дансаа өгсөн. Удалгүй шалгахад 300.000 төгрөг орж ирсэн байсан. Тэр мөнгөөр мөнгө аяга авчирч өгөхөд дарга МХЕГ-ын газрын дарга Н.Цагаанхүүг ирэхэд бэлэглэсэн... гэх мэдүүлэг /3хх-73/

             гэрч “ сумын боомтын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга ******* надаас 600.000 төгрөг зээлээч гэж хэлж байсан. Тухай үед юунд хэрэглэх гэж байгааг нь асуухад үхэр авах гэж байгаа гэж хэлсэн. Би тэр мөнгийг сумын малчин Содоод өгсөн. Харин сүүлд 2017 оны 12 сарын 18-нд миний дансанд хийсэн” гэх /3хх-74/

гэрч Б.гийн “ Би хүүхдүүдээ эргэх гээд Улаанбаатар хотод явж байхад боомтын мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга ******* утсаар залгаад завтай бол эгчдээ Улаанбаатар их дэлгүүрээс гутал аваад ир гээд миний дансыг авч 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Би уг гутлыг 665000 төгрөгөөр авч үлдсэн мөнгийг өөрт нь өгсөн” гэх /3хх-75/,

гэрч “ 2017 оны 01 сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод явж байгаад мөнгөний хэрэг гараад ******* утсаар яриад 2.500.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Харин хаанаас шилжүүлснийг мэдэхгүй. Тухайн үед бид хоёрт банкны виза карт байхгүй болохоор найзынхаа дансыг ашиглаад мөнгө шилжүүлэн авсан. 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдөр мөн 100.000 төгрөгийг шилжүүлэн авсан. Харин юунд зарцуулснаа санахгүй байна. 2017 оны 12 сарын эхээр манай хамаатан болох Сосорбарамын Ирээдүй над руу яриад охин Нанжиддуламын сургалтын төлбөр нэхэгдээд байна мөнгө зээлж туслаач гэсэн. Би тухайн үед хамтран амьдрагч ******* руу хэлээд мөнгө шилжүүлэх боломж байгаа эсэхийг асуухад тэгье гээд 1.600.000 төгрөг 2017 оны 12 сарын 18-ны өдөр шилжүүлсэн. Мөн л хаанаас хэрхэн шилжүүлснийг мэдэхгүй. Харин мөнгөө цагаан сарын өмнө буцааж төлсөн. 2016 оны 11 сарын 17-ны өдөр найз Халиуны эхнэр Галсанцэвэгийн Бадамхандад 770.000 төгрөгийг зээлүүлсэн билүү дансаар нь дамжуулж мөнгө авсан билүү санахгүй байна. Ямар ч байсан мөнгө шилжүүлж авснаа санаж байна. Би бас *******д хэлээд шилжүүлж байсан. 2017 оны 03 сарын 10-нд Борын Энхболдын дансаар 550.000 төгрөг гаргуулан авч байсан. ******* л хэлээд мөнгө шилжүүлж авсан байх хаанаас хэнээс орсныг мэдэхгүй. 2017 оны 12 сарын 25-ны өдөр Жамбалын Молор-Эрдэнэ надаас мөнгө зээлчих гэж хэлээд авч байсан харин ******* ямар мөнгөнөөс хэрхэн өгснийг мэдэхгүй. Тухайн үед д мөнгө байвал зээлчих гэж хэлж байсан. Мөнгөө харин надад буцааж өгсөн санагдаж байна. 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 1.700.000 төгрөг, 2 дугаар сарын 19-ний өдөр 400.000 төгрөг, 2017 оны 03 сарын 03-ны өдөр 200.000 төгрөг, 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 260.000 төгрөг шилжүүлэн авсан. Би тухайн үед карт байхгүй байсан учраас Болормаа эгчийн картыг ашиглаж гаар мөнгө хийлгүүлээд хэрэглэж байсан. 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 450.000 төгрөгийг шилжүүлсэн байсан. Мөнгийг бол шилжүүлсэн... гэх /3хх-76-78/,

гэрч “ 2017 оны 07 сарын 06-ны өдөр миний дансанд автомашины засварын мөнгө гэж 200.000 төгрөг орж ирсэн. Манай найз Цогтбаатар Баруун-Урт суманд ажлаар ирээд автомашинаа засуулаад миний дансаар засварын мөнгийг шилжүүлэн авч засварын хөлсөнд өгсөн... гэх /3хх-79/

гэрч “ Би хаан банкны дугаарын дансыг эзэмшдэг. Уг дансаар байнга гүйлгээ хийдэг. Би энэ дансны гүйлгээг мэдэхгүй миний данстай холбоотой виза карт *******д байдаг болохоор тэр л энэ мөнгийг авсан байх. Надад бол мэдэх зүйл алга байна. Энэ мөнгөнөөс би нэг ч төгрөг аваагүй...гэх /3хх-80/,

          гэрч “Намайг аймгийн Засаг даргаар ажиллаж байхад Сүхбаатар аймгийн ын газрын даргаар ажиллаж байсан Сарантуяа нь байгууллагын төсөв мөнгө хүрэлцэхгүй байгаа улмаас Сүхбаатар аймгийн дэх боомтоор улсын хилээр нэвтэрч байгаа тээврийн хэрэгслээс ариутгал, халдваргүйжүүлэлт хийхэд ариутгалын бодис авч чадахгүй байгаа талаар надад албан бичгээр болон амаар танилцуулж байсан асуудал байхгүй гэж бодож байна...гэх /5 хх- 224-225/,

гэрч Ж Жаргалсайханы “ 2015 оны 02 дугаар сард аймгийн засаг даргын тамгын газраас Иргэдийн төлөөлөгчдийн хуралд “... боомтоор нэвтэрч байгаа амьтан ургамлын гаралтай болон бусад түүхий эд, бараа бүтээгдэхүүн, түүнийг тээвэрлэж байгаа тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт тодорхой хэмжээний хураамжийг авч орон нутгийн төсөвт төвлөрүүлэх санал орж ирж үүнийг ИТХ 2015 оны 02 дугаар сарын 26-нь өдөр хэлэлцэж 05 дугаартай тогтоолоор холбогдох журмыг баталж, хавсралтаар хураамжийн үнийн дүнг баталж өгсөн. Тухайн хураамж нь орон нутгийн төсөвт төвлөрч захиран зарцуулах эрх нь Засаг даргын тамгын газарт байсан” гэх /5хх-231-232-р хуудас/ мэдүүлгүүд,

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1301 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын Экслорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга *******гийн өрөөнд 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн нэгжлэгээр хураан авсан гэх ариутгал халдваргүйжүүлэлтийн 9000 төгрөгийн 19 багц 11425 ширхэг тасалбар дахь тамга, тэмдгийн дардас мэт зүйлс нь эх хувь буюу дарагдсан тамга, тэмдгийн дардаснууд байна. Шинжилгээнд ирүүлсэн 1, 2, 3, 6, 10, 11, 12, 13, 14, 16- р багц болон 18-р багцын 41696-с 41701 хүртэл, 41882-с 41887 хүртэл, 42056-с 41626 хүртэл, 41843-с 41848 хүртэл, 42083-с 42088 хүртэл, 41690-с 41701 хүртэл, 42148-с 42159 хүртэл, 42575-с 42583 хүртэл, 42660-с 42671 хүртэл, 42666-с 42671 хүртэл, 42954-с 42965 хүртэл, 43331-с 43342 хүртэл, 43625-с 43630 хүртэл, 43781-с 43786 хүртэл, 43979-с 43984 хүртэл, 44261-с 44266 хүртэл, 44489-с 44494 хүртэл, 41774- с 41779 хүртэл, 41966-с 41971 хүртэл, 42148-с 42153 хүртэл, 42314-с 42319 хүртэл, 42404-с 42409 хүртэл, 42530-с 42535 хүртэл, 42762-с 42767 хүртэл, 42960-с 42965 хүртэл, 45054-с 45059 хүртэл, 45149-С 45154 хүртэл, 45274-с 45279 хүртэл, 45274-с 45279 хүртэл, 45602-с 45607 хүртэл, 45929-с 45934 хүртэл тус тус дугаартай ариутгал халдваргүйжүүлэлтийн тасалбар гэх баримтууд дахь шинжилж буй тамганы дардаснууд нь нэг тамгаар дарагдсан байна. Шинжилгээнд ирүүлсэн 4 5 7 8 9 15, 17, 19-р багц болон 18-р багцын 44651-с 44656 хүртэл, 44752-с 44757 хүртэл 44924 44925. 44447, 44010, 44398 тус тус дугаартай ариутгал халдваргүйжүүлэлтийн тасалбар гэх баримтууд дахь шинжилж буй тэмдгийн дардаснууд нь нэг тэмдгээр дарагдсан байна. Шинжилгээнд харьцуулах загвараар ирүүлсэн Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга *******гийн өрөөнд 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн нэгжлэгээр хураан авсан гэх 2215114061 9054021 дугаартай тамга УХА0348 дугаартай тэмдэг нь хийцийн хувьд гар хийцийн биш үйлдвэрийн- аргаас хийсэн тамга, тэмдэг байна. Харьцуулах загвараар ирүүлсэн тамганы бар нь 2215114061 9054022 гэсэн дугаар болон “Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын ~азар~ гэсэн монгол бичигтэй, тэмдгийн бар нь “УХА0348” гэсэн дугаар болон “Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газар” гэсэн монгол бичигтэй байна. Харин дээрх дугаар бич-ийн утга агуулгыг тодорхойлох нь криминалистикийн шинжээчийн тусгай мэдлэгийн хүрээнд хамааралгүй асуудал байх тул тамга, тэмдгийн загвар баталгаажуулах дугаар олгох, бүртгэх зэрэг үйл ажиллагаа явуулдаг холбогдох байгууллагуудаас лавлана уу. Шинжилгээнд ирүүлсэн баримтууд дахь шинжилж буй тамганы дардаснууд нь харьцуулах загвараар ирүүлсэн “2215114061 9054022” дугаартай тамганы дардастай шинжилж буй тэмдгийн дардаснууд нь мөн загвараар ирүүлсэн “УХА034” гэсэн дугаартай тэмдгийн дардастай тус тус тохирч байна ...гэх дүгнэлт /3хх-83-103/,

Голден пэйж Аудит ХХК-ийн 2018 оны 09 сарын 25-ны өдрийн а/30 дугаартай шинжээчийн “...Сүхбаатар аймгийн ын газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс 2016 оны 1 I дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд ариутгал халдваргүйтгэлийн орлого 534 518 000 / Таван зуун гучин өн сая таван зуун арван найман мянган/ төгрөг олсон байна. Төрийн сан банканд нийт 423,549.500 /Дөрвөн зуун хорин гурван сая таван зуун дөчин мянга таван зуун/ төгрөг тушаасан /төвлөрүүлсэн/ байна. Сүхбаатар аймгийн ын газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс 2016 оны I 1 дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд ариутгал халдваргүйтгэлийн орлогоос 110.968.500 / Нэг зуун арван сая есөн зуун жаран найман мянга таван зуун/төгрөгийг дутагдуулан шамшигдуулсан байна” гэх дүгнэлт /3хх-108-129/,

2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын боомт дахь ын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга *******гийн албан өрөө болон амьдарч буй орон байранд нэгжлэг хийсэн тухай /1 хх- 10-27 /

          Сүхбаатар аймгийн ын газрын дарга *******гийн албан өрөө болон амьдарч буй орон байранд нэгжлэг хийсэн тухай /1 хх- 28- 40/,

          Эд мөрийн баримтаар тооцож хураан авч, баримтад үзлэг хийсэн баримтууд /1 хх- 42-173/

          2015 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн Б/53 дугаартай Сүхбаатар аймгийн ын газрын даргын тушаал “*******г хилийн мэргэжлийн хяналтын дарга, мал эмнэлгийн хяналтын улсын ахлах байцаагчаар томилсон” болон ажлын байрны тодорхойлолт/1хх-174-181 /

          2015 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 298 дугаар ын ерөнхий газрын даргын тушаалаар “*******г Сүхбаатар аймгийн ын газрын даргаар томилсон” болон ажлын байрны тодорхойлолт /1хх-178-181/,

- Банкны дансны хуулга /1 хх- 182, 3 хх- 1-44 /,

          -Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн 2020 онь 11 дүгээр сарын 18-ны өдрийн 206 дугаартай " Шинжилгээнд хамрагдсан хугацаа буюу 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд халдваргүйтгэл, ариутгалын 534,518,000.00 төгрөгийн орлого орсноос ын газрын улсын төсвийн орлогын тоот дансанд 199,958.500.00 төгрөг, орон нутгийн төсвийн төрийн сан банкны тоот дансанд 22,817.000 00 төгрөг нийт 422.829.500.00 төгрөгийг тушааж төвлөрүүлсэн ба 111,688.500 00 төгрөгийн тооцооны зөрүү үлдэгдэлтэй байна... гэх дүгнэлт /6 хх- 31-62 / зэргээр хэрэгт хөдөлбөргүй нотлогдсон байгааг дурдъя.

 

 

 

Тодруулбал, 2018 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийн сумын боомт дахь ын газрын Экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга *******гийн албан өрөө болон амьдарч буй орон байранд нэгжлэг хийх явцад баримт түүний компьютерт кодоор нууцалсан файлд “ Ариутгал халдваргүйжүүлэлтийн 9000 төгрөгийн тасалбар” хадгалагдаж байгаа нь илэрсэн, Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын Экслорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн дарга *******гийн өрөөнд 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн нэгжлэгээр хураан авсан гэх ариутгал халдваргүйжүүлэлтийн 9000 төгрөгийн 19 багц 11425 ширхэг тасалбар дахь тамга, тэмдгийн дардас нь Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга *******гийн өрөөнд 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хийсэн нэгжлэгээр хураан авсан гэх 2215114061 9054021 дугаартай тамга, УХА0348 дугаартай тэмдгийн дардастай тохирч байгааг шинжээчийн 1301 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

 

 

Шүүгдэгч *******гийн хувьд Сүхбаатар аймгийн ын газрын тамга, тэмдгийг шууд авч ашиглах боломжгүй хийгээд уг тамгыг түших, ашиглах эрх зөвхөн тухайн газрын дарга *******д байгаа бөгөөд хэргийн үйл баримтаар нотлогдож буй нөхцөл байдлыг үндэслэвэл, тэдгээрийг хуурамч тасалбар хийх ажиллагааг урьдчилан тохиролцон, бүлэглэн үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ нь мөн шүүгдэгч *******гийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн Үүрэг чиглэл өгөх тухай 22 дугаартай тушаалаар нотлогдоно. Уг тушаалд “ Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн  Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 тоот тогтоол болон аймгийн Засаг даргатай зөвшилцсөнийг үндэслэн Экспорт импорт хил хорио цээрийн хяналтын хэлтэс/*******/-д 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн дараах үүрэг чиглэлийг өгч байна. Үүнд: 1.Улсын хилээр орох тээврийн хэрэгслийн ариутгал, халдваргүйтгэлийн арга хэмжээний аймгийн Төрийн санд төвлөрүүлэх орлогоос тодорхой хувь/40 хүртэлх/-ийг боомтын ариутгалын замын засвар үйлчилгээ, бодисын нөөц бүрдүүлэх, тусгаарлах өрөөний эм, эмнэлгийн хэрэгсэл авах, нөөцлөх, байгууллагын бусад дотоод үйл ажиллагаанд зарцуулах хуримтлал үүсгэх. 2.Хилийн боомтод ажиллаж байгаа үйлчилгээний ажилтны цалин, хөлс бага тул тухайн үед ажил үйлчилгээ гүйцэтгэж байгаа ажилтанд дээр хуримтлалаас сар бүр 250.0 мянган төгрөгийг олгож байх ” гэж гаргасан, үүнийг үндэслэн шүүгдэгч *******гийн хувьд энэ тушаалыг үндэслэн ариутгал, халдваргүйжүүлэлтээс орон нутгийн төсөвт орох ёстой орлогоос үйл ажиллагаандаа зарцуулсан гэж буй нь үндэслэлгүй хийгээд энэ тушаал нь орон нутгийн төсөвт орох уг мөнгөнөөс авах арга, өөрсдийн үйл ажиллагааг халхавчилсан үйлдэл болохыг дурдъя.

Учир нь хэргийн 6 дугаар хавтасны 06 дугаар хуудаст Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга *******гийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 22 дугаартай “ Үүрэг даалгавар хүргүүлэх тухай” тушаал  нь тухайн байгууллагын “ хуулбар үнэн ” тэмдэг дарагдсан бөгөөд үүнийг эх хувь, албан ёсны баримт гэж үзэх үндэслэлтэй хийгээд Үүрэг чиглэл өгөх тухай 22 дугаартай тушаал хэрхэн гарсан, яагаад ижил дугаартай байгааг *******гийн зүгээс шүүх хуралдаанд үндэслэлтэйгээр тайлбарлаж, нотлоогүй болно.

 

4.3. Шүүгдэгч нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хувьд  хохирогчоор Сүхбаатар аймгийн Төрийн санг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй юм.

 

2006 оны Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 19.1. “ Аймаг, нийслэлийн Хурал нь харьяалах нутаг дэвсгэртээ энэ хуулийн 18 дугаар зүйлд зааснаас гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”; 18.1.2-ийн д “хуульд заасан хязгаар, шаардлагад нийцүүлэн орон нутгийн зарим татвар, төлбөр, хураамжийн хувь хэмжээг тогтоох ”; 20 дугаар зүйлийн 20.1.7. “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх ” гэж заасан бүрэн эрхэд хамаарах асуудлаар Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай Журам батлах тогтоол, хавсралтаар“ ”-ийн хилийн боомтоор нэвтрүүлэх амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, тээврийн хэрэгсэлд хийх ариутгал, халдваргүйжүүлэлтийн үнийг тогтоосон ба энэ журам нь Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 1-1/1122 дугаартай албан бичигт үндэслэн, Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 15 дугаартай тогтоолоор уг тогтоолыг хүчингүй болгох хүртэлх хугацаанд хэрэгжиж байсан хийгээд үүнийг хууль зүйн үндэслэлгүй гэж одоогийн цаг хугацаанд буцаан хэрэглэх боломжгүй юм.

 

Өөрөөр хэлбэл, дээрх 05 тогтоол нь Сангийн сайд, Улсын мэргэжлийн хяналтын асуудал эрхэлсэн сайдын хамтран баталсан 2003 оны “ Жишиг үнэ батлах тухай” 366/131 дүгээр тушаалаар тогтоосон үйлчилгээний хураамжийг улс, орон нутгийн төсөвт давхардуулан төвлөрүүлж байсан тушаалтай зөрчилдсөн боловч уг тогтоол нь тухайн цаг хугацаанд эрх бүхий байгууллагаас батлагдан тухайн орон нутагт хэрэгжиж байсан эрх зүйн чадамж бүхий журам байсан байна.

 

Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.27."орон нутгийн төсөв" гэж аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан, тухайн шатны төсөвт харьяалагдах ерөнхийлөн захирагчийн бүрдүүлж, хуваарилан зарцуулах төсвийг ”, 4.1.40."төрийн сангийн үйл ажиллагаа" гэж төсөв, мөнгөн хөрөнгө, өр төлбөрийн удирдлагыг хэрэгжүүлэх, төлбөр тооцоог гүйцэтгэх, төсвийн гүйцэтгэлийг тайлагнахыг тус тус хуульчилжээ.

 

Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 05 дугаартай “ Журам батлах тухай” тогтоолын хавсралтаар 5-аас дээш тонны даацтай автомашины хураамжийг 15.000 төгрөгөөр тогтоож, үүнээс Улсын ын газарт төвлөрүүлэх 6000 төгрөгөөс бусад хэсгийг аймгийн төсвийн орлогод тухай бүр төвлөрүүлэн ажиллахыг аймгийн ын газарт даалгасан хийгээд энэ орлого нь дээрх хуульд зааснаар аймгийн төсвийн орлогод хамаарах ба ерөнхийлөн захирагч нь аймгийн Засаг дарга юм.

 

Иймд тухайн хэрэгт Сүхбаатар аймгийн Төрийн санг хохирогчоор тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй буюу шүүгдэгч *******, ******* нарын хувьд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, өөрсдөдөө давуу байдал бий болгох зорилгоор албан тушаал, эрх мэдэлд хамааралгүй, захиран зарцуулах эрхгүй төсөвт хууль бусаар халдаж их хэмжээний хохирол учруулсан уг үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна гэж шүүх үзлээ.

 

5. Шүүгдэгч *******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн хувьд шүүгдэгч ******* болон түүний өмгөөлөгч Х.Ургаагийн зүгээс гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, санхүүгийн зөрчлийн асуудал маргаж байгаа нь үндэслэлгүй юм.

 

5.1. ******* нь Сүхбаатар аймгийн ын газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 9 дүгээр сард хлорын шохойг худалдан авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж харьцуулалтын аргыг хэрэглэлгүй, худалдан авах гэрээг нийлүүлэгч “” ХХК-тай байгуулалгүй гүйцэтгүүлж бусдад давуу байдал бий болгосон нь гэрч ийн “ Экспорт импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга 10 сая төгрөгийн хлорын шохой худалдан авсан гэсэн нэхэмжлэлийн баримтыг явуулсан байсан. Тус хлорын шохойн төлбөр нь орон нутгийн төсвөөс 2018 оны 09 дүгээр сард орж ирсэн, үүний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр “" ХХК-д мөнгийг нь шилжүүлсэн. Хлорын шохой нь байгууллагаар дамжиж ирээгүй, 2018 оны 11 дүгээр сард очиход дөнгөж ирсэн гээд 25 ширхэг 50 кг шуудайтай хлорын шохой ирчихсэн байсан. дарга 2,5 тонн ирээд зарцуулаад үлдсэн нь энэ гэж тайлбарлаж байсан. “” ХХК-аар харьцуулсан саналыг байгууллагуудаас авсан материал байгаагүй. Санхүүгийн баримтыг харахад өмнө нь Улаанбаатар хотын “” ХХК-иас худалдан авалтыг хийдэг байсан юм билээ” гэх /6 хх- 246-250/,

гэрч ийн “ 2018 оны 10 дугаар сарын 16, 17-ны орчимд Ланд крузер-80 маркийн. саарал өнгөтэй, 94-05 УБХ улсын дугаартай, Дондогдоржийн гэж залуугаар 25 кг шуудайтай нийт 40 ширхэг буюу нийт 1 тонн хэмжээтэй, ямар нэг хаяг шошго байхгүй, гарал үүсэл тодорхойгүй хлорын шохой ийн боомтоор -аас орж ирсэн.Хлорын шохой орж ирэхэд дарга “хлорын шохой ороод ирлээ агуулахдаа буулгачих гэхээр нь би “ямар ч хаяг шошгогүй юм байна шүү дээ” гэхэд “за тэр яахав ээ, ямар ч байсан буулгачих” гэж хэлээд би тухайн хлорын шохойг жолооч болон цуг явж байсан нэг эрэгтэй хүний хамтаар агуулахад буулгуулсан.Тэр төрийн бүртгэлийн журнал дээр тухайн авто машиныг хилээр орж ирсэн талаар л бүртгэсэн. Харин хлорын шохой буюу бараа материалыг бүртгээгүй. Тээврийн хэрэгсэл бараа материалыг ариутгагч Оюунмаа бүртгэдэг. Тухайн хлорын шохой ямар учраас  журналд бүртгэгдээгүй талаар мэдэхгүй байна. Хлорын шохой нь химийн бодис гэж явдаг учир тусгай зөвшөөрлөөр орж ирэх ёстой байдаг юм гэтэл тухайн хлорын шохой нь тийм зөвшөөрлөөр орж ирээгүй, ямар ч гарал үүсэг нь тодорхойгүй орж ирсэн...” гэсэн мэдүүлэг /7 хх- 2 /

гэрч Д.ийн “2018 оны 10 дугаар сарын 25,26-ны орчимд байх Сүхбаатар аймгийн ын газрын хорио, цээрийн хэлтсийн дарга нь боомт дээр байхад надтай уулзаад - ын Улиастай хотоос наашаа орж ирэх машин байна уу, жоохон ачаа ачуулмаар байна гэхээр нь би миний Ланд-80 машин Улиастайд байгаа тэрэнд багтах юм уу гэхэд багтах байхаа гэж хэлсэн. 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би нүүрсний бүрдүүлэлтээ хийгээд боомтон дээр байж байхад миний засварт өгсөн Ланд крузер-80 маркийн 94-05 УБЯ дугаартай авто машин -ын хилээр Монголын хилээр дотогш орж ирсэн. Надад нь ачаа авчирлаа гэдгийг хэлээгүй. Тухайн машиныг Аму гэж Өвөр монгол залуу барьж ирсэн, ачааг агуулахад буулгахад 25 шуудайтай шохой байсан. Яг хэчнээн ширхэг шуудай, хэдэн кг шохой байсныг мэдээгүй... гэх мэдүүлэг /7 хх-3-4/,

  гэрч “ 2018 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн боомт дээр X.тай уулзахад -д таньдаг найз нөхөд байгаа биз дээ, манай байгууллагад хлорын шохой нийлүүлээд өгч чадах уу гэж асуухад нь би таньдаг мэддэг хүн байгааг асуугаад үзье, нийлүүлж болох байх гэж хэлээд өнгөрсөн. Энэ яриа болоод өнгөрсний дараа ******* миний 91913510 дугаарын утас руу залгаад дансны дугаараа өгчих  хлорын шохойны мөнгө шилжүүлье гэж хэлэхээр нь би дансны дугаараа өгсний дараа удаагүй 10 сая төгрөг орсон. Мөнгө орсны дараа 10 хувийг нь суутгаж, үлдэгдэл мөнгийг хотын ченж рүү юань болгуулж -ын ӨМӨЗО-ны Шилийн голын Зүүн үзэмчин хошуунд байдаг найз Мэргэн рүү шилжүүлж, хлорын мөнгө шилжүүлсэн шүү, найздаа авчраад өгөөрэй гэж хэлээд өнгөрсөн. 14 хоногийн дараа Мэргэн над руу утасдаад хлорын шохой чинь ирчихсэн шүү гэж хэлэхээр нь би наанаасаа шууд рүү явуул гэж хэлсэн. Энэ талаар сүүлд сонсоход хлороо авсан гэж сонссон. Миний хувьд хлорын мөнгө ороход нь руу асууж өгсөн, мөнгийг шилжүүлж өгсөн, энэ дундаас нэг ч төгрөгийн ашиг хонжоо хараагүй. Манай компани нь ын газартай гэрээ байгуулаагүй. Би мэргэжлийн хяналтын даргад сайн санааны үүднээс тусалсан...гэх мэдүүлэг /7 хх-5-6 хуудас/ гэх , гэрч Т.Цэрэгбаярын “ Манай албанд 2019 оны 01 дүгээр сард ын газар санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийлгүүлэх өргөдөл, хүсэлт ирсний дагуу аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн удирдамжийн дагуу шалгалтыг тухайн байгууллагад хийсэн. 2018.09.18-ны өдөр “" ХХК-иас 10 сая төгрөгийн үнэ бүхий 2,5 тонн хлорын шохой нийлүүлсэн гэх боловч хлорын шохой нь нийлүүлэгдээгүй байсан. Тухайн үед ийн боомтод дээр газар дээр нь очиж шалгахад хлорын шохой нь дууссан гээд байгаагүй, ариутгалын байцаагч нь 2,5 тонн ирээгүй бага хэмжээтэй шохой -аас ирсэн гэж хэлж байсан. байцаагч шалгалтын явцад “” ХХК руу утасдаж асуухад “манайх хлорын шохой нийлүүлээгүй ээ. тайлбар өгөх боломжгүй байна” гэж хэлсэн байсан” гэх мэдүүлгүүдээр хэрэгт хангалттай нотлогдоно.

 

Тэрээр хлорын шохойг худалдан авахдаа Төсвийн тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 16.5.5. “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах”, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “ Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасныг зөрчин харьцуулалтын аргыг хэрэглэлгүй, худалдан авах гэрээг байгуулалгүйгээр “” ХХК-тай 10.000.000 төгрөгийг шууд шилжүүлж давуу байдал бий болгосноос тухайн байгууллагад хохирол учирсан байна.

Тодруулбал, тэрээр тус газрын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хэлтсийн дарга *******гаас ирүүлсэн “ 10 сая төгрөгийн хлорын шохой худалдан авсан” гэсэн нэхэмжлэлийн дагуу “” ХХК-нд 10.000.000 төгрөгийг шууд шилжүүлсэн ба уг барааны үнэ өмнө тухайн байгууллагад бусад этгээдээс нийлүүлсэн ижил бараатай үнэ, чанарын хувьд адил байгаа, гэрээний аль тал тээвэрлэлт, зардлыг хариуцах зэрэг нь тодорхойгүй байхад тухайн компанид мөнгийг шилжүүлж давуу байдал бий болгосон төдийгүй уг бараа буюу хлорын шохой нь тус компанийн нэхэмжлэлд дурдсан 2500 кг буюу 2.5 тн-оор нийлүүлэгдээгүй болох нь гэрч ийн “ 2018 оны 10 дугаар сарын 16, 17-ны орчимд Ланд крузер-80 маркийн саарал өнгөтэй 94-05 УБХ улсын дугаартай Дондогдоржийн гэж залуугаар 25 кг шуудайтай нийт 40 ширхэг буюу нийт 1 тонн хэмжээтэй, ямар нэг хаяг шошго байхгүй, гарал үүсэл тодорхойгүй хлорын шохой ийн боомтоор -аас орж ирсэн ” гэх,

гэрч Д.ийн “2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би нүүрсний бүрдүүлэлтээ хийгээд боомтон дээр байж байхад миний засварт өгсөн Ланд крузер-80 маркийн 94-05 УБЯ дугаартай авто машин -ын хилээр Монголын хилээр дотогш орж ирсэн. Надад нь ачаа авчирлаа гэдгийг хэлээгүй. Тухайн машиныг Аму гэж Өвөр монгол залуу барьж ирсэн, ачааг агуулахад буулгахад 25 шуудайтай шохой байсан ” гэх,

гэрч ийн “Хлорын шохой нь байгууллагаар дамжиж ирээгүй, 2018 оны 11 дүгээр сард очиход дөнгөж ирсэн гээд 25 ширхэг 50 кг шуудайтай хлорын шохой ирчихсэн байсан. дарга 2,5 тонн ирээд зарцуулаад үлдсэн нь энэ гэж тайлбарлаж байсан. “” ХХК-аар харьцуулсан саналыг байгууллагуудаас авсан материал байгаагүй. Санхүүгийн баримтыг харахад өмнө нь Улаанбаатар хотын “Цэцүх Трейд” ХХК-иас худалдан авалтыг хийдэг байсан юм билээ” гэх мэдүүлгүүдээр тогтоогдох ба 1.5 тн хлорын шохой, түүний үнэ хэрхсэн талаар баримт хэрэгт байхгүй хийгээд тухайн байгууллагад 6.000.000 төгрөгийн бараа огт нийлүүлэгдээгүй байгааг дурдах нь зүйтэй.

 

5.2. ******* нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр тус байгууллагын нарийн бичиг С.Нансалмаагаар зуучлуулан байгууллагад кабелийн засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр иргэн ын ХААН банкны тоот дансанд 1900,0 мянган төгрөг шилжүүлж, 10 хувийг нь суутгуулан 1.700.000 төгрөгийг хувьдаа бэлнээр авч өөртөө давуу байдал бий болгосон нь гэрч ын “Нансалмаа надтай нэг өдөр уулзаад “кабель худалдаж авах мөнгө байгаа юмаа, чам руу шилжүүлчихье, чи данснаасаа гаргаад өгөөч гээд 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр миний ХААН банкны   тоот дансанд 1900,0 мянган төгрөг шилжиж орсон. Тухайн үед нярав, нябо хоёрынх нь нэг эмэгтэй утсаар яриад “ХААН банкны тоот данс руу наад мөнгөө явуулчихаа гэхээр нь би тухайн данс руу нь мөнгийг нь шилжүүлсэн. Ингэж шилжүүлэхдээ 10 хувь болох 190,0 мянган төгрөгийг нь аваад 1710,0 мянган төгрөгийг нь шилжүүлсэн. Тухайн данс руу мөнгө шилжүүлэхэд Цэцэгмаа гэсэн нэр гарч ирж байсан. Түүнээс би 1.900.000 мянган төгрөгт кабелийн засвар үйлчилгээ хийгээгүй. Тэд нарын хүсэлтийн дагуу данснаасаа гаргаж шилжүүлсэн” гэх/7хх--9 хуудас/, гэрч С.Нансалмаагийн “ 2018 оны 10 дугаар сарын эхээр байх манай байгууллагын дарга ******* нь намайг дуудаад “Үүрцайх руу яриад дансаар нь мөнгө оруулж гаргая гэж гуйгаад өг, 10 хувийг нь тэр хүн авна биз дээ” гэсэн утгатай зүйл хэлсэн. Тэгэхээр нь би Үүрцайх руу утсаар нь ярьж энэ талаар нь хэлэхэд тэрээр зөвшөөрсөн. Ингээд мөнгө нь хэсэг хугацааны дараа орчлоо гэж Үүрцайх над руу утсаар залгахаар нь би дарга руу залгаж "нөгөө мөнгө нь орчихлоо гэнээ” гэхэд дарга ******* нь “өөрийнхөө дансаар авч болохгүй байна, чи нэг данс олоод мөнгийг нь бэлэн гаргаад аваад ир гэхээр нь би тухайн үед Сүхбаатар аймагт ирсэн байсан хамаатны эгч Энх- Амгалангийн Цэцэгмаа // руу ярьж түүний ХААН банкны дансыг Үүрцайхад өгөөд Э.Цэцэгмаа эгчтэй ХААН банкны АТМ рүү очиж мөнгийг нь аваад дарга Сарантуяад аваачиж өгсөн. Тухайн мөнгө нь хэдэн төгрөг байсныг одоо санахгүй байна, Үүрцайх өөрөө 10 хувийг нь аваад л бусдыг нь шилжүүлсэн байх. Тухайн мөнгийг ажил тарсны дараа л аваачиж өгсөн” гэх мэдүүлэг /7 хх- 34-35 хуудас/,

гэрч Т.Цэрэгбаярын “иргэн Х.Үүрцайхад 2018.06.19-ний өдөр 2 123.1 мянган төгрөг, 2018.10.03-ны өдөр 1900,0 мянган төгрөг, 2018.12.24-ний өдөр 1200.0 мянган төгрөг, нийт 5,223,1 мянган төгрөгийг сүлжээний тоног төхөөрөмж засвар үйлчилгээ хийлгүүлэхээр шилжүүлсэн боловч анхан шатны баримт нь дутуу, иж бүрдэл нь дутуу, хуурамч зэрэг зөрчилтэй байсан. Тухайн иргэн Х.Үүрцайхтай уулзахад “2 сая төгрөг хүрэхгүй засвар үйлчилгээний зүйл хийсэн, харин 1900,0 мянган төгрөг болон 1200.0 мянган төгрөгийг нь буцаан *******д буцаан өгсөн” гэсэн тайлбарыг бид нарт амаар өгсөн ” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.

Өөрөөр хэлбэл, *******гийн зүгээс уг мөнгийг байгууллагад зарцуулсан гэх боловч энэ нь хэрэгт санхүүгийн баримтаар тогтоогдоогүй  болно.

 

6. Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Х.Ургаагийн зүгээс “ 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын лабораторийн цахилгааныг засварлах нэрийдлээр иргэн ийн Хаан банкны харилцах тоот данс руу төсвийн 2.600,000 төгрөгийг, 2019 оны12 дугаар сарын 24-ний өдөр байгууллагын интернэтэд засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр иргэн ын Хаан банкны харилцах тоот данс руу төсвийн 1.200,000 төгрөгийг шилжүүлэн бэлнээр гарган авч нягтлан бодогч оор байгууллагын өр төлбөрийг төлүүлсэн” гэх үйлдлүүдийг төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулаагүй, өөртөө аваагүй буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн ээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хэргийн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, санхүүгийн зөрчил гэж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “төсөв захирагч төрийн өмч, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж, хөрөнгө завшсанаас хохирол учруулсан” гэж тухайн гэмт хэргийн объектив талын шинжийг хуульчлан тодорхойлжээ.

 

Төсвийн хөрөнгө завших гэх ойлголтыг хууль зүйн шинжлэх ухаанд төсөв захирагч нь төрийн өмч, төсвийн хөрөнгийг хувьдаа хэрэглэх, үнэ төлбөргүй ашиглах, худалдах, бэлэглэх, бусдад өгөх, шилжүүлэх, гуравдагч этгээдэд шилжүүлэх, үрэгдүүлж  алга болгох, өр барагдуулах, түрээслүүлэх зэрэг хэлбэрээр үнэт зүйл, материаллаг ашиг олох гэсэн шунахай сэдэлт, санаа зорилгыг агуулна гэж үздэг.

 

Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 16.1.” Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна”, 16.4. “ Дараах албан тушаалтан төсвийн шууд захирагч байна:16.4.18.төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн ” гэж зааснаар шүүгдэгч ******* нь төсвийн шууд захирагч бөгөөд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5-д заасан “ батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах ” бүрэн эрхтэй болохыг хуульчилжээ.

 

******* нь төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийг хуулиар хүлээсэн эрх, үүргийн хэмжээнд зарцуулах атал төсвийн хөрөнгийг байгууллагад засвар, үйлчилгээ хийх нэрийдлээр хувь хүний дансанд шилжүүлж, суутгал хийлгүүлэн хохироож, улмаар бэлнээр авч өр төлбөрийг төлөх зорилгоор үрэгдүүлж буй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байна.

 

Тухайлбал, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдөр иргэн ийн Хаан банкны харилцах тоот данс руу төсвийн 2.600,000 төгрөг, 2019 оны12 дугаар сарын 24-ний өдөр иргэн ын Хаан банкны харилцах тоот данс руу төсвийн 1.200,000 төгрөгийг тус тус шилжүүлэн бэлнээр гарган авч нягтлан бодогч оор байгууллагын өр төлбөрийг төлүүлсэн гэх боловч энэ мөнгөөр хэрэгт авагдсан санхүүгийн баримтанд /7 хавтас 152-174 хуудас/ тусгагдсан тус байгууллагын өр төлбөрийг дарсан нь тодорхойгүй, үүнийг тухайн байгууллагын нярав Б., нягтлан бодогч нар тодорхой баримтаар хэрэгт нотлоогүй, 7 хавтасны 152-174 хуудас дахь санхүүгийн баримтууд нь дээрх мөнгөөр уг өр төлбөрийг барагдуулсныг шууд нотлох баримт болохгүй юм.

Тодруулбал, гэрч П.Даваажавын мэдүүлгээс үзэхэд, ын дансанд орсон 1.200,000 төгрөгөөс 200.000 төгрөгийг суутгаж, Соёлмаагийн тоот данс руу төсвийн 1.000,000 төгрөгийг шилжүүлсэн, үүнээс Соёлмаагийн нөхөр П.Даваажав нүүрсний үнэ 100.000 төгрөгийг өөртөө авч, үлдэгдэл 900.000 төгрөгийг нялтлан бодогч т өгсөн ба зөвхөн үүнээс байгууллагад 300.000 төгрөгийн хохирол учирсан, мөн 7 хавтасны 160, 162-165,168 дугаар хуудас дахь баримтууд нь иргэн , нарын дансанд мөнгө шилжүүлсэн өдрөөс өмнөх буюу 2018.12.2,17,19-ны өдрүүдэд гүйлгээ хийсэн баримтууд байх ба мөн 7 хавтасны 155-157, 159 хуудас дахь баримтууд нь нэхэмжлэх болон бэлэн мөнгө олгохыг хүссэн  баримт байгааг дурдъя.

 

          7. Шүүгдэгч ******* нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн сум дахь боомт дахь ажилчдын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь хохирогч гийн “2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр манай ажлын эгч эгчийн төрсөн өдөр нь болоод манай хамт олон бөөнөөрөө дурсгалын зүйл гардуулж баяр хүргэнэ гээд 17 цаг өнгөрөөгөөд ажилчдын орон сууцанд цуглаж хоол унд чихэр жимс идэж бас архи ууцгаасан. Тухайн үед . Я., *******, нар байж байсан. Орой 21 цаг орчимд , Хаан банкны теллер , Төрийн банкны теллер Үүрийнтуяа, нар ирцгээсэн. Өрөөнд дарга, Үүрийнтуяа бид гурав үлдээд би Үүрийнтуяаг тэврээд хүүхдүүдийнхээ талаар яриад сууцгааж байсан. Гэнэт “ би чамайг хармааргүй байна, чи зайл”  гээд намайг гараар чичсэн би хариуд нь юм дугараагүй байж байтал гэнэт намайг үсдээд орон дээр дарж аваад нүүр лүү хэд хэдэн удаа алгадаж. цохиж, нүүр рүү маажиж миний баруун хөлийн гуя руу олон удаа өшиглөсөн юм. Би хариуд гарыг нь барьж эсэргүүцэл үзүүлсэн тухайн үед би үнэхээр их айж сандраад зөндөө уйлсан. Үүрийнтуяа гайхаад зогсож байхад , , . Оюунчимэг нар бөөнөөрөө орж ирээд салгасан. Намайг , Оюунчимэг хоёр өрөөнөөс аваад гарсан. Би буцаж ороод гэрийн түлхүүр куртик авах гэж ороод даргаас “ та яагаад намайг зодож байгаа юм бэ”  гэж асуухад босож ирээд намайг үсдээд авсан юм. Оюунчимэг, нар орж салгаад хүргэж өгсөн. Би гэртээ хариад баахан уйлсан. Би гомдолтой байна. Би гэх хүнээс 1,006,000 төгрөг нэхэмжилж байна” гэх,

          гэрч ийн “ Би 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн өдрөө тэмдэглээд манай дарга , байцаагч Оюунцэцэг, байцаагч , ариутгагч нар хоорондоо ярилцаад мэргэжлийн хяналтын ажилчдын байранд тэмдэглэхээр болоод цугласан юм. Төрийн банкны теллер Үүрийнтуяа, нөхөр нь , Хаан банкны теллер , араас орж ирээд төрсөн өдрийн баярт нэгдсэн юм. Бид нар архи дарс уугаад хоорондоо ярилцаад сууж байхад дарга г чи яв гээд хөөсөн юм. юм яриад сууж байсан болохоор шууд гараагүй байх. Тэгээд хэсэг хугацааны дараа дарга г чи яв л даа гээд байсан хариуд нь би яагаад явах ёстой юм гэж байсан. дарга босож ирээд би чамайг яв гэж байна гээд г түлхсэн салгах хооронд г дарга өшиглөөд авсан. Би тэй нийлж г авч явсан юм. бас зүгээр өөрийгөө хамгаалаад өөдөөс нь өшиглөж байсан. бид хоёр салгаад аваад гарсан юм. Гэр рүү нь оруулах гэсэн буцаж орно гээд орсон. Очиход өрөөнийхөө хаалгыг түгжсэн байсан. яагаад намайг ингэж байгаа юм бэ гээд уйлаад даргатай учраа олно гээд байсан. Хаалгаар ороход Үүрийнтуяа, , нар байсан. ороод та яагаад намайг зодож байгаа юм бэ гээд маргаж байхад нь би үүдэнд байсан.Нэг харсан г дарга үсдээд дарсан байдалтай байсан. бид хоёр салгасан тэгээд г гэр рүү нь оруулж амраасан юм” гэх,

          гэрч “2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр гэртээ 19 цаг өнгөрөөгөөд байж байхад Хаан банкны теллер залгаад Оюунчимэг эгчийн төрсөн өдөр гээд гэрт нь хүрээд ир гэхээр нь 21 цаг өнгөрөөгөөд Оюунчимэг эгчийн төрсөн өдөрт очсон юм. Намайг ороход ын дарга , , , Оюунчимэг дөрөв байсан. Архи задалсан тэр хэд нэлээн халсан харагдсан юм. Би орж ирээд задалсан архи нь дуусаад дахиад нэг шил архи задалсан. Нэг мэдсэн , эгч бид гурав үлдсэн байсан. эгч намайг тэвэрч аваад хоорондоо юм ярьж байхад гэнэт босож ирээд г алгадаад үсдээд доошоо дараад би гайхаад салгаж чадаагүй айж сандарсан. Манай нөхөр орж ирээд салгасан араас нь орж ирсэн. Би удалгүй гараад яваад өгсөн. Ямар нэгэн шалтгаан байгаагүй г яв гээд түлхээд өшиглөөд байсан. Ямар нэгэн хэрүүл уруул болоогүй гэж санаж байна...гэх мэдүүлгүүд, 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаартай шинжээчийн “...гийн биед духны зүүн хэсэгт, зүүн нүдний гадна буланд, баруун хацарт, хүзүүний баруун талд, хамрын баруун хямсаа хэсэгт маажсан зулгаралт, баруун нүдний дотор буланд, баруун суганы урд хэсэгт, зүүн хөхний дээд хэсэгт, хэвлийн баруун хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт цус хуралт, дээд уруул, баруун гуяны урд дунд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт зэргээр тогтоогдсон хийгээд *******гийн дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд түүний зүгээс уг үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

 

8. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс төсөвт болон хохирогч гийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан нь үндэслэл бүхий, хууль зөрчөөгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд эд зүйл, хөрөнгийн үнэлгээ тогтоохоор, эсхүл тусгай мэдлэг зайлшгүй шаардлагатай бол шүүх, прокурор, мөрдөгч шийдвэр гаргаж шинжилгээ хийлгэнэ ” гэх зохицуулалтад нийцсэн байна.

 

8.1. Иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Төрийн санд учирсан хохирлын талаар Голден пэйж Аудит ХХК-ийн 2018 оны 09 сарын 25-ны өдрийн а/30 дугаартай шинжээчийн “ Сүхбаатар аймгийн ын газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс 2016 оны 11 дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд ариутгал халдваргүйтгэлийн орлого 534 518 000 / Таван зуун гучин өн сая таван зуун арван найман мянган/ төгрөг олсон байна. Төрийн сан банканд нийт 423,549.500 /Дөрвөн зуун хорин гурван сая таван зуун дөчин мянга таван зуун/ төгрөг тушаасан /төвлөрүүлсэн/ байна. Сүхбаатар аймгийн ын газрын Экспорт, импорт хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс 2016 оны I 1 дүгээр сарын 01-ээс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд ариутгал халдваргүйтгэлийн орлогоос 110.968.500 / Нэг зуун арван сая есөн зуун жаран найман мянга таван зуун/төгрөгийг дутагдуулан шамшигдуулсан байна ” гэх /3хх-108-129/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 206 дугаартай шинжээчийн “ Сүхбаатар аймгийн ын газрын Экспорт импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс 2016 оны 11дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн хооронд халдваргүйтгэл, ариутгалын 534,518,000.00 төгрөгийн орлого орсноос ын газрын улсын төсвийн  орлогын тоот дансанд 199,958,500.00 төгрөг, орон нутгийн төсвийн төрийн сан банкны тоот дансанд 222,871,000.00 төгрөг нийт 422,829,500.00 төгрөгийг тушааж төвлөрүүлсэн ба 111,688,500.00 төгрөгийн тооцооны зөрүү үлдэгдэлтэй байна.. гэх / 6хх- 33- 44 х/ дүгнэлтүүд гарчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжээчийн дүгнэлтийг ашиглахдаа аливаа нотлох баримтыг шалгаж, үнэлэх зарчимд нийцүүлэх ёстой бөгөөд шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэг хүлээдэггүй хийгээд харин шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд тэдгээрийг нэг бүрчлэн хэлэлцэж алиныг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэх үүрэгтэй байдаг.

Шүүх дээрх 2 дүгнэлтээс Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 206 дугаартай шинжээчийн дүгнэлт нь шинжилгээний объектыг бүхэлд хамаарсан, үндэслэл бүхий байна үзлээ.

Учир нь уг дүгнэлтээр нь Голден пэйж Аудит ХХК-ийн 2018 оны 09 сарын 25-ны өдрийн а/30 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд тусгагдаагүй орхигдсон 3.949.000 төгрөгийн гүйлгээг тогтоожээ.

 

8.2. Хохирогч гийн эрүүл мэндэд учирсан хохирлын талаар Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 573 дугаартай шинжээчийн “...гийн биед духны зүүн хэсэгт, зүүн нүдний гадна буланд, баруун хацарт, хүзүүний баруун талд, хамрын баруун хямсаа хэсэгт маажсан зулгаралт, баруун нүдний дотор буланд, баруун суганы урд хэсэгт, зүүн хөхний дээд хэсэгт, хэвлийн баруун хэсэгт, баруун гуяны урд дунд хэсэгт цус хуралт, дээд уруул, баруун гуяны урд дунд хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт гарсан хийгээд хохирогч болон шүүгдэгч нараас энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, маргаагүй байна.

 

          9. Прокуророос шүүгдэгч *******д холбогдох үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч *******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,  3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн бодит байдалд үндэслэгдсэн, шүүгдэгч нарын үйлдэл тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан, хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

10. Шүүгдэгч *******, ******* нар дээрх гэмт хэргүүдийг гэм буруугийн “санаатай” хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.

Тэдгээр нь нийтийн албан тушаал эрхэлж байх хугацаандаа төсвийн хөрөнгөд хууль бусаар халдах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах нь хууль бус болохыг мэдсээр атлаа өөрсдийн хэрэгцээ шаардлагыг хангах, ашиг хонжоо олох, хувийн ашиг сонирхлыг хангах зорилгоор өөрсдөдөө болон бусдад давуу байдал бий болгон төрийн үйл ажиллагаа болон эд хөрөнгийн эрхэд,

мөн  шүүгдэгч ******* нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу хүнийг зодож, цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хэт согтуурсны улмаас үл ялих зүйлээр шалтаглан хохирогч г зодож эрүүл мэндэд нь тус тус зориуд хохирол учруулжээ.

 

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно”  гэж зааснаар тодорхойлогдоно.

 

11. Шүүгдэгч *******, ******* нар бүлэглэн үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас Сүхбаатар аймгийн Төрийн санд, шүүгдэгч *******гийн төсвийн хөрөнгийн зориулалтын бусаар зарцуулсан үйлдлээс Сүхбаатар аймгийн мэргэжлийн хяналтын газарт тус тус эд хөрөнгийн хохирол учирсан, мөн шүүгдэгч *******гийн зодож цохисон үйлдлийн улмаас хохирогч хохирогч гийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгчийн үйлдэл, хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

1. Шүүхээс шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

 

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагчаас “ Шүүгдэгч *******, ******* нар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, улсад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нөхцөл байдлыг ял оногдуулахдаа харгалзан үзнэ. Шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Харин шүүгдэгч *******гийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал байна. Мөн энэ гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэдгээр *******гийн хувьд хүндрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Шүүгдэгч *******гийн гэм буруутайд тооцсон хэргийн тухайд бол төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж Ти Би төгс ХХК-д гэрээ байгуулалгүйгээр гүйцэтгэж бусдад давуу байдал бий болгосон, мөн бусдад кабелийн засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр Үүрцайхын данс руу 1900000 төгрөгийг шилжүүлж бэлнээр гаргуулан авч завшин өөртөө давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтэй нь хамтатган эрүүгийн нэг хариуцлага тооцох саналтай.Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих, мөн шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих, шүүгдэгч *******г нийтдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан дээрх ялыг нэмж нэгтгэн нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна.

Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял эдлүүлэх, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох саналтай. Шүүгдэгч *******д оногдуулсан ялын тус тусад нь эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ******* нь нэг хоног баривчлагдсан. Үүнийг хорих ялаас нь хасаж тооцуулна” гэх,

өмгөөлөгч Ц.Эрдэнэбатаас “ Үйлчлүүлэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500000 төгрөгөөр торгох саналыг гаргаж байгаатай санал нийлэхгүй байна. Миний үйлчлүүлэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хувийн байдлын хувьд 12-24 насны хоёр хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэй байгаа. Өөрөөр хэлбэл 12 настай хүүхэд бол бага насны хүүхэд гэж ярдаг. 14 наснаас дээш бол насанд хүрснээр тооцдог. Мөн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг бол 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар бүхэлдээ өршөөлд хамрагдаж байгаа. Хохирол төлөхөө илэрхийлсэн. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг сонгох санкцитай байгаа. ******* бол Улаанбаатар хотод амьдардаг. Шүүгдэгчийн энэ хувийн байдлыг нь харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү” гэх,

Өмгөөлөгч Х.Ургаагаас “ Шүүхээс шүүгдэгч *******г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Мөн хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал харагдаж байна. Өрх толгойлсон эмэгтэй. Ам бүл 3-лаа амьдардаг. 19 настай хүү, 14 настай хүүхэд асрамжид нь байдаг. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар нэг ял оногдуулахыг хүлээн зөвшөөрсөн. Үүн дээр мөн сонгох санкци байдаг. Нэгэнт нэмэгдэл ял хэрэглэх нь гарцаагүй. Торгуулийн ял болон зорчих эрхийг хязгаарлах ял, хорих ял гэсэн санкци байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дээр нь зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү гэсэн саналтай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дүгээр зүйлийн 1 мөн адилхан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгаа. Мөн энэ дээр торгох, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн санкцитай. Мөрдөн байцаалтын ажиллагаан дээр хохирогчийг зөв тогтоох асуудлыг ярьж байсан болохоос биш, гэм буруугийн асуудал дээр маргахгүй гэдгийг хэлж байсан. Иймээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар зорчих эрхийг хязгаарлаж шийдвэрлэж өгнө үү” гэх саналыг тус тус гаргав.

 

3. Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд харин шүүгдэгч *******гийн Эрүүгийн хуулийн Хорин хоёрдугаар бүлэгт заасан гэмт хэргийг хоёр удаа буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 2, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн, мөн *******, ******* нарын гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн нь  мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан  хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцогдох юм.

 

Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс “ *******, ******* нар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн ” гэж үзэж буй үндэслэлгүй юм. Учир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэгт урьдчилсан төлөвлөгдөөгүй, тухайн цаг хугацаанд гэнэт үүссэн нөхцөл байдал хамаарах ба шүүгдэгч *******, ******* нарын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн урьдчилан төлөвлөн, зохион байгуулж үйлдсэн, шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргүүдийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүсэж үйлдсэн байгааг дурдах нь зүйтэй.

 

4. Шүүх улсын яллагчаас гаргасан “ Шүүгдэгч *******гийн төрийн болон орон нутгийн өмчөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж “Ти Би төгс”  ХХК-д гэрээ байгуулалгүйгээр бусдад давуу байдал бий болгосон, мөн кабелийн засвар үйлчилгээ хийлгэх нэрийдлээр Үүрцайхын данс руу 1900000 төгрөгийг шилжүүлж бэлнээр гаргуулан авч завшин өөртөө давуу байдал бий болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгтэй нь хамтатган эрүүгийн нэг хариуцлага тооцох саналтай ” гэх,

өмгөөлөгч Ц.Эрдэнэбатаас “ Үйлчлүүлэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг 2021 оны 07 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд зааснаар бүхэлдээ өршөөлд хамрагдаж байгаа. Хохирол төлөхөө илэрхийлсэн” гэх дүгнэлт тус тус гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон заасан гэмт хэргийг хоёр, эсхүл түүнээс дээш удаа үйлдсэн тохиолдолд тэдгээрийг нийтлэг ба тусгай давталт гэж ангилан үздэг бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.

Гэмт этгээд Эрүүгийн хуульд заасан ямар ч хамаагүй бус зөвхөн нэг төрлийн, эсхүл хоорондоо төсөөтэй гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тусгай давталтад хамааруулан үздэг ба Эрүүгийн хуулиар тогтоосон хэм хэмжээнээс хамаарч гэмт хэрэг дахин үйлдсэн хүнд холбогдох хэргийг өөр өөрөөр зүйлчлэх боловч гэмт үйлдэл бүрийг тус тусад нь зүйлчлэхгүй бөгөөд нийтлэг ба тусгай давталтын шинж нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр хуульчлан тогтоогдсон тохиолдолд зөвхөн түүгээр нь, үгүй бол хуульд заасан бусад хүндрүүлэх шинжийг харгалзан хэргийг хүнд гэмт хэрэгт нь багтаан зүйлчилдэг байна.

Учир нь шүүгдэгч *******гийн хувьд нэг төрлийн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэргийг 2 удаа, мөн хүндрүүлэх бүрэлдэхүүнээр нийт 3 удаа үйлдсэн ба энэ “давтан” үйлдсэн шинжийг тухайн зүйлд хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчлаагүй тул *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хүндрүүлэх шинжид багтаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг удаа ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэж заасан шударга ёсны зарчим нийцэх юм.

 

Монгол Улсын Их Хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Өршөөл үзүүлэх тухай хууль батлагдаж 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс хүчин төгөлдөр болон дагаж мөрдөгдсөн ба  уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т  “2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үлдсэн” хүн энэ хуульд хамрагдахаар хуульчилжээ.

 

Шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн сум дахь боомтон дээр иргэн г зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх хэрэг нь цаг хугацааны хувьд энэ хуульд хамрагдах юм.

 

Мөн 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт өршөөлд хамруулахгүй гэмт хэргийг хуульчилсан бөгөөд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь  хуулийн дээрх зүйл, хэсэгт тусгагдаагүй байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т  “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хууль, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн хууль, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж заасан ба шүүгдэгч ******* нь урьд өмнө Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байгаагүй болох нь түүний Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар хэрэгт тогтоогдсон байна.

 

Иймд *******гийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг нь үйлдэгдсэн цаг хугацаа болон хэргийн зүйлчлэлээр энэ Өршөөлийн хуульд хамрагдахаар байна.

 

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн  5.1-д ” Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно “, 12 дугаар зүйлийн 12.8-д “ Энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор, яллагдагчийг шүүхэд шилжүүлээгүй тохиолдолд шүүгчийн захирамжаар, яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн тохиолдолд шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгоно “ гэж  тус тус заасны дагуу шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг өршөөн хэлтрүүлж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******гийн хувьд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн  4.2-т “ Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасан шаардлагыг хангасан буюу хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болох нь түүний шүүхэд ирүүлсэн “ нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хариу тайлбараар хүсэлтээр нотлогдоно.

 

5. Эрүүгийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2. “ Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ “ гэсэн зохицуулалттай байна.

 

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээр нь бага насны хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэйчүүд болох, эрхэлсэн ажил, төрөлгүй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нэг  жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч *******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг  2001 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар өршөөн, хэрэгсэхгүй болгохоор тус тус шийдвэрлэлээ.

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлж, *******гийн хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоолоо. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт “ Гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг нэг сараас таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэхийг зорчих эрхийг хязгаарлах ял гэнэ ” гэж Зорчих эрхийг хязгаарлах ялын төрлийг тодорхойлсон бөгөөд шүүх шүүгдэгч нарын дээр дурдагдсан хувийн байдлыг үндэслэвэл тэдгээрт эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг оршин суух харьяаллаар тогтоохоор шийдвэрлэсэн болно.

 

Тодруулбал, шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун- Урт сумын төвд 7 дугаар багт, шүүгдэгч ******* нь одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 26-р хорооны 201-ийн 303 тоотод оршин сууж байгаа тул энэ харьяаллаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, үүнд хяналт тавьж ажиллахыг нутаг дэвсгэрийн харьяаллаар шүүгдэгч *******д Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, шүүгдэгч *******д нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгахаар тогтоолоо.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Шүүгдэгч *******, ******* нарын бүлэглэн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн улмаас Сүхбаатар аймгийн орон нутгийн төсөвт нийт 111.688.500.00 төгрөгийн хохирол,

*******д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн хэргийн улмаас 11.900.000.00 төгрөг, 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн улмаас 3.800.000 төгрөг, нийт 15.700.000 төгрөгийн хохирол Сүхбаатар аймгийн ын газарт тус тус учирсан,

мөн  *******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэргийн улмаас хохирогч гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирчээ.

 

Иймд Сүхбаатар аймгийн орон нутгийн төсөвт учруулсан 111.688.500.00 төгрөгийн хохиролд шүүгдэгч *******гаас 46.494.950 төгрөгийг, шүүгдэгч *******гаас 65.193.550 төгрөгийг тус тус гаргуулж  Сүхбаатар аймгийн төрийн санд, *******гаас 15.700.000 төгрөгийг Сүхбаатар аймгийн ын газарт тус тус олгохоор тогтоолоо.

 

Учир нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 11 сарын 18-ны өдрийн 206 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон 111,688,500.00 төгрөгийн хохирлоос шүүгдэгч *******, ******* нар 86.611.661 төгрөгийг иргэдийн дансаар, 25.076.839 төгрөгийн бэлнээр авсан хийгээд шүүгдэгч, гэрчүүдийн мэдүүлэг, дансны хуулга, санхүүгийн баримтаар ******* нь 21.792.500 төгрөг, ******* нь 40.491.100 төгрөгийг тус тус авсан нь тогтоогджээ.

Иймд нийт хохирлын 111,688,500.00 төгрөгөөс *******гийн 21.792.500 төгрөг, *******гийн 40.491.100 төгрөгийг хасахад 49.404.900 төгрөгийн үлдэгдэл гарах бөгөөд үүнийг шүүгдэгч нараас тэнцүү хэмжээгээр хувааж тус бүрээс 24.702.450 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Учир нь шүүгдэгч *******, ******* нарын санаачлан, төлөвлөн, удирдан, зохион байгуулсан гэм буруутай хууль бус үйлдлийн улмаас орон нутгийн төсөвт дээрх хохирол учирсан бөгөөд үүнд өөр бусад этгээд хамааралтай болох нь хэргийн баримтаар нотлогдож, тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй болно.

 

Хохирогч нь эрүүл мэндэд учирсан хөнгөн хохиролтой холбоотойгоор өөрт учирсан хохирол, хор уршгийн нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болно.

 

Бусад: Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас хойшлуулшгүйгээр баривчлагдсан 1 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялаас хасаж тооцох ба шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  Нэгжлэг хийсэн дуу, дүрсний бичлэг бүхий 2 ширхэг СД, Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн 1 ширхэг СД, нийт 3 ширхэг СД-ийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгална.

 

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******г төсөв захирагч төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн,

******* овогт ын г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, бүлэглэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. 2001 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийг өршөөн, хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг нэг  жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан ялтан *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг нэг жилийн хугацаагаар хасаж, 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн энэ хэргийн улмаас нэг хоног хойшлуулшгүйгээр баривчлагдсан хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор түүний эдлэх ялаас хассугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.8 дугаар 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг хоёр жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 

 

7. Шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар,  шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэх зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг оршин суух нутаг дэвсгэрийн харьяаллаар шүүгдэгч *******д Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, шүүгдэгч *******д Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус харьяалуулан даалгасугай.

 

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас 46.494.950 төгрөгийг, шүүгдэгч *******гаас 65.193.550 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтэст, *******гаас 15.700.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн ын газарт тус тус олгосугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хөнгөн  хохирол, хор уршигтай холбоотой гэм хорын хохирлын нэхэмжлэлийг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар ялтан ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг анхааруулсугай.

 

12. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан *******, ******* нар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих зохицуулалттайг мэдэгдсүгэй.

 

13. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан  Нэгжлэг хийсэн дуу, дүрсний бичлэг бүхий 2 ширхэг СД, Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн 1 ширхэг СД, нийт 3 ширхэг СД-ийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалахыг тус тус дурдсугай.

 14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

16. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН