| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвээгийн Ариунболд |
| Хэргийн индекс | 186/2022/0457/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/498 |
| Огноо | 2022-06-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Дөлгөөн |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Б.Дөлгөөн,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Доржжанцангийн Бт холбогдох эрүүгийн 2211 00534 1096 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овогт Доржжанцангийн Б /РД:.
Монгол Улсын иргэн, 1983 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд дунд боловсролтой, Радиогийн инженер мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 015 дугаар ангид мэргэжилтэн ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 7 дугаар хороо 11 дүгээр хороолол 44-19 тоотод оршин суудаг,
урьд 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял,
2021 оны 12 дугаар сарын 2-ний өдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 691 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгүүлж байсан, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагнал байхгүй,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 3 дугаар сарын 20-ний өдөр Сүхбаатар аймагт тоглолтоор явж байгаад Т.Базаргүрийг өөрийн эхнэртэй хардаж, зүүн шанаа, чих орчим нь 4-өөс 5 удаа цохиж түүний биед зүүн чихний хэнгэрэг цооролт, чих орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 426 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Гэм буруутайд тооцох тухайд: шүүгдэгч Д.Б
Шүүх хуралдаанд мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.
Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2022 оны 3 дугаар сарын 20-ний өдөр Сүхбаатар аймагт тоглолтоор явж байгаад Т.Базаргүрийг өөрийн эхнэртэй хардаж, зүүн шанаа, чих орчим нь 4-өөс 5 удаа цохиж түүний биед зүүн чихний хэнгэрэг цооролт, чих орчмын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Энэ нь хохирогч Т.Базаргүр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би өөрийн “82-87” УАА улсын дугаартай “Алфард” машинаар хувиараа үйлчилгээнд явдаг бөгөөд 2022 оны 2 дугаар сард 23-30 хоногийн хугацаатай “Малчин заяа” аяллын тоглолтын үйл ажиллагаанд машинаараа үйлчлүүлэхээр тохирч явсан бөгөөд энэ хугацаанд буюу 2022 оны 3 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотын “Жаахан шарга” нэртэй театрт уг аялан тоглолтын бэлтгэл ажил явагдаж байхад 19 цагийн орчим дуучин Мөнхбаяр, Эрдэнэгомбо бид гурав машинаас хувцас болон бусад зүйлийг зөөж хувцас солих өрөөнд оруултал уг тоглолтод оролцож байсан Алтантүлхүүр, тоглолтын менежер Б нар хоорондоо маргалдсан байдалтай байж байсан. Мөнхбаяр, Эрдэнэгомбо нар оруулж ирсэн зүйлээ үүдэнд тавьчхаад буцаад гарах гээд явж байтал Б нь урдуур орж хаалгаа дотроос нь түгжээд эхнэр дээрээ очиж Алтантүлхүүрийн бие рүү нь хөлөөрөө жийж байхаар нь би Бт “Та хоёр болиоч ээ” гэж хэлсэн чинь Б над руу ойртож ирээд миний зүүн шанаа, чих орчим 4 удаа алгадсан. Би ямар нэг хариу үйлдэл хийхгүйгээр хаалга руу явж очоод хаалгыг дотроос нь онгойлгож гаднаас Мөнхбаяр, Эрдэнэгомбо нар орж ирсэн. Түүнээс хойш дахин ямар нэг зодоон болоогүй би гарч явсан...” гэх /хавтаст хэргийн 18-21 дүгээр тал/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн №4778 дугаартай дүгнэлтэд:
Т.Базаргүрийн биед зүүн чихний хэнгэрэг цооролт, чих орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна.
Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх /хавтаст хэргийн 35-36 дугаар тал/
Шүүгдэгч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Сүхбаатар аймгийн Баруун урт хотод 2022 оны 3 дугаар сарын 20-ний 19 цагт тоглолт эхлэх ёстой байсан боловч цагтаа эхлээгүй бөгөөд 19 цаг өнгөрөөд 20 цагийн орчим эхнэр Алтантүлхүүрийн хамт “Жаахан шарга” театрын хувцас солих өрөөнд тоглолтын асуудлаас болоод маргалдаад байж байтал гаднаас Мөнхбаяр, Эрдэнэгомбо, Базаргүр нар юм зөөгөөд орж ирсэн бөгөөд Эрдэнэгомбо, Мөнхбаяр нар буцаад өрөөнөөс гарахаар нь би Базаргүрд тоглолтоо цагт нь эхлүүлэх арга хэмжээ авсангүй гэж уурласан чинь Базаргүр өөдөөс хэрэлдээд бид хоёр хоорондоо маргалдаж эхэлсэн чинь манай эхнэр хажуугаас Базаргүрийг өмөөрөөд байхаар нь би эхнэрээ Базаргүртэй хардаж уур хүрч хэрэлдэж байтал Базаргүр ч надтай хэрүүл маргаан хийгээд байхаар нь Базаргүртэй барьцалдаж аваад түүний зүүн хацар, шанаа орчим нь баруун гараараа хоёр удаа алгадсан...” гэх /хавтаст хэргийн 42-44 дүгээр тал/,
шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, мөн гэрч нарын мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Быг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Шүүх, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Шүүгдэгч нь хохирол төлбөр барагдуулсан, Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан хохирогч Р.Амаржаргалын үзүүлсэн тусламж үйлчилгээний хөлс болох 80,500 төгрөгийг шүүгдэгч Д.Баас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Д.Б 2022 оны 3 дугаар сарын 20-ний өдөр Сүхбаатар аймагт тоглолтоор явж байгаад Т.Базаргүрийг өөрийн эхнэртэй хардаж алгадан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэрэг нь адил эрх бүхий өөр шүүхэд харьяалагдах нь шүүх хуралдааны үед мэдэгдсэн бөгөөд энэ талаар оролцогчдоос маргаан, татгалзах санал гаргаагүй тул хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй гэж үзэж шүүх хуралдааныг үргэлжлүүлэн хэргийн эцэслэн шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Доржжанцангийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 11.6 äугааð ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Д.Бт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Д.Баас 80,500 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ÄÀÐÃÀËÀÃ× Ø¯¯Ã× П.АРИУНБОЛД