Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 31 өдөр

Дугаар   2022/ШЦТ/486

 

  

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Дөлгөөн,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Батмөнх-Очирын Дт холбогдох эрүүгийн 2211 00300 1008 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Батмөнх-Очирын Д /РД:.

Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Интер пресс” хэвлэлийн үйлдвэрт график дизайнер ажилтай, ам бүл 6, аав ээж ах дүүгийн хамт Баянгол дүүргийн 25 дугаар хороо “Голден парк” 102-40 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Д нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд иргэн М.Мөнх-Ундраагийн эзэмшлийн Хаан банкны 5023344734 дугаарын данснаас 2,870,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 416 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Б.Д нь 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд иргэн М.Мөнх-Ундраагийн эзэмшлийн Хаан банкны 5023344734 дугаарын данснаас 2,870,000 төгрөгийг 2 удаагийн үйлдлээр хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь  хохирогч Ц.Саранцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:  “...Миний бэр болох М.Мөнх-Ундраагийн Хаан банкны 5023344734 дугаартай данснаас 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 2 удаагийн үйлдлээр 2,870,000 төгрөгийг авсан байсан. Тэгээд манай бэр охин 2022 оны 02 дугаар сард ирээд “Хаан” банк ороод хүүхдийнхээ мөнгийг авах гэсэн мөнгө нь байхгүй болцон тэгээд мэдээд цагдаад хандсан юмаа. Одоо миний охин Австрали Улсад суралцдаг тухайн үедээ буцаад явсан..., ...манай бэр асрахад өссөн аав, ээж хоёр нь байхгүй, 2-р дүү нь хөдөө байдаг гэсэн хотод байхгүй...” гэх /хх-ийн 10х-12х/,

Шүүгдэгч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2021 оны 11 дүгээр сарын дундуур Скайтелын 96690969 гэсэн дугаарыг 5000 төгрөгөөр хүүхдийн паркийн хажуу талын Скайтелын төвөөс худалдаж авсан. Дугаараа авчаад сарын дараа “Zeely.mn” гэсэн гар утасны апликейшн руу зээл авах гээд орсон тэгээд өөрийгөө бүртгүүлэх гээд ортол таны дугаар бүртгэлтэй байна гээд гарч ирсэн би тэгээд өөр хүнийх юм байхдаа гэж бодоод нууц үгээ сэргээх гээд дарсан тэгтэл миний худалдаж авсан 96690969 дугаар дээр шинээр нууц үг ирсэн тэгээд би тэр нууц үгээр ортол Мөнхтогтохын Мөнх-Ундраа гэсэн хүний мэдээлэл мөн тэр хүний Голомт банкны 1175106521 дугаарын дансны мэдээлэл хаан банкны 5023344734 дугаарын дансны мэдээлэл байсан. Тэгээд би Голомт банкны 1175106521 дугаарын дансны нууц үгийг сэргээж нэвтэрч ороод өөрийнхөө 5019825324 дугаарын данс руу 3 удаагийн гүйлгээгээр нийт 259,000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд би Хаан банкны 5023344734 дугаарын дансны нууц үгийг сэргээж нэвтэрч ороод өөрийнхөө 5019825324 дугаарын хаан банкны данс руу 2 удаагийн гүйлгээгээр 2,870,000 төгрөгийг шилжүүлж авсан, Мөн Мөнхтогтох Мөнх-Ундраа гэсэн хүний олж авсан мэдээллээ ашиглаад “Sono application”-ooc 159,000 төгрөг, Монгол чат “application” гэсэн нэртэй зээл олгодог “application”-ooc 100,000 төгрөг М.Мөнх-Ундраа гэсэн хүний нэрээр би зээлж тэр хүний дансаар өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. Зээлийн газруудаас нийт 3,129,000 төгрөг өөрийнхөө 5019825324 дугаартай хаан банкны данс руу шилжүүлж авсан...” гэх /хх-ийн 84х-85х/,

шүүгдэгч Б.Д шүүхийн хэлэлцүүлэгт: “...Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэх, хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч Б.Дыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Д 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах прокурорын саналыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байх тул түүнд 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

 

шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулав.

 

Шүүгдэгч Б.Д нь хохирогчид хохирол төлбөр барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.  

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Боржигон овогт Батмөнх-Очирын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийн хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Ýð¿¿ãèéí õóóëèéí òóñãàé àíãèéí 17.1 дүгээр ç¿éëèéí 1 дэх хэсэгт зààñíààð шүүгдэгч Б.Дт 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                   П.АРИУНБОЛД