Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,

нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,

улсын яллагч С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бэсүд овогт *******гийн *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2016  оны 7 дугаар сарын 0*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1*******  оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Налайх дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхнэр, 2 хүүхэд, хадам аавын хамтаар Улаанбаатар хот, Налайх дүүрэг, 2 дугаар хороо, Нарлагийн ******* дугаар гудамж, 0******* тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Налайх дүүргийн 2 дугаар хороо, дүгээр байр, *******4 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн УД*******042711 дугаартай, Бэсүд овогт *******гийн ******* нь 2016 оны ******* дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны дүгээр байрны *******4 тоотод оршин суух өөрийн гэртээ Г.аг хардан хэрэлдэж, маргалдаж байхыг хадам аав Х. нь хараад охиноо өмөөрч цээжинд нь гараараа цохиход түүний эсэргүүцэн цээжин тус газар нэг удаа өшиглөж бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.******* нь 2016 оны ******* дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Налайх дүүргийн 2 дугаар хорооны дүгээр байрны *******4 тоотод оршин суух өөрийн гэртээ Г.аг хардан хэрэлдэж, маргалдаж байхыг хадам аав Х. нь хараад охиноо өмөөрч цээжинд нь гараараа цохиход түүний эсэргүүцэн цээжин тус газар нэг удаа өшиглөж бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болох нь:

Шүүгдэгч Б.*******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мэдүүлэг өгөхгүй.” гэх, 

Шүүгдэгч Б.*******ын мөрдөн байцаалтад сэжигтэн, яллагдагчаар өгсөн “ 2016 оны ******* дугаар сарын 23-ны өдөр би өглөө 0 цаг гэхэд Улаанбаатар хотод барилга дээр ажил хийж байсан учир ажилдаа яваад орой 23 цагийн үед Налайх дүүргийн 2 дугаар хороо дүгээр байр *******4 тоотод байрлах гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд манай эхнэр байхгүй, хоёр хүүхэд хадам тэй хамт байсан. Тэгээд эхнэрийг асуутал “тай уулзах гээд гараад явчихсан байна” гэхээр нь би “Тайхар” бааранд урьд ажиллаж байсан учир тэнд байж магадгүй гээд очтол манай эхнэр а хоёр нэг залуутай сууж байсан. Тэгэхээр нь би аг дуудаж гаргаж ирээд чи хоёрхон сартай хүүхэдтэй байж архи дарс ууж явлаа гичий янханаар нь хараачихсан чинь өөдөөс чамд ямар хамаатай юм гээд хэрэлдсэн. Тэгээд би хэрэлдэж байгаад гэр рүүгээ явчихсан чинь а араас дагаж орж ирсэн. Тэгээд бид хоёр гэрт орж ирээд дахиж хэрэлдээ намайг “зайл” гэж хөөж туугаад намайг маажих гээд үснээс зулгаахаар нь би тавиулаад түлхсэн чинь а ор руу уначихсан. Тэгээд бид хоёр зууралдаж байтал манай хадам аав уурлаж босож ирээд намайг гараа атгаж байгаад нэг удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд гар хөлөө зэрэг явуулаад баруун хөлөөрөө тийрээд өшиглөсөн. Гараар бол цохигдоогүй, харин баруун хөлөөр тийрч өшиглөхөд хадам аав ийг зүүн хавирга орчимд нь өшиглөсөн. Тэгээд хадам аав доошоо сөхрөөд уначихсан тэгэнгүүт нь эхнэр хоёр ноцолдохоо болиод би аав ээс уучлалт гуйгаад гэрээс гараад явчихсан. ...би 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр сэжигтнээр өгсөн мэдүүлэгтээ үйлдсэн хэргийнхээ талаар нэгд нэгэнгүй үнэн зөвөөр мэдүүлсэн тул надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 30-3******* дугаар тал/

Хохирогч Х.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би өөрийн охин а, хүргэн *******, зээ хүү Билгүүнжаргал, /сар гарантай/, охин Цэлмүүн нарын хамт Налайх дүүргийн 2 дугаар хороо, дүгээр байрны *******4 тоотод оршин суудаг болоод 2 жил гаруй хугацаа болж байна. 2016 оны ******* дугаар сарын 23-ны орой би гэртээ 2 жаахан хүүхдээ хараад байж байтал манай охин а орой 22 цагийн үед “хүнээс юм авна” гээд гэрээс гараад явсан. Тэгээд шөнө 1-2 цагийн үед гаднаас манай охин а, хүргэн ******* хамт гаднаас маргалдсан байдалтай орж ирээд гэрт орж ирээд хоорондоо хардалтаас болоод хэрэлдээд байх шиг байсан. Тэгээд манай охиныг янз бүрээр хэлсэн бололтой манай охин а уурлаад *******аас зууралдаад авсан. Тэгсэн чинь ******* аг ор руу түлхээд унагачихаад орон дээр зууралдаад авцгаасан. Тэгэхээр нь би очиж уурлаад *******ын цээж орчимд гараа атгаж байгаан нэг удаа цохисон. Тэгтэл ******* орон дээрээ дээшээ харж хэвтэж байгаад над руу баруун хөлөөрөө нэг удаа зүүн талын хавирга орчимд нэг удаа тийрээд өшиглөсөн. Тэгээд би хавиргаа дараад доошоо суусан чинь а босож ирээд “чи хавиргыг нь хугалачихлаа шүү дээ” гээд хэрүүл маргаанаа өндөрлөсөн. Тэгээд маргааш өглөө нь эмнэлэг дээр очоод үзүүлтэл миний зүүн талын *******, дүгээр хавирга хугарсан байсан. ...Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй. Хэргийг хөнгөн шийдэж өгнө үү гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг,

/хх-ийн *******-11 дүгээр тал/

Гэрч Г.агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны ******* дугаар сарын 23-ны өдөр би Налайх дүүргийн 2 дугаар хороо дүгээр байр *******3 тоотод байрлах гэртээ байж байгаад би өөрийн найз руу залгаад хаана байгааг нь асуутал гэртээ байна гэхээр нь би ын надад өгнө гэсэн хувцсыг авахаар ын гэрт очисон. Тэгсэн чинь ын найз нь гээд нэг танихгүй залуу тай хамт байж байсан. Тэгээд бид гурав юм ярьж байгаад гадагшаа гарч нэг газар орж суухаар болоод “Тайхар” бааранд ороод юм ярьж суунгаа нэг, нэг пиво захиалаад дөнгөж задлаад сууж байтал гаднаас манай нөхөр ******* орж ирээд “гараад ир” гээд дуудаад байхаар нь гараад очтол ******* намайг тай хамт явж байсан залуутай хардаад уурлаад архи ууж янхандлаа гэх мэтээр намайг доромжилсон. Тэгээд бид хоёр хэрэлдээд шууд гэр лүүгээ явцгаасан. Тэгээд гэрт ороод хэрүүл үргэлжлээд би чамтай хоёр гурван хоног ойртоогүй болохоор өөр хүнтэй унтах гээд байгаа юм уу гээд есөн шидээр нь хэлж доромжлоод байхаар нь би уурлаад *******ыг алгадаад авсан чинь намайг үсдээд буйдан руу түлхээд унагаачихсан. Тэгэхээр нь би зууралдаад автал манай аав босож ирээд намайг өмөөрөөд *******ыг “яаж байгаа юм чи” гэж хэлээд нэг удаа гараараа цохитол ******* зөрүүлж гараараа нэг цохиод хөлөөрөө жийгээд өшиглөчихсөн чинь манай аав шалан дээр уначихсан. Тэгээд босож чадахгүй байсан. Тэгээд бид хоёр зууралдахаа болиод аавыг босгоод орон дээр хэвтүүлсэн. Тэгээд ******* гэр лүүгээ явчихсан. Харин маргааш өглөө нь би аавыг Налайхын эмнэлэгт үзүүлэхэд *******, дүгээр хавирганууд  нь хугарсан байна гэж байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад өргөдөл бичиж өгсөн.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 12-14 дүгээр тал/

Гэрч Т.ын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны ******* дугаар сарын 23-ны өдөр 23 цагийн үед манай найз а над руу залгаад “чи нөгөө өгнө гээд байсан дээгүүр өмсөх юм аа өгөхгүй юм уу” гэхээр нь “ирээд ав” гээд надаас ирж авсан. Энэ үед агаас түрүүлээд манай нэг эрэгтэй найз манайд ирчихсэн надтай юм яриад сууж байсан юм. Тэгээд бид 3 манайд байж байгаад удалгүй гараад ганц пиво уучихая гээд “Тайхар” баар руу ороод нэг нэг пиво захиалаад дөнгөж сууж байтал агийн нөхөр нь “Тайхар” бааранд орж ирээд аг аваад гарсан. Тэгээд би араас нь гартал тэр хоёр хоорондоо янхан, гичийгээ дуудалцаад хэрэлдээд зогсож байсан. Тэгээд тэр хоёр гэр рүүгээ яваад өгсөн. Би ч гэртээ харьж амарсан. Тэр өдрийн маргааш нь над руу а залгаад *******ыг аавынх нь хавиргыг өшиглөөд хугалчихлаа гээд ярьж байсан.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 1*******-16 дугаар тал/

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны ******* дугаар сарын 07-ны өдрийн №27 дүгээр:

  1. Х.ийн биед зүүн *******--р хавирганы далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй." гэх дүгнэлт,

/хх-ийн 2******* дугаар тал/

Нийслэлийн Налайх дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

/хх-ийн 36 дугаар тал/

Иргэний үнэмлэхийн лавлагаа,

/хх-ийн 37 дугаар тал/

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 3******* дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Б.*******т Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгө болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Х. нь мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ “...Надад одоо ямар нэг гомдол санал, нэхэмжлэх зүйл огт байхгүй...” гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-3*******/ тогтоогдсон болно.

Шүүгдэгч Б.*******т ял оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг барагдуулсныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн 2*******3, 2*******6, 20 дүгээр зүйлийн 20.3, 24-27, 2******* дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Бэсүд овогт *******гийн *******ыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн ******* дугаар зүйлийн *******.1-д зааснаар Б.*******т 2*******1 /хоёр зуун тавин нэг/ цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******0 дугаар зүйлийн *******0.3 дахь хэсэгт зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг ялтан Б.*******т мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

*******. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******т урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Д.ЧИНЗОРИГ