Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 2022/ШЦТ/125

 

2022        06          09                                   2022/ШЦТ/125

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Л.цэцэг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт   зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******т  холбогдох эрүүгийн 2236000000106 дугаартай, 178/2022/0113/Э/ индекстэй хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 09-ны өдөр  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

Мон******* улсын иргэн, 1989 оны 02 сарын 11-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл-3, эцэг, эхийн хамт Ховд аймгийн ******* сумын ******* багт оршин суух, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр  1 жил 1 сарын хугацаагаар тэнсэгдэж байсан, хувиараа мал малладаг, аминдаа гэр нэг, мотоцикль нэг, суудлын авто машин нэг, 500 толгой малын дундын өмчлөлийн хөрөнгөтэй,  сарын өрхийн орлого 1000000 төгрөг, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар

            Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.*******-Эрдэнийн хашааны гадна хувийн таарамжгүй харилцааны улмаас  маргалдах явцдаа Д.*******-Эрдэнийг зодож, биед нь баруун эгэм ясны төгсгөлийн хугарал, баруун эгэм болон цээжний баруун дээд хэсгийг хамарсан цус хуралт зүүн эгэм хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт, зүүн гарын 2 дугаар хурууны 2 дугаар үе хэсгийн зулгаралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.*******- Эрдэнийн өгсөн... 2022 оны 04 сарын 03- ны орой эхнэр  Б.гийн хамт Гарав гэдэг айлд очоод гэртээ ирсэн. Манай хашааны үүдэн дээр нэг машин ирээд зогссон дотроос  нь  Т.*******  бууж ирээд “ Хар шонх байна уу, та нарыг ална шүү “гээд  хашаанд орж ирсэн. Би “Шонх байхгүй, чи юунд ална гээд байнаа”  гэхэд  намайг барьж  аваад хойш татаад унагасан. Би босож ирээд “чи яагаад хүн цохиж байна, цохих гэж байгаа бол нэгмөсөн цохичих” гэсэн чинь чамайг алсан ч яадаг юм гээд хөлөөрөө миний цээжин тус газарт өшиглөж унагаад буцаад босоод ирэхэд дахин баруун мөр хэсэгт өшиглөсөн. Миний эгэм өвдөөд болиоч гэхэд Зоригоо гэх залуу Т.*******ыг салгасан. Тэгээд мотоциклио унаад явсан. Гэртээ ороход цээж хөндүүрлэж өвдөөд унтаж чадахгүй байсан. Манай эхнэр өвчин намдаах эм, нойрны эм өгсөн. Өглөө босоход цээж хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг / хэргийн 07-08 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 04 сарын 11-ний өдрийн 315 дугаартай...1. Д.*******-Эрдэнийн биед баруун эгэм ясны төгсгөлийн хугарал, баруун эгэм болон цээжний баруун дээд хэсгийг хамарсан цус хуралт зүүн эгэм хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт, зүүн гарын 2 дугаар хурууны 2 дугаар үе хэсгийн зулгаралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. 2.Д.*******-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3.Д.*******- Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 4.Д.*******-Эрдэнийн биед учирсан дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...гэх дүгнэлт, гэрэл зураг  / хэргийн 11-12 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.гийн өгсөн...2022 оны 04 сарын 03- ны орой манай нөхөр бид хоёр Гарав эгчийн гэрт хөзөр тоглосон.  Тэгээд хоол цай идээд нэг шил архи ууцгаасан.  Манай нөхөр ахын мотоциклийн араар суугаад явсан. Би араас нь  алхаж гэртээ ирсэн. Тэгээд гэрийнхээ  гадна ирээд гэрээ онгойлгох гээд түлхүүрээ хайгаад байж байтал хашааны үүдэнд нэг машин зогсоод дотроос нь  Т.******* бууж ирээд “ Хар Шонх хаана байна. Пиздануудыг алаад өгнө “ гээд орилоод манай нөхөр Д.*******-тэй маргалдсан. Тэгээд тэр хоёр маргалдаж, Т.******* нь манай нөхөр Д.*******-Эрдэнийг унагаад хоёр , гурав өшиглөөд гараараа нэг цохисон. Зоригоо “ чи болиоч, хөгшин хүн чиний гарын аяыг яаж даадаг юм “ гээд тэр хоёрыг салгасан. Тэгтэл Т.******* наадхыг чинь гүйцээчихье гээд дахиад нэг өшиглөсөн. Тэгээд бид хоёр гэртээ ороод унтах гэтэл  манай нөхөр “ цээж өвдөөд байна “ гээд унтаж чадахгүй байсан. Тэгэхээр нь би босоод цамцыг нь тайлаад үзэхэд хүрэнтээд хавдсан байсан. Т.******* архи уусан байсан. Гэхдээ бүх зүйлээ мэдэж байсан. Т.******* нь өвлийн зузаан ултай хар өнгийн нохой гуталтай байсан... гэх мэдүүлэг/ хэргийн 16-17 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүгдэгч Т.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн... 2022 оны 04 сарын 03-ны орой ******* сумын ******* багийн Хан гүн гэх газраас бензин авахаар сумын  төвд ирсэн. Бензин аваад гудамж орж тамхи аваад гарах гэж байтал А. машинтайгаа зогсож байхаар нь очоод мэнд мэдсэн. Түүнээс “Шонх гэдэг залуу харагдана уу, надад 50000 төгрөг өгөх ёстой “ юмаа гэхэд  ахтай гудамжинд явж байсан гэж хэлсэн. Тэгээд тэдний гэрт очиход Шонх байхгүй байсан. Гарав эгчийнд байна гэхээр нь тэдний гэрт очиход саяхан Д.*******-, Б., Шонх гурав явчихлаа гэж хэлсэн. Тэгэхээр нь Б.*******- Эрдэнийн хашааны үүдэн дээр очиж зогсоод хашаа руу ороход Д.*******- нь эхнэртэйгээ маргалдсан орж ирж байсан. Би урдаас нь очоод Шонхыг асуухад “мэдэхгүй” гэж хэлээд над руу уурлаад намайг өшиглөөд хөөгөөд байсан. Би цээж рүү түлхэхэд цааш унасан. Босож ирээд “ намайг ална “ гээд дайрсан. Шинжээч эмчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг / хэргийн 28-29 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.ийн өгсөн...2022 оны 04 сарын 03- ны орой Т.******* гэх залуугийн хамт Д.*******- гэх айлд Хар Шонх гэх залууг хайж очсон. Тэр хоёр маргалдаад Т.******* нь Д.*******- Эрдэнийг цохиж унагаад нэг удаа цохисон. Тэгэхээр очоод Т.*******ыг салгаад аваад явсан...гэх мэдүүлэг / хэргийн 40 дүгээр хуудас/

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 41-47 дугаар хуудас/  зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг  зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.*******-Эрдэнийн хашааны гадна түүнтэй маргалдаж, түүнийг өшиглөж зодож,  биед нь баруун эгэм ясны төгсгөлийн хугарал, баруун эгэм болон цээжний баруун дээд хэсгийг хамарсан цус хуралт зүүн эгэм хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт, зүүн гарын 2 дугаар хурууны 2 дугаар үе хэсгийн зулгаралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий  гэмтэл учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй байна.

Шүүгдэгч Т.******* нь гэмт хэрэгт холбодох үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн  байсан нь гэрч Б., хохирогч Д.*******- нарын мэдүүлэгээр тогтоогдож байх тул  түүнийг  архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Мөн шүүгдэгч Т.******* нь хохирогч Д.*******-Эрдэнийг түлхэж, газар унагаж, хөлөөрөө өшиглөхөд гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хохирогч Д.*******-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Т.*******ын хохирогч Д.*******-тэй маргалдах явцдаа түүнийг  түлхэж газар унаган 2-3 удаа өшиглөж, шинжээчийн 315 дугаартай  дүгнэлтээр тогтоогдсон...Д.*******-Эрдэнийн биед баруун эгэм ясны төгсгөлийн хугарал, баруун эгэм болон цээжний баруун дээд хэсгийг хамарсан цус хуралт зүүн эгэм хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт, зүүн гарын 2 дугаар хурууны 2 дугаар үе хэсгийн зулгаралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий...хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...гэх гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Т.*******ын хохирогч Д.*******-Эрдэнийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд нь Ховд аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.*******-Эрдэнийн хашааны гадна түүнтэй маргалдаж, түүнийг өшиглөж зодож,  биед нь баруун эгэм ясны төгсгөлийн хугарал, баруун эгэм болон цээжний баруун дээд хэсгийг хамарсан цус хуралт зүүн эгэм хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт, зүүн гарын 2 дугаар хурууны 2 дугаар үе хэсгийн зулгаралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий эрүүл мэндэд нь  хүндэвтэр  санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

Хохирол хор уршигийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.*******- нь...Т.******* нь миний хохирлыг төлж барагдуулсан, гомдол саналгүй...гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Т.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Т.******* нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/ 114 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар   хорих  ял оногдуулахгүйгээр 1 жил 1 сарын хугацаагаар тэнсэгдэж байсан нь хэргийн 60-67 дугаар хуудас дахь 114 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, хэргийн 56 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, түүний хувийн байдлын талаар  гэрч Б.Мөнгөншагайгийн өгсөн...Т.******* нь миний найз байгаа юм. Т.******* нь тогтуун томоотой, хүн тусархуу зантай. Т.******* нь айлын гурав дахь хүүхэд, ******* сумын бүрэн дунд сургууль төгссөн. Төв аймагт цэргийн алба хаасан.  Т.*******ын ах эгч дүү нар нь тусдаа гарсан, тус бүртээ ажил хийж амьдардаг байгаа. Т.******* нь 2012 оны 07 дугаар сард эхнэр авсан боловч эхнэрээсээ салсан. Одоо эцэг, эхийн хамт Ховд аймгийн ******* суманд мал маллаж амьдарч байгаа. 2020 онд цагдаагийн байгууллагад шалгаглаж байсан. Ямар учраас шалгагдаж байсан талаар мэдэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг, гэрч Т.Мөнхсүхийн өгсөн...Т.******* нь миний нагац ах болдог. Т.******* ах нь тогтуун томоотой, хүн тусархуу зантай. Ховд аймгийн ******* сумын ерөнхий боловсролын сургууль төгсөж, Төв аймагт цэргийн алба хаасан. Нагац ах Т.******* нь 2012 онд эхнэр авсан боловч салсан. Одоо эцэг, эхийн хамт мал маллаж амьдарч байгаа. Сарын тогтмол орлого байхгүй...гэх мэдүүлэг, Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын 2022 оны 05 сарын 06-ны өдрийн 40 дугаартай...*******ын ******* нь манай багт оршин суудаг нь үнэн...гэх тодорхойлолт, иргэний оршин суугаа бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг  нь хэрэгт авагдсан байна.

Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч  дүгнэлтээ: Шүүгдэгч Т.*******ыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн ******* сумын ******* ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Д.*******-Эрдэнийн хашааны гадна түүнтэй маргалдаж, түүнийг өшиглөж зодож,  биед нь баруун эгэм ясны төгсгөлийн хугарал, баруун эгэм болон цээжний баруун дээд хэсгийг хамарсан цус хуралт зүүн эгэм хэсгийн цус хуралт, баруун тохой хэсгийн зулгаралт, зүүн гарын 2 дугаар хурууны 2 дугаар үе хэсгийн зулгаралт, зүүн гарын сарвууны ар хэсгийн зулгаралт бүхий   хүндэвтэр хохирол   санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.*******т 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Ховд аймгийн ******* сумаас явахыг хориглож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүйг дурдаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй гэв.

 Гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч Т.******* нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй байгаа. Хэрэгт нотлогдвол зохих байдал нотлогдсон. Хохирогч гомдолгүй гэх хүсэлтийг гаргасан. Улсын яллагчийн  санал болгож буй 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг хүлээн зөвшөөрч байна гэв.

Шүүгдэгч Т.*******т эрүүгийн  хариуцлага хүлээлгэхэд  хохирогчид учирсан эмчилгээний зардлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг  харгалзан үзэх нь зүйтэй.

 Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл  байдал тогтоогдохгүй байна.  

 Шүүхээс шүүгдэгч Т.*******ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрхи нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар ял шийтгэхдээ  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирогчид учирсан хохирол төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт  зэргийг тус тус харгалзан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ыг эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух Ховд аймгийн ******* сумаас 8 сарын хугацаагаар явахыг хориглох хязгаарлалт тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасан... ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солохыг шүүгдэгч Т.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан  зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2236000000106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр хэрэглэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Олохнууд овогт *******ын *******ыг  хүний эрүүл мэндэд хүндэвтэр  хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******т 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч  Т.*******ыг эрх бүхий байгууллагын хяналтад байж өөрийн оршин суух Ховд аймгийн ******* сумаас 8 сарын хугацаагаар явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.  

4. Эрүүгийн 2236000000106 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй,  бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн  хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.  

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн  3 дахь хэсэгт заасан...ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солохыг шүүгдэгч Т.*******т тайлбарлаж, Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд  шүүгдэгч Т.*******т  өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.ЦЭЦЭГМАА