Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/183

 

                                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Батжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин-Эрдэнэ

Улсын яллагч Э.Хосбаяр

Хохирогчийн өмгөөлөгч Д.Урансувд

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт ******* холбогдох эрүүгийн 2221000000188 дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, нисэх буудалд нягтлан бодогч ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 11 дүгээр баг хотхоны тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй ******* овогт /РД: *******/

 

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8-р баг нисэх буудалд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *******ийг зодож биед нь дух, зүүн нүдний дээд зовхи зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/  

ТОДОРХОЙЛОХ нь:

  Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

   Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *******тэй маргалдсаны улмаас биед нь гэмтэл учруулсан нь үнэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэв

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ...Би 2022 оны 05 дугаар сарын 04-ний өглөө 8 цагт ажилдаа ирсэн. Энэ хэрэг нь тухайн өдөр 9 цаг өнгөрөөж болсон. Хэд хоногийн өмнөөс миний принтер ажиллахгүй алдаа заагаад байсан. Принтер ажиллахгүй байгаагаа холбооны 2 ажилтандаа хэлсэн ч болохгүй байсан. Тухайн өглөө юм хэвлэх гэсэн боловч алдаа заагаад хэвлэхгүй байсан тул холбооны техникч хэлсэн. Тэр хооронд ах орж ирээд би нэг үзье гэж хэлж байсан. Холбооны техникч бид хоёрыг өрөөнд орж ирэхэд ах “чи принтерээ асаагаагүй байна” гэхэд нь би принтерээ асаасан, принтер ингээд байгаа юм гэж хэлсэн. Тэгтэл чи асаагаагүй байна гээд над руу ууртай ширүүнээр харахад нь би асаасан гэхэд суудлаасаа тойрч босож ирээд үг хэлэхийн завдалгүй толгой руу 3 удаа цохиж, намайг хана руу савж, цонхны булан мөргүүлсэн. Тухайн принтер нь одоо хүртэл ажиллахгүй байгаа. Миний принтер ажиллахгүй байгаа нь нягтланд ямар хамаатай байсныг мэдэхгүй байна. 2020 онд коронавирусын улмаас хөл хориотой байх үед намайг эргүүлийн хуваарь гаргаж байхад “чи хуваарь хийж чадахгүй байна уу” гэж уурлаад компьютер, тооны машин над руу шидэж байсан. Тэр үед миний гар, дух хавдаж байсан. Тэр үед нь 2018 онд шинээр ажилд орсон, ганц удаа ингэж байгаа юм чинь гээд хэрүүл ам хийгээгүй. Бид хоёр 2020 оны 08 дугаар сараас хамт нэг өрөөнд суудаг болж 2020 оны 09 дүгээр сард надад гар хүрсэн. Үүнээс хойш юм яриагүй, нэг өрөөнд суудаг болохоор мэнд мэддэг байсан болохоос биш нэг өрөөнд суудаг хүмүүс шиг халуун дотно яриа өрнүүлдэггүй байсан. Би дотроо гомдож явдаг. Чамайг яасан ч яадаг юм, танай ээж надтай холбогдсон танай ээж чинь юу юм гэж хэлж байсан. Манай ээж тухайн үед намайг зодуулсныг мэдээд руу залгахад утсаа авдаггүй байсан гэсэн. Тэгтэл  ах “би утсаа авах ёстой юм уу, чам шиг юм ер нь юу юм” гэж дандаа хэлдэг байсан. Тухайн үед хэл ам гаргаад яахав гэж бодоод өнгөрсөн боловч дахин ийм үйлдэл гаргасан. Би өнөөдөр иймэрхүү нөхцөл байдалтай байсан учир өмгөөлөгч авсан болохоос чадалтайдаа авсан юм биш. Энэ хэрэг миний эсрэг болох вий гэдгийг хэлж мэдэхгүй байна. Би энэ хүнд цохиулсны улмаас Улаанбаатар хот руу явж эмнэлэгт үзүүлж ирсэн. Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хот руу ирж очих зардал, Тэнгэр плазагаас Хархорин, Хархорингоос Тэнгэр плаза руу явсан таксины мөнгө, эмийн зардал зэргийг нэхэмжилж байна...гэв.

 

 

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ажил дээрээ байж байхад миний принтер ажиллахгүй байна гээд манай өрөөнд орж ирсэн. Улмаар тэдний өрөөнд байж байхад ах принтер чинь унтраастай байна шүү дээ ийм байхад яаж ажиллах юм бэ гэх зэрэг үг хэлээд тэр хоёр маргалдаж байсан. Улмаар ах ийг цохиод авах шиг болсон...” гэжээ. /хх-ийн 19-20 тал/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Намайг ажил дээрээ байж байхад , нарын өрөөнөөс хашгираад байгаа чимээ гарсан. Улмаар тэр хоёрын өрөөнд ороход , нар хоорондоо маргалдаж байгаа харагдсан. ... Намайг ороход , нар зодолдож байгаа зүйл харагдаагүй...” гэжээ. /хх- ийн 24-25 тал/

 

 

Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 344 тоот дүгнэлтэд:

1. *******ийн биед дух, зүүн нүдний дээд зовхи зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх тогтоогдсон гэмтлүүд нь мохоо зүйлийн 2-с доошгүй удаагийн  үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар тогтоогдсон гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 27-28 тал/

 

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 07 тал/

- *******гийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 17, 34 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн бусад нотлох баримтууд болно.

 

Шүүгдэгч ******* овогт нь Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар баг нисэх буудалд 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хохирогч *******ийг зодож биед нь “дух, зүүн нүдний дээд зовхи зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн болон хохирогч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, гэрч Э., нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 344 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сарантуяагаас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч *******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно. 

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлд 474.185 төгрөгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгч байх тул шүүгдэгч *******гаас нийт 474.185 төгрөгийг гаргуулж, хохирогч Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух ******* /РД: /-т олгох нь зүйтэй байна.  

 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 1,  36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1. Шүүгдэгч ******* овогт г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч г 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гаас нийт 474.185 төгрөгийг гаргуулж, хохирогч  Дорнод аймгийн Хэрлэн сумын тоотод оршин суух ******* /РД: /-т олгосугай.

 

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгч *******гийн ******* тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй. 

 

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.БАТЖАРГАЛ