Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 1234

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: О.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Г.К” ХХК-д холбогдох,

Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байрны ******* тоот 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай үндсэн нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байрны ******* тоот 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 61,**************,655 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, хариуцагчийн төлөөлөгч Ж.М*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Алтантуяа, гэрч Г.Ариунаа, С.Баатархуяг, Ц.Ганбаатар, Б.Даваацэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Номинцэцэг нар оролцов.

 

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

О.Бнь 2005 оны 5 дугаар сарын 15-ны өдөр “Г.КХХК-тай орон сууц захиалан бариулах *******/******* тоот гэрээг байгуулж, Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байрны ******* тоот 39 м.кв 2 өрөөг нэг м.кв талбайг 330 ам доллараар бодож нийт 12870 ам.доллараар худалдан авахаар болсон. 2005 оны 5 дугаар сарын 15-нд 1 ам долларын ханш 1188 төгрөг байсан. Орон сууц захиалгын гэрээг 12870 ам доллараа төгрөгт шилжүүлж 15,289,560 төгрөг төлөхөөр болсон. Гэрээнд заасны дагуу байрны төлбөрийг 2005 оны ******* дүгээр сард урьдчилгаа 30 хувь буюу *******,000,000 төгрөгийг төлсөн 2005 оны 6 дугаар сард *******0 хувь буюу 6,000,000 төгрөгийг төлж байсан. Гэтэл “Г.КХХК-ийн захирал М******* нь хадгаламж зээлийн хоршооны хэргээр хорих ял эдлээд захиалагч надаас шалтгаалахгүй нөхцөл байдлын улмаас улсын комисс хүлээж аваагүйгээс байрны ордер албан ёсоор гараагүй ба “Г.К” ХХК бидний хооронд байгуулсан *******/******* тоот гэрээний үүрэг зөрчигдсөөр 13 жил болж байна. О.Бминий бие 2005 оны 05 дугаар сараас дээрх орон сууцанд амьдран суусан бөгөөд хууль ёсоор эзэмшиж ашиглаж байгаа боловч “Г.КХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг миний нэр дээр олгохоос санаатай зайслхийж байна. “Г.КХХК-ийн захирал М*******т үлдэгдэл 5,289,560 төгрөгийг төлж орон сууц өмчлөх эрхээ шилжүүлж авах хүсэлтээ удаа дараа гаргасан боловч хүсэлтийг маань хүлээж авахгүй байсаар байх тул шүүхэд хандаж байна. Иймд Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байрны ******* тоот 39 м.кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг “Г.КХХК-иас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байрны ******* тоот 39 м.кв 2 өрөө орон сууцыг 12870 ам доллараар худалдан авахаар болсон. 2005 оны 5 дугаар сарын 15-нд ам долларын ханш 1188 төгрөг байсан. 12870 ам доллараа төгрөгт шилжүүлж 15,289,560 төгрөг төлөхөөр болсон. Уг байрыг улсын комисс хүлээж аваагүйгээс байрны ордер албан ёсоор гараагүй ба бидний хооронд байгуулсан гэрээний үүрэг зөрчигдсөөр 13 жил болж байна. Миний бие 2005 оны 5 дугаар сараас дээрх орон сууцанд амьдран суусан хууль ёсоор эзэмшин ашиглаж байгаа боловч “Г.КХХК нь дээрх үл хөдлөх хөрөнгийг миний нэр дээр олгохоос санаатайгаар зайлсхийж байна. 5,289,500 төгрөгийг төлж орон сууц эзэмших эрхээ шилжүүлж авах хүсэлтээ удаа дараа гаргасан боловч хүсэлтийг маань хүлээж авахгүй байсаар байх тул орон сууцны хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг “Г.КХХК-иас гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэл гаргасан.

1-рт: Гэрээний 1.*******-т байрыг “ашиглалтад оруулах хугацаа 2005 оны 5 дугаар сарын 01” гэж заасан хугацаанд байрыг ашиглалтад эзэмшилд хүлээлгэн өгсөн ба хариуцагч нь үүнийг хүлээн зөвшөөрч миний бие дээрх орон сууцанд 2005 оны 5 дугаар сараас амьдран суусан, хууль ёсоор эзэмшин ашиглаж байгаа” гэж нэхэмжлэлдээ дурджээ. Харин нэхэмжлэгч нь *******,000,000 төгрөг төлсөн байх ба үүнийг хариуцагчийн өөрийнх нь дурдсан тухайн үеийн ханшаар тооцоход 3367 ам доллар буюу гэрээний үнийн дүнгийн 26.16 хувийн төлбөрийг хийгээд үлдсэн төлбөрийн нэг хэсгийг гэрээний 6.2-т зааснаар 2005 оны 5 дугаар сарын 01-ны дотор, үлдсэн хэсгийг гэрээний 6.3-т зааснаар 2005 оны 5 дугаар сарын 15-ны дотор 2-******* хувийн хүүтэйгээр буюу гэрээний нийт үнийн дүнгийн 73.8******* хувийг зохих хүү, алдангийн хамт төлөх үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байна.

2-рт: Компаний гэрээний 2.*******-т заасан үүргээ нэг ч өдрийн зөрүүгүй биелүүлж байрыг хариуцагчийн ашиглалтад хүлээлгэн өгсөн. Харин хариуцагч гэрээний 6.2, 6.3-т заасан үүргээ огт биелүүлээгүй учир гэрээний 6.3-т “зээлийн үлдэгдэлтэй нөхцөлд байрны өмчлөгч нь компаний байх бөгөөд  ... гэрээний хугацаандаа захиалагч нь зээлээ барагдуулсан нөхцөлд уг байрыг ... захиалагчын өмчлөлд шилжүүлнэ” гэж заасны дагуу байр компаний өмч хэвээр байсан бөгөөд хариуцагч нь эхлээд гэрээний 6.2-т заасан үндсэн төлбөрөө, дараа нь гэрээний 6.3-т заасан зээлээ хугацаанд нь төлсөн нөхцөлд байраа өмчлөлдөө авах боломж түүнд байсан. Нэгэнт түүнд үүрэг биелүүлэх эхний хугацаа өнгөрөөд 12 жил ******* сар 21 хоног өнгөрсөн, үүрэг биелүүлэх дараагийн хугацаа нь дуусгавар болоод 2 жил ******* сар 6 хоног өнгөрсөн бөгөөд хариуцагчид боломж олгон 2017 оны ******* дугаар сарын 0*******-ны өдрийг хүртэл хугацаа өгсөн боловч мөнгийг төлсөн гэх хариуцагчийн талаас мөнгийг төлсөн гэх хүүхдүүд нь манай компаний удирдлага болон ажилтаныг элдвээр хараан доромжилж ална гэж заналхийлэх зэргээр зохисгүй авирлаж мөнгийг минь буцааж өгөөд шавар тагзаа ав гэсний дагуу манайх Иргэний хуулийн 26*******.1-р олгогдсон эрхээ хэрэгжүүлэн 2005 оны 5 дугаар сарын 01-нд иргэн О.Б*******той байгуулсан *******/03 тоот гэрээнээсээ татгалзах шийдвэрийг 2017 оны ******* дугаар сарын 09-ний өдөр гаргаж 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр шийдвэрээ баталгаажуулан Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн албанд хүргүүлсэн бөгөөд гэрээнээс татгалзах шийдвэрээ тэр даруйд нь хариуцагчид мэдэгдсэн билээ.

3-рт: Хариуцагч нь төлбөр төлөх үүргээсээ нэгэнт бүрэн татгалзаж манайд тушаасан *******,000,000 төгрөгийг өөрийн худ С*******д олгуулах, С******* нь зарим тавилгаа манайд худалдаж байраа суллаж өгөхөөр нэгэнт тохиролцсон тул компани өөрийн өмчлөлийн байраа дараагийн захиалагч Хангарьдад худалдаж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь олгосон юм. Талууд нэгэнт тохирсон, компани хуулиар олгогдсон эрхээ нэгэнт хэрэгжүүлсэн учраас одоо байраа суллуулан дараагийн худалдан авагчидаа хүлээлгэн өгөх, шинэ орон сууцаа түүнд олон жилийн туршид эзэмшүүлэн ашиглуулсанаас үүдэн учраад буй хохирлоо тооцон хариуцагчаас гаргуулж авахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Хэрвээ манай компани 39 и.кв талбай бүхий 2 өрөө орон сууцаа 2005 оны 5 дугаар сарын 01-нээс өнөөг хүртэл 12 жил 11 сар бусдад эзэмшүүлэн түрээслүүлсэн бол 69,*******00,000 төгрөгийн ашиг олох байлаа. Уг олох байсан ашгаас хариуцагчийн манайд төлсөн 3367 ам долларыг Монгол банкны 2018 оны 3 дугаар сарын 19-ны өдрийн ханшаар 1 ам долларыг 2398 төгрөг 38 мөнгөөр тооцон нийт 8,075,3*******5 төгрөгийг суутган 26*******.1-д заасны дагуу хариуцагчид буцаан олгож үлдэх 61,**************,655 төгрөгийг гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд тооцон гаруулаж өгнө үү. Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байрны 12870 ам доллар буюу 30,867,150 төгрөгийн үнэ бүхий ******* тоот байрыг суллаж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхийг даалгаж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

            Гэрээний 2.*******-т байрыг ашиглалтад оруулах хугацаа 2005 оны 5 дугаар сарын 01 гэж заасан хугацаанд байрыг хариуцагчийн ашиглалт эзэмшилд хүлээлгэн өгсөн, хариуцагч *******,000,000 төгрөг буюу гэрээний үнийн дүнгийн 26.1 хувийн төлбөрийг хийгээд үлдсэн төлбөрийн нэг хэсгийг 6.2-д зааснаар 2005 оны 5 дугаар сарын 01-ны дотор, үлдсэн хэсгийг гэрээний 6.3-т зааснаар 2005 оны 5 дугаар сарын 15-ны дотор 2-******* хувийн хүүтэйгээр буюу гэрээний нийт үнийн дүнгийн 73.8 хувийг зохих хүү алдангийн хамт төлөх үүргээ өнөөг хүртэл хүлээгээгүй байна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна.

            Учир нь талуудын хооронд байгуулсан *******/******* тоот орон сууц захилагын гэрээг 2005 оны 5 дугаар сарын 05-нд “Г.КХХК-ийн орон сууцны захиалгын менежер Г.Ариунаатай байгуулж ******* дугаар байрны ******* тоот 39 м.кв 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг 330 доллар буюу 12870 доллараар худалдаж авахаар тохиролцсон. Тухайн үехийн 1 долларын ханш нь 1188 төгрөг байсан. 12870*1188=15,289,560 төгрөг болж урьдчилгаанд *******,000,000 төгрөгийг төлж байрандаа орсон. 2005 оны 5 дугаар сарын 20-нд захиалгын гэрээний дагуу үлдэгдэл 7,000,000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл *******,289,868 төгрөгийг “Г.КХХК-нд төлж тооцоог дуусгах хүсэл зорилготой байсан боловч захирал Ж.М******* нь их хэмжээний мөнгөний залилан хийж хорих ял эдэлж иргэний эрх нь хязгаарлагдсан байсан тухайн үед гэрээ хийж байрны төлбөрийг авч харилцдаг байсан менежер Ариунаа нь ажлаа хүлээлгэн өгсөн нь бидний харилцаа цаашид үргэлжлэх боломжгүй болсон байсан нь бидний хооронд байгуулсан захиалгын гэрээний эрх зүйн харилцаа түр зогсоход хүргэсэн юм. Иймээс хариуцагчийн буруутай үйлдлээс болж өнөөдрийг хүртэл орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр болгож өмчлөгчийн эрх үүргээ хэрэгжүүлж чадахгүй нөхцөл байдал хүрсэн тул захиалгын гэрээний 6.3-т заасан хүү алдангийг төлөх үүрэг хүлээхгүй. Иргэний хуульд зааснаар талууд шаардлага гаргах эрх буюу хөөн хэлэлцэх хугацааны 75 дугаар зүйлийн 75.1, 75.2.2-т зааснаар дууссан байна. Сөрөг нэхэмжлэлийн 1-д зааснаар 73.8******* хувийн зохих хүү, алдангийг “Г.КХХК шаардах хууль эрх зүйн үндэслэл байхгүй байна.

            “Г.КХХК нь гэрээний үүргээ нэг ч өдөр зөрүүлээгүй байрыг хүлээлгэн өгсөн гэжээ. Мөн хариуцагч нь гэрээний 6.2, 6.3-т заасан үүргээ огт биелүүлээгүй учир гэрээний 6.3-т зээлийн үлдэгдэлтэй нөхцөлд байрны өмчлөгч нь компани байх бөгөөд гэрээний хугацаандаа захилагч зээлээ барагдуулсан нөхцөлд уг байрыг ... захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ гэж заасны дагуу байр компаний өмч хэвээр байсан бөгөөд хариуцагч нь эхлээд гэрээний 6.2-т заасан үндсэн төлбөрөө дараа нь гэрээний 6.3-т заасан зээлээ хугацаанд нь төлсөн нөхцөлд байраа өмчлөлдөө авах боломж түүнд гарсан. Нэгэнт түүний үүрэг биелүүлэх эхний хугацаа өнгөрөөд 12 жил ******* сар 21 хоног өнгөрсөн, үүрэг биелүүлэх дараагийн хугацаа нь дуусгавар болоод 2 жил ******* сар 6 хоног өнгөрсөн байна. Боломж олгон 2017 оны ******* дугаар сарын 0******* хүртэл хугацаа өгсөн боловч хүүхдүүд нь хэл ам хийж зохисгүй авирласны дагуу Иргэний хуулийн 26*******.1-р олгогдсон эрхээ хэрэгжүүлж 2005 оны 5 дугаар сарын 01-нд О.Б*******той байгуулсан *******/03 тоот гэрээг хүчингүй болгож Баянзүрх дүүргийн эд хөрөнгийн бүртгэлийн албанд хүрүүлсэн гэжээ. О.Бнь “Г.КХХК-ийн хооронд орон сууц захиалан бариулах гэрээг байгуулж төлөх ёстой байсан мөнгөө төлж байрандаа орсон. Гэрээний 6.2, 6.3-т каасан мөнгөө төлсөн нь *******/******* тоот гэрээний хавсралт болон тухайн үед “Г.КХХК захиалгын менежер Ариунаагийн эрүүгийн хэрэгт гаргаж өгсөн санхүүгийн байримтаас харагдаж байна. Ж.М******* нь 2015 онд шоронгоос суллагдаж гарч ирсэн боловч байрны үлдэгдэл мөнгөө хийх дансны мэдээлэл болон нэхэмжлэл өгөөгүй, байраа суллаж өг л гэдэг шаардлагыг тавидаг байсан. Орон сууц захиалан бариулах гэрээ нь Иргэний хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээнд хамаарах  учраас Иргэний хуулийн 26******* дүгээр зүйлийн 26*******.1-д олгогдсон эрхийг О.Б-оос шаардах эрхгүй юм.

            Хариуцагч нь төлбөр төлөх үүргээсээ нэгэнт бүрэн татгалзаж *******,000,000 төгрөгийг өөрийн худ С*******д олгуулах, тэрээр зарим тавилгаа худалдаж суллаж өгөх талаар тохиролцож компаний өмчлөлийн байраа иргэн Хангарьдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргасан. 39 м.кв 2 өрөөг 2005 оны 5 дугаар сарын 01-нээс өнөөг хүртэл 12 жил 11 сар бусдад түрээсэлсэн бол 69,*******00,000 төгрөгийн ашиг олох байсан. Уг олох байсан ашгаас хариуцагчийн манайд төлсөн 3367 ам долларыг Монгол банкны 2018 оны 3 дугаар сарын 19-ны ханшаар 1 ам доллар 2398 төгрөгөөр тооцон нийт 8,075,3*******5 төгрөгийг суутган 26*******.1-д заасны дагуу хариуцагчид буцаан олгож үлдэх 61,**************,655 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ. Талуудын хооронд орон сууц захилан бариулах гэрээ байгуулагдсаны дагуу О.Бнь 11,000,000 төгрөгийг “Г.КХХК-нд төлсөн нь нотлогдож байгаа. Нэгэнт хариуцах эзэнгүй болсон “Г.КХХК-аас орон сууц өмчлөх эрхээ шаардах нөхцөл боломж байгаагүй тул О.Бнь тус шүүхэд өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан болно. Орон сууц захиалгын гэрээ байгуулж 11,000,000 төгрөг төлж орон сууцыг эзэмшиж байсан болохоос биш түрээсийн гэрээ байгуулаагүй тул гэм хорын хохиролд нэхэмжилсэн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Ж.М*******тай учир зүйгээ ололцож асуудлыг шидэж өгөөч гэж олон удаа уулзаж байсан боловч өндөр настай бие сул дорой хүнийг айлган дарамталж эрхшээлдээ оруулж байрыг буцааж өгөхөөр болгосон байдаг. Айлган дарамталсан үйлдэл нь шүүхэд гаргасан утасны бичлэгээр ч нотлогдоно гэх мэтчилэн үр хүүхэд, худ С******* нарыг мөн адил айлган дарамталж эрхшээлдээ оруулан хурлын тэмдэглэл гэх зүйлсэд гарын үсэг зуруулсан байдаг. Нэхэмжлэгч О.Бболон түүний үр хүүхдийн хүсэл зорилго бол орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох бөгөөд буцаан өгөх тухай асуудал нь хэний ч хууль ёсны ашиг сонирхол биш байсан. Эндээс үзэхэд  “Г.КХХК нь хууль бус арга хэрэглэн орон сууцыг буцаан авахаар нийт оршин суугчдыг дарамталсаар байгаа нь илэрхий байна. Иймээс сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч О.Бнь хариуцагч “Г.КХХК-нд холбогдуулан Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байрны ******* тоот 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтооглгох, өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, хариуцагч “Г.КХХК нь Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байрны ******* тоот 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохирол 61,**************,655 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргасныг зохигч талууд бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

Нэхэмжлэгч үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг зохигч талуудын хооронд байгуулсан 2005 оны 5 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан “орон сууц захиалгын гэрээ”-ний дагуу хангуулна гэж тодорхойлж байна.

Зохигчдын хооронд 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 1А/*******2 дугаартай “Орон сууц захиалгын гэрээ” байгуулж, нэг талаас “Г.КХХК нь 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны ажлыг хийж гүйцэтгэх, нөгөө талаас О.Бнь 12870 ам долларын хөлс төлөхөөр тохиролцож, харилцан үүрэг хүлээх агуулга бүхий хэлцлийг бичгээр үйлдсэн болох нь талуудын тайлбар, хэрэгт авагдсан тус гэрээний хуулбар зэрэг бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 5 дахь талд/

Гэрээний зургаа дахь хэсэгт талууд үнийг хэрхэн төлөх талаар тохиролцсон байх бөгөөд үнийг гурван үе шаттайгаар төлөх боломжтойгоор, эхний 30-*******0 хувийг төлснөөр гэрээ байгуулагдсанд тооцож, дараагийн 30 хувийг орон сууц ашиглалтад орохоос өмнө, үлдэх 30 хувийг зээлээр буюу эхний нэг жилд хүүгүй, 2 дахь жилд 2 хувь, 3 дахь жилд сарын 3 хувь гэх мэтээр ******* жил хүртэл ******* хувийн хүүтэйгээр төлөхөөр харилцан тохиролцжээ.

Дурдсан гэрээнд талуудын илэрхийлсэн хүсэл зориг, агуулга, зорилго зэрэгт дүгнэлт хийж үзвэл хэдийгээр нэг талаас орон сууц барьж гүйцэтгэх гэх боловч бэлэн баригдсан орон сууцыг шилжүүлэх үүрэг, нөгөө талаас ажлын хөлс бус харин тухайн орон сууцыг шилжүүлэн авсны төлөө үнийг зээлээр төлөх үүргийг харилцан хүлээх агуулга байх тул тус агуулгыг Иргэний хуулийн 3*******3 дугаар зүйлийн 3*******3.1 дэх хэсэгт заасан “ажил гүйцэтгэх гэрээ” бус Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан “зээлээр худалдах-худалдан авах” гэрээний агуулгад илүү нийцэж байна гэж үзэв.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар, худалдагч нь эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч үнэ төлөх, өөрийн өмчлөлд хөрөнгийг шилжүүлэх буюу худалдан авсан хөрөнгийн хувьд өмчлөх эрх үүсгэх хууль зүйн үр дагавартай гэрээ буюу энэ агуулгаар талуудын хооронд байгуулсан хэлцэл нь “Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэх гэрээний үүрэг”-т хамаарна.

Нэхэмжлэгчийн хувьд өмчлөх эрхийг олж авахдаа өмнөх өмчлөгчийн хүсэл зоригоос хамааралтай, харилцан илрэхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл буюу гэрээний дагуу өмчлөх эрх өмнөх өмчлөгчөөс шинэ өмчлөгчид шилжсэн үндэслэлийг тодорхойлсон тул өмчлөх эрх үүссэн эсэхийг тогтоохдоо өмчлөх эрх шилжүүлэхээр тохиролцсон гэрээний хувьд харилцан үүргээ биелүүлсэн эсэхийг дүгнэх шаардлагатай байна.

Гэрээгээр худалдан авагч О.Б-т 12870 ам доллар төлөх үүрэг үүссэн байх ба гэрээний 6.******* дэх хэсэгт “зээлийн үлдэгдэлтэй нөхцөлд байрны өмчлөгч нь  компани байх бөгөөд энэ хугацаанд уг байрыг барьцаалан банкнаас зээл авч ... эрхтэй. Гэрээний хугацаандаа захиалагч зээлээ барагдуулсан тохиолдолд ... захиалагчийн өмчлөлд шилжүүлнэ” гэжээ.

Нэхэмжлэгч нь гэрээгээр нийт 12870 ам доллар буюу тухайн үеийн ханшаар 15,289,560 төгрөгийг төлөх үүрэг хүлээж, 2005 оны ******* дүгээр сард *******,000,000 төгрөг, 2005 оны 6 дугаар сард ,7,000,000 төгрөгийг төлсөн гэж тайлбарласан бөгөөд хариуцагч *******,000,000 төгрөг төлсөн үйл баримтын талаар маргаагүй, харин үлдэх хэсгийг төлөөгүй гэж маргасан.

Хэрэгт авагдсан ******* айлын орон сууцны захилага гэсэн баримтын ******* дугаарт бичигсдэн О.Б тайлбар гэсэн хэсэгт 7,000,000 төгрөг гэж бичигдснээр нэхэмжлэгч 7,000,000 төгрөгийг орон сууцны үнэнд төлсөн гэж тайлбарлаж байх боловч уг баримтын тушаасан төлбөр гэсэн хэсэгт төлбөр төлөгдсөн талаар тэмдэглээгүй байгаагаас гадна, тайлбар гэсэн хэсэгт бичигдсэн хэмжээгээр нэхэмжлэгчийг 7,000,000 төгрөг төлсөн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна. /х.х-ийн 23 дахь талд/

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 6.******* дэх хэсэг болон Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 дахь хэсэгт “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж зохицуулсан зохицуулалтаар нэхэмжлэгч О.Бнь орон сууцны үнэ төлөх үүргээ биелүүлээгүй байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн нөгөө талаас өмчлөх эрхтэй холбоотой гэрээний үүргийн хувьд гэрээгээр гагцхүү үүрэг үүсэх бөгөөд гэрээний дагуу өмчлөх эрх шилжүүлэхтэй холбоотойгоор Иргэний хуулийн 9.*******.3 дахь хэсэгт заасан “хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх” агуулгаар зөрчигдөн эрхээ сэргээлгээх шаардах эрх үүсч болно, харин өмчлөгч мөн болохыг тогтоолгох буюу мөн хуулийн 9.*******.1 дэх хэсэгт заасан “эрхийг хүлээн зөвшөөрөх” агуулгаар зөрчигдсэн эрхээ сэргээлгэх шаардах эрх гэрээний үндсэн дээр үүсдэггүй болохыг дурдах нь зүйтэй.

Өөрөө хэлбэл, гэрээнд зааснаар нэхэмжлэгч нь орон сууцны үнэ төлөх үүргээ биелүүлснээр түүнд уг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэх буюу өмчлөх эрхийг бүртгүүлэхтэй холбоотой бичиг баримтыг хариуцагчаас гаргуулахаар шаардах эрх үүсэх боломжтой юм.

Нэхэмжлэгч орон сууцны үнэ 11,000,000 төгрөгийг төлсөн үлдэх *******,289,560 төгрөгийг төлөх боломжгүй байсан, хариуцагч холбогдох дансаа өгөөгүй гэх тайлбараар түүнийг үүргээ гүйцэтгэхэд хариуцагч саад болсон гэж үзэх боломжгүй байна.

Иймд дурдан буй үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байрны ******* тоот 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтооглгох, өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулах тухай нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

Хариуцагч “Г.КХХК нь Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байрны ******* тоот 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх, гэрээнээс татгалзсаны улмаас учирсан хохиролд 61,**************,655 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах үндэслэлийг “ ... зохигч талуудын хооронд байгуулсан орон сууц захиалгын гэрээнийн үүргээ нэхэмжлэгч нэмэлт хугацаа тогтооосон боловч биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, орон сууцыг нэхэмжлэгчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, гэрээ байгуулснаас хойш уг орон сууцыг түрээсэлж олох байсан орлого гаргуулах” гэж тодорхойлсон.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээс үзэхэд хариуцагч нь гэрээний үүргийн гүйцэтгэлийг хүсээгүй, гэрээнээс татгалзсаны үр дагаварыг шийдвэрлүүлэхээр шаардаж байгаа, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн үүргийн зөрчлийн улмаас гэрээнээс татгалзаж байна.

Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан худалдан авагч нь үнийг гэрээнд зааснаар төлөх үүргээ зөрчсөн, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нөгөө тал буюу худалдагч тал гэрээнээс татгалзах эрхтэй.

            Гэрээгээр хүлээсэн орон сууцны үнэ төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй гэх үйл баримтын талаар нэхэмжлэгч маргаагүй бөгөөд уг үүргээ биелүүлэхийг хариуцагчийн зүгээс мэдэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан “уулзалтын протокол”-ууд гэх бичгийн баримтаар тогтоогдож байхаас гадна 2017 оны ******* дугаар сарын 05-ны өдөр талууд гэрээ цуцалсан акт үйлдснээр 2018 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01/13 дугаартай тушаалаар О.Б-той байгуулсан орон сууц захиалгын гэрээг цуцалсан болох нь гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна. /х.х-ийн 2*******-27, *******-33 дахь талд/

            Нэхэмжлэгч уулзалтын протокол болон захиалгын гэрээ цуцалсан баримтад өндөр настай хүнийг дарамталж гарын үсэг зуруулсан гэх боловч энэ нь хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй, уг тайлбараа хуульд зааснаар нотлоогүй болно.

            Айлган дарамталсан болох нь ******* дугаартай утсаар ярьсан аудио бичлэгээр нотлогдоно гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан бөгөөд уг аудио бичлэгт бичигдсэн үг, дуу хоолойн бичлэгийг О.Б, Ж.М******* нарын хооронд хийгдсэн гэж шууд дүгнэх боломжгүй уг баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болохыг дурдах нь зүйтэй. /х.х-ийн 67-68 дахь талд/

            Гэрээнээс татгалзаж байгаа үндэслэл нь нэг талын үүргийн зөрчилтэй холбоотой улмаас гэрээ цуцалснаас хохирол шаардах эрхтэй гэж үзэн 12 жил 11 сарын хугацаанд орон сууцыг бусдад түрээслүүлэн олох байсан орлогод 61,**************,655 төгрөгийг хариуцагч нь нэхэмжилсэн.

            Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж зохицуулсан.

Үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол гэх хуулийн зохицуулалтын энэ агуулгад хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нийцэхгүй байхаас гадна гэрээнээс татгалзснаас хойших хугацааны үр дагавар буюу хохирол үүсэх боломжтой, харин уг хугацаанаас өмнө хохирол учирсан гэж үзэх боломжгүй тул олох байсан орлого 61,**************,655 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байрны ******* тоот 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн баримтаар Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байрны ******* тоот 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Б.Хангарьд бүртгэгдэж, түүнд Ү-220*******080772 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхийн гэрчилгээ олгогдсон болох нь тогтоогдож байна. /х.х-ийн 85 дахь талд/

Иргэний хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй”, *******6.2 дахь хэсэгт “Өмчлөгч өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах  эрхтэй” гэж тус тус зохицуулсан агуулгаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч нь мөн хуулийн 9.*******.2 дахь хэсэгт зааснаар эрхээ зөрчигдсөн гэж үзвэл “эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх”-ээр шаардах эрхтэй байна.

Маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн хувьд “Г.КХХК нь өмчлөгчийн хувиар шаардлага гаргах эрхгүй байх тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Дурдан буй дээрх үндэслэлүүдээр хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                               ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 9 дүгээр зүйлийн 9.*******.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Г.КХХК-нд холбогдох Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байрны ******* тоот 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өмчлөгчөөр бүртгүүлэхтэй холбоотой баримт бичгийг гаргуулах тухай нэхэмжлэгч О.Б-ийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, *******6 дугаар зүйлийн *******6.1, 9 дүгээр зүйлийн 9.*******.2 дахь хэсэгт заасныг баримтлан О.Б-с Баянзүрх дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* ******* дугаар байрны ******* тоот 39 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг чөлөөлүүлэх, хохирол 61,**************,655 төгрөгийг гаргуулах тухай “Г.КХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Б-с төлсөн 30*******,597 төгрөг, хариуцагч “Г.КХХК-иас төлсөн 778,900 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч  буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ЭНХЖАРГАЛ