Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 50

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Цэлмэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Пүрэвдулам;

улсын яллагч С.Энхмаа;

хохирогч *******;

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Чулуунбат,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас ийн Алтанхуягт холбогдуулан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.   

Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-нд Улаанбаатар хотод төрсөн, *******, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, *******, хүүхдийн хамт  *******, 21 дүгээр хороолол, *******од оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, ийн Алтанхуяг. /РД:*******/

Хоёр. Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Тэрбишийн Алтанхуяг нь -ноос 23-нд шилжих шөнө Налайх дүүргийн 6 дугаар хороо, Тэрэлжийн шугуйд үйл ажиллагаа явуулдаг гэр амралтын газар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, түүнийг үсдэх, гараараа цохих, маажих зэргээр хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судалсаны үндсэн дээр ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:  2016 оны 07 сарын 22-ны орой манай худ , Эрдэнэтуул нар манайд ирээд бид нар Тэрэлж рүү салхинд гарахаар явсан. Бид нар авч явсан архи, пивоо уугаад, хөзөр тоглож, хорхог идээд гэртээ ортол гаднаас нэг хүн д 5000 төгрөг, аягатай сүү өгөх гэж орж ирсэн. Тэгэхээр нь би амарч байхад бөөгийн асуудлаа болилдоо гэж хэлсэн. Би бөөгийн шашин шүтдэггүй юм, тэгээд бид 2 муудалцаж бие биенээ элдвээр хэлсэн. Гэтэл намайг хүний нутагт ээжийгээ алсан гэхээр нь уур хүрээд үсдэлцсэн. Тэгээд би гарыг нь салгах гээд түлхэхэд нүдийг нь гэмтээсэн. Би буруу хэрэг хийснээ хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: Тухайн үед худ маань гадаадаас ирсэн болохоор би найзуудын хамт агаарт Тэрэлж рүү гарсан. Би тэр өдөр хоол ундыг хийсэн. Хорхог гарах хооронд тоглож, архи, пиво уусан. Би удган хүн юм. Онгод тэнгэрээ авснаас хойш хүмүүсийн ойлгогдохгүй ертөнцөд нэвтэрсэн. Би бие засах гээд явж байхдаа сүнс харсан. Сүнс надаар дамжуулж хүүхэддээ үг хэлүүлсэн. Би тэр үгийг хүүхдүүдэд нь хэлсэн. Тэр хүмүүс үнэн хэллээ гээд надад баярласан. Надад тухайн үед сайхан байсан. Тэгээд гэртээ сууж байхад тэр айлын хүү нь надад сүү, 5000 төгрөг өгсөн. Гэтэл манай худ амарч явж байхад бөө боллоо гээд бухимдсан. Тэгээд бид 2 хэрэлдэж, барилцаж авсан. Найз нөхдүүд салгасан. Миний охинтой н хүү суусан ба би 2 зээтэй. Тухайн үед миний нүд аймар болсон. Одоо эрүүл мэндэд ямар нэгэн сөрөг зүйл байхгүй гэсэн. Би гомдолгүй, цаашид хэн хэнийхээ амьдралд гай болохгүйгээр хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,

Шүүх  эмнэлгийн шинжээчийн  тоот дүгнэлт:

  1. ы биед баруун нүдний нулимасны сувгийн тасрал, баруун нүдний салстад шарх, зүүн мөр, зүүн бугалга, баруун сарвууны 5-р  хуруу, зүүн сарвууны 2-р хуруунд зулгаралт, зүүн бугалга, зүүн цавинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх баруун нүдний нулимасны сувгийн тасрал, баруун нүдний салстад шарх, зүүн мөр, зүүн бугалга, зүүн цавинд цус хуралт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн мөр, зүүн бугалга, баруун сарвууны 5-р хуруу, зүүн сарвууны 2-р хуруунд зулгаралт гэмтэл нь ир ирмэг бүхий зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
  4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.                            Шинжээч эмч С.Төгсбуян. /хх-ийн 20 дахь талд/

Гэрч ийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ:

“... Манай найз эмэгтэй Нарансолонгийн найзууд гэх Петр, нар Англиас ирээд салхинд гарахаар болцгоогоод бид нар 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Налайх дүүрэг Тэрэлж рүү явцгаасан. Тэгээд 19 цагийн үед Тэрэлжид нэг гэр амралтанд очоод авч очсон архиа уугаад хоол ундаа хийж идээд хорхог хийх хооронд хөзөр тоглоод байж байтал 23 цагийн үед байх хорхог болоод тэрийгээ идчихээд сууж байтал бид нарын очсон амралтын газрын хажуу айлын хүн аягатай сүү 5000 төгрөг барьсан орж ирээд д өгөөд гараад явсан ба юу болсоныг асуухад энэ айлын нас барсан хүнийг би хараад тэгээд гэрийхэнд хэлсэн юм гэхэд  Алтанхуяг нь луу чиний сүнс хардаг гэж юу байдаг юм дандаа ингэж худлаа ярьдаг гэхэд нь та мэдэхгүй байна, энэ чинь Тэнгэрийн асуудал гээд хоорондоо маргалдаад байхаар нь Петр, 2 хэвтээд өгсөн. Би ч гэсэн найз эмэгтэйгийнхээ хамт хэвтэж байтал хоорондоо маргалдаад нэг нэгнийгээ элдэв хэлэх хэлэхгүй үгээр доромжлоод янхан, писдагаараа дуудалцаад байсан. Тэгээд хэвтэж байтал гэнэт пир пар гээд л чимээ гарахаар нь босоод хартал дээшээ хараад хэвтсэн Алтанхуяг нь дээр гараад үстсэн байхаар нь бид нар очоод салгаад гэрийн баруун зүүн талд гаргаад орон дээр суулгасан. Тэгтэл Алтанхуяг, 2 хоорондоо маргалдаад тэр 2 худ ургийн харьцаатай ба хүүхдүүдээ салгана барина гээд л маргалдаад уйлаад Алтанхуяг эгчээ уучлаарай би таньдаа хайртай ш дээ гээд сууж байхаар нь ахиад хэвтээд өгсөн ба хэсэг зүүрмэглэж байтал ахиад тас, нис гээд дуугарахаар нь бостол г үстсэн орилоод бие биенийгээ цохиод салгах гэтэл огт салахгүй Алтанхуяг ы нүүр лүү цохиод түлхээд байсан. үснээс зуурчихсан тэгээд хоёулангийнх нь гарын хуруунуудыг нь нэг нэгээр нь дэлгэж байж тавиулаад босгоход ы нүүрнээс цус гоожиж байсан. Тэгээд ы нүднийх нь цусыг нойтон салфиткаар арчиж тогтоогоод ыг Петр, Солонго бид 3 аваад гарсан. бид 2 машиндаа очоод унтаад өгсөн. Өглөө сэрэхэд Алтанхуяг 2 хоорондоо болсон асуудлаа ярьсан Алтанхуяг нь уучлалт гуйгаад сууж байсан. “ /хх-16 дахь талд/

Эдгээр нотлох баримтуудаас гэрч , Т.Алтангэрэл нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-13-14, 17-18/, *******ийн мөрдөн байцаалтанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-30-31 35-36/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-41/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх 37/, хохирогч *******ы тайлбар /хх-54/  зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судаллаа.

Шүүгдэгч Тэрбишийн Алтанхуяг нь -23 нд шилжих шөнө *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдсанаас түүнийг үсдэх, гараараа цохих, маажих зэргээр бие махбодид нь хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч *******ы мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Би удган хүн, Онгод тэнгэрээ авснаас хойш хүмүүсийн ойлгогдохгүй ертөнцөд нэвтэрсэн ба бие засах гээд явж байхдаа сүнс харсан. Сүнс надаар дамжуулж хүүхэддээ үг хэлүүлсэн. Би тэр үгийг хүүхдүүдэд нь хэлсэн. Тэр хүмүүс үнэн хэллээ гээд надад баярлаад  гэрт сууж байхад тэр айлын хүү нь надад сүү, 5000 төгрөг өгсөн. Гэтэл манай худ амарч явж байхад бөө боллоо гээд бухимдаад бид 2 хэрэлдэж, барилцаж авсан.” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн тоот дүгнэлт, шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Тэгэхээр нь би амарч байхад бөөгийн асуудлаа боль гэж хэлээд муудалцсан, бие биенээ элдвээр хэлсэн. Гэтэл намайг хүний нутагт ээжийгээ алсан гэхээр нь уур хүрээд үсдэлцсэн. Тэгээд би гарыг нь салгах гээд түлхэхэд нүдийг нь гэмтээсэн гэх мэдүүлэг, гэрч , гэрч , Т.Алтангэрэл нарын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогджээ.        

Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн, хохирогч ******* нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тайлбар, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэх боломжтой гэж үзлээ.                  

Монгол Улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх хуулийн  283, 286, 293, 294, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ийн г бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Тэрбишийн Алтанхуягт Эрүүгийн хуулийн тусгай ангийн  98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 251 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д  зааснаар албадан ажил хийлгэх ял эдлэхээс санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож солихыг *******т сануулсугай.

4. ******* нь бусдад төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.

5.  Шүүгдэгч *******т өмнө авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосоноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авснаас хойш Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны  шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах буюу улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан буюу улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

                                                                                                               

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Ц.ЦЭЛМЭГ