Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/72

 

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,

Улсын яллагч Л.Солонго,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.Б, түүний өмгөөлөгч Ц.Баярмаа,

Гэрч М.Д,

Шинжээч Н.М,

Шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Н.Нарангарав,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б-ын Э-д холбогдох 2128001680097 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.        

Биеийн байцаалт: Б овгийн Б-ын Э ....................

Холбогдсон гэмт хэрэг:

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагийн орчимд 00-91 ӨМӨ улсын дугаартай УАЗ-469 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын баруун талын засмал зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дугаар зүйл: “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 3.7 дугаар зүйл: “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтуудыг зөрчиж, улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Haojue” загварын мотоцикл жолоодож явсан Б.О-ын баруун талаас мөргөж, зам тээврийн осол гарган, иргэн Б.О-ын амь насыг хохироосон, мотоциклийн зорчигч Б.Сийн эрүүл мэндэд баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.        

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Б.Э-ыг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 13 цагийн үед “УАЗ 469” машинтай нэг цэгийн үйлчилгээний урд талын петровис шатахуун түгээх станцын баруун талын замын уулзвар дээр явж байсан. Би зүүн талаас туслах замаас орсон. Баруун гар талд юу ч харагдахгүй байсан. Би зүүн гар тийш эргэхэд мотоциклтой хүн гэнэт гарч ирээд мөргөлдсөн. Тэгээд би сандарсандаа машинаа ухраагаад бууж очсон. Би өөрөө эмнэлэг, цагдаа руу дуудлага өгсөн. Тухайн үед би хөдөөгөөс айлын ажил явдалд оролцож, улмаар Зүүн сайханд байдаг эмээгийндээ оччихоод хөдөө гарах гэж яваад тухайн үйл явдал болсон. Миний анхаарал болгоомжгүй үйлдлийн улмаас хэрэг гарсан. Гэм буруугаа хүлээж байна. Талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйж байна. Осол болсны дараа машинд байсан айргийг уусан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Хохирогч Б.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр би талийгаачтай уулзсан. Талийгаач намайг шавар зуураад өгөөч гэж гуйсан би зөвшөөрсөн. Тэгээд бид хоёр хамт яваад микроны зогсоолын хажууд байсан мотоциклдоо сундлаад АПУ-ийн гэрээт дэлгүүрээр ороод хойшоо явж байхад тухайн асуудал болсон. Эмнэлгийн зардал хэдэн төгрөг болсон талаар би сайн мэдэхгүй байна. Надад хөдөлмөрийн чадвараа алдсан гэж 1,000,000 төгрөг өгсөн. Эмчийн хяналтад байхгүй байгаа. Б.Э-ы зүгээс надад эмчилгээний зардалд 1,817,950 төгрөг өгсөн. Одоо хөлийн хадаасаа авахуулах хагалгаанд ороход хэрэглэгдэх мөнгөө нэхэмжилнэ гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Миний бие аавынхаа амь насыг алдаж ганцаараа болж хохирсон. Үүндээ их гомдолтой байгаа. Би оршуулгын баримттай зардал 25,286,773 төгрөгийг нэхэмжилсэн. Баримтгүй зардал 4,120,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгч талаас надад одоогийн байдлаар 22,860,000 төгрөг өгсөн. Би 22,860,000 төгрөгийг оршуулгын зардалд төлж байгаа юм байна гэж ойлгосон. Оршуулгын зардалд 6,620,773 төгрөг дутуу байгаа би үүнийг нэхэмжилнэ. Үүн дээр нэмээд өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, амь хохирогчийн 27 жилийн олох ёстой байсан орлого 136,080,000 төгрөг нэхэмжилсэн байсан. Үүнээсээ би татгалзаж нас барснаас нь хойш өнөөдрийн шүүх хуралдаан болтол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож 4,200,000 төгрөгийг нэхэмжилсэн. Мотоциклыг биет байдлаар авсан. Би нийт 33,320,773 төгрөгийг нэхэмжилж байгаа. Үүнийг гаргуулж өгөхийг хүсэж байна. Миний хувьд гэм хор арилаагүй, гомдолтой байна гэв.

Гэрч М.Д шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Осол гарсны дараа Э пиво, айраг, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг би мэдээгүй. Миний нүдэн дээр ямар нэгэн уусан зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Осол гарсны дараа эмнэлэг ирэхээс өмнө би комиссын дэлгүүрийн тийшээ явж утсаар яриад ирсэн. 30-40 метр зайтай байх. 5 минут орчим хугацаанд явсан. Хамт явж байхад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл мэдэгдээгүй гэв.

Шинжээч Н.М шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай бүрэлдэхүүнтэй дүгнэлтийн шинжилгээний объект нь гэрчүүдийн мэдүүлэг, зам тээврийн ослын бүдүүвч зураг, зам тээврийн ослын гэрэл зургууд байсан. Хавтаст хэргийн материалтай бүрэн танилцаж дүгнэлт гаргасан. Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, камерын бичлэг СД-гээр очсон байсан. СД бичлэг сүүлд ирсэн. 2 дахь дүгнэлт гаргахад хавтаст хэрэгтэй эх хувиар нь мөрдөгчийн өрөөнд танилцсан. Зураг дээр дохио өгсөн зүйл байхгүй. Дохио өгсөн гэх дүгнэлтийг бид нар мэргэжилтэн Очирпүрэвийн мэдүүлэг дээр үндэслэсэн. Зураг дээр харагдахгүй байгаа зүйлийг бид нар зураг дээр гэж бичсэн нь үгүйсгэгдэж байна. Камерын бичлэг дээр мотоцикл дохио өгч байгааг би анзаарч хараагүй. Би хажуу талаас нь харж байсан. Дохионы гэрэл анивчиж байгаа эсэх нь дүрс бичлэг дээр харагдахгүй байсан. Мэргэжилтэн мотоциклыг асааж гэрэл дохио хаашаа өгч байсныг шалгаж үзсэн учраас мэргэжилтний мэдүүлгийг үнэлсэн. Талийгаач баруун гар тийш эргэх дохио өгсөн хэр нь эргэх чиглэлдээ эргэхгүйгээр чигээрээ явсан тохиолдолд энэ нь зам тээврийн ослын шалтгаан нөхцөл болохгүй. Замын хөдөлгөөний дүрмийн 10.3-т заасан заалтыг “УАЗ-469” машины жолооч Б.Э туслах замаар явахдаа гол замаар явсан талийгаачид зам тавьж өгөх ёстой байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Талийгаач аав 2 хүүтэй. Хоёр хүү нь хоёр өөр ээжтэй. Миний ах гэх залуу Улаанбаатарт байдаг бөгөөд сая аавын ажил явдлаар л би танилцсан. Манай аав, ээж хоёр 2000 оны үед салсан бөгөөд манай ээж Турк улсад амьдардаг. 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгаас Даланзадгад суманд ирсэн. Би Даланзадгад суманд ирээд өөрийн эмээ Ою-ийн гэрт буусан ба манай аав Даланзадгад суманд төрсөн эгчийнхээ хүүхдийнд байсан. Би Даланзадгад суманд ирж амраад маргааш нь буюу 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг өнгөрөөж босоод 14 цаг 10 минутын үед аавын утас руу залгасан чинь аавын гар утсыг манай бэр эгч Б аваад миний дүү аав нь нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Бу ахын гэрт яваад очсон чинь талийгаачийг зам тээврийн осолд ороод нас барсан гэж хэлсэн. Би ослын газар дээр очоогүй. Бу ах гэртээ ирээд цагдаа нар талийгаачийг аваад явчихлаа эргээд дуудна гэж байна гэж хэлсэн ийм л зүйл болсон. Талийгаач Даланзадгад сумын 7 дугаар багт байх “Ник” бензин колонкоос гарч ирсэн “УАЗ 469” автомашинд мотоциклтой явж байгаад мөргүүлж нас барсан. Талийгаачийг дайрсан автомашины жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж хэлсэн. Талийгаач өөрийнхөө эзэмшлийн мотоциклоор С гэдэг хүний хамтаар явж байгаад осолд орсон гэж хэлсэн. Би С гэдэг хүнийг танихгүй. Манай тэр С гэдэг хүнтэй найз нөхдийн холбоотой гэх бөгөөд манай аав тэр С гэдэг хүнтэй Гурвансайханы 3-50 тоотод хашаа барихаар явж байсан юм байна лээ. Талийгаач хааяа согтууруулах ундаа хэрэглэдэг байсан бөгөөд тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй явсан гэж хэлсэн. Маш их гомдож байна... Би буруутай этгээдээс дараах зүйлүүдийг нэхэмжилнэ. Үүнд оршуулгын үеийн баримтгүй зардал 4,120,000 төгрөг, баримттай зардал 25,286,773 төгрөг, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс 2,500,000 төгрөг. Би осолд орсон мотоциклыг буцааж авахгүй учраас мөнгийг нь нэхэмжилнэ. Мотоциклын үнэ 1,800,000 төгрөг. Сэтгэл санааны хохиролд 20,000,000 төгрөг, би аавыгаа амьд байх үед олох байсан орлогыг нэхэмжилнэ. Манай аав 53 настай нас барсан. Би аавыгаа 80 наслах байсан гэж бодож нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 420,000 төгрөгөөр бодож нэг жилд 5,040,000 төгрөг, 27 жилийн хугацаанд 136,080,000 төгрөг олох байсан бөгөөд энэ дүнг нэхэмжилж байна. Би нийт 189,786,773 төгрөг нэхэмжилж байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 34-35, 38 дахь тал/

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 12 цагийн үед талийгаач О-тай Худалдааны төвд таарсан. Талийгаач бид хоёр уулзаад ойр зуурын юм ярьж байхад талийгаач О би эгчийндээ гарааш барьж байгаа, би эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй байна чи завтай бол намайг эмнэлэг яваад ирэх хүртэл шавар зуураад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь тэгье гээд бид хоёр талийгаачийн эгчийн гэр рүү явахаар болсон. Талийгаач мотоциклоо Худалдааны төвийн баруун талын микрийн зогсоолын хажууд тавьсан байсан бөгөөд талийгаач тэндээс мотоциклоо унаад би араар нь суугаад явсан. Талийгаач яваад “АПУ” бөөний төвийн дэлгүүр дээр ирж зогсоод бид хоёр дэлгүүр орсон. Талийгаач 2,5 литрийн “Нийслэл” пиво авсан. Тэр пивыг надад өгөөд чи намайг иртэл энийг уугаад шавар зуурч өгөөд байж бай гэж хэлсэн. Талийгаач тэндээс хөдлөхдөө Жаал-Уул орж хүнтэй уулзчихаад чамайг эгчийн гэрт хүргэж өгнө гэж хэлсэн. Тэгээд тэндээс бид хоёр хөдлөөд засмал замаар хойшоо явж байхад гэнэт хажуугаас машин ороод ирсэн. Талийгаач тоормос гишгэсэн. Тэгээд тас буугаад явчихсан. Би нэг хэсэг ухаан балартаж байгаад сэргээд босоод гишгэх гэсэн чинь баруун хөл санжганаж байхаар нь буцаад хэвтсэн. Намайг хэвтэж байхад хөл маш их өвдөөд тэнд юу болж байгааг мэдээгүй, нэг мэдэхэд эмнэлэг ирээд авч яваад эмнэлэгт хэвтүүлсэн юм. Ийм зүйл болсон. Би эмнэлэгт 19 хоног хэвтээд гарч байгаа. Зам тээврийн ослын улмаас баруун хөлийн шагайны дээд хэсгээр нэг удаа хугарсан гэсэн онош гарсан бөгөөд хагалгаанд орж хадуулсан. Одоо хөл дээрээ гишгэж чадахгүй таягтай явж байгаа... Талийгаач тухайн үед эрүүл байх шиг байсан, надтай уулзаад согтууруулах ундаа хэрэглээгүй. Санал хүсэлт гомдол байхгүй. Одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй... Э гэх хүн намайг эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгийг төлсөн хэдэн төгрөг болсныг нь мэдэхгүй байна. Намайг эмнэлэгт хэвтэж байхад эм, тариа, боолт зэргээр хангаж байсан. Мөн эмнэлгээс гарахад цаашид эмчилгээндээ хэрэглээрэй гээд 1 сая төгрөг өгсөн. Санал хүсэлт гомдол байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 41-42, 45 дахь тал/

Иргэний нэхэмжлэгч Ө.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би энэ машиныг 2019 оны 07 дугаар сард Б.Э гэх хүнд 7 сая төгрөгөөр зарсан. Бид хоёр наймаа хийсэн цагаас хойш машинаа шилжүүлэх гэсэн боловч Э хөдөө явчихсан байдаг эсвэл би хөдөө явсан байж таараад өнөөг хүртэл нэг нэгэндээ шилжүүлж чадаагүй явсан. Энэ миний машин биш учраас надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Санал хүсэлт гомдол байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 48 дахь тал/

Гэрч М.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Би өдөр 13 цаг дөнгөж өнгөрч байхад Жаалын Уулын 3-19 тоотод байх гэрээсээ ганцаараа явганаар гарч Зүүн сайханд байдаг “Ивээл” худалдааны төвд очих гээд явж байтал манай гудамжаар нэг саарал өнгийн “УАЗ 469” машин явсан. Тэгснээ тэр машин миний хажууд зогсоод уулзсан. Тэгэхэд нь би жолоочийг Э байна гэж таньсан. Тэгээд Э надаас хаа хүрэх гэж байгаа юм гэхээр нь би Зүүн сайхан “Ивээл” төв орно гэсэн чинь суугаад дөх гэж хэлсэн. Би машиных нь буруу талын урд суудал буюу жолоочийн хажуу талын суудалд суугаад явсан. Э бид хоёр Ажнай талбайн арын замаар яваад гэрлэн дохиотой уулзвараар нэвт баруун тийш яваад 3 дугаар сургуулийн урдуур чигээрээ яваад “Петровис” шатахуун түгээх станцын уулзвараас хойноос ороод баруун тийш нэвт яваад баруун талын уулзвараар урагшаа буюу зүүн гар тийш эргээд зам руу орж явтал гэнэт нэг мотоциклтой мөргөлдсөн. Э машинаа арагш нь жаахан ухрааж зогсоосон. Э бид хоёр машинаас буугаад нөгөө мотоциклтой хүнийг очиж харсан. Э эмнэлэг, цагдаа руу залгаж дуудлага өгсөн, удалгүй цагдаа нар ирсэн... Би архи уугаагүй эрүүл байсан. Э ч мөн архи уугаагүй л байх шиг байсан. Жолооч урд замаа хараад л явж байх шиг байсан. Бид хоёр хоорондоо яриагүй байсан. Миний биед гэмтэл учраагүй. Машин дотор юм мэдэгдээгүй... Тухайн үед би гудамд таараад Э-ы машинд суугаад явахад архи согтууруулах ундаа үнэртээгүй. Э зүгээр ярьж хөөрөөд явж байсан, согтуу бол байгаагүй. Согтохооргүй хэмжээний архи согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг нь мэдээгүй. Машины урд суудалд ороод суухад миний суусан суудал дээр болон гишгүүр дээр ямар нэгэн эд зүйл байгаагүй. Арын суудалд юу байсныг анзаараагүй, эргэж хараагүй. Би хэргийн газар дээр хамгийн сүүлд үлдээд цогцос байсан засмал зам дээр цус болсныг шороогоор булчихаад яваад гэртээ очоод байж байхад цагдаагийн газраас дуудаад эргээд цагдаа дээр ирсэн. Э осол болсны дараагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 50, 52 дахь тал/

Гэрч Л.Ба мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Б.Э миний хүү байгаа юм. Би 5 хүүхэдтэй Э миний 4 дэх хүүхэд байгаа юм. Батжаргал овогтой Э 1986 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд Б-ын 4 дэх хүү болж төрсөн бөгөөд бага насаа нөхөр бид хоёр дээр мал маллаж өнгөрөөгөөд ерөнхий боловсролын сургуульд суугаад 3 дугаар ангиасаа гарсан. Бичиг, үсэг муухан мэддэг хүн байгаа юм. Сүүлд цэргийн албанд явж ирээд аав, ээж дээрээ байж байгаад Түмэнжаргал гэдэг хүнтэй гэр бүл болоод 1 хүүхэдтэй болоод салцгаасан. Түүнээс хойш Ч гэдэг хүнтэй гэр бүл болоод мөн 1 хүүхэдтэй болсон. Одоо Э хүүхдийнхээ хамтаар амьдарч байгаа. Эхнэр Чоймаа нь биеийн байдал их тааруухан унаж татдаг өвчтэй, эмээ дээрээ амьдарч байгаа байх. Э-ы найз нөхдийн талаар мэдэхгүй байна. Б.Эд ганц 5 хантай гэр л байгаа, өөр ямар нэгэн хөрөнгө байхгүй. Мал байхгүй. Сая энэ осолд ордог машин байсан. Би хэргийн талаар мэдсэн зүйл байхгүй. Миний мэдэж байгаагаар аваар хийгээд хүний амь нас хохироосон гэж л мэдэж байна. Би талийгаачийн ажил явдал дээр нь байсан. Б.Э-ыг согтуу явж байсныг хараагүй. Гэр орондоо архи дарс уугаад надад мэдэгдэж байсан зүйл байхгүй. Би хүүгийнхээ хийсэн хэрэгт маш их харамсаж байна, цаашид тэр хүмүүст учруулсан хохирлыг чадах ядахаараа төлнө гэж бодож байна. Э одоогоор 2 настай охины хамтаар өвгөн бид хоёр дээр амьдарч байгаа юм... Б.Э-ы эхнэр Ч нь сэтгэцийн эрүүл мэндийн өөрчлөлттэй хүн байж байгаад одоо манай хүүгээс тусдаа амьдардаг учраас би л хүүхдийнхээ хүүхдийг л өсгөх байх. Би хоёр охин хүүхэдтэй 2 охин тус тусдаа гэр бүлтэй хүмүүс учраас тэр хүүхдийг харж хандана гэж байхгүй. Ял шийтгэл авчихвал би л өөр дээрээ авч таарна. Би хүүгийнхээ хийсэн хэрэгт маш их харамсаж байна.” /1 дүгээр хавтас хэргийн 59 дэх тал, 2 дугаар хавтаст хэргийн 59 дэх тал/

Гэрч Н.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “Талийгаач миний төрсөн дүү байгаа юм. Би ааваараа овоглож явдаг манай дүү болохоороо ээжээр овоглож явдаг байсан. Би болсон асуудлын талаар нарийн мэдэх зүйл байхгүй. Би тухайн үед Далангийн голд байх хэдэн мал дээрээ очоод хүнс хийгээд явж байсан чинь манай хүү Бу над руу залгаад О ах машинтай мөргөлдсөн байна гэсэн бөгөөд би яваад ирэхэд талийгаачийг аваад явчихсан байсан. Манай дүү хөдөө ээжтэй хамт амьдардаг байсан бөгөөд манай ээж 2020 оны 04 дүгээр сард нас барсан түүнээс хойш талийгаач хөдөө мал дээр өөрийн хүү О.Б-ын хамтаар амьдардаг байсан. Хүү Б нь энд тэнд ажил хийгээд явдаг. Талийгаач өөрөө бас хэдэн төгрөг олох ажил хаана байна тэр бүгдийг хийгээд явдаг байсан. Талийгаачид манай ээжээс үлдсэн мал байдаг байсан. Талийгаачийн гэр хөдөө байсан бөгөөд ажил явдлын дараагаар аймагт авч ирээд барьсан одоо хүү Б амьдарч байгаа. Талийгаач иймээ тиймээ зан байхгүй, гэмгүй хүн байсан. Залуудаа Монгол Улсын Их Сургуулийг хүртэл төгсөж багш мэргэжилтэй хүн байсан. Би тэр мотоциклийг 2021 оны 05 дугаар сард шинээр нь аваад би өөрөө унаж байгаад 2021 оны 08 дугаар сарын эхээр аймагт шилжиж ирээд мотоциклоо дүү О-даа өгсөн. Тэр мотоцикл талийгаачийн мотоцикл байсан. Энэ асуудалд талийгаачийн хүү О.Б явж байгаа учраас миний зүгээс хэлэх үг алга байна. Хуулийн дагуу шийдвэрлэх байх гэж бодож байна. Б-ыг хохиролгүй болгож өгнө гэж найдаж байна.” /1 дүгээр хавтаст хэргийн 63 дахь тал/

Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “Би 1986 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн. 1994-1997 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 1 дүгээр бүрэн дунд сургуульд сураад 3 дугаар анги төгсөөд сургуулиас гарч аав, ээжийн хамтаар мал малласан. Би хөдөө мал маллаж байгаад 2004-2005 онд Хилийн цэргийн 168 дугаар ангид хугацаат цэргийн алба хаасан. Цэргээс ирээд Баруун нарангийн уурхайд жолоочоор 3 жил ажиллаад 2008 онд ажлаасаа гарч хөдөө мал маллаж амьдарч байгаа. Би бага боловсролтой. Малчин ажилтай. Би 2008 онд Х.Түмэнжаргал гэх хүнтэй гэр бүл болж 1 хүүхэдтэй болоод амьдарч байгаад 2013 онд салсан. 2019 онд Ц.Ч гэх хүнтэй танилцаад 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр охин Э.Энхжин төрсөн. Эхнэр Ц.Ч маань хүүхэд байхаасаа хүнд өвчтэй, унаж татдаг зүрх судас, тархи толгойны өвчтэй байсан учраас хүүхдээ өсгөх боломжгүй байсан учир 2021 оны 2 сараас хүүхдээ ганцаараа өсгөж тусдаа амьдрах болсон юм. Өөрийн гэсэн мал ахуй эд хөрөнгө байхгүй учраас аав ээжийгээ бараадаж тэдэндээ тусалж амьдардаг. Надад найз нөхөд, хамт олон гэх олон хүн байхгүй бөгөөд Өмнөговь аймгийн төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг Золбоо гэж залуу байдаг.Би эцэг эхээсээ тавуулаа, хоёр эгч, нэг ах, нэг дүүтэй. Би хүүхэдтэйгээ 2-уулаа Ханхонгор сумын Жаргалант багийн нутагт хөдөө амьдарч байна. Би болсон асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө тодорхой ярьсан учраас энэ харамсалтай үйл явдлын талаар дахин ярих хүнд байна. Осол хоромхон хугацаанд болоод өнгөрсөн учраас би тэр хүнийг ирээд намайг мөргөчихлөө гэж бодсон. Мөн тухайн газарт мод ургаад үзэгдэх орчин хангалтгүй байсан. Хүний амь нас хохироосондоо маш их харамсаж байна. Шаардлагатай хохирол төлбөрийг нь төлнө гэж бодож байна. Талийгаачийн мотоциклыг аваад өгсөн боловч авахгүй байгаа. Хохирогч нартай утсаар ярьсан очиж уулзсан байгаа бөгөөд миний хувьд ковидын тусгаарлалтад байгаад сүүлийн үед уулзаагүй байгаа. Одоо мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. ...Одоогоор 11,530,000 төгрөг төлөөд байгаа цаашид төлбөрийг боломжоороо төлөөд явна... ” /1 дүгээр хавтаст хэргийн 106 дахь тал, 2 дугаар хавтаст хэргийн 57 дахь тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 84 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээний онош: Гавал тархины гэмтэл, толгойн орой дахь хуйхны урагдсан шарх, хуйхан доорх цус хуралт, хоёр талын зулай ясны цөмөрсөн хугарал, дагз, нугасны нүх орчмын суурийн арын хонхор дахь хугарал, их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальс доорх цус харвалт, баруун хөмсөг, бугалга, тохой, өвдөг, шилбэ, шагай, дал, бөөр орчим, зүүн гарын эрхий хуруу, өвдөгний зулгаралт, баруун далны цус хуралт. S.02.1, дүгнэлт: Б.О-ын цогцост үзлэг шинжилгээгээр оношинд дурдсан гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Б.О-ын цогцост үзлэг шинжилгээгээр үхэлд хүргэсэн архаг өвчин, гэмтлийн үлдэц тогтоогдсонгүй. Б.О нь гавал-тархины гэмтлийн улмаас нас баржээ.” /1 дүгээр хавтаст хэргийн 66-69 дэх тал/

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 3756 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.О 54/эр 29/VII Д/задгад” гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дэх тал/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “Б.С-ийн биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд зам тээврийн ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 заалтаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна.” /1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дахь тал/

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 805 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “эвдэрсэн эд ангиуд өвдгөвч, эвдрэлийг зэрэг их, үнэлгээ 20,000 төгрөг /солих/, аккумляторын хаалт, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 10,000 төгрөг /солих/, эд анги солих үнэлгээ 10,000 төгрөг /ажлын хөлс/, шууд зардлын дүн: үнэлгээ 30,000 төгрөг, тэнхлэг шалгуулах /ажлын хөлс/, 100 грамм будаг, туслах материал, лак /материалын үнэ/, нийт дүн: 40,000 төгрөг.” /1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дэх тал/

“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 804 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: “эвдэрсэн эд ангиуд: зүүн урд дохио, эвдрэлийн зэрэг их, үнэлгээ 20,000 төгрөг /солих/, буфер урд, эвдрэлийн зэрэг дунд, үнэлгээ 45,000 төгрөг /засах/, зүүн урд крыло, эвдрэлийн зэрэг бага, үнэлгээ 20,000 төгрөг /засах/, будах зардал, үнэлгээ 100,000 төгрөг /ажлын хөлс/, эд анги солих, үнэлгээ 5,000 төгрөг /ажлын хөлс/, шууд зардлын дүн: үнэлгээ 85,000 төгрөг, тэнхлэг шалгуулах /ажлын хөлс/, 200 грамм будаг, туслах материал, лак, эвдрэлийн зэрэг өнгө гаргах, үнэлгээ 30,000 төгрөг /материалын үнэ/, шууд бус зардлын дүн: үнэлгээ 30,000 төгрөг, нийт дүн: 220,000 төгрөг” /1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал/

“Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21/23 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “00-91 ӨМӨ улсын дугаартай автомашины тоормосны эд ангийн ажиллагааг ТХҮ-ийн төвд үзлэг хийсэн болно. Ямар нэгэн эвдрэл гэмтэл тогтоогдоогүй. Ямар нэгэн эвдрэл гэмтэл тогтоогдоогүй ба тоормосны эд ангийн зориулалтыг өөрчилж хавчдаг тоормосны аппарат тавьсан. 00-91 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ослын улмаас үүссэн ямар нэгэн эвдрэл гэмтэл тогтоогдоогүй болно.” /1 дүгээр хавтаст хэргийн 92-94 дэх тал/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтэд: “Хариулт-1. Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...эсвэл согтууруулах ундаа... ...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчиж 0.38%-ийн согтолттойгоор УАЗ-469 загварын 00-91 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Петровис шатахуун түгээх станцын зогсоолоос ертөнцийн зүгээр баруун тийш автозамтай нийлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж уг замын дагуу ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэн явсан улсын дугааргүй мотоциклтой мөргөлдсөн. Мотоциклын жолооч Б.О нь мотоцикл жолоодох А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхгүйгээ, өөрөө болон зорчигч нь хамгаалах малгайгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй мотоциклоор хөдөлгөөнд оролцож явсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, в/ зохих журмын дагуу улсын бүртгэлд хамруулаагүй буюу бүртгэлийн дугаарын тэмдэггүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох гэсэн заалтыг, мөн дүрмийн 3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэж байна. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд жолооч мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх гэсэн байх тул Б.Сийн хамгаалах малгай хэрэглээгүй нь жолоочид хамаарна. Өөрөөр хэлбэл Б.С нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй.

Хариулт-2: Уаз-469 загварын 00-91 өмө улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а, 10.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн.

Хариулт-3: “Haojue” загварын улсын дугааргүй мотоциклын жолооч Б.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а, в, 3.4-ийн в дэх заалтуудыг тус тус зөрчсөн.

Хариулт-4: “Haojue” загварын улсын дугааргүй мотоциклын жолооч баруун гар тийш эргэх дохио өгсөн эсэх нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй байх тул асуултад хариулах боломжгүй.

Хариулт-5: Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.7 дахь хэсэгт “Гарц” гэж замын зэргэлдээх нутаг дэвсгэр рүү орох, түүнээс гарахад зориулсан зорчих хэсэг замтай нийлсэн бэлчрийг хэлнэ. 1.2.18 дахь хэсэгт “Замын зэргэлдээх нутаг дэвсгэр” гэж замын ойролцоох зогсоол, талбай, хашаа, хороолол, шатахуун түгээгүүр, үйлдвэр, албан байгууллага зэрэг тээврийн хэрэгслийн дамжин өнгөрөх хөдөлгөөнд зориулагдаагүй нутаг дэвсгэрийг хэлнэ гэж заасан байх тул УАЗ-469 загварын 00-91 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсгийг зөрчиж зам тавьж өгөх үйлдлээ буруу гүйцэтгэж давуу эрх бүхий мотоциклд зам тавьж өгөөгүй нь зам тээврийн осол болох шалтгаан болсон.

Хариулт-6: Зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал нөлөөлөөгүй.

Хариулт-7: Хэргийн материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, фото зургаас харахад улсын дугааргүй Haojue загварын мотоциклоос тоормосны мөр үүсээгүй байх тул хурдыг тодорхойлох боломжгүй, харин 00-91 ӨМӨ улсын дугаартай УАЗ 469 загварын автомашины зүүн урд дугуйнаас 4 метр тоормосны мөр үүссэн байсныг дараах томьёонд оруулахад

               Томьёог тайлбарлав.

  1. St- тухайн тээврийн хэрэгслийн тоормосны мөр /4 метр/
  2. 254- тогтмол тоо
  3. Q- барьцалтын коэффифиент тогтмол тоо 0.6 /шороон зам дээр/
  4. КИ-хурдны удаашралтын коэффифиент тогтмол тоо 1.4                        

                     V=         St * 254 * Q

                                         КИ

УАЗ 469 загварын 00-91 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ойролцоогоор 22.5 км/цагийн хурдтай явж байсан байх магадлалтай байна.

Хариулт-8. УАЗ 469 загварын 00-91 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ойролцоогоор 22.5 км/цагийн хурдтай явж байсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчөөгүй байна.

Хариулт-9: Эрх бүхий албан тушаалтны 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн магадлагаанд УАЗ-469 загварын 00-91 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Эы зөрчсөн дүрмийн заалтуудыг үндэслэлтэй тусгасан байна.” /2 дугаар хавтаст хэргийн 50-52 дахь тал/

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй нэмэлт дүгнэлтэд: “Хариулт-1. Мотоциклын дохионы гэрлийг асаах товчлуур мотоциклын баруун гар талын бариулын доод хэсэгт байрлаж байдаг. Уг товчлуурыг заавал хүний оролцоотой асаах боломжтой. Иймд зам тээврийн ослын улмаас БНХАУ-д үйлдвэрлэсэн “Наоjue” загварын мотоциклын дохионы гэрэл анивчих боломжгүй. Мэргэжилтний өгсөн мэдүүлэг, гаргаж өгсөн гэрэл зургийн үзүүлэлтээр БНХАУ-д үйлдвэрлэсэн “Наоjue” загварын мотоциклыг жолоодож явсан талийгаач Б.О-ыг баруун гар тийш эргэх дохио өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариулт-2: Хэрэв БНХАУ-д үйлдвэрлэсэн “Наоjue” загварын мотоциклыг жолоодож явсан талийгаач Б.О баруун гар тал руугаа эргэх дохио өгсөн хэрнээ шатахуун түгээгүүр рүү эргэхгүй чигээрээ хөдөлгөөн үргэлжлүүлсэн бол Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.11 дэх хэсэгт заасан “Чиг заасан дохио нь бусад хөдөлгөөнд оролцогчдыг төөрөгдүүлэхгүй, тэдэнд буруу ойлголт төрүүлэхээргүй байвал зохино” гэсэн заалтыг зөрчсөн байх магадлалтай гэж үзэж байна.

Хариулт-3: БНХАУ-д үйлдвэрлэсэн “Наоjue” загварын мотоциклийг жолоодож явсан талийгаач Б.О баруун гар тал руугаа эргэх дохио өгсөн хэрнээ шатахуун түгээгүүр рүү эргэхгүй чигээрээ хөдөлгөөн үргэлжлүүлсэн бол энэ нь зам тээврийн осол болоход хамаарахгүй. Учир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтаар гарцаас гарч байгаа Б.Э нь замаар явж байгаа давуу эрх бүхий мотоциклд ямар ч тохиолдолд зам тавьж өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд “Давуу эрх” гэж бусад замын хөдөлгөөнд оролцогчоос хөдөлгөөнөө урьтан хийх эрхийг, “Зам тавьж өгөх” гэж замын хөдөлгөөнд оролцогч нь давуу эрх бүхий хөдөлгөөнд оролцогчийн хөдөлгөөний хурд болон чигийг өөрчлөхөд нөлөөлөхгүйн тулд хөдөлгөөнөө эхлэхгүй буюу үргэлжлүүлэхгүй байх үйлдлийг хэлнэ гэж заасан байх тул мотоциклын хөдөлгөөн чигээр явсан болон баруун гар тийш эргэсэн аль ч тохиолдолд давуу эрхтэй юм.

Хариулт-4: УАЗ 469 загварын 00-91 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч Б.Эы ослын дараа ухрах үйлдэл хийсэн нь 3.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ “Тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Хариулт-5: УАЗ 469 загварын 00-91 ӨМӨ улсын дугаартай автомашины жолооч Б.Эы 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгт “...Осол болсон газар саглагар модтой учраас мотоцикл модны араар ороод харагдаагүй. Тухайн мотоцикл дохио өгөөд эргэж байсныг хараагүй юм...” гэж, 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн яллагдагчийн мэдүүлэгт “...Мөн тухайн газарт мод ургаад үзэгдэх орчин хангалтгүй байсан юм...” гэж мэдүүлсэн нь “...жолооч чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэсэн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан заалтыг зөрчсөн байх магадлалтай байна.” /2 дугаар хавтаст хэргийн 98-100 дахь тал/

2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх” тухай 212800168 дугаартай мөрдөгчийн тогтоол /1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал/

Тойм зураг /1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 9-14 дэх тал/

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал/

Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/

НИК шатахуун түгээгүүрийн станцын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн СД-ний хамт /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал/

Шүүгдэгч Б.Э-ы хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 109-132 дахь тал/

Мөрдөгчийн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 176-177 дахь тал/

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ын гаргасан хүсэлт /1 дүгээр хавтаст хэргийн 140-141 дэх тал/

Хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 142-175 дахь тал/

Шүүгдэгч Б.Э-ы хохирол төлбөр төлсөн баримт /2 дугаар хавтаст хэргийн 62-66, 142-146, 150 дахь тал/         

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Б.Эд холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.

Гэм буруугийн талаар.

Улсын яллагч шүүгдэгч Б.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол буюу оршуулгатай холбоотой зардал болон сэтгэл санааны эдийн бус хохирлыг шүүгч өөрийн дотоод сэтгэлээр үнэлээд хохирлыг хангаж өгнө үү гэх агуулга бүхий, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэм буруугийн асуудлаар маргахгүй гэх дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчийн хувьд айргийг зам тээврийн осол гарахаас өмнө биш осол болсны дараа сандраад уучихсан гэх тайлбарыг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 13 цагийн орчимд 00-91 ӨМӨ улсын дугаартай УАЗ-469 загварын тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Өмнөговь аймгийн Даланзадгад сум, 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Петровис шатахуун түгээх станцын баруун талын засмал зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дугаар зүйл: “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө”, 3.7 дугаар зүйл: “Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтуудыг зөрчиж, улсын дугааргүй, БНХАУ-д үйлдвэрлэсэн “Haojue” загварын мотоцикл жолоодож явсан Б.О-ын баруун талаас мөргөж, зам тээврийн осол гарган, иргэн Б.О-ын амь насыг хохироосон, мотоциклийн зорчигч Б.Сийн эрүүл мэндэд баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч О.Б-ын “2021 оны 07 дугаар сарын 29-ний өдөр 13 цаг өнгөрөөж босоод 14 цаг 10 минутын үед аавын утас руу залгасан чинь аавын гар утсыг манай бэр эгч Баатарцэцэг аваад миний дүү аав нь нас барчихлаа гэж хэлсэн. Тэгээд би Бу ахын гэрт яваад очсон чинь талийгаачийг зам тээврийн осолд ороод нас барсан гэж хэлсэн... Талийгаач Даланзадгад сумын 7 дугаар багт байх “Ник” бензин колонкоос гарч ирсэн “УАЗ 469” автомашинд мотоциклтой явж байгаад мөргүүлж нас барсан. Талийгаачийг дайрсан автомашины жолооч нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан гэж хэлсэн.” гэх агуулгатай мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 34-35 дахь тал/,

хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Сийн “бид хоёр хөдлөөд засмал замаар хойшоо явж байхад гэнэт хажуугаас машин ороод ирсэн. Талийгаач тоормос гишгэсэн. Тэгээд тас буугаад явчихсан. Би нэг хэсэг ухаан балартаж байгаад сэргээд босоод гишгэх гэсэн чинь баруун хөл санжигнаж байхаар нь буцаад хэвтсэн. Намайг хэвтэж байхад хөл маш их өвдөөд тэнд юу болж байгааг мэдээгүй, нэг мэдэхэд эмнэлэг ирээд авч яваад эмнэлэгт хэвтүүлсэн” гэх агуулгатай мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дахь тал/,

гэрч М.Д-ын “Э бид хоёр Ажнай талбайн арын замаар яваад гэрлэн дохиотой уулзвараар нэвт баруун тийш яваад 3 дугаар сургуулийн урдуур чигээрээ яваад “Петровис” шатахуун түгээх станцын уулзвараас хойноос ороод баруун тийш нэвт яваад баруун талын уулзвараар урагшаа буюу зүүн гар тийш эргээд зам руу орж явтал гэнэт нэг мотоциклтой мөргөлдсөн. Э машинаа арагш нь жаахан ухрааж зогсоосон.” гэх агуулгатай мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 50 дахь тал/,

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 84 дугаартай шинжээчийн ...Б.О-ыг гавал-тархины гэмтлийн улмаас нас барсныг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 66-69 дэх тал/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 3756 дугаартай шинжээчийн “Б.О 54/эр 29/VII Д/задгад” гэж хаягласан цусанд спиртийн зүйл илрээгүй.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 72-74 дэх тал/, Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн “Б.Сийн биед баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал гэмтэл” учирсныг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дахь тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 805 дугаартай үнэлгээний “нийт дүн: 40,000 төгрөг.” эвдрэл учирсныг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 82-84 дэх тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2021 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 804 дугаартай үнэлгээний “нийт дүн: 220,000 төгрөг” эвдрэл учирсныг тогтоосон дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 88-89 дэх тал/, “Автотээврийн Үндэсний Төв” ТӨҮГ Өмнөговь аймгийн Автотээврийн төвийн 2021 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 21/23 дугаартай шинжээчийн “...00-91 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр ослын улмаас үүссэн ямар нэгэн эвдрэл гэмтэл тогтоогдоогүй болно.” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 92-94 дэх тал/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 50-52 дахь тал/, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй нэмэлт дүгнэлт /2 дугаар хавтаст хэргийн 98-100 дахь тал/, тойм зураг /1 дүгээр хавтаст хэргийн 15 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтаст хэргийн 9-14 дэх тал/, Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал/, Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтаст хэргийн 29 дэх тал/, НИК шатахуун түгээгүүрийн станцын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааг бэхжүүлсэн СД-ний хамт /1 дүгээр хавтаст хэргийн 29-30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 03 дугаартай гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлтээр “Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...эсвэл согтууруулах ундаа... ...хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтыг зөрчиж 0.38%-ийн согтолттойгоор УАЗ-469 загварын 00-91 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Петровис шатахуун түгээх станцын зогсоолоос ертөнцийн зүгээр баруун тийш автозамтай нийлэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсэгт заасан “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж уг замын дагуу ертөнцийн зүгээр урдаас хойшоо чиглэн явсан улсын дугааргүй мотоциклтой мөргөлдсөн... УАЗ-469 загварын 00-91 ӨМӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ын а, 10.3 дахь хэсгийг тус тус зөрчсөн... жолооч Б.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь хэсгийг зөрчиж зам тавьж өгөх үйлдлээ буруу гүйцэтгэж давуу эрх бүхий мотоциклд зам тавьж өгөөгүй нь зам тээврийн осол болох шалтгаан болсон.” /2 дугаар хавтаст хэргийн 50-52 дахь тал/, мөн Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 04 дугаартай гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй нэмэлт дүгнэлтээр “Наоjue” загварын мотоциклийг жолоодож явсан талийгаач Б.О баруун гар тал руугаа эргэх дохио өгсөн хэрнээ шатахуун түгээгүүр рүү эргэхгүй чигээрээ хөдөлгөөн үргэлжлүүлсэн бол энэ нь зам тээврийн осол болоход хамаарахгүй. Учир нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.3 дахь заалтаар гарцаас гарч байгаа Б.Э нь замаар явж байгаа давуу эрх бүхий мотоциклд ямар ч тохиолдолд зам тавьж өгөх үүрэгтэй”. гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн болохыг тогтоосон тул шүүгдэгч Б.Эыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт зам тээврийн ослын дараа айраг уусан гэх тайлбар гаргаж байх боловч гэрч М.Д шүүх хуралдаанд “би мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн” гэх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Би хэргийн газар дээр хамгийн сүүлд үлдээд цогцос байсан засмал зам дээр цус болсныг шороогоор булчихаад яваад гэртээ очоод байж байхад цагдаагийн газраас дуудаад эргээд цагдаа дээр ирсэн. Э осол болсон дараагаар архи согтууруулах ундаа хэрэглэсэн зүйл байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 50, 52 дахь тал/ гэх мэдүүлгээр шүүгдэгчийн дээрх тайлбар үгүйсгэгдэж байх тул шүүгдэгчийг согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.5-д “...Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%o), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ” гэж заасан ба шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: Б.Э нь 0,38 хувийн согтолттой байсан. /1 дүгээр хавтаст хэргийн 17 дахь тал/ гэснээр тогтоогдож байна.  

Шүүгдэгч Б.Э-ы гэм буруутай үйлдлийн улмаас талийгаач Б.О нь гавал-тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 84 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 66-69 дэх тал/-ээр, хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Сийн эрүүл мэндэд баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 396 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /1 дүгээр хавтаст хэргийн 77-78 дахь тал/-ээр тус тус тогтоогдож байна.

Шинжээчийн дүгнэлтүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу мөрдөгчийн асуултад бүрэн хариулагдсан, хохирогчийн нас барсан шалтгаан болон биед учирсан гэмтлийг шинжээч тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд тал бүрээс нь бүрэн, бодитой тогтоосон байх тул шүүх уг дүгнэлтүүдийг үнэн зөвд тооцож, шийдвэрийн үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн хэдий ч өөрийн хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирох, хүний эрүүл мэндэд хор уршиг учрах боломжтойг мэдэх үүрэгтэй, мэдэх боломжтой байсан боловч мэдээгүй, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэр шүүгдэгч Б.Э нь зам тээврийн ослыг санаатайгаар үйлдэж хүний амь нас, эрүүл мэндийг хохироох санаа зорилгогүйгээр үйлдсэн гэж үзэхээр байна.

Өмнөговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар буюу согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон хэмээн зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, шүүгдэгчийн үйлдэл, холбогдол нь уг гэмт хэргийн шинжийг хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.Э-ыг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Б.Э-ы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Сийн эрүүл мэндэд баруун шилбэний шаант болон тахилзуур ясны далд хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол, талийгаач Б.О нь гавал-тархины гэмтлийн улмаас нас барсан болох нь хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С мөрдөн шалгах ажиллагааны явцад “Э гэх хүн намайг эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгийг төлсөн, хэдэн төгрөг болсныг нь мэдэхгүй байна. Намайг эмнэлэгт хэвтэж байхад эм, тариа, боолт зэргээр хангаж байсан. Мөн эмнэлгээс гарахад цаашид эмчилгээндээ хэрэглээрэй гээд 1 сая төгрөг өгсөн. Санал хүсэлт гомдол байхгүй.” /1 дүгээр хавтаст хэргийн 41-42, 45 дахь тал/ гэж мэдүүлсэн байх ба хэрэгт авагдсан шүүгдэгчийн хохирол төлбөр төлсөн /2 дугаар хавтаст хэргийн 62-66 дахь тал/ нотлох баримтаар хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С-ид нийт 1,817,950 төгрөгийн хохирол төлбөр төлсөн болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Э-ыг хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С-ид баримтаар төлөх хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С шүүхийн хэлэлцүүлэгт “Хөлийн хадаасаа авахуулах хагалгаанд ороход хэрэглэгдэх мөнгөө нэхэмжилнэ” гэх тайлбарыг гаргаж байх тул хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С нь хадаас авахуулахтай холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж шийдвэрлэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед оршуулгын төлбөрт 29,406,773 төгрөг /4,120,000+25,286,773 төгрөг/, өмгөөлөгчийн үйлчилгээний хөлс 2,500,000 төгрөг, мотоциклын үнэ 1,800,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, талийгаачийн олох байсан орлого 136,080,000 төгрөг, нийт 189,786,773 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүхийн шатанд олох байсан орлогыг 4,200,000 төгрөг болгон багасгаж, мотоциклийг биет байдлаар буцаан авсантай холбоотойгоор 1,800,000 төгрөгийг нэхэмжлэхээс татгалзаж, үлдэх 56,106,773 төгрөгийг нэхэмжилж байгаа боловч шүүх 1 дүгээр хавтаст хэргийн 142-175 дугаар талд авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар шинжлэн судалж үзэхэд оршуулгатай холбоотой төлбөр 25,286,773 төгрөг бус 25,296,833 төгрөгийн тооцоо гарч, уг хохиролд мөн оршуулгын 4,120,000 төгрөгийг нэмэхэд 29,416,833 төгрөг болж байна. Оршуулгын нийт төлбөр 29,416,833 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, сэтгэл санааны хохирол 20,000,000 төгрөг, талийгаачийн олох байсан орлого 4,200,000 төгрөг, нийт 56,116,833 төгрөгийн нэхэмжлэлийг шүүх дараах байдлаар хэсэгчлэн хангаж, хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 12 дахь хэсэгт “...Өмгөөлөгчийн хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөлөх үйл ажиллагаатай холбоотой харилцааны баримтыг нотлох баримтаар тооцохгүй” гэж заасны дагуу дээрх нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2,500,000 төгрөг, мөн 1 дүгээр хавтаст хэргийн 158, 159 дугаар талд авагдсан “Их тайга” ХХК-ийн нэхэмжлэхэд дурдагдсан 801,000 төгрөгийн баримтыг давхардуулж нэхэмжилсэн нь тогтоогдож байх тул нийт 3,301,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс талийгаачийн олох байсан орлогыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420,000 төгрөгөөр бодож гэмт хэрэг гарсан 2021 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа буюу нийт 10 сарын хугацаагаар нэхэмжилсэн боловч уг нэхэмжлэлийг нотолсон хувь хүний орлогын албан татвар болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт зэрэг холбогдох баримтуудыг, мөн сэтгэл санааны хохирол болох 20,000,000 төгрөгтэй холбоотой холбогдох баримтуудыг тус тус шүүхэд ирүүлээгүй байх тул уг нэхэмжлэлүүдийг хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх 25,296,833 төгрөгөөс давхардуулж нэхэмжилж, хэрэгсэхгүй болгосон 801,000 төгрөгийг хасаж, үлдэх 24,495,833 төгрөг, мөн оршуулгын үеийн 4,120,000 төгрөг, нийт 28,615,833 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв. Энэхүү нэхэмжлэлээс шүүгдэгч Б.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бод төлсөн 23,030,000 төгрөгийг /2 дугаар хавтаст хэргийн 62, 143-146 дахь тал/ хасаж, үлдэх 5,585,833 төгрөгийг шүүгдэгч Б.Э-аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Бод олгохоор шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.Э-ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон шийдвэрийн үндэслэлийг танилцуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч завсарлага авч, шүүхээс тогтоосон 5,585,833 төгрөгийг төлж барагдуулсан болох нь 2 дугаар хавтаст хэргийн 150 дахь талд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ын тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийн хувьд шүүхийн шийдвэрийн иргэний нэхэмжлэлтэй холбоотой заалт биелэгдсэн гэж дүгнэлээ.  

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх тухай, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хувьд  шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал харагдахгүй байгаа тул гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, тухайн гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулах тухай, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэн аль нь авто тээврийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн болох нь тогтоогдсон, учирсан хор уршгийн шинж чанарын хувьд хохирол төлбөрийг нөхөж төлж болохуйц хэмжээнд төлж барагдуулсан, учруулсан хохирлын хор уршгийн хэмжээг багасгахад чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан шүүгдэгчид 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчийн хувьд үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, талийгаачийн ар гэр болон Боос уучлалт гуйж байгаа байдал болон хүүхдийг минь бодож хөнгөн ял оногдуулж өгнө үү гэх тайлбарыг гаргав.

Шүүх шүүгдэгч Б.Э-ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бага насны хүүхэдтэй өрх толгойлсон хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид баримтаар тогтоогдсон 28,615,833 төгрөгийн хохирол төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялын доод хэмжээ болох 2 /хоёр/ жил хугацаагаар хорих ял шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэрэг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Э-ы үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт 28,615,833 төгрөг төлсөн байдал болон өрх толгойлж хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсгийг журамлан 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэл нь шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байхаас гадна гэмт хэргийн хохирол, хор уршгийг арилгасан эсвэл арилгахаа шүүхэд итгэл төрүүлэхүйцээр нотолж илэрхийлсэн байх явдал юм. Гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах асуудал нь бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүргийн дагуу гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх эсхүл, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх байдлаар илэрхийлэх учиртай.

Прокуророос шүүгдэгч Б.Э-ыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг үйлдсэн хэмээн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхэд маргахгүй байгаа боловч гэмт хэрэг гарсны дараа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэмээн тайлбар гаргаж байгаа нөхцөл байдлаас үзвэл түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагавар буюу прокуророос ялласан хэргийн зүйлчлэл, ял албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн эсэх зэргийг ойлгохоор байх тул шүүгдэгчийн хувьд энэхүү хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх боломжгүй юм.

Энэхүү гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон нь нөхөх, гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх боломжгүй хохирол бөгөөд уг хохирлоос шалтгаалж үүссэн хор уршгийн шинж чанар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гэм хор арилаагүй гэх тайлбараас үзэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх үндэслэл  тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэсэн ба мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа хугацааг тоолно” гэж заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг тоолохыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдэж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Эы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц КК86012019 регистрийн дугаартай, 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр олгосон №662757 дугаартай А, B, C, D ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэх нь зүйтэй байна.

Бусад асуудлаар.

Гэр бүлийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн 63.1.3 дахь заалтад эцэг, эх нь хоёулаа удаан хугацаагаар эмнэлэгт эмчлүүлж байгаа, хорих газарт ял эдэлж байгаа зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хүүхдээ биечлэн тэжээн тэтгэх, асран халамжлах бололцоогүй хүний бага насны хүүхдийг асран хамгаалахаар заасан бөгөөд энэхүү асуудлыг мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар тухайн сум, дүүргийн Засаг дарга хэрэгжүүлэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.Э нь ам бүл 2 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд шүүхээс шүүгдэгчид хорих ял оногдуулсантай холбоотойгоор түүний 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б овгийн Э-ы Энхжин эцгийн зүгээс биечлэн тэжээн тэтгэх, асран  халамжлах  бололцоогүй  нөхцөл байдал үүссэнийг харгалзан бага насны хүүхдийг асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэв. 

Мөн шүүгдэгч Б.Э нь өөрийн өмчлөлийн 5 ханатай гэртэй болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд Монгол Улсын иргэнийх нь хувьд Үндсэн хуулиар олгогдсон хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх эрхийг нь шүүх зөрчихгүй байх үүрэгтэй гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу орон байрны халдашгүй байдлыг нь хангах зорилгоор түүний өмчлөлийн 5 ханатай гэр, доторх тавилга, эд хөрөнгийг шүүгдэгчийг ял эдэлж дуусах хүртэл хугацаанд хариуцан бүрэн бүтэн байлгаж, хамгаалж, хариуцаж байх үүргийг эх Л.Ба, дүү Б.А нарт, энэхүү ажиллагааг хийж гүйцэтгэн дээр дурдсан эд хөрөнгийг нэг бүрчлэн тоолж, бүртгэн эх Л.Ба, дүү Б.А нарт хүлээлгэн өгч хариуцуулах ажиллагаа хийхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн “НИК” шатахуун түгээгүүрийн станцын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД болон цогцосны үзлэгийг дуу-дүрсний аргаар бэхжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СД, мөрдөн шалгах туршилт хийсэн ажиллагааг дуу-дүрсний аргаар бэхжүүлсэн 1 ширхэг СД зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Э цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж байна.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Б-ын Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Э-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан хорих ялыг эдэлж дууссанаас хойш тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын эдлэх хугацааг тоолохыг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

5. Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ы бага насны хүүхэд болох 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн охин Б овгийн Э-ы Энхжинг асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Засаг даргад даалгасугай.

6. Шүүгдэгч Б.Э хохирогч Б.С-ийн хохирол төлбөрт 1,817,950 /нэг сая найман зуун арван долоон мянга есөн зуун тавь/ төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-од 28,615,833 /хорин найман сая зургаан зуун арван таван мянга найман зуун гучин гурав/ төгрөг тус тус төлсөн болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ын иргэний нэхэмжлэлээс 3,301,000 /гурван сая гурван зуун нэг мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 24,200,000 /хорин дөрвөн сая хоёр зуун мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, уг нэхэмжлэлтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх, дахин гаргах эрхтэй болохыг дурдсугай.

8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.С нь хадаас авахуулахтай холбоотой зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсаргаж ирүүлсэн “НИК” шатахуун түгээгүүрийн станцын хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг СД болон цогцосны үзлэгийг дуу-дүрсний аргаар бэхжүүлсэн бичлэг бүхий 1 ширхэг СД, мөрдөн шалгах туршилт хийсэн ажиллагааг дуу-дүрсний аргаар бэхжүүлсэн 1 ширхэг СД зэргийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай.  

10. Шүүгдэгч Б.Э-ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч шийдвэрлэсэнтэй холбогдуулан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц КК86012019 регистрийн дугаартай, 2012 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр олгосон №662757 дугаартай А, B, C, D ангиллын жолоочийн үнэмлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлсүгэй.

11. Шүүгдэгч Б.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, болохыг тус тус дурдсугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ы өмчлөлийн орон байр болох 5 ханатай гэр, түүний доторх тавилга, эд хөрөнгийг шүүгдэгчийг ял эдэлж дуусах хүртэл хугацаанд хариуцан бүрэн бүтэн байлгаж, хамгаалах үүргийг түүний эх Л.Ба, дүү Б.А нарт, энэхүү ажиллагааг хийж гүйцэтгэн дээр дурдсан эд хөрөнгийг нэг бүрчлэн тоолж, бүртгэн эх Л.Ба, дүү Б.А нарт хүлээлгэн өгч хариуцуулах ажиллагаа хийхийг Өмнөговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

15. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

                                                ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         Б.ВОЛОДЯ