Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 155/ШШ2018/00687

 

  

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шїїхийн шїїх хуралдааныг шїїгч Б.Мөнхтуяа даргалж тус шїїхийн шїїх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хєвсгєл аймгийн ****************** оршин суух, А овогт П-ийн  А   /***************** /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ******************* оршин суух Х овогт Сгийн Д - /-т холбогдох

Эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хянан хэлэлцэв.

Шїїх хуралдаанд: Шїїх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч П.А  , хариуцагч С.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч П.А   шїїхэд гаргасан нэхэмжлэлдээ: болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие П.А   нь С.Дтай 2008 онд анх танилцаж үеэрхэж байгаад 2006 оны 02сарын 25-ны өдөр хүү Цийг төрүүлсэн. Бид албан ёсны гэрлэлтэй батлуулаагүй амьдарч байсан. Миний бие 2016 оны 10 сард Солонгос улс руу явж ажил хийж байгаад 2017 оны 02 сарын 08 нд Монголдоо ирсэн. Нөхөр болон эгч, дүүс нь намайг гэрээс минь хөөсөн. Тэр ирсэн өдрөө би гэртээ хонож чадаагүй. Ингээд хамт амьдрах боломжгүй болж аавындаа хүүтэйгээ цуг амьдарч байгаа. С.Дг миний хүү Цийн төрсөн эцгээр тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ

Нэхэмжлэгч П.А   шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би С.Дгийн тайлбартаа танилцсан. Нэхэмжлэл дээрээ хүүгийнхээ төрсөн он сар өдрийг буруу бичсэн байна лээ. Тэрнийг хараад Д тэгж бичсэн байх. Ер нь бол би их гомдож байна. Учир нь Д одоог болтол хүүгээ өөрөөрөө овоглоогүй мөн гэрлэлтээ батлуулаагүй. Хүүхэддээ хувцас хунар авч өгдөггүй. Сая намайг байхгүй үед манай аав ээж л хүүхдүүдийг минь болгож байсан байна.2010 оны 02 сарын 25-ны өдөр төрсөн хүү Цийн төрсөн эцэг нь Д мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

 

Хариуцагч С.Д шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие С.Д нь П.А  ын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч танилцлаа. Нэхэмжлэгч хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахаар шүүхэд хандсан боловч миний хувьд П.А  тай 2008 онд анх танилцан түүнээс хойш гэр бүлийн харилцаатай болж хүү А.Ц 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн нь үнэн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Нэхэмжпэлд дурдсанчлан 2006 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 12 настай хүүхдийн эцэг би байх боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Нэхэмжлэгч П.А   шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Би нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна .... гэв.

 

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.А   нь хариуцагч С.Дд холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгон, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч П.А, хариуцагч С.Д нар нь гэрлэлтээ батлуулаагүй боловч тэд эр эмийн харьцаатай хамтран амьдарч байсан болох нь, мөн энэ хугацаанд нэхэмжлэгч П.А   нь хүү А.Цийг төрүүлсэн болох нь зохигчдын шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбар,

2010 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн А овогт А  ын Ц /РЮ10222571/-ын №0367970-315 бүртгэлийн дугаартай төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,

Хүний эмч Жүгдэрийн Сүнжидмаагийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн овог-А  , нэр-Ц, нас, хүйс-7/эр, онош- sonus, эрүүл бойжиж байгаа нь үнэн болохыг тодорхойлов гэх тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

Иймд 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн А овогт А  ын Ц /РЮ10222571/-ын эцэг Х овогт Сгийн Д /**************/ мөн болохыг тогтоолгох, эцэг С.Дгаас хуульд заасан хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэхийг хүссэн П.А  ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч П.А   нь эцэг тогтоолгох шаардлага эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд хамаарах тул төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, С.Дгаас хүүхэддээ тэтгэлэг гаргуулах хүсэлтийг гарган, нийт 101.044 /нэг зуун нэг мянга дөчин дөрөв / төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн байх бөгөөд үүнээс эцэг тогтоолгоход төлөх 70.200 төгрөг, мөн хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлд төлөх 30.844 төгрөгийг нийт 101.044 / нэг зуун нэг мянга дөчин дөрөв / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дгаас 101.044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.А  д олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

       1.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн А овогт А  ын Ц /РЮ10222571/-ын эцэг Х овогт Сгийн Д ************** / мөн болохыг тогтоосугай.

        2.    Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.140.1.2-д зааснаар 2010 оны 02 дугаар сарын 25-ны өдөр төрсөн А овогт А  ын Ц /РЮ10222571/-д 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч С.Дгаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 101.044 / нэг зуун нэг мянга дөчин дөрөв / төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Дгаас 101.044 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.А  д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыгИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.МӨНХТУЯА