Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/179

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Түвшинжаргал, 

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч ****************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********************** холбогдох эрүүгийн 2238000000161 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх 3 дугаар багийн “Зүүн хөөнгө” гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө ****************хэрүүл маргаан үүсгэж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, улмаар хохирогч ****************ын эзэмшлийн приус-20 маркийн 58-79 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, копут, урд их гэрэл зэргийг гэмтээсний улмаас 645,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх 3 дугаар багийн “Зүүн хөөнгө” гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө ****************хэрүүл маргаан үүсгэж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, улмаар хохирогч ****************ын эзэмшлийн приус-20 маркийн 58-79 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, копут, урд их гэрэл зэргийг гэмтээсний улмаас 645,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000161 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ****************ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 13-ны шөнө Чулуун гэдэг айлын гадаа миний машин дотор миний аман тус газарт хэд хэдэн удаа гараараа цохисон... Маргааш нь буюу 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр ямаа авна гэсэн айлаасаа 17 тооны эр ямаа Нямхүү гэдэг хүнд зарсан. Тэгээд 2,720,000 төгрөг болсон. Би 3 сая төгрөг авна, мөнгө чинь хүрэхгүй байна гэсэн. Миний толгойн ар хэсэг рүү алхаар ойролцоогоор 10 орчим цохисон. Би гараараа хамгаалаад гараа гэмтээсэн...Тухайн үед миний унаж явсан миний эзэмшлийн приус-20 маркийн 58-79 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил хагалсан. Копуд хонхойлгосон урд нэг гэрэл хагалсан, корлан хонхойлгосон, хойд хаалга хонхойлгосон. Эдгээр эвдрэлийг **************** алхаар цохисон...2022 оны 3-р сарын 28-ны өдөр надад 1 сая төгрөг өгсөн...Би гомдолтой байна. Эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 16-25-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****************, ****************хоёр манай гэрт маргалдаад бие биеийгээ цохиод байсан. ****************н хамрын цус гоожсон харагдсан. ****************ийн гараас цус гоожсон байсан. Шөнө ****************нь гаргаж өөрийнх нь машинд унтуулаад ****************ийг гэртээ унтуулсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 28-30-р хуудас),

Гэрч ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****************гэдэг хүн ****************д чи надад 3 сая төгрөг өгөх ёстой. Энэ мөнгө чинь хүрэхгүй байна гээд ярилцаад манай гэр рүү орж байсан. Би гадаа зарсан ямааг нь гаргаж өгчхөөд гэртээ орж ирэхэд **************** хамт явсан ****************гэдэг хүнтэйгээ зодолдож байсан. Намайг ороход ****************нь манай гэрийн баруун талд унасан. Дээр нь **************** нь дараад авсан байхаар нь би салгаад ****************ийг нь аваад гарсан. ****************араас нь гарч ирээд 300 мянган төгрөг өгөх авах тухай хэрэлдээд байсан. Би тухайн хэрүүлийг нь сайн ойлгоогүй, 3 сая төгрөг өгөх байхад 2 сая 700 мянган төгрөг өглөө гээд байх шиг байсан. Тухайн үед ****************ийг гэрээс авч гарч ирэхэд ****************гэдэг хүний мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан ба урд их гэрэл хагалсан, хаалга руу нь өшиглөөд байсан. ****************гэх залуу машинаа жолоодоод явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-35-р хуудас),

Гэрч  ****************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 03 сарын 13-ны өдөр над руу манай жижүүрийн 7038102 дугаарын утаснаас залгаад Шинэ-Идэр сумын Баянзүрх 3-р багийн нутаг зүүн хөөнгө гэх газар иргэн **************** гэдэг хүн бусдад зодуулсан гэсэн дуудлага ирсэн...19:00 цагийн үед Шинэ-Идэр сумын цагдаагийн хэсэг дээр ирсэн. ****************ын толгойн ар хэсгээс цус гарч үстэйгээ хатсан байсан. Баруун гарын ар хэсэг нь хавдсан зарим газраа язарсан харагдсан. Уруул нүүрэн тус газар нь жаахан шалбарсан байсан. Надад хэлэхдээ ****************гэдэг хүнд зодуулсан. Намайг алхаар цохисон гэж ярьж байсан. Би тухайн үед эмнэлэгт үзүүл гэсэн гайгүй байх би мөрөн орлоо гээд эмнэлэгт үзүүлээгүй явсан. Мөнгөлөг саарал өнгийн приус-20 маркийн тээврийн хэрэгсэл байсан ба урд шил цуурсан, копуд гурван хэсэг газар цоорсон, урд их гэрэл хагарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 38-39-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 198 дугаар дүгнэлт:

  1.  ****************ын биед дагзны хуйх, доод уруулд шарх, зулайн хуйх, хоёр гарын сарвуунд зулгаралт, хамрын нуруу, зүүн хацарт цайвар өнгийн сорви бүхий гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.    
  3.  ****************ын биед үүссэн шарх нь тусдаа бусдад зулгаралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.     
  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээнээс хамаарна гэх дүгнэлт (хх-ийн 47-р хуудас),

Хохирогч ****************ын компьютер томографийн шинжилгээний дүгнэлт, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас (хх-ийн 48-50-р хуудас),

Ашид Билгүүн ХХК-ний хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъянгийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-922/3486 дугаартай “...дээр дурдсан зүйлсийн нийт бодит үнэ цэнийг 645,000 төгрөг байх боломжтойг тодорхойллоо” гэх хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 56-58-р хуудас),

Хохирогч ****************т мөнгө шилжүүлсэн тухай Мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 71-72-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, захиргааны зөрчлийн тоо бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 70, 73-84, 87, 89-149-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Эрүүгийн 2238000000161  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ****************нь Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын Баянзүрх 3 дугаар багийн “Зүүн хөөнгө” гэх газарт 2022 оны 03 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө ****************хэрүүл маргаан үүсгэж, түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, улмаар хохирогч ****************ын эзэмшлийн приус-20 маркийн 58-79 УБО улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шил, копут, урд их гэрэл зэргийг гэмтээсний улмаас 645,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ****************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ****************ын (хх-ийн 16-25-р хуудас), гэрч ****************(хх-ийн 28-30-р хуудас), гэрч **************** (хх-ийн 33-35-р хуудас), гэрч ****************(хх-ийн 38-39-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 198 дугаар дүгнэлт (хх-ийн 47-р хуудас),

Хохирогч ****************ын компьютер томографийн шинжилгээний дүгнэлт, эмнэлгээс өвчтөн илгээх хуудас (хх-ийн 48-50-р хуудас),

Ашид Билгүүн ХХК-ний хөрөнгийн мэргэшсэн үнэлгээчин Ч.Жамъянгийн 2022 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн ТХҮ-922/3486 дугаартай хөрөнгө үнэлгээний тайлан (хх-ийн 56-58-р хуудас),

       Хохирогч ****************т мөнгө шилжүүлсэн тухай Мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 71-72-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэмт хэргийг шүүгдэгч  ****************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээж хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч **************** нь хохирогч ****************ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эд хөрөнгөд нь 645,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч ****************т 700,000 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь мөнгө шилжүүлсэн тухай Мөнгөн шилжүүлгийн баримт, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 71-72-р хуудас)-аар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч **************** нь эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байх боловч хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлэн эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар шүүгдэгч М.****************ээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ****************нь Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч ****************нь урьд 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 2014 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар, 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж байсан  болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 87, 89-149-р хуудас)-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000161 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгаж, гэмтээсэн гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Шүүгдэгч  ****************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

     3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-т заасныг баримтлан шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга)  төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч     ****************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      5. Эрүүгийн 2238000000161 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,

битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч **************** нь эмчилгээнд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч М.****************ээс нэхэмжлэх эрхтэй  болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч **************** урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                        

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР