Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/175

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр, 

Улсын яллагч Н.Энхтулга,

Хохирогч, шүүгдэгч ***********************өмгөөлөгч Д.Уртбаяр,

Хохирогч, шүүгдэгч ***********************өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Хохирогч, шүүгдэгч ***********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********************** нарт холбогдох эрүүгийн 2238000000003 дугаартай хэргийг 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***********************нар нь 2021 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэмөрөн хорооллын 4-38 тоотод үл ойлголцлын улмаас харилцан зодолдож хохирогч ***********************нүүр хэсэгт нь гараараа цохиж, газар унагааж өшиглөж зүүн хацар, эрүү, баруун эгэм, баруун бугалга, зүүн гуя, зүүн хөлийн эрхий хуруунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч ***********************цээж, хүзүү хэсэг рүү түлхэж, зүүн гарын бугуйг маажиж зүүн бугалга, сарвуу, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ***********************нар нь 2021 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэмөрөн хорооллын 4-38 тоотод үл ойлголцлын улмаас харилцан зодолдож хохирогч ***********************нүүр хэсэгт нь гараараа цохиж, газар унагааж өшиглөж зүүн хацар, эрүү, баруун эгэм, баруун бугалга, зүүн гуя, зүүн хөлийн эрхий хуруунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хохирогч ***********************цээж, хүзүү хэсэг рүү түлхэж, зүүн гарын бугуйг маажиж зүүн бугалга, сарвуу, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000003 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч, хохирогч ***********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Тунгалаг миний хоолойг шахаж түлхсэн. Бас миний гарыг шалбалсан...Тунгалагийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч, хохирогч ***********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...*********************** эгч манайд орж ирээд шууд миний толгой руу 2-3 удаа гараа атгаж байгаад цохисон. Бас миний зүүн, баруун хацар руу ээлжлээд 4-5 удаа алгадаад миний цамцнаас боомилж аваад намайг шалан дээр савж унагааснаа миний зүүн гуяны дотор тал болон сав хэсэг рүү 3-4 удаа дэвссэн...Би ***********************гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ***********************Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газарт бичгээр гаргасан өргөдөл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 10-18-р хуудас),

Гэрч ***********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Г.*********************** эгчийн гэрт 2021 оны 11 сарын 27-ны орой Энхбат, Эрдэнэчимэг бид нар хоол идээд байж байтал Г.*********************** эгч ***********************гар утсаар яриад маргалдаад байсан. Тэгээд Г.*********************** эгч гэрээсээ ганцаараа гараад явчихсан. Бид нар бодохдоо Г.*********************** эгчийг ***********************гэрт очиж маргалдах гээд явчих шиг боллоо гэж бодоод би араас нь яваад ***********************гэрт очиход Г.*********************** эгч, ***********************хоёр хэрэлдэж маргалдаад дундуур нь ***********************хүүхэд орчихсон болиулах гээд байж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 35-р хуудас),

Насанд хүрээгүй гэрч ***********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би ээжтэйгээ хоёулхнаа гэртээ 2021 оны 11 сарын 27-ны орой байж байтал шөнийн 02 цагийн үед манай авга эгч Г.*********************** ганцаараа манай гэрт шууд орж ирээд ээжийн толгой руу гараа атгаж байгаад цохиод, хацар руу нь алгадсан. Тэгснээ *********************** эгч ээжийн цамцны захаас базаад унагаасан, унагачхаад ээжийн дээрээс нь дэвссэн. Тэгээд *********************** эгч ээжийг “чамайг байрнаас чинь хөөгөөд гаргачихъя л даа” гэж хэлснээ ээжийг шалаар чирч байгаад болингуутаа манай гал тогоо руу очиж хутга аваад ээжийг алчихъя л даа гээд хутгаар далайхаар нь би дундуур нь ороод Г.*********************** эгчийг тэврээд гэрээсээ гаргасан. Гаргаад зогсож байсан чинь миний толгой руу гараараа цохисон. *********************** эгч буцаж манай гэр лүү гүйж ороод ээжийг дахиад зодсон. Тэгтэл гаднаас Мөнхбаатар ах манай гэрт орж ирээд *********************** эгчийг салгаж аваад гараад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 38, 130-р хуудас),

Гэрч ***********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 сарын 27-28-ны шилжих шөнө 01 цагийн үед манай доод талын айл орилоод байсан. Бас коридорт хүмүүс орилоод байсан. Тухайн үед манай доод талын эмэгтэй нэг хөгшин эмэгтэй хүнтэй хэрэлдэж байсан...Бас хажууд нь нэг залуу байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 40-р хуудас),

Шинжээч эмч Г.Алтайн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед намайг үзлэг хийх үед Тунгалагийн гар хөл, хэвийн ажиллагаатай булчингийн үйл ажиллагаа сайн байсан. Тиймээс өөрийгөө хамгаалах болон бусдыг цохих чадвартай...” гэх мэдүүлэг (хх-ийн 136-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 551 дугаартай:

 1. ***********************биед зүүн хацар, эрүү, баруун эгэм, баруун бугалга, зүүн гуя, зүүн хөлийн эрхий хуруунд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтэл байна.

4. ***********************биед үүссэн цус хуралт гэмтэл нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 43-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 557 дугаартай:

      1. ***********************биед зүүн бугалга, сарвуу, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

      2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.

     3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.

      4. ***********************биед үүссэн гэмтэл нь шинэ гэмтэл ба цус хуралт нь нийт хэмжээгээрээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 49-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаартай “...Нэмэлт шинжилгээгээр 2021.12.02-ны өдрийн №551 дугаартай дүгнэлт өөрчлөгдөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 64-р хуудас),

Шүүгдэгч ***********************хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 83-85, 89-р хуудас),

Шүүгдэгч ***********************хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа хаягийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлт дуусгавар болсон бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 86-88, 90-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000003 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.*********************** нь 2021 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэмөрөн хорооллын 4-38 тоотод үл ойлголцлын улмаас хохирогч ***********************нүүр хэсэгт нь гараараа цохиж, газар унагааж өшиглөж зүүн хацар, эрүү, баруун эгэм, баруун бугалга, зүүн гуя, зүүн хөлийн эрхий хуруунд цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

Шүүгдэгч ***********************нь 2021 оны 11 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах Шинэмөрөн хорооллын 4-38 тоотод үл ойлголцлын улмаас хохирогч ***********************цээж, хүзүү хэсэг рүү түлхэж, зүүн гарын бугуйг маажиж зүүн бугалга, сарвуу, баруун бугалга, баруун шуу, баруун гуянд цус хуралт, зүүн бугуйнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***********************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ***********************нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,

Гэрч ***********************(хх-ийн 35-р хуудас), насанд хүрээгүй гэрч ***********************(хх-ийн 38, 130-р хуудас), гэрч ***********************(хх-ийн 40-р хуудас), шинжээч эмч Г.Алтайн (хх-ийн 136-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 551 дугаартай дүгнэлт (хх-ийн 43-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 557 дугаартай дүгнэлт (хх-ийн 49-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 35 дугаартай дүгнэлт (хх-ийн 64-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч ***********************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ***********************нар харилцан бие биедээ гэмтэл учруулж ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ***********************нар нь харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирол төлбөр нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ***********************нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***********************нар нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 89-90-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ***********************нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч ***********************нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан ***********************нарт  торгох ял оногдуулж, уг торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна.

 Эрүүгийн  2238000000003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч *********************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тус тус тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********************** нарыг тус бүр 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

       3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***********************нарт тус бүр оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгийн торгох ялаас тус тус чөлөөлсүгэй.

       4. Эрүүгийн 2238000000003 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********************нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР