Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/732

 

 

 

 

 

 

 

 

      2022          06          07                                    2022/ШЦТ/732

 

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Сэржмядаг даргалж, тус шүүхийн “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

нарийн бичгийн дарга: Г.Хулан,

улсын яллагч: Э.Чанцалням,

шүүгдэгч *******гийн өмгөөлөгч: А.О,

шүүгдэгч*******ын өмгөөлөгч: Л.А,

шүүгдэгч: *******,******* нарыг оролцуулан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн*******, ******* нарт холбогдох эрүүгийн 22080000000000 тоот хэргийг 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв.

                                              

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1986 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, автомашины механикч, гагнуурчин, цахилгаанчин мэргэжилтэй, “Э” ХХК-д сангийн гагнуурчны туслах ажилтай, ам бүл-7, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүн Баян-Уулын 00-00 тоотод оршин суух, урьд 7 удаагийн ял шийтгэлтэй, /РД:**0000000/ Чөдрөн овогт Э-гийн Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт,

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 1984 оны 7 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа гагнуурчин хийдэг, ам бүл-6, эхнэр, 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүнбаян-Уулын 00-00 тоотод оршин суух, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй,  /РД:**00000000/ Боржигон овогт Гын Ш нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт.

                                                                                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүнбаян-Уулын 00-00 тоотод Б.Агийн эд хөрөнгийг авах зорилгоор хүч хэрэглэн довтолж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, Самсунг S6 маркийн гар утас, 3.2 грамм жинтэй монетен ээмэг, 100000 төгрөгийг дээрэмдэн авч бусдад нийт 840000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүнбаян Уулын 00-00 тоот иргэн М.Бгийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч монетон хос ээмэг 1 ширхэг, монетон бөгж 1 ширхэг, бэлнээр 590000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 1350000 төгрөгийн хохирол учруулсан,

2022 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 00 дугаар хороо Зүүнбаян-Уулын 00-00 тоот Ц.Лгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхыг хагалан хууль бусаар нэвтэрч, хонины гулууз мах хулгайлан авч, бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр авсны улмаас бусдад 250000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч*******, ******* нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 15-61 тоот Ц.Лгийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай өвлийн сууцны цонхоор хууль бусаар нэвтэрч, хар цүнхтэй шаргал өнгийн дугуй хийлэгч, гар чийдэнтэй хуванцар эмийн сан, гялгар ууттай үхрийн ястай түүхий мах, жи мобайлын антентай товчлууртай хар өнгийн гар утас, бор өнгийн модон хайрцагтай вино задлагч, монел маркийн саарал өнгийн шарах шүүгээ, асег маркийн хар өнгийн дэлгэц, самсунг маркийн саарал өнгийн процессор, гарын хамт, бор өнгийн арьсан бүс, Монел маркийн 37 инчийн хар өнгийн LCD зурагт, бор цоохор өнгийн орны бүтээлэг, марк тодорхойгүй хүрэн өнгийн цахилгаан өнгөлөгч багаж, selpak нойлын цаас 4 ширхэг ягаан ууттай цаас, омо нэртэй угаалгын нунтаг, 2 ширхэг барааны саван, хар өнгийн бие угаагч, ноосон хөнжил, 2 цүнхтэй хуучин өмсөж байсан хувцас, хар өнгийн түрийтэй гутал зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хулгайлан авч бусдад нийт 174300 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-3-5/,

- Хохирогч Б.Агийн “2022 оны 2 дугаар сарын 25-ны өдөр миний бие Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Зүүнбаян-Уулын 00-00 тоот гэртэй байж байтал 14 цагийн орчимд манай гэр рүү үл таних хүн хаалга цохин орж ирээд Батмөнх гэдэг айл мөн үү хэмээн асуухад, би үгүй гэсэн юм. Харин тэр хүн аяга ус өгөөч гэхээр нь би өгсөн. Тэгээд байж байтал миний зүүн нүд рүү цохиод тэгээд энгэрээс минь боогоод авсан юм. Тэгэхэд нь би сандраад туслаарай гээд орилоход намайг дуугай бай гээд боогоод нэлээн удаан дарсан. Би ноцолдож байгаад мултраад зугтах гэж оролдоод үүдний амбаар руугаа зугтаад гарахад дахин бариад авсан. Тэгэхэд нь би мөнгө өгье намайг зүгээр орхичих гээд гуйгаад цүнхнээсээ 100000 төгрөг байсан тэрийгээ өгсөн юм. Тэгэхэд намайг дахин дарж аваад чихнээс ээмэг татаад сугалаад авснаа босоод цэнэглэж байсан миний гар утсыг аваад гараад зугтсан. Цэнхэр жинсэн өмдтэй, хар хөх куртиктэй, хүзүүгээрээ алчуур ороочихсон байсан. Миний гар утас Самсунг маркийн S6 гэх гар утас, 2020 онд 400000 мянган төгрөгөөр худалдан авч байсан. Харин миний монетон ээмэг эрвээхэй хэлбэртэй 3.2 грамм, 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Мөнгөн завьяа гэх газраас 560000 төгрөгөөр худалдан авсан юм. Тухайн хэрэг гарсан өдөр надад хутга мэсний төрлийн зүйл хэрэглээгүй. Би өмнөх мэдүүлэгтээ сандарсан байсан болохоор хутга хэрэглэсэн гээд өгчихсөн юм” гэх мэдүүлэг /1-р хх-13-14, 17/,

- Мастер үнэлгээ ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 22/018 дугаартай “...нийт дүн 740000 төгрөг” гэх хөрөнгийн үнийн тодорхойлолт /1-р хх 26-27/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022.03.02-ны өдрийн 3590 дугаартай “Б.Агийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний алимны салстын улайлт, баруун чихний омогт шарх, хүзүү, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд унахад үүсэхгүй...” гэх дүгнэлт /1-р хх-31-32/,

- 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тухай “...Танигч хохирогч иргэн Бадамцоодол овогтой А нь 3 дугаартай Энхтайван овогтой Ц /РД:**0000000/-ыг 30-35 орчим насны, 170-180 см орчим өндөртэй, бор өнгийн царайтай, жижиг нүдтэй, том эрүүтэй, өтгөн хөмсөгтэй, дунд зэргийн махлаг гэдгээр нь таньж байна. Би тухайн хүнийг урд өмнө харж байсан болохоор сайн таньж байна” гэх тэмдэглэл /1-р хх-58-60/,

- Яллагдагч*******ын “...согтуу гэр рүүгээ явж байтал замд онгорхой хашааны хаалга байхаар нь би явж ороод байшингийн хаалгыг татсан онгорхой байхаар нь дотогш яваад орсон чинь нэг эгч зогсож байсан. Тэгэхээр нь би тэр үл таних эгчээс “энэ Баатарын гэр мөн үү гэсэн чинь биш” гэж хэлсэн. Тэр эгчийн чихэнд ээмэг байхаар нь би тэр эгчийн ээмгийг авах зорилгоор барьж аваад эгчийг заамдаад зуураад авсан чинь тэр эгч “эгчийгээ зүгээр орхичих эгчээсээ мөнгө ав” гэхээр нь би тавьсан чинь тэр эгч цүнхнээсээ надад 80000 төгрөг гаргаж ирээд өгөхөөр нь би тэр мөнгийг халаасандаа хийгээд дахиж эгчийн ээмгийг авах гэж эгч рүү дайраад эгчийг заамдаж аваад сандал дээр дарж байгаад хэвтүүлээд би тэр эгчийн зүүн ээмгийг хүчээр татаж авсан чинь эгч өөрөө баруун талынхаа ээмгийг тайлж өгсөн . Би тэр үед согтуу байсан болохоор гар утас авсан талаар санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-78-80/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-97-103/,

- Хохирогч М.Бгийн “2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд би өөрийн Сонгинохайрхан дүүргийн 10-р хороо Зүүн Баян-Уулын 00-00 тоот гэрээсээ гараад 20 минут орчим болсон буцаж ирэхэд хашааны хаалга онгорхой байсан учир хашаа руугаа ороод хартал манай байшингийн цонх хагархай хүүгийн нэрээр дуудаад байж байхад гэр дотор юүдэнтэй цагаан малгайтай залуу гэр дотор явж байсан. Тэгээд нөхрөө дуудаад иртэл цагдаа ирсэн юм. Тэгээд гэртээ ортол гэр орон бусниулсан байсан юм. Би тухайн үед бэлэн 590000 төгрөг хулгайд алдсан мөн монетен ээмэг /хос/, бөгж 1 ширхэгийг алдсан. Тухайн 590000 төгрөг нь миний ажлын хөлс цалин байгаа юм. Харин алдсан монетен ээмгийг би 2016 онд Эрдэнэт хотоос 480000 төгрөгөөр авч байсан, бөгж 1 ширхэгийг 2019 онд хүнээс захиалгаар 280000 төгрөгөөр би өөрөө худалдан аваад ашиглаж байсан. Тэр талаар манай охин Гүнцагаан мэдэж байгаа. Би тухайн үед алдсан 590000 төгрөгөө авсан байгаа. Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-112-113, 116/,

- Гэрч Б.Гны “2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 19 цагийн орчимд намайг ажлаа тараад гэртэй ирсэн чинь манай байшингийн цонх хагарсан байхаар нь би гэртэй яваад ортол манай ээж М.Б манай гэрт хулгай орсон байна гэж хэлээд чамд алдсан эд зүйл байна уу, үз гэхээр нь би тухайн үед ээжийн ээмэг, бөгж хайрцагт хийсэн байсан тул хайрцгаасаа ээжийн ээмэг, бөгжийг үзсэн чинь алга болсон байхаар нь таны ээмэг, бөгж алга болсон байна гэж хэлсэн. Бас ээжийн хурааж байсан 590000 төгрөг алга болсон байсан. 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр би тэр ээмэг бөгжийг зүүгээд ээмэг, бөгж хийдэг жижиг хайрцагт хийсэн юм” гэх мэдүүлэг /1-р хх-121/,

- Мастер үнэлгээ ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 22/017 дугаартай “...нийт дүн 760000 төгрөг...” гэх хөрөнгийн үнийн тодорхойлолт / 1-р хх-128-129/,

- Шүүх-эмнэлгийн шинжээчийн 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 04/226 дугаартай “2022 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 00-00 тоотод хулгай орж эд зүйл алдагдсан гэх хэргийн газрын үзлэгээр шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мийн илрүүлж, бэхжүүлсэн №1,3,4,5,6,7,8,9 гэж дугаарласан 8 ширхэг гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Харин №2, 10 гэж дугаарласан 2 ширхэг гарын мөрүүд нь шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн №6, 7 “нөүтбүүк гадаргуугаас” гэж дугаарласан гарын мөрүүд нь Энхтайвангийн Цын баруун гарын эрхий, зүүн гарын дунд хурууны хээтэй тус тус тохирч байна” гэх дүгнэлт /1-р хх-133-155/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-182-186/,

- 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн “...Хулгайд алдагдсан эд байсан гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Зүүнбаян-Уулын 15-41 тоотод, ертөнцийн зүгээр хойд зүг рүү харсан төмөр хаалттай модон хашаа байна. Уг хашааны хаалгаар зөөврийн гэрэлтүүлэгч тусгаад ороход хашааны баруун урд хэсэгт монгол гэр байна. Гэрийн ойр орчныг шалгахад гэрийн алдагдсан гэх хонины гулууз махыг гялгар уутаар ороосон байдалтай байсныг гэрэл зургаар бэхжүүлэн хохирогч Ц.Лд хүлээлгэн өгөв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэн гэр дотор ороход гэрийн гол хэсэгт бөөгнүүлэн байрлуулсан хар цүнхтэй шаргал өнгийн дугуй хийлэгч, гар чийдэнтэй эмийн сан, гялгар ууттай үхрийн ястай мах, жи мобайлын антентай товчлууртай хар өнгийн утас, бор өнгийн модон хайрцагтай вино задлагч, саарал өнгийн хуванцар пейч /шарах шүүгээ/, асег маркийн хар өнгийн дэлгэц, самсунг маркийн саарал өнгийн процессор, гарын хамт, бор өнгийн арьсан бүс, монел маркийн 37 инчийн хар өнгийн LCD зурагт, бор цоохор өнгийн бүтээлэг зэргийг хохирогч Ц.Л миний хулгайд алдсан эд зүйл мөн байна гэж заасан тул гэрэл зургаар бэхжүүлэн хохирогчид хүлээлгэн өгөв. Сэжигтэн Шгийн өмссөн байсан арзгар ултай хар өнгийн гутлыг хохирогч мөн миний хулгайд алдсан гутал байна гэсэн тул хохирогчид хүлээлгэн өгөв. Үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд гэрийн баруун урд хэсэгт байх модон шүүгээнээс хүрэн өнгийн цахилгаан өнгөлөгч машин, selрак нойлын цаас 4 ширхэг, ягаан цаастай омо вок /угаалгын нунтаг/, 2 ширхэг барааны саван, шар өнгийн бие угаагч зэргийг хохирогч миний эд зүйл гэж заасан тул гэрэл зургаар бэхжүүлэн Ц.Лд хүлээлгэн өгөв” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, түүнийг бэхжүүлсэн гэрэл зургийн үзүүлэлт/ 1-р хх-187-192/,

- Хохирогч Ц.Лгийн “...манай хажуу талын хөрш айлын залуу танай хашааны хаалга онгорхой байна хүн амьтан ирсэн юм уу гэхээр нь явж очоод байшингаа үзтэл манай байшингийн хашааны хаалга онгорхой, байшингийн цонх хагарсан байхаар нь би байшинд хулгай орсон байна гэж бодоод цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нарын хамт байшин руугаа ороход байшин дотор байсан эд зүйлүүдийг ухаж, эмх замбараагүй байдалтай болгосон байсан. Цагдаа намайг дуудаад манай гудамжны доод үзүүрт байдаг монгол гэрт авчирсан. Тэр гэрийн гадаа манай байшинд байсан хонины гулууз мах байсан. Тэр монгол гэрт манайхаас алдагдсан эд зүйлүүд байсан. Миний байшингаас алдагдсан эд зүйлүүдийг бүгдийг нь аваад надад бүтэн хүлээлгэж өгсөн. Тэр үед манай байшингаас хонины гулууз мах, хар цүнхтэй шаргал өнгийн дугуй хийлэгч, гар чийдэнтэй хуванцар эмийн сан, гялгар ууттай үхрийн ястай түүхий мах, жи мобайлын антентай товчлууртай хар өнгийн гар утас, бор өнгийн модон хайрцагтай вино задлагч, монел маркийн саарал өнгийн шарах шүүгээ, асег маркийн хар өнгийн дэлгэц, самсунг маркийн саарал өнгийн процессор, гарын хамт, бор өнгийн арьсан бүс, Монел маркийн 37 инчийн хар өнгийн LCD зурагт, бор цоохор өнгийн орны бүтээлэг, марк тодорхойгүй хүрэн өнгийн цахилгаан өнгөлөгч багаж, selpak нойлын цаас 4 ширхэг ягаан ууттай цаас, омо нэртэй угаалгын нунтаг, 2 ширхэг барааны саван, хар өнгийн бие угаагч, манай хашааны нойлд тавьсан байсан ноосон хөнжил, 2 цүнхтэй хуучин өмсөж байсан хувцаснууд, хар өнгийн түрийтэй гутал алдагдсан байсан. Монгол гэрт байсан залуу миний хар өнгийн түрийтэй гутлыг өмссөн явж байхаар нь би цагдаад энэ миний гутал байна гэж хэлсэн. Би алдсан эд зүйлүүдээ бүгдийг нь бүрэн бүтэн хүлээж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-200-201, 216-217/,

- Эд зүйл хүлээлгэн өгсөн талаарх тэмдэглэл /1-р хх-213/,

- “Мастер үнэлгээ” ХХК-ийн 22/006 дугаартай “...нийт 1993000 төгрөг ...” гэх хөрөнгийн үнийн тодорхойлолт /1-р хх-230-231/,

- Яллагдагч*******ын “...эзэнгүй бололтой гэрэлгүй хашаа байшин байхаар нь би хашааных нь хаалгыг онгойлгоод дотогшоо байшин руу очиход ямар нэг хүн байхгүй болохоор нь би тэр байшингийн цонхыг хагалаад орсон. Тэгээд би тэр байшин руу ороод явж байтал гал тогооны ширээн дээр хонины гулууз мах байхаар нь би тэр махыг аваад гарсан. ******* тэр айлаа заагаад өгчих гэхээр нь би *******г дагуулаад өмнөх өдөр нь гулууз мах авсан айл руу дагуулж очоод хамт урьд өдөр нь хагалсан цонхоороо дагуулж орсон. Тэгсэн чинь ******* намайг чи энэ зурагтыг авчих гээд ******* харин тэр байшингаас иж бүрэн компьютер, пейч, бас жижиг сажиг зүйлүүдийг аваад, байшинд байсан хар өнгийн түрийтэй гутлыг тухайн үедээ сольж өмсөөд тэгээд бид тэр хагархай цонхоороо гараад хулгайлсан эд зүйлүүдээ аваад *******гийн гэрт ирээд байж байтал цагдаа нар орж ирээд намайг аваад эрүүлжүүлэх байранд хонуулсан” гэх мэдүүлэг /2-р хх-90-91/,

- Яллагдагч *******гийн “...Э.Ц хонины гулууз мах аваад ирэхээр нь би “юун гулууз мах юм бэ” гэсэн чинь******* таньдаг эгчийнхээсээ авсан юм гэж хэлсэн.*******ыг дагаж яваад нэг эзэнгүй бололтой айл руу очоод харсан чинь байшингийнх нь цонх хагархай айл байсан. Хагархай цонхоор нь бид хоёр ороод би компьютер, процессор, гар, печь, өөр жижиг сажиг өмсөх гэж авсан цүнхтэй хувцаснууд зэргийг аваад бас тэр эзэнгүй байсан айлд нэг хар өнгийн түрийтэй гутал байхаар нь би өөрийнхөө гутлыг тайлж солиод тэр хар өнгийн гутлыг өмсөөд авсан эд зүйлсээ тэврээд өөрийнхөө гэр буюу Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян-Уулын 15-41 тоот руу*******тай хамт явган явсан. Би тухайн үедээ тэр эзэнгүй бололтой байсан байшинг*******ын эгчийн гэр биш гэдгийг мэдэж байсан” гэх мэдүүлэг /2-р хх-98-99/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх баримтууд, шүүгдэгч*******, ******* нарын хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх баримтуудаар шүүгдэгч******* нь шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авах буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн, тухайн гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, мөн шүүгдэгч******* нь дангаараа 2 удаагийн үйлдлээр, бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр, шүүгдэгч ******* нь шунахайн сэдэлтээр, шууд санаатайгаар бусадтай бүлэглэн 1 удаагийн үйлдлээр бусдын орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдож байх тул Э.Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн *******тэй бүлэглэн нэг удаагийн үйлдлээр, мөн ганцаараа хоёр удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, *******г бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар, *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч*******, ******* нарын хууль бус санаатай үйлдлийн улмаас иргэн Б.Ад 840000 төгрөгийн хохирол, иргэн М.Бд 1350000 төгрөгийн хохирол, иргэн Ц.Лд 1993000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хохирогч нарын мэдүүлэг, хөрөнгийн шинжээчийн үнэлгээ, шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

          Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу  учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасны дагуу шүүгдэгч*******, ******* нь өөрийн хууль бус санаатай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, хохирогч  нар нь өөрийн эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан гэм хорыг хуульд заасан арга хэлбэрээр арилгахыг шүүгдэгч*******, ******* нараас шаардах эрхтэй байна.

Шүүгдэгч*******, ******* нар нь хохирогч Ц.Лгийн гэрээс хулгайлсан эд зүйлийг тоо ёсоор нь буцаан хураалгаж хохирогчид хүлээлгэн өгсөн байх тул Ц.Лд төлөх төлбөргүй болсон байна. Шүүгдэгч******* нь хохирогч М.Бд 590000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Ад учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнээс 1600000 төгрөгийг гаргуулж хохирогч М.Бд 760000 төгрөг, хохирогч Б.Ад 840000 төгрөгийг олгож, хохиролыг нөхөн төлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч******* нь урьд 7 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 420 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заанаар 250000 төгрөг, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсэгт зааснаар 50000 төгрөгөөр торгох ялаар,

2. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 288 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн, 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ял, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял тус тус оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж нийт эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

3.  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 267 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 100000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар,

4.  Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил хорих ялаар,

5.  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заанаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар тус хорих ял дээр Чингэлтэй дүүргийн шүүхийн 2017 оны 07 дугаар 20-ны өдрийн 264 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас үлдсэн 4 сар 18 хоногийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сар 18 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

6.  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 555 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 8 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялд тус шийтгэх тогтоолоор оногдуулсан 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож 40 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 8 сар 47 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

7. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 2020/ШЦТ/501 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял оногдуулж, 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй үлдсэн 2 сар 29 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 2 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоон тус тус шийтгүүлж байсан. 2021 оны 7 дугаар сарын 08-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021/ХМШЗ/108 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хугацааг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-246/, шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-4-34/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч******* нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020/ШЦТ/658 дугаартай шийтгэх тогтоолоор оноугдуулсан нийт 2 жил 2 сар 29 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан ялыг эдлэх хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдсэн байх тул тухайн ялыг хорих ялаар сольж энэхүү тогтоолоор оногдуулсан ялд нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.

 Шүүгдэгч ******* нь урьд 2 удаа шүүхээр ял шийтгүүлж байсан болох нь дараахь баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2001 оны 8 дугаар сарын 08-ны өдрийн 319 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-50/, шийтгэх тогтоолын хуулбарууд /2-р хх-54-58/ зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.

 Шүүгдэгч ******* нь 2001 онд түүнд хорих ял шийтгэсэн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдээгүй байх тул Эрүүгийн хуулийн /1986 оны/ 54 дүгээр зүйлийн “г”-д зааснаар ял шийтгэлгүй болсон байна. Харин 2018 онд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлээгүй байх тул уг ялыг энэхүү тогтоолоор оногдуулах ялаас тусд нь эдлүүлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ш.Ш нь бусдад төлөх төлбөргүй болсон,******* нь зарим хохирлыг нөхөн төлсөн зэрэг нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Шүүгдэгч*******, ******* нар нь хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн, шүүгдэгч******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэг хэсэгт заасан гэмт хэргийг удаа дараа үйлдсэн нь тус тус эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас “шүүгдэгч*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах саналтай байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногийн хорих ялаар сольж, эдлэх ялыг 3 сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулах 3 сар, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулах 4 жил, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулах 4 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан урьд*******т оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 8  жил 21 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 8 жил 11 сар 21 хоногийн хугацаагаар тогтоолгох, шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, *******гийн хувьд 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаа эдэлсэн талаарх баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. НШШГГ-аас гүйцэтгэх хуудас ирээгүй гэж албан бичиг ирүүлсэн. Иймд уг ялыг тус тусад нь эдлүүлэх, шүүгдэгч нарт оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг хорих ялаас хасаж тооцох” саналыг,

шүүгдэгч*******ын өмгөөлөгчөөс “шүүгдэгчийн зүгээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын зарим хэсгийг биетээр болон төлж барагдуулсан. Хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлж байгаа. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хуулийн зорилго буюу нийгэмшүүлэх байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн санал болгосон 4 жилийн хорих ялыг багасгаж, 2 жилийн хорих ял оногдуулах, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хорих ялыг багасгаж хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” дүгнэлтийг,

шүүгдэгч *******гийн өмгөөлөгчөөс “урьд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдсэн болон биелэгдээгүй талаарх баримт хэрэгт байхгүй тул уг ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн хувьд хохирогчийн хохирол төлбөрийг барагдуулсан, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх хэд хэдэн нөхцөл байдал байна. Харин эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж оролцсон болно.

Дээрх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, ******* нь бусдад төлөх төлбөргүй болсон зэргийг харгалзан *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хэмжээний буюу 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг баримтлан*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар*******т оногдуулсан 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 501 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 5 жил 5 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч*******ын 2022.02.27-ны өдрөөс хойш цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.4, 36.8, 36.10, 36.13, 37.1, 37.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Чөдрөн овогт Эгийн Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон буюу дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн *******тэй бүлэглэн нэг удаагийн үйлдлээр, мөн ганцаараа хоёр удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай,

Шүүгдэгч Боржигон овогт Гын Шг бусадтай бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******т 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч*******т 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар*******т 2 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Боржигон овогт Гын Шд 1 /нэг/ жил 6 /зургаан/ сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.4-т заасныг баримтлан*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн биечлэн 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар*******т оногдуулсан 4 жил 9 сарын хугацаагаар хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 501 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн 5 /таван/ жил 5 /таван/ сар 21 /хорин нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг эдлүүлэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******д энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч *******д оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын хугацааг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар*******, ******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар*******ын 2022 оны 2 дугаар сарын 27-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

9. Шүүгдэгч*******, ******* нарын хувийн эд зүйл, бичиг баримт хураалгаж, битүүмжлүүлээгүй, хохирогч Ц.Л нь эд зүйлээ биет байдлаар хүлээн авсан, хохирогч М.Бд 1350000 төгрөгийн хохирол учирснаас 590000 төгрөгийн эд хөрөнгийг биет байдлаар буцаан авсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч*******аас нийт 1600000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөг гаргуулж хохирогч М.Бд 760000 /долоон зуун жаран мянган/ төгрөг, хохирогч Б.Ад 840000 /найман зуун дөчин мянган/ төгрөг тус тус олгосугай.

11. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх хэмжээг хэвээр үргэлжлүүлж, *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

12. Шүүгдэгч *******д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан талаар ар гэр, өмгөөлөгчид нь шийтгэх тогтоол уншиж сонсгосноос хойш 2 цагийн дотор мэдэгдэж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслахад даалгасугай.

13. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                      С.СЭРЖМЯДАГ