Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/33

 

            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Шүүгдэгч *******, *******, *******, *******,

Шүүгдэгч өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч ******* /цахимаар/,

Шүүх хуралдааны нарийн áè÷ãèéí äàðãà О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд,  нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон *******,  Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон *******, *******, Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон ******* нарт холбогдох 2118001930035 тоот хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 19-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 17-ны өдер Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ШШГЕГ-н харьяа 435 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байгаа, ам бүл 5, эцэг, эх, дүу нарын хамт ******* тоотод оршин суудаг байсан, урьд:

Хан-Уул дүүргийн шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 408 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулмйн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих, 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсзгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хөнгөн ялыг хүндэд нь багтааж биечлэн эдлэх ялыг бүгд 5 жилээр тогтоосон.

Нийслэлийн шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 28-ны одрийн 98 дугаартай Таслан сэргийлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 жил хорих, 127 дугаар зүйлийн 2 дугаар хэсэгт зааснаар 1 жил, ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял,

Хан-Уул дүүргийн шүүхийн 1999 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 155 дугаартай Таслан iшийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн,

Баянзүрх дүүргийн шүүхийн 199 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 118
дугаартай Таслан сэргийлэх тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211
дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж,
оногдуулсан ял дээр мөн хуулийн ерөнхий ангийн 38 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
заасныг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 8
cap 7 хоногийн хорих ялаас 1 жил 8 сарын хорих ялыг нэгж нийт 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 01-ны өдрийн 211 дугаартай Таслан сэргийлэх тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулж, өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 1 жил 3 сарын хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 3 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2001 оны 01 дүгээр сарын 09-ны өдрийн 01 дугаартай Таслан сэргийлэх тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жил хорих ял, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 cap хорих ял, мөн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтаан 4 жил хорих ялаар шийтгэж энэ тогтоолоор оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх өмнөх таслан шийдвэрлэх тогтоолоор оногдуулснаас эдлээгүй үлдсэн ялын зарим болох 2 жил 1 сарын 27 хоног хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 6 жил 1 cap 27 хонгийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2005 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 187 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн

  1. дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 10 хоног хорих ял, мөн хуулийн
  2. дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоног хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд багтааж бүгд 5 жил 10 хоног хорих ял шийтгэж, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт заасныг журамлан энэ тогтоолоор оногдуулсан 5 жил 10 хоногийн хорих ял дээр Багануур дүүргийн шүүхийн 2005 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 24 дугаартай Шүүгчийн захирамжаар 1 жил 5 cap 17 хоногийн ялыг зарим болох 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн бүгд 6 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлж биечлэн эдэлж, 2011 оны 02 дугаар сарын 14-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан.

Хан-Уул дүүргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх хэсэгт зааснаар 19 жилийн хорих ялыг хаалтай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нийт 8 удаагийн ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, *******,

 

2.Монгол улсын иргэн 1990 оны 07 дугаар сарын 1-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 435 дугаар хаалттай хорих ангид харуул хамгаалалтын ажилтан ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ******* тоот оршин суудаг,  урьд ял шийтгэлгүй, ,

 

           3.Монгол улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 21-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид төлөөлөгч ажилтай, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт тоотод оршин суудаг,  урьд ял шийтгэлгүй, ,

 

4.Монгол улсын иргэн, 1982 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 40 настай, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргаар ажиллаж байсан, ам бүл 8 эхнэр, 6 хүүхдийн хамт тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ,

 

Шүүгдэгч нарын үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 435 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байх хугацаандаа гар утсаар ярих давуу байдал бий болгох зорилгоор тус хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 09 сарын 29-ний өдөр өөрийн эх дугаартай данснаас өөрийн хаан банкны дугаартай дансаар 100,000 төгрөг, 2020 оны 10 сарын 07-ны өдөр найз дугаартай данснаас өөрийн дугаартай дансаар 500,000 төгрөг, 2020 оны 11 сарын 23-ны өдөр хамт ял эдэлж байсан танил найз эмэгтэй данснаас өөрийн дугаартай дансаар 100,000 төгрөг нийт 700.000 төгрөгийн төгрөгийн хахууль өгсөн,

Мөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байх хугацаандаа гар утсаар ярих давуу байдал бий болгох зорилгоор тус хорих ангийн ахлах төлөөлөгч *******ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан төрсөн эх дугаартай данснаас *******ын хамаарал бүхий дугаартай данс руу 2018 оны 12 сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг нийт 1.200.000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн. Мөн тус нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгч *******ы албаны чигүүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан төрсөн эх дугаартай данснаас түүний эхнэр , дугаартай данс руу 200,000 төгрөг шилжүүлж, хахууль өгсөн,

 

Шүүгдэгч  ******* нь ШШГЕГ-ын харьяа 435 дугаар хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол гар утсаар ярих ашиг сонирхлын үүднээс түүнийг өөрийн хувийн дугаарын гар утсаар яриулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд *******аас 2020 оны 09 сарын 29-ний өдөр түүний эх дугаартай данснаас өөрийн дугаартай дансаар 100,000 төгрөг, 2020 оны 10 сарын 07-ны өдөр *******ын найз дугаартай данснаас өөрийн хаан банкны дугаартай дансаар 500,000 төгрөг, 2020 оны 11 сарын 23-ны өдөр *******тай хамт ял эдэлж байсан танил найз эмэгтэй данснаас өөрийн дугаартай дансаар 100,000 төгрөг нийт 700.000 төгрөгийн хахууль авсан,

 

Шүүгдэгч ******* нь ШШГЕГ-ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид төлөөлөгч буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол гар утсаар ярих ашиг сонирхлын үүднээс түүнийг өөрийн хувийн дугаартай гар утсаар яриулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 2018 оны 12 сарын 22-ны өдөр *******ын эх дугаартай данснаас өөрийн эхнэр дугаартай дансаар 200,000 төгрөгийн хахууль авсан,

 

Шүүгдэгч ******* нь ШШГЕГ-ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ахлах төлөөлөгч буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол гар утсаар ярих ашиг сонирхлын үүднээс түүнийг гар утсаар яриулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд *******аас буюу түүний эх дугаартай данснаас найз Д. төрсөн дүү дугаартай дансаар 2018 оны 12сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг нийт 1.200.000 төгрөгийн хахууль авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                                                                                                                            

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Гэм буруугийн талаар:

1.Шүүгдэгч ******* нь 435 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байх хугацаандаа гар утсаар ярих давуу байдал бий болгох зорилгоор тус хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 2020 оны 09 сарын 29-ний өдөр өөрийн эх дугаартай данснаас өөрийн дугаартай дансаар 100,000 төгрөг, 2020 оны 10 сарын 07-ны өдөр найз дугаартай данснаас өөрийн дугаартай дансаар 500,000 төгрөг, 2020 оны 11 сарын 23-ны өдөр хамт ял эдэлж байсан танил найз эмэгтэй данснаас өөрийн дугаартай дансаар 100,000 төгрөг нийт 700.000 төгрөгийн төгрөгийн хахууль өгсөн,

Мөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байх хугацаандаа гар утсаар ярих давуу байдал бий болгох зорилгоор тус хорих ангийн ахлах төлөөлөгч *******ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан төрсөн эх дугаартай данснаас *******ын хамаарал бүхий дугаартай данс руу 2018 оны 12 сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг нийт 1.200.000 төгрөгийг шилжүүлж, хахууль өгсөн. Мөн тус нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгч *******ы албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан төрсөн эх дугаартай данснаас түүний эхнэр дугаартай данс руу 200,000 төгрөг шилжүүлж, хахууль өгсөн,

 

2.Шүүгдэгч  ******* нь ШШГЕГ-ын харьяа 435 дугаар хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол гар утсаар ярих ашиг сонирхлын үүднээс түүнийг өөрийн хувийн дугаарын гар утсаар яриулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд *******аас 2020 оны 09 сарын 29-ний өдөр түүний эх дугаартай данснаас өөрийн дугаартай дансаар 100,000 төгрөг, 2020 оны 10 сарын 07-ны өдөр *******ын найз дугаартай данснаас өөрийн хаан банкны дугаартай дансаар 500,000 төгрөг, 2020 оны 11 сарын 23-ны өдөр *******тай хамт ял эдэлж байсан танил найз эмэгтэй данснаас өөрийн дугаартай дансаар 100,000 төгрөг нийт 700.000 төгрөгийн хахууль авсан,

 

3.Шүүгдэгч ******* нь ШШГЕГ-ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид төлөөлөгч буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол гар утсаар ярих ашиг сонирхлын үүднээс түүнийг өөрийн хувийн дугаартай гар утсаар яриулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж 2018 оны 12 сарын 22-ны өдөр *******ын эх дугаартай данснаас өөрийн эхнэр хаан банкны дугаартай дансаар 200,000 төгрөгийн хахууль авсан,

4.Шүүгдэгч ******* нь ШШГЕГ-ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ахлах төлөөлөгч буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол гар утсаар ярих ашиг сонирхлын үүднээс түүнийг гар утсаар яриулж гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд *******аас буюу түүний эх дугаартай данснаас найз Д. төрсөн дүү дугаартай дансаар 2018 оны 12сарын 18-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 200,000 төгрөг нийт 1.200.000 төгрөгийн хахууль авсан үйл баримт нь:

 

1.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...тиймээ би санаж байна, 300,000 төгрөгийн орлого орж ирсэн. над руу 300,000 төгрөг таны данс руу орж ирнэ, та буцаагаад явуулчих гээд би данс руу явуулсан байх..." гэх мэдүүлэг. /хх-ийн 78-80-р хуудас/,

2.Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:

 "...Би 435 дугаар хаалттай хорих ангийн ахлах
төлөөлөгчийн албан тушаалд ажилладаг юм. Ахлах төлөөлөгч болон төлөөлөгч нар харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэлийг теле камерын бичлэгийг шалгадаг юм. Би 2020 оны 10-11 сарын үед хоригдол нарын хөдөлгөөнийг хянаж байхад хоригдол өрөөндөө орж гарахдаа яарч сандарсан, юүдэнтэй малгайгаа өмсөж сэжигтэй үйлдэл гаргахаар нь өрөөнөөсөө гарч хэнтэй уулзаж байгааг нь хөөж шалгахад харуул хамгаалалтын ажилтан *******тэй уулзаж байсан. Тэгээд би хоригдолтой хувийн харилцаа тогтоогоод байгаа эсэхийг анзаарч шалгахад ******* нь хоригдол нарын өрөөгөөр орж хяналт тавьж ажиллахдаа *******ын өрөөнд бусад хоригдлын өрөөнөөс хэтэрхий удаан сууж байгаа нь тогтоогдохоор нь би хоригдол хувийн байдлыг судалж гэр бүлийн хүмүүсийн утасны дугаарыг нь олж утасны билл-ийг авч шалгахад ******* *******ыг өөрийн гар утсаараа яриулсан болох нь тогтоогдсон. Тэгээд *******тэй уулзаж болсон явдлын талаар тодруулахад мөнгө төгрөг авсан үйлдэл ярьсан. ******* *******ыг ар гэр найз нөхөдтэй нь утсаар яриулж өөрийн хаан банкны дансаараа 2 удаа 100,000 төгрөг буюу нийт 200,000 төгрөг бусдаас авсан үйлдэл гаргасан байсан. Дээрх төгрөг буюу нийт 200,000 төгрөг бусдаас авсан үйлдэл гаргасан байсан. Дээрх зөрчлийг дэд дарга болон ангийн даргад танилцуулж цол бууруулах сахилгын арга хэмжээ авхуулсан...

... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 251 дүгээр зүйл /Хорих анги, хорих ангийн алба хаагчид хориглох үйл ажиллагаа/-ийн 251.1.2.хоригдолтой хувийн харилцаа тогтоох, зохих зөвшөөрөл, хяналтгүйгээр хоол хүнс, хувцас, илгээмж болон бусад зүйл дамжуулах, хоригдолтой худалдаа, наймаа хийх,

 Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2008 оны 51 дугаар тушаалын хавсралтын 18.1.1-д Ялтантай хувийн харилцаа тогтоох, худалдаа хийх, захидал харилцаа, эд зүйлс дамжуулах, бусад хүнээр дээрх үйлдэл хийлгэх, нууцлалыг задруулах;

Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны А/183 дугаар тушаалын хавсралтаар баталсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн сахилга, ёс зүйн дүрмийн Хоёр /Сахилга, ёс зүйн хэм хэмжээ/ дахь хэсгийн 2.1.2-д албан тушаалаа хувийн сонирхлоор ашиглахгүй байх, 2.1.7-д заасан ялтан, хоригдол , хоригдсон этгээдтэй зүй бус харьцах, хууль бус эргэлт, уулзалт зохион байгуулах, захидал харилцаа, гар утас, илгээмж, мөнгө дамжуулах, хувийн харилцаа тогтоохгүй байх, 2.1.9-д заасан албан үүргээ гүйцэтгэх, эсхүл гүйцэтгэхгүй байхтай холбогдуулан бусдаас бэлэг, шан харамж, үйлчилгээ, санхүүгийн дэмжлэг, туслалцаа, ашигтай нөхцөл байдал олж авах гэснийг тус тус зөрчсөн байсан..." гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 93-94-р хуудас/,

3. 435 дугаар хаалттай хорих ангийн даргын 2020.12.31-ний 6/38 дугаартай "хоригдол *******т сахилгын шийтгэл оногдуулах тухай" тушаал, албан шалгалтын материалын хуулбар, /1- хх-ийн 04-07-р хуудас/,

4. үүрэн телефоны мобиком корпорацын 99377017 дугаарын утасны хуулга, /1-р хх-ийн 10-13-р хуудас/,

5. , 5757024785, дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /1-рхх-ийн 17-19-р хуудас /,

6. 5757024785 дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 68-р хуудас /,

7. 5111043748 дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 69-р хуудас /,

8.Э. дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 21-46-р хуудас /,

9. 5020960798 дугаартай дансны хуулга /1-р хх-ийн 175-177-р хуудас /,

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2021 оны 02 дугаар
сарын 02-ны өдрийн Б/79 дугаартай *******д сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал /1-р хх-ийн 111-р
хуудас /,

11. ажилд томилох тухай тушаал, албан тушаалын
тодорхойлолт /1-р х-ийн 112-114-р
хуудас /,

12.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн "...би *******ыг танина. Миний жолооч 1 cap хийсэн. ******* Мааньтын шоронд байхдаа надтай утсаар яриад уулзаач, уулзахдаа хувцас авчирч өгөөч гэж гуйж байсан.******* надтай зөөхөн удаа *******ы утсаар ярьсан шиг санагдаж байна..." гэх мэдүүлэг. /хх-ийн 248-250-р хуудас /,

13.Н.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...2018 оны 12 дугаар сарын шинэжилийн үеэр шинэ жилтэй холбоотой өөрсдөө хийсэн видео бичлэг, авсан гэрэл зургаа над дээр авчирч эвлүүлэг хийлгүүлж, янзлуулсан, тэгээд ажлын хөлсөнд 500,000 төгрөгийг шилжүүлсэн тэр мөнгө байх. Буцаагаад 480,000 төгрөгийг ******* дансаараа авахдаа ахад нь мөнгөний хэрэг гараад байна, ах нь уулзахаараа өгчихье гэж хэлээд авсан. 20,000 төгрөгийг нь бол хэрэглэх гээд авч үлдсэн юм. 2019 оны 02 сард хийгдсэн 500,000 төгрөгийг бол би сайн санахгүй байна. 2019 оны 04 дүгээр сард хийгдсэн 200,000 төгрөгийг бас санахгүй байна. Нэг удаа ******* ах -хүнд мөнгө өгөх ёстой ч билүү тэгж хэлээд миний дансанд мөнгө хийлгүүлээд авч байсан нь үнэн. Гэхдээ би яг сайн санахгүй байна. Цаад мөнгө төгрөг нь ямар учиртай мөнгө төгрөг болохыг бол би мэдэхгүй шүү дээ..." гэх мэдүүлэг. /хх-ийн 135-137-р хуудас/,

14.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...Төв аймагт хоригдож байхдаа надтай утсаар ярьдаг байсан, их олон удаа утсаар ярьж байсан. Ер нь бол хүний данс өгөөд надаар мөнгө шилжүүлдэг байсан. би хэлсэн дансыг нь аваад мөнгө шилжүүлдэг байсан..." гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 197-198-р хуудас/,

15.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:"... надтай хааяа утсаар ярьж тааралдсан үедээ мэнд устай байх болсон. 2019 оны үе ч билүү дээрх мэдүүлсэн гэх залуу хэрэгт холбогдож ял авсан гэж сонсогдож байсан юм. Гэтэл дээрх хугацаанд буюу 2020 оын 10 дугаар сарын 07-ны өдөр ээж гэх эмэгтэй над руу утсаар ярьсан санагдаж байна, гэхдээ нь хорих ангиас хааяа нэг над руу холбоо барьдаг. ...ямар байсан нь хэдэн төгрөг өгч туслаач гээд надаас мөнгө гуйсан учраас 500,000 төгрөгийг шилжүүлсэн юм..." гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 178-179-р хуудас/,

16.Гэрч *******ы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: "...******* миний хяналтад үедээ миний гар утсаар гадагшаа ярьдаг байсан..." гэх мэдүүлэг. /2-р хх-ийн 246-247-р хуудас/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Б/705 дугаартай *******д сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаал. /2-р хх-ийн 08-р хуудас/,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/44 дугаартай *******ыг албан тушаалд томилох тухай тушаал, а. /2-р хх-ийн 09-р хуудас/,

            17.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн Б/164 дугаартай *******ыг албан тушаалд томилох тухай, дэвшүүлэн томилох тухай тушаал, /2-р хх-ийн 15-16-р хуудас/,

            18.*******ын дансны хуулга /2-р хх-ийн 75-76-р хуудас/,

20. ,
, дугаартай Хаан банзны дансны
*******ын дугаартай дугаартай дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл. /2-р хх-ийн 125-129-р хуудас/,

19. дугаартай дансны дэлгэрэнгүй
хуулга. /1-р хх-ийн 198-244-р
хуудас/,

20. /*******ы эхнэр/ дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /2-р хх-ийн 152-р хуудас/,

21. дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга. /2-р хх-ийн 156-164-р хуудас/,

22.   Яллагдагч хохирол төлсөн баримт /3-р хх-ийн 90-р хуудас/,

23.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Шүүх танхимд бүгдийг үнэнээр хэлнэ. Анхнаасаа худал мэдүүлэг өгсөн шүүгдэгч нарыг хэлмэгдүүлсэн. Энэ хүмүүсийн хэлээд байгаа мэдүүлэг үнэн. Анхны мөрдөн байцаалтад зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Угаасаа энэ хүмүүсийн өгсөн мэдүүлэг байгаа. Гянданд болсон асуудалд өс хонзон санаж мэдүүлэг өгсөн гэдэг нь үнэн. 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төлөөлөгч д 500.000 төгрөг шилжүүлж өгсөн. Өмнө нь төлөөлөгч ы өрөөнд суугаад гарахад олон жил суусан хоригдол ирээд албан хаагч утас зарах гээд байна. Хэрэгтэй бол 500.000 төгрөгөөр утас аваад өгье гэсэн санал тавьсан. Тэгвэл худалдаж аваад дансаар шилжүүлээд өгье гэхэд дансаар авахгүй заавал бэлэн мөнгөөр авна гэсэн. Төлөөлөгч ы өрөөнд ороход 500.000 төгрөг бэлэн байсан тул тэрийг гуйгаад авсан. Ингээд буцаагаад шилжүүлж өгсөн. Энэ бүгд тохиолдлоор болсон зүйл биш ажиллагаа явагдаад байсан. Тухайн үед мэдээгүй энэ асуудалд ороод гяндлуулсан. 2018 оны 12 дугаар сарын 22-ны өдөр төлөөлөгч д 200,000 төгрөг шилжүүлж өгсөн. Энэ мөнгөөр хонь захисан байсан ирсэн. Баяр болох гэж байсан тул мах шөл захиж аваад бууз, хуушуур хийх, наадмаар хорхог хийх зүйл байдаг. Баяр ойртож байсан тул гуйгаад хонь авсан. Энийг өөрөө хэрэглэсэн 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр төлөөлөгч д 500.000 төгрөг шилжүүлж өгсөн. Энэний оронд би бэлтгэлийн хослол пүүз авхуулсан байгаа. Хорих ангид спорт заалтай зааланд тоглодог. 2019 оны  04 сарын 22-ны өдөр төлөөлөгч д 200.000 төгрөг шилжүүлж өгсөн. Энэ мөнгөөр ариун цэврийн хэрэглэл гэх зэрэг зүйл захиж авсан. Одоо яг юу авснаа санахгүй байна. хурандаатай мөнгө төгрөгийн ямар ч асуудал байхгүй. Гэхдээ төлөөлөгч бид 2-ын хооронд асуудал байгааг хурандаа мэдэж байсан. Төлөөлөгч д мөнгө шилжүүлсэн Төгс ялалт нь хурандаатай хамаатай гэдгийг хоорондоо утсаар ярих байдлаас мэдэж байсан. Үнэн бодитой холбогдолтой зүйл нь ийм байна. Би Дарханы хорих ангид 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шилжиж ирсэн. 2021 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хамт байсан гал хамт гэж хүн надтай ирж уулзсан. Ахлагчид бас мөнгөний хэрэг болоод байгаа юм байна. Чи утсаар ярих шаардлагатай бол энэ хүнд хэлж болно гэсэн. Тэр үед таньдаггүй байсан. Тухайн хорих ангийн алба хаагчдадаа харьцах гэхээр Мааньтад асуудал гараад танхим дээшлээд явсан тул хүмүүс нээх айхтар ойртохгүй байдалтай байсан. ахлагчийг ээлжийн даргын өрөөнд байхад орж уулзсан. Ахлагчаа утсаар ярих боломж байна уу би өөрт чинь 200,000 төгрөг өгнө өөр боломж алга гээл гуйсан. ахлагч зөвшөөрөөд яриулсан. 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ээж рүүгээ залгаад 200.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. 100.000 төгрөг ээж шилжүүлж өгсөн байна лээ. 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр ахлагч ахлагчтай уулзсан. Манай найз руу залгаад өгөөч хэрвээ мөнгө өгвөл хорих ангийн дэлгүүрийн миний данс руу хийгээд өгөөч тамхины мөнгөгүй хэцүү байна гээд гуйсан. ахлагч за тэгье гэсэн.  Дараагийн ээлжид ирэхэд нь ахлагчтай уулзахад найз чинь чамд 500.000 төгрөг өгсөн. Би 200.000 төгрөгийг нь хэрэглэчихлээ би буцааж өгнө гэсэн. Тэгвэл 300.000 төгрөгөө хорих ангийн данс руу хийчих гэсэн чинь би яаж хийх вэ дээ чи гэрийнхэндээ хэлээд хийлгэчих гэсэн. Манай ээжийн данс руу ахлагч 300.000 төгрөг хийсэн. Ээж 300.000 төгрөг хорих ангийн данс руу хийсэн. Сүүлд нь сайн санахгүй байна ямар ч байсан ундаа гэх мэт зүйл 200.000 төгрөгт тааруулаад авсан. Хорих ангийн дэлгүүрийн худалдагч тийм зүйл байхгүй гэж мэдүүлэг өгсөн байна лээ. Хорих ангийн дэлгүүр нь хоригдол, албан хаагчдад зээл өгдөг. Тийм зүйл нь байдаг зүйл. 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр би ахлагчтай уулзаад хэдэн дугаар луу яриад мессеж явуулаад мөнгө төгрөгний боломж байна уу хэлээд өгөөч гэсэн. ахлагч хэлж өгсөн. Тухайн үед надтай  гал хам байсан гэж залуу намайг ахлагчийн утсаар ярих гэж байна гэж ойлгоогүй. Албан ёсоор 2 сард 1 удаа ярьдаг утсаар ярих гэж байна гэж бодсон байх. Та тэгвэл манай ах руу тамхины мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд мөнгө өгвөл хорих ангийн данс руу хийгээд өгөөч гээд 2 утасны дугаар өгсөн. Дугаарыг нь санахгүй байна. Тэрийг би өөрт нь ахлагчид цаасанд бичээд өгсөн. Манай дүүгийн дугаар шүү яриад мөнгө өгвөл хорих ангийн данс руу хийгээд өгөөрэй гэсэн. Дараа нь нөгөө хүмүүс рүү ярьсан уу гэхэд ярьсан чиний найз, гэр орны хүмүүс чинь хариу өгөөгүй гэж хэлсэн. Манай дүүгийн хэлсэн хүмүүс рүү ярьсан уу гэхэд ямар хариу ирээгүй гэсэн. Энэ өдөр ийм зүйл болсон. Энэний дараа өдөр сарыг нь сайн санахгүй байна. Хорих ангийн ахлах төлөөлөгч дуудаж уулзсан. Чамаас тайлбар  авна чи ахлагч 200.000 төгрөг өгсөн байна. Утсаар ярьсан байна гэхээр нь тухайн үедээ тийм зүйл байхгүй, харьцдаггүй, намайг хэлмэгдүүлээд байна гэж мэдүүлэг өгсөн. Цагдаагийн байгууллагад шалгуулмаар байна гэж хэлсэн. Төлөөлөгч нь энэ 2 хүний дугаараас мөнгө орсон байна гэж хэлсэн. Тэр хүмүүсийг би мэдэхгүй байсан. Тухайн үедээ би энэ хүмүүсийг мэдэхгүй надад хамааралгүй гэсэн. Ингэж ороод удалгүй ахлагчтай уулзсан. Та юу болгоод хаячхав та мөнгө өгсөн гэдгийг хэлсэн юм уу гэхэд уучлаарай наадуул чинь намайг заавал хэл гээд шалгаад байхаар нь хэлсэн гээд хэлж байсан. гэж надтай хамт байсан залуу 2 дугаар өгөөд яриад өгөөч гэж байсан нь тэр хүмүүсээс нь мөнгө орсон байсан. Та мөнгө орсон байна гэж хэлэхгүй яасан юм бэ Батдөлгөөн гэж хүн чинь намайг мөнгийг нь авсан гэж ойлгоно ш дээ. Тэр хүнтэй уулзаад уучлалт гуйгаарай мөнгө төгрөгийг нь өгөөрэй гэж хэлсэн. Батдөлгөөнөөс уучлалт гуйгаад хорих ангийн дэлгүүрээс  тамхи гэх мэт зүйл авч өгсөн юм байна лээ.  Батдөлгөөн нь намайг албан ёсны утсаар ярьж байна гэж ойлгосон байсан. Энэ хүнээр дамжуулж ярьж байна гэж мэдээгүй байсан. Ер нь мөнгөний асуудал ийм байна. Мөнгө өгөхийн хувьд өгсөн. Би анх өгсөн тайлбартаа мөнгө өгөөд оронд нь ямар 1 зүйл аваагүй, шахалтад орж өгсөн гэж хэлсэн. Гэтэл шахалтад орсон зүйл байхгүй. Яагаад өнөөдөр гэнэт надад учир зүггүй ингэж хандаад байгаад учир шалтгаан байсан. Би Мааньтын хорих ангид 8-лаа нэг өрөөнд орсон. Тэнд 1 өрөөнд 14 хонодог. Хорих ангид шинэ очсон хүмүүст их хатуу байдаг. Надтай хамт ирсэн хоригдлууд их шоглуулсан. Энэ дээр энэ хүмүүсийн надад зориулаад  сайн сайхан хандах нь тэрнээс эхлэлтэй. Албан хаагч нар шоглоод зарим 1 нь хүчингийн хэрэгтэй янз бүрийн юм байгаа тул энийг нь би та нар яагаад ингээд байдаг юм бэ гээд тэмцэл маягийн юм явуулсан. Энэ хүмүүсийн надад сайн сайхан хандах байдал энэнээс эхлэлтэй. Төлөөлөгч ы өрөөнд ороход мөнгө харуулдаг өрөөнөөс гарахад хоригдол ирээд утас санал болгодог нь цаанаасаа явагдаж байсан ажиллагаа юм. Би тухайн үед мэдээгүй сүүлд нь ойлгосон. Надад утас авч ирж өгсөн залуу өөрөө элссэн хоригдол, өөрөө олон удаагийн хэрэгтэй хүн байсан. Тэгээд энэ асуудал гарсан юм байна лээ. Энэ хүмүүсийг хэлмэгдүүлсэн асуудал байгаа тул албан ёсоор уучлалт гуйж байна гэсэн мэдүүлэг,

24.Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ээжээс авсан мөнгийг хэрэглэсэн. Сүүлийн 500.000 төгрөгөөс 300.000 төгрөгийг ээжийнх нь данс руу хийсэн. Дансны хуулга дээр байгаа. Батдөлгөөний 100.000 төгрөгийг үрсэн байж байгаад сүүлд нь ойр зуурын зүйл авч өгсөн гэсэн мэдүүлэг,

25.Шүүгдэгч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад 20 жил ажиллаж байна. 2003 онд гэж хүнтэй Багануурын хорих ангид ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа тааралдаж байсан. Тухайн үеийн хорих анги, хоригдол болон албан хаагчийн хоорондын харилцаа хэцүү байсан. 2018 онд намайг Мааньтын хорих ангид ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхад энэ зүйл ангиараа ял авч ирсэн. Энэ хүнтэй уулзаад би хэлсэн. Ер нь хоригдлыг дарлаад дарамтлаад байхаас илүүтэйгээр сэтгэл санаагаар дэмжиж, болж өгвөл эерэг нөлөөллийн арга хэмжээ авч, аюулгүй байдлыг хангах гэх мэт утгаараа уулзсан. Би аль бололцоотойгоор тусалж дэмжинэ. Харин чи энэ хорих ангийг амар амгалан байлгаарай. Хэрэг зөрчил гарвал шууд надтай холбогдоорой гэсэн. Битгий наагуур цаагуур гээд асуудал үүсгээрэй гэсэн байдлаар уулзаж байсан. Өмнө нь нь Мааньтын хорих ангид 130-140 хоригдол хариуцаж байсан ганц хүн нь. Энэ утгаар би д наад хүн чинь их шийдэмгий, зоригтой эвгүй хүн шүү гэсэн. Бид 2 хүүхэд байхдаа хорих ангид таарч байсан. Эвгүй, ёс зүйгүй харьцаж байж асуудал үүсгэв. Болж өгвөл аятайхан харилцаад, хажуудаа нааж аваад бодож санаж байгаа зүйлийг нь ярилцаж байгаарай гэсэн чиг үүрэг өгч байсан. Хорих ангид шинэ хоригдлыг ээлжийн бүрэлдэхүүн зодох асуудлыг би сайн мэдэхгүй байгаа тул тийм зүйл байсан байхын үгүйсгэхгүй. Танай алба хаагч нар болохгүй байна, би энийг зүгээр хараад сууж чадахгүй. Би дарга удирдлага нартай чинь уулзана гэсэн тэгээд уулзсан байсан. Аюулгүй байдлыг дотооддоо ярьж байгаад д би энэ хүнийг хажуудаа нааж авч наана цаана гэж тусалж байгаад богино хугацаанд явуулсан нь дээр. Тэгэхгүй бол хорих ангид дараа нь давж дийлэхгүй асуудал үүсгэх нь цаг хугацааны асуудал гэсэн байр суурьтай байсан. Мааньтын хорих анги нь Улаанбаатар хотоос 100 км зайтай, мөн сумаасаа зайтай тул амьдрах орчин нөхцөл тааруу. Тэндээ албан тасалгаандаа хонодог, шалаар гудас хаяж унтдаг. Боломж гарвал хот руу явж гэр орон, ажлаа зохицуулдаг байсан. бид 2 чиг үүрэгтэй явж байгаа юм болохоор албан болон амин хувийн зүйл байсныг үгүйсгэхгүй. Тухайн үед би эхнэртэйгээ хамт урдаас онлайнаар бараа оруулж ирээд хувцас зардаг байсан. Энгийн цэрэг аяллын зориулалттай хувцас оруулж ирээд алба хаагч нартаа өгдөг цалин дээрээс нь авдаг байсан. надаас цамц, куртка, гутал аваад өгөхийг нь өгөөд өгөхгүйг нь өгөхгүй явдаг байсан. Намайг хотоос Мааньт руу гарахад эсхүл Мааньтаас хот руу гарахад тэнд байгаа албан хаагч нар ойр зуурын зүйл захидаг. Гурил, будаа, 00, саван захидаг байсан. Энхбат гэж миний 10 жилийн ангийн хүүхэд. нь тэрний төрсөн дүү тэрсхэн хүүхдүүд. Би нар бага насны найзууд бие биеэ маш сайн мэднэ. нь компьютер графикч, студид монтаж хийдэг байсан мэргэжлийн хүн. Би өөрөө хувьдаа өвөл зунгүй аялдаг хоббитой. Аялсан бичлэгээ өгч монтажлуулдаг. Тэрэнд нь таарсан мөнгө өгдөг. Би өөрөө хөдөө, хотод явж байхдаа яриад шаардлагатай бол холбогдож ахад нь ийм асуудал гарлаа, ийм юм авчих мөнгийг шилжүүлье эсхүл ахад авч амжимгүй байна дэлгүүр хоршоо ороод ийм зүйл авчих орой нь буцна шүү гэх мэт иймэрхүү амин хувийн асуудлыг цаг хугацаа хэмнэх үүднээс амжуулдаг байсан. Би хувцас хэрэглэл д зарсан талыг нь өгсөн мөнгийг нэхдэг. Хот руу явахаар эхнэр надаас нэхээд болохгүй байсан. Төгс-ялалтаар баримтат кино хийлгэсэн. Мөнгийг дараа өгнө гэсэн байсан. Давхар давхар ийм зүйл болсон. Тухайн үедээ болсон шүү мөнгө хийсэн гэж хэлж байсан. Яг ямар данснаас мөнгө хийснийг мэдээгүй. Мэдүүлэг өгч байхаас эхлээд юу болоод байгааг бага багаар ойгоод одоо яг сайн ойлгосон. Дараа нь ахиад 500.000, 200.000 төгрөгийн асуудал байдаг. Тэд нар нь яг хэзээ гэдгийг санаагүй байна. Намайг хотод байхад эсхүл хотод байхад та гутал, хувцас, шорт бандааш, гурил, будаа, саван, 00 цаас аваад тавьчихаараа гээд захидаг. Би Төгс-ялалтад ах нь чиний дансыг өсгөн байгаа. Тийм зүйл аваарай гэж байсан. 1 удаадаа ногоон биеийн тамирын хувцас, пүүз аваачиж өгч байсан.  1 удаадаа гурил будаа, гоо сайхны бараа хэрэгсэл, нүүр цэвэрлэгч аваачиж өгч байсан. над руу ярьж байгаа болохоос биш цаана нь хэн суугаад хэн хэлж байгааг мэдэхгүй мэдээгүй. Тухайн үед болон одоо Мааньтын хорих анги дотроо жижиг түц ажиллуулдаг. Бараа хомс бөгөөд хоригдлууд нэрийн данстай карттай ч гэсэн очсон бараа эхний хэдэн хүн ороод дуудаг. Араас нь мөнгөтэй мөнгөгүй ч бай барааны эргэлт удаашран хоригдлуудад ахуйн хэрэглээний хомсдол үүсдэг. Хоригдлууд нийтээр байгаа тул ахуйн хэрэглээний бараа, хувийн зүйл дээр өндөр ач холболдол өгдөг. Энэ дээр тоглолт хийгээд хоригдлыг судалдаг, хэрэглээг нь боох эсхүл тавьж өгдөг. Энэ байдлаар өдөр тутмын нөлөөллийн буюу хэн нэгнийг хэн нэгнээс холдуулах асуудал байна. нь төлөөлөгчийн хариуцсан хэсэгт байсан. Дээрээс нь хорих ангийн эсрэг үйл ажиллагаа явуулаад байгаа юм шиг байсан. Энэ хүнийг ерөнхийдөө явуулъя гар утасны хэрэг дээр хэргээ хүлээгүй. Нэлээн юм болж байж хэргээ хүлээсэн. Шүүх магадлангаар материалыг нь явуулаад гяндан луу явуулж байсан. Өргөдөл гомдол гараад гяндлахгүй гэж миний гар утсыг энэ хүмүүс хурааж аваад над дээр мэдээлэл төөрөгдүүлж байгаад ингэсэн гэсэн бодолтой байгаа юм байна гэж бодож байна. нь хонь гэж хэлж байна. Баярын өдрөөр хоригдлуудад хоол хүнс олгодог. Бид 2-ын энэ асуудал нь би энэ хүнд сайн санаагүй, муу санаагүй. Тухайн үеийн асуудалд эргээд гомдол санал, эсхүл өс хонзон гэж хэлэхээр асуудал үүсээд байна. Түрүүн ярьсан өмнө төгрөгийн холбоотой асуудлыг би мэдэхгүй байна. Хорих ангийн дотоод асуудал, хомс байдал дээр төлөөлөгч нар тоглолт хийж хоригдлуудыг наана, цаана болгож зовлон жаргалыг тэнцүүлдэг гэсэн мэдүүлэг,

26.Шүүгдэгч *******ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2018 оны 02 дугаар сард 415-р нээлттэй хорих ангид ажиллаж эхэлсэн. хурандаа 2 сард байх сарын дараа төлөөлөгчөөс ахлах төлөөлөгчөөр ирсэн. Үүнээс хойш бид 2 хамт ажилласан. Миний санаж байгаагаар 2018 онд ******* ирсэн. Би өмнө нь тай тааралдаж байгаагүй. Хүнийг үйлдсэн хэрэг, яс үндсээр нь ялгаварлахгүй гэж байгаа. Гэхдээ хүчингийн хэрэгтэй хүмүүст гар хүрдэг асуудал байдаг. Миний хариуцсан хэсэгт байсан. Хоригдлуудад гар хүрсэн ёс бус дуудсан, доромжилсон, эрхэнд халдсан асуудалд энэ бүхний дараа өргөдөл бичсэн. Тэр талаар яриад эхэлбэл хоригдлууд шууд дэмжих байсан болохоор тэр асуудлыг бага дээр дарна гэж бодсон. хурандаа тай өмнө нь таарсан мэддэг болохоор намайг хажуудаа байлгаарай гэсэн. Утсаар яриулсан асуудлыг би хүлээн зөвшөөрнө. 2019 оны 5 сард байх арга хэмжээ авхуулсан. ыг өөртөө татаж аливаа юмыг сэтгэл санааг нь хэр байгааг мэдэх ёстой. Хүн амины гэмт хэрэг гарч байдаг. Гэхдээ захиалгат гэмт хэрэг гэхдээ цөөхөн гардаг. нэр нөлөө хоригдлуудын дунд нэлээн хэдэн хоригдол ыг дагах боломжтой. нь тэрний 1 учраас тэр үүднээс нь ийм зүйл болсон. Төгс-ялалтын данс гэж ярьж байна. миний ширээн дээрээс 500.000 төгрөг авсан. Би цайны цагийн дараа шилжүүлнэ гэж бодож байсан мөнгө байсан. нь хорих ангийн дотоод журам зөрчиж байгаагаа би мэдэж байсан. Энд өгвөл дараа нь надад итгэх итгэлтэй болж зөрчил гарахгүй гэж бодсон.  Бэлтгэлийн хослол хэрэгтэй байна гээд Ууганаа дарга руу яриад биеийн тамирын хослол аваад ирээч, мөнгийг нь хийе та зохицуулаад ирээч гэсэн. Сүүлд нь 200.000 төгрөгийн асуудал нь 3 блок тамхи, ариун цэврийн хэрэгсэлтэй ирсэн. Тэр бүхэн яг тэр процессоор явагдсан. Хонь гээд 200.000 төгрөгийн асуудал байна. Хоригдлуудын гал хамт бүлэглэлд юм авах гэхээр 20 хүнд хүрэлцэхгүй байна. Ганц хонь шинэ жилээр хорхог боодог хиймээр байна гээд авч ирээд өгөөч гээд авч ирж өгсөн. Ер нь бол хорих анги нь  баяр ёслолоор нэмэгдэл хоолноос гадна хорхог боодог хийх асуудал байдаг гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

 Хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжигдсэн,  хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ”Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,  

Эрүүгийн хуулийн 2.2 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт  “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

1. Шүүгдэгч *******ын  435 дугаар хаалттай хорих ангид ял эдэлж байх хугацаандаа гар утсаар ярих давуу байдал бий болгох зорилгоор тус хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан *******д 700.000 төгрөг өгсөн үйлдэл нь

Мөн 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ял эдэлж байх хугацаандаа гар утсаар ярих давуу байдал бий болгох зорилгоор тус хорих ангийн ахлах төлөөлөгч *******ын албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан 1.200.000 төгрөг  өгсөн үйлдэл нь

 Мөн тус нээлттэй, хаалттай хорих ангийн төлөөлөгч *******ы албаны чиг үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдалтай нь холбогдуулан 200,000 төгрөг өгсөн  үйлдэл нь тус тус   Эрүүгийн хуулийн тусгай ангийн      22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авлига өгөх” гэмт хэрэгт тооцох үйлдэл гэж ,

2.Шүүгдэгч  ******* нь ШШГЕГ-ын харьяа 435 дугаар хаалттай хорих ангийн харуул хамгаалалтын ажилтан буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол ыг өөрийн хувийн дугаарын гар утсаар яриулж хариуд нь нийт 700.000 төгрөгийн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ авлига авах” гэмт хэрэгт тооцох үйлдэл гэж,

3.Шүүгдэгч ******* нь ШШГЕГ-ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид төлөөлөгч буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол гар утсаар яриулж  хариуд нь өөрийн эхнэр дугаартай дансаар 200,000 төгрөгийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “авлига авах” гэмт хэрэгт тооцох үйлдэл  гэж,

 4.Шүүгдэгч ******* нь ШШГЕГ-ын харьяа 415 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид ахлах төлөөлөгч буюу төрийн тусгай албаны гүйцэтгэх албан тушаалтнаар ажиллаж байхдаа хоригдол ыг гар утсаар яриулж хариуд нь *******аас нийт 1.200.000 төгрөгийн авсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “авлига авах” гэмт хэрэгт тооцох үйлдэл гэж тус тус дүгнэлээ..

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******д 700,000 төгрөг  шилжүүлснээс  100.000 төгрөгийг өөртөө хэрэглэсэн нь үнэн, харин шүүгдэгч *******,  ******* нар нь авсан мөнгөө хувцас,  хонь, хоол хүнс болгож буцаан эргүүлж өгсөн гэсэн агуулгатайгаар мэдүүлгээсээ буцаж, өмнө худлаа мэдүүлэг өгсөн  гэсэн байр суурьтай байна.

Шүүгдэгч ******* ******* нар  болон түүний өмгөөлөгч нь *******аас шилжүүлсэн мөнгийг хүлээн  авсан боловч  дээрх мөнгийг хувцас болон хонь, хоол хүнс, хэлбэрээр эргүүлж өгсөн гэсэн агуулгатай мэтгэлцэж эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах байр суурьтай байна.

Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно.

Шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар шүүгдэгч *******ын ээжийн данснаас шууд болон бусдаар дамжуулан шүүгдэгч ******* ******* нарын дансанд мөнгө орж захиран зарцуулах эрх үүссэн бөгөөд дээрх мөнгөөр *******т эд зүйл, хоол хүнс авч өгч өөрт нь зориулсан гэх  үйл баримтыг нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул   ******* ******* нарт холбогдох  эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна.

 Иймд  *******ыг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авлига өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,   Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ авлига авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “авлига авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож шийдвэрлэлээ.

 Шүүгдэгч нар нь гэм буруугийн хувьд санаатай хэлбэрээр  гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэлээ.

Прокуророос шүүгдэгч *******  *******, ******* нарын үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл  хуулийн шаардлагад нийцжээ.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар иргэний нэхэмжлэл шүүхэд гараагүй тул шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

*******ыг Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авлига өгөх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ авлига авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “авлига авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч …Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай.

 Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хүртэл хугацаагаар хасаж, хоёр жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай.

Шүүгдэгч Эрүүгийн хуулийн 22.4 дүгээр зүйлийн 3 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасаж, нэг жил хорих ялаар шийтгэх саналтай байна. Шүүгдэгч нарт оногдуулах ялыг Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай. Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэх саналтай. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэх саналтай. Шүүгдэгч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар өмнөх ялаас 12 жил 9 сар 21 хоног эдлээгүй үлдсэн байна. Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй хорих ялыг нэмж нэгтгэн нэмж эдлэх ялыг 14 жил 9  сар 21 хоног Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна. Шүүгдэгч энэ хэрэгтээ 136 хоног цагдан хоригдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн цагдан хоригдсон 136 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд тооцон хасах саналтай,

Шүүгдэгч өмгөөлөгч …заавал энэ хүнийг нийтэд тусгаарлаж, хорихгүйгээр зохих хэмжээний зорчих эрх хязгаарлах ял оногдуулж өгөөч. ******* нь 2 хүүхэдтэй, цалингийн зээлтэй тул зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна  гэсэн саналтай,

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч “…Гэмт хэргийн шинж чанар, хохирлын хэмжээ, бусдад төлөх төлбөргүй байгаа. Энэ нь өөрөө шүүхийн эрх хэмжээний асуудал байна. Торгуулийн ялыг хамгийн багаар оногдуулж өгөөч, энэ ялыг 3 жилийн хугацаагаар төлүүлэх саналтай байна...” гэсэн саналтай мэтгэлцэж байна.

 Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1  дэх хэсэгт зааснаар *******, *******, ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж,

1.Шүүгдэгч Э. т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 12 жил 09 сар 21 хоногийг нэмж нэгтгэн *******ын эдлэх нийт хорих ялыг 13 жил 09 сар 21 хоногийн хугацаагаар тогтоосон болно.

 Шүүгдэгч ******* нь Хан-Уул дүүргийн шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 354 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.5, 2.11 дэх хэсэгт зааснаар 19 жилийн хорих ялыг хаалтай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн ба 2022 оны 01-р сарын 28-ны өдрөөр тасалбар болгон тооцоход 06 жил 02 сар 09 хоногийн хорих ял биеэр эдэлсэн бөгөөд 12 жил 09 сар 21 хоногийн хорих ял үлдэж байгаа нь  ялын тооцоо бодсон тодорхойлолтоор тогтоогдож байна. /2-р х.х-ийн 193-рт, 195-рт/

Шүүгдэгч ******* нь энэ хэрэгтээ 2022 оны 01-р сарын 28-ны өдрөөс Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01-р сарын 28-ны өдрийн 06 тоот  “яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай” шүүгчийн захирамжаар анх цагдан хоригдсоноос тооцоход 2022 оны 06-р сарын 10-ны өдөр хүртэл 132 хоног цагдан хоригдсон ба  Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний цагдан хоригдсон хоногийг эдлэх хорих ялд оруулан тооцох нь зүйтэй. /3-р х.х-ийн 1-рт, 3-рт/

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 13 жил 09 сар 21 хоногийн хорих ялыг түүний хувийн байдлыг харгалзан хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

2. Шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  нийтийн албанд томилогдох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгаас гадагш явах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

3. Шүүгдэгч *******, ******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтийн албан ажиллах эрхийг тус тус 05 жилийн хугацаагаар хасаж, *******ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 / арван сая/ төгрөгөөр, *******ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 / арван сая/ төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж,  шүүгдэгч  нарын орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ******* *******т нарт тус тус оногдуулсан торгох ялын 10,000,000 төгрөгийг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоолоо.

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасныг үндэслэн   нийтийн албанд  ажиллах эрхийг 02 жилийн хугацаагаар,*******, ******* нарыг  нийтийн албанд  ажиллах эрхийг тус тус 05 жилийн хугацаагаар хасаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого шүүгдэгч *******эс 700,000 төгрөг  шүүгдэгч *******аас 200,000 төгрөг, шүүгдэгч  *******аас 1,200,000 төгрөгийг тэдний хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулж улсын орлого болгох нь  хуульд нийцнэ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд  хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд  шүүгдэгч  хахуульд авсан  700,000 төгрөгийг  гэмт хэрэг үйлдэж  олсон орлого гэж үзлээ.

 Иймд *******ын ээжид шилжүүлсэн 300,000 төгрөгийг эд хөрөнгө хураах ялаас хасаж тооцох үндэслэлгүй байна.

 Шүүгдэгч ******* нь хураан авч улсын орлого болгохоор заасан 700,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг  Авлигатай тэмцэх газрын тусгай дансанд  байршуулсан болохыг дурдах нь зүйтэй. /3-р х.х-ийн 90-рт/

Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “ Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс ... хугацааг тоолно” гэж заажээ.

Иймд М.  нийтэд тустай ажил хийлгэх ял дээр нэмж оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасах ял, *******, ******* нарт торгох ял дээр нэмж оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг таван  жил хасах ялыг оногдуулсан  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн  тоолох нь  хуульд нийцнэ.

 Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн  4 дэх хэсэг,   36.6, 36.7, 36.8  дахь хэсэгт  заасныг тус тус удирдлага болгон

 

                                                                                         ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч хахууль өгөх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. хахуул авах буюу Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. хахуул авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. хахуул авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 12 жил 09 сар 21 хоногийг нэмж нэгтгэн *******ын эдлэх нийт хорих ялыг 13 жил 09 сар 21 хоногийн хугацаагаар тогтоосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******ын энэ хэрэгт цагдан хоригдсон 132 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар *******т оногдуулсан 13 жил 09 сар 21 хоногийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.  

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  01 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгаас гадагш явах зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө болох 700,000 төгрөгийг хувьд ногдох хөрөнгөнөөс албадан гаргуулан улсын орлого болгосугай

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг  *******д мэдэгдсүгэй.

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар *******, *******ыг нарыг нийтийн албан ажиллах эрхийг 05 жилийн хугацаагаар тус тус хасаж, *******ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр, *******ыг 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10,000,000 /арван сая/  төгрөгөөр тус тус торгох ял оногдуулж, торгох ялыг 03 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.  

12.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тус тус мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого *******аас 200,000 төгрөг, *******аас 1,200,000 төгрөгийг хувьд ногдох хөрөнгөөс албадан гаргуулан улсын орлого болгосугай.

14.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, *******, *******, ******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

15.Шүүгдэгч *******эс  албадан гаргуулж улсын орлого болгохоор заасан 700,000 төгрөгөөс 400,000 төгрөгийг Авлигатай тэмцэх газрын тусгай дансанд  байршуулсан болохыг дурдсугай.

16.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

17.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

18.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

19.Шийтгэх   тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т  авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ, *******, *******, ******* нарт  авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус   хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     Г.САРАНТУЯА