Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/445

 

 

 

 

 

 

 

 

 

     2022          06           10                                     2022/ШЦТ/445                                

                                                                                                                     

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Жавхлан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ын Э-ад холбогдох эрүүгийн 21100 2194 0080 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт амьдрах, оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд:

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 18-ны 265 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 03 сар баривчлах,

- Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 69 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жил 06 сар хорих,

- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 352 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 148 дугаар зүйлийн 148.3, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 08 жил 11 сар 07 хоног хорих,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай нагийн 146 дугаар зүйлийн 146.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 02 сар хорих,

- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 814 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 01 сар хорих шийтгэснийг биеэр эдэлж байгаад Төв аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 531 дугаартай шүүгчийн захирамжаар 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалт болгон өөрчлөн, мөн зүйл хэсэгт зааснаар 05 жил 01 сар 21 хоногийн хорих ялаар тогтоосон, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Б-ын Э /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Э нь 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Зам гүүрийн авто бааз гэх газарт иргэн М.А-ыг “гар утсаа өгөөч, хүнтэй яриад өгье” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 280.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг 8 загварын гар утсыг авч залилсан,

Мөн үргэлжилсэн үйлдлээр 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Акума төвд иргэн Д.Уянгаас “Б-ын утсыг өгчих, ярьчихаад өөрт нь өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар болгож, 350.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг А50 загварын гар утсыг авч залилсан,

2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-оос “гар утсаар чинь ярьчихаад буцаагаад өгье” гэж бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан түүний эзэмшлийн 180.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Ж7 загварын гар утсыг хуурч аван Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,   

Мөн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андын зам” ХХК-ийн барилгын талбай дээр ажиллаж байхдаа иргэн Б.М-ын эзэмшлийн 2 ширхэг цахилгаан халаагуур, 30 метр цахилгааны утас зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, бусдад 960.000 төгрөгийн хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.          

                                        

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Хэргийн зүйлчлэл, сонсгосон ял болоод өөрийн гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа учир нэмж мэдүүлэг гаргахгүй. Би “Андын зам” ХХК-д зарын дагуу очиж 10 гаруй хоног барилга дээр ажилласан боловч цалин хөлсөө авч чадаагүй байсан. Бусдын эд хөрөнгийг хулгайлж, залилан авсан мөнгөөрөө архи авч уугаад дуусгасан. Одоо хийсэн хэрэгтээ харамсаж байна. Хохирогч нарын хохирлыг төлж барагдуулна, хохирол нөхөн төлөхөд дүү маань тусална гэсэн.  

Удаа дараа ийм хэрэгт яагаад холбогдоод байна вэ гэхээр өөрийгөө өмөөрөхөд ч хэцүү байна. Архинд буруу өгч байгаа зүйл ч биш юм. Би 2012 онд суллагдаад гарч ирэхэд ээж намайг архины эмчилгээнд хамруулж байсан. Түүнээс хойш архи уухад улам донтдог болсон. Сүүлд суллагдахад ээж тархины хагалгаанд орсон байсан. Би 1 жил гаран өөртөө зорилго тавьж архи уухгүй сайхан явж байсан. Ээж гайгүй болсон байхад хориход хамт байсан хүмүүстэй тааралдаад дахин архи ууж ийм болчимгүй үйлдэл хийж, засарч чадсангүй. Миний буруу. Цаашид дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Эхнэр, хүүхэдтэй болж хүн шиг амьдрах бодолтой байна.” гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 21100 2194 0080 дугаартай хэргээс:

 

1) Хохирогч Б.М-ын эд зүйл хулгайд алдагдсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

1.1. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Сансар төвийн ард баригдаж байгаа барилгад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 07-10 дахь тал),

 

1.2. Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Сансар төвийн ард баригдаж байгаа барилгын хяналтын камерын бичлэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 13-16 дахь тал),

 

1.3. Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 1-р хавтас 18-19 дэх тал),

 

1.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.М-ын хохирогчоор өгсөн:

“...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Анандын зам” ХХК-ийн барилга дээр гэрээ байгуулан дотор шаврын ажил хийж байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Шуурхай зар мэдээн дээр шавар хийх туслах ажилчин авна гэж зар тавьсан. Уг зарын дагуу 40-43 орчим насны эрэгтэй хүн утсаар холбогдон ажилд орсон. Тэгээд би тэр хүнтэй 10 гаруй хоног барилга дээр шаврын ажил хийсэн, гэхдээ нэрийг нь санахгүй байна. Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө намайг ажил дээр ирээгүй байхад надтай хамт ажилладаг залуу тус барилга дээрээс миний эзэмшлийн 380 вольтоор ажилладаг 2 ширхэг 30 метрийн цахилгааны утсыг аваад явсан байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 23-24 дэх тал),

 

1.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Алтанхараацайн гэрчээр өгсөн:

“...Би ...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Андын зам” ХХК-ийн барилга дээр заслын инженерээр ажиллаж байгаа. Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 09 цаг 50 минутын үед тус барилгын үүдэнд манай барилга дээр гэрээт ажилтнаар шаврын ажил хийж байгаа Б.М-ын туслах залуу 380 вольтоор ажилладаг цахилгаан утсыг өргөөд гараад явж байхад нь таараад яах гэж байгаа талаар асуухад “Б.М- барилгын хажууд хүлээж байгаа, энийг засуулах гэж байгаа юм” гэж надад хэлсэн. Дараа нь би түүнийг хулгай хийсэн болохыг мэдсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 26 дахь тал),

 

1.6. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ч.Ганбаярын гэрчээр өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн үед тээврийн хэрэгслийнхээ дугуйг солиулахаар гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн ойролцоо явж байхад ...нэг хүн такси барих гээд гар өргөхөөр нь зогсоод хаашаа явах гэж байгааг асуухад “Сансар худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд талд байрлах барилга дээрээс юм ачаад Дэнжийн мянга орно” гэхээр нь зөвшөөрөөд, Сансар худалдааны төвийн ард байрлах барилгын ойролцоо очсон.

Нөгөө залуу буугаад барилга руу орсон ба хэсэг хугацааны дараа хоёр ширхэг төмөр зүйл багаажны ард ачсан. Тэгээд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Содон хорооллын баруун талд байх авто зогсоол дээр зогссон. Такси барьсан залуу машинаас буугаад машины багаж хэрэгсэл барьцаанд авдаг ломбард руу ороод нэг залууг дагуулж ирээд машинд ачсан эд зүйлсээ үзүүлээд байсан. Ломбардын хүн үзэж байгаад аваагүй. Тухайн үед надад яаралтай ажил гарсан учир цаашаа явах боломжгүй гэхэд өөр такси бариад өгчих гэхээр нь такси барьж өгөөд явсан.

Тэр залуу 180 см орчим өндөртэй, туранхай, шингэндүү хоолойтой, хар царайтай, өндөр хамартай, өтгөн хөмсөгтэй, саарал өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн ажлын хувцастай, хөх өнгийн тамирын өмдтэй, саарал өнгийн богино түрүүтэй гуталтай байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 28 дахь тал),

 

1.7. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ХУ2-21-684 дугаартай:

“...үнэлэгдэж буй хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.М-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 1-р хавтас 34-35 дахь тал),

 

2) Хохирогч М.А-ы эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

2.1. Эрүүгийн 21110 1137 0024 дугаартай хэргийг 21100 2194 0080 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 33 дугаар тогтоол (хэргийн 1-р хавтас 73 дахь тал),

 

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.А-ы хохирогчоор өгсөн:

“...2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ байж байгаад хороолол орох ажил гараад Б.Эыг “чи машин бариад хороолол хүргээд өгөөч” гэхэд зөвшөөрөөд, би Б.Эын хамт миний эзэмшлийн автомашинаар хороолол ороод буцаж явах замдаа “ганц шил архи аваад өг” гэхээр нь буугаад дэлгүүр орох гэхэд “гар утсаа өгөөч, хүнтэй яриад өгье” гэхээр нь А8 маркийн хар өнгийн гар утсаа өгөөд дэлгүүр орсон.

Тэгээд намайг гараад ирэхэд Б.Э машинтай алга болчихсон байхаар нь би түүн рүү залгахад “хүн хүргэж өгөх гээд явж байна, одоо яваад очлоо” гэж хэлээд алга болсон. Тэгээд дахиад залгахад “би машиныг чинь Баян хошууны тойргийн шатахуун түгээх станц дээр орхичихлоо, түлхүүрийг нь түгээгчид үлдээлээ шүү” гээд утсаа салгасан. Би машинаа тухайн газраас нь очиж авсан ба миний гар утас байсан. Би гар утсаа Теди төвөөс 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөгөөр худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 88-89 дэх тал),

 

2.3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ЧД2-21-544 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung A8 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч М.А-ы эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 1-р хавтас 100-101 дэх тал),

 

3) Хохирогч О.Б-ын эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

3.1. Эрүүгийн 21110 1380 0030 дугаартай хэргийг 21110 1137 0024 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаар тогтоол (хэргийн 1-р хавтас 184 дэх тал),

 

3.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Б-ын хохирогчоор өгсөн:

“...Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Акума төвд байх ажил дээрээ байж байхад манай байгууллагад ажиллаж байсан Б.Э угаалга дээр ирээд мэнд мэдсэн. Тэгээд хамт тамхи татаж байхад “мань чамд хэдэн төгрөгийн өртэй билээ, тэрийгээ төлнө” гэж байсан. Би цаашаа машин дээр юм хийж байх хооронд Б.Э ажилчдын өрөө рүү ороод манай байгууллагын менежер н.Уянгад “юнител рүү үнэгүй ярьдаг утсаа өгөөч, утсаар ярих хэрэг байна, Барсаагийн утсыг өгөөч, гарч утсаар ярьчихаад өөрт нь өгчихье” гэж хэлээд аваад гарсан байсан.

Тэгээд намайг гаднаас орж ирэхэд н.Уянга “Б.Э чиний утсаар яриад өөрт чинь өгнө гээд аваад явсан, чамд өгөөгүй юм уу” гэхэд нь гадаа гарахад Б.Э байхгүй байсан. Би өөрийнхөө утас руу залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болчихсон учир цагдаад хандаж байна. Би 2020 оны 7 дугаар сард Юнителээс А50 загварын гар утсаа 899.000 төгрөгөөр авч байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 199-200 дахь тал),

 

3.3. Хэрэг гарсан өдрийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Акума” төвийн хяналтын камерыг бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол (хэргийн 1-р хавтас 205, 206-208 дахь тал),

 

3.4. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЧД2-21-623 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung A50 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч О.Б-ын эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 1-р хавтас 210-211 дэх тал),

 

4) Хохирогч Д.Б-ын эд хөрөнгийг залилан авсан гэх үйлдэлтэй холбоотой баримтууд:

 

4.1. Эрүүгийн 21090 1561 0529 дугаартай хэргийг 21100 2194 0080 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 120 дугаар тогтоол (хэргийн 2-р хавтас 07-08 дахь тал),

 

4.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Б-ын хохирогчоор өгсөн:

“...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Баян-Соёмбо хотхоны хойд талд хүүхдийн талбайн тохижилтын ажлыг хийж байсан ба тухайн үед бид нартай хамт ажил хийхээр Б.Э гэдэг залуу ирсэн байсан. Тэгээд удаагүй надад “ах таны утсаар чинь ярьчихаад өгье” гэхээр нь өөрийн Самсунг Ж7 загварыг гар утсыг өгтөл шууд аваад зугтаасан.

Тухайн үед тэр залууг гүйж гүйцэхгүй учраас хөөгөөгүй. Тэгэхэд манай ажил олгогч н.Түвшинжаргал нь “наад залуу чинь манайд урд нь ажилладаг байсан юм” гэхээр нь хэд хоногоос авчирч өгөх юм болов уу гээд харахад огт ирээгүй учраас цагдаагийн байгууллагад хандсан. Би гар утсаа өөрийн хүргэнээс 300.000 төгрөгөөр худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 30-31 дэх тал),

 

4.3. Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн СБ2-21-924 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung J7 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Д.Б-ын эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 2-р хавтас 37-38 дахь тал),

 

5) Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Б.Э-ын хэргээ хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн үйлдсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 72, 109-110, 219-220, 2-р хавтас 06, 47-49 дэх тал) мэдүүлэг болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой гэрч С.Баасанхүүгийн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 95 дахь тал), шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 1-р хавтас 116-118, 2-р хавтас 51 дэх тал), шийтгэх тогтоолуудын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хэргийн 1-р хавтас 129-130, 132-138, 139-140, 141, 142-146, 151-153, 154 дэх талууд), иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 1-р хавтас 161, 2-р хавтас 71 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг асууж мэдүүлэг авахад болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааг гүйцэтгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хөрөнгийн үнэлгээ дүгнэлтийг эрх бүхий мэргэшсэн байгууллагын үнэлгээчин тогтоосон байх тул тэдгээр баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үнэлж дүгнэн, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Э-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Нэг. Шүүгдэгч Б.Э нь:

1.1. 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андын зам” ХХК-ийн барилгын талбай дээр ажиллаж байхдаа иргэн Б.М-ын эзэмшлийн 2 ширхэг цахилгаан халаагуур, 30 метр цахилгааны утас зэргийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч, 960.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Сансар төвийн ард баригдаж байгаа барилгад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтүүд (хэргийн 1-р хавтас 07-10 дахь тал),

- Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо Сансар төвийн ард баригдаж байгаа барилгын хяналтын камерын бичлэгт 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл (хэргийн 1-р хавтас 13-16 дахь тал),

- таньж олуулах ажиллагаа явуулсан тухай 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 1-р хавтас 18-19 дэх тал),

- хохирогч Б.М-ын: “...Би Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Анандын зам” ХХК-ийн барилга дээр гэрээ байгуулан дотор шаврын ажил хийж байгаа юм. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Шуурхай зар мэдээн дээр шавар хийх туслах ажилчин авна гэж зар тавьсан. Уг зарын дагуу 40-43 орчим насны эрэгтэй хүн утсаар холбогдон ажилд орсон. Тэгээд би тэр хүнтэй 10 гаруй хоног барилга дээр шаврын ажил хийсэн, гэхдээ нэрийг нь санахгүй байна. Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө намайг ажил дээр ирээгүй байхад надтай хамт ажилладаг залуу тус барилга дээрээс миний эзэмшлийн 380 вольтоор ажилладаг 2 ширхэг 30 метрийн цахилгааны утсыг аваад явсан байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 23-24 дэх тал),

- гэрч О.Алтанхараацайн: “...Би ...Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Андын зам” ХХК-ийн барилга дээр заслын инженерээр ажиллаж байгаа. Өнөөдөр буюу 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр 09 цаг 50 минутын үед тус барилгын үүдэнд манай барилга дээр гэрээт ажилтнаар шаврын ажил хийж байгаа Б.М-ын туслах залуу 380 вольтоор ажилладаг цахилгаан утсыг өргөөд гараад явж байхад нь таараад яах гэж байгаа талаар асуухад “Б.М- барилгын хажууд хүлээж байгаа, энийг засуулах гэж байгаа юм” гэж надад хэлсэн. Дараа нь би түүнийг хулгай хийсэн болохыг мэдсэн.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 26 дахь тал),

- гэрч Ч.Ганбаярын: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өглөө 09 цагийн үед тээврийн хэрэгслийнхээ дугуйг солиулахаар гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сансар худалдааны төвийн ойролцоо явж байхад ...нэг хүн такси барих гээд гар өргөхөөр нь зогсоод хаашаа явах гэж асуухад “Сансар худалдааны төвийн ертөнцийн зүгээр хойд талд байрлах барилга дээрээс юм ачаад Дэнжийн мянга орно” гэхээр нь зөвшөөрөөд, Сансар худалдааны төвийн ард байрлах барилгын ойролцоо очсон. Нөгөө залуу буугаад барилга руу орсон ба хэсэг хугацааны дараа хоёр ширхэг төмөр зүйл багаажны ард ачсан. Тэгээд явж байгаад Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Содон хорооллын баруун талд байх авто зогсоол дээр зогссон. Такси барьсан залуу машинаас буугаад машины багаж хэрэгсэл барьцаанд авдаг ломбард руу ороод нэг залууг дагуулж ирээд машинд ачсан эд зүйлсээ үзүүлээд байсан. Ломбардын хүн үзэж байгаад аваагүй. Тухайн үед надад яаралтай ажил гарсан учир цаашаа явах боломжгүй гэхэд өөр такси бариад өгчих гэхээр нь такси барьж өгөөд явсан.

Тэр залуу 180 см орчим өндөртэй, туранхай, шингэндүү хоолойтой, хар царайтай, өндөр хамартай, өтгөн хөмсөгтэй, саарал өнгийн саравчтай малгайтай, хар өнгийн ажлын хувцастай, хөх өнгийн тамирын өмдтэй, саарал өнгийн богино түрүүтэй гуталтай байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 28 дахь тал),

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ХУ2-21-684 дугаартай:

“...үнэлэгдэж буй хөрөнгө нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Б.М-ын алдагдсан эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 1-р хавтас 34-35 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар,

 

Хоёр. Мөн шүүгдэгч нь:

2.1. 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Зам гүүрийн авто бааз гэх газарт иргэн М.А-ад “гар утсаар нь хүнтэй ярьчихаад өгье” гэж түүний Самсунг-А8 загварын гар утсыг авсан атлаа буцааж өгөлгүй авч яван 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Акума төвд иргэн Д.Уянгаас “Б-ын утсыг өгчих, ярьчихаад өөрт нь өгчихье” гэж хэлэн  түүнээс О.Б-ын Самсунг А-50 загварын гар утсыг нь  аваад буцааж өгөлгүй авч яван 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-оос “гар утсаар чинь хүнтэй ярьчихаад өгье” гэж түүний  Самсунг Ж-7 загварын гар утсыг нь аваад буцааж өгөлгүй авч яван, 180.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

- хохирогч М.А-ы: “...2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр би гэртээ байж байгаад хороолол орох ажил гараад Б.Эыг “чи машин бариад хороолол хүргээд өгөөч” гэхэд зөвшөөрөөд, би Б.Эын хамт миний эзэмшлийн автомашинаар хороолол ороод буцаж явах замдаа “ганц шил архи аваад өг” гэхээр нь буугаад дэлгүүр орох гэхэд “гар утсаа өгөөч, хүнтэй яриад өгье” гэхээр нь А8 маркийн хар өнгийн гар утсаа өгөөд дэлгүүр орсон. Тэгээд намайг гараад ирэхэд Б.Э машинтай алга болчихсон байхаар нь би түүн рүү залгахад “хүн хүргэж өгөх гээд явж байна, одоо яваад очлоо” гэж хэлээд алга болсон. Тэгээд дахиад залгахад “би машиныг чинь Баян хошууны тойргийн шатахуун түгээх станц дээр орхичихлоо, түлхүүрийг нь түгээгчид үлдээлээ шүү” гээд утсаа салгасан. Би машинаа тухайн газраас нь очиж авсан ба миний гар утас байсан. Би гар утсаа Теди төвөөс 2021 оны 7 дугаар сарын 11-ний өдөр 500.000 төгрөгөөр худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 88-89 дэх тал),

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн ЧД2-21-544 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung A8 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч М.А-ы эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 1-р хавтас 100-101 дэх тал),

- хохирогч О.Б-ын: “...Би 2021 оны 11 дүгээр сарын 18-ны 12 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Акума төвд байх ажил дээрээ байж байхад манай байгууллагад ажиллаж байсан Б.Э угаалга дээр ирээд мэнд мэдсэн. Тэгээд хамт тамхи татаж байхад “мань чамд хэдэн төгрөгийн өртэй билээ, тэрийгээ төлнө” гэж байсан. Би цаашаа машин дээр юм хийж байх хооронд Б.Э ажилчдын өрөө рүү ороод манай байгууллагын менежер н.Уянгад “Юнител рүү үнэгүй ярьдаг утсаа өгөөч, утсаар ярих хэрэг байна, Барсаагийн утсыг өгөөч, гарч утсаар ярьчихаад өөрт нь өгчихье” гэж хэлээд аваад гарсан байсан. тэгээд би гаднаас орж ирэхэд н.Уянга “Б.Э чиний утсаар яриад өөрт чинь өгнө гээд аваад явсан, чамд өгөөгүй юм уу” гэхээр нь гадаа гарахад Б.Э байхгүй байсан. Би өөрийнхөө утас руу залгахад дуудаж байгаад холбогдох боломжгүй болчихсон учир цагдаад хандаж байна.

Би 2020 оны 7 дугаар сард Юнителээс А50 загварын гар утсаа 899.000 төгрөгөөр авч байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 199-200 дахь тал),

- хэрэг гарсан өдрийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Акума” төвийн хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, дуу дүрсний бичлэг бүхий 1 ш дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол (хэргийн 1-р хавтас 205, 206-208 дахь тал),

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ЧД2-21-623 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung A50 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч О.Б-ын эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 1-р хавтас 210-211 дэх тал),

- хохирогч Д.Б-ын: “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Баян-Соёмбо хотхоны хойд талд хүүхдийн талбайн тохижилтын ажлыг хийж байсан ба тухайн үед бид нартай хамт ажил хийхээр Б.Э гэдэг залуу ирсэн байсан. Тэгээд удаагүй надад “ах таны утсаар чинь ярьчихаад өгье” гэхээр нь өөрийн Самсунг Ж7 загварыг гар утсыг өгтөл шууд аваад зугтаасан. Тухайн үед тэр залууг гүйж гүйцэхгүй учраас хөөгөөгүй. Тэгэхэд манай ажил олгогч н.Түвшинжаргал нь “наад залуу чинь манайд урд нь ажилладаг байсан юм” гэхээр нь хэд хоногоос авчирч өгөх юм болов уу гээд харахад огт ирээгүй учраас цагдаагийн байгууллагад хандсан. Би гар утсаа өөрийн хүргэнээс 300.000 төгрөгөөр худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 2-р хавтас 30-31 дэх тал),

- Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “Дамно” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн СБ2-21-924 дугаартай:

“...үнэлэгдэж буй Samsung J7 маркийн гар утас нь ...зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн хохирогч Д.Б-ын эд зүйлийг үнэлсэн үнэлгээний тайлан дүгнэлт (хэргийн 2-р хавтас 37-38 дахь тал),

- шүүгдэгч Б.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг (хэргийн 1-р хавтас 72, 109-110, 219-220, 2-р хавтас 06, 47-49 дэх тал) зэрэг нотлох баримтууд болон Б.Эад холбогдох эрүүгийн 21110 1137 0024 дугаартай хэргийг 21100 2194 0080 дугаартай хэрэгт, эрүүгийн 21110 1380 0030 дугаартай хэргийг 21110 1137 0024 дугаартай хэрэгт, эрүүгийн 21090 1561 0529 дугаартай хэргийг 21100 2194 0080 дугаартай хэрэгт тус тус нэгтгэсэн баримтууд (хэргийн 1-р хавтас 73, 184, 2-р хавтас 07-08 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон.

 

Прокуророос шүүгдэгч Б.Эын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Андын зам” ХХК-ийн барилгын талбай дээр ажиллаж байхдаа иргэн Б.М-ын эзэмшлийн 2 ширхэг цахилгаан халаагуур, 30 метр цахилгааны утас зэргийг авч яван 960.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учруулсан үйлдлийг “бусдын эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргээр,

Мөн шүүгдэгчийн

- 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Зам гүүрийн авто бааз гэх газарт иргэн М.А-ад “гар утсаар нь хүнтэй ярьчихаад өгье” гэж түүний Самсунг-А8 загварын гар утсыг авсан атлаа буцааж өгөлгүй авч яван 280.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Акума төвд иргэн Д.Уянгаас “Б-ын утсыг өгчих, ярьчихаад өөрт нь өгчихье” гэж хэлэн  түүнээс О.Б-ын Самсунг А-50 загварын гар утсыг нь  аваад буцааж өгөлгүй авч яван 350.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Б-оос “гар утсаар чинь хүнтэй ярьчихаад өгье” гэж түүний  Самсунг Ж-7 загварын гар утсыг нь аваад буцааж өгөлгүй авч яван, 180.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан 3 удаагийн давтамжтай үргэлжилсэн үйлдлийг “хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэж дүгнэн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргээр тус тус зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн гэмт үйлдлүүдэд нь тохирсон, хуулийн үндэслэл бүхий байна гэж шүүх дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.Эын бусын эд хөрөнгийг залилан мэхлэн авах үйлдэлд нь прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан “...зохиомол байдлыг зориудаар бий болгосон” гэх гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж буйг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Шүүгдэгч Б.Э нь амар хялбар аргаар мөнгө олж амьдрах санаа зорилгоо гүйцэлдүүлэн, шууд санаатай, шунахай зорилгоор, бусдын эд хөрөнгө буюу мөнгийг өөрийн эзэмшил, өмчлөлд хууль бус аргаар шилжүүлэн авч захиран зарцуулан, бусдыг эд хөрөнгийг хулгайлах, залилах зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт тухайлан заасан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг тодорхой давтамжтайгаар хэд хэдэн үйлдлээр үйлдсэн болох нь тогтоогдсон ба шүүгдэгч Б.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Тухайн хэргийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд тухайлан заасан нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Б.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг, 

- мөн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна.   

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж заасан.

 

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн нэр бүхий хохирогч иргэд нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж хуульчилсан.

 

Тухайн хэргийн хувьд хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.М-од учирсан хохирол нь биет байдлаар нөхөн төлөгдсөн болох нь хэрэгт авагдсан хохирогч Б.М-ын “хохирол нөхөн төлөгдсөн, гомдол саналгүй” гэдгээ илэрхийлсэн хүсэлт баримтаар тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Эын үйлдсэн Залилах гэмт хэргийн улмаас нэр бүхий хохирогч иргэдэд учирсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт 810.000 /найман зуун арван мянга/ төгрөгийг Төрийн сангийн 100900005407 дансанд урьдчилан байршуулснаас:

- хохирогч М.А-ад 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг, хохирогч О:Б-од 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг, хохирогч Д.Б-од 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Э нь урьд хэд хэдэн удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгэгдэж байсан болох нь хэрэгт авагдсан урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримт (хэргийн 1-р хавтас 116-118, 2-р хавтас 51 дэх тал), шийтгэх тогтоолуудын хуулбар, суллагдсан хүмүүст олгодог тодорхойлолт (хэргийн 1-р хавтас 129-130, 132-138, 139-140, 141, 142-146, 151-153, 154 дэх талууд) зэрэг нотлох баримтуудаар тогтоогджээ.

 

Шүүх, шүүгдэгч Б.Эыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн, мөн хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан, мөн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан /Арван долоодугаар бүлэг, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг/ санаатай гэмт хэргийг хоёр ба түүнээс дээш удаа үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцон, Б.Эад:

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,

- мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

“Хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахдаа гэмт хэрэг тус бүрд ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоох” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу шүүгдэгч Б.Эад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний нийт биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоон, хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Б.Эад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 3я дугаартай захирамжаар яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, улмаар шүүхэд хэргийг хянан хэлэлцсэн энэ өдрийг хүртэл хугацаанд яллагдагч, шүүгдэгчээр (хэргийн 1-р хавтас 111-112, 243-244, 2-р хавтас 99-100, 101-102 дахь тал) цагдан хоригдсон нийт 160 /нэг зуун жар/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцох нь зүйтэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, энэ хэрэгт Б.Эын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон  

 

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Б-ын Э-ыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж  ...эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай,  

- мөн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэм буруутай болохыг тус тус тогтоосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял,

- мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 08 /найм/ сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 06 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял гэж тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-ад оногдуулсан 01 /нэг/ жил 02 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Э-ын цагдан хоригдсон нийт 160 /нэг зуун жар/ хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт Б.Э-ын Төрийн сангийн 100900005407 дугаартай дансанд урьдчилан байршуулсан 810.000 /найман зуун арван мянга/ төгрөгөөс  

- хохирогч М.А-д 280.000 /хоёр зуун наян мянга/ төгрөг,

- хохирогч Б.О-од 350.000 /гурван зуун тавин мянга/ төгрөг,

- хохирогч Д.Б-д 180.000 /нэг зуун наян мянга/ төгрөгийг тус тус гаргуулан олгож, хохирогч Б.М-од учирсан 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөнийг тэмдэглэсүгэй. 

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий СD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Энэ хэрэгт Б.Э-ын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч Б.Э-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт тус тус шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд ялтан Б.Э-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          С.БАЗАРХАНД