| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2022/0034/Э/ |
| Дугаар | 2022/ШЦТ/34 |
| Огноо | 2022-06-13 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | Б.Мөнхдөл |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга О.Номин,
Улсын яллагч Б.Мөнхдөл,
Хохирогч *******,
Хохирогчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн ******* холбогдох 2233000000039 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1980 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар ******* оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, /,
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо 3 дугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр *******г түлээний модоор цохиж зүүн гарын шууны ясыг хугалж биед нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2022 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хонгор-Овоо 3 дугаар багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр *******г түлээний модоор цохиж зүүн гарын шууны ясыг хугалж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт нь:
1. Хохирогч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 03 дугаар сарын 15-16-нд шилжих шөнө нөхөр архи уусны улмаас маргалдаж, зодоон үүсгэж, гар хугалсан. Тэр өдөр 3 чулууны хажууд бие зассан тэрийг гөлөг очоод идсэн байна гээд нөхөр уурлаад байсан. Орой нь хүн залгаад хүрээд ир гэсэн. Орой нь ирээд гараад ир миний утас аваад ир гэж 11 цагийн үед хэлсэн. 12 цагийн үед дахиж орж ирээд чи бос тэр гөлөг оруулж ирээд сүү өг уя гэсэн тэгж биш ингэж уя гэсэн. Би та 2-ыг энэ шөнө ална гэсэн. Гаргаад машинаас уя гэсэн тэгэхэд миний гар хөл чичрээд уяж чадаагүй. Би жижиг гэр тойроод гүйсэн. Араас ирээд цохисон. Би яах аргагүй гэрт оруулахад намайг чийдэн асаа гэсэн. Асаах гэж байсан чинь над руу хэд хэдэн мод шидсэн. Тэгээд миний гарыг онож хугалсан. Одоо миний гар эдгэрээд бороолж байна. Одоо бид 2 тусдаа амьдарч байна. Надад хэдэн мал өгсөн мал хөрөнгийн маргаан байхгүй гэсэн мэдүүлэг,
2. Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... удаагүй мотоцикльтой ирээд үхэр хашиж гаргахад тусалсан. Үхрээ оруулж гарчихаад гэрт ороод нөгөө ууж байсан 0,5 литрийн тал архи ширээн дээр байсан учраас тэй хуваагаад уусан. архи уучихаад гараад явсан. ...Өглөө сэрээд галаа түлээд сууж байхад сумын төвийн Алтанзул эгч залгаад "цаана чинь бөөн юм болсон байна. Чи тэй хамт архи уусан юм уу" гэж асуухаар нь би "хагас шил 0,5 литрийн архи хувааж уусан. Бид 2 жижиг рүнкээр 3 удаа л уусан гэж хэлсэн. Би гайхаад мотоциклоо унаад ахынд очиход ах ганцаараа байсан. Би юу болсон талаар тодруулахад "би гэртээ ирээд байж байхад дуудаад будаа, бяруу буулгалцаад буцаад гэртээ ирээд хэвтэж байгаад гарахад манай эхнэр сангийн чулууны хажууд шээж байхаар нь би уурлаж хоорондоо маргалдаад ах дүү нарыг нь дуудаад өгөөд явуулчихлаа" гэж хэлсэн. ...Надад хэрүүл маргаан хийсэн талаар , нар нь хэлж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-46-р хуудас/,
3. Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...миний төрсөн дүү над руу амь авраарай, үхлээ гэсэн зурвас явуулсан байсан. Энэ үед нь би буцаад рүү залгасан чинь утсаа авахгүй байхаар нь би өглөө 07 цагийн үед Эрдэнэтээс такси олоод Сэлэнгийн Орхонтуул сумын Хонгор овоо багт байх дүү *******гийн гэрийн гадна талд очих үед гийн нөхөр ийн машины 2 хаалга онгорхой байсан. Ингээд гэрт нь орох үед дүү , нөхөр нар орон дээрээ хэвтэж байсан. ... босож ирээд "нөхөр намайг зодчихлоо, намайг явах гэсэн чинь үснээс татаж, чирээд зодож цохиж модоор гар руу цохиж, өшиглөж гарыг минь гэмтээчихлээ" гэж хэлээд хувцсаа өмсөх гэсэн боловч чадахгүй байсан болохоор нь би хувцсыг нь өмсгөж аваад ээс яасан юм бэ, чи г зодчихсон юм уу гэж асуусан чинь хариу хэлээгүй. Ингээд би гийн хамт Орхон аймаг руу явсан. ...Зөндөө олон удаа цохиж, зодож байсан. ******* зодуулчихаад манай гэрт ирээд байж байх үед нөхөр нь араас нь ирээд гуйжбайгаад аваад явдаг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48-р хуудас/,
4.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:“...******* нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын сургууль сурч төгсөөд тэр цагаас хойш мал дээр гарч мал маллан амьдарч байгаа юм.
Тэгээд 2013 онд ******* гэх хүнтэй гэр бүл болж хамт амьдарч байгаа. *******, ******* нар нь дундаасаа хүүхэд байхгүй. *******гийн дагавар нэг охин
байдаг....Миний хажууд ямар нэгэн маргалдаж байсан асуудал байхгүй. Зүгээр
сонсож байхад хоорондоо маргалдсан гэнэ, буцаад нийлсэн гэнэ гээд сонсогдож
байдаг. Тэрнээс нарийн зүйлийг хэлж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг 49-50-р хуудас/,
5.Гэрч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...*******, ******* нар нь манай гэрт хамт ирэхдээ гэр бүлийн харилцаа нь энгийн байдаг. ******* нь жаахан байж байгаад л яваад өгсөн. Тэгээд асуухаар ******* зодоод яваад өгсөн байдаг. Тэгээд дараа нь ирсэн байдаг. Ингээд *******гээс асуухаар мал залаа бодоод, санаа зовоод ******* нь ирчхээд гуйгаад байхаар нь хүрээд ирлээ гэдэг...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-р хуудас/,
6.******* нь эмнэлгийн байгууллагад хандаж эмчид үзүүлсэн тухай баримтын хуулбар, /ххийн 10-16/,
7. Аюулын зэргийн “...эрсдэлийн түвшин Бага /0-3/...” гэх үнэлгээ /хх-ийн 24-25 хуудас/,
8.Эд зүйлийг хавтаст хэрэгт тусгах тухай 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 26-34-р хуудас/,
9. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 35-43 хуудас/,
10.Шүүгдэгч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 3 сарын 15-16-нд шилжих шөнө би гэртээ зурагт үзээд сууж байхад хүн залгаад тугалтай үнээ хашсан байна. Тугалыг нь гаргаад үхрийг ялгаад өгөөч гэсэн. Очиход гэртээ ганцаараа 1 шил архи задлаад байж байсан 2-лаа уусан. Үхрийг чинь гаргая гээд гаргаад эргээд гэртээ орж 0.5 литрийн шилтэй архи уусан. Авдраасаа тал шил виски гаргаж ирээд уусан. Уугаад гэр лүү давхиж очиход хойноос Санжаа ирж байна агаа та бяруу буулгалцаж өгөөч гэсэн. Гэрийн гадна утсаар яриад гэрт орохгүйгээр Санжаа дээр очоод бяруу буулгалцаад гэртээ ирсэн. Тэгээд тэрнээс хойш юу ч санахгүй байна согтсон байна лээ гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэн *******гийн биед учирсан зүүн гарын шууны ясны хугарал зэрэг нь шүүгдэгч *******ийн хохирогчийн зүүн гар луу түлээний модоор цохисон үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой ба хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь:
Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 275 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:
1. *******гийн биед зүүн гарын шуу ба богтос ясны далд хугарал, зүүн гарын бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн 2 ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Зүүн гарын шуу ба богтос ясны далд хугарал нь тус бүртээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. /хх-ийн 7-9-р хуудас/,
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, агуулгын хувьд зөрүүгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үйл баримтыг үгүйсгэсэн, нотлох чадвараа алдсан, болон зөрүүтэй нотлох баримт байхгүй болно.
Эрүүгийн хуулийн 2.2 зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана” гэжээ.
Шүүгдэгч ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эхнэр *******г зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний биед хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч *******ийг эхнэрээ зодож, биед нь хүндэвтэр гэмтэл учруулж бие махбодын хүчирхийлэл үйлдсэн гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллагдагчаар татан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн нь хуулийн шаардлагад нийцсэн байна.
Иймд шүүхээс шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч энэ талаар маргахгүй байгаа болно.
Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нотлох баримт шүүхэд ирүүлээгүй ба надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэсэн тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан ялын төрөл хэмжээний дотор ял шийтгэл оногдуулах нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******эд ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.6 дах хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардал нөхөн төлсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан болно.
Шүүгдэгч *******эд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, нэхэмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар *******эд 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
5.Энэ хэрэгт шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, нэхэмжилсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.
8.Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******эд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА