Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 

                                                                            

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Сарантуяа, шүүгч Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэй,   

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам,

*******,

Улсын яллагч Б.Мөнхдөл,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Даваахүү,

******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум  дундын прокурорын  газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 2233000000023 дугаартай хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1960 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр ......... төрсөн, 62 настай, эрэгтэй, бага боловсролтой, тракторчин мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Сэлэнгэ .......... тоотод оршин суух, урьд Барилгын цэргийн тусгай шүүхийн 1981 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 200а-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1982 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Сэлэнгэ аймгийн Ардын хэсгийн 4 дүгээр шүүхийн 1991 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 941 дүгээр зүйлийн 1-д, 220 дугаар зүйлийн 2-д зааснаар нийт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1068 дугаартай Ардын хувьсгалын 70 жилийн ойн тохиолдуулан Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор суллагдаж байсан, хэрэг хариуцах чадвартай, ..........

 

ТОДОРХОЙЛОХ нь :

Гэм буруугийн талаар :

            ******* нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний оройн 19 цагийн орчим ........... оршин суух өөрийн гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний цээж болон зүүн гуянд тус тус  хутгалж амь насыг нь хохироосон гэх үйл баримт нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт:  

*******гийн өгсөн:  “...2022 оны 03 дугаар сарын 02-ны өглөө манай эхнэр дэлгүүр гурил будаа авч ирнэ, аптекаас эм авч ирнэ гээд явсан. Тэгээд яваад ирэхдээ найз .........ирсэн. ....... хотод байдаг. ............тааралдлаа Март болох гэж байгаа гээд бид хоёрт ганц шил архи авч өгье гээд авч өгсөн гээд тэр 2 ирсэн. Дараа нь ......... ирсэн. Тэгээд манай гэрт архи уусан. ........... авч ирсэн архийг 11 дөхөж байхад ууж дуусгаад дахиад тэтгэвэр буусан юм чинь нэг шил архи авчхаач гэж би ............хэлээд ......... явуулаад дахиад нэг шил архи авч ирсэн. Мөөлөний авч ирсэн архийг бид 4 хувааж уусан. Тэгээд ууж байтал 17 цагийн үед ............. мотоциклийг байна гэж манайд орж ирсэн. Машины купер ..........гуйгаад байж байсан ...... гэж сувилагч орж ирээд намайг хүргээд өг гэхээр нь ....... хүргэж өгөх гээд явсан. Талийгаач 19 цаг арай болоогүй байхад манайд ирсэн. Манайд архи үлдсэн эсэхийг мэдэхгүй байгаа. Согтсон байсан болохоор мэдэхгүй байна. Бид 2 юунаас болж маргалдсанаа бас сайн мэдэхгүй байна. Эцсийн эцэст чи л новширдог шүү гээд над руу янз бүрээр хэлээд намайг доромжлоод миний тархи толгой руу нүдээд байхаар нь ухас хийж босоод харсан ширээн дээр хутга байхаар нь аваад талийгаачийн гуя руу хатгасан. Гуя руу нь хатгаад зууралдаад хаалганы босгон дээр өнхөрч унахдаа цээжийг нь хатгачихсан байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их гэмшиж байна. Найзыгаа алсандаа ар гэрийнхнээс нь уучлалт гуйж байна. Би олон жил хамт ажиллаж, найзалж хөдөлмөрлөж явсан. Найзынхаа амийг хөнөөсөнд уучлалт гуйж байна...” гэх мэдүүлэг,

өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний орой гэртээ хоолоо идээд байж байсан. Манай охин .......... хүүхдүүдтэйгээ, миний хамгийн бага дүү хүүтэйгээ хөдөөнөөс ирчихсэн байсан. Тэгээд байж байтал 19 цаг 54 минутын үед .......... над руу залгасан. ..........эгчээ юу хийж байна. Сонин сайхан юу байна гээд залгахаар нь би гэртээ байна гэсэн Төрөө ах маань өнгөрчихсөн байна гэсэн. Яасан юу болсон гэсэн би юу болсон талаар мэдээгүй. Тийм юм сонслоо гэсэн. Ярьж дуусаагүй байтал Энхбайгаль хувцсаа шүүрээд гараад явсан. Араас нь манай эмэгтэй дүү цуг гараад явсан. Би охиныхоо хүүхдүүдийг хараад үлдсэн. Хүү маань гараад явчихсан утас нь холбогдохгүй байгаад байсан. 20 минут орчмын дараа хүү маань орж ирэхээр нь чи хаанаас ирэв гэсэн би ойрхон Мягмар ахынд байсан гэхээр нь утас чинь холбогдохгүй байх юм. Аав чинь өнгөрчихлөө гээд байна. ......... тэд нар явчихсан. Ээж нь явах гэсэн хүүхдүүд харах хүн байхгүй утас чинь холбогдохгүй байна гээд хүүгээ орхиод хувцсаа өмсөөд байж байхад Баттөрийн нас барсан ахынх нь бэр Эрдэнэчимэг над руу залгаад та хаана байгаа юм гэхээр нь би хувцсаа өмсөөд гэрээсээ гарах гэж байна танайх руу очиж явна гэсэн. Би хувцсаа өмсөөд гартал .......... 2 урдаас ирээд бид хэд ........... гадаа очиход цагдаа, эмнэлгийн машин ирчихсэн тэгж бид нар мэдсэн. Тэгээд байж байтал ........эгч, үеэл дүү нар нь ирсэн байсан. Миний охин ............ бид хэд байж байгаад Хөтөлийн шүүх шинжилгээ рүү ирсэн...”  гэх мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ......... өгсөн: “...2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр одонтой ээжүүдийн уулзалт хотод болсон. Тэнд уригдчихаад гэртээ ирээд байж байсан орой нь манай өргөмөл ах утасдаад дүү маань өнгөрчихсөн байна гэж байна гэсэн. Зүгээр л байсан шүү дээ өчигдөрхөн би уулзсан гэсэн өнгөрчихсөн байна гэж хэлэхэд нь би нэг хэсэг сонин болоод  байж байтал дахиж утас дугараад манай хадам Оюунцэцэг гэж хүн яриад та хэнтэй байна гэхээр нь эгч нь ганцаараа байна гэсэн. Одоо тан дээр манай бэр  ..........очно та байж бай. Бид нар очиж байна гээд манай хадмууд машинтайгаа ирсэн. Юу болов гэсэн явъя гээд надад хэлэхгүй байсан. Тэгээд машинд суугаад шууд Гэрэлтуяагийн гадаа очсон цагдаагийн машин оруулахгүй байсан. Би дүүгээ харчихъя л даа гээд гуйсан болохгүй хэргийн газрын үзлэг хийж байгаа гэсэн. Тэнд үеэл ахтай уулзаад хэргийн газрын үзлэг дуустал тэнд байсан. Дараа нь зүрх дэлсээд, даралт ихсээд байхаар нь даралтаа үзүүлээд эм аваад уучихъя гээд эгчийнхээ хүүхэдтэй эмнэлэг орсон. Тэгсэн сувилагч ............ гарч байсан. Юу болсон яасан талаар мэдсэнгүй. Засаг дарга л утсаар нэр ус ч үгүй нэг хүн ........ цус алдаад байна гэж хэлэхээр нь түргэн явсан гэж хэлсэн. Би буцаж ирээд хэргийн газар байж байгаад сүүлд нь Хөтөл рүү авч явах гэж байна гэж хэлэхээр нь мөрдөн байцаагчид би дүүгээ ороод харчихъя төрсөн ганц эгч нь байгаа юм гэж хэлэхэд цаанаас нь нэг хүн ирээд тун харамсалтай юм болсон байна гэж хэлчхээд цаашаа эргээд явсан. Тэгээд гадаа нь нэг эмэгтэй зогсож байснаа төрсөн эгч нь юм бол оруулчих гэж хэлэхээр нь машин руу оччихоод эргээд ирэх хооронд манай ээжийн дүү, үеэл ахтай орчихсон байсан. Намайг орох гэсэн үеэл чинь дүүтэй чинь орсон одоо боломжгүй байна Хөтөл рүү дагаж ороод орчих гэхээр нь би дагаж яваагүй. Гэрт нь үлдэж зул хүж янзалъя гээд үлдсэн. Надад түлхүүрээ зааж өгсөн байсан болохоор нь би үлдэхгүй бол болохгүй гэрийнх нь юмыг янзалъя гээд үлдсэн. Тэрнээс хойш юу болж байгааг мэдээгүй.  Би 2,3 хоног ухаантай, ухаангүй л байсан юм шиг байсан. Заримдаа юу болсныг санахгүй болчхоод байсан. Надад хохиролтой холбоотой баримт байхгүй. Би яагаад энэ шүүх хуралдаанд оролцох хүсэлт гаргасан бэ гэхээр бид эхээс долуулаа байж байгаад 9 сартай ирсэн өргөгдсөн өргөмөл ах маань л хотод байдаг. Үндсэндээ би ганцаараа үлдчихэж байгаа юм. Өмчийн хувьд надад ямар ч маргаан байхгүй. Шүүх хуралдаанд оролцож байгаа нь үнэн мөнийг олох юм сан. Нэг болохоор эхнэр нь ч үйлдчихсэн байх гэсэн юм яриад байсан. Энэ хүн гэхдээ хэргээ хүлээж байна. Би эхнэрийг нь байсан гэж үзээд байгаа юм. Яагаад гэвэл эрэгтэй эмэгтэй хүмүүс хашхиралдаад байсан гэж урд талын хүмүүс мэдүүлдэг. Эмнэлэгт хэвтэж байгаад эмнэлэг рүү явах гээд Гэрэлтуяагийн хашааны урдуур явахад тэнд хүмүүс хашхиралдаад байсан гэсэн мэдүүлэг байдаг. Би хэрэгтэй танилцах явцдаа тэрийг бас уншиж байсан. Хамгийн гол нь ........ хоёрыг шүүх хуралдаанд оролцуулъя гэж бодсон. Яагаад гэвэл хойд айлд байхад нь тэр хоёр л дуудаж авч ирсэн. 8 цагийн үед Гэрэлтуяа дэлгүүр лүү орсон юм байна лээ.  Дэлгүүрийн худалдагч охин мэдүүлэг өгөхдөө ......... гуай гаднаас хашхираад ороод ирсэн гэж мэдүүлдэг...” гэх мэдүүлэг,

Гэрч ........ өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр манайд ........., манай нөхөр бид 4 байсан. .......... бид 2 хүүхдэд мөнгө шилжүүлэхэд манай нөхөр хүүхэдтэйгээ гэртээ үлдсэн. Талийгаач ирээгүй. Хэрэг гарах үед хүүхдэдээ мөнгө шилжүүлэх гээд гэрээсээ гараад явсан банк хаачихсан байсан. Хүн гуйж байгаад мобайлаар хүүхдэдээ мөнгө шилжүүлээд наашаа ирж явж байгаад модон дотор унтчихсан байсан. Би талийгаачийг ирэхэд гэртээ байгаагүй. Дэлгүүрт хүүхдэдээ хүн гуйж мөнгө шилжүүлчхээд ирж яваад согтуу байсан болохоор хүүхдийн тоглоомын талбайн модонд унтчихсан байсан. Нэг сэрсэн өглөө ч юм уу? Орой ч юм уу? болчихсон байхаар нь гэртээ гүйгээд ирсэн тийм юм болсон байсан. Манай нөхөр хүн байхгүй үед ганцаараа орилоод байхгүй. Тухайн үед намайг унтаж байгаад ирэхэд ийм асуудал болчихсон болохоор би нөхрийнхөө өмнөөс алчихсан гээд мэдүүлэг өгөөд явж болдоггүй юм уу гэж цагдаагаас асуусан. Би хутгалчихсан юм. Би алчихсан гэж хэлж байсан. Би урьд өмнө хүн хутгалж байсан асуудал байхгүй. Хүрэлбаатар бид 2 банканд мөнгө тушаах гээд явсан. Хэд гэж явснаа мэдэхгүй байна. Банк ямар ч байсан хаачихсан байсан. Тэгээд би хүн гуйж хүүхдэдээ хэдэн төгрөг шилжүүлсэн. Тэр өдөр хойшоо дэлгүүр лүү өрөө төлөх гээд явж байсан .......... 2 таарсан. Мөөлөн хэлэхдээ 2 аниа Мартын юм уух уу гэхээр нь ууя гэсэн. Хаана уух юм гэхээр нь би манайд очиж ууя гэсэн...”...Би өөр хүнтэй гэр бүлийн харилцаатай болоод нөхрийгөө янз бүрийн юманд гүтгээд явуулаад байгаа юм байхгүй. Ёстой тийм юм байхгүй. Би архидалт зохион байгуулдаггүй. Бид хоёр хоёулаа ижилхэн цуг уудаг. Энийг хоёулаа ууя гэж би хэлдэггүй. Тэтгэвэр буусан хоёулаа юм уучихъя гэсэн. Түүнээс би архи аваад түрүүлээд гүйдэггүй. Тухайн үедээ тэгж бодсонгүй. Уугаад сурчихсан гэрт нөхөр байгаа гээд очсон. Түүнээс гэртээ хүн алчих вий гэж бодоогүй. Надад буруутай үйлдэл байгаа л байх даа. Цуг уусан. Би ямар энийг чи уучих. Ингээд Төрөөг алчих гэж хутга бариулаагүй шүү дээ. Баттөр энэ 2 муудалцахад би байгаагүй. Архинаас болоод тэр уусан хүн хутга шөвөг бариад ямар явдал болсон би тэрийг мэдэхгүй. Энэ 2 чинь жигтэйхэн найзууд байсан. Нэг нэгнийхээрээ орж гараад ууж идээд явдаг байсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд маань одоо гэртээ ганцаараа байгаа. Өвчтэй нөхөр маань шоронд орчих вий. Болох юм бол би өмнөөс нь орж болох юм болов уу л гэж бодсон. Одоо ч гэсэн явбал явна. Энэ хүн шоронгийн гар даахгүй. Тэр үед би хутгалаагүй. Би гэрээсээ 03 дугаар сарын 01-ний өглөө өрөө өгөх гэж гарч явсан . Тэр өдөр тэтгэвэр буусан. Хүрэлбаатартай багш нарын байрны тэнд таарсан. Бид хоёр орон нутгийн таньдаг хүмүүс. Мөөлөн таараад 2 аниа Мартын юм уух уу гэхээр нь тэгье гээд манайд очсон. Эхлээд 0.5 литрийн Хараа нэртэй архи уусан. Дараа нь ...........би картаа өгч явуулаад 0.75 граммын архи захисан. Хүний юм уучихсан дотроосоо халчихсан хүн чинь үргэлжлүүлээд ууна шүү дээ. Дахиад уугаагүй. Гэрээсээ гарахад Банк онгорхой байх гээд очиход банк хаачихсан байхыг бодоход 6 болж байсан байх.

Би манай тэнд байдаг хүүхдийн тоглоомын талбайд унтчихсан байсан. Хүрэлбаатар харилаа гээд яваад өгсөн. Би гэр лүү гээ явж байхдаа тэнд сууж байхдаа унтчихсан байсан. Нэг сэрсэн өглөө юм уу? Орой юм уу? бүрий болчихсон байсан. Тэгээд босоод гэр лүүгээ гүйгээд ирсэн манайд тийм юм болчихсон байсан...” гэх мэдүүлэг,

Гэрч ........ өгсөн:“... 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хойд хорооллын цэцэрлэгийн ард талын дэлгүүрт явж байгаад........ эхнэр ........ 11 цаг болж байх үед таарсан. ......... эхнэр бид 2 нэг арван жилийн дээд, доод анги. Би Улаанбаатар хотоос дүүгийндээ ирээд байж байгаад ......... ойрд уулзалдаагүй мэнд ус мэдээд 12 цагийн үед гэрт нь очсон. 12 цаг өнгөрөөгөөд 13 цаг орчим манай нутгийн тааралдсан дүү 2 эгчдээ ганц юм авч өгье гээд 0.5 литрийн Хараа архи авч ирсэн. Тэр 0.5 литрийн Хараа архийг ........ ах бид 4 уусан. ......... ирээд бид 4 эхлээд 0.5 литрийн архиа уусан. Тэгээд байж байтал Гэрэлтуяагийн картад тэтгэврийн мөнгө орлоо гэсэн ......... нэг юм авахгүй юм уу тэтгэвэр орчихсон юм чинь гэсэн Энхзаяа өнөөдөр архи зардаггүй өдөр гэсэн. М.Гэрэлтуяа ах за яахав ......... явуулчих гээд 0.75 литрийн Соёрхол архи авч ирүүлсэн.Тэрийг ууж байх хугацаандаа хоол унд хийж идээд байж байтал .......хүүхдийн хичээл сургууль тарах гэж байгаа би явлаа гээд яваад өгсөн. Бид 3 үлдээд тэрийг арай дуусаагүй байж байсан .........2 орж ирсэн. Архи дундаа орчихсон байхад ......... 2 орж ирээд ......... архи уухгүй байгаа гээд Нараа 1,2 хундага архи уусан. 5 цаг болж байхад Гэрэлтуяагийн хотод байдаг хүү нь над руу мөнгө шилжүүлээч гээд утасдсан. Энхзаяа бид 2  бараг 6 болж байхад тэднийхээс гарсан. Тэр үед би  нэлээн муудсан байсан. Тэгээд дэлгүүрт би юм аваад тавьчихсан байсан тэрийгээ аваад дүүгийнх рүүгээ явсан. ....... эхнэр, хүүхэд рүүгээ мөнгө шилжүүлсэн эсэ........эхнэр харьсан байх. Бараг бүрий тасраад 6 дөхсөн байсан байх. Хашаан дотор зогсож байхад бид нар ерөөсөө хэрэлдээгүй. Намайг байх хугацаанд хэрэлдэж муудалцсан юм байхгүй. Бие муутай хүүхэдтэйгээ Гэрэлтуяа ах үлдээд бид 2 гараад явсан. Дэлгүүрийн тэндээс бид 2 салсан. Сант сумын эмнэлгийн сувилагч Энхтуяа гэдэг хүн Гэрэлтуяагийнд 05 цаг 15 минут орчим болж байсан байх. Ажлаасаа хоцрох гээд байна. Хүүхэд харсаар байгаад 05 өнгөрчихлөө....... чи эгчийгээ ажилд хүргээд өгөөч гэж хэлсэн. Энхтуяаг орж ирснийг мэдэж байгаа. ...... явъя гээд ........сувилагч/ тэр 3 цуг гараад явсан. Тэрний дараа Энхзаяа бид 2 гэрээс гарсан...”  гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад

           1.******* өгсөн:  “...2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр намайг гэртээ байж байхад 19 цаг 58 минутын үед манай дүү ......... над руу залгаад "эгчээ аав нас барчихлаа" гэхээр нь би нөхрийн хамтаар Дархан-Уул аймгаас ...........авын нас барсан газрыг дүүгээрээ заалгаад иртэл аавын нас барсан гэх байшингийн гадаа эмнэлгийн машин цагдаа оччихсон байсан.Талийгаач аав маань ерөнхийдөө ойр ойрхон архи уудаг найз нөхөд нь гэр орноор их ирээд байдаг учир ээж, ах хоёр маань ааваас тусдаа амьдрах болсон юм..." гэх мэдүүлэг/ хавтаст 1 хуудас 243/,

          2.******* өгсөн: “...2022 оны 03 сарын 01-ний өдөр би Сант сумын Эрүүл мэндийн төвд ээлжийн дуудлагын эмчийн хуваарьтай байсан. Орой 19 цаг 20 минутад гэртээ байж байтал эмнэлгийн дуудлагын утаснаас сувилагч залгаад урд хороололд ........... гэх айлд хүн цус алдаад байна гэх дуудлагыг ......... дарга өглөө яаралтай очоорой гэж хэлсэн. Харин би эмнэлэг дээр очтол машин ирсэн. Тэгээд цус их алдсан байна гэсэн болохоор нь нэг сувилагч дагуулаад хамт явсан. ......... гэрт ороход үүдний амбаарт нь нэг хүн хэвтэж байсан. Тэгээд шууд куртикны цахилгааныг тайлаад зүрхэн талд нь чагнуураар чагнаж үзэхэд зүрхний цохилт сонсогдохгүй нас барсан байсан тул цааш эмнэлгийн тусламж үзүүлэхгүй цагдаад мэдэгдсэн. Амин үзүүлэлт байхгүй байсан тул цааш нь хувцсыг нь сөхөж хараагүй. Амь хохирогч ....... нь архи дарс их хэрэглэдэг учир сүүлийн 2 жил орчим хугацаанд ......... ганцаараа амьдарч байгаа. Бие эрүүл мэндийн хувьд чих хатуу, авто осолд ороод хүнд гэмтэл авч байсан. Сэлэнгэ аймгийн Сант сумын Эрүүл мэндийн төвд эрүүл мэндийн шалтгаанаар хяналтад байдаг..." гэх мэдүүлэг/хавтаст 1 хуудас 248-249/,

3.******* өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Сант сумын эрүүл мэндийн төвд ээлжийн сувилагчаар 13 дахь жилдээ ажиллаж байна. 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдөр эрүүл мэндийн төвд 09-17 цагийн хооронд ээлжээр ажилласан. Ээлжээ хүлээлгэн өгчхөөд сувилагч нарынхаа хамтаар Ковидын багц бэлдэж байхад ........ эмч дуудлагад хамт явъя цус их алдсан зодооны дуудлага юм шиг байна гэж хэлэхээр нь хамт явсан юм. Тухайн үед манай жолооч Батжаргал түрүүлээд араас нь ........ эмчийн хамт ....... ахын гэрийн үүдний амбаар луу ороход харанхуй байхаар нь утасны гэрлээ асааж үзэхэд нэг хүн хэвтэж байсан. Тэгээд  гэрийн хаалгыг нь онгойлгоод үүдний хэсгээр нь туссан гэрэлд хүнээ үзсэн. Тухайн үед баруун гарынх нь шуун дээр дарж үзэхэд судасны цохилт мэдрэгдээгүй. Цамцыг нь тайлж сөхөхөд хэвлий хэсэг цустай харагдсан ба Мөнхжаргал эмч чагнаж үзээд нас барчихсан байна......... эмчийг дууд гэж хэлээд жолооч ...... явуулсан. Тэгээд гэрийнх нь гадна зогсож байхад .........ахын дүү .......... эгчийн хүү ....... ирээд нас барсан талаар сонсоод явсан. Тэгээд цагдаа ирсэн. Бид нарыг үүдний амбаарт ороход талийгаач дээшээ харж хэвтсэн хөл нь хагас нугалаастай ойр орчимд нь цус гоожсон байдалтай байсан. Талийгаач ........... гэдэг хүний үүдний амбаарт байшингийн үүдний амбаарт нас барсан байсан. Өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтас 1, хуудас 245-246/,

4.Гэрч........... өгсөн: “...:::::::: ах сүүлийн хэдэн жил архи уугаад байдаг байсан. Эхнэр нь  харин архи их уудаг болохоор нээх харьцдаггүй. Архи дарс хэрэглээд байхаараа хүнтэй нээх маргалдаад байдаггүй юм. Тэгсэн өнөөдөр манай гэрт орж ирээд Төрөө миний толгой руу цохиод зодоод байхаар нь би хутгалчихлаа хардаа гээд байсан. Харин би уур хүрээд тухайн үед сайн хараагүй...” гэх мэдүүлэг/хавтас 2, хуудас 02/,

5.Гэрч ........... өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 01-ний орой 19 цаг 15 минутын орчимд Сэлэнгэ аймгийн Сант суманд гэртээ байж байтал манай сумын иргэн М.Гэрэлтуяа ах манай гэрт ганцаараа согтуу орж ирсэн. Тэгээд ах нь хүн хутгалчихлаа эмнэлэг дуудаад өгөөч гэж хэлэхээр нь та тэр хүн рүүгээ яв би эмнэлэгт хэлчихнэ гэж хэлээд явуулсан. Тэгээд шууд Сант сумын эрүүл мэндийн төв рүү залгасан чинь сувилагч Энхтуяа дуудлага авсан. Тэгээд “М.Гэрэлтуяа ах хүн хутгалчихлаа гэнэ гэр лүү нь яаралтай эмч явуулаарай” гэж хэлсэн. Тэгээд 30 орчим минутын дараа гэрээс гараад харсан чинь М.Гэрэлтуяа ахын гэрийн гадаа эмнэлэг, цагдаагийн машин ирчихсэн байсан. Тэрнээс хойш бол М.Гэрэлтуяа ахтай дахиж уулзаагүй. Би хэнийг хутгалсан талаар асуугаагүй. Та тэр хүнрүүгээ шууд яв гэж хэлээд шууд эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн үед манай гэрт зочид ирсэн байсан болохоор би хэргийн газар дээр нь очиж чадаагүй юм. ийн биед ямар ч байсан ил харснаар толгой дээрээ гэмтсэн байсан. Өөр нээх анзаарч хараагүй. М.Гэрэлтуяа нэлээн согтуу байсан. Яагаад хүн хутгалах болсон талаар огт хэлээгүй...” гэх мэдүүлэг /хавтас 2,хуудас 10/,

6.Гэрч ......... өгсөн:“...2022 оны 03 дугаар сарын 01-ний өглөө ажлаасаа буусан юм. Тэгээд урд зуухан дээр ирж усанд орчхоод 10 цаг өнгөрөөд гараад Хойд зуух руу явж байгаад Арслан эгийн дэлгүүрийн тэнд зам дээр ......... гээд хоёр эгчтэй тааралдсан. Тэгээд хоёр эгч хаа хүрч яваа талаар асуусан чинь хойд Бор эгчийн дэлгүүр орж өрөө өгөх гээд явж байна гэсэн. Тэгээд би хоёр эгчдээ мартын баярын юм авч өгнө гэж хэлээд явсан. Тэгээд би ажил төрлөө зохицуулчихаад нилээн байж байгаад гэртээ хариад байж байсан чинь ........ эгч над руу 95035072 гэсэн дугаараас залгаад байсан. Тэгээд би 12 цаг өнгөрч байхад гэртээ байсан 0.5 литрийн Хараа архийг аваад ........ ахын гэрт яваад очсон. Намайг гэрт нь ороход ........ эгч, ...... ах бас бие муутай хүү нь байсан. Тэгээд миний авч ирсэн архийг задлаад тойруулсан би тэр архинаас уугаагүй. Тэгээд архиа дуусангуут .......... эгч надад картаа өгөөд 1 шил архи 1 ундаатай аваад ир гээд явуулсан. Би ....... дэлгүүрээс орж 1 шил 0.5 литрийн Соёрхол архи, бас 1 ундаа аваад буцаж ........ ахын гэрт очсон. Тэгээд Соёрхол архиа задлаад тойруулсан би тэр архинаас нь ганц татаад арай дуусаагүй байхад нь би гарч яваад гэртээ харьсан. Гэртээ хариад байж байгаад мотоцикль бинзенгүй болчихсон байхаар нь би клонк ороод бинзен хийчихээд буцаад замаараа ......... ахын гэр лүү орсон чинь нэг 0.75 литрийн Соёрхол архи задалчихсан ............эгч, ......... эгч гурав сууж байсан. Тэгтэл гаднаас ........эгч хоёр орж ирээд чиний мотоцикль гадаа байхаар нь ороод ирлээ гээд надаа машинын гупер асуучихаад гарч явсан харин би нээх удалгүй араас нь гараад гэртээ хариад байж байтал ............ ах над руу залгаад ........ ахын гэрт хүрээд ир хөзөр тоглоъё гээд дуудсан тэгээд би шууд очсон. .....ахыг надруу залгахад 14 цаг 02 минут болчихсон байсан. Тэрнээс хойш бол уулзаагүй. Тэгээд хөзөр тоглож байхад манай найз Болд 20 цаг 50 минутад залгаад ..... ах нас барсан байна гэнэ чи миний оронд ажилд гараад өгөөч гэхээр нь би шууд явж очоод ажилд гарсан. Намайг .......... ахын гэрээс гарч явахад гэрт ........ эгч гурав үлдсэн өөр хүн байгаагүй. Нээх их согтуу байгаагүй хоол хийж идээд юм яриад сууж байсан. Гарч явсан цагаа сайн санахгүй байна би .......... ахын гэрээс гараад шууд гэртээ харьсан. Тэгээд гэрт яг орж ирэхэд Буянхүү ах залгасан тухайн үед 14 цаг болж байсан. ......... нь намайг ......... ахын гэрт байхад талийгаач ........ орж ирээгүй. Тухайн өдөр би ......... ахтай огт тааралдаагүй...” гэх мэдүүлэг /хавтас 2, хуудас 17-18/,

7.2002 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл,гэрэл зургийн үзүүлэлт, /хавтас 1 хуудас 03, 06-14/,

8.2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн шүүгдэгч ийн биед хийсэн үзлэгийн гэрэл зургийн үзүүлэлт тэмдэглэл/хавтас 1, хуудас 20, 21-26/

9.2022 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 996 дугаартай шүүгдэгч ....... өмсөж явсан хувцсанд  хийсэн дүгнэлт/хавтаст 1, хуудас 56-60/,

10.2022 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 921 дугаартай амь хохирогч .......... амь хохирох үедээ өмсөж явсан хувцсанд хийсэн шинжээчийн дүгнэлт /хавтас 1, хуудас 68-69/,

11.2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн амь хохирогч ......... цогцост хийсэн тэмдэглэл /хавтас 1, хуудас 89/,

12.2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаартай амь хохирогч .......... цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт/хавтас1, хуудас 90-93/,

13.Амь хохирогчийн биед шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн гэрэл зургийн үзүүлэн/хуудас 1, хуудас 94-98/,

14.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 32 дугаартай амь хохирогч ...... цогцсын шүүх эмнэлгийн шинжилгээ хийсэн дүгнэлтийн 1.Талийгаач ......... биед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх,үнхэлцэг хальс,зүрх нэвт хатгагдсан шарх,зүүн гуянд хатгагдсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Талийгаач ......... биед учирсан дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.3.Талийгаач ........ дээрх гэмтлүүдийг авах үедээ нас барсан тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 4. Талийгаач ....... нь  цээжний хөндий рүү нэвтэрч зүрх хатгагдсан, зүүн гуяны артерийн судас зүсэгдэж тасарсан шархны улмаас хурц цус алдалтад орж нас барсан байна. 5.Талийгаач ......... нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байсан байна.6.Талийгаач ........... нас барсан хугацааг нарийн тогтоох боломжгүй.7.Талийгаач .........биед үүссэн гэмтлүүд нь нас барах үедээ үүссэн гэмтэл. 8.Талийгаач ......... биед үүссэн гэмтлийн дарааллыг тогтоох боломжгүй  гэх хэсэг /хавтас1, хуудас 93/,

15.2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1540 дугаартай шинжээчийн дүгнэлтийн“1.Шинжилгээнд ирүүлсэн ........ гэх шингэн цус нь АВО системээр АВ/IV/  бүлгийн харьяалалтай байна. 2......... гэх хар өнгийн куртик, бор өнийн ноосон цамц, бор саарал өнгийн ноосон цамц, судалтай хар өнгийн майк, хар саарал өнгийн өмд, хар хөх өнгийн ноосон дотуур өмд, саарал өнгийн хос оймс, бор өнгийн түрийтэй хос гутал ......... гэх цэнхэр өнгийн хантааз, цэнхэр өнгийн цамц, бор өнгийн өмд, саарал өнгийн ноосон өмд, цайвар өнгийн нимгэн дотуур өмд, хар өнгийн хос гутал, ХГҮ-ийн гэх шаргал өнгийн хуванцар оруулгатай 12 см иштэй 26 см урттай  хутга, 0.5л-ийн хараа нэртэй архины шил, 0.5 болон 0.75 л-ийн 2 ширхэг архины шилэн дээр цус илэрсэн. Биологийн гаралтай бусад ул мөр илрээгүй. ......... гэх хар саарал өнгийн өмд, хар хөх өнгийн ноосон дотуур өмд, бор өнгийн түрийтэй хос гутал, ......... гэх цэнхэр өнгийн цамц, саарал өнгийн ноосон өмд, цайвар өнгийн нимгэн дотуур өмд, ХГҮ-ийн гэх 0.5 л-ийн хараа нэртэй архины шилэн дээрх цус нь АВО системээр АВ/IV/ бүлгийн харьяалалтай байна. Энэ нь .........  гэх шингэн цусны бүлгийн харьяалалтай ижил төрлийнх байна. 4......... гэх хар өнгийн куртик, бор өнгийн ноосон цамц, бор саарал өнгийн ноосон цамц, судалтай хар өнгийн майк, саарал өнгийн хос оймс, ........ гэх цэнхэр өнгийн хантааз, бор өнгийн өмд, хар өнгийн хос гутал, ХГҮ-ийн гэх шаргал өнгийн хуванцар оруулгатай 12 см иштэй 26 см урттай хутга, 0.5 болон 0.75 л-ийн 2 ширхэг архины шилэн дээрх цусны бүлгийн харьяаллыг тогтоох боломжгүй байна. 5.......... гэх хөх өнгийн цэнхэр алаг өнгийн нимгэн куртик, ХГҮ-ийн гэх 12 дугаартай марль, 15 дугаартай марль, бор өнгийн модон оруулгатай 11см иштэй 20 см урттай эвхдэг хутган дээр цус болон биологийн гаралтай ул мөр илрээгүй...”гэх дүгнэлт хэсэг, гэрэл зургийн үзүүлэлтүүд  /хавтас 1, хуудас108, 109-110/,

           16.2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол/ хавтас 1, хуудас 113/ гэх нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

 Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн, хязгаарласан байдал тогтоогдоогүй болно.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

 мөн  хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас учирсан, хохирол хор уршгийг гэмт хэрэгт тооцно”  гэж тус тус заажээ.

 Шүүгдэгч ............ ахуйн хэрэглээний хутгаар талийгаач ........ цээжний хөндий,зүүн гуянд тус тус хутгалан амь насыг хохироосон үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Хүнийг алах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч ......... нь архи ууж хох

ирогчийг хутгалсан үйлдэл нь  гэм буруугийн шууд санаатай  хэлбэр юм.

Шүүгдэгч ......... нь гэмт хэрэг үйлдэх үедээ 1.88% хувийн согтолттой байсан нь 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах тухай тэмдэглэлээр  тогтоогдож  байна.

            Талийгаач ........ биед учирсан цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх, үнхэлцэг хальс, зүрх нэвт хатгагдсан шарх, зүүн гуянд хатгагдсан шарх бүхий гэмтэл нь шүүгдэгч .......... талийгаачийн зүүн гуя болон цээжин тус газарт нь хутгалсан үйлдэлтэй  шууд шалтгаант холбоотой  болох нь тогтоогдож байна.

Дээрх байдлуудыг дүгнээд шүүгдэгч ........... хүнийг алах гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч ....... холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн хэргийн зүйлчлэл, иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийг гэмт буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

Иргэний нэхэмжлэлийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж хуульчилсан байна. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  .......... нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол 14.354.000 төгрөг шүүгдэгчээс нэхэмжилсэн. Үүнээс 2.000.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...ийн дүү ажил явдлын үеэр ирээд ...... эгчтэй уулзсан байсан. Хохирол өгөх гэсэн юм та дансаа өгчих, цагдаа бэлэн мөнгө битгий өгөөрэй баримтаар байх ёстой гэж хэлсэн манай хадмууд дургүйцсэн байсан. Надтай ямар ч харилцаагүй байж байгаад миний дансыг хүнээс авч 2.000.000 төгрөг хийсэн байсан” гэх  мэдүүлгээр тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгчийн өгсөн 2.000.000 төгрөгийг хасаж нэхэмжлэлээс үлдэх 12.354.000 төгрөгөөс 2 дугаар хавтаст хэргийн 238 дугаар хуудаст авагдсан нотлох баримтгүй 2.267.500 төгрөг, мөн хавтаст хэргийн 239 дүгээр хуудаст авагдсан нотлох баримтын шаардлага хангаагүй тамга тэмдэггүй 5.514.000 төгрөг / 28.000+4.392.000+90.000+120.000+884.000/ нийт 7.781.500 /2.267.00+5.514.000/ төгрөгийн хохирлыг хасаж тооцоод нотлох баримттай 4.572.500 төгрөгийг хангах үндэслэлтэй байна.

Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар нэхэмжилсэн оршуулгын зардал 14.354.000 төгрөгөөс шүүгдэгч ийн өгсөн 2.000.000 төгрөгийг хасаж, үлдэх 12.354.000 төгрөгөөс  нотлох баримтын шаардлага хангасан 4.572.500 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олгох, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.781.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хариуцлагын талаар : 

Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн зарчмын дагуу шүүгдэгч эрүүгийн хариуцлага оногдуулах нь үндэслэлтэй байна.

Дархан-Уул аймгийн Шүүх сэтгэц эмгэг судлалын эмнэлгийн 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн  20/22 дугаартай дүгнэлтийн “1. нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл болно.2. нь сэтгэцийн хувьд эрүүл учир гэмт хэрэг үйлдэх үеийн сэтгэцийн байдлыг тогтоох боломжгүй байна.3. нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай болно.4. нь одоогоор сэтгэцийн хувьд эрүүл учир хэрэг хариуцах чадвартай” гэх дүгнэлт гарсан байна. Иймд шүүгдэгч эрүүгийн хариуцлага оногдуулахад харшлах зүйл байхгүй гэж үзлээ.

******* нь Барилгын цэргийн тусгай шүүхийн 1981 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 151 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 200а-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1982 оны 07 дугаар сарын 07-ны өдөр ялын хугацаа дуусаж суллагдсан, Сэлэнгэ аймгийн Ардын хэсгийн 4 дүгээр шүүхийн 1991 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 2 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 941 дүгээр зүйлийн 1-д, 220 дугаар зүйлийн 2-д зааснаар нийт 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1991 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 1068 дугаартай Ардын хувьсгалын 70 жилийн ойн тохиолдуулан Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор суллагдаж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар нэмж нэгтгэх ялгүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцов. Энэ хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүхээс тогтоож шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн 4.472.500 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч сар бүр ийн тэтгэврээс 300.000 төгрөг, тэтгэврээс 200.000 төгрөг өгөхөөр тохиролцсон тул хохирол төлөгдсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.4-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүй ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэж байгааг хүлээн авах боломжгүй юм. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай шүүгдэгч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын дээд, доод хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр ял оногдуулах боломжтой байдаг.  Иймд шүүгдэгчийг хохирлыг нөхөн төлсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 09 /ес/ жилийн хорих ялаар шийтгэж, шүүгдэгчийн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа байдал, болор цайх өвчний учир хөдөлмөрийн чадвараа 50 хувь алдсан зэрэг хувийн байдлыг харгалзан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц амь өмсөж явсан гэх “хар өнгийн куртка 1 ширхэг, бор өнгийн ноосон цам 1 ширхэг, бор саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, судалтай хар өнгийн майк 1 ширхэг, хар саарал өнгийн тэлээтэй өмд 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн хос оймс 1  ширхэр, бор өнгийн түрийтэй хос гутал 1 ширхэг зэргийг х, нарт олгож,  шүүгдэгч ийн өмсөж явсан гэх “цэнхэр өнгийн хантааз 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, бор өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, цайвар өнгийн нимгэн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн хос гутал 1  ширхэг болон болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, бор хүрэн өнгийн иштэй тонгорог 1ширхэг, 0.5 литрийн Хараа архины шил 1ширхэг, 0.5 литр, 0.75 литрийн Соёрхол архины шил тус бүр 1 ширхгийг устгаж, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ивэн 1 дүгээр баг 1-37 тоот 76,5 м/кв хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1347 м/кв газрыг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ........ цагдан хоригдсон 109 хоногийг түүний эдлэх ялд  тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

 

1.Шүүгдэгч *******г Хүнийг алах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 09 /ес/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч оногдуулсан 09 /ес/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...........н цагдан хоригдсон 109 хоногийг түүний эдлэх хорих ялд  оруулан тооцсугай.

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ........... авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар оршуулгын зардалд нэхэмжилсэн 14.354.000 төгрөгөөс ялтан .............. 2.000.000 төгрөг төлснийг хасаж, үлдэх 12.354.000 төгрөгөөс нотлох баримттай 4.572.500 төгрөгийг шүүгдэгч гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7.781.500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Ивэн 1 дүгээр баг 1-37 тоот 76,5 м/кв хувийн орон сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 1347 м/кв газрыг битүүмжилсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 07 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

8.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц амь өмсөж явсан гэх “хар өнгийн куртка 1 ширхэг, бор өнгийн ноосон цам 1 ширхэг, бор саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, судалтай хар өнгийн майк 1 ширхэг, хар саарал өнгийн тэлээтэй өмд 1 ширхэг, хар хөх өнгийн ноосон дотуур өмд 1 ширхэг, саарал өнгийн хос оймс 1  ширхэр, бор өнгийн түрийтэй хос гутал 1 ширхэг зэргийг х, нарт олгож,  шүүгдэгч ийн өмсөж явсан гэх “цэнхэр өнгийн хантааз 1 ширхэг, цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, бор өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн ноосон цамц 1 ширхэг, цайвар өнгийн нимгэн дотуур өмд 1 ширхэг, хар өнгийн хос гутал 1  ширхэг болон гэмт хэрэг үйлдэхэд ашигласан шар өнгийн иштэй хутга 1 ширхэг, бор хүрэн өнгийн иштэй тонгорог 1 ширхэг, 0.5 литрийн Хараа архины шил 1ширхэг, 0.5 литр, 0.75 литрийн Соёрхол архины шил тус бүр 1 ширхгийг тус тус устгасугай.

9.*******гаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдаж, 2 ширхэг СД-г хэргийн хамт хадгалсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч түүний хууль ёсны төлөөлөгч хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

12.Шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ялтан авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх хүртэл хугацаагаар  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                         

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         А.НАРАНТУЯА

 

          ШҮҮГЧИД                         Г.САРАНТУЯА

 

                                                 Г.АЛГИРМАА