| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2022/0185/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/200 |
| Огноо | 2022-05-26 |
| Зүйл хэсэг | 12.6.1., |
| Улсын яллагч | Ч.Болормаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/200
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2022/0185/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.О-д холбогдох 2218000000183 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2022 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.О, 1986 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баяндун суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.О нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэлчин” нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнд Г.Э-ыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:
-Шүүгдэгч Д.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Г.Э над руу нэг өдөр залгаад “аниа би Улаанбаатар хот руу явах зардлын мөнгөгүй болчихсон, хүүхэн сурсан хүн байвал хэлээрэй, би явна шүү.” гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө миний утас руу танихгүй дугаараас залгаад “Заяа гэдэг хүнтэй яръя.” гэхээр нь би “тийм хүн байхгүй” гэж хэлсэн чинь “уулзах хүн байна уу?” гэж асуухад нь би Г.Э-ы ярьж байсан зүйлийг нь гэнэт санаад хооронд нь уулзуулсан.
...Гэм буруугаа зөвшөөрч, гэмшиж байна, дахиж ийм алдаа гаргахгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 01/,
-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-8/,
-Б.Б-ын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 12-13/,
-99464883 дугаартай ярьж буй бичлэг бүхий сидиг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 17/,
-Гэрч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 03 дугаар сарын 31-ний орой 23 цагийн үед гадуур явж байгаад “Жаргалсайханы Энхтүвшин” гэсэн хаягтай найзтайгаа дүрс хараад ярьж байтал манай найз “Чи хүүхэн авч үзсэн үү?” гэхээр нь “үгүй шүү дээ” гэсэн чинь “Чи зүгээр байхаар хүүхэн ч болсон авч үз л дээ” гээд надад 9950-2720 гэсэн дугаарыг хэлж өгөөд би хадгалж авсан. Манай найз хэлэхдээ “Заяа эгч байна уу? гээд урьд нь хүүхэн авч байсан юм шиг яриарай” гэхээр нь тус дугаарт залгаад “Заяа эгч байна уу? гэхэд нэг эрэгтэй хүн аваад “Заяа байхгүй, 9946-4883 гэсэн дугаар дээр байгаа” гэхээр нь тэр дугаарт залгатал эмэгтэй хүн аваад “Заяа байхгүй” гэхээр нь “хүүхэн цагаар байна уу?” гэхэд байгаа гэхээр нь “за би зочид буудалд өрөө аваад эргээд залгана” гэж хэлээд Дархан сумын 8 дугаар багт байрлах “Нүүдэлчин” зочид буудлын 203 тоот өрөөнд 3 ортой өрөө цагийн 40.000 төгрөгөөр аваад 9946-4883 дугаарт залгаад “буудлаа авчихлаа” гэтэл “За одоо явууллаа, хэдэн тоот өрөө вэ?” гэхээр нь “203 тоот өрөө” гэхэд 15 орчим минутын дараа махлаг биетэй, хар өнгийн куртик, өмдтэй, үсэндээ шар сортой эмэгтэй орж ирээд “Чи хүүхэн дуудсан юм уу?” гэхээр нь “тэгсэн, би урьд нь хүүхэн авч үзээгүй юм, хэд байдаг вэ?” гэхэд “1 цаг нь 120.000 төгрөг” гэхээр нь “надад дансанд 110.000 төгрөг байна болох уу?” гэхэд “болноо, эхлээд тооцоогоо хий” гэхээр нь өөрийн 5047279935 тоот данснаас 5747110940 Г.Э гэсэн нэртэй данс руу “bbb” гэсэн утгатай 110.000 төгрөг шилжүүлсэн. Бид 2 хувцсаа тайлаад орондоо орж, бэлгийн харьцаанд орсон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20/,
-Гэрч Г.Э-ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Улаанбаатар хот Багануур дүүрэг рүү буцах гээд зардлын мөнгө төгрөггүй болчихсон байсан болохоор Улаанаа буюу Д.О- эгчид “буцах гэсэн мөнгө хэрэг болоод байна, хүүхэн сурсан хүн байвал хэлээрэй, би явна шүү, зардлын мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгтэл 2022 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө 01 цаг 52 минутад Д.О- эгч 9946-4883 дугаараас над руу залгаад “Нэг хүн ярьсан, уулзах юм уу?” гэхээр нь би “тэгье, хаана байгаа вэ?” гэхэд “Нүүдэлчин” зочид буудлын 203 тоот өрөөнд байгаа гэж хэлсэн. Би 18 дугаар автобусны буудлаас таксинд суугаад “Нүүдэлчин” буудлын харалдаа буугаад 203 тоот өрөөнд ортол жижиг биетэй залуу байсан ба “чи хүүхэн дуудсан уу?” гэхэд “тэгсээн, 1 цаг нь хэд вэ?” гэхээр нь “120.000” гэхэд “надад байгаа нь 110.000 байна, болох уу?” гэхээр нь болноо гээд би өөрийнхөө 5747110940 тоот данс руу нөгөө залуугаас 110.000 төгрөг шилжүүлж аваад Улаанаа буюу Д.О- эгчийн 5042116374 тоот данс руу 50.000 төгрөгийг “Ээгий” гэсэн утгатай явуулсан.
...Миний хувьд амьдрал тааруу болохоор өөрийн найз Э.Одбаярын хамтаар Дархан-Уул аймагт ирсэн юм. Бид 2 урьд нь биеэ үнэлж байгаад цагдаагийн байгууллагад саатуулагдаад торгуулсан ба нутаг буцах гэсэн боловч мөнгө байхгүй учир биеэ үнэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24/,
-Д.О-ийн 2 охин, хүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 6 дугаар баг, Тээвэрчдийн 15-6 тоотод оршин суудаг болохыг тодорхойлсон Дархан сумын 6 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хавтаст хэргийн 42/,
-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48/
-Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 96/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Д.О нь 2022 оны 04 дүгээр сарын 01-ний шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нүүдэлчин” нэртэй зочид буудлын 203 тоот өрөөнд Г.Э-ыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О-ийн үйлдэл нь Г.Э-ыг Б.Б-д биеэ үнэлэхэд зуучилж, ашиг олох зорилготой шууд санаатай үйлдэл байх бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Д.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
2.Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй болох нь шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 48/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 96/ зэргээр тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.О нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.О-ийг бусдыг биеэ үнэлэхэд зуучилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-д ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Д.О-д оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.О-д анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсгүүдэд тус тус зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ