Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/147

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Ч.******* нарыг оролцуулан,

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ч.*******д холбогдох эрүүгийн 2115001920137 дугаартай, 163/2022/0139/Э индекстэй хэргийг 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, ******* аймгийн ******* суманд 1994 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, Булган аймгийн ******* сумын 2 дугаар багийн ******* ******* гэх газарт оршин суух бүртгэлтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт амьдардаг, 28 настай, эмэгтэй, урьд ял шийтгэлгүй /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Ч.******* нь хохирогч Б.******* 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” гоо сайхны салонд үйлчлүүлээд гарахдаа Самсунг А-02 загварын гар утсаа мартаж явсныг 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр У. нь Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Зүүн түрүүний гол”-ын гүүр орчмоос олж өөрийн эгч Ч.*******д өгөхөд бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж П.т 2021 оны 10 дугаар сард өгч өөр утсаар сольж завшиж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******гийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2115001920137 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хохирогч Б.******* нь Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” гоо сайхны салонд үйлчлүүлээд гарахдаа Самсунг А-02 загварын гар утсаа мартаж явсныг 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр У. нь Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “**”-ын гүүр орчмоос олж өөрийн эгч Ч.*******д өгөхөд бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж ашиглаж, П.т 2021 оны 10 дугаар сард өгч өөр утсаар сольж завшсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Б.*******гийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр би Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* салонд орж үйлчлүүлчихээд тэндээс гарч Сансар мах маркет дэлгүүрт очсон. Тэнд очоод цүнхээ үзэхэд Самсунг А-02 загварын гар утас маань алга байсан. Тэгээд би гар утсаа ******* салон дотор үлдээгээд гарсан байна гэж бодоод буцаад очиход байхгүй байсан. Утас руугаа залгаж үзэхэд миний утас дуудаад авахгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дахь тал/

2. Насанд хүрээгүй гэрч У.гийн өгсөн“...2021 оны 09 дүгээр сарын сүүлээр би Ариунсолонго, Нарансолонго, Мэндбаатар нартай хамт Булган аймгийн Булган сумын 4-р баг Зүүн түрүүний гүүрний хажууд тоглож байхдаа голын хажуу талаас улаан өнгөтэй, хар хөх өнгийн кэйстэй мэдрэгчтэй гар утас олсон. Бид нар тэрийг аваад гэртээ ирээд эгч *******д өгсөн. Тэгээд эгч ******* тэр утсыг авсан...” гэсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 32-33 дахь тал /

3. Гэрч П.ын “...2021 оны 10 дугаар сард ******* болон тэдний нөхөр Мэндээ хоёр надад улаан өнгөтэй Самсунг А-02 загварын дэлгэц нь цуурсан байсан гар утсыг миний барьж байсан гар утсаар сольё зөрүү 25 мянган төгрөг өгье гэж хэлээд надтай сольж байсан... Тухайн утсыг манай охин барьж байгаад эвдрээд хаясан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дахь тал/

4. Юнител хариуцлагатай хувьцаат компанийн 2022 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №05-01/1525 дугаартай “...35953294932272 имэй кодтой утсанд дугаарыг 2021 оны 09 сарын 25-26-нд дугаарыг 09 сарын 27-оос 10 сарын 21-ний өдрүүдэд тус тус хийж ашигласан байна. дугаарын эзэмшигч ******* овогтой ******* ” гэсэн албан бичиг /хавтаст хэргийн 22 дахь тал/

5. Тольдох оюуны өгөөж хариуцлагатай хувьцаат компанийн 2021 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн №21/224 дугаартай “...Самсунг А-02 гар утсыг 420.000 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт /хавтаст хэргийн 44-48 дахь тал/

6. Шүүгдэгч Ч.*******гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн: “...2021 оны 09 дүгээр сарын сүүлчээр яг өдрийг нь хэлж мэдэхгүй байна, намайг Булган аймгийн Булган суманд хадмындаа ирсэн байхад дүү Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Зүүн түрүүний гүүрний ойролцоогоос SAMSUNG А-02 загварын гар утас олсон гээд надад өгсөн. Тухайн гар утас нь хөх өнгийн кейстэй, улаан өнгийн гар утас байсан. Дэлгэц нь дээд буландаа цуурчихсан байсан. Би дүүгээс SAMSUNG А-02 загварын гар утсыг аваад 10 хоног дугаартай сим картаа хийж ашиглаж байгаад нөхөр Мэндсайханы ажлын газрын гэх хүний SAMSUNG J-3 загварын гар утсаар сольсон. Тэгээд удалгүй над руу цагдаагийн байгууллагаас ярьсан. Ийм зүйл болж өнгөрсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

        Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч шүүгдэгч Ч.*******г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, яллах байр сууринаас, шүүгдэгч Ч.******* нь хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

        Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Б.*******, насанд хүрээгүй гэрч У., гэрч П. нарын мэдүүлэг, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Ч.*******гийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулан судлахад шүүгдэгч Ч.******* нь 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Булган аймгийн Булган сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” гоо сайхны салонд хохирогч Б.******* нь үйлчлүүлээд гарахдаа Самсунг А-02 загварын гар утсаа мартаж явсныг 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр У. нь Булган аймгийн Булган сумын 4 дүгээр багийн нутаг “Зүүн түрүүний гол”-ын гүүр орчмоос олж өөрийн эгч Ч.*******д өгөхөд бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж өөртөө ашиглаж, 2021 оны 10 дугаар сард П.т зөрүү 25,000 төгрөг өгч, түүний гар утсаар сольж завшсан гэм буруутай нь нотлогдож байна.

Шүүгдэгч нь тус гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Ч.*******гийн гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ч.*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.*******д 420.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хавтаст хэргийн 70-71 дэх тал/ гэдгээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Ч.*******г гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Ч.*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч Ч.******* нь шүүхэд өөрийгөө өмгөөлөх, шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцох талаар бичгээр хүсэлт гаргасан тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Ч.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.

Хавтаст хэргийн 62-64 дэх талд авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Ч.******* нь ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын 2 дугаар багт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч Ч.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 4/60 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

Шүүгдэгч Ч.*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг хүлээн зөвшөөрч, үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчтай тохиролцсон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгч Ч.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Б.******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.*******г 1 /нэг/ сарын хугацаагаар Булган аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4. Энэ хэрэгт шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Ч.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.******* нь нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримт, битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Э.ЭНЭРЭЛ