| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2022/0182/ |
| Дугаар | 2022/ШЦТ/184 |
| Огноо | 2022-06-20 |
| Зүйл хэсэг | 11.5.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/184
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Далайбаяр,
Улсын яллагч Н.Энхтулга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уртбаяр,
Шүүгдэгч ********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********************холбогдох эрүүгийн 2238000760268 дугаартай хэргийг 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********************нь өөрийн хариуцаж ажиллуулдаг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах “Хүлэг” авто засварын газарт 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дадлагажигч ********************аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангаагүй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч ********************дадлага хийх явцдаа тээврийн хэрэгслийн эд ангид засвар үйлчилгээ хийж байгаад өөрийн баруун нүд рүүгээ төмрөөр хатгаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********************нь өөрийн хариуцаж ажиллуулдаг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах “Хүлэг” авто засварын газарт 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дадлагажигч ********************аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангаагүй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас ********************дадлага хийх явцдаа тээврийн хэрэгслийн эд ангид засвар үйлчилгээ хийж байгаад өөрийн баруун нүд рүүгээ төмрөөр хатгаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000760268 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Төгөлдөр боолтын түгжээ авах гэж машины доогуур ороод багажаараа өөрийнхөө нүд рүү хатгачихсан байсан...Дадлагын хүүхдүүдэд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч өөрсдийнх нь дэвтэрт тэмдэглэгээ хийж өгдөг...Би ийм хэрэг болсонд харамсаж байна...” гэх мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 24-ний 17 цаг өнгөрч байхад Ланд 200 маркийн машины өндгөн шааргийн боолтын түгжээ тэгшлэхээр доогуур нь орсон. Тэр боолтын түгжээ нь боолттойгоо наалдчихсан, дотор гэрэлд муухан харагдаад байхаар нь дөхөж харж байгаад нарийнхан төмрөөр нөгөө наалдсан түгжээг татахад түгжээ наашаа татагдахад барьж байсан нарийнхан төмөр халтираад баруун талын нүд рүүгээ хатгасан. Тэр үед нулимс гоожоод тогтохгүй байсан...Гэртээ хариад гэрэл сайн харж чадахгүй, 1 см метртэй үсгийг хүртэл бараг харахгүй, удах тусмаа нүдээ нээхэд хүртэл хэцүү болсон. Тэр шөнөдөө гэртээ нүдээ боож хоноод өглөө нэгдсэн эмнэлэгт эмчид үзүүлсэн. Эмч үзээд 13А маягт хийж өгөөд Улаанбаатар хотын эх нялхаст үзүүл гэж хэлсэн. Тэр өдөртөө хот руу гарсан. Хот руу ороод эх нялхаст эмчид үзүүлээд хагалгаанд орсон. Хагалгаанд ороод эмчилгээтэй буцаж ирж байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дахин эх нялхсын эмнэлэгтээ болор суулгах хагалгаанд ороод 02 дугаар сарын 05-ны өдөр хотоос ирсэн...Дадлага хийнэ гэсэн зөвшөөрөл цагаан дэвтэр л өгсөн. Дадлага хийхээр очихдоо дадлагын дэвтрээ бол үзүүлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 9-10-р хуудас),
Насанд хүрээгүй гэрч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Дадлага удирдаж байсан Бямбаа ах бид хоёрыг нэг өдөр ирэхэд дадлага хийхээр ирсэн хүүхэд болгоомжгүй байдлаасаа болоод нүд рүүгээ өөрөө төмрөөр хатгасан. Аюулгүй байдлаа сайн хангаж ажиллаарай гэж хэлсэн. Тэрнээс яг тэр хүүхдийг нүд рүүгээ юмаар хатгаж гэмтэл авах үед нь бол байхгүй байсан...Заримдаа бээлий өгнө. Хамгаалах хувцас, нүдний шил бол өгдөггүй байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16-р хуудас),
Гэрч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай төрсөн дүү Мөнхжаргал хариуцан ажилладаг. Анх байгуулагдаад л Мөнхжаргал дүүдээ хүлээлгэж өгч байсан. Тэрнээс хойш л Мөнхжаргал хариуцан ажиллаж байгаа, Мөнхжаргал ажилд хэнийг авах, хэнийг ажлаас чөлөөлөхийг өөрөө шийддэг. ...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны ажилтан бол байхгүй. Засварын газар хариуцаж байгаа Мөнхжаргал л тэрийгээ бүгдийг нь хийгээд явдаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),
Гэрч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...манай хүү Төгөлдөр Улаанбаатар хотод Механик тээврийн их сургуулийн Хүнд машин механизмын 2 дугаар курст суралцдаг. Сургуулиас нь хөдөө орон нутагтаа дадлагад гарч болно гэхээр нь Хөвсгөл аймагтаа авчирч дадлага хийлгэхээр авчирсан. Хөвсгөлд ирээд Хүлэг авто засварын газарт очиж дадлага хийлгэж болох талаар Мөнхжаргал инженертэй уулзахад хүүхдээ аваад ирээ гэж хэлсэн. Тэгээд хотоос ирсний маргааш нь Төгөлдөр хүүгээ Хүлэг авто засварын газарт хүргэж өгсөн. Дөрвөөс тав хоног ажиллаж байсан. 2021 оны 11 дүгээр сарын 24-ний оройн 19 цаг өнгөрч байхад Төгөлдөр хүү гэртээ өөрөө ирсэн. Ажлаас буух гэж байхад Ланд 200 маркийн машин орж ирсэн гэсэн. Тэр машиныг Мөнхжаргал инженер нь задалчхаад ажлаас буу гэхээр машин доогуур Төгөлдөр хүү маань орж түгжээ шиг зүйлийг үзүүртэй төмрөөр гоогдож тайлахдаа түгжээ нь мултраад барьж байсан төмрөөрөө баруун нүд рүүгээ хатгасан гэж хэлсэн. ...ингээд хүүхдээ аваад Улаанбаатар хот руу явж Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвд очиж үзүүлэхэд яаралтай хагалгаанд ор гээд тэр өдрийнхөө 11 цаг өнгөрч байхад тунгалаг бүрхүүлийн нөхүүлэх хагалгаанд орсон. Эмнэлэгтээ 10 хоног хэвтээд гадуур эмчилгээтэй 5 хоног яваад аймгийн эмнэлэгтээ эмчийн хяналтад байж болно гэхээр нь аймагтаа ирсэн. Эндэхийн эмчийн хяналтад байж байгаад 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хот руу оёдлоо авахуулахаар явуулсан. Очоод үзүүлэхэд оёдол авахад бол болохоор байна. Болор суулгах хагалгаанд дахиж орох шаардлагатай гэж эмч хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 25, 27-р хуудас),
Гэрч ********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын хэдний өдрийг санахгүй байна. Нэг дэх өдөр ажилдаа ирээгүй өнжсөн. Маргааш өглөө нь ажилдаа ирэхэд дадлагын хүүхдүүд Төгөлдөр өчигдөр шарнерийн түгжээг шөвгөөр авах гэж байгаад нүд рүүгээ хатгачихсан гэж хэлсэн. Уг нь тэр түгжээг авахдаа бахиар татаж авах ёстой байдаг. Төгөлдөр манайд бол удаагүй цөөхөн хэд л хонож байсан. Үсрээд л нэг дөрөв л хоносон байх. Багаж зөөгөөд л хог шүүрдээд л явдаг байсан. Өдөр тутмын үйл ажиллагааг Мөнхжаргал хариуцан ажилладаг...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас),
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 117 дугаартай:
1. ********************биед тогтоогдсон баруун нүдний эвэрлэгт нэвтэрсэн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.
3. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын хэдэн хувь нь тогтонги байдлаар алдагдах эсэх нь ********************баруун нүдний эмчилгээ, эдгэрэлт болон харааны байдал эцэслэн хэрхэн тогтоогдсоноос хамаарна” гэх дүгнэлт (хх-ийн 37-р хуудас),
Шинжээч ********************2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлтэд:
“...Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй”-т заасныг зөрчсөн. 27.2-т “ажил олгогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний онцлог, ажлын байрны эрсдэлийн түвшин, ажилтны тоог харгалзан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан бүтэц болон ажилтан, зөвлөл ажиллуулна” гэж заасныг зөрчсөн, ...28.1.6-д “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх”, ...28.1.8-д “...аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, сургалтад хамрагдаагүй, зааварчилгаа аваагүй, шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэснийг зөрчсөн. ...Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа сургалт зохион байгуулалт, үндсэн дүрэм ММ5 4969:2000 Монгол улсын стандартын 4.1, 4.3, 4.4, 4.5, 4.7, 4.9-д заасныг тус тус зөрчсөн” гэх дүгнэлт (хх-ийн 43-47-р хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (хх-ийн 81, 102-104-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2238000760268 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ********************нь өөрийн хариуцаж ажиллуулдаг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багт байрлах “Хүлэг” авто засварын газарт 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр дадлагажигч ********************аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангаагүй буюу хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч ********************дадлага хийх явцдаа тээврийн хэрэгслийн эд ангид засвар үйлчилгээ хийж байгаад өөрийн баруун нүд рүүгээ төмрөөр хатгаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Насанд хүрээгүй хохирогч ********************(хх-ийн 9-10-р хуудас), насанд хүрээгүй гэрч ********************(хх-ийн 15-16-р хуудас), гэрч ********************(хх-ийн 23-р хуудас), гэрч ********************(хх-ийн 25, 27-р хуудас), гэрч ********************(хх-ийн 29-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 117 дугаартай дүгнэлт (хх-ийн 37-р хуудас),
Шинжээч ********************2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт (хх-ийн 43-47-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч М.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн зүгээс хууль зүйн ухамсар дутмаг байдал, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй, хамгаалалтын хувцас хэрэгслээр хангаагүй, хохирогчийн зүгээс анхаарал болгоомжгүй байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ
Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ********************нь насанд хүрээгүй хохирогч ********************эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан бөгөөд насанд хүрээгүй хохирогч ********************, хууль ёсны төлөөлөгч ********************нарт 2,700,000 төгрөгийг нөхөн төлсөн байна. Насанд хүрээгүй хохирогч ********************, хууль ёсны төлөөлөгч ********************нар нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.Мөнхжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ********************нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-ийн 104-р хуудас)-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч ********************нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч ********************нь 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2238000760268 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ************* 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ********************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
4. Эрүүгийн 2238000760268 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******************* урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР