| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүхбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 138/2018/00158/И |
| Дугаар | 138/ШШ2018/00304 |
| Огноо | 2018-03-30 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2018 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 138/ШШ2018/00304
2018 03 30 138/ШШ2018/00304
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч С.Ганчимэг даргалж тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******,
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******,
Нэхэмжлэгч: ******* регистрийн дугаартай, овогт ийн ,
Нэхэмжлэгч: регистрийн дугаартай, овогт ын нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: регистрийн дугаартай, овогт гийн д холбогдох
төлөөлөгчийн учруулсан гэм хор 6 610 000 /зургаан сая зургаан зуун арван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 1 сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Должинсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.*******, Ч.*******, Н., Б. нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид 2015 онд болсон сумын 90 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдааны соёолон морьдын бай шагналаа авахаар сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Уг иргэний хэрэгт Д. нь биднийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон юм. Шүүхийн шийдвэр гарсны дараа бидний нэхэмжилсэн соёолон морьдын бай шагналын мөнгө нь Д.ын дансанд орсон байна. Гэтэл Д. уг соёолон морьдын бай шагналын мөнгийг авчихаад бид нарт өгөхгүй хохироож байна. Одоо Д. нь хагас мөнгийг нь өгнө гэж маргаад, шүүхээр заргалд, юм олж долоохгүй гээд байна. Утсаар ярих гэхээр утсаа авахгүй зайлсхийж байна. Өмнө нь Д.тай цуг явж байхад нэг нь төлөөлөөд нэхэмжлэл гаргаж болно гэхээр нь бид өөрсдийгөө төлөөлүүлэн итгэмжлэл өгсөн. Тиймээс бид өөр өөрт ногдох соёолон морьдын бай шагналаа авахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд Д.аас 6 610 000 төгрөг буюу Ц.*******од 3 850 000 төгрөг, Ч.*******д 920 000 төгрөг, Н.ад 930 000 төгрөг, Б.д 910 000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар нь 2015 онд зохион байгуулагдсан сумын 90 жилийн ойн баяр наадмын соёолон насны морьдын уралдааны эхний 5 байрны морьдын эзэд юм. Тухайн баяр наадам дээр түрүүлж айрагдсан морьдын бай шагналыг өгөөгүйгээс энэ маргаан үүссэн. Уяачид бай шагналаа авахын тулд д итгэмжлэл өгч асуудлыг шүүхээр шийдүүлсэн байдаг. Гэтэл нь бай шагналын мөнгийг шүүхээр шийдүүлж авчихаад одоог хүртэл уяач нарт мөнгийг өгөөгүй байна. Иймд хариуцагч Д.аас 6 610 000 төгрөг буюу Ц.*******од 3 850 000 төгрөг, Ч.*******д 920 000 төгрөг, Н.ад 930 000 төгрөг, Б.д 910 000 төгрөгийг тус тус гаргуулах саналтай байна гэв.
Хариуцагч Д. шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2015 оны 7 сарын 17-ны өдөр зохион байгуулагдсан сумын 90 жилийн ойгоор соёолон насны морьдын уралдаанд айрагдсан морьдын бай шагнал болох мөнгөн шагналыг Дорнод аймгийн сумын засаг дарга болон баяр наадмын комиссоос гаргуулахаар миний бие 2015 оны 12 сарын 23-ны өдөр Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа миний бие Дорнод аймгийн сумын Засаг дарга болон баяр наадмын комисст хандаж гаргасан. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 сарын 26-ны өдрийн шүүх хуралдаанаар бай шагнал буюу нэхэмжилсэн мөнгийг гаргуулах шийдвэр гарсан. Хариуцагч сумын Засаг дарга болон баяр наадмын комисс нь Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 11 сарын 20-ны өдрийн 9 дүгээр хуралдааны “Шагналын жишиг тогтоох” тухай 06-р тогтоолоор шагналын дээд хязгаарыг тогтоосон. Тогтоолоор морины бай шагналыг бүрдүүлэхийг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга З.Зоригтбаатарт даалгасан, сумын Засаг даргын тамгын газар болон сумын баяр наадмын комисст даалгаагүй. Шагналын эрхийн пайзан дээр Засаг даргын тамгын газар гэсэн үг байхгүй. Иймд тухайн үед ивээн тэтгэсэн А.Отгонжаргал гэдэг хүний нэр байгаа учир ивээн тэтгэсэн хүнээс бай шагналаа гаргуулах ёстой гэж үзсэн. Үүний дагуу 2016 оны 04 сарын 20-ны өдөр давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарч сумын Засаг дарга Ж.Ёндонжамц болон сумын баяр наадмыг тодорхой хугацаанд тэмдэглэн өнгөрүүлэх зорилготой түр байгуулагдсан баяр наадам зохион байгуулах комисст иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хуульд нийцээгүй гэж үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон. Миний бие дахин анхан шатны шүүхэд сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжилсэн мөнгийг Дорнод аймгийн сумын Засаг даргын тамгын газраас гаргуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч сумын Засаг даргын тамгын газар давж заалдах гомдол гаргасан юм. Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 сарын 28-ны өдрийн магадлалаар хариуцагч байгууллагын давж заалдах гомдлыг хангахгүй, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр нь үлдээх зүйтэй гэж үзсэн. Тэгээд миний бие сумын Засаг даргын тамгын газраас шүүхийн шийдвэрийн дагуу бай шагналын мөнгөө нэхэхэд Засаг дарга болон тамгын газарт өгөх мөнгө байхгүй, морьдын бай шагналыг өгөхөөр амалсан А.Отгонжаргал гэгч нь одоо болтол өгөөгүй гэж сумын Засаг дарга Ж.Ёндонжамц хэлээд А.Отгонжаргалыг шүүхэд өгч байгаад л авч өгнө гээд байсан. Би сум уруу 3-4 удаа очиж уулзсан боловч бас л бүтэхгүй л юм яриад байсан. Өөрийн чадлаар хөөцөлдсөн, ирэх очих унааны зардлаас эхлээд их мөнгө гаргасан. Гэхдээ би эд нараас явж очих зардал мөнгө нэхэж үзээгүй. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байсан тул аргаа бараад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж байцаагч Амаржаргал дээр хуваарилагдсан. 2015 оны 12 сараас 2017 оны 12 сар хүртэл шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар явж байхад эдгээр хүмүүс надаас мөнгө нэхэмжилж ямар нэг холбоо барьж асууж байгаагүй. Харин тухайн үед нэхэмжлэгч нар нь хэрвээ та бай шагналын мөнгөө авч чадвал нийт мөнгөнийхөө 20 хувийг аваарай гэж ярилцаж тохиролцсон. 2017 оны 12 сард Төрийн сангаас хагас мөнгө нь миний дансанд орж, үлдэгдэл 520000 төгрөг нь сумын Засаг даргын тамгын газраас орсон болно. Нэхэмжлэгч нар надтай уулзаж мөнгөө нэхэхэд нь би сарын дараа өгнө гэж хэлэхэд луйварчин, хулгайч гэж доромжилж элдвээр загнаж, ааш гаргасан учир би өгөхгүй гэж хэлсэн. Намайг яаж хөөцөлдөж ямар зардал гарсаныг эд нар мэдэхгүй байж намайг доромжилсон. Би нийт мөнгөний 20 хувийг авна гэж бодож байна. Тэгэхдээ одоо өгөх мөнгө байхгүй тул түр хүлээх хэрэгтэй байна гэжээ.
Шүүх нэхэмжлэгч, хариуцагч талуудын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.*******, Ч.*******, Н., Б. нар нь хариуцагч Д.аас төлөөлөгчийн учруулсан гэм хор 6 610 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Нэхэмжлэгч Ц.*******, Ч.*******, Н., Б. нарын уясан соёолон насны морьд Дорнод аймгийн сумын 90 жилийн ойн баяр наадмаар хурдалж эхний таван байр эзэлсэн боловч тус сумын Засаг даргын тамгын газраас бай шагналыг олгоогүй бөгөөд нэхэмжлэгч нар хариуцагч Д.д хуульд заасан журмын дагуу итгэмжлэл олгон, Д. нь төлөөлүүлэгч нараас олгосон итгэмжлэлийн дагуу тэдний эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хамгаалан асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 сарын 25-ны өдрийн 666 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн сумын Засаг даргын тамгын газраас соёолон насны бай шагналд 8 010 000 төгрөгийг гаргуулан Д.д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд Д. нь Дорнод аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандан гүйцэтгэлийн ажиллагаа явуулж хариуцагч байгуулллагаар төлбөрийг бүрэн төлүүлжээ.
Дээрх үйл баримт нь баримтаар тогтоогдсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Харин хариуцагч Д. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх үндэслэлээ “...уяач нар бай шагналаа олж авч чадахгүй байсан, бүгд ярилцаад надад итгэмжлэл олгон шүүхээр шийдүүлсэн бөгөөд бай шагналаа авч чадвал нийт үнийн дүнгийн 20 хувийг надад өгнө гэж тохиролцсон, надаас зардал их гарсан учир 20 хувиа хасч тооцон үлдэгдэл мөнгийг өгнө...” гэж тайлбарладаг.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан.
Хариуцагчийн “...бай шагналын нийт мөнгөний 20 хувийг надад өгөхөөр тохиролцсон” гэх хүсэл зоригийн илэрхийллийг нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрсөн нь тогтоогдохгүй байх бөгөөд дээрх тохиролцоог хийгээгүй талаар шүүхэд тайлбараа ирүүлсэн байна.
Түүнчлэн нэхэмжлэгч Ц.*******, Ч.*******, Н., Б. нарын хариуцагч Д.д олгосон итгэмжлэл дээр энэ талаар тусгаагүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч бай шагналын 20 хувийг авахаар тохирсон гэх нөхцөл байдлаа шүүхэд нотолж чадаагүй болно.
Монгол Улсын Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.4-д “Төлөөлөгч итгэмжлэлээр эрх олгосон үйл ажиллагааг биечлэн гүйцэтгэх үүрэгтэй”, мөн 63 дугаар зүйлийн 63.3-д “Төлөөлөгч нь бүрэн эрхээ шударгаар, төлөөлүүлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хэрэгжүүлэх үүрэгтэй” гэж тус тус заажээ.
Дээрх үүргээ биелүүлээгүйгээс учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байх тул хариуцагч Д.аас нийт 6 610 000 төгрөг гаргуулж Ц.*******од 3 850 000 төгрөг, Ч.*******д 920 000 төгрөг, Н.ад 930 000 төгрөг, Б.д 910 000 төгрөг тус тус олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Монгол Улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.аас нийт 6 610 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.*******од 3 850 000 /гурван сая найман зуун тавин мянга/ төгрөг, нэхэмжлэгч Ч.*******д 920 000 /есөн зуун хорин мянга/ төгрөг, нэхэмжлэгч Н.ад 930 000 /есөн зуун гучин мянга/ төгрөг, нэхэмжлэгч Б.д 910 000 /есөн зуун арван мянга/ төгрөг тус тус олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 120 710 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.аас улсын тэмдэгтийн хураамжид 120 710 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.ад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ГАНЧИМЭГ