| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Өркений Бахытбек |
| Хэргийн индекс | 178/2022/0120/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/127 |
| Огноо | 2022-05-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/127
2022 06 20 2022/ШЦТ/127
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******,
улсын яллагч З.Алтансолонго,
шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******т холбогдох ******* дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр согтуугаар ******* улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо зам тээврийн осол гаргаж, хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Найзтайгаа архи согтууруулах ундаа хэрэглэж хүнтэй маргалдсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 10-14 дэх тал),
2. Шүүгдэгч *******ын эзэмшлийн ******* улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн талаарх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 1-18 дэх тал),
3. Иргэн ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 19-21 дэх тал),
4. маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 22-24 дэх тал),
. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би өнөөдөр багт байх гэртээ байж байтал 16 цагийн үед манай баз болох утсаар яриад богочийн цаана трактор эвдэрлээ ирээд чирээд аймаг оруулаад өгөөч гэсэн. Би хашаандаа байх загварын тракторыг асаагаад богоч ороод гийн унаж явсан тракторыг чиргүүлтэй нь чирээд аймгийн төвтийн урдуур яваад засмалаар яваад шавран гэрээр хойшоогоо эргээд явж байгаад 7 дугаар сургуулийн гэрлэн дохиогоор зүүн эргээд зах чиглэлд дошоогоо яваад Лхагвасүрэнгийн хашаа руу орох гээд зүүн дохио өгөөд эсрэг урсгал руу ороод эргэж байтал хажуу талаас нь буюу 7 дугаар сургууль чиглэлээс маш хурдтай цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд миний жолоодож явсан тракторын зүүн талаас хоёр дугуйны завсар байх гишгүүрийг мөргөж зогссон....Тухайн үед хөх цамцтай залуу согтуу бууж ирээд “би согтуу байна, миний буруу боллоо, тохирчихъё” гэж байсан юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 32-33 дахь тал),
6. Гэрч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд миний унаж явсан тракторыг чиргүүлтэй нь чирээд аймгийн төвийн урдуур явдаг засмалаар яваад шавран гэрээр хойшоогоо эргээд явж байгаад 7 дугаар сургуулийн гэрлэн дохиогоор хойшоогоо эргээд явж байгаад 7 дугаар сургуулийн гэрлэн дохиогоор зүүн эргээд зах чиглэлд дошоогоо яваад гэр лүгээ эргэж орох гээд зүүн дохио өгөөд миний тракторыг чирч явсан эсрэг урсгал руу ороод эргэж байтал хажуу талаас маш хурдтай цагаан өнгийн маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж ирээд ийн жолоодож явсан тракторын зүүн талаас хоёр дугуйны завсар байх гишгүүрийг мөргөж зогссон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал),
7.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгтэл ******* “би эрүүл байна” гээд өөрөө машинаа бариад 7 дугаар сургуулийн гэрлэн дохио гараад дошоо явж байгаад урдаа явсан 2 машиныг “яасан удаан явдаг юм бэ” гээд зүүн талаар хурдтай гүйцээд түрүүлэх үед 2 машины урд нэг нэгнийгээ чирч явсан трактор зүүн эргэж таараад ******* чирч явсан урд талын тракторыг мөргөөд зогссон. Тухайн тээврийн хэрэгсэлд *******, , би болон *******ын охин нар явсан. Би тухайн үед *******ын охиныг тэврээд жолоочийн хажуу талын урд суудалд сууж явсан юм....Миний зүүн гар тохойноос дээш хугарсан. Хадуулчихсан байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
8.Хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Миний эмчилгээний мөнгийг ******* бүрэн төлсөн. Надад одоо *******аас нэхэмжлэх зүйлгүй. ”гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал),
9.Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай компанийн мэдэлд байдаг. Тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 03 дугаар сарын 11-ний өдөр ******* гэх хүн эхнэр гийн хамтаар зээлийн гэрээ, барьцааны гэрээ хийж уг тээврийн хэрэгслийг 36 сарын хугацаатай урьдчилгаа 20%-ийг өгөөд үлдэгдэл болох 20710000 төгрөгт зээлийн гэрээ хийж, сарын 2,8%-ийн хүүтэй худалдаж авсан юм. ******* манай компанитай байгуулсан гэрээний дагуу тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангаад цаг тухайд нь зээлийн гэрээнд заагдсан эргэн төлөлтөө хийгээд явбал нэмж хэлэх зүйл, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 6 дахь тал),
10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад ын 2022 оны 0 дугаар сарын 11-ний өдрийн 391 дугаартай “...1.ийн биед гэмтэл учирсан байна. 2.ийн биед зүүн гарын бугалгын гадна хэсгийн хугарал, баруун өвдөгний дотор хэсгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 3. ийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 66-67 дахь тал),
11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад ын 2022 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн 383 дугаартай “...1. гийн биед гэмтэл учирсан байна. 2. гийн биед духны баруун хэсгийн зулгаралтууд, баруун нүдний гадна хэсгийн зулгаралт, баруун нүдний дээд, доод зовхи болон зүүн шанаа хацар хэсгийн зулгаралтууд, баруун гарын 2-3 дугаар хурууны гадна хэсгийн зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой. 3. гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 80-81 дэх тал),
12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад ын 2022 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаартай “...1. *******ын биеэс авсан гэх цус шинжилгээнд тэнцэнэ. 2. *******ын биеэс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэн. 3. *******ын биеэс авсан гэх цусанд 3,2 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 87-88 дэх тал),
13.Үнэлгээ тогтоосон ХХК-ийн шинжээчийн 2022 оны 0 дугаар сарын 26-ны өдрийн №39327 дугаартай “******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоогдсон дүн 3630000 төгрөг” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 12-126 дахь тал),
14.Яллагдагч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би тухайн өдөр буюу 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр найз болох Ганаагийн хамт 14 цагийн үед гол дээр такси барьж очоод нэг шил 0,7 литрийн архи хувааж уугаад тэндээсээ Ганаатай хамт буцаад аймгийн төв орж ирсэн. Тэнгээс такси бариад Ганааг гэрт нь хүргэж өгөөд цаашаа такситайгаа яваад Энэрэлт наран дэлгүүрийн тэндээс , хоёрыг аваад 8 дугаар цэцэрлэг орж хүүхдээ аваад Баатараа гэх айлын гэрийн гадаа байсан машинаа аваад багийн 3 дугаар гудамжны 1 тоотод байх гэр лүгээ харихаар 7 сургуулийн гэрлэн дохио гараад дошоогоо явж байсан. Миний урд талд чиргүүлтэй трактор чирсэн трактор явж байхаар нь зүүн талаар нь тойрч гүйцэж түрүүлэх гээд замын хажуугийн шороон хэсгээр жаахан хурдтай яваад ортол тухайн чиргүүлтэй трактор чирч явсан трактор зүүн тийшээ эргээд би чирч явсан тракторын хоёр дугуйны хооронд байх төмөр гишгүүрийг машиныхаа баруун урд талаар мөргөөд зогссон юм. ...Энэ машиныг би 2 сарын өмнө нэртэй -аас авсан. Эзэмшигч нь юм. Би машины үнийг төлж дуусаагүй байгаа учраас нэр дээрээ шилжүүлж амжаагүй байгаа юм.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 130-131 дахь тал),
1. 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн “...******* улсын дугаартай маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3-д заасан “...хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. 13.2 Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. в/ урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.” гэсэн ослын акт (хавтаст хэргийн 143-14 дахь тал),
16. Мөрдөгчийн 2022 оны 0 дугаар сарын 24-ний өдрийн “...Уг зам тээврийн осол болсон шалтгаан нөхцөл нь ******* улсын дугаартай Приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байсан Lovel- маркийн улсын дугааргүй тракторыг гүйцэж түрүүлэх үйлдэл хийснээс болж уг зам тээврийн осол гарсан талаарх магадалгааг гаргав.” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 147 дахь тал),
17. Цагдаагийн Ерөнхий Газрын “******* ******* В, С, СЕ ангилалтай, Үнэмлэхийн дугаар 2440” гэсэн жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 160 дахь тал) зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:
1. Гэрч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай нөхөр хаяа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг...Бид хоёр 2012 онд албан ёсоор гэр бүл болсон одоо дундаасаа хоёр хүү, нэг охинтой болоод амьдарч байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 44 дэх тал),
2. Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Ховд аймгийн Жаргалан сумын Ерөнхий боловсролын дугаар сургуульд суралцаж бүрэн бус дунд боловсрол эзэмшсэн. Ховд аймгийн ******* сумын багт эхнэр, бага насны 3 хүүхдийн хамт өөрийн төрсөн аав болох ******* хашаанд гэр барьж амьдарч байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 47 дахь тал)
3. 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 13 дахь тал),
4. Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 138-139 дэх тал) зэрэг нотлох баримт хэрэгт цугларсан байна.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт согтуугаар ******* улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож гүйцэт түрүүлэх үйлдэл хийхдээ иргэн ийн жолоодож явсан тракторыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас, шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгслээр зорчиж явсан хохирогч ийн биед гэмтэл учирч, шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг үнэлж, дүгнэхэд шүүгдэгч ******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр согтуугаар ******* улсын дугаартай “ ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо иргэн ийн жолоодож явсан тракторыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас, хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тухай 2021 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 10-14 дэх тал), ******* улсын дугаартай, маркийн болон иргэн ын эзэмшлийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг (хавтаст хэргийн 1-21 дэх тал), гэрч , Д., хохирогч , яллагдагч ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-33, 6-7, 130-131 дэх тал), шинжээчийн 2022 оны 0 дугаар сарын 11-ний өдрийн 391 дугаартай болон 2022 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаартай дүгнэлтүүд (хавтаст хэргийн 66-67, 87-88 дахь тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Жолооч замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд заасан тохирсон арга хэмжээг авах нь хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд аюул саад тулгарч болзошгүй үед хөдөлгөөний хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой.
Хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд шүүгдэгч ******* нь маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.3 “...хөдөлгөөний аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авах, 13.2 Дараах тохиолдолд гүйцэж түрүүлэхийг хориглоно. в/ урд яваа тээврийн хэрэгсэл зүүн гар тийш дохио өгч байгаа үед” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь яллагдагч, хохирогч нарын мэдүүлэг, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын акт, мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Мөн шинжээчийн 2022 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн 83 дугаартай дүгнэлтээр шүүгдэгчийн цуснаас (хавтаст хэргийн 87-88 дэх тал) 3,2 промилли этилийн спирт илэрсэн учир түүнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед замын хөдөлгөөнд оролцсон гэж үзнэ.
Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн гэж тогтоосон ослын акт болон хэрэгт авагдан нотлох баримтын хүрээнд гаргасан мөрдөгчийн магадалгаа зэрэг нотлох баримтууд нь үндэслэлтэй байх тул эдгээр нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
Зам тээврийн ослын улмаас хохирогч ийн биед үүссэн зүүн гарын бугалгын гадна хэсгийн хугарал, баруун өвдөгний дотор хэсгийн цус хуралт зэрэг гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д заасан гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр (хавтаст хэргийн 4-47 дахь тал) тогтоогдсон учир хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.
Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэж үзэхэд жолооч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед замын хөдөлгөөнд оролцож, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гаргахад хүргэсэн гэж шүүх дүгнэлээ.
Иймээс шүүгдэгч *******ын дээрх үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж үзлээ.
Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож болохгүй гэдгийг мэдсээр байж согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргаж гэм буруугийн холимог хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна.
Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Иймд шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд тэрээр хор уршиг нэхэмжилсэн нотлох баримтаа хэрэгт гаргаж өгөөгүй, мөрдөн шалгах ажиллагаанд “...Надад гаргаж өгөх хохирлын баримт байхгүй. Миний эмчилгээний мөнгийг ******* бүрэн төлсөн. Надад одоо *******аас нэхэмжлэх зүйлгүй.” гэж мэдүүлжээ. (хавтаст хэргийн 60 дахь тал),
Мөн иргэний нэхэмжлэгч -ын өмчлөлийн тээврийн хэрэгсэл буюу шүүгдэгчийн жолоодож явсан тээврийн хэрэгсэлд 3630000 төгрөгийн хохирол учирсан боловч (хавтаст хэргийн 12-126 дахь тал), иргэний нэхэмжлэгч хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх талаар:
Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар (хавтаст хэргийн 13 дахь тал) нотлогдож байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******ыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Иймд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хор уршгийг нөхөн төлсөн учир шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, тэнсэнд хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгчид тайлбарлах нь зүйтэй.
Бусад асуудлын талаар:
Энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, тэнсэж, үүрэг хүлээлгэсэн шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, , 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ургийн овогт ******* *******ыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Тэнссэн хугацаанд шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа, өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн үүрэг хүлээлгэсэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч *******т тус тус тайлбарласугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг үүрэх хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
6.Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, ******* дугаартай эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д тус тус зааснаар тэнсэж, шүүгдэгч *******т оногдуулсан эрх хасах ял, үүрэг хүлээх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-47 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК