| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2022/0112/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/125 |
| Огноо | 2022-06-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Нямдорж |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: *******
Улсын яллагч: *******
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ******* овогт *******ийн *******, регистрийн дугаар: (***************),
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнийн 24 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” баарны гадна иргэн *******ын толгойн тус газар нь гараараа цохиж, дагзны шарх бүхий гэмтэл учруулан зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2022 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 20 цагийн үед Баянхонгор аймгийн Номгон 1 дүгээр багт байрлах “ ” нэртэй баар луу ороод гэх залуутай танилцсан, тэндээ хоёр, хоёр лааз пиво ууж байгаад 23 цагийн үед гараад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багт байрлах “*******” бааранд ороод хүний 3-4 лааз пиво ууж байгаад шөнийн 00 цагийн үед байх “баар хаалаа” гээд гэх залуугийн хамт “*******” баарнаас гараад үүдэнд нь тамхи татах гээд зогсож байтал нэг залуу хэсэг залуучуудтай маргалдаж байгаад над дээр ирээд “аль пизда вэ” гэсэн утгатай зүйл надад яриад, надаас татаж чангаагаад байсан. Цаанаас нэг эмэгтэй ирээд тэр залууг цааш нь аваад явсан бөгөөд тэр залуу намайг “хүрээд ир” гээд орилоод байхаар нь би араас нь очоод толгой руу нь 1 удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 68-69 /
Хохирогч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
2022 оны 03 дугаар сарын 18-ны орой 18 цагийн үед өөрийн 3 найз, эхнэр ын хамтаар “” караоке ороод архи ууж, дуулж байгаад 21 цагийн үед “*******” баар ороод 24 цагийн үед баар хаагаад гартал үүдэнд хэдэн залуучууд зогсож байсан. Тэгээд тамхи татах гээд очсон чинь маргаад байх шиг байсан, ******* гэх залуу араас ирээд шууд миний нүүр рүү цохисон, би газар унахад миний толгой хэсэг рүү өшиглөсөн, тэнд байсан залуучууд нь салгасан... гэх мэдүүлэг /хх-ийн19-20 /,
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
Монгол цэргийн баяр” тэмдэглэхээр орой 18 цагийн үед би эхнэр , найз , түүний эхнэр , мөн найз нарын хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багт байрлах “ ” караоке орсон. Тэндээс гараад “*******” баар ороод, баар хаах гэж байхад , эхнэр ын хамт гараад явчихсан бололтой байхгүй байсан. Удаагүй орж ирээд “ыг гадаа хүн цохиод унагачихлаа, ухаан алдсан байна” гэж хэлэхээр нь бид нар шууд гарсан чинь нь баарны үүдний цементэн дээр ухаангүй дээшээ хараад хэвтэж байсан. Тэгээд түргэн дуудаж эмнэлэг рүү явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 /
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгтээ:
би ганцаараа “*******” бааранд орсон. Тэгээд байж байтал ******* гэх залуу ганцаараа орж ирээд, танилцаад пиво захиалаад уунгаа юм ярьж суусан. Шөнө 23 цагийн үед баар хаах болчихсон гээд хүмүүсээ гаргаж байсан. Бид хоёр баарнаас гараад тамхи татаад юм яриад зогсож байтал ******* гэх залуу бид хоёр дээр хүрч ирсэн. Тэгээд юм яриад зогсож байгаад нутаг усаа мэдэлцсэн. Би тэр ******* гэх залууд “Баянцагаан сумынх” гэж танилцуулсан. Тэгтэл “Баянцагааны пизда нар юу юм , та нарыг ална” гээд байсан, ******* гэх залууг эхнэр нь аваад явсан. Эхнэртэйгээ явж байхдаа ******* гэх залууг хүрээд иргэж дуудсан, хойноос нь дагаад явсан, түүнээс хойш би санахгүй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 42-44 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 240 дугаар шинжээчийн
-Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 10 /, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 01-02 /, согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 12-14/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 71/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 72/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 73/, депозит дансны хуулганууд /хх-ийн 75-79/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 04/2399 дугаар албан бичгийн хуулбар, хавсралтууд /хх-ийн 82-83/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дүгээр сарын 18-ны шөнийн 23 цагаас 00 цагийн хооронд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант 10 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*******” баарны гадна иргэн *******ын толгойн тус газар нь гараараа цохиж, дагзны шарх бүхий гэмтэл учруулан зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч мэдүүлэг /хх-ийн 68-69 /, хохирогч *******ын мэдүүлэг /хх-ийн19-20 /, гэрч мэдүүлэг /хх-ийн 31-32 /, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 42-44 /, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 240 дугаар шинжээчийн ....*******ын биед дагзны шарх гэмтэл тогтоогдлоо, ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэх дүгнэлт /хх-ийн 57-59/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед баруун биед дагзны шарх гэмтэл учирсан болох нь хэргийн / хх-ийн 57-59 / талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч ******* нь үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч ******* анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч ******* нь ... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 24-25/, шүүгдэгч ******* нь Улаанбаатар хотод ажил эрхэлдэг, энэ хэрэгт холбогдсоноор ажлаа хийх боломжгүй болсон, би ажил хийж гэр бүлээ тэжээдэг, шүүхээс торгох шийтгэл оногдуулвал ажилдаа орж торгох шийтгэлийг төлөх боломжтой ...гэх дүгнэлт, түүний хувийн байдал /ам бүл 4, ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг/ зэргийг харгалзан шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан улсын яллагч болон шүүгдэгчийн дүгнэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой гэж үзэж шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг найман зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д тайлбарлан мэдэгдэх нь зүйтэй болно.
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол улсын шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ************************** хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч *******д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА