Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 148/

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа “Тариалан эрхлэлтийг дамжих сан”-ийн /РД: *******/-ийн нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 1 дүгээр баг, сумын төвд байршилтай “*******” ХХК-д /РД: *******, захирал В.*******/ холбогдох “70,399,318 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг хүлээн танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам Тариалан эрхлэлтийг дамжих сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...“*******” ХХК нь 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №20/2011 тоот Санхүүгийн түрээс /лизинг/-ийн гэрээгээр МТЗ-1221.2 маркийн дугуйт тракторыг урьдчилгаа 26,755,781 төгрөгийг төлөн үлдэгдэл 49,422,654 төгрөгийг 2012 оноос эхлэн 7 жилийн хугацаанд хуваан төлөх нөхцөлтэйгээр тус сантай гэрээ байгуулан авсан. Гэвч дээрх гэрээний үүргийн гүйцэтгэл биелэгдэхгүй байгаа тул 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар хугацаа хэтэрсэн 41,953,896 төгрөгний өртэй, гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т зааснаар 0,05%-ийн алданги тооцох журмаар тооцоход нийт дүнгийн 50%-иас хэтэрч байгаа тул Иргэний хуулийн 232.4-т зааснаар анз тооцоход 20,976,948 төгрөг, нийт 62,930,844 төгрөгийг нэхэмжилж байна. Нэхэмжлэлийн шаардлага хугацаа хэтэрсэн зээлийн төлбөр 41,953,896 төгрөг, анз 20,976,948 төгрөг, 2018 онд төлөх хуваарьт төлбөр 7,468,474 нийт 70,399,318 төгрөг гаргуулах... Жич: Тус сан нь Хүнс, хөдөө аж ахуйн яамны харъяат төсөвт байгууллага тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүлийн 41.1 дэх хэсгийн 3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болно... гэжээ. 

 

Зохигчид 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрэлийн гэрээндээ:

Хариуцагч “*******” ХХК-ийн захирал В.*******, ТЭД сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Наран-Эрдэнэ нар харилцан тохиролцож доорх эвлэрэлийн гэрээг байгуулав.

1.Хариуцагч “*******” ХХК-ийн захирал В.******* нь 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тус сангийн 100900019032 тоот дансанд 4.000.000 төгрөгийг төлсөн байх тул талууд нь анх гаргасан үндсэн төлбөр 49.422.370 төгрөг алданги        20.976.948 төгрөг нийт 70.399.318 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөрийг 45.422.370 төгрөг болгон мөн алдангийг 1.000.000 төгрөг болгон багасгаж байна.

2.Хариуцагч “*******” ХХК нь өөрчлөгдсөн дээрх нэхэмжлэлийн шаардлагын нийт 46.422.370 төгрөгийн 15.000.000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор үлдэгдэл 31.422.370 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор тус тус төлөхөөр тохиролцов.

Эвлэрэлийн гэрээ байгуулсан:

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “*******” ХХК-ийн захирал В.*******,

ТЭДС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Наран-Эрдэнэ... гэжээ.

 

Зохигчид 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

...Хариуцагч болон нэхэмжлэгч талууд нь санал нэгтэйгээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг гаргаж байна.

Хүсэлт гаргасан:

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “*******” ХХК-ийн захирал В.*******,

ТЭДС-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Наран-Эрдэнэ... гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа “Тариалан эрхлэлтийг дамжих сан” нь “*******” ХХК-д холбогдуулан “70,399,318 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас 4.000.000 төгрөгийг төлсөн байх тул талууд нь анх гаргасан үндсэн төлбөр 49.422.370 төгрөг алданги 20.976.948 төгрөг нийт 70.399.318 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндсэн төлбөрийг 45.422.370 төгрөг, мөн алдангийг 1.000.000 төгрөг болгон тус тус багасгаж, үүнээс хариуцагч “*******” ХХК нь 15,000,000 төгрөгийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны дотор, үлдэгдэл 31,422,370 төгрөгийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны дотор төлөхөөр тус тус тохиролцсон байна.

Эвлэрэлийн гэрээ нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.    

            Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 46,422,370 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 390,062 төгрөгийн тал хувь 195,031 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

            1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны харъяа “Тариалан эрхлэлтийг дамжих сан”-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох “70,399,318 төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт зохигчдын 46,422,370 төгрөгөнд эвлэрсэн  эвлэрэлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-т зааснаар “*******”-г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь 195,031 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 305 дугаартай /хариуцагч “*******” ХХК-ийн /РД: *******/ “Хаан банк” ХХК дахь 5006035690 дугаарын харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн хэмжээнд зогсоосон/ шүүгчийн захирамжийн биелэлтийг хүчингүй болгосныг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                          Л.СОЁЛМАА