Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/92

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч М.Отгонбаатар,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг /цахимаар/

         шүүгдэгч Л.Б, Ц.Т,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 2019002270013 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

          Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Л.Б, Ц.Т

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.Б, Ц.Т нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12, 21, 28-ны өдрүүдэд болон 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бгэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал буюу жонш олборлосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

          -Шүүгдэгч Л.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 30-нд Айраг сумын Засаг даргатай нөхөн сэргээлтийн гэрээ хийсэн. Тухайн Б гэх газрыг ухаагүй, булж байх үед шороон дотроос гарсан жоншийг авч 3 удаа борлуулсан. Булж байх хугацаандаа экскаватор эвдрээд жаахан газар үлдсэн байгаа. Айраг суманд 3 тн, 2 тн-оор 2 удаа Ч.Б гэдэг хүнд өгч 800.000, 1200.000 төгрөг авсан. Дараа нь 17 тн-ыг Бор-Өндөрт борлуулсан. 17 тн жоншийг Хово машинд ачсан. Эдгээр жоншийг ухаад гаргачихсан байсан шорооноос түүж авсан. Газрын хэвлий рүү халдаагүй. Би энэ газрыг өөрийн зардлаар нөхөн сэргээж өгье гэдэг хүсэлтээ сумын Засаг даргадаа тавьж, сумын Иргэдийн хурал зөвшөөрсөн. Би өөрийгөө хууль бусаар жонш олборлосон гэж бодохгүй байна. Жонш зарсан мөнгөө бэлнээр авсан. Урьд нь нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулахдаа жоншноос нь авч түлшний мөнгөө гаргаад авчихдаг байсан. Сүүлийн гэрээндээ энэ талаар тусгаагүй байсан. Ер нь бол нөхөн сэргээлт хийхдээ жоншноос авах нь буруу. 3 удаагийн үйлдлээр жонш шигшиж бусдад зарсан. Түлш хоол ундандаа нэмэрлэе гэсэн зорилгоор жонш шигшиж зарсан. Биологийн нөхөн сэргээлтийг жилийн дараа хийх байх, бид нар хийхгүй байх. Бид техникийн нөхөн сэргээлтийг хийхээр гэрээ байгуулсан. Би өөрийгөө хууль бус зүйл хийсэн гэж үзэхгүй. 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн мэдүүлэг,

          -Шүүгдэгч Ц.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 30-нд нөхөр Л.Бь нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан. Нүхнүүдийг булах эхний үеэр би яваагүй. Хүүхэд төрөх гэж байсан. Тэгээд 8 сард нөхөн сэргээлтийн хугацаа хэтэрлээ гээд намайг очиж тогоо бариад өг гэхээр нь би очсон. Намайг очоод 2 хонож байхад эко цагдаа С очсон. Намайг тэнд очиход экскаватороор ухаж бариагүй. Ил байсан шорооноос жонш ялгаж байсан. 2 хүн авчирчихсан ялгуулж байсан. Энэ газрыг 2018 он гэхэд л ухчихсан байсан. Бид 2018 онд баруун Бг нөхөн сэргээх үед харж байсан. Түлш хоол ундны зардал гаргах гээд жонш түүсэн юм. 3 удаа жонш зарсан гэдгийг мэдэж байгаа. Энэ жонш борлуулсан мөнгөө бэлнээр өгсөн. Би нөхөн сэргээлтийн ажлын үед эд зүйл дөхүүлж өгөхөөр очдог байсан. Харин сүүлийн нөхөн сэргээлтийн үед очиж 3 хоног тогоо барихаар очсон. Нөхөртэйгөө бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй. 2020 он 04 сараас 08 сарын хооронд гэртээ байсан. Би жонш борлуулахад байгаагүй. Манай хүн л Бор-Өндөр орж борлуулчихаад ирсэн. Дансаар орж ирсэн мөнгөнүүд бол цагаан дэлд хүний газар дээр жонш ялгаад авсан мөнгө. Л.Бь болон ах нар миний данс руу мөнгөө хийдэг байсан. Энэ хэргийг бүлэглэж үйлдээгүй. Манай нөхөр гэрээний дагуу нөхөн сэргээлт хийсэн байгаа гэв.

          -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Бгэх газарт байрлах 3 хэсэг, нийт 0.5 га талбайд Айраг сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Л.Бь, Т гэх хүмүүс нөхөн сэргээлт хийж 2021 оны 06 сарын 08-ны өдөр Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн, уг нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээн авахад би ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Ажлын хэсэг очиж хүлээж авахад нөхөн сэргээлт хийсэн 3 хэсэг зэрэгцэн байрласан 0.5 га талбайн хамгийн баруун талын талбай буюу 7*45м талбайд нөхөн сэргээлт дутуу хийгдсэн ухсан нүх бүрэн булагдаагүй байсан, бусад 2 талбайд нөхөн сэргээлтийн ажил бүрэн гүйцэд хийгдсэнийг хүлээн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Уг Бгэх газар нь Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ордог, сумын төвөөс баруун тийш 60 км-т байдаг гэсэн мэдүүлэг /2хх 184-185, 198-199 ху/,

-Гэрч Д.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын Бгэх газар ирсэн. Уг газарт Төмөрбаатарын ах гэх хүн жонш ялгуулах ажил хийлгэе гэсэн санал тавьсан. Тухайн үед цалин ярилцаагүй бөгөөд гарсан юмнаас эгч нь бодоод өгье гээд ахынх нь эхнэр хэлсэн. Тэр газар дээр ерөнхийдөө 3 хоног ажиллаж жонш ялгуулъя гэсэн яриатай байсан гэсэн мэдүүлэг /1 хх 25-26 ху/,

-Гэрч Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Л.Бь ах бензины мөнгө гаргаж авъя гээд эксковатор ажиллуулж, уг газраас шороо гаргаж, жоншийг нь шигших ажил хийж байсан. Би шигшигдсэн жоншны том бүхлийг лантуугаар цохиж хагалах ажил хийсэн гэсэн мэдүүлэг /1хх 33-34 ху/,

-Гэрч Бы мөдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: .... УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байгаа. 2019 оны наадмын дараа цэрэгт цуг алба хаасан Л.Бьт 6.000.000 төгрөгөөрт зарсан. Би мөнгийг нь бүрэн аваагүй байсан болохоор автомашины эзэмшлийг нь шилжүүлж өгөөгүй. Харин Л.Бь 2020 оны 10 сарын үед автомашины мөнгийг бүрэн төлсөн. Одоогоор өглөгө авлага байхгүй. Ковид өвчний хорио тавигдахаар автомашины нэрийг нь шилжүүлж өгнө. Уг машины захиран зарцуулах эрх Л.Бьт байгаа гэсэн мэдүүлэг /1хх 126-127 ху/,

          -Гэрч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 05 дугаар сарын үед Л.Бь, Т нараас 2 удаа жонш худалдаж авсан. Эхний удаад 2 тонн орчим жоншийг 800.000 төгрөгөөр, дараагийн удаад 3 тонн орчим жоншийг 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэсэн мэдүүлэг /1хх 128-129 ху/,

          -Гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 08 сарын эхээр уул уурхайн хяналт шалгалт хийх явцад Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бгэх газарт Л.Б, Ц.Т нар нь экскаватор, техник хэрэгсэл ашиглан жонш олборлож байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн үед хэргийн газарт Л.Бийн экскаватор нь газраас гаргасан жоншийг шигшүүрт хийж жонш ялгах үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоож хэргийн газрын үзлэг хийсэн. ...Бгэх газарт Л.Б, Ц.Т нар нь гэр барьж байрласан байдалтай, ухсан нүхний орчимд экскаватор ажиллаж байсан. Тухайн техник улсын дугааргүй байсан ба бичиг баримтыг нь асуухад төв дээр байгаа гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Бгэх газарт байх дөш хэлбэртэй том цагаан чулууны ойролцоо мотор, молдокоор ухаж жонш гаргасан байсныг гар утсаараа зураг авч баримтжуулсан гэсэн мэдүүлэг /1хх 221 ху/,

          -Гэрч Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 05 сард өдрийг нь санахгүй байна, манай найз Л.Бь орой жонш ачиж өгөөч гэж гуйсан. Би ачиж өгөхөөр болсон. Тухайн өдөртөө Л.Бь бид 2 Айраг сумын Бгэх газраас хуучин ухсан байсан газрын хөрсөн дээр байх жоншийг түүж машин дээр ачсан. Би хууль бус гэдгийг мэдээгүй, Л.Бь гэрээ хийсэн, нөхөн сэргээлт хийж буй газраас хаягдал жоншийг ачна гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /2хх 54 ху/,

         -Н ХХК-ийн 1/18 дугаартай дүгнэлтэнд “ ...Уг газарт үүссэн нийт 0.63 га эвдрэлийн 0.43 га нь урьд өмнө эвдэгдсэн, 0.2 га нь яллагдагч Л.Б, Ц.Т нарын үйлдлээр эвдэгдсэн байна. ...Олборлолтын улмаас тухайн 0.2 га газрын байгаль орчинд учирсан хохирлын нийт үнэлгээ 637.552 төгрөг болж байна. ...биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардлын тооцоог гаргахад 534.352 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /3 хх 07-42 ху/,                    

         -“Нард багийн нутаг Бгэх газарт ухагдаж эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх гэрээ” /1хх 15-16 ху/,

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 76-77 ху/,

         -Ц.Т, Л.Б нарыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 111-114, 117-120 ху/,

         -Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх 131-143 ху/,

         -Хас үнэлгээ ХХК-ийн 22 дугаартай “.... ДГО улсын дугаартай Howo-ZZ3257 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 25.000.000 төгрөг” гэсэн үнэлгээ /хх 146-147 ху/,

         -Хас үнэлгээ ХХК-ийн 853 дугаартай “5 ханатай гэрийн үнэлгээ 1.000.000 төгрөг” гэсэн үнэлгээ /хх  150-151 ху/,

         -Хас үнэлгээ ХХК-ийн 23 дугаартай “.... УБЯ улсын дугаартай Mitsubishi-Pajero маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 6.000.000 төгрөг” гэсэн үнэлгээ /1хх 154-155 ху/,

         -Хас үнэлгээ ХХК-ийн 24 дугаартай “huindai robex 2800 маркийн эксковаторт хийсэн үнэлгээ 20.000.000 төгрөг” гэсэн үнэлгээ /1хх 157-158 ху/,

         -Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 223-226, 230-231 ху/,

         -Нөхөн сэргээлт хийсэн газрыг хүлээн авсан тухай акт /2хх 21 ху/,

         -Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /2хх 171-179 ху/

         -Нуман-Алтай ХХК-ийн нэхэмжлэл /3хх 43 ху/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Т, Л.Б нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 12, 21, 28-ны өдрүүдэд болон 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Б гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал буюу жонш олборлож байгаль орчинд 637.552 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С, гэрч Д.Чинзориг, Т, Б, Ч.Б, Б.С нарын мэдүүлгүүд, Н ХХК-ийн шинжээчийн 01/18 дугаартай дүгнэлт, гэр зургийн үзүүлэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б “...Бгэх газрыг ухаагүй, булж байх үед шороон дотроос гарсан жоншийг авч 3 удаа борлуулсан. Булж байх хугацаандаа экскаватор эвдрээд жаахан газар үлдсэн байгаа. ...Эдгээр жоншийг ухаад гаргачихсан байсан шорооноос түүж авсан. Газрын хэвлий рүү халдаагүй. ...Би өөрийгөө хууль бусаар жонш олборлосон гэж бодохгүй байна” гэсэн, шүүгдэгч Ц.Т “...8 сард нөхөн сэргээлтийн хугацаа хэтэрлээ гээд намайг очиж тогоо бариад өг гэхээр нь би очсон. Намайг очоод 2 хонож байхад эко цагдаа С очсон. Намайг тэнд очиход экскаватороор ухаж бариагүй. Ил байсан шорооноос жонш ялгаж байсан. 2 хүн авчирчихсан ялгуулж байсан. Энэ газрыг 2018 он гэхэд л ухчихсан байсан. ...Түлш хоол ундны зардал гаргах гээд жонш түүсэн юм. 3 удаа жонш зарсан гэдгийг мэдэж байгаа. Энэ жонш борлуулсан мөнгөө бэлнээр өгсөн. Би нөхөн сэргээлтийн ажлын үед эд зүйл дөхүүлж өгөхөөр очдог байсан. Харин сүүлийн нөхөн сэргээлтийн үед очиж 3 хоног тогоо барихаар очсон. Нөхөртэйгөө бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй” гэж тус тус мэдүүлж, шүүгдэгч нарын өмгөөлөгч нь “Т.Тыг нөхөртөө хоол цай хийж өгч, эд зүйл дөхүүлэх ажлыг л хийж байсан. Ямар оролцоо үйлдлийг нь хамтарч үйлдсэн гэж үзээд байгаа нь тодорхойгүй байна. Мөн эксковатор, машин хоёрыг энэ үйлдэлдээ яаж ашигласан нь мөн тодорхойгүй. Урьд нь ухагдсан байсан нүхнүүд болох нь сансрын зургаар нотлогддог. Ухсан нүхнүүдтэй маргаагүй, харин ухсан шорооноос жонш авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа.  Харин газрын хэвлийд халдсан гэсэн баримт хэрэгт байхгүй. Байхгүй нотлох баримтаар яллаад байгаа нь ойлгомжгүй, хэргийн хувьд эргэлзээтэй” гэсэн тайлбарыг хэлж шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах хүсэлтийг гаргаж байгааг хүлээн авах боломжгүй.

         Шүүгдэгч нарын өгсөн дээрхи мэдүүлгүүдийг буруутгах үндэслэлгүй, өөрсдийнхөө эсрэг мэдүүлэх буюу өөрийнхөө гэм бурууг нотлох үүрэггүй, гэвч тэдний мэдүүлэг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн гэрч Д.Чинзоригийн “...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын Бгэх газар ирсэн. Уг газарт Төмөрбаатарын ах гэх хүн жонш ялгуулах ажил хийлгэе гэсэн санал тавьсан. Тухайн үед цалин ярилцаагүй бөгөөд гарсан юмнаас эгч нь бодоод өгье гээд ахынх нь эхнэр хэлсэн. Тэр газар дээр ерөнхийдөө 3 хоног ажиллаж жонш ялгуулъя гэсэн яриатай байсан”, гэрч Тын “...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Л.Бь ах бензины мөнгө гаргаж авъя гээд эксковатор ажиллуулж, уг газраас шороо гаргаж, жоншийг нь шигших ажил хийж байсан” гэсэн, гэрч Ч.Бын “...2020 оны 05 дугаар сарын үед Л.Бь, Т нараас 2 удаа жонш худалдаж авсан. Эхний удаад 2 тонн орчим жоншийг 800.000 төгрөгөөр, дараагийн удаад 3 тонн орчим жоншийг 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан” гэсэн, гэрч Б.Сгийн “...2020 оны 08 сарын эхээр уул уурхайн хяналт шалгалт хийх явцад Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бгэх газарт Л.Б, Ц.Т нар нь экскаватор, техник хэрэгсэл ашиглан жонш олборлож байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн үед хэргийн газарт Л.Бийн экскаватор нь газраас гаргасан жоншийг шигшүүрт хийж жонш ялгах үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоож хэргийн газрын үзлэг хийсэн. ...Бгэх газарт Л.Б, Ц.Т нар нь гэр барьж байрласан байдалтай, ухсан нүхний орчимд экскаватор ажиллаж байсан. ...Бгэх газарт байх дөш хэлбэртэй том цагаан чулууны ойролцоо мотор, молдокоор ухаж жонш гаргасан байсныг гар утсаараа зураг авч баримтжуулсан” гэсэн, гэрч Гийн “...2020 оны 05 сард өдрийг нь санахгүй байна, манай найз Л.Бь орой жонш ачиж өгөөч гэж гуйсан. Би ачиж өгөхөөр болсон. Тухайн өдөртөө Л.Бь бид 2 Айраг сумын Бгэх газраас хуучин ухсан байсан газрын хөрсөн дээр байх жоншийг түүж машин дээр ачсан” гэсэн мэдүүлгүүд, нийт 0.63 га эвдрэлийн 0.43 га нь урьд өмнө эвдэгдсэн, 0.2 га нь яллагдагч Л.Б, Ц.Т нарын үйлдлээр эвдэгдсэн болохыг тогтоосон Н” ХХК-ийн 1/18 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.

         Ашигт малтмал гэдэг нь геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэн бий болсон аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдэс бодисын хуримтлалыг хэлэх бөгөөд энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам, объектив тал нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл юм.

         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэдэг нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй этгээд газрын хэвлийд нэвтрэн малталт хийж ашигт малтмалын төрөл зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.

         Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч Л.Б, Ц.Т нарын хувьд тусгай зөвшөөрөлгүй тул хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй гэж үзнэ.

Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байх бөгөөд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд  халдсан гэмт хэргийн үндсэн шинжийг хангасан, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон байна.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч Л.Б, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөргүй зэрэг байдлыг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирлын хувьд Н” ХХК-ийн 1/18 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 0.2 га газрын байгаль орчинд учирсан хохирлын нийт үнэлгээг 637.552 төгрөг, биологийн нөхөн сэргээлтийн ажлын зардлыг 534.352 төгрөг гэж тус тус тооцож гаргасан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” /2хх 184 ху/ гэсэн байх тул шүүгдэгч нараас гаргах хохирол төлбөр байхгүй байна.

Иймд шүүгдэгч Л.Б, Ц.Т нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг нь 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж улсын орлогод оруулахыг даалгаж шийдвэрлэв.

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар 1 дүгээр хавтаст хэргийн 131, 140 дүгээр хуудсанд авагдсан Бы эзэмшлийн .... УБЯ улсын дугаартай Мицибуши пажеро маркийн тээврийн хэрэгсэл, Л.Бийн эзэмшлийн .... УБ улсын дугаартай Хьюндай робекс 2800 маркийн эксковатор, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Цагаан дөрвөлжийн... тоотод байгаа 5 ханатай монгол гэр зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын 5/01, 5/02 тогтоолуудыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Л.Бийн эзэмшлийн .... УБ улсын дугаартай Хьюндай робекс 2800 маркийн 20.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эксковаторыг, Бы эзэмшлийн .... УБЯ улсын дугаартай Мицибуши пажеро маркийн 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг тус тус хурааж улсын орлого болгохыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д шинжээчид төлөх зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор заасан бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол ...гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилна” гэж тус тус заасан.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан “дахин шинжээч томилж дүгнэлт гаргуулах тухай” хүсэлтийг шүүх 2022 оны 04 сарын 15-ны урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсний дагуу “Н” ХХК дүгнэлт гаргаж ирүүлсэн байх бөгөөд ажлын хөлс 3.000.000 төгрөг нэхэмжилснийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Жаран овогт Лувсанцэрэнгийн Л.Бь, шүүгдэгч Боржигон овогт Цэсэнгийн Т нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, Л.Б нарыг 5.400 нэгтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4.5 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т, Л.Б нар нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 жилийн хугацаанд сард 150.000 төгрөгөөр тооцож хэсэгчлэн төлөхийг тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Б, Ц.Т нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар 1 дүгээр хавтаст хэргийн 131, 140 дүгээр хуудсанд авагдсан Л.Бийн эзэмшлийн .... УБ улсын дугаартай Хьюндай робекс 2800 маркийн эксковатор, .... УБЯ улсын дугаартай Мицибуши пажеро маркийн тээврийн хэрэгсэл, Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг Цагаан дөрвөлжийн... тоотод байгаа 5 ханатай монгол гэр зэрэг эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын 5/01, 5/02 тогтоолуудыг хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох Л.Бийн эзэмшлийн .... УБ улсын дугаартай Хьюндай робекс 2800 маркийн 20.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий эксковатор, .... УБЯ улсын дугаартай Мицибуши пажеро маркийн 6.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслүүдийг хурааж улсын орлого болгохыг Дорноговь аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б, Ц.Т нараас шинжээчийн зардал 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж Н ХХК-д /Улаанбаатар хот БЗД 14-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, утас ...../  олгосугай.

8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй  болохыг тус тус дурьдсугай.

9.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ж.БАЙГАЛМАА

   2022         06           06                                         2022/ШЦТ/92

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

улсын яллагч М.Отгонбаатар,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Ганхөлөг /цахимаар/

         шүүгдэгч Л.Б, Ц.Т,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Одтуяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б, Ц.Т нарт холбогдох эрүүгийн 2019002270013 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

          Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1970 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлжийн... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Жаран овогт Л-ийн Б /РД:ЙЮ70091410/,

 Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1975 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Айраг суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин, токорчин  мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Дорноговь аймгийн Айраг сумын 4 дүгээр баг, Цагаан дөрвөлжийн... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Боржигин овогт Ц-ийн Т /РД:ЕА75022706/,

   Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: Шүүгдэгч Л.Б, Ц.Т нар нь бүлэглэн 2020 оны 05 дугаар сарын 12, 21, 28-ны өдрүүдэд болон 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бгэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал буюу жонш олборлосон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

          -Шүүгдэгч Л.Бийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 30-нд Айраг сумын Засаг даргатай нөхөн сэргээлтийн гэрээ хийсэн. Тухайн Бгэх газрыг ухаагүй, булж байх үед шороон дотроос гарсан жоншийг авч 3 удаа борлуулсан. Булж байх хугацаандаа экскаватор эвдрээд жаахан газар үлдсэн байгаа. Айраг суманд 3 тн, 2 тн-оор 2 удаа Ч.Б гэдэг хүнд өгч 800.000, 1200.000 төгрөг авсан. Дараа нь 17 тн-ыг Бор-Өндөрт борлуулсан. 17 тн жоншийг Хово машинд ачсан. Эдгээр жоншийг ухаад гаргачихсан байсан шорооноос түүж авсан. Газрын хэвлий рүү халдаагүй. Би энэ газрыг өөрийн зардлаар нөхөн сэргээж өгье гэдэг хүсэлтээ сумын Засаг даргадаа тавьж, сумын Иргэдийн хурал зөвшөөрсөн. Би өөрийгөө хууль бусаар жонш олборлосон гэж бодохгүй байна. Жонш зарсан мөнгөө бэлнээр авсан. Урьд нь нөхөн сэргээлт хийх гэрээ байгуулахдаа жоншноос нь авч түлшний мөнгөө гаргаад авчихдаг байсан. Сүүлийн гэрээндээ энэ талаар тусгаагүй байсан. Ер нь бол нөхөн сэргээлт хийхдээ жоншноос авах нь буруу. 3 удаагийн үйлдлээр жонш шигшиж бусдад зарсан. Түлш хоол ундандаа нэмэрлэе гэсэн зорилгоор жонш шигшиж зарсан. Биологийн нөхөн сэргээлтийг жилийн дараа хийх байх, бид нар хийхгүй байх. Бид техникийн нөхөн сэргээлтийг хийхээр гэрээ байгуулсан. Би өөрийгөө хууль бус зүйл хийсэн гэж үзэхгүй. 1 жилийн хорих ялыг тэнсэж өгнө үү гэсэн мэдүүлэг,

          -Шүүгдэгч Ц.Тын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2020 оны 04 дүгээр сарын 30-нд нөхөр Л.Бь нөхөн сэргээлтийн гэрээ байгуулсан. Нүхнүүдийг булах эхний үеэр би яваагүй. Хүүхэд төрөх гэж байсан. Тэгээд 8 сард нөхөн сэргээлтийн хугацаа хэтэрлээ гээд намайг очиж тогоо бариад өг гэхээр нь би очсон. Намайг очоод 2 хонож байхад эко цагдаа С очсон. Намайг тэнд очиход экскаватороор ухаж бариагүй. Ил байсан шорооноос жонш ялгаж байсан. 2 хүн авчирчихсан ялгуулж байсан. Энэ газрыг 2018 он гэхэд л ухчихсан байсан. Бид 2018 онд баруун Бг нөхөн сэргээх үед харж байсан. Түлш хоол ундны зардал гаргах гээд жонш түүсэн юм. 3 удаа жонш зарсан гэдгийг мэдэж байгаа. Энэ жонш борлуулсан мөнгөө бэлнээр өгсөн. Би нөхөн сэргээлтийн ажлын үед эд зүйл дөхүүлж өгөхөөр очдог байсан. Харин сүүлийн нөхөн сэргээлтийн үед очиж 3 хоног тогоо барихаар очсон. Нөхөртэйгөө бүлэглэж гэмт хэрэг үйлдээгүй. 2020 он 04 сараас 08 сарын хооронд гэртээ байсан. Би жонш борлуулахад байгаагүй. Манай хүн л Бор-Өндөр орж борлуулчихаад ирсэн. Дансаар орж ирсэн мөнгөнүүд бол цагаан дэлд хүний газар дээр жонш ялгаад авсан мөнгө. Л.Бь болон ах нар миний данс руу мөнгөө хийдэг байсан. Энэ хэргийг бүлэглэж үйлдээгүй. Манай нөхөр гэрээний дагуу нөхөн сэргээлт хийсэн байгаа гэв.

          -Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Бгэх газарт байрлах 3 хэсэг, нийт 0.5 га талбайд Айраг сумын 4 дүгээр багт оршин суух иргэн Л.Бь, Т гэх хүмүүс нөхөн сэргээлт хийж 2021 оны 06 сарын 08-ны өдөр Засаг даргын тамгын газарт хүлээлгэн өгсөн, уг нөхөн сэргээлт хийсэн талбайг хүлээн авахад би ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байсан. Ажлын хэсэг очиж хүлээж авахад нөхөн сэргээлт хийсэн 3 хэсэг зэрэгцэн байрласан 0.5 га талбайн хамгийн баруун талын талбай буюу 7*45м талбайд нөхөн сэргээлт дутуу хийгдсэн ухсан нүх бүрэн булагдаагүй байсан, бусад 2 талбайд нөхөн сэргээлтийн ажил бүрэн гүйцэд хийгдсэнийг хүлээн авсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...Уг Бгэх газар нь Айраг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт ордог, сумын төвөөс баруун тийш 60 км-т байдаг гэсэн мэдүүлэг /2хх 184-185, 198-199 ху/,

-Гэрч Д.Чинзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорноговь аймгийн Айраг сумын Бгэх газар ирсэн. Уг газарт Төмөрбаатарын ах гэх хүн жонш ялгуулах ажил хийлгэе гэсэн санал тавьсан. Тухайн үед цалин ярилцаагүй бөгөөд гарсан юмнаас эгч нь бодоод өгье гээд ахынх нь эхнэр хэлсэн. Тэр газар дээр ерөнхийдөө 3 хоног ажиллаж жонш ялгуулъя гэсэн яриатай байсан гэсэн мэдүүлэг /1 хх 25-26 ху/,

-Гэрч Тын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Л.Бь ах бензины мөнгө гаргаж авъя гээд эксковатор ажиллуулж, уг газраас шороо гаргаж, жоншийг нь шигших ажил хийж байсан. Би шигшигдсэн жоншны том бүхлийг лантуугаар цохиж хагалах ажил хийсэн гэсэн мэдүүлэг /1хх 33-34 ху/,

-Гэрч Бы мөдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: .... УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний нэр дээр байгаа. 2019 оны наадмын дараа цэрэгт цуг алба хаасан Л.Бьт 6.000.000 төгрөгөөрт зарсан. Би мөнгийг нь бүрэн аваагүй байсан болохоор автомашины эзэмшлийг нь шилжүүлж өгөөгүй. Харин Л.Бь 2020 оны 10 сарын үед автомашины мөнгийг бүрэн төлсөн. Одоогоор өглөгө авлага байхгүй. Ковид өвчний хорио тавигдахаар автомашины нэрийг нь шилжүүлж өгнө. Уг машины захиран зарцуулах эрх Л.Бьт байгаа гэсэн мэдүүлэг /1хх 126-127 ху/,

          -Гэрч Ч.Бын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 05 дугаар сарын үед Л.Бь, Т нараас 2 удаа жонш худалдаж авсан. Эхний удаад 2 тонн орчим жоншийг 800.000 төгрөгөөр, дараагийн удаад 3 тонн орчим жоншийг 1.200.000 төгрөгөөр худалдаж авч байсан гэсэн мэдүүлэг /1хх 128-129 ху/,

          -Гэрч Б.Сгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 08 сарын эхээр уул уурхайн хяналт шалгалт хийх явцад Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бгэх газарт Л.Б, Ц.Т нар нь экскаватор, техник хэрэгсэл ашиглан жонш олборлож байгаа нөхцөл байдал тогтоогдсон. Тухайн үед хэргийн газарт Л.Бийн экскаватор нь газраас гаргасан жоншийг шигшүүрт хийж жонш ялгах үйл ажиллагаа явуулж байсныг таслан зогсоож хэргийн газрын үзлэг хийсэн. ...Бгэх газарт Л.Б, Ц.Т нар нь гэр барьж байрласан байдалтай, ухсан нүхний орчимд экскаватор ажиллаж байсан. Тухайн техник улсын дугааргүй байсан ба бичиг баримтыг нь асуухад төв дээр байгаа гэсэн яриа өгүүлэлтэй байсан. Бгэх газарт байх дөш хэлбэртэй том цагаан чулууны ойролцоо мотор, молдокоор ухаж жонш гаргасан байсныг гар утсаараа зураг авч баримтжуулсан гэсэн мэдүүлэг /1хх 221 ху/,

          -Гэрч Гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2020 оны 05 сард өдрийг нь санахгүй байна, манай найз Л.Бь орой жонш ачиж өгөөч гэж гуйсан. Би ачиж өгөхөөр болсон. Тухайн өдөртөө Л.Бь бид 2 Айраг сумын Бгэх газраас хуучин ухсан байсан газрын хөрсөн дээр байх жоншийг түүж машин дээр ачсан. Би хууль бус гэдгийг мэдээгүй, Л.Бь гэрээ хийсэн, нөхөн сэргээлт хийж буй газраас хаягдал жоншийг ачна гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /2хх 54 ху/,

         -Н ХХК-ийн 1/18 дугаартай дүгнэлтэнд “ ...Уг газарт үүссэн нийт 0.63 га эвдрэлийн 0.43 га нь урьд өмнө эвдэгдсэн, 0.2 га нь яллагдагч Л.Б, Ц.Т нарын үйлдлээр эвдэгдсэн байна. ...Олборлолтын улмаас тухайн 0.2 га газрын байгаль орчинд учирсан хохирлын нийт үнэлгээ 637.552 төгрөг болж байна. ...биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардлын тооцоог гаргахад 534.352 төгрөг болж байна” гэсэн дүгнэлт /3 хх 07-42 ху/,                    

         -“Нард багийн нутаг Бгэх газарт ухагдаж эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэх гэрээ” /1хх 15-16 ху/,

         -Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 76-77 ху/,

         -Ц.Т, Л.Б нарыг яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 111-114, 117-120 ху/,

         -Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх 131-143 ху/,

         -Хас үнэлгээ ХХК-ийн 22 дугаартай “.... ДГО улсын дугаартай Howo-ZZ3257 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 25.000.000 төгрөг” гэсэн үнэлгээ /хх 146-147 ху/,

         -Хас үнэлгээ ХХК-ийн 853 дугаартай “5 ханатай гэрийн үнэлгээ 1.000.000 төгрөг” гэсэн үнэлгээ /хх  150-151 ху/,

         -Хас үнэлгээ ХХК-ийн 23 дугаартай “.... УБЯ улсын дугаартай Mitsubishi-Pajero маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 6.000.000 төгрөг” гэсэн үнэлгээ /1хх 154-155 ху/,

         -Хас үнэлгээ ХХК-ийн 24 дугаартай “huindai robex 2800 маркийн эксковаторт хийсэн үнэлгээ 20.000.000 төгрөг” гэсэн үнэлгээ /1хх 157-158 ху/,

         -Хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 223-226, 230-231 ху/,

         -Нөхөн сэргээлт хийсэн газрыг хүлээн авсан тухай акт /2хх 21 ху/,

         -Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /2хх 171-179 ху/

         -Нуман-Алтай ХХК-ийн нэхэмжлэл /3хх 43 ху/ зэрэг болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Т, Л.Б нар нь бүлэглэн 2020 оны 5 дугаар сарын 12, 21, 28-ны өдрүүдэд болон 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Айраг сумын 1 дүгээр баг, Бгэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар газрын хэвлийд халдаж ашигт малтмал буюу жонш олборлож байгаль орчинд 637.552 төгрөгний хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С, гэрч Д.Чинзориг, Т, Б, Ч.Б, Б.С нарын мэдүүлгүүд, Н ХХК-ийн шинжээчийн 01/18 дугаартай дүгнэлт, гэр зургийн үзүүлэлтүүд, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.

1.Шүүгдэгч Жаран овогт Лувсанцэрэнгийн Л.Бь, шүүгдэгч Б овогт Ц Т нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

1.Шүүгдэгч Жаран овогт Л-ийн Б, шүүгдэгч Боржигон овогт Ц-ийн Т нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

ДА