Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 61

 

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Ц.Амгаланбаатар,

шүүгдэгч Бт, түүний өмгөөлөгч О.Батжаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цэцэрлэг сангийн далай овгийн Бны Бд холбогдох эрүүгийн 201408000289 дугаартай хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, банк санхүүгийн мэргэжилтэй, Бигом Чойр ХХК-ний хувьцаа эзэмшигч, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 2 дугаар дөчин мянгат .... тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, ЕЮ......... дугаарын регистртэй, Цэцэрлэг сангийн далай овгийн Бы Б

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Б.Бнь 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Н.Ундрахзаяагийн өгсөн 10 сая төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж түүнд үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Б.Бын

Н.Ундрахзаяа намайг утсаар яриад мөнгө хэрэгтэй байна гэж мэдүүлсэн байна. Би утсаар ярихдаа надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлж байсан. Н.У Голомт банкин дээр байна, хүрээд ир гэсэн. Тухайн үед мөнгө зээлүүлэх асуудал яригдаж байсан. Миний хувьд Н.Уаас мөнгөний авлагатай байсан учраас мөнгийг авч хэрэглэсэн. Миний хувьд Н.Угийн итгэлийг эвдэж залилсан гэж бодохгүй байна. Сүүлд өглөг авлагын тооцооны санд 10.000.000 төгрөгийг хасч тооцсон гэв.

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талуудаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн талаар дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлахад 

  2.1. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн хохирогч Н.Угийн

“...Би тухайн үед Х мөнгөө гэхээр нь найз Бад итгэл үзүүлж 10,0 сая төгрөгийг Хрт өгөхөөр Бд дамжуулан өгсөн. Гэтэл манай найз Буг мөнгийг Хүрэлбаатарт өгөлгүй хувьдаа авсан байсан. Ийм учраас Бас 10,0 сая төгрөгийг нэхэмжлэх хүсэлтэй байна...” /12 дугаар хх-ийн 233 дугаар хуудас/,

2.2. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Ц.Тийн:

“...Би Уйн гэр бүлийн хүн нь байгаа юм..., ...тэр үед Засаг дарга Хэ гэдэг хүнд мөнгө өгсөн талаар хэлж байсан болохоор яагаад ч юм Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга юм байлгүй гэж ойлгоод тэгээд бичсэн юм..., /1 дүгээр хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

 

2.3. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн Н.Угийн:

“...Тэгээд хүүхэд маань Япон улсруу явах болоод байгаа юм 10.0 сая төгрөгийн туслалцаа үзүүлчих гэхээр нь 10.0 сая төгрөгийг 2014 оны 04 дүгээр сард өгсөн. Ц.Х ярихдаа тендерийг нь би зохицуулна гэж хэлсэн болохоор би бизнес хийдэг хүний хувьд нэг ч гэсэн тендерийн ажил авчих юмсан гэж бодоод 10.0 сая төгрөгийг өгсөн. Тендер зохицуулж өгнөө одоо 10.0 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь өгсөн. Тус сумаас зарласан Сургуулийн билүү Цэцэрлэгийн дээврийн засварын ажил, мөн тус суманд хийгдэх Гадна инженерийн шугам сүлжээний засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцох байсан боловч Баянтал сумын ЗДТГ-ын зарим нэг дарга, ажилчид нь хоорондоо нилээн зөрчилдөөнтэй байсан. Тэгээд тендерийн асуудал нь удааширсан болохоор би бүтэхгүй юм байна гэж ойлгоод дээрх 2 тендерт оролцохоо болиод материалаа ч огт өгөөгүй. Тэгээд Ц.Хртай утсаар холбогдоод нөгөө таны яриад байсан 2 тендер чинь бүтэхгүй юм байна мөнгөө авчихмаар байна гэхэд Ц.Хнь манай суманд автомашин нийлүүлэх тендер байгаа чи тэрэнд оролцчих гэхээр нь тэгье гэж хэлсэн. Тэрнээс хойш автомашин нийлүүлэх тендерт нь оролцохоор болоод “Цэх гол шугам” ХХК-ний нэрээр тендерийн баримт бичгийг худалдан авсан боловч тендер нээх хугацаанаас нь өмнө материалаа өгч чадахгүй байсаар байгаад хоцорчихсон юм. Сүүлд бас дахин зарласан боловч нэг ч компани тендерийн материал ирүүлээгүй гэсэн. Тэгээд шууд гэрээ байгуулах нөхцөлтэйгээр нийлүүлэх болсон гээд Ц.Х дарга надруу утсаар ярьсан. Тэрнийх нь дагуу “Цирк”-ийн зогсоол дээрээс 00-74 УНЧ улсын дугаартай LEXUS-470 маркийн автомашиныг 58.0 сая төгрөгөөр худалдан аваад өөрийнхөө компаний нэр дээр шилжүүлгийг хийлгээд тэрний дараагаар Баянтал сумын ЗДТГ-т нийлүүлсэн. Хамт явж үзсэн. Ц.Х нь уг машиныг 58.0 сая төгрөгөөр худалдан авсныг мэдэж байгаа. Тэгээд би өөрт нь өгсөн 10.0 сая төгрөгөө мөн ашигаа оруулж байгаа гэдгийг ч хэлсэн. Бхудлаа яриад байх шиг байна. Хэрэв Ц.Х миний өөрт нь өгүүлсэн мөнгийг аваагүй байсан бол өөрөө надтай холбогдож автомашин нийлүүлчих тэгээд хоёулаа тооцоогоо дуусгая гэх утгатай зүйлийг хэлэхгүй байх байсан. Тэр утгаараа би Баянтал сумын ЗДТГ-т автомашин нийлүүлж тэр дундаасаа Ц.Хт өгсөн мөнгөө олж авсан. Автомашин худладан авсан мөнгөнөөс бол Ц.Хүрэлбаатарт нэг ч төгрөг өгөөгүй. Яагаад гэхлээр автомашин худалдан авсан мөнгийг Баянтал сумын Орон нутгийн хөгжлийн сангаас 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдөр манай компаний “Голомт” банкны 2715003834 тоот дансанд шилжүүлсэн болохоор татварт 10 хувийг өгдөг учраас автомашинаас ашиг харсан зүйл бараг байхгүй. Би бол Цт өгсөн мөнгөө буцаагаад авчихлаа л гэж бодсон. Би сая өөрийнхөө мэдэж байгаа бүх зүйлийг хэллээ мөн өмнөх мэдүүлэгт ч гэсэн бүх зүйлийг үнэн зөвөөр нь тодорхой ярьсан...”

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Н.Уийн:

“...Энэ банкны чекыг би өөрөө бичсэн. Энэ миний гарын үсэг мөн байна. Энэ баримтаас харахад 20,0 сая төгрөг авсан байна. Баримтыг хараад саналаа. Энэ салбараар нэг л удаа үйлчлүүлж 20,0 сая төгрөг авсан. 2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өглөө 10 цагийн үед Б нь 99119979 дугаарын утаснаас залгаад  ахын ярьсан 10,0 сая төгрөг хэрэгтэй байна. Одоо гаргаад өгөөчээ гэж ярихад нь ШУТИС-ын 1-р байранд байрлах голомт банкин дээр уулзая гэж тохироод үдээс өмнө 12-13 цагийн үед банкин дээр уулзаад би 20,0 сая төгрөгийг чекээр авч банкин дотор 10,0 сая төгрөгийг Бад бэлнээр өгсөн. Баярбат нь анх надад Говьсүмбэр аймгийн Баянтал сумын тендерийн ажилд оролцож болно. Ямар нэгэн асуудалгүй туслана гэж санал тавьсан. Материалуудыг Б авчирч өгдөг байсан. Бүх юм Баар дамжиж хийгддэг байсан. Баянтал сумын цэцэрлэг сургуулийн дээврийн засвар, сумын инженерийн шугам сүлжээний ажил, уурын зуухны шинэчлэл зэрэг 20-д тендерийн ажлуудаас миний сонирхож байгаа нь дээрх ажлууд байсан. Машины тендер хүртэл Бар дамжиж мэдсэн. Тухайн үед намайг Х дарга гаднаас машин судлаад нийлүүл гэж хэлэхээр нь гаднаас оруулж ирэх машин их үнэтэй 80,0 сая төгрөгөөс давж байсан. Тэгээд Хү даргатай цирк дээр байгаа машинуудыг хамт ирж үзээд нэг ченжээс худалдан авсан. Шууд худалдан аваад Баянтал суманд би өөрөө унаад машиныг хүргэж өгсөн. 7 хоногийн дараа би компаний нэр дээр байсан машиныг албан тоотоор шилжүүлсэн. 2014 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн техникийн гэрчилгээний он сар өдөр үнэн зөв. Яагаад гэвэл автомашин худалдан авах үед нэр солигдож гэрчилгээ шинээр олгогддог. Манай компаний зүгээс 2014 оны 06 дугаар сарын 13-ны 613 тоот албан бичгээр уг тээврийн хэрэгслийг Баянтал сумын засаг даргын тамгын газарт шилжүүлэх хүсэлтийг тавьсан. Харин Баянтал сумын ЗДТГ уг тээврийн хэрэгслийг 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэж бэлтгэн нийлүүлсэн. Хүлээн авсан гэдэг нь цаг хугацааны хувьд буруу байх гэж бодож байна. Баянтал сумын ЗДТГ-т машин очсон байсан тул 2014 оны 06 дугаар сарын 12-ны өдөр автомашины улсын дугаарыг солиулах хүсэлт гаргасан байх гэж бодож байна. Б бид 2 нэг нутгийн хүмүүс учраас нэг нэгнийгээ таньдаг, мэнд устай явдаг байсан. Манай ах Унтай 10 жилийн нэг төгсөлт. Найз нөхдийн холбоотой мэнд устай явж байгаад 2013 оноос эхлэн ажил хэргийн холбоотой болсон. Би найз нөхдийн холбоотой байсан учраас Бд итгэж 10,0 сая төгрөгийг баримт бичиг үйлдэхгүйгээр бэлнээр өгсөн. Уг асуудлаас хойш бараг хагас жил болоход Х надаас мөнгө нэхээгүй. Бч гэсэн надтай холбогдоогүй учраас би мөнгийг Хрт очсон гэж ойлгосон. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд авлигатай тэмцэх газраас дуудаж байцаалт авах үед уг мөнгийг Хт өгөөгүй. Б өөртөө авсан юм байна гэдгийг мэдсэн. Манай эхнэр Ц.Тийн нэр дээр Цэх гол шугам нэртэй ХХК нь байгаа. Нэг гишүүнтэй. Үйл ажиллагаа явуулаагүй учраас “х” тайлан гаргаж байгаа. Юу Эн Ти Эн ХХК, Цэх гол шугам ХХК дээр гаднаас хөрөнгө оруулалт авч, хувьцаа гаргасан асуудал байхгүй. Ббид хоёрын хооронд ямар нэгэн өр авлагын асуудал байхгүй. 2013 онд Бас ганц нэг хоногийн хугацаатай 50,0 сая төгрөг зээлээд маргааш нь өгч байсан. Баярбатад ямар нэгэн өр зээл өгөх асуудал байхгүй. р холбогдож тендерийн баталгаа гаргуулахад банкинд байршуулж тодорхойлолт авахын тулд 100,0 сая төгрөгийг бэлнээр найман шаргын ченжээс очиж аваад, өдөрт нь мөнгө авсан ченждээ өгсөн. Өөрөөр Бтай мөнгө төгрөгний асуудлаар холбогдоогүй. Бад би ямар нэг өр зээл өгөх асуудал байхгүй. Хүнд 20,0 сая төгрөг өгсөн бол яагаад өдийг хүртэл тэр хүн надаас өрөө нэхэхгүй байгаа юм бол. Бт нь 2014 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 11 цаг өнгөрч байх үед над руу 99119979 дугаарын утаснаас залгаад өмгөөлөгчийн гэрээ хийх гэсэн юм. Тодруулах зүйл байна хүрээд ирээч гэж ярихаар нь би завгүй байна, ажил ихтэй байна, очиж амжихгүй гэдгээ хэлсэн...” /10 дугаар хх-ийн 121-123 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн яллагдагч Н.Угийн:

“...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ оныг андуурч хэлсэн байна. Банкны баримтын цаг хугацаа буюу 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Бай уулзаад 10,0 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Би тухайн үед хэдээр машин худалдаж авснаа санахгүй байсан. Одоо эргээд бүх данс тооцоогоо харахад машиныг 67,0 сая төгрөгөөр худалдан авсан байна лээ. Гэрт байсан бэлэн мөнгөөр машиныг циркийн автомашин зардаг зогсоол дээрээс худалдан аваад циркийн баруун талд байрлах авто тээврийн газар дээр ороод шууд өөрийн компаний нэр дээр шилжүүлсэн. Машин худалдан авах үед 2 жилийн татвар төлөөгүй байсан учраас би татварыг нь нөхөж төлөөд жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн. Тухайн үед барилгын гүйцэтгэлийн мөнгө орж ирээд бэлэн байсан. Машин худалдан авах үед өмнө байсан хүний буюу нэг эмэгтэй хүний нэр дээр худалдах худалдан авах гэрээ хийгдсэн байсан. Машин худалдсан залуу итгэмжлэлээр тэр хүнээсээ авсан байсан. Би ер нь Х авлига гэж өгөөгүй юмаа. Тэр үед Х ах надад хүүхэд гадагшаа явах гэж байна мөнгө зээлээчээ гэхлээр нь Бр дамжуулаад 10,0 сая төгрөг өгсөн. Гэтэл Б нь өр зээлэндээ тооцоод миний өгсөн мөнгийг Хүрэлбаатарт өгөлгүйгээр өөртөө хэрэглэсэн байсан. Энэ мөнгийг авлига гэж өгөөгүй...” /11 дүгээр хх-ийн 115-116 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд 3 дахь удаагаа мэдүүлсэн яллагдагч Н.Угийн:

“...Би Бар дамжуулж Хт 10,0 сая төгрөгийн хээл хахууль өгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Өөрийн гэм буруугаа ойлгож байна. Намайг өршөөлийн хуульд хамруулж надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” /12 дугаар хх-ийн 177 дугаар хуудас/,

 

2.4. Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн сэжигтэн Б.Бын:

“...Миний өгсөн мэдүүлэг үнэн. 2013 оны 3, 4 сарын үед Хятадын элчин сайдын яамны эсрэг талд байрлах, ШУТИС-ийн байранд байрлах Голомт банкны салбар дээр Н.У нь 9910-тай дугаар байх утасны дугаарыг харахгүй бол санахгүй байна. Н.Утай банкны гадаа уулзаад банкин дотор хамт ороод Н.У нь гүйлгээ хийгээд надад 10,0 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Ямар дэвсгэртээр өгснийг санахгүй байна. Н.Уийн тухайн үед банкнаас хэдэн төгрөг авсаныг хараагүй. Н.Уас авсан мөнгөө өөрийн банкин дахь дансандаа хийгээгүй. Би энэ үеийн тооцоогоо цаасан дээр байгаа эсэхээ шалгаад хэлье. Манай гэр бүлээс намайг 10,0 сая төгрөг өрөндөө авсан гэдгийг мэдэх хүн байхгүй. Би эхнэртээ хэлээгүй юм. 2012 оны зун би эмнэлэгт хэвтэж байх үед Ц.Хт 2,0 сая төгрөгийг зээлүүлсэн. Ц.Хүт мөнгө зээлүүлсэн нь дансны хуулгаас харагдана. Би 10,0 сая төгрөгийг аваад банкны зээлэнд хүүгийн хамт төлөлт хийсэн. Мөн хувийн хэрэгцээндээ хэрэглэсэн...” /10 дугаар хх-ийн 112 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд дахин мэдүүлсэн сэжигтэн Б.Бын:

“...Тендерийн ажлууд байгаа тендерт оролцооч гэсэн саналыг Ц.Х дарга “Юу Эн Ти Эн Ти” ХХК-ний захирал Н.Ун тавьж байсан. Харин хүүхэд маань Япон улсруу явах гэж байгаа 10.0 сая төгрөг өгчих гэдэг асуудлыг бол миний хажууд яриагүй. Г.У нь Баянтал сумын Засаг дарга Ц.Х өгөөрэй гэж хэлээд ШУТИС-ийн байрны хойд талаасаа ордог “Голомт” банкны салбараас 10.0 сая төгрөг авч өгсөн нь үнэн. Миний хувьд мөнгө авсан сар, өдрийг сайн санахгүй байна. Ямар ч гэсэн 2014 он байсан. Мөн дулаан орчихсон байсан. Надад мөнгө өгөх үедээ бол Н.Уямар зорилгоор Ц.Хт мөнгө өгч байгаа талаараа хэлээгүй. Харин тэрнээс өмнө бол Ц.Х даргын хүүхэд нь Япон улсруу сурахаар явж байгаа гэнээ тэгээд мөнгөний туслалцаа үзүүлээч гээд байна гэж Н. надад хэлж байсан. Тэр үед Н.У надад 10.0 сая төгрөгийг Ц.Хт өгөөрэй гэж хэлээд өгсөн тэрнээс илүү мөнгө банкнаас авсан үгүйг нь мэдээгүй. Уас авсан 10.0 сая төгрөгийг Ц.Хт өгөөгүй өөрөө хувьдаа хэрэглэсэн гэдгээ түрүүнд хэлсэн. Яг ямар процессоор автомашин худалдах ажил явагдаж У нь Баянтал сумын ЗДТГ-т автомашин нийлүүлэх болсныг бол би мэдэхгүй. Миний хувьд тэр ажилд нь оролцоогүй. Миний бодлоор бол тэр хоёрын хооронд ярилцсан өөр зөндөө ажлууд байсан байж магадгүй. Тэгээд тэрнийхээ дагуу автомашин нийлүүлэх тендерт “Юу Эн Ти Эн” ХХК буюу Ундрахзаяаг шууд гэрээ байгуулах нөхцлөөр оролцуулаад тус компани машин нийлүүлсэн байх гэж бодож байна...”

 

Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн яллагдагч Б.Бн:

“...Ун бид хоёрын хооронд өмнөх өглөг авлагын асуудал байгаа. Миний бодлоор итгэл эвдэж залилан мэхэлсэн гэж бодохгүй байна. Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2-г хүлээн зөвшөөрөхгүй байна. Уийн итгэлийг эвдэж хуурч мэхлээгүй. 10,0 сая төгрөгийг хувьдаа хэрэглэсэн нь үнэн. Гэхдээ Уд өглөг, авлагын асуудал байсан болохоор уг мөнгийг хувьдаа авч хэрэглэсэн. У надаас 2013 онд 20,0 сая төгрөгийг бэлнээр зээлж авсан. Тухайн үед хүүгүй зээлүүлсэн. Уд мөнгө зээлүүлсэн баримт бичиг үйлдээгүй. У бид 2 хоёулаа байж байхад 20,0 сая төгрөгийг өгөлцөж авалцсан. У мөнгийг Хт өгөөрэй гэж өгсөн. Тэгэхлээр нь би зээлэндээ авсан. У тухайн үед зээлээ төлж байна гэж өгөөгүй. У авсан мөнгөө төлөхгүй удсан. Өмнөх мэдүүлэгтээ ганцхан Хтай холбоотой асуудлыг хэлсэн. Аль алинаас нь өглөг авлагын асуудалтай байгаа. Хүрэлбаатарт 2012 оны хавар хүү бодолгүйгээр 2,0 сая төгрөг зээлүүлсэн. Тухайн үед ХААН банкны дансаар мөнгө Хүрэлбаатарт шилжүүлсэн. Дансны хуулга надад байгаа. Би энэ асуудлыг баталж чадна...” /10 дугаар хх-ийн 115-116 дугаар хуудас/,

 

Мөрдөн байцаалтын шатанд 3 дахь удаагаа мэдүүлсэн яллагдагч Б.Бын:

“...2008 онд Төрийн банкнаас 58,0 сая төгрөгийн орон сууцны зээлийг авсан байсан. Үүний зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт сард 880 000 төгрөгийг төлдөг. 2013 онд 20,0 сая төгрөгийн автомашины зээлийг Төрийн банкнаас авсан. Үүний зээлийн үндсэн төлбөр, хүүгийн хамт сард 760 000 төгрөгийг төлдөг. Н.Уийн өгсөн 10,0 сая төгрөгөөс 2014 оны 03 дугаар сарын сүүлээр санагдаж байна байрны зээлийн төлөлт, авто машины зээлийн төлөлтүүдийг тус тус Төрийн банкинд төлсөн. Дэвжих нэхий ББСБ-аас өөрийн нэр дээр биш Б.Б, Н нарын нэр дээр 2013, 2014 онд зээлийг авч байсан боловч хичнээн төгрөгийн зээл авч байснаа санахгүй байна. Энэ зээлийн сард төлөх хүүгийн төлөлтийг төлж байсан санагдаж байна. Бусад мөнгийг хувийн хэрэгцээндээ зарцуулсан...” /11 дүгээр хх-ийн 113-114 дүгээр хуудас/,

 

Гурав. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаарх болон хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримтууд: Үүнд:

3.1. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тухай тогтоол /1 дүгээр хх-ийн 25 дугаар хуудас/,

 

3.2. Б.Баярбат, Н.У нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хх-ийн 97-99 дүгээр хуудас/,

 

3.3. Н.Ундрахзаяа, Б.Б нарын хувийн болон хуулийн этгээдийн мэдээлэл, /1 дүгээр хх-ийн 172-179 дүгээр хуудас/,

 

3.4. Н.Ундрахзаяа, Б.Бнарын нэр дээрх хуулийн этгээд, тээврийн хэрэгслийн лавлагаа /8 дугаар хх-ийн 88-97 дугаар хуудас/,

 

3.5. Б.Бын 9911-тэй дугаараас 2016 оны 09 сараас 12 дугаар сар хүртэлх гадагш залгасан ярианы дэлгэрэнгүй хуулга, /1 дүгээр хх-ийн 204-220 дугаар хуудас/,

 

3.6. Н.Ундрахзаяа, Б.Б нарын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгслийн мэдээлэл /2 дугаар хх-ийн 236, 8 дугаар хх-ийн 100-101 дүгээр хуудас/,

 

3.7. Б.Бын Төрийн банкнаас авсан орон сууц болон авто машины зээлийн мэдээлэл /11 дүгээр хх-ийн 4-32 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.          

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Үүнд:

Улсын яллагч шүүгдэгч Б.Быг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж яллаж байгаа ч энэ байдал нь

хохирогч Н.Уийн ...Би тухайн үед Хр мөнгөө гэхээр нь найз Бд итгэл үзүүлж 10,0 сая төгрөгийг Х өгөхөөр Б дамжуулан өгсөн...,

сэжигтэн Н.Унийн ...Хэрэв Ц.Х миний өөрт нь өгүүлсэн мөнгийг аваагүй байсан бол өөрөө надтай холбогдож автомашин нийлүүлчих тэгээд хоёулаа тооцоогоо дуусгая гэх утгатай зүйлийг хэлэхгүй байх байсан. Тэр утгаараа би Баянтал сумын ЗДТГ-т автомашин нийлүүлж тэр дундаасаа Ц.Хрт өгсөн мөнгөө олж авсан...,

яллагдагч Н.Угийн ...2013 оны 03 дугаар сарын 20-ны өдөр өглөө 10 цагийн үед Б нь 99119979 дугаарын утаснаас залгаад Х ахын ярьсан 10,0 сая төгрөг хэрэгтэй байна. Одоо гаргаад өгөөчээ гэж ярихад нь ШУТИС-ын 1-р байранд байрлах Голомт банкин дээр уулзая гэж тохироод үдээс өмнө 12-13 цагийн үед банкин дээр уулзаад би 20,0 сая төгрөгийг чекээр авч банкин дотор 10,0 сая төгрөгийг Бд бэлнээр өгсөн...,

...Х тендер зохицуулж өгнөө одоо 10.0 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь өгсөн..., ...Би найз нөхдийн холбоотой байсан учраас Бд итгэж 10,0 сая төгрөгийг баримт бичиг үйлдэхгүйгээр бэлнээр өгсөн..., ...2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баярбаттай уулзаад 10,0 сая төгрөгийг бэлнээр өгсөн..., ...Би ер нь Хт авлига гэж өгөөгүй юмаа. Тэр үед Хүрэлбаатар ах надад хүүхэд гадагшаа явах гэж байна мөнгө зээлээчээ гэхлээр нь Бар дамжуулаад 10,0 сая төгрөг өгсөн. Гэтэл Баярбат нь өр зээлэндээ тооцоод миний өгсөн мөнгийг Хүрэлбаатарт өгөлгүйгээр өөртөө хэрэглэсэн байсан. Энэ мөнгийг авлига гэж өгөөгүй..., ...Би Бр дамжуулж Хт 10,0 сая төгрөгийн хээл хахууль өгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна... зэргээр шүүгдэгч Б.ын нь хохирогч Н.Унийн 10.000.000 төгрөгийг итгэл эвдэх аргаар залилан мэхэлж, бусдад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Учир нь хохирогч Н.Уийн мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор болон сэжигтэн, яллагдагчаар мэдүүлсэн удаа дараагийн мэдүүлгүүд нь зөрүүтэй, тогтворгүй бөгөөд мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадахгүй нөхцөл үүссэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс түүнд ашигтайгаар хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж үзэхээр,

мөн шүүгдэгч Б.Бд бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэн, итгэл эвдэх аргаар залилан мэхлэх гэсэн санаачлага идэвхтэй үйлдэл хийгээгүй, харин хохирогч Н.У Х хоёрын хооронд урьд өмнө 10.000.000 төгрөгийг өгч авах талаар тохиролцсон тохироо байсан, тохиролцсоныхоо дагуу хохирогч Н.У нь өөрийн санаачлага, сайн дураараа уг 10.000.000 төгрөгийг Хүрэлбаатарт өгүүлэхээр шүүгдэгч Б.Бд шилжүүлсэн байдал тогтоогдож байна гэж дүгнэхээр байна.

 

Иймд шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан хадгалуулсан буюу бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийг үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь 2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Н.Уийн бусад зорилгоор итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших гэмт хэрэгт холбогдсон болох нь хохирогч Н.Унийн ...Би тухайн үед Х мөнгөө гэхээр нь найз Бад итгэл үзүүлж 10,0 сая төгрөгийг Хрт өгөхөөр Баад дамжуулан өгсөн...,

сэжигтэн Н.Унйн ...тэгээд хүүхэд маань Япон улсруу явах болоод байгаа юм 10.0 сая төгрөгийн туслалцаа үзүүлчих гэхээр нь 10.0 сая төгрөгийг 2014 оны 04 дүгээр сард өгсөн..., ...Хү тендер зохицуулж өгнөө одоо 10.0 сая төгрөг хэрэгтэй байна гэхээр нь өгсөн...,

 яллагдагч Н.Уийн ...2014 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Бай уулзаад 10,0 сая төгрөгийг бэлнээр өгсөн..., ...тэр үед Х ах надад хүүхэд гадагшаа явах гэж байна мөнгө зээлээчээ гэхлээр нь Баярбатаар дамжуулаад 10,0 сая төгрөг өгсөн..., ...Би Бааар дамжуулж Хт 10,0 сая төгрөгийн хээл хахууль өгч гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна..., 

сэжигтэн Б.Бын ...Н.Уай банкны гадаа уулзаад банкин дотор хамт ороод Н.Унь гүйлгээ хийгээд надад 10,0 сая төгрөгийг бэлнээр өгсөн..., ...Г.Уна нь Баянтал сумын Засаг дарга Ц.Хрт өгөөрэй гэж хэлээд ШУТИС-ийн байрны хойд талаасаа ордог “Голомт” банкны салбараас 10.0 сая төгрөг авч өгсөн нь үнэн...,

яллагдагч Б.Б ...10,0 сая төгрөгийг хувьдаа хэрэглэсэн нь үнэн..., ...Уна мөнгийг Хү өгөөрэй гэж өгсөн... гэх мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүх шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байна гэж дүгнэн, түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмыг баримтлан үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэрэгт нь тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэхээр байгаа боловч шүүгдэгч Б.Бан үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Бн өмгөөлөгч О.Батжаргал ...шүүгдэгч Б.Бд холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү... гэсэн тайлбарыг гаргаж байгаа болно.

 

Шүүгдэгч Б.Бан хувьд хохирогч Н.Ун Хү

нарын хооронд ямар яриа, тохироо явагдсаныг мэдэхгүй, өөрийн зүгээс ямар нэгэн залилан мэхлэх гэмт хэргийг санаачлага идэвхтэй үйлдэл хийгээгүй, харин хохирогч Н.Ундрахзаяагийн өөрийн санаачлага, сайн дураараа Хүрэлбаатарт өгүүлэхээр дамжуулсан эд хөрөнгө болох 10.000.000 төгрөгийг хувийн хэрэгцээндээ хэрэглэж завшсан гэх үйлдэл тогтоогдож байна гэж дүгнэхээр байна.

 

Шүүгдэгч Б.Б

нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Diary” гэсэн бичигтэй, хар өнгийн тэмдэглэлийн дэвтрийг хэргийн хамтаар хадгалахыг, харин төрийн сангийн 900033401 дугаарын дансанд байгаа 10.000.000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.Бад буцаан олгохыг тус тус дурдсан болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2., 248 дугаар

зүйлийн 248.1.1., 283., 284., 286., 290 дүгээр зүйлийн 290.3., 295-297.,

298., 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Цэцэрлэг сангийн далай овгийн Бны Бд Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэг болгон өөрчилж, хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

 2. Шүүгдэгч Цэцэрлэг сангийн далай овгийн Бы Баг бусад зорилгоор итгэмжлэн өгсөн бусдын эд хөрөнгийг завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 3. Шүүгдэгч Цэцэрлэг сангийн далай овгийн Б Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Шүүгдэгч Цэцэрлэг сангийн далай овгийн Бы Б нь цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 5. Эрүүгийн байцаан шийтгэх хууийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Diary” гэсэн бичигтэй, хар өнгийн тэмдэглэлийн дэвтрийг хэргийн хамтаар хадгалж, Төрийн сангийн 900033401 дугаарын дансанд байгаа 10.000.000 /арван сая/ төгрөгийг шүүгдэгч Цэцэрлэг сангийн далай овгийн Б Бд олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

8. Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Цэцэрлэг сангийн далай овгийн Батчулууны Баярбатад урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

        

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ш.ГАНДАНСҮРЭН