Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2020/0629

 

2020 оны ******* сарын 05 өдөр Дугаар 128/ШШ2020/0629 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: *** овогтой, Д.Э, /РД:**********/

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ** хороо, ** тоот.

Нэхэмжлэгч: *** овогтой, Ц.У, /РД:**********/

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүргэг ** хороо, ** тоот

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо,

Хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Засаг даргын Тамгын газрын байр 4 давхар,

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Э, Ц.У, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Д.Эр, нэхэмжлэгч Д.Эын өмгөөлөгч Н.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Ж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э, Ц.У нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

...Д.Э миний бие Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн. Гэвч Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо нь өөр намын гишүүнчлэлтэй үндэслэлээр нэр дэвшигчийн бүртгэлээс хасч, нэр дэвшигчээр бүртгэсэн Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар тогтоолын хавсралтын 24, 27-р хэсгийг хүчингүй болгожээ.

Би 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүртэл Монгол ардын намын гишүүнчлэлтэй байсан. Монгол ардын намын гишүүнээс татгалзах хүсэлтийг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн Монгол ардын намын дэд дарга, Хяналтын хорооны дарга нарт бичгээр хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл Монгол ардын намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө өгснөөр Улс төрийн намын тухай хуулийн 3.2-т заасны дагуу Монгол ардын намаас гарч Ардчилсан намд элссэн болно. Гэтэл Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо нь Д.Э намайг өөр гишүүн гэж үзэх үндэслэлтэй гэж үзэн нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэх нэгдэх, сонгогдох эрхийг ноцтойгоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Миний бие Монгол ардын намын гишүүнчлэлээс гарсны дараа Ардчилсан намд элсэн уг намаас Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшсэн болно. Харин өөр ямар нэг намд элсэж байгаагүй болно.

Ийнхүү Д.Э намайг Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн нэр дэвшигчийн бүртгэлээс хассан, нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрийг хүчингүй болгосон нь Улс төрийн намын тухай хуулийн 3.2, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 5.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Түүнчлэн Д.Э надад холбогдох захиргааны акт гаргахдаа миний хувийн мэдээллийн талаар сонгуулийн хороо нь надаас ямар нэг сонсох ажиллагааг хийгээгүй, тайлбар, мэдээлэл аваагүй нь Захиргааны ерөнхий хуулийн 26.1-д Захиргааны акт...-ыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно." гэснийг зөрчсөн гэж үзнэ.

Иймд Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 18 дугаар тогтоолын Д.Э-д холбогдох хэргийг хүчингүй болгуулахаар энэхүү гомдлыг гаргаж байна.

Ц.У миний бие Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн,

Гэвч Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороон өөр намын гишүүнчлэлтэй гэсэн үндэслэлээр намайг нэр дэвшигчийн бүртгэлээс хасч, нэр дэвшигчээр бүртгэсэн Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар тогтоолын хавсралтын 24, 27-р хэсгийг хүчингүй болгожээ.

Ц.У миний бие урьд нь ямар нэг улс төрийн байгууллага /нам/-д элсэж байгаагүй бөгөөд 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдөр баруун төвийн үзэл баримтлалтай Ардчилсан намд элсэх хүсэлтээ гаргаж, гишүүнээр элсэн, улмаар Чингэлтэй дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшсэн.

Энэхүү шийдвэр нь хүний Үндсэн хуулиар баталгаажсан үзэл бодол, итгэл үнэмшилтэй байх, эвлэлдэн нэгдэх, сонгогдох эрхийг зөрчсөн гэж үзнэ. Миний бие Ардчилсан намаас өөр ямар нэг улс төрийн байгууллага /нам/-д элсэх хүсэлт гаргаж байгаагүй,

Иймд Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолын Ц.Уд холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.... гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан тайлбартаа: ...Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшүүлсэн Д.Э, Ц.У нарын талаар Ардчилсан намын нэр бүхий гишүүдээс ... хоёр намын гишүүнчлэлтэй, энэ нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль.тогтоомжийг зөрчиж байх тул шийдвэрлэж өгөхийг хүссэн агуулгатай гомдол ирүүлсэн. Мөн гомдолдоо Ардчилсан намын дүүргийн хорооны хурлаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нэр дэвшүүлэх ажиллагаа 2020 оны 9 дүгээр сарын 06-нд дууссан атал 2020 оны 9 дүгээр сарын *******-нд намд элсэхээр өргөдлөө өгсөн Монгол Ардын намын гишүүн байсан Д.Э манай намаас нэр дэвшиж буйд гомдолтой байгаа тул нэр дэвшигчийн бүртгэлээс хасаж өгнө үү гэж дурдсан байна.

Гомдлын дагуу Д.Э, Ц.У нарыг 2 намын гишүүнчлэлтэй эсэх талаар Ардчилан нам, Монгол Ардын намаас лавлагаа, нотлох баримтын хамт гаргуулж авахаар Дүүргийн сонгуулийн хорооны хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэж албан хүсэлт явуулсан. Хүсэлтийн дагуу Ардчилсан нам, Монгол Ардын намаас Д.Э, Ц.У нар нь манай намын гишүүн мөн гэсэн албан бичгүүд ирсэн.

Гомдлыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд *******0 хувийн саналаар Ардчилсан намын гишүүдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл үндэслэл бүхий байна гэж үзэн нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалтаас хасч шийдвэрлэсэн.

Тус хороо гомдлыг шийдвэрлэхдээ Ардчилсан намаас 2020 оны 9 дүгээр самрын 21-ний өдрийн 30 дугаартай албан бичгээр, Монгол ардын намаас мөн өдрийн 29 дугаартай албан бичгээр тайлбар, тодруулга авсан ба Монгол Ардын намын Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Хяналтын хорооны дарга Б.Бын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаартай, албан бичгээр, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Цийн 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 122 дугаартай албан бичгээр тус тус Д.Эыг өөрийн намын гишүүнчлэлтэй гэсэн тодруулгыг нотлох баримтын хамт ирүүлсэн. Мөн Д.Э нь Монгол Ардын намын Чингэлтэй дүүргийн хороонд Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Монгол Ардын намаас нэр дэвших тухай өргөдлөө өгсөн байна.

Энэхүү нөхцөл байдал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.5-д Нэг намын гишүүнийг өөр намаас ... нэр дэвшүүлэхийг хориглоно. гэж заасныг, 32.1.3-д өөр намын гишүүнийг дэвшүүлсэн; гэж заасныг зөрчиж байсан тул мөн хуулийн 74.1-д Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ гэж заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Улс төрийн намд иргэд гишүүнээр элсэх, гишүүнээс гарах нь Улс төрийн намын тухай хууль, улс төрийн намаас нь гаргасан дүрэм.журам зэргээр зохицуулагдах ба нэхэмжлэлд дурдсанчлан гишүүнчлэлээс гарах өргөдлийг хэрхэн хүлээн авч .шийдвэрлэх үйл явц нь тухайн намын үйл ажиллагааны зохион байгуулалтаас хамаарахаар байгаа ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан тайлбар үндэслэл бүхий байж чадахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлд дурдсан Улс төрийн намын тухай хуулийн 3.2-д Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна. гэсэн зохицуулалт болохоос гишүүнчлэлээс гарах өргөдөл өгснөөр намын гишүүнчлэлээс гарсанд тооцох эрх зүйн зохицуулалт биш байна. Түүнчлэн улс төрийн намын гишүүнчлэлээс гарах, гишүүнээр элсэх өргөдөл, хүсэлтийг хэрхэн эрх бүхий этгээд хүлээн авч, хэрхэн шийдвэрлэсэн эсэхээс үл хамааран тухайн намуудаас ирүүлсэн тодорхойлолтоор нэхэмжлэгч нь аль аль намын гишүүнчлэлтэй болох нь тогтоогдож байгаа болно.

Монгол Ардын намын Чингэлтэй дүүргийн намын Хяналтын хорооны дарга Б.Бын 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 05 дугаартай албан бичгээр ирүүлсэн тодруулгад хавсарган ирүүлсэн баримтад иргэн Ц.У 2020 оны аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын намаас нэр дэвших хүсэлт гаргаж байсан талаархи баримтыг ирүүлсэн байна. Мөн намын цахим бүртгэлийн санд гишүүнчлэлтэй болох талаарх мэдээлэл зэргийг ирүүлсэн байдаг.

Энэхүү нөхцөл байдал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28.5-д Нэг намын гишүүнийг өөр намаас нэр дэвшүүлэхийг хориглоно. гэж заасныг, 32.1.3-д өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн; гэж заасныг зөрчиж байна гэж үзэхээр байсан тул мөн хуулийн 74.1-д Нэр дэвшигч бүртгүүлсний дараа тухайн нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах үндэслэл тогтоогдсон бол нэр дэвшигчийг бүртгэсэн сонгуулийн хороо тухайн нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ. гэж заасан энэ эрхийнхээ хүрээнд нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэрээ хүчингүй болгож шийдвэрлэсэн болно.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд ирүүлсэн гомдол, мэдээллийг судлан үзэж, өөрийн бүрэн эрхийн хүрээнд Д.Э, Ц.У нарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасах шийдвэрийг гаргасан гэж үзэж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү... гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э, Ц.У нараас чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороонд холбогдуулан Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Чингэлтэй дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Д.Э, Ц.У нарыг Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн ******* дугаар тогтоолоор нэр дэвшигчээр бүртгэсэн боловч 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаар тогтоолоор нэхэмжлэгч Д.Э, Ц.У нарыг өөр намын гишүүнчлэлтэй гэж үзэн нэр дэвшигчийн бүртгэлээс хасахаар шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.Э ... Би 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Монгол Ардын намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө гаргаж, намын гишүүний батлахаа хүлээлгэн өгсөн тул намын дүрмийн 6.1, 6.2-т заасны дагуу гишүүнчлэлгүй болсон гэж, нэхэмжлэгч Ц.У ...Би Монгол Ардын намд гишүүнээр хэзээ ч элсэж байгаагүй гэж,

Хариуцагч Чингэлтэй дүүргийн сонгуулийн хороо ... Монгол ардын нам, Ардчилсан намын аль алинаас тодорхойлолт авахад дээрх 2 намд бүртгэлтэй гэсэн тодорхойлолт ирүүлсэн гэж маргадаг.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-т өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана гэж, Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т Монгол Улсын иргэн зөвхөн нэг намын харьяалалтай байна гэж, Монгол Ардын намын дүрмийн 6.1-д Монгол Ардын Намын гишүүн өөрийн хүсэлтээр намын гишүүнээс гарч болно гэж, 6.2-т Монгол Ардын Намын гишүүнээс гарч байгаа тухайгаа бичгээр илэрхийлж харьяалагдах намын үүр, анхан шатны хороонд мэдэгдэж бүртгэлээс хасуулан, Монгол Ардын Намын гишүүний бат илэрхийлэхээ эргүүлэн өгнө гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Д.Э Монгол Ардын намын гишүүнчлэлээс татгалзах өргөдлөө 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдөр тус намын Чингэлтэй дүүргийн намын хороонд гаргаж, намын гишүүний батлахаа хүлээлгэн өгсөн талаар тус Чингэлтэй дүүргийн Монгол ардын намын Хяналтын хорооны дарга Б.Бын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн тодорхойлолт, Ардчилсан намд элсэн орсныг 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны бүртгэлээр тус тус баталгаажуулснаас үзэхэд Д.Эыг Монгол ардын намын гишүүн гэж үзсэн нь үндэслэлгүй.

Мөн нэхэмжлэгч Ц.Угийн Монгол Ардын намд элссэн талаарх баримтыг хариуцагчаас гаргуулахаар тус шүүхийн 2020 оны ******* дугаар сарын 01-ний өдрийн 1/7508 дугаар албан бичгээр шаардсан боловч Д.Э, Ц.У нар нь Чингэлтэй дүүргийн Монгол ардын намын цахим бүртгэлд бүртгэгдсэн талаарх баримт болон 2020 оны Орон нутгийн сонгуульд Монгол ардын намаас нэр дэвших талаар гаргасан хүсэлтийг Чингэлтэй дүүргийн Монгол ардын намаас гарган өгсөн. Эдгээр баримтаар хариуцагч Чингэлтэй дүүргийн Сонгуулийн хороо нь Ц.Уг Монгол ардын намын гишүүн болохыг нотолсон гэх тайлбар үндэслэлгүй бөгөөд түүнийг Ардчилсан намд элсэн орсныг 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Ардчилсан намын хорооны бүртгэлээр баталгаажуулжээ.

Хариуцагчаас нэхэмжлэгч нарыг Ардчилсан намын дүрмийн 3.6.1.2-т заасан намын дотоод болон намаас төрийн сонгуульд нэр дэвшигч нь 6 сарын өмнө намд элссэн байна. гэж заасныг зөрчсөн гэж үзэж байгаа боловч Ардчилсан намаас нэхэмжлэгч нарыг нэр дэвшүүлсэн шийдвэрийн талаар тус шүүхээс дүгнэх боломжгүй.

Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн ******* дахь хэсэгт иргэн нийгмийн болон өөрсдийн ашиг сонирхол, үзэл бодлын үүднээс нам, олон нийтийн бусад байгууллага байгуулах, сайн дураараа эвлэлдэн  нэгдэх эрхтэй, ******* дахь хэсэгт итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй, Улс төрийн намын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэн сайн дурын үндсэн дээр нам байгуулах, намд элсэх, намаас гарах, хууль болон тухайн намын дүрэм, мөрийн хөтөлбөрт нийцүүлэн улс төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй. гэж заасан эрхийн дагуу нэр дэвшигчээр бүртгэгдсэн Д.Э, Ц.У нарын эрх, эрх чөлөөг дээр дурдсан үндэслэлүүдээр хязгаарлах боломжгүй гэж үзлээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.3-т заасан өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Нэр дэвшигчээс хасах тухай ******* дугаар тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6 дугаар зүйлийн *******6.1, *******6.3.1, *******6.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1 Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 32 дугаар зүйлийн 32.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э, Ц.У нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн сонгуулийн хорооны 2020 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Нэр дэвшигчийг хасах тухай ******* дугаар тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгч Д.Э, Ц.У нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.АДЪЯАСҮРЭН