Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/103

 

 

 

 

 

 

 

 

2022           06           20                                         2022/ШЦТ/103

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                        

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Байгалмаа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн,

улсын яллагч М.Отгонбаатар,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Дорноговь аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бд холбогдох эрүүгийн 2219000000159 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1968 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах суманд төрсөн, эрэгтэй, 54 настай, бүрэн бус дунд боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 37А байрны 47 тоотод оршин суух, урьд Дорноговь аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 1999 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 90 дүгээр зүйлийн 1-д зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан Довон овогт С-ийн Б  /РД:ЕЮ68072676/,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/: Шүүгдэгч С.Б нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн Аюушийн гудамжны 1507 тоотод Д.Дэлгэрсүрэнг зодож, түүний эрүүл мэндэд “зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн нүдний зовхи, зүү шуу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий гэмтлийн хөнгөн зэргийн гэмтэл учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч С.Баттулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн өдөр тэр айлд хоночихоод маргааш нь явах санаатай байтал найзууд ирж 2 шил архи уусан. Тэгээд унтаж байтал нэг хүн цүнхнээс татаад байхаар нь зодсон. Эрэгтэй, эмэгтэй хүн аль нь байсныг мэдээгүй. Харахад эрэгтэй хүн шиг л байсан. Хохирогчид 600.000 төгрөгийг төлсөн. Нэмж ярих зүйлгүй. Хэргийн хувьд маргахгүй. Зөвшөөрнө. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Бие муу, группэд байсан. Элэгний В, С вирустэй. Эрхэлсэн ажилгүй, энэ байдлыг харгалзан үзнэ үү гэсэн мэдүүлэг,

 

-Хохирогч Д.Дэлгэрсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Мөнхзулын гэрт ороход танихгүй эрэгтэй хүн Мөнхзулын гэрийн зүүн ор нь дээр хэвтэж байсан... Мөнхзулыг хүлээгээд баруун ор нь дээр сууж байхад Мөнхзул бас танихгүй нэг бүдүүн ахыг дагуулаад гэрт орж ирэхдээ Хараа нэртэй 0 75 литрийн 2 ширхэг архи аваад ирсэн ба бид 4 тухайн 2 ширхэг архийг хувааж ууж дуусгаад байж байхад бид хэд нилээн согтсон ба найз Мөнхзул, Түмэн-Өлзий 2 гэрээс гараад явсан юм. Тэр үед гэрт Баттулга бид 2 үлдсэн ба би зүүн орны өмнө газар шал нь дээр сууж байхад Баттулга нь баруун орны хойд хэсэгт сууж байгаад босож ирээд намайг баруун гараараа миний зүүн хацар дээр алгадахад би дээшээ хараад газарт унахад Баттулга нь миний дээр гарч суугаад 2 гараараа миний нүүрний хэсэгт хэд хэдэн удаа цохиход гаднаас Мөнхзул орж ирээд та болиоч эмэгтэй хүн зодоод яаж байгаа юм бэ гээд Баттулгыг миний дээрээс босгож салгасан. ...Би С.Бас эмчилгээний зардал болох 600.000 төгрөгийг авсан. Одоо С.Бд ямар нэгэн гомдол санал байхгүй гэсэн мэдүүлэг /хх 6-7, 8 ху/,

 

-Гэрч Л.Мөнхзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Д.Дэлгэрсүрэн нь танай гэрээс цүнхтэй хувцсаа авах гэсэн юм гэж байсан ба би удалгүй өөрийн гэр болох Дорноговь аймаг Сайншанд сум 1 дүгээр багийн Аюушийн 1507 тоотод ирэхэд манай гэрт С.Б, Дэлгэрсүрэн нар хамт байж байсан. С.Баттулгын найз Түмэн-Өлзий гэх залуу манай гэрт ирэхдээ Хараа нэртэй 0.75 литрийн 2 ширхэг архитай ирсэн юм. Бид 4 нийлээд тухайн 2 ширхэг архийг ууж дуусгаад 15 цагийн үед би Түмэн-Өлзийгийн хамт гэрээс гарч хүнтэй уулзаад буцаад Түмэн-Өлзийгийн эхэнд гэрт орж ирэхэд С.Б манай гэрийн зүүн ор нь дээр Д.Дэлгэрсүрэнгийн дээр нь ташаа хэсэг дээр нь суусан байдалтай, ...Д.Дэлгэрсүрэнгийн толгой буюу нүүр хэсэг рүү зүүн гараараа олон удаа цохиж байсан ба Д.Дэлгэрсүрэнгийн нүүр нь хавдсан байхаар нь би С.Бд хандаж та одоо болиоч эмэгтэй хүн зодоод байхдаа яадаг юм гээд шууд С.Баттулгын араас нь татаад босгоход С.Б нь надад хандаж Д Дэлгэрсүрэнг эмэгтэй биш эрэгтэй хүн байна. Бас Хятадаар яриад байна гээд байсан гэсэн мэдүүлэг /хх 13-14 ху/,

 

-Гэрч С.Үржинлхамын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...эх Д.Дэлгэрсүрэн нь миний гар утас руу залгаад хүнд зодуулчихлаа хүрээд ир гэхээр нь... Мөнхзулын гэрийн гадаа ирэхэд эх Д.Дэлгэрсүрэнгийн нүүр хэсгээр нь хавдсан хүнд зодуулсан байдалтай. ...Мөнхзулын танил эрэгтэй зүгээр байхад минь зодсон гэж хэлсэн. ...Мөнхзул эгч Баттулга гэж хүн ээжийг чинь зодсон талаар хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-23 ху/,

 

-Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 02/0261 дугаартай дүгнэлтэнд:

1.Д.Дэлгэрсүрэнгийн биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун зүүн нүдний зовхи, зүү шуу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.

5.Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна гэсэн дүгнэлт /хх 29-30 ху/,

 

-Яаралтай тусламжийн хуудас, эмчилгээний баримтууд /хх 31-36 ху/,

-С.Бд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэл /хх 47-57 ху/,

-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 62 ху/,

-Хохирогчоос гаргасан хүсэлт /хх 78 ху/,

-Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх 79-80 ху/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багийн Аюушийн гудамжны 1507 тоотод Д.Дэлгэрсүрэнг зодож, түүний эрүүл мэндэд зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун, зүүн нүдний зовхи, зүү шуу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Хэргийн хувьд маргахгүй. Зөвшөөрнө. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна” гэсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Д.Дэлгэрсүрэнгийн “...Мөнхзулын гэрт ороход танихгүй эрэгтэй хүн Мөнхзулын гэрийн зүүн ор нь дээр хэвтэж байсан. ...Мөнхзулыг хүлээгээд баруун ор нь дээр сууж байхад Мөнхзул бас танихгүй нэг бүдүүн ахыг дагуулаад гэрт орж ирэхдээ Хараа нэртэй 0 75 литрийн 2 ширхэг архи аваад ирсэн ба бид 4 тухайн 2 ширхэг архийг хувааж ууж дуусгаад байж байхад бид хэд нилээн согтсон ба найз Мөнхзул, Түмэн-Өлзий 2 гэрээс гараад явсан юм. Тэр үед гэрт Баттулга бид 2 үлдсэн ба би зүүн орны өмнө газар шал нь дээр сууж байхад Баттулга нь баруун орны хойд хэсэгт сууж байгаад босож ирээд намайг баруун гараараа миний зүүн хацар дээр алгадахад би дээшээ хараад газарт унахад Баттулга нь миний дээр гарч суугаад 2 гараараа миний нүүрний хэсэгт хэд хэдэн удаа цохиход гаднаас Мөнхзул орж ирээд та болиоч эмэгтэй хүн зодоод яаж байгаа юм бэ гээд Баттулгыг миний дээрээс босгож салгасан" гэсэн мэдүүлэг /хх 6-7, 8 ху/, гэрч Л.Мөнхзул, С.Үржинлхам нарын өгсөн мэдүүлгүүд, хохирогчийн биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун зүүн нүдний зовхи, зүү шуу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон шинжээчийн 02/0261 дугаартай дүгнэлт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2-т зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинжийг агуулж байх бөгөөд прокурорын үйлдсэн яллах дүгнэлт үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд ...эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчийн хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй.  

 

Энэ хэргийн улмаас хохирогчийн биед зүүн нүдний алимны салстын цус харвалт, баруун зүүн нүдний зовхи, зүү шуу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохиролд 600.000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан хохирогчийн хүсэлтээр нотлогдож байх тул төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, яллах дүгнэлт үйлдэж, ялын санал гарган шүүхэд ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иймд дээрх гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, оршин суух Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 7 дугаар  хорооноос гарч явахыг хориглох үүргийг хүлээлгэж, оногдуулсан ял албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Довон овгийн С-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 7 дугаар  хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүргийг хүлээлгэсүгэй.

 

         3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

         5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.Бд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

7.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Ж.БА