Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/132

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэпүрэв,

Улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ,

Хохирогч Г.*******,

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Цэцэг-Эрдэнийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр 110 дугаартай яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2022 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, ******* өдөр, ******* төрсөн, 36 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, *******,******* суух бүртгэлтэй,

Урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 133 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 373 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 358 дугаар тогтоолоор  хэвээр үлдээсэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 309 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг тус тус баримтлан эдлээгүй үлдсэн 1 жил 8 cap 2 хоногийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хассан,

******* овогт *******ийн ******* /РД:/

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ , тоотод байрлах иргэн Г.*******гийн эзэмшлийн хувийн байшингийн цонхыг 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орой хагалан, нэвтэрч “Sharp” брэндийн 40 инчийн LED8 маркийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч  А.******* нь  шүүхийн  хэлэлцүүлэгт:  “2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ид очиж архи уусан. Тэгээд хоёр өдөр архи уучхаад маргааш нь архины мөнгөгүй болоод энэ айлын хашаа руу нь ороод цонхыг нь хагалаад зурагтыг нь авсан. Маргааш өглөө нь зарах гэж явж байгаад тааралдаж баригдаад цагдаа дээр очсон.” гэв.

Хохирогч Г.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт: “Өдөр гэртээ байж байгаад орой 20 цаг 30 минутад ажил руугаа явсан. 2022 оны 04 дүгээр сарын 2-ны өдрөөс 3-нд шилжих шөнө болсон. Би цагдаа дуудаж мэдэгдсэн. Өглөө нь эхнэр ажлаасаа ирээд айлаар орж үзье гэсэн. Тэгээд тэр айл руу орох гэтэл өөдөөс зурагт тэврээд гарч ирж байсан.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

            Улсын яллагчийн зүгээс: хохирогч Г.*******гийн мэдүүлэг /хх 10, 12/, гэр Ц.ийн мэдүүлэг /хх 16/, гэрч Д.гийн мэдүүлэг /хх 17/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 3-4/, хохирогч Г.*******д телевизийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 7/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 25-26/, шинжээчийн 17 дугаартай дүгнэлт /хх 29-30/, шүүхийн сэтгэц эмгэг судлалын төвийн шинжээчийн дүгнэлт /хх 39-40/, ял шалгах хуудас /хх 52/, яллагдагчаар өгсөн А.*******гийн мэдүүлэг /хх 51/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

            Шүүгдэгч, хохирогч нар нотлох баримт шинжлэн судлуулаагүй болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэллээ.

 

            Шүүх хуралдаанд гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлт тайлбар

Улсын яллагч “...Шүүгдэгч А.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч нь урьд өмнө эрүүгийн хариуцлага хүлээж байсан, эрхэлсэн тодорхой ажилгүй, архи согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд гэм буруугаа сайн дураараа хүлээж байсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч Г.*******гийн хувьд цаашид нэхэмжлэх хохирол төлбөргүй гэсэн тул  шүүгдэгч А.******* нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч А.******* нь 3 хоног цагдан хоригдон, баривчлагдсан хоноггүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан зардалгүй, шүүгдэгчид авсан цагдан хоригдсон 3 хоногийг хорих ялд оруулан тооцуулах саналтай байна.” гэх дүгнэлт, тайлбарыг гаргав.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд А.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн орой , тоотод байрлах иргэн Г.*******гийн эзэмшлийн хувийн байшингийн цонхыг нь хагалаад хууль бусаар нэвтэрч “Sharp” брэндийн 40 инчийн LED8 маркийн телевизорыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгний хохирол учруулсан болох нь:

1. Мөрдөн байцаалтад яллагдагчаар А.*******гийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны орой ид хүмүүстэй архи уусан юм. Бид нарын ууж байсан архи дуусчихаар нь би ганцаараа гараад ийн орчимд нэг айлын гүйдэг хаалганд завсар гарчихсан байхаар нь татаж онгойлгоод хашаагаар нь ортол нэг байшин байсан. Би харанхуй байсан болохоор өнгийг нь сайн анзаараагүй. Би үүд хэсэгт нь очоод хаалгыг нь таттал түгжээтэй байхаар нь байшингийн цонхыг нь газар байсан төмрөөр цохиж хагалаад цонхоор нь байшин дотор ортол зурагт харагдсан. Тэгэхээр нь би зурагтыг нь аваад хаалгаар нь гарсан. Би тэр зурагтыг аваад гэх эмэгтэйн гэрт ид очиж хоночхоод маргааш нь зарах гэж явж байгаад зурагтын эзэнд баригдаад цагдаа дээр ирсэн...Би тэр айлын байшингийн цонхыг 80.000 төгрөгөөр шиллүүлсэн. Надад байшингийн цонхыг шиллүүлсэн мөнгөний баримт байхгүй. Би таньдаг хүнээ гуйж хямдхан шиллүүлсэн юм...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 52 дугаар тал/

2. Мөрдөн байцаалтад хохирогчоор Г.*******гийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр гэртээ амарч байгаад 21 цагийн үед ажлаас дуудаад ажил руугаа явсан. Ажлаас буугаад ирж байх үед 03 цаг 15 минут болж байсан. Гэртээ очих үед хашааны гүйдэг том хаалга хагас онгойсон байхаар нь гэртээ очоод харахад хаалга онгорхой, цонх хагархай байсан. Би гэртээ ороод гэрийн эд зүйлээ бүртгэж үзэхэд 40 инчийн “Sharp” маркийн LED дэлгэцтэй зурагт алга болчихсон байсан. Би зурагтаа алдаад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Маргааш нь эхнэр гэртээ ирэхээр нь 08 цаг 40 минут орчмын үед зурагт авсан хүмүүс ойролцоо байж магадгүй, харж үзсэн хүн байвал асууж тодруулах зорилгоор явж байсан. Манай гэрийн баруун хойд талд байрлах ногоон хаалгатай, саарал өнгийн модон хашаатай айлаас асуух гээд орох үед манай зурагтыг нэг эмэгтэй тэврээд өөдөөс гарч ирж байсан. Би гэрийн гэрийн зурагтаа таниад зурагт тэвэрч байсан эмэгтэйтэй хамт явж байсан 2 хүнтэй нь хамт Налайх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэс дээр авчирсан...Манай гэрийн зурагт нь асаах товч нь байхгүй, нүүрэн дээрээ Sharp гэсэн бичиглэлгүй, Aquos гэсэн бичиглэлтэй байдаг. Манай гэрийн цонхыг хагалж орохдоо гараа зүссэн мэт цонхон дээр цусны мөр байсан. Тэр эмэгтэйг маргааш нь барьж авах үед зурагт цус болчихсон байсан. Зурагтыг авч явахдаа удирдлага авч яваагүй байсан зэрэг шинж тэмдгээр нь таньсан. Би алдсан зурагтаа олж авсан. Нөхөн барагдуулсан гэж бодож байна.

...Манай байшингийн зүүн талд байрлалтай вакум цонхны том цонхыг нь хагалчихсан байсан. Би цонхныхоо хэмжээг мэдэхгүй байна. Манай гэрийн цонхыг манай зурагтыг авч явсан эмэгтэй шиллүүлээд өгчихсөн. Яг хэдэн төгрөг болсныг нь мэдэхгүй байна. Надад одоо ямар нэг нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг,

/хх-ийн 11, 13 дугаар тал/

3. Мөрдөн байцаалтад гэрчээр Ц.ийн өгсөн: “...Би 2022 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр найз гийн гэрт ажлаа тараад 19 цаг орчмын үед орсон. Гэрт нь орох үед *******, , гийн дүү, танихгүй нэг залуу байсан. Намайг орох үед бүгдээрээ архи уучихсан байхаар нь би 0,5 литрийн Хийморь нэртэй архи, 1 ундаа, 1 тамхи авч өгөөд хамтдаа архи уусан. Би архи ууж байхдаа согтоод унтчихсан байсан. Намайг сэрэх үед өглөө болж байсан... төв дээр очоод ******* засварын газар ороод “зурагт авах уу” гэж асуусан чинь засварын газрын хүн “авахгүй” гэж хэлэхээр нь бид хоёр гарсан. Гараад ******* надад “хоёулаа хамт такси баръя” гэж хэлээд таксины зогсоол явсан. Таксины зогсоол явж байх үед замд дайралдсан залууг ******* нэрээр нь дуудаад “таксины мөнгө байна уу” гэж хэлсэн чинь нөгөө залуу нь мөнгө өгөөд хамтдаа явсан. Таксины зогсоол дээр очоод такси бариад буцаад найз гийн гэрт ирсэн. гийн гэрийн гадаа танихгүй залуу болон бид хоёр таксиндаа сууж үлдээд ******* найз гийн гэрт орсон. Гэрээс гарч ирэхдээ зурагт тэврээд гарч ирж байсан чинь гаднаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүн хүрч ирээд “Миний зурагт байна. Аваад ир” гэж хэлээд машиндаа *******, танихгүй залуу болон намайг суулгаад цагдаагийн байгууллага дээр ирсэн...Би *******гаас ямар учиртай зурагт болох талаар асуухад “Манай найзын зурагт байгаа юм” гэж хэлсэн. Намайг өчигдөр гийн гэрт орох үед байсан зурагт мөн байсан...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 17 дугаар тал/

4. Мөрдөн байцаалтад гэрчээр Д.гийн өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 09 цаг орчмын үед гэрээсээ гараад найз ын гэр лүү явж байгаад өмнө нь харж байсан зүс таних эмэгтэй, танихгүй эмэгтэй хоёртой таарсан. Зүс таних нэг эмэгтэй нь “Бид хоёрт такси бариад өгөөч. Бид хоёр зурагтаа зарчхаад таксины мөнгийг чинь өгье” гэж хэлсэн. Би такси барьж өгөөд хамтдаа нд ид байрлах айлд хүрч ирээд би таксиндаа үлдээд нөгөө хоёр эмэгтэй буугаад гэрээсээ зурагтаа авахаар орсон. Тэр хоёр эмэгтэй зурагтаа авчхаад хүрч ирж байхдаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүнтэй таарсан. Нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр нь “миний зурагт байна” гэж байснаа тэр хоёр эмэгтэйг болон намайг аваад цагдаагийн байгууллага дээр ирсэн. Надад хэлэхдээ гэрийн зурагтаа зарах гэж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,

/хх-ийн 19 дүгээр тал/

5. Нийслэлийн Шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн Шүүхийн шинжилгээний хэсгийн шинжээч А.Айланашын 08/17 дугаартай: “Шинжилгээнд нийт 3 ширхэг гарын мөр ирүүлсэн байх ба “№2,3” гэж дугаарласан гарын мөрүүд шинжилгээнд тэнцэнэ. “№1” гэж дугаарласан гарын мөр шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд тэнцэж буй гарын мөрнүүдээс №3 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд MN000410004165 дугаараар хадгалагдаж байгаа ******* овгийн *******ийн *******гийн // зүүн гарын долоовор хуруутай тохирч байна. Шинжилгээнд ирүүлсэн №3 гэж дугаарласан гарын мөр нь папилон санд MN000410004165 дугаараар хадгалагдаж байгаа байгаа ******* овгийн *******ийн *******гийн // зүүн гарын долоовор хуруутай нуман хээ гэсэн ерөнхий шинж болон шугамын нийлэлт, салаалалт, арал гэсэн хувийн онцлог шинжээрээ тохирч байна.” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 31-38  дугаар тал/

6. Шүүх сэтгэц эмгэг судлалын 383 дугаартай: “А.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. А.*******д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. А.******* нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. А.******* нь хэрэг хариуцах чадвартай байна.” гэх дүгнэлт,

 /хх-ийн 41 дүгээр тал/

7. “Дамно” ХХК-ийн алдагдсан эд зүйлсэд тогтоосон хөрөнгийн үнэлгээний НА-22-57 дугаартай тайлан,  

/хх-ийн 26-27 дугаар тал/

8. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,

/хх-ийн 3-4 дүгээрр тал/

9. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас,

/хх-ийн 53 дугаар тал/

10. Шүүгдэгч А.*******гийн хувийн байдлыг тогтоосон баримтууд /хх-ийн 54-85 дугаар тал/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч А.******* нь хууль зүйн хувьд шууд санаатай үйлдлээр, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Тиймээс шүүгдэгч А.*******г гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

   Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж оролцсоныг хэргийн бусад оролцогчид хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.*******гийн үйлдсэн гэмт хэргийн хохирогч Г.******* “... цонхоо шиллүүлсэн, зурагтаа буцааж авсан гомдол санал болон нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасны дагуу эрүүгийн хариуцлагыг хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон гэмт хэрэг үйлдсэн хэргийн нөхцөл байдал нь гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй байгаа байдлыг,

Учирсан хохиролд: Хохирогчоос уучлалт гуйсан, хохирол, хор уршигт хандаж буй хандлага,

Хувийн байдалд: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө гэмшиж байгаа, Ганц бие, хүүхдээ асрамжанд өгсөн, ганцаараа амьдардаг зэргийг харгалзан үзэв.

Харин шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн”, мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасныг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хохирогчид “Sharp” брэндийн 40 инчийн LED8 маркийн телевизорыг хүлээлгэн өгсөн, хагарсан цонхны хохирол 80.000 төгрөг төлөгдсөн/, шүүгдэгчийн хувийн байдлыг тус тус харгалзан шүүгдэгч А.*******г “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” хулгайлах гэмт хэргийг үйлдсэн  гэм буруутайд тооцон, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

   Түүнчлэн улсын яллагч Д.Цэцэг-Эрдэнэ нь яллах дүгнэлт үйлдэж ирүүлэхдээ яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргаагүй, мөн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлийг тогтоож прокурорын санал үйлдэж ирүүлээгүй атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасныг удирдлага болгон шүүхэд яллах дүгнэлт ирүүлж байгааг цаашид анхаарах нь зүйтэй.

Бусад асуудлаар

            Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон 3 хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч А.*******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.*******гийн цагдан хоригдсон 3 /гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 5. Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

    8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.

    9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Д.ЧИНЗОРИГ