Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 119/2023/0018/З |
Дугаар | 221/МА2023/0685 |
Огноо | 2023-11-16 |
Маргааны төрөл | Хуулийн этгээдийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2023/0685
Х.Ж-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Нэхэмжлэлийн шаардлага: “Д-” ХХК-ийн дүрмийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 2********** дугаар улсын бүртгэл, илт хууль бус бүртгэлээс улбаалсан “Д-” ХХК-ийн дүрмийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэл, 288.491.612 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр олгогдсон “Д-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг, “Д-” ХХК-ийн дүрмийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 2********** дугаар улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0025 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, гуравдагч этгээдийн төлөөлөгч Г.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 119/2023/0018/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Д-” ХХК-ийн дүрмийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 2********** дугаар улсын бүртгэл, илт хууль бус бүртгэлээс улбаалсан “Д-” ХХК-ийн дүрмийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэл, 288.491.612 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр олгогдсон “Д-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг, “Д-” ХХК-ийн дүрмийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 2********** дугаар улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 19-ний өдрийн 0025 дугаар шийдвэрээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 он/-ийн 22 дугаар зүйлийн 22.1, 15 дугаар зүйлийн 15.1.1, Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17.3, 17.4, 63 дугаар зүйлийн 63.1, 63.1.1, Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2018 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Х.Ж-гийн “Д-” ХХК-ийн дүрмийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 2********** дугаар улсын бүртгэл, илт хууль бус бүртгэлээс улбаалсан “Д-” ХХК-ийн дүрмийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэл, 288.491.612 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр олгогдсон “Д-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг, “Д-” ХХК-ийн дүрмийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 2********** дугаар улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э нь дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Үүнд:
3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга, үндэслэх нь хэсгийн 8.4-ийн “... 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” заасан захиргааны байгууллага, албан тушаалтан тухайн харилцааг хуулиар зохицуулаагүй байхад болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, түүнчлэн хуулиас гадуур нэмэлт хязгаарлалт тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгоно” гэж Улсын Дээд Шүүхээс тайлбарласан” гэсэн бичиглэлээс харахад нэхэмжлэлийн үндэслэлийн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2002 оны)-ийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсгийн “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай;”, 9.1.9 дэх хэсгийн “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэсэн заалтуудаас зөвхөн “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;” гэснийг барьж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна үзэж байна.
3.2. Анхан шатны шүүхийн энэ дүгнэлттэй холбогдуулж өөрийн үндэслэлийг тодорхойлбол Монгол Улсын Дээд шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 37 дугаар тогтоолын тогтоох нь хэсгийн 6 дахь заалтын дээр дурдсан өгүүлбэрийн “...хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих,...” гэсэн зохицуулалтыг харахаа байг гэхэд мөн заалтын 2 дахь өгүүлбэрийн “Түүнчлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэсэн, эсхүл хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр захиргааны акт гаргасан зэргийг “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэдэгт хамааруулж үзнэ” гэсэн ойлголтыг анхан шатны шүүх хараагүй гэдэгт итгэхгүй байна.
3.3. Улсын Дээд шүүхийн дээрх тогтоол хэдийгээр захиргааны хэрэг хянан шийдвэрлэх журам өөрчлөгдөж захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журам болохоос өмнө гарсан ч миний нэхэмжлэлийн үндэслэл тухайн харилцааг зохицуулсан. “хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй”-ээр “хуулийн ерөнхий заалт”-ыг хэрэглэж, “хуулиар тогтоосон хязгаарлалт”-ыг зөрчсөн захиргааны актын тухай байсан юм. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон үндэслэлээ “хуулийн ерөнхий заалт”-уудад тулгуурлаж гаргахдаа “хуулийн тодорхой заалт”-ыг дурдалгүйгээр орхисныг ойлгохгүй байна.
3.4. Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8.7-д “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх заалтыг задалж ирээд дүгнэсэн атлаа “хуулийн ерөнхий заалт” 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийг дурдах байдлаар өнгөрч “хуулийн тодорхой заалт” болох 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 22.1.2-ийн “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;”-ийн талаар орхигдуулж байгаад гайхаж байна.
3.5. Түүнчлэн өөр бас үндэслэлээ анхан шатны шүүх “...Х.Ж- нь “Д” ХХК-ийн... шинэчилсэн дүрмийг бусад хувьцаа эзэмшигчидтэй санал нэгтэй баталж, гарын үсэг зурж, дүрмийг улсын бүртгэлд бүртгэх өргөдлийг өөрөө бичиж гарын үсэг зуран, холбогдох баримтуудын хамт өгч байгаа нь тухайн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэл зоригоо компанийн гүйцэтгэх захирал Х.Ж- илэрхийлсэн байхад бүртгэл хийсэн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ” (шийдвэрийн үндэслэх нь хэсгийн 8.7) гэж дүгнэхдээ: 1) Компанийн тухай Монгол улсын хуулиар хувьцаа эзэмшигчид, гүйцэтгэх удирдлагын компанийн шийдвэр, үйл ажиллагаанд “эрх тэгш” хүсэл зоригийн үндсэн дээр оролцох уу, цөөнхийг хүндэтгэн олонхын шийдвэрийг дагах уу, хүчин төгөлдөр болсон хууль ёсны шийдвэрийг дагах уу, эс дагах уу гэдгийг заагаад өгчихсөн, энэ эрх зүйн харилцаа нь иргэний эрх зүйн харилцааны оролцогчид шиг тэгш эрхийн үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлснээр эрх зүйн харилцаа үүсэх боломжтой гэдгийг хараагүйд, 2) “холбогдох” баримтууд гэж чухам юуг хэлээд байгааг “хуулийн тодорхой заалт”-нд тулгуурлаж харьцуулж харж чадаагүйд гомдолтой байна.
3.6. Хүсэл зоригийн илэрхийллийг дүгнэх дээрээ тулбал яг энэ талаараа ярьж дүрмийн сангаа нэмэгдүүлэх, оруулсан хөрөнгө оруулалтаа хэрхэн яаж хуваарилах, эзэмшил хувиа тогтоох талаар удаа дараа бусад хувьцаа эзэмшигчдэдээ санал хүргүүлж байсан нь хэрэгт авагдсан байгаад хүртэл дүгнэлт өгөх оролдлого хийгээгүй нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн хэрэг болоход хүргэж байна.
3.7. Асуудлын гол нь хүсэл зориг, хувьцаа эзэмшигчдийн хоорондын үл ойлголцол биш, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль (2003 оны)-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан “хуулийн этгээд байгуулсан, өөрчлөн байгуулсан, татан буулгасныг болон түүний үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орсныг улсын бүртгэлд бүртгэх,...” чиг үүргээ бүртгэх байгууллага хэрэгжүүлэхдээ: 1) 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Компанийн тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсгийн “Энэ хуулийг хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулагдсан компаниуд 2000 оны 09 дүгээр сарын 01-ний дотор компанийнхаа дүрмийг энэ хуульд нийцүүлэн өөрчилнө” гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй байсан, 2) 5.500.000 төгрөгийн өөрийн хөрөнгөтэй, 3) Оноосон нэрээ өөрчилсөн эрх бүхий этгээд буюу хувьцаа эзэмшигчдийн хурлын ямар нэг шийдвэргүй 26***** регистртэй “Д” ХХК-ийн регистрийн дугаараар, 4) Компанийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.3 дахь хэсгийн “Компанийн энгийн хувьцааг заавал гаргах үүрэг хүлээнэ...”, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн “Компаниас гаргах энгийн болон давуу эрхийн хувьцааны тоог компанийн дүрмээр тогтоох бөгөөд үүнийг зарласан хувьцаа гэнэ” гэсэн заалтуудын дагуу, 5) Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.3-т зааснаар компанийн дүрэмд заавал тусгах “компанийн зарласан энгийн хувьцааны тоо;”, “нэг бүрийн нэрлэсэн үнэ”-ийг заагаагүй хуулийн этгээдийн: 6) үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд бүрдүүлсэн баримт бичгүүдээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.2-ын “компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, орж байгаа өөрчлөлт нэмэлт, эсхүл шинэчилсэн найруулгын бүрэн эхийн хамтаар;” ирүүлээгүй, 7) Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2-т заасан “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр;” болон 22.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт;”-ийг хуулийн дагуу тусгасан зэрэг нь харагдахааргүй, 8) Ямар нэгэн эрх зүйн болон санхүүгийн баримтгүйгээр хувьцаа эзэмшигч (Д.С-) нь солигдсон (Д.Д- болж) 9) 288.491.612 төгрөгийн хөрөнгөтэй гэх, 9) “Д-” гэгч ХХК-ийн, 10) Хэзээ, хэний, ямар шийдвэрээр баталсан нь тодорхойгүй “дүрэм”-ийг
3.8. Компанийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6 дахь хэсгийн “Компанийн дүрэмд орсон нэмэлт, өөрчлөлт болон шинэчилсэн найруулгыг энэ хуулийн 17.3-т заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд бүртгэхээс татгалзана”, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ын “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу;” гэсэн “хуулийн тодорхой заалтыг хэрэглэхгүй”-гээр тухайн өөрчлөлтийг бүртгэхээс татгалзахгүйгээр “...хуулиар тогтоосон хязгаарлалт”-ыг зөрчиж улсын бүртгэлд бүртгэсэн захиргааны байгууллагын “илт хууль бус” актад байгаа юм. Түүнээс улбаалсан бусад актуудад байгаа юм.
3.9. Эцэст нь дээрх захиргааны “илт хууль бус” актын улмаас 288.491.612 төгрөгийн хөрөнгөтэй гэж бүртгэгдсэн компанийг 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр улсын бүртгэлийн 2101008365 дугаарт бүртгэн, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн 0075054 дугаартай гэрчилгээ авснаар хууль ёсны гэж үзэж байгаа анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийг бүртгүүлэхэд өгсөн баримт бичиг, бүртгэсэн хугацаа зэрэгт дүгнэлт өгч чадаагүйг зөвтгөх хууль зүйн боломж олдохгүй байна.
3.10. Захиргааны байгууллагад хэн ч, хэзээ ч, юу ч өгч болно. Харин тэр нь хуульд нийцсэн байна уу үгүй гэдгийг захиргааны байгууллага хянаж үзээд бүртгэхээс татгалзах үүргээ биелүүлээгүй нь цааш цаашдын үр хөврөл ужгирах нөхцөл болсныг анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн дүүрэн, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэлт өгч чадсангүй.
3.11. Энэ бүхнийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсгийн “захиргааны акт утга агуулгын илэрхий алдаатай;”, 9.1.7 дахь хэсгийн “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй;”, 9.1.9 дэх хэсгийн “захиргааны акт өөр бусад байдлаар холбогдох хууль зөрчсөн” гэсэн заалтуудыг үндэслэн улсын бүртгэгчийн “илт хууль бус ажиллагаа” гэж үзэж чадахгүй Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 119/ШШ2023/0025 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хангуулахаар энэхүү давж заалдах гомдлыг гаргалаа гэв.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв хэрэглэж “Д-” ХХК-ийн дүрмийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 2********** дугаар улсын бүртгэл, илт хууль бус бүртгэлээс улбаалсан “Д-” ХХК-ийн дүрмийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэл, 288.491.612 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр олгогдсон “Д-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг, “Д-” ХХК-ийн дүрмийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 2********** дугаар улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
2.1. Нэхэмжлэгчээс “... Улсын бүртгэлийн байгууллага нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны хууль/-ийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ Компанийн тухай хууль /1999 оны хууль/-ийн 98 дугаар зүйлийн 98.1-ийг хэрэгжүүлээгүй ... үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ бүрдүүлсэн баримт бичгүүдээс Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны хууль/-ийн 17 дугаар зүйлийн 17.3.2-ын “компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг батлах тухай хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэр, орж байгаа өөрчлөлт нэмэлт, эсхүл шинэчилсэн найруулгын бүрэн эхийн хамтаар” гэж заасан баримтуудыг ирүүлээгүй, ... 288.491.612 төгрөгийн хөрөнгөтэй нь нотлогдоогүй ... Эрх зүйн болон санхүүгийн баримтгүйгээр хувьцаа эзэмшигч Д.С- нь Д.Д-гээр солигдсон ... “Д-” ХХК-ийн дүрмийг ямар шийдвэрээр баталсан нь тодорхойгүй зэрэг нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны хууль/-ийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.3-т заасан өөрчлөлтүүдийг тусгаагүй“ гэсэн үндэслэлээр “Д-” ХХК-ийн дүрмийн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 2********** дугаар улсын бүртгэл, илт хууль бус бүртгэлээс улбаалсан “Д-” ХХК-ийн дүрмийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр бүртгэсэн улсын бүртгэл, 288.491.612 төгрөгийн өөрийн хөрөнгөтэйгөөр олгогдсон “Д-” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээг, “Д-” ХХК-ийн дүрмийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн 2********** дугаар улсын бүртгэлийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
2.2. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /2003 он/ хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т “үүсгэн байгуулах баримт бичиг” гэж хуульд заасан эрх бүхий байгууллагаас гаргасан хуулийн этгээд байгуулах шийдвэр, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулах гэрээг”, 15 дугаар зүйлийн 15.1.1-т “Улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг дор дурдсан этгээдийн аль нэг /цаашид “өргөдөл гаргагч” гэх/ гаргана: тухайн хуулийн этгээдийн гүйцэтгэх удирдлага”, 22 дугаар зүйлийн 22.1-т “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд дараахь баримт бичиг бүрдүүлнэ: 22.1.1-т “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл”, 22.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 22.1.3 “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан тухай шийдвэр”, 22.1.4-т “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт” зэргийг бүрдүүлэхээр хуульчилсан байна.
2.3. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Х.Ж-, Ц.Э-, Д.С- нар нь 2002 оны 05 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймагт хамтарсан компани байгуулах тухай хэлэлцэж “Хурлын протокол” үйлдэж, ““Д” ХХК-ийг үүсгэн байгуулах тухай” 01 дугаар шийдвэрийг гарган, тус шийдвэрээр “Д” ХХК-ийн дүрмийг баталж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээг “Д” ХХК /Регистр:26*****/-д олгосон болох нь тогтоогдож байна.
2.4. Компанийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д "Компанийн дүрэм нь түүнийг үүсгэн байгуулах үндсэн баримт бичиг мөн", 17 дугаар зүйлийн 17.1-д "Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах болон компанийн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж, хуралд оролцож байгаа саналын эрхтэй хувьцаа эзэмшигчдийн саналын дийлэнх олонхоор батална", 17.3-д “Компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэхэд дараах баримт бичгийг бүрдүүлнэ”, 17.3.1-д “компанийн дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлт, компанийн дүрмийн шинэчилсэн найруулгыг бүртгүүлэх тухай компанийн эрх бүхий этгээдийн гарын үсэг бүхий өргөдөл”, 17.3.2-д “компанийн дүрэмд орж байгаа нэмэлт, өөрчлөлт, шинэчилсэн найруулгыг бүрэн эхийн хамтаар”, 17.3.3-т “компанийн дүрмийн хуулбар”, 17.3.4-д “бүртгэлийн хураамж төлсөн баримт” гэж заасан.
2.5. Мөн 2006 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Хувь нийлүүлэгчдийн хурлын 01 дүгээр протоколоор Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар Д.Д-, гүйцэтгэх захирлаар Х.Ж- нарыг баталж, 2006 оны компанийн дүрмээр хувьцаа эзэмшигч Ц.Э- 44 хувийн, Д.Д- 44 хувийн, А.Ж- 12 хувийн хувьцаа эзэмшигч, өөрийн хөрөнгийн хэмжээ 288.491.612 төгрөг болгон дүрмээ баталж, хувьцаа эзэмшигч Ц.Э-, Д.Д-, Х.Ж- нар гарын үсэг зуржээ.
2.6. Анхан шатны шүүхээс “... нэхэмжлэгч Х.Ж- нь “Д” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрээр компанийн гүйцэтгэх захирлын үүргийг гүйцэтгэж, компанийн шинэчилсэн дүрмийг бусад хувьцаа эзэмшигчидтэй санал нэгтэй баталж, гарын үсэг зурж, дүрмийг Улсын бүртгэлд бүртгэх өргөдлийг өөрөө бичиж гарын үсэг зуран, холбогдох баримтуудын хамт өгч байгаа нь тухайн дүрмийг улсын бүртгэлд бүртгүүлэх хүсэл зоригоо компанийн гүйцэтгэх захирал Х.Ж- илэрхийлсэн байхад бүртгэл хийсэн захиргааны байгууллагыг буруутгах үндэслэлгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
2.7. Мөн нэхэмжлэгч Х.Ж- нь 2003 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 09 дүгээр албан бичгээр Орхон аймгийн Газрын албанд “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулах” тухай хүсэлтийг гаргасан, мөн өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн мэдүүлэгтээ “үнэлгээ 288.491.512 төгрөг” гэж мэдүүлсэн, түүнчлэн 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр баталсан “Д-” ХХК-ийн дүрмийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Компанийн өөрийн хөрөнгө буюу дүрмийн сан нь ... нийт 288.491.612 төгрөгийн хөрөнгөтэй байна” гэж тодорхойлсон, эдгээр баримтуудад нэхэмжлэгч Х.Ж-гийн гарын үсэг зурагдсан байна.
2.8. Иймээс анхан шатны шүүх “... “Д-” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар нь өөрийн хөрөнгө нь нэмэгдсэн, дүрмийн санд эзлэх хувь хэмжээгээ өөрсдөө тодорхойлсон байна. Иймд “Д-” ХХК-ийн хөрөнгийг 288.491.512 төгрөгийн хөрөнгөтэйгөөр улсын бүртгэлийн 2********** дугаарт 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэл олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.
2.9. Мөн анхан шатны шүүхээс “...илт хууль бус бүртгэлээс улбаалсан гэх “Д-” ХХК-ийн дүрмийг 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдөр болон 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр тус тус бүртгэсэн 2********** дугаар улсын бүртгэлийг хүчингүй болгох нь үндэслэлгүй байна” гэж зөв дүгнэсэн нь үндэслэлтэй зөв байна.
2.10. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэх болон үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт орохтой холбогдолгүй бөгөөд улсын бүртгэлийн жагсаалтад агуулагдаж байгаа бусад мэдээлэлд өөрчлөлт оруулахтай холбогдсон бүртгэлийг энэ хуулийн 7.1-д заасан бүртгэх байгууллага хөтөлнө”, Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д “Дор дурдсан асуудлыг зөвхөн хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ: компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг батлах” гэж тус тус заасан.
2.11. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд “Д-” ХХК-ийн 2016 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 01 дугаар бүхий хувьцаа эзэмшигчдийн тогтоолоор “компанийн үүсгэн байгуулагч Ц.Э- нас барсан тул түүний эзэмшиж байсан компанийн 44 хувь нь түүний эхнэр Б.Э-т өв залгамжлалаар шилжиж байгаа” гэсэн үндэслэлээр компанийн дүрэмд өөрчлөлт оруулж хувьцаа эзэмшигчээр бүртгэхийг зөвшөөрч, компанийг үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн. Түүнчлэн Ц.Э-ын эзэмшилд байсан компанийн 44 хувийг эхнэрт нь шилжүүлэх талаар хувьцаа эзэмшигч нар /Х.Ж-, Д.Д- нар/ шийдвэрлэсэн нь мөн өдрийн 01 дугаар хурлын тэмдэглэлээр тогтоогдсон, энэхүү хувьцаа шилжсэн үйл баримттай холбогдуулан хуульд заасан журмын дагуу эрх бүхий этгээдэд хандаж өргөдөл, гомдол гаргаж, маргаж шийдвэрлүүлсэн, маргаан үүссэн талаар нэхэмжлэгчээс тайлбарлаагүй, шүүхэд энэ талаар баримт нотолгоо гаргаагүй байна.
2.12. Мөн анхан шатны шүүхээс “... Компанийн тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д заасны дагуу компанийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах буюу түүний шинэчилсэн найруулгыг зөвхөн хувь нийлүүлэгчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр хуульчилсан ба тухай бүр “Д-” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн хурлаар компанийн дүрмээ хэлэлцэн баталж байсан, ... 2002-2019 оны хооронд “Д” /анх “Д” гэдэг оноосон нэртэй компанийг байгуулсан ба 2006 онд “Д-” гэсэн оноосон нэртэй компани болж дүрмээ баталсан/, ... хуульд ... бүртгүүлэхээр мэдүүлж байгаа эрхийн нотлох баримтыг бүрэн гүйцэд, үнэн зөв гаргаж өгөх, үүрэгтэй ... энэ үүргээ биелүүлээгүйн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан. ... Х.Ж- нь ... “Д-” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж, компанийн үйл ажиллагаатай холбоотой бүх асуудлыг хийж, захиргааны байгууллагад хандах, холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлэн шийдвэрлүүлдэг байжээ ...” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй зөв байна.
Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны хууль/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т “улсын бүртгэлд бүртгүүлэхээр ирүүлсэн баримт бичгийн бүрдэл дутуу”, 22 дугаар зүйлийн 22.1.2-т “үүсгэн байгуулах баримт бичигт өөрчлөлт оруулах тухай шийдвэр”, 22.1.3-т “үүсгэн байгуулах баримт бичигт оруулсан өөрчлөлт” гэж заасан байна.
2.13. Нэхэмжлэгчээс “... “Д од” ХХК-ийн дүрмийг 2006 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүртгэсэн 2********** дугаар улсын бүртгэлийг илт хууль бус, уг бүртгэлд үндэслэсэн 2016 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн бүртгэлийг хүчингүй болгуулахаар “... 288.491.612 төгрөгийн хөрөнгөтэй нь нотлогдоогүй ... Эрх зүйн болон санхүүгийн баримтгүйгээр хувьцаа эзэмшигч Д.С- нь Д.Д-гээр солигдсон ... “Д-” ХХК-ийн дүрмийг ямар шийдвэрээр баталсан нь тодорхойгүй ...” байхад бүртгэсэн гэж маргасан байх боловч энэхүү компанийн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигч солигдсонтой холбоотой асуудлууд хууль бус болох нь эрх бүхий хууль хяналтын байгууллагын шийдвэрээр тогтоогдсон, энэ талаар маргаантай байхад бүртгэсэн гэж баримт нотолгоонд тулгуурлан маргаагүй энэ тохиолдолд шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн хүрээнд хариуцагчийн шийдвэр үйл ажиллагааг хууль бус гэж үзэх үндэслэлгүй.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 0025 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ