Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 100

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийн 118.1-118.4, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Х овогт Д.Э, Д овогт П.О нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар  оны сарын өдөр төрсөн хүү Э.Б-г эцэг Д.Э-н асрамжинд үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч П.О нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан, зохигчид хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.3-т зааснаар зохигчид дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаанаа нийт 206 тооны малаас нэхэмжлэгч П.О-т шүдлэн насны хургатай эм хонь 3 толгой / хурга -3/, шүдлэн насны эр хонь 2 толгой, шүдлэн насны ишигтэй ямаа 6 толгой /ишиг 6/, шүдлэн эм ямаа 5 толгой, шүдлэн насны эр ямаа 4 толгой, нийт 29 тооны толгой малыг хариуцагч Д.Э-с гаргуулж, нэхэмжлэгч  П.О-т өгөхөөр эвлэрлийн гэрээ байгуулсаныг баталсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцласан тухай шийдвэрийн 1 хувийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Ц-д даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 120061 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Э-с 10970 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П.О-т олгосугай.

7.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан хугацаа өнгөрмөгц зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг дурдсугай.

8.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид,  тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ        Д.Ц