Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/107

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                             Ч.Алтанзул

Улсын яллагч                                             Б.*******

Хохирогч                                                       Х.*******

Шүүгдэгч                                                     А.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.*******т холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.         

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 91 оны 06 дугаар сарын 9-ний өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, кино найруулагч мэргэжилтэй, “ ХХК”-д бетон армуторчин ажилтай, ам бүл 2, эхнэр хамт амьдардаг. Завхан аймгийн Улиастай сумын баг сургуулийн байранд түр оршин суух хаягтай, шүүгдэгчийн үндсэн харьяа Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 30 дугаар хороо, *******,*******од бүртгэлтэй, Урьд дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор 2022 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэг, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 05 жилийн хугацаагаар хорих ялаар мөн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/427 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жил 05 сар 32 хоногийн хугацаагаар тус тус хорих ял шийтгүүлсэн, овогт *******ийн *******, регистрийн дугаар: /РД:*******/

Шүүгдэгч А.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 01 цагийн орчим  Завхан аймгийн Улиастай сум, багийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын сургуулийн шинээр баригдаж байгаа барилгын хашаанд хохирогч Х.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан нүүрэн тус газар нь будагны саваар цохиж биед нь зүүн шанааны хэсэгт цус хуралт, хавдар, шарх зэрэг гэмтэл учруулж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч А.******* нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 01 цагийн орчим  Завхан аймгийн Улиастай сумын багийн нутаг дэвсгэрт байрлах сургуулийн баригдаж байгаа барилгын хашаанд хохирогч Х.*******той маргалдан нүүрэн тус газар нь будагны саваар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

Будагны саваар цохиулсан талаараа шууд тусган мэдүүлсэн хохирогч Х.*******ы “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр ажил дууссаны дараа цагийн орчимд хамт ажилладаг *******ы хамт ...0.75 литр хэмжээтэй Хараа архи аваад ...ажлын хажуу талын гудамжинд хувааж уугаад ...унтсан. ...хаалга дугараад гаднаас *******, хоёр орж ирэхээр нь сэрээд тэр хоёроос тамхи асуухад ******* надтай жаахан маргалдсан тэгээд бид хоёр ажлын байрны гадна талын үүдний сандал дээр тамхи татаад юм яриад сууж байхад ******* араас ирээд намайг сандал дээр сууж байхад миний зүүн хацар руу 2-3 удаа хүчтэй биш алгадаад байхаар нь түүнийг болиоч гэхэд би согтуу байна чи яахын гээд дахиад миний хацар руу 2 удаа алгадахаар нь би сандлаасаа босож ирээд түүний  мөр рүү түлхсэн. Тэгтэл сандлын хажууд байсан будагны савыг аваад миний зүүн талын шанаа орчимд нэг удаа цохихоор нь толгой эргээд манараад ажлын байрны хаалга налаад газарт унасан тэгтэл зүүн талын шанаа, нүд орчмоос цус  гоожоод эхэлсэн. Тухайн би ...өөрийнхөө гэсэн дугаараас 102 руу залгасан...”гэсэн мэдүүлгээр,

Хохирогчийн мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч С.гийн “...Тэгээд амралтын байр руу ороход *******, ******* нар архи уусан байхаар нь ******* ахыг та яах гэж хүн уруу татаж архи уудаг юм бэ? гэж хэлээд ажлын байрнаас гараад гадна талын үүдний сандал дээр *******, ******* бид гурав байж байхад *******, *******той маргалдаад сандлын хажууд байсан цэнхэр өнгийн будагны савны тагны хэсгээс нь гараараа барьж байгаад *******ы нүүр рүү нэг удаа цохисон. Тэгтэл *******ы хацраас цус гараад эхлэхээр нь би дотогшоо цусыг нь тогтоох зорилгоор алчуур аваад түүнийг нүүрээ угаачих гэхэд үгүй би угаахгүй цагдаад дуудлага өгнө гээд цагдаа руу залгаад дуудлага өгсөн...”гэсэн мэдүүлгээр,

Энэ талаар мэдүүлсэн гэрч Д.ын “...2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө унтаж байхад гадаа чимээ гараад байхаар нь сэрсэн... Тэгээд гадагшаа гарахад ******* хүнд зодуулсан байдалтай нүүр нь цус болсон согтуу байсан ба ажилтнуудын байранд байдаг 3-4 литрийн хэмжээтэй будагны хоосон саваар нүүр рүү цохисон байсан. ...******* намайг хог хийдэг будагны саваар цохиж миний биед гэмтэл учруулсан гэж хэлсэн...”гэсэн мэдүүлэг,

Гэрч С.ын “... 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө 23 цаг өнгөрч байхад орондоо ороод унтсан. Тэгтэл 01 цагийн орчимд амралтын байрны үүдэнд чанга чанга дугараад маргалдаад тас гээд төмөр дугарахаар нь өмдөө өмсөөд байрны үүдэнд гарахад *******ы зүүн талын шанаанаас цус гарсан байдалтай амралтын байрны хаалга налаад сууж байсан. түүнийг босооч гээд байсан. хажууд нь зогсож байсан бөгөөд *******ыг нэг удаа алгадсан чинь хаалга налаад унахдаа хөмсгөө цохисон юм шиг байна гэж хэлсэн. Тэгтэл ******* ухаан орсон бололтой намайг будагны хогийн саваар цохисон гээд будагны хогийн сав руу заасан....”гэсэн мэдүүлгээр,

Гэрч Ч.гийн “... 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө намайг унтаж байхад миний өрөөний хаалгыг ******* нүдээд байхаар нь өрөөнөөсөө гарахад *******ы зүүн талын шанаанаас цус гарсан байдалтай байхаар нь яасан юу болсон бэ? гэхэд ******* бид хоёр маргалдаад ******* над руу үүдэнд байсан хогийн сав авч шидээд миний нүүрэнд гэмтэл учруулсан гэж хэлсэн. Би , ******* хоёроос яасан юу болсон бэ? гэхэд ******* нь харин эгчээ бид нар маргалдаад би сав аваад ******* руу шидтэл ийм асуудал болчихлоо гэж байсан...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогч Х.*******ы биед хөнгөн гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүх шинжилгээний албаны ахлах шинжээчийн “...Х.*******ы биед зүүн шанааны хэсэгт цус хуралт, хавдар, шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэж болно. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заасан буюу 2022 оны 05 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө үүссэн байх боломжтой.  Х.*******ы биед үүссэн дээрх гэмтлүүд нь цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлтээр болон бусад болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч А.******* нь хохирогч Х.*******ы Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Хохирогч болон иргэний нэхэмжлэгчид “хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                  2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч А.*******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17. зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч А.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1. зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч А.*******ыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см өндөртэй, тойргийн диамер 21 см хэмжээтэй “CHULEI” гэсэн бичиглэлтэй 8 литрийн багтаамжтай цэнхэр өнгийн будагны хоосон савыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.         

Шүүгдэгч А.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.*******т Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.*******т оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ сарын хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард 266.666 /хоёр зуун жаран зургаан мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.******* нь 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч А.******* нь 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 23 см өндөртэй, тойргийн диамер 21 см хэмжээтэй “CHULEI” гэсэн бичиглэлтэй 8 литрийн багтаамжтай цэнхэр өнгийн будагны хоосон савыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Шүүгдэгч А.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Н.ДЭЛГЭРМАА