Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/106

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх  хуралдааныг шүүгч Н.Дэлгэрмаа даргалж

Нарийн бичгийн дарга                           Ч.

Улсын яллагч                                             Б.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч                            Б.*******

Шүүгдэгч                                                     М.*******

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******ын *******д холбогдох дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 08-ны өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Завхан аймгийн Ургамал сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар: /*******/

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Ургамал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газарт байрлах иргэн *******ын гэрийн гадаа  иргэн Г.*******ын толгойн тус газар нь чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь  хамрын зүүн чамархайн хэсэгт шарх, дух ясны зүүн талд цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлөгт хатуу хальсны дээрх цус хуралт, зүүн, баруун духанд  тархины эдэд цус харвалт бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Түүний холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна.

Хохирогч шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

1.Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон талаар:

Шүүгдэгч М.******* нь 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө 03 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Завхан аймгийн Ургамал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “” гэх газарт байрлах иргэн *******ын гэрийн гадаа  иргэн Г.*******ын толгойн тус газар нь чулуугаар цохисон хэргийн үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.Тухайлбал:

М.*******д чулуугаар цохиулсан талаараа мэдүүлсэн хохирогч Г.*******ын “...*******ын гэрт хөзөр /муушиг/ тоглосон бөгөөд ах намайг данс хөтөл гэсэн, тэгээд *******аас архи нэхээд 3 шил архи хувааж уусан, ******* ах бид хоёр гэрээс гараад зогсож байсан чинь ах араас гараад ирсэн. Тэгээд ******* ах бид хоёрыг та хоёр ах дүү хоёр гэсэн билүү гээд намайг зодох гээд дайраад байхаар нь би түлхээд салгасан тэгээд явах гээд мотоцикл дээрээ очсон чинь миний араас ирээд намайг цохиод авсан. Тэгээд ухаан алдаад сумын эмнэлэгт сэрсэн. ******* ах бид хоёрт муудалцах шалтгаан байгаагүй. ...Миний толгойн зүүн хэсэгт чулуугаар 1 удаа цохисон байх би ухаан алдсан байна лээ...” гэсэн мэдүүлгээр,

 Энэ талаар мэдүүлсэн гэрч Т.*******ын “... *******ынд архи тойруулаад бид хэд хөзөр тоглоод суусан. Тэгээд тухайн архи дуусаад гэр гэрүүгээ харьцгаая гээд бүгд гэрээс гарсан. ...******* бид 2 гэрийн гадаа юм яриад сууж байсан. Тэгээд би юм ярьж дуусаад шон руу морио авах гээд очих үед *******, ******* 2 маргалдаж байсан. ...би *******ыг дарж 2 гарнаас нь бариад тайвшруулаад салгасан. ...морин дээрээ мордоод эргээд иртэл ******* зүүн тийшээ явж байсан тэгэхээр нь ахын дүү гэрүүгээ яв гэсэн тэгсэн чинь буцаад мотоцикл руу  очоод толгойгоо бариад суусан. ..., ******* 2 ...******* дээр очоод утасныхаа гэрлийг тусгаад... Тэгэж байгаад ******* гүйгээд яваад өгсөн удалгүй ******* ирээд нэг юмаар *******ын толгойг арчаад байсан. Тэгэхээр нь мориноосоо буугаад очсон чинь *******ын толгойг харсан 00-ын цаасаар арчиж байсан. Тэгээд *******ыг өргөөд гэр лүү оруулсан. Тэгээд ******* сумын эмнэлэг рүү яриад дуудсан. Тэгээд байж байтал сумын их эмч ирээд толгойд оёо тавиад боолт хийгээд сумын төв рүү аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.н “...******* ах гадаа ...*******тай уулзаад юм  яриад байх шиг байсан. Тэгээд тэр хоорондоо муудалцаад хэрэлдэж байсан чинь цаанаас ******* ах ирээд тэр 2-г салгасан. Тэгээд ******* ******* 2 хоорондоо муудалцаад ******* ах *******ыг тайвшруулах гээд  дээр гараад суусан байсан. ...******* ах босож ирээд шууд ******* луу дайрсан. ...Намайг очоод ******* ахын зүүн гарнаас татахад ******* ах *******ын толгойн хэсэг рүү баруун гараа цохисон өөр *******ыг зодсон зүйл байхгүй. Харанхуй шөнө байсан учраас яг юугаар цохисныг нь би сайн хараагүй гараараа цохих шиг болсон. Тухайн үед шөнийн 04 цаг болж байсан байх гадаа бүдэг сартай байсан болохоор сайн харагдахгүй үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч М.ын “...*******ынд *******, *******, , тэр хэд ...архи уугаад сууж байсан.  ...******* манайх руу яваад манайд байсан 1 шил архийг авч ирсэн. Тэгээд бид хэд хөзөр тоглоод нөгөө юм тойруулаад суусан юм. Тухайн архийг *******, ******* 2 л уусан. Тэгээд архи дуусаад гэртээ  харьцгаая гээд гэрээс гарч ирсэн. ...******* мотоциклынхоо хажууд хэвтсэн байсан. Тэгэхээр нь юу болов гээд би утасныхаа гэрлийг асаагаад хартал *******ын толгой хагарсан ухаан алдсан хэвтэж байсан. Тэгээд би *******ыг 00-н цаас аваад ир гээд явуулсан чинь  ******* гэрээс 00-н цаас аваад ирсэн. Тэгээд *******, ******* бид 3 өргөөд гэр лүү оруулсан юм...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч С.*******ын “...Тэгээд бид 2 гэрийн урд талын хошуун дээр сүлжээнд гарья дуудлага ирсэн байна уу үгүй юу гэдгийг шалгах гээд гарчихаад эргээд иртэл ******* мотоциклынхоо хажууд хэвтсэн байсан юм. Тэгэхээр нь юу болов гээд утасныхаа гэрлийг асаагаад хартал *******ын толгой хагарсан ухаан алдсан  байдалтай хэвтэж байсан. Тэгээд ах намайг 00-ын цаас аваад ир гэсэн тэгэхээр нь би гэрээсээ 00-ын цаас аваад ирсэн. Тэгээд ах цусыг нь арчаад байж байтал тэд нар бүгдээрээ ирсэн. Тэгээд *******, *******, нар өргөөд манай гэр лүү оруулсан юм. Тэгээд ******* ах сумын эмнэлэг рүү дуудлага өгсөн. Тэгээд байж байтал сумын их эмч ирээд толгойд оёо тавиад боолт хийгээд сумын төв рүү аваад явсан...” гэсэн мэдүүлгээр,

Гэрч Б.гийн “...хүмүүс маргалдаад байсан тэгэхээр нь эргээд очтол ******* ах *******ын ахын дээр гараад суусан тайвшруулаад байж  байсан. Тэгээд би ******* ахыг авч яваад морин дээр нь мордуулаад байж байтал , ******* 2 ирсэн *******ын толгой хагарсан байна гээд орилсон тэгэхээр нь яваад очтол *******ын толгой хагарсан 00-ын цаасаар цусыг арчиж байсан. ... бид 2 явж  морио уячхаад гэр лүү орж ирэхэд ******* ах сумын эмнэлэг рүү дуудлага өгч байсан. Тэгээд байж байтал сумын их эмч ирээд толгойд оёо тавиад боолт хийгээд сумын төв рүү аваад явсан...” гэсэн мэдүүлэг,

Гэрч Д.гийн “... 2022 он 02 дугаар сарын 22-ны өдрөөс 23-ны шөнийн 03 цаг өнгөрч байхад сувилагч залгаад багт нэг хүн ухаан алдаад уначихлаа гэсэн дуудлага ирсэн. Тэгээд би баг руу дуудлагаар явсан. Тэгээд яваад очтол гэрийн баруун талын газарт ******* толгойноос нь цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгээд шархыг нь цэвэрлээд цус их гарч байсан тул шарханд оёо тавьж цусыг нь тогтоогоод сумын төв рүү авч явсан. *******ын тархины зүүн дээд шанааны хэсэгт харсан цус ихээр  гоожсон байдал байсан...” гэсэн мэдүүлгээр

Шүүгдэгч М.*******ын хэргээ хүлээн мэдүүлж яллагдагчаар өгсөн “...Би *******ын толгой тус газар гарын алганы хэмжээтэй чулуугаар 1 удаа цохисон...” гэсэн мэдүүлгээр,

Шүүгдэгч М.*******ын үйлдлийн улмаас хохирогч Г.*******ын биед хүнд гэмтэл учирсан болох нь Завхан аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч цагдаагийн ахмад Т.ын “Иргэн Г.*******ын биед гэмтэл учирсан байна. Г.*******ын биед зүүн чамархайн хэсэгт шарх, дух ясны зүүн талд цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлөгт хатуу хальсны дээрх цус хуралт, зүүн, баруун духанд  тархины эдэд цус харвалт гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн зүйчлэлээр үүснэ. Тухайн гэмтлүүд нь 2022 оны 02 дугаар сарын 22-23-ны өдөр үүссэн байх боломжтой. Тухайн гэмтэл нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Иргэн *******ын биед зүүн чамархайн хэсэгт шарх, дух ясны зүүн талд цөмөрсөн хугарал, тархины зүүн тал бөмбөлөгт хатуу хальсны дээрх цус хуралт, зүүн, баруун духанд  тархины эдэд цус харвалт гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт болон бусад болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч болон гэрчүүд мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан бөгөөд тэдний мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтууд шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасны дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байх тул дээрх нотлох баримтуудыг шийдвэрийн үндэслэл болголоо.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.

Шүүгдэгч М.******* нь хохирогч Г.*******ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчсөн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсч зориуд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангажээ.

Иймд шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй.

Хохирогчид “хохирлоо бүрэн барагдуулсан, гомдол санал байхгүй” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

                  2. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Прокуророос шүүгдэгч М.*******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд  хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.

Шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  буюу “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг” үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй.

Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд буюу Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.*******ыг 10.500 нэгжээр буюу 10.500.000 /Арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9x7 см хэмжээтэй байгалийн чулууг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.

Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний хувьд ногдох хөрөнгөнөөс битүүмжлээгүй, иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан  болохыг тус тус дурдах нь зүйтэй  гэж үзээд

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн  4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.*******д Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.*******д оногдуулсан 10500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 /гурав/ жилийн хугацаанд тэнцүү хэмжээгээр буюу сард /291.666/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь 10.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 10.500.000 /арван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч М.******* нь 2022 оны 04 дугаар сарын 25-ны өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9x7 см хэмжээтэй байгалийн чулууг  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7.Шүүгдэгч М.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн эд хөрөнгөнөөс битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧН.ДЭЛГЭРМАА