Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 08 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/93

 

 

                                                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж, Нарийн бичгийн дарга Ж.Одтуяа улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Цэрэндулам, шүүгдэгч Н.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан хяналтын Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М холбогдох эрүүгийн .......... дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                   Шүүгдэгчийн биеийн байцаалт: Н.М................

                   Холбогдсон хэргийн талаар

              Шүүгдэгч Н.М нь 2022 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Д................ зүгт гарч согтууруулах ундаа ууж байх үедээ Т.Э маргалдаж, чулуугаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                         ТОДОРХОЙЛОХ нь:

                 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

           Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө найз нартайгаа 2 пиво уусан. Найзтайгаа мотоцикл унаж явна, явахгүй гэж маргалдаж найзынхаа толгойг хагалсан” гэсэн мэдүүлэг, Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийг шилжих шөнө Э, М, И нарын хамт сумын баруун зүгт гарч өөрийн эзэмшлийн ....... улсын дугаартай автомашинтай гарч 2.5 литрийн Сэрүүн нэртэй 2 сав пиво уусан. Миний машиныг Г жолоодож байсан. Тухайн үед М  гадаа байгаа мотоциклоо унаж явах гээд байсан. Тэгээд би М хандаж чи согтчихсон байна явж яах гэсэн юм бэ гэхэд чамд хамаагүй гэж хэлээд шууд миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Би хариуд нь нэг удаа буцааж нүүрэн тус газарт нь цохьсон. Тэр үед И бид хоёрыг салгасан. Тэгтэл хажуу талаас М чулуу аваад миний толгойн хэсэгт цохиж толгойг маань хагалсан. Тэгэхээр нь би цагдаагийн хэсэгт очиж мэдэгдсэн, ...Н.М миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Надад түүнээс дахин нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 7-8, 46-47 дугаар тал), Гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө хөдөө гэртээ харих санаатай сумын төв дээр явж байтал сумын Э гэх ах тааралдаад ахын дүү машин бариад яваад өгөөч, хоёулаа хамт И дээр оччихоод ирье гэж хэлсэн. Тухайн үед цаг шөнийн 00 цаг өнгөрч байсан байх, тэгээд би Э ахын машиныг унаад сумын баруун талд байсан Э,И,М нар дээр очсон. Тэгээд Э ах машинаас бууж тэд нартай уулзсан. Би машин дотор утсаа оролдоод сууж байтал тэд нар хоорондоо муудалцаад маргалдаад байх шиг байсан, гайхаад хартал М газраас чулуу аваад Э луу шидэж оноод толгойг нь хагалсан” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 15-16 дугаар тал), Гэрч О.И мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр сумын төв дээр 19 цагийн үед бензин авах зорилгоор орж ирсэн. Сумын төв дээр явж байтал найз М машины дугуй хагарчихсан зогсож байсан. Тэгээд бид хэд дугуйг нь нөхөж бензин аваад Энхтөрийн хамт сумын баруун хойшоо гарч пиво ууж байтал Эр Гн нар ирж Э бид хэдтэй нийлж 2.5 литрийн сэрүүн нэртэй пиво 2 савыг хувааж уусан. Тэгтэл М найз нь явлаа гэж хэлээд мотоциклоо асаатал Э чи наад мотоциклоо унтраа гэж хэлсэн, тэгтэл үгүй ээ найз нь явлаа гэсэн чинь Э мотортой бол унтардаг байгаа юм биз дээ гээд тэр хоёр маргалдаж зодолдсон. М Э гараараа цохих гээд цохиж чадаагүй, харин газраас чулуу аваад Э толгойн хэсэгт цохиж хагалсан ” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 19-20 дугаар тал), Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 02/0226 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 22 дугаар тал), Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 106 дугаар тал) зэргийг шинжлэн судлав. Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Н.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Дорноговь аймгийн Сайхандулаан сум 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт сумаас баруун хойш гарч Э,М,И нарын хамт согтууруулах ундаа ууж байх үедээ Т.Э маргалдаж, чулуугаар толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрөөс 07-ны өдрийг шилжих шөнө Э М И нарын хамт сумын баруун зүгт гарч өөрийн эзэмшлийн 86-.84 улсын дугаартай автомашинтай гарч 2.5 литрийн Сэрүүн нэртэй 2 сав пиво уусан. Тухайн үед М гадаа байгаа мотоциклоо унаж явах гээд байсан, би М хандаж чи согтчихсон байна явж яах гэсэн юм бэ гэхэд чамд хамаагүй гэж хэлээд шууд миний нүүрэн хэсэгт гараараа нэг удаа цохьсон. Би хариуд нь нэг удаа буцааж нүүрэн тус газарт нь цохьсон. Тэр үед Ибид хоёрыг салгасан. Тэгтэл хажуу талаас М чулуу аваад миний толгойн хэсэгт цохиж толгойг маань хагалсан...” гэсэн мэдүүлэг, гэрч М.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 04 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө хөдөө гэртээ харих санаатай сумын төв дээр явж байтал сумын Э гэх ах тааралдаад ахын дүү машин бариад яваад өгөөч, хоёулаа хамт Идээр оччихоод ирье гэж хэлсэн. ... Би машин дотор утсаа оролдоод сууж байтал тэд нар хоорондоо муудалцаад маргалдаад байх шиг байсан, гайхаад хартал М газраас чулуу аваад Э луу шидэж толгойг нь хагалсан” гэсэн мэдүүлэг, гэрч О.Идэрмөнх мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр ...Эн хамт сумын баруун хойшоо гарч пиво ууж байтал ...М найз нь явлаа гэж хэлээд мотоциклоо асаатал Э чи наад мотоциклоо унтраа гэж хэлсэн, тэгтэл үгүй ээ найз нь явлаа гэсэн чинь Э мотортой бол унтардаг байгаа юм биз дээ гээд тэр хоёр маргалдаж зодолдсон. М Эг гараараа цохих гээд цохиж чадаагүй, харин газраас чулуу аваад Э толгойн хэсэгт цохиж хагалсан ” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 сарын 22-ны өдрийн 02/0226 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

           Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.М, хохирогч Т. нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ маргалдаж хохирогч руу чулуу шидсэний улмаас хохирогч Т.Э толгойн шарх бүхий гэмтэл учруулж, гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

         Шүүгдэгч Н. нь хохирогч руу чулуу шидэж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас Т. биед хүндэвтэр гэмтэл учруулан эрүүл мэндэд хохирол, хор уршигт зориуд хүргэсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасантай нийцэж байна.

           Шүүгдэгч Н.М дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хохирол төлбөрийн талаар: Хохирогч Т.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“..Н.М нь миний хохирлыг бүрэн төлж барагдуулсан, надад дахин нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн /хавтаст хэргийн 47, 54-р тал/ тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Н.М прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ. Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам нь шүүгдэгч Н. холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Н. танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна. Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

            Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав. Бусад асуудлаар: Шүүгдэгч Н.М  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдав. Шүүгдэгч Н. нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

              Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

                   1.Шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

                  2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

                3. Шүүгдэгч Н.М оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

             4.Шүүгдэгч Н.М  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

              5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4,38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                                                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    Д.АДЪЯАСҮРЭН