Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/100

 

 

 

2022             06            15                                         2022/ШЦТ/100

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                       

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж,

Нарийн бичгийн дарга Э.Намуунзул,

улсын яллагчаар хяналтын прокурор М.Отгонбаатар,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Отгонбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д Бд холбогдох эрүүгийн 2219000000160 дугаартай хэргийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, ................

 

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Тоосгон гэх газар хохирогч Н.Эг гэр муу цэвэрлэлээ гэх зүйлээр шалтаглан маргалдаж, түүний нурууны зүүн далны доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт  дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:     

Шүүгдэгч Д.Бгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Эг машин янзлуулах гээд аваачсан байсан. орой нь ууж хоноод маргааш өглөө нь нэмж уусан. Тэгээд Этэй маргалдаж хоол хийж байсан хутгаараа жоохон зүссэн байсан гэсэн мэдүүлэг,  

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл (Хавтаст хэргийн 3-5 дугаар тал)

 

Хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт ( Хавтаст хэргийн 6-7 дугаар тал)

Хохирогч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр би багийн төвөөс 30 км-т мал малладаг Г.Гансүх гэх айлд мал маллахаар очсон, намайг багийн төвөөс Б очиж авсан, Гансүх нь хөдөө гэртээ туслах малчин Бгийн хамтаар амьдардаг юм. Хөдөө гэрт нь очоод бид гурав 0.75 граммын архи хувааж уугаад унтсан, өглөө 07:00 цагийн үед босоход Б бид хоёрын уусан архи гараагүй согтуу байтал Б дахин нэг шил архи гаргаж өгөөд тэрнээс талыг нь ууцгаагаад би гэр цэвэрлэсэн, Б надад олигтой цэвэрлэсэнгүй гэж хэлээд маргалдаж, бид хоёр барилцаж аваад гэрийн баруун орон дээр ноцолдсон чинь Б шүүгээн дээр байсан цагаан төмөр хутгыг аваад миний нуруу руу хатгасан” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 14-15 дугаар тал),

 

Гэрч Г.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Б ах багийн төв яваад машин янзлуулахаар танил ах болох И.Эг авч ирсэн. Бид гурав орой нэг шил архи хувааж уугаад унтсан. Өглөө 7 цаг өнгөрч байхад Б ах нэг шил архи гаргаж ирээд тухайн архинаас бид гурав талыг нь уусан. Архи уучихаад би буруу хараад гар утсаа оролдоод хэвтэж байтал Б ах Э ах хоёр маргалдаад байх шиг байсан. эхэндээ би тэр хоёрыг тоглож байгаа байлгүй гэж юм бодоогүй байтал гэрийн баруун орон дээр зууралдаад ноцолдох шиг болохоор нь тэр хоёрыг боль гэж хэлээд салгасан. Гэтэл Э ах чи намайг хутгаар шаачихлаа шдээ гэж Бд хэлсэн. Би эмнэлэгт дуудлага өгсөн. Б манай гэрийн цагаан өнгийн төмөр хутгаар Эг хутгалаад ширээн доогуур шидсэн байсныг би сүүлд нь олсон. Манай хутга цус болсон байхаар нь би арчиж цэвэрлээд цааш нь тавьсан” гэсэн мэдүүлэг ( хавтаст хэргийн 16 дугаар тал),

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 сарын 17-ны өдрийн 02/0264 дугаартай дүгнэлт ( хавтаст хэргийн 22-23 дугаар тал),

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас ( хавтаст хэргийн 40 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Тоосгон гэх газарт нутаглах Г.Гансүхийн гэрт  хохирогч Н.Эг гэр муу цэвэрлэлээ гэж маргалдан түүний нурууны зүүн далны доод хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хутганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч Н.Эгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр  багийн төвөөс 30 км-т мал малладаг Г.Гансүх гэх айлд мал маллахаар очсон.Гансүх нь хөдөө гэртээ туслах малчин Бгийн хамтаар амьдардаг юм. Хөдөө гэрт нь очоод бид гурав 0.75 граммын архи хувааж уугаад унтсан, өглөө 07:00 цагийн үед босоход Б бид хоёрын уусан архи гараагүй согтуу байтал Б дахин нэг шил архи гаргаж өгөөд тэрнээс талыг нь ууцгаагаад би гэр цэвэрлэсэн, Б надад олигтой цэвэрлэсэнгүй гэж хэлээд маргалдаж, бид хоёр барилцаж аваад гэрийн баруун орон дээр ноцолдсон чинь Б шүүгээн дээр байсан цагаан төмөр хутгыг аваад миний нуруу руу хатгасан” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Гансүхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "... Архи уучихаад би буруу хараад гар утсаа оролдоод хэвтэж байтал Б ах Э ах хоёр маргалдаад байх шиг байсан, би тэр хоёрыг тоглож байгаа байлгүй гэж юм бодоогүй байтал гэрийн баруун орон дээр зууралдаад ноцолдох шиг болохоор нь тэр хоёрыг боль гэж хэлээд салгасан. Гэтэл Э ах чи намайг хутгаар шаачихлаа ш дээ гэж Бд хэлсэн...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 05 сарын 17-ны өдрийн 02/0264 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Д.Б хохирогч Н.Э нар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хохирогч Н.Эг гэр цэвэрлэсэнгүй гэж маргалдан түүний нуруунд хутгалсны улмаас гэмтэл учруулж байгаа үйлдэл нь хохирогчид шууд чиглэсэн санаатай үйлдэл байна. Түүний учруулсан нурууны шарх бүхий гэмтэл нь  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмтэлд хамаарч байх тул эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Д.Бгийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх  үндэслэлтэй байна.

           Хохирол төлбөрийн талаар:

Хохирогч И.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “..нурууны зүсэгдсэн шарх эдгэрсэн, надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэсэн /хавтаст хэргийн 53 дугаар тал/ тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүгдэгч Д.Бд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Отгонбаатар нь шүүгдэгч Д.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгч Д.Бд танилцуулсан байх ба тэрээр хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Иймд прокурорын саналыг хүлээн авч шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд шүүгдэгч  Д.Бд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу  500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.   

         Шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулав.

 

        Бусад асуудлаар:

Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Шүүгдэгч Д.Б нь бүрэн дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр  гаргасан нь мөн хуулийн 1.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон ТОГТООХ нь:  

  

1.Шүүгдэгч Д Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүгдэгч Д.Бд оногдуулсан 500,000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар 90 хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч  нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг  дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн  1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн, бариул хэсэгтээ YOHE гэсэн бичигтэй 19.3 см урттай  хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч,  хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч  тогтоолыг  гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч,дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             Д.АДЪЯАСҮРЭН